Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/01351

 

 

 

 

 

 

 

 

 

  2023        5         03                                           181/ШШ2023/01351                                                               

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ø¿¿ã÷ Í.Áàò÷èìýã даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Д ХХК,

Хариуцагч: М ХХК, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөг гаргуулах тухай èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Д.Б,

ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Баярчимэг нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д ХХК нь М ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ... дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Д ХХК нь захиалагч М ХХК-ийн Хөрөнгө оруулалт хийх зорилгоор эдийн болон эдийн бус хөрөнгийг Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд Үнэлгээний олон улсын стандарт-д нийцүүлэн үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайлан-г захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон үнийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу үнэлгээ хийлгэх техник, тоног төхөөрөмжүүд нь ...-ын нутагт байх 39 нэр төрлийн задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийн тоног төхөөрөмж, 35 нэр төрлийн хөдлөх хөрөнгө байсан тул гүйцэтгэгчийн зүгээс цаг хугацаа алдалгүй ажлын хэсэг байгуулж, хөрөнгийн үнэлгээний гэрээний дагуу үнэлэгдэх эдийн болон эдийн бус хөрөнгийн мэдээллийг материалжуулах ажиллагаа явуулж, улмаар захиалагчийн ...-д байрлах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдэд үзлэг хийх ажлыг зохион байгуулж ажиллуулсан.

Үнэлгээ хийгдэх эдийн болон эдийн бус хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа, хүчин чадал, бүтээмжийн дэлгэрэнгүй мэдээлэл, бусад дэлгэрэнгүй мэдээллүүд, газар дээр нь хийсэн үзлэг зэрэг мэдээллүүдэд үндэслэн захиалагч М ХХК-ийн ...-д байрлах техник, ...-д байрлах задгай эмульсийн тэсрэх бодисын Т16 үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдэд хам байдлаар зах зээлийн үнэлгээг Үнэлгээний олон улсын стандарт, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагын дагуу хийж гүйцэтгэсэн.

Үнэлгээний явцад гүйцэтгэгчийн зүгээс захиалагчийг үнэлгээний явцын мэдээллээр бүрэн хангаж ажилласнаас гадна, захиалагч, гүйцэтгэгчийн төлөөлөл үнэлгээ хийх үйл ажиллагааны явц, холбогдох шаардлагатай мэдээллүүдээ солилцох үүднээс хэд хэдэн удаа онлайн уулзалтыг зохион байгуулж, мэдээлэл солилцож ажилласан.

М ХХК-ийн хувьд техник, тоног төхөөрөмжүүдийн мэдээлэл дутмаг ирүүлсэн байдлаас шалтгаалан үнэлгээний тооцоолол зарим техник тоног төхөөрөмжүүд дээр тодорхой бус байсан тул нэмэлтээр материалжуулсан, нэмэлт мэдээллийн хүрээнд тооцооллыг дахин хийж гүйцэтгэн үнэлгээний нийт дүнг жагсаалтын дагуу гаргаж, үнэлгээний урьдчилсан дүгнэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний уулзалтаар захиалагчид танилцуулсан. Энэхүү үнэлгээний урьдчилсан дүгнэлт танилцуулах уулзалтаар ирсэн санал болон нэмэлт мэдээллүүдэд тулгуурлан хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний эцэслэсэн дүгнэлт-ийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр танилцуулж, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэн монгол хэлээр ... дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хавтас 125 хуудас/-г хүлээлгэн өгсөн.

Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ-ний 3.1-д заасан гэрээний үнийг тодорхойлох заалтын дагуу хөрөнгийн үнэлгээ хийсэн ажлын хөлс нийт дүнгээрээ 23,907,485 төгрөг болсон бөгөөд урьдчилгаанд авсан 4,000,000 төгрөгийг хасаад 19,907,485 төгрөгийг гэрээний дагуу хийж гүйцэтгэхийг захиалагч М ХХК-аас нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

Иймд талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ... дугаартай Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ-ний дагуу хийгдсэн хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс, гэрээт ажлын үнийн дүнгийн үлдэгдэл болох 19,907,485 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: “Д ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Г025/12 тоот гэрээний дагуу М ХХК-ийн ...  сумын нутагт байх, 39 нэр төрлийн задгай эмульсийн тэсрэх бодисын Т16  үйлдвэрийн тоног төхөөрөмж, 35 нэр төрлийн хөдлөх хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр болох 19,907,485 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Үүнд: Талууд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн зарчим нь гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч харилцан тохирсоны дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээх буюу тухайн төрлийн гэрээний гол зүйл нь ажлын үр дүн байхаар хуульчлагдсан байдаг. Гэвч Д ХХК нь гэрээний гол зүйл буюу ажлын үр дүн болох үнэлгээний тооцооллыг дараах байдлаар үндэслэлгүй гаргасан тул тухайн ажлын үр дүнг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзсан болно. Үүнд. М ХХК болон М ХХК нар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...  суманд байрлах “S” ХХК-ийн О-н уурхай болон бүс нутгийн тэсэлгээний ажил үйлчилгээнд зориулж тэсрэх бодисын үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт бүхий хамтарсан компани байгуулахын тулд санамж бичиг байгуулсан байдаг.

Тухайн санамж бичигт хөрөнгө оруулалтын хэлбэрийн хувьд М ХХК нь 51 хувийн үнэлгээнд дүйцэх үйлдвэрийн технологи, техник, тоног төхөөрөмж гаргах, М ХХК нь 49 хувийн үнэлгээнд дүйцэх үйлдвэрийн зориулалт бүхий газар, барилга, байгууламжаар тус тус хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Улмаар талууд хамтарсан компани байгуулах зорилгын хүрээнд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр “S” ХХК-ийн зүгээс санал болгосон Д ХХК буюу хөрөнгийн үнэлгээний компанитай ... тоот гэрээг байгуулж, гэрээнд заасан үнэлгээний ажлыг бодитой гүйцэтгүүлэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний үр дүнд Д ХХК хөрөнгийн биет байдалд хяналт шалгалт явуулсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээ хийсэн  хөрөнгийг орлогын хандлагаар үнэлсэн дүнг 100 хувийг 6,270,890,292 төгрөг гэж үнэлэн тайланг захиалагч талд танилцуулсан.

Гэвч  М ХХК-ийн зүгээс 6,270,890,292 төгрөгийг хэт өндөр, үндэслэлгүй байгааг илэрхийлж, хүлээн зөвшөөрөөгүй. Энэхүү үндэслэлгүй хэт өндөр үнэлгээ нь ямар үндэслэлээр гарсныг бидэнд тайлбарлаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан ...  тоот гэрээний 3.1-д гэрээт ажлын үнийн дүнг хөрөнгийн үнэлгээнээс хамаарах байдлаар тодорхойлсон буюу нийт үнэлгээний 0.5 хувиар гэрээт ажлын хөлсийг тодорхойлсоны дагуу ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэж үзэж бидний зүгээс уг үнэлгээг татгалзсан. Мөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрэм-ийн 3.3-т заасан үнэлгээний эцсийн үр дүнтэй холбож хөлсний хэмжээг тогтоох тохиолдолд үнэлгээний бодитой, хараат бус байдал алдагдана гэж үзэх нөхцөл байдал үүссэн бөгөөд гүйцэтгэгч тал үндэслэлгүй үнэлгээ хийж, түүнд нийцүүлсэн төлбөр авах зорилготой байсныг олж мэдсэн.

Үүний дараа гүйцэтгэгч тал болох Д ХХК нь үнэлгээний дүнг өөрчилсөн тайланг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захиалагч талд хүргүүлсэн нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх 14 хоногийг гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалан 70 хоног хэтрүүлснийг нотолж байна. Иргэний хуулийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх тул засвар оруулсан тайланг хүлээн авах боломжгүй байна.

Иймд М ХХК нь Д ХХК-ийг гэрээгээр тохирсон үүргийг зөрчсөн, уг ажлыг гүйцэтгэхдээ хараат бус, бодитой байх зарчмыг баримтлаагүй тул гэрээний үндсэн үр дүнг биелээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс:

Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Ц.Т-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

Д ХХК-ийн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын гишүүний гэрчилгээний хуулбар,

Д ХХК-ийн өмгөөлөгч М.А-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт,

Д ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай Тайлан хүргүүлэх тухай албан бичиг,

Д ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Хөрөнгийн үнэлгээний төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг,

Д ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай Тайлан хүлээлгэн өгсөн тухай акт албан бичиг,

Д ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай Хөрөнгийн үнэлгээний хийх гэрээ,

 ... дугаартай гэрээний хавсралт 1,

Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

Д ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан,

Д ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай Тайлан хүлээлцсэн тухай акт гарчигтай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг,

Д ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...  дугаартай Хөрөнгийн үнэлгээний төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас:

М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

М ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

М ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

  

 3.3 Шүүхээс:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр талуудын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 09-ний хооронд харилцаж байсан имэйл хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд,

Хариуцагч талын хүсэлтээр хариуцагч М ХХК-ийн аудитораар ажиллаж байсан Б.Э-ыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан ажлыг хийж, тайланг захиалагчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн, гэрээний хугацаа хэтрүүлэхэд захиалагчийн зүгээс үнэлгээ хийх хөрөнгүүдийн мэдээлэлтэй холбоотой баримтуудаа хугацаа хэтрүүлж ирүүлсэнтэй холбоотой тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19,907,485 төгрөгийг  гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

2.Хариуцагч нь гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үнэлгээний тайланг ирүүлээгүй тул нэмэлт хугацаа тогтоосон боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй,  гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалан гэрээнд заасан ажлыг 70 хоног хэтрүүлсэн тул засвар оруулсан тайланг хүлээн авах боломжгүй, гэрээний үндсэн үр дүнг биелээгүй тул гэрээнээс татгалзах тухай амаар мэдэгдсэн,

Гэрээний төслийг захиалагчийн зүгээс бэлтгэж гүйцэтгэгчид хүргүүлэхдээ гэрээний үнийг үнэлгээний 0.5 хувиар тогтоосон нь захиалагчийн зүгээс ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл,

Гүйцэтгэгч нь ажлын үр дүнг эрх бүхий хүн болох н.Э-т хүлээлгэж өгөөгүй,

6,270,890,292 төгрөгийн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй хэт өндөр гарсныг бидэнд тайлбарлаагүй тул үлдэгдэл төлбөр 19,907,485 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

3.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Хавтас хэрэгт авагдсан Д ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай Хөрөнгийн үнэлгээний хийх гэрээ гэх бичгийн баримтаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Д ХХК нь захиалагч буюу хариуцагч М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох хамтарсан үйлдвэрлэл, компани байгуулах зориулалт бүхий хөрөнгө оруулалт, эдийн болон эдийн бус хөрөнгийг Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн үнэлсний эцэс дүгнэлт болон тайланг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохиролцсон үнийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

3.2 Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш ажлын 14 хоногийн дотор гүйцэтгэж монгол болон англи  хэл дээр хэвлэсэн байдлаар захиалагч талд хүлээлгэн өгөх,

3 дугаар зүйлийн 3.1-д гэрээт ажлын үнийн дүн нь үнэлүүлж буй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний 0.5 хувь байна. Энэхүү үнэд гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарах татвар, хураамж болон НӨАТ, гүйцэтгэгчийн ажиллагсадын цалин хөлс зэрэг багтах”-аар,

гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т гэрээ байгуулагдаж баталгаажсанаар 4,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлэх, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагч талд ажлын тайлан болон дүгнэлтийг хүлээлгэн өгсний дараа гэрээний 0.5 хувиар тооцоологдсон төлбөрийн үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн түүний дансанд шилжүүлэх”-ээр заажээ.

 

3.3 Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.

 

3.4 Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш ажлын 14 хоногийн дотор гүйцэтгэж монгол болон англи  хэл дээр хэвлэсэн байдлаар захиалагч талд хүлээлгэн өгөх-өөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд харилцсан имэйлд хийсэн үзлэгээр захиалагч М ХХК-ийн зүгээс үнэлэгдэх хөрөнгийн талаарх мэдээллээ 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл гүйцэтгэгч Д ХХК-д хүргүүлж байсан, гүйцэтгэгч тал 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үнэлгээний тайланг хүргүүлэх талаар албан тоотоор мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд захилагчийн зүгээс ажлын үр дүнг хүлээн аваагүй тул гүйцэтгэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захиалагч М ХХК-ийн ажилтан /ресепшен/ н.А-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

3.5 Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд уг ажлын үр дүнг гүйцэтгэгчийн зүгээс захиалагчид хүлээлгэн өгсөн байх тул захиалагч нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хөлс төлөх үүрэгтэй.

 

Тодруулбал М ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох хамтарсан үйлдвэрлэл, компани байгуулах зориулалт бүхий хөрөнгө оруулалт, эдийн болон эдийн бус хөрөнгийг Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн үнэлүүлэхээр Д ХХК-тай тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай Хөрөнгийн үнэлгээний хийх гэрээ-г байгуулсан, ажлын хөлсийг үнэлүүлж буй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тохирч, 4,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

3.6 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

 

3.7 Д ХХК нь гэрээнд заасан ажлыг захиалагчийн өгсөн үнэлэгдэх хөрөнгийн мэдээллийн дагуу үнэлсэн, уг үнэлэгдэх хөрөнгийн мэдээллийг захиалагчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд ирүүлээгүйгээс гэрээний хугацааг талууд сунгаж байсан, нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхээс талуудын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 09-ний хооронд харилцаж байсан имэйл хаягт үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

3.8 Гүйцэтгэгч Д ХХК-ийн зүгээс ажлын үр дүнг хүлээн авах ажилтныг томилох, хүлээн авах талаар удаа дараа имэйлээр захиалагч талд мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх ба захиалагчийн зүгээс гэрээг цуцлах талаар амаар мэдэгдэж, гэрээ цуцлагдсан, гүйцэтгэгчээс шалтгаалан гэрээний хугацаа хэтэрсэн,  гэрээний үнийг тогтоохдоо ноцтой төөрөгдсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, үнэлгээний тайланг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг М ХХК-ийн зүгээс үгүйсгэж чадаагүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэгэж зааснаар ажил гүйцэтгэгч Д ХХК нь ажлын үр дүнг захиалагч М ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

3.9 Иймд ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлсийг захиалагч төлөх үүрэгтэй, гэрээ дуусгавар болсон тул гэрээг цуцлах тухай хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 355 дугаар зүйлийн 355.2-т нийцэхгүй байна.

 

3.10 Мөн захиалагч М ХХК-ийн зүгээс гэрээний төслийг боловсруулж, гүйцэтгэгч Д ХХК-д хүргүүлсэн гэх ба хариуцагч нь гэрээний үнийг өөрөө тогтоосон байх тул ноцтой төөрөгдсөн гэх тайлбарыг нь мөн шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

3.11 Иймд хариуцагч М ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

4.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн тул íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæид төлсөн 257,483.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,907,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,483.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТЧИМЭГ