| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 144/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ДШМ/33 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/33
Ё.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Энхмэнд /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ё.О-т холбогдох 2029002400058 дугаартай эрүүгийн хэргийг Ерөнхий прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ё.О нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Х сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.С-н толгой тус газарт лапаатак төмрөөр 2 удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Ё.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Ё.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-т 10.000 /арван мянга /-н нэгж буюу 10.000.000 /арван сая төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.С-г цаашид гарах эмчилгээний зардлыг нотолсон баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг лапаткан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ё.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.О нь хохирол төлбөрт 2.300.000 төрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүдэгч Ё.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Сум дундын Ерөнхий Прокурор Б.Энхмэнд эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...10.000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулав, тогтоох хэсэгт ...Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгдээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл тодорхойгүй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудыг зөрчсөн.
Шийдвэрээ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 гэсэн заалтыг баримталсан нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг удирдлага болгоогүй байна.
2. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...хяналтын прокуророос, ...11.1 дугаар, ...09-ны, ...өдрийн, ...төрсөн, шүүгдэгч нарын гэж үг, үсэг, утга найруулгын алдаатай бичсэн. Ё.О урьд өмнө ял шийтгэгдэж байсан байхад ял шийтгэл эдэлж байгаагүй гэж, тодорхойлох хэсэгт авагдсан нотлох баримтуудаас бичихдээ тэврийн, удаашүй, нүүний, журамын, сарниулаах, эмнэлэгийн, учиржээ, 202103 дугаар, шүүдэгчийн, хяналтын прокуророос, мэдүүлгээр, 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав гэх мэтээр үг, үсэг, утга найруулгын алдаатай бичигджээ.
Иймд хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ.
1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсгүүдэд заасан асуудал тус бүрийг хэлэлцээд шүүгдэгчийг гэм буруутайг тогтоовол мөн хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэцтэй тогтоол гаргах бөгөөд уг тогтоолыг мөн хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж, уг зүйл, хэсэгт тогтоосон дарааллын дагуу, тогтоолд дурдсан бүх асуудал хоорондоо харилцан уялдаатай бичигдсэн байх ёстой.
Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “10000 нэгж буюу 1000000 төгрөгөөр төргөх ял оногдуулав” гэж, тогтоох хэсэгт “...10.000.000 /арван сая/ “ гэж торгуулийн төгрөгөөр илэрхийлэх дүнг зөрүүтэй шийдвэр гаргасан байна.
Торгох ял шийтгэхдээ ялын төрлийг торгуулийн ял гэж, ялын хэмжээг нэгж гэж заахдаа нэг нэгж нь хэдэн төгрөгийн итгэлцүүрээр тогтоогдохыг бичээгүй тул тогтоолыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ”, 2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна”, 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу ойлгомжтой үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
2. Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах боловч шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх үүрэгтэй.
Ё.О-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн атлаа Г-г гэм буруутайд тооцжээ.
Ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба хэргийн 122-127, 154-158 дугаар хуудсанд 2 дахин, мөн хуулбар хувиар авагдсан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ё.О-г гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Ч.Гэрэлмааг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн бичигдсэн байна.. Шүүх эдгээр бичмэл нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүйгээс гадна шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Ё.О-г нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэж бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримт шалгах, үнэлэх журамд нийцээгүй.
3. Хууль хэрэглээний зарчмын агуулгаас эрх зүйн тохиолдлыг тухайлан зохицуулсан хэм хэмжээ байгаа бол тэр зохицуулалт нь нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ болох бөгөөд энэ тохиолдолд нийтлэг шинжтэй зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж ойлгогддог.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт .Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул торгох ял биелүүлэх доод хугацааг 90 хоногийн хугацаа гэж ойлгоно. Шүүх Ё.О-н хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаас илүү боломж олгон торгох ял биелүүлэх хугацааг 6 сар гэж тогтоосон гэж үзэхээр байна.
Гэвч шүүх шийтгэх тогтоолын 3 дахь заалтдаа “торгох ялыг” гэж бичихгүйгээр 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж ойлгомжгүй зааснаас гадна шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ямар нөхцөл байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн, ямар хугацаанд хэдий хэмжээгээр төлөх талаар заагаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж заасныг зөрчсөн гэж үзэв.
Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүх тогтоосноор ялтаны хувьд шүүхийн шийдвэрийг хэзээ, хэрхэн биелүүлэхийг ойлгож биелүүлэх, эс зөвшөөрвөл давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх, нөгөө талаар эрх бүхий этгээд нь ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зэрэг хууль зүйн үр дагавар үүснэ.
Иймд Ё.О-т оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон гэж үзэх боломжгүй, шүүхийг шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзсэн тул дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг үйлдсэн газар арга, хугацаа зэргийг нотлон хэргийн бодит байдлыг тогтоож, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;, 2.4.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зэргийг заавал тусгах шаардлагын дагуу бичээгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх ба эдгээр ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.
Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй шийдвэрээ хэл зүй, өгүүлбэр зүйн дүрмийн хувьд алдаагүй бичиж байвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР