2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар      2025/ШЦТ/2157

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ж.Цээрүүгүндүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, хохирогч Х.Б, хохирогч, шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал, хохирогч, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Н.Даваадорж, шүүгдэгч Б.М, О.Г, тэдгээрийн өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408014540497 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ****,

 

2. Монгол Улсын иргэн, ****,

 

3. Монгол Улсын иргэн, ****,

 

4. Монгол улсын иргэн, ****, 

 

5. Монгол улсын иргэн, ******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар бүлэглэж 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эс эл нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Тг зодсон үйлдлийн улмаас түүний биед зүүн талын хоншоор ясны урд хана /зүүн самалдагийн хөндийн урд хана/-нд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун хацар, хамар, зүүн хацар, эрүү, бүсэлхий, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Хохирогч Х.Бийг зодсон үйлдлийн улмаас түүний биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

         Шүүгдэгч А.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эс эл нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Пыг зодож, түүний биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Х.Б: “...Эхнэр Э, А.Т нарын хамт шорлог идээд зогсож байсан, Н.Птай анх маргалдсан, тэгээд зодоон болсон, намайг 4 залуу нийлж байгаад зодсон, эмчилгээний зардалд шүүгдэгч нараас нийтдээ 2,000,000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Н.П: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн зохисгүй үйлдлээс болж Х.Б, А.Т нартай муудалцсан, гэмшиж байгаа, буруутай үйлдэлд минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, миний буруугаас болж маргаан гарсан, эмчилгээний зардал гараагүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэв.

Хохирогч, шүүгдэгч А.Т: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шорлог идээд зогсож байхдаа тэнд болсон таарамжгүй харьцааны улмаас П-тай маргалдсан, эдгээр залуучуудтай зодолдсон, гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М: “Шүүхэд мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 750,000 төгрөг төлсөн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Г: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохиролд 750,000 төгрөг төлсөн, гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой найз Э,  нарын хамт караоке орж 3 ширхэг пиво уусан, гэртээ харихаар уг караокеноос 22 цагийн орчим гарсан, ...Чикен хаусын урд шорлог зарж байсан, шорлог идэхээр болж бид гурав шорлог авсан, идээд зогсож байтал нэг залуу, нэг эмэгтэй хоёр хүн хамт хажуугаар зөрөхдөө Бямбадорж бид хоёрыг давхар мөрлөөд хашаа тойроод явсан. Тэгээд буцаж ирэхдээ дахиад мөрлөсөн, тэгэхээр нь Б яагаад байгаа юм бэ гэхэд тэр залуу өөдөөс нь юу гээд байгаа юм бэ гээд маргаан үүсгэж байгаад баар луу орсон. Бид гурав тэндээ шорлогоо идээд зогсож байтал намайг мөрлөсөн залуу дахиад өөр нэг залуутай гарч ирээд бид хоёр руу дайрсан, улмаар Бямбадоржтой зууралдаад, зодоод байхаар нь би тэр намхан залууг болиулах гэж зөндөө оролдсон ч болихгүй байсан. Тэнд байсан эмэгтэй ч мөн салгах гэсэн боловч болихгүй, манай найзыг зодоод байсан. Тэгэхээр нь би тэр намхан залуугийн нүүр рүү нэг удаа цохитол газар унасан. Уначхаад хэсэг хэвтсэн ба энэ үед нь найзууд нь тухайн баарнаас гараад ирсэн. Ингээд тэд нар дөрвүүлээ бид хоёрыг ээлжилж зодоод, газар унагаагаад дэвсээд байсан, намайг авч шидээд, Бийг газар унагаагаад толгой руу дэвсээд байсан. Тэгээд нэлээн хэдэн эмэгтэй хүмүүс гарч ирээд болиулсан, цагдаад дуудлага өгсөн. Манай найз тухайн үед ухаан алдаад унасан, тэр үед ч тэр залуучууд гүйцээгээд алчихъя гэх зэргээр харааж байсан. ...Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, шинжилгээ хийлгэхгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 24-25, 185 дахь тал/ гэсэн,

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой эхнэр Э, найз А.Т нарын хамт караоке орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, караокеноос 22 цагийн орчимд гарч Чикен хаусын урд байх шорлог зардаг хүн дээр очиж шорлог идсэн. Шорлог идээд зогсож байтал намхан залуу А.Т бид хоёрыг мөрлөөд гарсан ба буцаж явахдаа мөн дахин мөрлөсөн. Тэгэхээр нь би хөөе гэж дуудсан, тэгтэл тэр залуу хашаа руу орчхоод буцаж гарч ирээд надтай хэрүүл маргаан хийж, намайг мөргөх гээд толгойгоо өгөөд байсан. Тэгэхээр нь би цааш түлхсэн, энэ үед найз А.Т болиулах гээд хажуунаас орж ирсэн. Тэгтэл хажуугаас намхан залуугийн найз цагаан саравчтай малгайтай залуу А.Тг цохисон, А.Т газар унасан. Тэгээд намхан залуу А.Т дээр очих гэхээр нь би хойш татсан, цагаан малгайтай залуу дахин над дээр ирэхээр нь зүгээр салцгаая гэхэд намайг барьж аваад нүүр рүү цохисон. Мөн хар хувцастай залуу намайг бас цохисон, гэтэл хажуугаас А.Т намайг өмөөрөөд намхан залууг түлхээд, саравчтай малгайтай залууг цааш түлхсэн. Тэгээд харилцан зодоон болсон, намхан залуутай хамт явж байсан охин хажуугаар орж ирээд салгах гэж байсан ба энэ үед намхан залуу андуураад тэр эмэгтэйг хальт цохисон. Улмаар зодоон болж байхад А.Т тэр намхан залууг цохитол газар савж унаад ухаан алдсан. Тэгтэл цагаан саравчтай малгайтай залуу дахин дайрч чи манай найзыг цохичихлоо, хутга хаана байна гээд байсан, тэгж байгаад миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би хэсэг манараад нэг мэдэхэд хашаан дотор ухаан алдсан залуутай зууралдаад байж байсан. Энэ үед нэмж 2 залуу ирээд бид хоёрыг ээлжлээд зодоод байсан, нэг мэдэхэд би ухаангүй болчихсон зам дээр хэвтэж байсан. Тэр үед толгойноос цус гарч байсан, тэгээд эмнэлэг дээр ирсэн, хохиролд 2,500,000 төгрөгийг авсан...” /1 дүгээр хавтас хэргийн 30, 193 дахь тал/ гэсэн,

Хохирогч Н.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой би О.Г, Г.А, Б.М, Г.Н нарын хамт Эс эл караокед Т.гын төрсөн өдрийг тэмдэглэсэн. Гэтэл Г.А эхнэр Нтэй муудалцаад караокеноос гараад явсан, би Г.Аын араас Нийн хамт гарсан. Гадаа гараад Г.Ааа гээд орилтол шорлог идэж байсан хоёр залуу “дуугүй байгаач” гэж хэлсэн. Уг асуудлаас болж муудалцаад Г.А, О.Г, Б.М бид дөрөв уг шорлог идэж байсан хоёр залуутай зодолдсон. Гэтэл уг шорлог идэж байсан хоёр залуугийн А.Т гэх залуу нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод би ухаан алдаад унасан. Би сэргээд найзуудынхаа хамт уг хоёр залууг зодсон. Тухайн үед тэр хавиар явж байсан хүмүүс цагдаа дуудаад, бид нар цагдаа дээр ирсэн. ...А.Т намайг гараараа цохиж унагаасан, би сэтгэл санааны гэм хорын дүгнэлт гаргуулахгүй. Х.Б, А.Т нартай ярилцаж тохиролцоод, уг хүмүүсийг хохирлыг барагдуулж байгаа. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...Надад А.Т ахаас нэхэмжлэх зүйл байхгүй, миний болон найзуудын буруутай үйлдлээс болж уг асуудал гарсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 165-166 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой найз Т.гын төрсөн өдрийг тэмдэглээд караоке орсон, тухайн үед манай найз залуу Г.А, найз Б.М, Н.П, Т.г бид тав явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эс эл нэртэй караоке орж надаас бусад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд би бие давхар учир амсаагүй. Орой 22 цагийн үед Г.А бид хоёр жижиг асуудлаас болж маргалдсан, Г.А надад гомдоод гараад явсан. Тэгэхээр нь би аргадах гээд түүний араас Н.Пын хамт гарсан. Гараад Г.Аыг хайж хашаанаас гарахад шорлогын хажууд хоёр залуу, нэг эмэгтэй зогсож байсан. Хажуугаар нь Н.Пыг гарахад яаж яваад байгаа юм бэ гээд чанга, чанга орилоод байсан. Н.П зөрөөд уурлахаар нь Эс эл баарны хашаа руу дагуулаад орсон. Энэ үед миний утас руу Г.А залгаад би явж байна, хамт харъя гэхээр нь би Г.Ат хандан Н.П хүнтэй муудалцах гээд байна, хүрээд ир гэж дуудсан. Г.А удалгүй гүйж ирээд тэр хүмүүс нь хаана байгаа талаар асуусан. Н.П Эс эл баарны хашааны гадна хөнгөнөөр бие засаж байгаад хүрээд ирсэн ба Н.П хашаанаас ганцаараа гарч яваад маргалдсан хоёр залуу дээр очсон. Араас нь Г.А гарсан, би дагаад хамт хашааны гадаа гарсан. Гарахад Н.П тэр хоёр залуугийн арай өндөртэй нь маргалдаад зогсож байсан, тэр залууг цохисон, улмаар хоорондоо зууралдсан, би салгах гэж оролдсон боловч салахгүй байсан. Н.П зууралдаж байсан саравчтай малгайтай залуу Н.Пыг 2-3 удаа цохиход газар ухаан алдаад унасан. Энэ үед манай найз залуу Г.А нь лекэрс гэсэн бичигтэй хувцастай хүнтэй заамдалцаад харилцан зодолдсон, тэр үед Г.Аыг нийлээд зодоод байсан ба саравчтай малгайтай залуу хойноос нь боогоод лекэрс гэсэн бичигтэй хувцастай залуу элэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би Н.Пыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан, хажууд найз залууг маань цохиод байсан лекэрс гэсэн бичигтэй залууг татах гэтэл нөгөө залуу намайг цохисон, би газар унаад хэсэг хугацааны дараа Т.г намайг сэрээгээд босгосон. Т.г, Г.Аыг тэр хоёр залуугаас салгасан. Удалгүй Н.П сэрээд хэн намайг цохисон гээд уурлаад, тэр хоёр залуу руу дайрсан. Энэ үед хоёр тийш болж салцгаасан ба лекэрс гэсэн хувцастай ахын утас алга болсон гээд хайгаад байсан. Тэр утсыг нь би Н.П утас гэж бодоод газар хэвтэж байхаар нь андууран машиндаа аваачсан байснаа хэлээд надтай хамт яваад гар утсаа авсан...” /1 дүгээр хавтас хэргийн 33-34 дэх тал/ гэсэн,

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Б болон түүний найз А.Т нарын хамт караоке орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Харих гээд караокеноос гараад алхсан, зам дагуу шорлог зарж байсан. Бид гурав шорлог худалдан авч идээд байж байтал нэг намхан залуу Бямбадорж, А.Т хоёрыг мөрлөсөн. Тэгэхээр нь орхичхоод шорлогоо идэж байтал тэр залуу буцаж ирэхдээ дахиад мөрлөсөн. Тэгээд А.Т хөөе гээд дуудахад намхан залуу том харчхаад буцаад баарны хашаа руу орсон. Удалгүй дахин нэг залуутай хамт гарч ирээд Бямбадоржийг мөргөх гээд байхаар нь Бямбадорж өөрийгөө хамгаалаад түлхсэн. Тэгтэл хажуугаас нь нэг залуу гарч ирээд А.Тг цохисон, тэгээд харилцан зодолдсон, би салгах гэж дундуур нь орж салгасан. Тэр үед А.Тгийн гар утас алга болсон ба ойр орчмоор хайхад тэр намхан залуутай хамт байсан эмэгтэй машиндаа хийчихсэн байсан. Тэр үед цагдаагийн машин явж таарсан, тэр залуучууд явчхаад буцаад гараад ирсэн. Тэгээд маргаан дахин эхэлсэн, нэг залуу ухаан алдаад унасан. Бямбадорж, А.Т хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй, хэсэг байж байтал дахин хоёр залуу нэмэгдэж гарч ирээд Бямбадорж, А.Т хоёрыг ээлжлээд зодоод байсан. Би салгах гэж оролдсон боловч чадаагүй. Нэлээн удаан зодуулаад манай нөхөр ухаан алдаад унасны дараагаар больсон...” /1 дүгээр хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрийг найзуудын хамт Эс эл караокед тэмдэглэсэн. Тухайн үед караокеноос Г.А, Н.П, Н нар гараад явчихсан, би Б.Мийн хамт тамхины өрөөнд тамхи татаж байгаад цонхоор харахад зодоон болж байсан. Б.М бид хоёр гарсан чинь Н.П газар ухаан алдаад уначихсан, Г.А хоёр залуутай хэрэлдээд байж байсан, нөгөө хоёр залуу нь бас согтуу байсан. Н.П сэргэнгүүт бид дөрөв нөгөө хоёр залууг зодсон. Би Б, А.Т гэх хоёрын алийг нь санахгүй байна, нэгийг нь замын хажууд унагаагаад, дээрээс нь цохисон. Манай найзууд уг хоёр залууг зодож байх үед цагдаа ирээд, бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...Би тухайн үед лекэрс гэсэн бичигтэй бомбер өмссөн залуутай барьцалдаж аваад хойш нь өргөж шидээд дээр нь гараад хэд хэдэн удаа цохисон. Харин нөгөө залуугийн биед бол халдсан зүйл байхгүй. ...Н.П уруул ам сэтэрчихлээ гээд нэлээн удаан дайраад байсан. Харин бусад нь бол ганц нэг, ганц нэг цохисон, яг нарийн хараагүй. Миний биед халдсан зүйл байхгүй, надад бэртэл гэмтэл учраагүй. ...Би Б.М, Г.А, Н.П нарын хамт уг хоёр хүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан. ...Би хохирогч нарт нийтдээ 3,500,000 төгрөг өгч, хохиролгүй болгосон...” /1 дүгээр хавтас хэргийн 228-229 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр найз Т.гын төрсөн өдөр болж караоке-д тэмдэглээд Н.П, Т.г, Г.А Нандиа нар байсан. Тэгээд хэсэг сууж байгаад Г.А Нандиатай муудалцаад түрүүлээд гараад явсан, араас нь Н, Н.П хоёр гарсан, Т.г бид хоёр өрөөндөө хэсэг суусан. Тамхины өрөөнд орж тамхи татаад зогсонгоо цонхоор хартал Н.П ухаангүй замын хажууд хэвтэж байсан. Тэгээд Т.г түрүүлж гарсан, би тамхиа дуусгачхаад араас нь гарсан. Гараад иртэл Н.П ухаангүй, Г.А хоёр залуутай маргалдаад зогсож байсан. Н.Пын хажууд Н сууж байсан. Тэгээд удалгүй Н.П ухаан ороод тэр 2 залуу руу дайраад ээлжилж очоод цохисон. Т.г бид хоёр салгах гээд нэлээн хичээсэн боловч салаагүй. Нөгөө хоёр залуу ч гэсэн согтуу салахгүй байсан, араас нь нэг нь цохисон. Тэгэхээр нь миний уур хүрч тэр хоёр залуутай зодолдсон, ээлжилж тэр хоёр залууг зодсон. Тухайн үед миний биед ч халдаж намайг бас зодсон. Ингээд зодоон дундуур эмэгтэй хүмүүс орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Би тэр хоёр залуутай харилцан зодоон хийсэн. Миний цээж, зүүн гар бага зэрэг хөндүүр болсон байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 217-218 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2408014540497 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тухайн үед Н.П гэх залууг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний найз Х.Б бид “Эс эл” караокены гадаа шорлог идээд зогсож байхад, жижигхэн биетэй залуу нь найз охинтойгоо хажуугаар өнгөрсөн. Өнгөрөхдөө намайг мөрлөөд өнгөрсөн. Тухайн үед би тоогоогүй. Эргээд буцаж явахдаа бас намайг мөрлөсөн. Тэр үед Бямбадорж бид хоёр бие биетэйгээ “Иймэрхүү юмнууд л гай болдог юм” гэж ярилцсан. Гэтэл нөгөө залуу эргэж, хараад юу гэнэ ээ гэж хэлээд, баар луу орсон. Эргэж гарч ирэхдээ нэг найзтайгаа гарч ирээд, бид хоёр дээр ирсэн. Араас нь ахиад хоёр залуу гарч ирээд бид хоёрыг зодож эхэлсэн. Би өөрийгөө болон найз Бямбадоржийг хамгаалаад над руу дайрсан нэг залууг би гараараа цохитол газар унасан. Би өөр бусад залуучуудыг цохиогүй. Би тухайн үед газар хэвтээд хоёр гараараа нүүрээ хамгаалаад доошоо харсан байсан. Бямбадорж бид хоёрыг уг дөрвөн залуу хоёр талд зодсон. ...Би тухайн зодооны үеэр өөрийнхөө биед хүндэвтэр гэмтэл авсан уг гэмтлийг уг дөрвөн залуучууд учруулсан. Бид нар хоорондоо ярилцаж тохиролцсон хохирлоо шийдвэрлэсэн байгаа. Одоо хохирогч ямар нэгэн санал гомдолгүй...” /1 хавтас хэргийн 180 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Н.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр найз О.Гын төрсөн өдрийг тэмдэглэж, Эс эл караокед Г.А, Б.М, Н, О.Г бид нар сууцгаасан. Тухайн үед бид нар пиво, архи авч уугаад сууж байтал Г.А эхнэртэйгээ муудалцаад, ганцаараа гараад явсан. Би Нийн хамт Г.Аын араас гараад, караокены гадаа Г.Ааа гээд орилсон. Гэтэл шорлог дээр байсан хоёр залуу намайг дуугүй бай гэж хэлсэн. Уг асуудлаас болж би уг хоёр залуутай муудалцаж байх үед Г.А эргээд ирсэн. Г.А бид хоёр, уг хоёр залуутай зодолдож байх үед Б.М, О.Г хоёр гарч ирээд, бид нар уг хоёр залууг зодсон. Зодоон дунд А.Т гэх залуу намайг цохиод, би хэсэг ухаан алдаад унасан. Сэргээд харахад манай найзууд уг хоёр залууг хоёр талд зодож байсан. Би А.Тг гараараа цохиод, доош унахад нь нуруу руу нь өшиглөсөн. Тэгээд Бямбадорж гэх залуу дээр очоод хэд, хэдэн удаа гараараа цохисон. Тухайн үед ойр орчимд явж байсан хүмүүс бид нарын зодооныг салгаад, цагдаа дуудсан. ...Н.П миний бие болон О.Г, Б.М, Г.А бид нар бүлэглэн зодоод уг хоёр хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан. ...Бид А.Тгийн эмчилгээнд 1,000,000 төгрөг, Х.Бийн эмчилгээнд 2,500,000 төгрөг өгсөн...” /1 дүгээр хавтас хэргийн 204-205 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны найзууд болох Н.П, Г.А, Г.Аын эхнэр Н нарын хамтаар О.Гын төрсөн өдрийн "Эс эл" караокед тэмдэглэсэн. Тухайн үед Г.А эхнэртэйгээ муудалцаад, түрүүлээд гараад явсан бөгөөд араас нь Г.Аыг авчрахаар Н.П, Н нар гарцгаасан. Т.г бид хоёр удалгүй тамхины өрөөнд нь ороод, тамхи татаж байхдаа цонхоор харахад Н.П ухаан алдаад унасан байсан. Би Т.гтай гараад, Н.Пыг сэрээгээд, Н.Пыг цохисон хоёр залууг Н.П, Г.А, О.Г бид дөрөв тал талаас нь зодсон. Одоо бас тухайн үеийн зарим зүйлсийг санахгүй байна...” /1 дүгээр хавтас хэргийн 217 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр О.Гын төрсөн өдөр болсон, Н.П, Б.М, миний эхнэр Н бид нар Эс эл караокед сууж, архи пиво ууцгаасан. Тухайн үед би эхнэртэйгээ муудалцаад, гараад явсан бөгөөд араас Н.П, Н нар гарч ирээд, намайг дуудаад байсан. Би байрны буланд хэсэг байж байгаад, эргээд караокены гадаа ирэхэд, Н.П хоёр залуутай муудалдчихсан зогсож байсан. Би очоод, Н.Пыг өмөөрөөд, уг зодоон эхэлсэн, араас О.Г, Б.М нар гарч ирээд, бид дөрөв уг хоёр залууг зодсон. Уг зодооны үеэр Н.Пыг нөгөө хоёр залуугийн нэг нь цохиод унагааж байсан санагдаж байна. ...Б.М, О.Г, Н.П бид дөрөв уг залуучуудыг зодсон нь үнэн...” /1 дүгээр хавтас хэргийн 237 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4752 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.Тгийн биед зүүн талын хоншоор ясны урд хана /зүүн самалдагийн хөндийн урд хана/-нд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун хацар, хамар, зүүн хацар, эрүү, бүсэлхий, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,

- Мөн газрын 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4750 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Х.Бийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4959 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Пын биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 81-82 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/,

- Хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 106, 108, 123-128 дахь тал/,

- Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролтой холбоотой баримт /1 дүгээр хавтаст хэргийн 242, 244, 246, 248 дахь тал/,

- Дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 4-7, 10-18, 23-40, 46-68 дахь тал/,

- Хохирол төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 91, 92, 93, 94-98, 100-101 дэх тал/,

 

- Шүүгдэгч Н.Пын хувийн байдалтай холбоотой оршин суугаа хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 98, 100 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 8, 9 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтас хэргийн 71, 165 дахь тал/,

- Шүүгдэгч Г.Аын хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 91, 92, 249, 250 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтас хэргийн 72, 167 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 169-172 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Мийн хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 93, 94 дэх тал/, дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал/, оршин суугаа хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 96, 97 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 20, 22 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтас хэргийн 69, 163 дахь тал/,

- Шүүгдэгч О.Гын хувийн байдалтай холбоотой гэрлэсний бүртгэлгүй болон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 102, 103 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал/, хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтас хэргийн 73, 166 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтас хэргийн 74-81 дэх тал/,

- Шүүгдэгч А.Тгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 186, 187 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтас хэргийн 70, 164 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар бүлэглэж 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эс эл нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч А.Тг зодож, түүний биед зүүн талын хоншоор ясны урд хана /зүүн самалдагийн хөндийн урд хана/-нд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун хацар, хамар, зүүн хацар, эрүү, бүсэлхий, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

хохирогч Х.Бийг зодож, түүний биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эс эл нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Пыг зодож, түүний биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Тгийн: “...Бид гурав тэндээ шорлогоо идээд зогсож байтал намайг мөрлөсөн залуу дахиад өөр нэг залуутай гарч ирээд бид хоёр руу дайрсан, улмаар Бямбадоржтой зууралдаад, зодоод байхаар нь би тэр намхан залууг болиулах гэж зөндөө оролдсон ч болихгүй байсан. Тэнд байсан эмэгтэй ч мөн салгах гэсэн боловч болихгүй, манай найзыг зодоод байсан. Тэгэхээр нь би тэр намхан залуугийн нүүр рүү нэг удаа цохитол газар унасан. Уначхаад хэсэг хэвтсэн ба энэ үед нь найзууд нь тухайн баарнаас гараад ирсэн. Ингээд тэд нар дөрвүүлээ бид хоёрыг ээлжилж зодоод, газар унагаагаад дэвсээд байсан, намайг авч шидээд, Бямбадоржийг газар унагаагаад толгой руу дэвсээд байсан. Манай найз тухайн үед ухаан алдаад унасан, тэр үед ч тэр залуучууд гүйцээгээд алчихъя гэх зэргээр харааж байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 24-25, 185 дахь тал/ гэсэн, хохирогч Х.Бийн: “...Шорлог идээд зогсож байтал намхан залуу А.Т бид хоёрыг мөрлөөд гарсан ба буцаж явахдаа мөн дахин мөрлөсөн. Тэгэхээр нь би хөөе гэж дуудсан, тэгтэл тэр залуу хашаа руу орчхоод буцаж гарч ирээд надтай хэрүүл маргаан хийж, намайг мөргөх гээд толгойгоо өгөөд байсан. Тэгэхээр нь би цааш түлхсэн, энэ үед найз А.Т болиулах гээд хажуунаас орж ирсэн. Тэгтэл хажуугаас намхан залуугийн найз цагаан саравчтай малгайтай залуу А.Тг цохисон, А.Т газар унасан. Тэгээд намхан залуу А.Т дээр очих гэхээр нь би хойш татсан, цагаан малгайтай залуу дахин над дээр ирэхээр нь зүгээр салцгаая гэхэд намайг барьж аваад нүүр рүү цохисон. Мөн хар хувцастай залуу намайг бас цохисон, гэтэл хажуугаас А.Т намайг өмөөрөөд намхан залууг түлхээд, саравчтай малгайтай залууг цааш түлхсэн. Тэгээд харилцан зодоон болсон, намхан залуутай хамт явж байсан охин хажуугаар орж ирээд салгах гэж байсан ба энэ үед намхан залуу андуураад тэр эмэгтэйг хальт цохисон. Улмаар зодоон болж байхад А.Т тэр намхан залууг цохитол газар савж унаад ухаан алдсан. Тэгтэл цагаан саравчтай малгайтай залуу дахин дайрч чи манай найзыг цохичихлоо, хутга хаана байна гээд байсан, тэгж байгаад миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би хэсэг манараад нэг мэдэхэд хашаан дотор ухаан алдсан залуутай зууралдаад байж байсан. Энэ үед нэмж 2 залуу ирээд бид хоёрыг ээлжлээд зодоод байсан, нэг мэдэхэд би ухаангүй болчихсон зам дээр хэвтэж байсан. Тэр үед толгойноос цус гарч байсан, тэгээд эмнэлэг дээр ирсэн, хохиролд 2,500,000 төгрөгийг авсан...” /1 дүгээр хавтас хэргийн 30, 193 дахь тал/ гэсэн, хохирогч Н.Пын: “...Гадаа гараад Г.Ааа гээд орилтол шорлог идэж байсан хоёр залуу “дуугүй байгаач” гэж хэлсэн. Уг асуудлаас болж муудалцаад Г.А, О.Г, Б.М бид дөрөв уг шорлог идэж байсан хоёр залуутай зодолдсон. Гэтэл уг шорлог идэж байсан хоёр залуугийн А.Т гэх залуу нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод би ухаан алдаад унасан. Би сэргээд найзуудынхаа хамт уг хоёр залууг зодсон. ...А.Т намайг гараараа цохиж унагаасан, надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 165-166 дахь тал/ гэсэн, гэрч Г.Нийн: “...Гараад Г.Аыг хайж хашаанаас гарахад шорлогын хажууд хоёр залуу, нэг эмэгтэй зогсож байсан. Хажуугаар нь Н.Пыг гарахад яаж яваад байгаа юм бэ гээд чанга, чанга орилоод байсан. ...Би Г.Ат хандан Н.П хүнтэй муудалцах гээд байна, хүрээд ир гэж дуудсан. Г.А удалгүй гүйж ирээд тэр хүмүүс нь хаана байгаа талаар асуусан. Гадаа гарахад Н.П тэр хоёр залуугийн арай өндөртэй нь маргалдаад зогсож байсан, тэр залууг цохисон, улмаар хоорондоо зууралдсан, би салгах гэж оролдсон боловч салахгүй байсан. Н.П зууралдаж байсан саравчтай малгайтай залуу Н.Пыг 2-3 удаа цохиход газар ухаан алдаад унасан. Энэ үед манай найз залуу Г.А нь лекэрс гэсэн бичигтэй хувцастай хүнтэй заамдалцаад харилцан зодолдсон, тэр үед Г.Аыг нийлээд зодоод байсан ба саравчтай малгайтай залуу хойноос нь боогоод лекэрс гэсэн бичигтэй хувцастай залуу элэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би Н.Пыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан, хажууд найз залууг маань цохиод байсан лекэрс гэсэн бичигтэй залууг татах гэтэл нөгөө залуу намайг цохисон, би газар унаад хэсэг хугацааны дараа Т.г намайг сэрээгээд босгосон. Удалгүй Н.П сэрээд хэн намайг цохисон гээд уурлаад, тэр хоёр залуу руу дайрсан...” /1 дүгээр хавтас хэргийн 33-34 дэх тал/ гэсэн, гэрч Д.Эгийн: “...Бид гурав шорлог худалдан авч идээд байж байтал нэг намхан залуу Бямбадорж, А.Т хоёрыг мөрлөсөн. Тэгэхээр нь орхичхоод шорлогоо идэж байтал тэр залуу буцаж ирэхдээ дахиад мөрлөсөн. Удалгүй дахин нэг залуутай хамт гарч ирээд Бямбадоржийг мөргөх гээд байхаар нь Бямбадорж өөрийгөө хамгаалаад түлхсэн. Тэгтэл хажуугаас нь нэг залуу гарч ирээд А.Тг цохисон, тэгээд харилцан зодолдсон, би салгах гэж дундуур нь орж салгасан. Маргаан дахин эхэлсэн, нэг залуу ухаан алдаад унасан. Бямбадорж, А.Т хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй, хэсэг байж байтал дахин хоёр залуу нэмэгдэж гарч ирээд Бямбадорж, А.Т хоёрыг ээлжлээд зодоод байсан...” /1 дүгээр хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Г, Б.М, А.Т, Н.П, Б.М, Г.А нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4752 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.Тгийн биед зүүн талын хоншоор ясны урд хана /зүүн самалдагийн хөндийн урд хана/-нд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун хацар, хамар, зүүн хацар, эрүү, бүсэлхий, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,

- Мөн газрын 2024 оны 4750 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Х.Бийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4959 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.Пын биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 81-82 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, дуудлага лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.Тгийн эрүүл мэндэд зүүн талын хоншоор ясны урд хана /зүүн самалдагийн хөндийн урд хана/-нд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун хацар, хамар, зүүн хацар, эрүү, бүсэлхий, зүүн тохой, сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирлыг, хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацар, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар тэднийг цохих, өшиглөх, дэвсэх зэргээр учруулсан идэвхитэй санаатай үйлдлийн улмаас,

хохирогч Н.Пын эрүүл мэндэд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч А.Т түүнийг цохих, өшиглөх зэргээр учруулсан идэвхитэй санаатай үйлдлийн улмаас тус тус үүссэн бөгөөд шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч А.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Х.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч А.Тгийн гэм буруутайд үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Н.Пын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарын хохирогч Х.Бийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч А.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч А.Тгийн хохирогч Н.Пын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “...бүлэглэж” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар нь хохирогч А.Т, Х.Б нарын биед хүч хэрэглэн халдаж, ээлжлэн цохих, газарт унагах, унасан байхад дэвсэх зэргээр санаатай нэгдэж эрүүл мэндэд нь хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г, А.Т нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.П, Б.М, А.Т нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тэдний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хавтас хэргийн 69-71, 165 дахь тал/-аар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Г нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, уг ялыг биеэр эдэлж байгаад 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар 3 сар 19 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан /2 дугаар хавтаст хэргийн 73, 74-81 дэх тал/ байх бөгөөд энэ хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдээгүй нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэсэн 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тэдний эдлэх ялыг 3,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,800,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар нь тогтоосон торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч А.Т 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулах зүйтэй.  

 

3. Шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дух, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, баруун хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нараас хохирогч Х.Бид 2,000,000 төгрөгийг төлсөн /2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал/, хохирогч Х.Б гомдол саналгүй, эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн,

хохирогч А.Тг зодсон үйлдлийн улмаас түүний биед зүүн талын хоншоор ясны урд хана /зүүн самалдагийн хөндийн урд хана/-нд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, баруун хацар, хамар, зүүн хацар, эрүү, бүсэлхий, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нараас хохирогч А.Тд 1,000,000 төгрөгийг төлсөн /2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал/, хохирогч А.Т гомдол саналгүй, эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн,

Шүүгдэгч А.Тгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Пын эрүүл мэндэд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Н.П гомдол саналгүй, эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол үгүй, нэр бүхий шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, 

7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.А нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнссэн /2 дугаар хавтаст хэргийн 169-172 дахь тал/ байх бөгөөд шүүгдэгч Г.А нь тэнссэн шийдвэр гарснаас хойш Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдээгүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1285 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн 2408014540497 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тгийн өмгөөлөгч Н.Даваадоржоос: “...Хохирогч А.Тгийн хувьд бусад шүүгдэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болж Н.Пт хөнгөн хохирол учруулсан байдаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байгааг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, ...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.П,  Г.А, Б.М, О.Т нарыг тус бүр 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Наранцэцэгийн Н.П, Г, Г.А,  Б.М, О.Т.г нарыг тус бүр 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А.Тг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэсэн 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нарын тус бүр нийт биечлэн эдлэх ялыг 3,800 /гурван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1285 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар тэнссэн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг тус тусад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г нар нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч А.Т 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6.  Эрүүгийн 2408014540497 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П, Г.А, Б.М, О.Г, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР