Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0272

 

 

 

 

 

 

   2023          03           23                                    128/ШШ2023/0272         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.А,

            Хариуцагч: Т е г хоорондын цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой гааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Д.А нь “Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу цэргийн нэг удаагийн тэтгэмжийг Т е газраас гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Т е газрын даргын дүгээр тушаалыг илт хууль болохыг тогтоолгох, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 36 сарын тэтгэмж олгох тухай захиргааны акт гаргахыг Т е гт даалгах” гэж өөрчилсөн.  

2. Хэргийн үйл баримт:

2.1. Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар “Ёл хад” амралтын дарга, дэд хурандаа Д.А өөрийнх нь хүсэлтээр 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Т е газрын хангалт үйлчилгээний хэлтсийн даргын 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар Д.А Хангалт, үйлчилгээний хэлтэст сантехникийн механик инженерээр 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс /энгийн/ томилж  шийдвэрлэжээ.

  2.2. Улмаар Т е газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар Д.А үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

3. Процессын хураангуй:

3.1. Дээрх Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот захиргааны актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ202*******474 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.2. Д овогтой А нь 1966 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын политехникийн дээд сургуульд суралцаж доорх төрийн албан тушаал тус тус ажиллаж байсан. Үүнд 1972 оны 08 дугаар сарын 16-наас Улсыг аюулаас хамгаалах е гт Жинхэнэ төлөөлөгчөөр /дэслэгч цолтой/, 1972 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс Нийгмийн аюулаас хамгаалах газрын 4 дүгээр хэлтэст радио техникчээр, 1978 онд Нийгмийг аюулаас хамгаалах газрын 4 дүгээр хэлтэст ахлах төлөөлөгчөөр, 1979 онд Нийгмийг аюулаас хамгаалах газрын 4 дүгээр хэлтэст 4 дүгээр хэлтэст тасгийн дарга, 1982 оноос Нийгмийг аюулаас хамгаалах газрын 3 дугаар гт инженер техникийн тасгийн дарга, 1984 оноос Цагдан сэргийлэх Дохиолол хамгаалалтын хэлтсийн тасгийн дарга, 1991-19******* он хүртэл Дохиолол хамгаалалтын албаны даргаар ажиллаж байгаад орон тооны бүтцийн өөрчлөлтөөр 2002 он хүртэл ажилгүй, 200-2003 онд Т е газрын Ёл хад амралтын газрын дарга зэрэг төрийн албан тушаалд ажиллаж байсан.

4.3. 2003 онд Т е газрын даргын 5 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь нийт 23 жил т болон цагдаагийн албанд ажиллаж байсан бөгөөд 2003 онд хувь тэнцүүлсэн байдлаар тэтгэвэр тогтоолгосон байна. 2017 онд Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэж тус хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” гэж заасны дагуу Цагдаагийн албанд ажилласан 9 жил 9 өдөр нь 2 жил 3 сарын нэмэгдэл 11 жил 3 сар болсон байдаг. Тус хуулийн дагуу Д.А нь нийт 25 жил цэргийн болон цагдаагийн албанд ажиллаж цэргийн нэг удаагийн тэтгэмж авах шалгуурт тэнцсэн байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн бус Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3.1-т заасан Цэргийн алба хаасны тэтгэврийг бүрэн хэмжээгээр авч байна. Гэтэл Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдаж тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтын дагуу олгогдох ёстой нэг удаагийн тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна.

4.4. Д.А нь 2003 онд тэтгэвэрт гарсан хэдий ч 2017 онд шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу т болон цагдаагийн албанд нийт 25 жил ажилласан байна. 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдсан нь 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02/******* дугаар Т е газрын архивын лавлагаанд “2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар үүрэгт ажлаас 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс /Т е газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ, хэмжээг батлах тухай” 60 тоот тушаалаар тус газрын амралтын дарга ТҮ-9-өөр цалинжих болсныг үндэслэн/” чөлөөлөгдөж” гэсэн хэсгээс харагдаж байна.

4.5. Гэтэл Т е газраас өгсөн дүгээр тушаалд өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай хууль бус захиргааны акт үйлдсэн байна. Тус асуудлаас үүдэн нэхэмжлэгч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгогдох ёстой 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авч чадахгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Маргаан бүхий дүгээр тушаал нь Захиргааны е хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэж байна. Иймд Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Цэргийн албаны тухай хуулийн 18.1-т заасны дагуу 36 сарын тэтгэмжид 27,323,748 төгрөгийг олгох тухай захиргааны акт гаргуулахыг даалгаж өгнө үү”

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1. “Иргэн Д.Ааас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т е гт холбогдуулан гаргасан “Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Цэргийн албан тухай хуульд заасны дагуу цэргийн нэг удаагийн тэтгэмжийг гаргуулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

5.2. Д.А Т е газрын даргын 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Т е газрын харьяа “Ёл хад” амралтын даргаар томилж, дэд хурандаа цолыг сэргээсэн байх бөгөөд түүний 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Т е газрын даргад гаргасан өөрийнх нь өргөдлийн дагуу Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалаар т албанаас чөлөөлсөн байдаг.

5.3. Улмаар Т е газрын хангалт үйлчилгээний хэлтсийн даргын 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар тус хэлтэст сантехникийн механик-инженерийн ажилд энгийнээр томилсон байна. Түүний Т е газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргад гаргасан “ач хүү тархины эмгэг өвчтэй болж удаан хугацаагаар асран хамгаалах болсон тул миний саналаар ажлаас халж өгнө үү” гэж өргөдлийн дагуу Т е газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул түүнийг орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

5.4. Түүнчлэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчид Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй юм. Иймд иргэн Д.Ааас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т е гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”

5.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Д.А нь Т е газрын даргын 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар “Ёл хад” амралтын даргаар томилогдож ажиллаж байгаад Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалаар т албанаас чөлөөлөгдсөн байх тул түүнийг орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

5.6. Өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэн Д.Ат Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмж олгох боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь Т е гт холбогдуулан “Т е газрын даргын дүгээр тушаалыг илт хууль болохыг тогтоолгох, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 36 сарын тэтгэмж олгох тухай захиргааны акт гаргахыг Т е гт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд цэргийн алба хаагч нэг удаагийн тэтгэмж авах тохиолдлыг нэрлэн заасан буюу цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан байна.

3. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, ...жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.”, 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, ...халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэж заажээ.  

4. Нэхэмжлэгчээс “2003 онд тэтгэвэрт гарсан хэдий ч 2017 онд шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу т болон цагдаагийн албанд нийт 25 жил ажилласан, ... 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас халагдсан тул нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй” гэж гасан боловч дээрх хуульд заасан 36 сар, 18 сарын нэг удаагийн тэтгэмж авах шаардлагын аль алийг хангаагүй тул нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж шүүх дүгнэлээ.

5. Учир нь Д.А нь 2005 онд 23 жил 2 сар 24 өдөр ажилласнаар тооцон цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон.

6. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх/ гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад ажилласан 9 жил 0 сар 9 өдөр нь 2 жил 3 сар-аар нэмэгдэж, нийт ажилласан жил нь 25 жил 5 сар 16 өдөр болж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно: 1/ авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан;” гэж заасны дагуу тэтгэврийн хэмжээг өөрчлөн 2018 оны 10 сараас цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгожээ.  

7. Ийнхүү 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар ажилласан жил нэмэгдэж 25 жил болсон үйл баримт нь нэхэмжлэгч Д.Аын хувьд уг хууль батлагдсанаас хойших хугацаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар зөвхөн цэргийн алба хаасны “тэтгэвэр”-ийг өөрчлөн тогтооход хамааралтай болохоос “нэг удаагийн тэтгэмж” олгох харилцаанд буцаж үйлчлэхгүй буюу сүүлд ажилласан жил нэмэгдсэнээр нэг удаагийн тэтгэмж нөхөн авах эрхийг үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн “..2003 онд тэтгэвэрт гарсан хэдий ч 2017 онд шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу т болон цагдаагийн албанд нийт 25 жил ажилласан тул тэтгэмж авах эрхтэй” гэж гасан нь үндэслэлгүй.     

8. Нэхэмжлэгчээс “...Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас халагдсан тул нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй” гэж ган Т е газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй байна.  

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.А Т е газрын даргын 2002 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Т е газрын харьяа Ёл хад амралтын даргаар 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилж, түүний дэд хурандаа цолыг сэргээсэн байна.

10. Маргаж буй Т е газрын даргын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дүгээр тушаалаар Т байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 9 дэх заалтыг удирдлага болгон Ёл хад амралтын дарга, дэд хурандаа Д.А өөрийнх нь хүсэлтээр 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

11. Нэхэмжлэгчээс уг тушаалыг Захиргааны е хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Т е газрын архивын лавлагаанд “2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот тушаалаар үүрэгт ажлаас 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс /Т е газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ, хэмжээг батлах тухай” 60 тоот тушаалаар тус газрын амралтын дарга ТҮ-9-өөр цалинжих болсныг үндэслэн/ “чөлөөлөгдөж” гэсэн хэсгээс харагдаж байна гэж гасан.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Д.Ааас Т е газрын дарга хурандаа М.Б******* гаргасан өргөдөлд “..Би 2003 оны 4 сарын 26-нд УИХ-ын эрхэм гишүүн Ш*******д, ТЕГ-ын 9-р газрын дарга хурандаа Б*******, ХҮХ-ийн дарга Х.Г******* нарын ажил хэргийн уулзалтаар Ёл хад амралтад очиход хоол ундны бэлтгэл хангалт дээр шүүмжлэгдсэнээс гадна архи уусан байснаас дарга нарыг бухимдуулсан алдаа дутагдалдаа туйлаас гэмшин танаас цэргийн тэтгэвэрт гартал минь таарах ажил өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байна. Би дахин ийм дутагдал гаргахгүй өгсөн я ч ажлыг нэр төртэй хийж чадахаа батлан илэрхийлж байна...” гэж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Танилцуулах хуудаст: Дэд хурандаа Д.Аын хувийн өргөдөл, даргын цохолт хэсэгт: сахилгын шийтгэл оногдуулж ажлыг нь өөрчилж таарч тэнцэх ажил дээр албан тушаал бууруулж ажиллуулах, шийдвэрлэсэн тухай тэмдэглэл хэсэгт: 2003 оны 05 дугаар сарын 01-нээр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн гэж тэмдэглэжээ.

13. Улмаар Т е газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн даргын 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар Д.А Хангалт үйлчилгээний хэлтэст сантехникийн механик-инженерээр 2003 оны 5 сарын 01-ний өдрөөр /энгийн/ томилж, мөн өөрийнх нь гаргасан өргөдлийн дагуу хэлтсийн даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан үйл баримтууд тогтоогдсон.  

14. Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.А нь 2003 онд сахилгын зөрчил гаргасны улмаас өөрөө өргөдөл гаргаж байсан нь нотлогдохын зэрэгцээ ийнхүү өргөдөл гаргаж байснаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг атлаа орон тоо, зохион байгуулалтын бүтцээр ажлаас чөлөөлөгдсөн гэж гаж байгаа нь ойлгомжгүй байна.

15. Нэхэмжлэгчийн үндэслэл болгон гасан Т е газрын тусгай архивын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/******* тоот лавлагаанд бичигдсэн Т е газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ, хэмжээг батлах тухай” 60 тоот тушаалаар Т е газрын үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээ, хэмжээг баталж, тушаалыг 2003 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр баталсан байх бөгөөд тушаалын ТҮ-9 хэсэгт амралтын дарга гэж дурдаад, түүний цалингийн хэмжээг баталснаас үзэхэд тухайн байгууллагын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн шийдвэр гэж үзэхээргүй, зөвхөн албан хаагчийн албан тушаалын зэрэглэлд хамаарах цалингийн сүлжээ, хэмжээг баталсан агуулгатай байх тул нэхэмжлэгчийг уг тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

16. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Т е газрын дарга нь нэхэмжлэгч Д.А өөрийнх нь гаргасан өргөдлийн дагуу Т байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Т е газрын дарга Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...15.1.9 т албан хаагчийг томилох, чөлөөлөх, түүнд цэргийн цол олгох” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь Захиргааны е хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй байна.

17. Иймд дээрх байдлаар хариуцагч Т е газрын нэхэмжлэгч Д.Ат цэргийн нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аын Т е гт холбогдуулан гаргасан “Т е газрын даргын дүгээр тушаалыг илт хууль болохыг тогтоолгох, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 36 сарын тэтгэмж олгох тухай захиргааны акт гаргахыг Т е гт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ