Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/02420

 

 

 

 

 

 

 

2023 05 15 101/ШШ2023/02420

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ХЙ**** регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Б дүүрэг, ** дугаар хороо, ** байр 6 тоотод оршин суух Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай гомдлын шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Иргэн Б.О миний бие өөрийн төрсөн эх П Гийн хамт Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000767418 дугаар гэрчилгээ бүхий Нийслэлийн Б дүүргийн ** байр * тоот тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн орон байрандаа бид хэвийн амьдран сууж байсан билээ. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Э-ы 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн **/01 тоот тогтоолоор бидний өмчлөлийн дээрх Б дүүргийн ** байр ** тооттоотод байршилтай орон сууцыг битүүмжлэв. Бид шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагааг эс зөвшөөрч хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар ШШГЕГ-т гомдол гаргасан боловч ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ...Шүүхийн шийтгэх тогтоолоор гомдолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар тус байгууллагад шилжүүлэн шийдвэрлэжээ. Иймд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуульд нийцсэн гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна. гэсэн хариу ирсэн. Эдгээр нөхцөл байдлаас бидний өмчлөх эрх зөрчигдөх, бидний өмчлөлийн орон байр бусдын хохирол төлбөрт үндэслэлгүйгээр хураагдах. миний бие 10-19 насны гурван хүүхдийнхээ хамт орон байргүй үлдэх нөхцөл байдалд хүрээд байна. Бидний орон байрыг битүүмжилсэн учир шалтгааныг судлахад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгө битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан, ...шийдвэрүүдийг хүчингүй болгож ...Д.Гын ...Ү-22********** Б дүүргийн ** дугаар хороо, **-** тоот орон сууц ... эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ..:зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгасугай гэж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2022/******* дугаартай магадлалаар дээрх ******* дугаартай шийтгэх тогтоолын 11 дүгээр эаалтад -...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгасугай. гэснийг ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Б нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол. ..-д хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгасугай. гэж өөрчлөлт оруулсан ба УДШ-ийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ****  дугаар тогтоолоор тухайн шийтгэх тогтоол, магадлалд гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан процесс ажиллагаа явагджээ. Бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэнтэй холбогдуулан тухайн ...Ү-22********** Б дүүргийн ** дугаар **-**р тоот орон сууцны өмчлөгчөөр Боржигон овогт Б.О /РД:ХЙ**********/, миний эх овогт П Г /РД: ХЙ**********/ биднийг тогтоож өгнө үү. гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч Баянзүрх дүүргийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32022/********** дугаартай шүүгчийн захирамжаар ...хүсэлтдээ хавсарган ирүүлсэн улсын бүртгэлийн ******** дугаар гэрчилгээгээр нэхэмжлэгч Б.О, П.Г нар нь Б дүүргийн ** байр * тоот дугаар тоотын өмчлөгчөөр бүртгэлтэй байна ...шийдвэр гүйцэтгэлд холбогдуулан гаргасан шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдох дүгнэлтийг хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна." гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгө бидний өмчпөл болохыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан гэж үзнэ. Бид шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хянуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын газар болон Улсын Ерөнхий Прокурорын газарт хуульд заасан журмын дагуу шат дараалан гомдол гаргасан боловч УЕПГ-ын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас-д: ...Б дүүргийн ** дугаар **-**р тоот орон сууц нь Н С ХХК-ны нэр дээр бүртгэлтэй эсэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлагдсан, шилжүүлсэн, түдгэлзүүлсэн шийдвэр, түүний үндэслэл хэрэгжилт, үл хөдлөх хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын өмчлөлд шилжүүлсэн шийдвэр, шалтгаан нөхцөл, холбогдох баримтыг шалгаж тогтоосны эцэст хэрэгт шинэ нөхцөл байдал илэрсэн эсэхийг хянаж үзэх зохицуулалттай. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзаж, харин Б дүүргийн ** дугаар **-**р тоот орон сууц нь Н С ХХК-ны нэр дээр бүртгэлтэй эсэх, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа бодитой эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, шилжүүлсэн, түдгэлзүүлсэн шийдвэрийг өөрчилсөн, үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн шийдвэрийн үндэслэл, шалтгаан нөхцөл гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг шалгуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын г'азарт шилжүүлсэн болно, гэсэн хариу ирүүлсэн боловч тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч өнөөг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй тул бидний өмчлөх эрх эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүний болон иргэний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаапах цорын ганц манаач нь шүүх мөн учраас арга буюу Иргэний хэргийн шүүхээр эд хөрөнгө өмчлөх эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах нь зүйн хэрэг боловч тухайн шийтгэх тогтоолын улмаас гуравдагч этгээд бидний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдсөн нь О миний эх П.Г хамт Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ********** дугаар гзрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар нэгэнт тогтоогдсон, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хуулийн үндэслэл бүрдсэн нь илэрхий байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.1.1-д ...битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол ... шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ... түдгэлзүүлж болно. гэж заасныг үндэслэн Боржигон овогт Б.О /РД:ХЙ***********/, миний эх Хиад овогт П Г /РД: ХЙ********/ бидний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 22*********** дугаарт бүртгэгдсэн Б дүүргийн ** дугаар **-**р тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү. Жич: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1, 65.1,6-д: ...зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр ... байгаа ... тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасан боловч эрүүгийн 1906 04462 2232 дугаартай хэргийн шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Б нарт холбогдуулан гарсан, бидний өмчлөх эрхийг зөрчсөн шийтгэх тогтоол, магадлал нь энэ хэргийн зохигч буюу нэхэмжлэгч Б.О, П.Г  бидний үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруутай, эсэхэд ямар ч холбогдолгүй тул энэхүү нэхэмжлэл хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй болно. Өөрийн өмчлөлийн ...Ү-22********** дугаартай Б дүүргийн ** дугаар **-**р тоот орон сууцны өмчлөлийн түүхийн талаар цухас тэмдэглэвэл: Б.О миний бие анх Н С ХХК-ны захирал Д.Гтай 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн 46.17 м кв байрыг 80 7** 500 төгрөгөөр худалдан авч үнийн 20 хувь болох 16159 төгрөгийг урьдчилгаанд өгч үлдэх төлбөрт 15 жилийн хугацаанд сар бүр 511613 төгрөг төлөхөөр тохирч зээлээр худалдан авсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр талууд тохирч байрын талбай нь 46.7 м кв болсон учраас сар бүр 511 613 төгрөг төлж байхаар гэрээнд өөрчлөлт оруулсан. Худалдан авагч тал бидний хүсэлтийн дагуу Д.Г нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр уг орон сууцны гэрчилгээг бидний нэр дээр гарган өгч бидний өмчлөлд нэг мөр шилжүүлсэн. Д.Г нь бидэнтэй өмнө байгуулсан орон сууц Зээлээр худалдах худалдан авах гэрээ- г өөрчлөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Н С ХХК-ны хамаарал бүхий Т ББСБ-тай биднийг зээлийн болон барьцааны гэрээ хийлгэж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр өөрчлөн тогтоосон бөгөөд тус компани болон талын ББСБ-д бид өнөөг хүртэл 7 жилийн хугацаанд сар бүр төлбөрөө тасралтгүй төлж ирсэн билээ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэхээр 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажиллагаа эхэлсэн. Нийт 393 хохирогчийн хохирол барагдуулахаар 30 эд хөрөнгө байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Нэрлэн заагдсан хөрөнгүүдтэй холбоотойгоор 10 хөрөнгө нь хасагдсан байгаа. Маргаан бүхий хөрөнгө нь Т ББСБ-ийн хөрөнгөөр байгаа. Битүүмжлээд ажиллагаа зогссон байгаа. Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамжтай холбоотойгоор сайн мэдэхгүй байна. Төлбөр төлөгч нь 3 иргэн байдаг. Н С ХХК нь Баянгол дүүргийн харьяанд байдаг. 2022 оны 04 дүгээр сард шүүхийн шийдвэр ирсэн. Өмчлөгчөөр тогтоосон нь 2022 оны 07 дугаар сард гарсан. Тухайн төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгө өөр компанийн барьцаанд байгаа тул боломжгүй байгаа. Одоогийн зах зээлийн үнэлгээ нь өөр байгаа, бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул харилцан тохиролцох боломжгүй. Б.Од хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 2022 оны 05 дугаар сард битүүмжилснээсээ хойш ажиллагаа явуулаагүй байгаа. Байрнаас гар гээд байгаа зүйл байхгүй. Шүүгчийн захирамж, шийдвэр гарсны дагуу л бид ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоол, Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн **/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ****** дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 18546 18546 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Н С ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ОСГ-02 дугаартай Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Н С ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ОСГ-02 дугаартай Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Н С ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Т ББСБ ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ********* дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Б.О-ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК-ийн орлогын болон шилжүүлгийн баримтуудыг,

Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ****  дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ****** дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн **/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ******** 0 дугаартай Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ******  дугаартай Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх тухай тогтоол, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10022 Сахилгын шийтгэл оногдуулах тухай магадлал,

Шүүхийн журмаар Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийгдэж байсан урьдчилсан тэмдэглэгээ болон дэлгэрэнгүй лавлагааг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай гомдлын шаардлагыг гаргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагад дурдсан Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *********  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу өмчлөх эрхтэй болсон гэж тодорхойлсон.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор .... Д.Гын Ү-22********** бүртгэлийн дугаартай Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц ...-ыг Д.Г, Д.О, Д.Б нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн-ий дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж уг орон сууцыг битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ****  дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор .... Д.Гын Ү-22********** бүртгэлийн дугаартай Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц ...-ыг Д.Г, Д.О, Д.Б нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн-ий дагуу уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 770 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. /х.х-ийн 55-77 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... гаргана гэж зааснаар нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хуульд заасан харьяаллын дагуу гаргасан байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр **** дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн байх бөгөөд уг орон сууцанд нэхэмжлэгч Г.О оршин суудаг болох нь тогтоогдсон байна. /х.х-ийн 78-79 дахь талд/

Хэрэгт авагдсан баримтаар Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрх 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Н С ХХК-нд бүртгэгдэж, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Г.О, С.О нар уг орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан талаарх урьдчилсан тэмдэглэлээ хийгдэж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.О, П.Ганхуяг нарын өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өмчлөгч нар уг орон сууцыг Т ББСБ ХХК-нд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 134-139 дэх талд/

Мөн нэхэмжлэгч Г.О нь Н С ХХК-нд холбогдуулан

Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ болон шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03310 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н С ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 31 дэх талд/

Тус шүүгчийн захирамжид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ****** дугаартай гүйцэтгэх хуудас, ********** дугаартай албадан гүйцэтгэх захирамжийг тус тус олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /х.х-ийн 32-33 дахь талд/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Г, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд нь гэрээ, мөн хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж, эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрх үүснэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.О нь Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хүсэл зоригийн үндсэн дээр шударгаар олж авсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хасуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа дараах байдлаар гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Г.О нь Т ББСБ ХХК-нд Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбайтай орон сууцыг 52,319,613 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь тогтоогдож байхаас гадна тус зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч болох Т ББСБ ХХК-ийн хувьцааг 100 хувь Н С ХХК, Д.Г эзэмшдэг болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 166-180 дахь талд/

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг гүйцэтгэхтэй холбоотой нэхэмжлэгч Г.О Т ББСБ ХХК-нд төлөх зээлийн төлбөрийг бүрэн төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасах нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Тодруулбал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Г.Оийн Т ББСБ ХХК-нд төлөх зээлийн төлбөрийг бүрэн төлсний дараа уг төлбөрийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолд зааснаар хохиролд тооцон олгож, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Оийн өмчлөлийн Б дүүргийн ** хороо, ** байр ** тоот тоот хаягт байршилтай 46.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Оийн Т ББСБ ХХК-нд төлөх зээлийн төлбөрийг бүрэн төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Од олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ