Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч А.Баясгалан,

Гэрч Т.Мөнхзул,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /0128/,

Шүүгдэгч М.Одгэрэл, түүний өмгөөлөгч К.Бауиржан /0643/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Мөнхпаламын Одгэрэлд холбогдох эрүүгийн 201626020350  дугаартай хэргийг 2017 оны  03  дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгалийн аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж 14-р байр 25 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. Боржигин овгийн Мөнхпаламын Одгэрэл  /РД:ХЛ79042213/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч М.Одгэрэл нь хохирогч Б.Оюунцэцэгээс 2015 оны 08 дугаар сард 350.000 төгрөгийг “ажилд ороход шинжилгээ хийлгэх шаардлагатай байна ажилдаа ороод эргүүлж өгнө” гэж , 2015-07-23-ны өдөр 150.000 төгрөг, 2015-07-28-ны өдөр 500.000 төгрөг, 2015-08-13-ны өдөр 300.000 төгрөг, 2015-08-16-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус ажилд ороод эргүүлж өгнө” гэж , 2015-08-26-ны өдөр 1,000,000 төгрөгийг “ээж Польш улс руу явж байгаа. Ээж Польшид очоод буцааж явуулна гэж” 2015-08-29-ны өдөр 600.000 төгрөг, 2015-09-01-ний өдөр 100.000 төгрөг, 2015-09-02-ны өдөр 200.000 төгрөг, 2015-09-03-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус “хүүхдээ цэцэрлэгт оруулах мөнгө зээлээч” гэж 2015-09-07-с 2015-09-09-нийг хүртэл хугацаанд 3.050.000 төгрөгийг “Оюутолгой ХХК-с өгсөн Алтай хотхонд байрны 8 хувийн зээлээсээ хасагдах гээд байна мөнгө зээлээч. Ажилдаа орохоороо өгчихье” гэж, 2015-09-11-ний өдөр 200.000 төгрөгийг “мөнгө хэрэг болоод байна би чамаас мөнгө зээлж байгаа, юм чинь нэг мөсөн зээлж байгаад цалингаа буухаар өгье”гэж 2015-09-17-ны өдөр 350.000 төгрөгийг “Оюутолгойд байна гутал авах гэсэн юм” гэж, 2015-09-30-ны өдөр 1.000.000 төгрөгийг “байрандаа засвар хийх гэж байгаа” гэж , 2015-10-04-ний өдөр 550.000 төгрөгийг “ажлын газрын Булгаа гэдэг хүний аав нь нас барсан, хүүтэй мөнгө зээлээч гэж байна” гэж , 2015-10-07-ны өдөр 1.200.000 төгрөгийг “АНУ-руу явах визний урилга захиалах гэж байна” гэж, 2015-10-10-ны өдөр 250.000 төгрөгийг “Оюутолгойд ажиллаж байхдаа дэлгүүр өр тавьсан өгөхгүй бол цалин өгөхгүй байна” гэж, 2015-10-14, 15-ны өдрүүдэд 630.000 төгрөгийг “урилга явуулах өргөдлийг орчуулах, нотариатаар баталгаажуулах мөнгө хэрэг болоод байна” нэж, 2015-10-21-с 30-ны өдрүүдэд 1.140.000 төгрөгийг “зээл нэрээр болон гар утас авах шаардлагатай байна”гэж, 2015-10-01-ний өдөр 6.000.000 төгрөгийг “хүнд өр төлөх хэрэгтэй байна” гэж, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-4 маркийн гар утсыг “түр хэрэглээд өгье” гэж тус тус хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч нийт 18.770.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Одгэрэл мэдүүлэхдээ: “2015 оны 7 дугаар сард найз Бямбасүрэнгээр дамжуулж Оюунцэцэгтэй танилцсан. Тэр өдрөөс хойш ойр ойрхон уулздаг болсон. Тухайн үед Оюунцэцэгтэй суух тухай ярьдаг болсон.

Оюунцэцэгээс авсан мөнгөн дээр маргах зүйл байхгүй. Авсан нь үнэн тухайн үед хүүхдийн үс авах, байрны түрээсийн төлбөр зэргийг зээлж авч байсан. Тэр мөнгийг манай дүүгийн Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Оюунцэцэг тэр үед манай хос өргөө байранд найз нарын хамт ирээд ийш тийшээ явдаг байсан. Тэгээд Оюунцэцэг өөрөө мөнгө гаргаад дайлдаг байсан.

Дараа нь Богд Ард байр түрээслэдэг байсан ба байрны засварт мөнгө зээлж байсан. Хүүхдээ тэр орчим цэцэрлэгт оруулах гээд чадаагүй тул Оюунцэцэгээс мөнгө авч цэцэрлэгт оруулж байсан. Би тухайн үед Оюу толгой компанийн туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан. Би ажлын гутлын мөнгө гэж авч байгаагүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “...Би анх 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод ажлаар явж байгаад өөрийн найз Бямбасүрэнгийн найз Одгэрэл гэх залуутай тухайн үедээ танилцаж байсан юм. Ингээд тэр залуутай анх танилцсанаас хойш Одгэрэлтэй уулздаг болсон. Одгэрэл өөрийгөө надад анх танилцуулахдаа би Оюутолгой группт ажилладаг би Бямбасүрэнтэй олон жилийн найзууд байгаа юмаа оюутан байхдаа найзалдаг байсан найзууд маань юм гээд л байдаг байсан. Ингэж танилцсанаасаа хойш нилээд хэдэн удаа уулзаж хамт амралтанд ч явж байсан караокед ч суудаг байсан. Тэр үедээ буюу амралтын газар байж байхдаа Оюутолгойгоос дуудаад байна ажилдаа ор гээд байна манайхаан баяр хүргээрэй гээд л байсан. Өөрөө анх надад хэлэхдээ би эхнэр хүүхдээсээ салчихсан ганц бие эрэгтэй хүн гэж байсан ба намайг хамт амьдаръя хоёулаа ханилан сууя гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хамт амьдрах нь ч яах вэ би гадагшаа монгол улсын хил давж амьдармаар байна гэхэд би гадагшаа гаргадаг виз гаргадаг байсан одоо бол асуудалгүй шүүдээ гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө зураг болон гадаад паспортны зургийг өгөөд тухайн үедээ Бээжин улс руу яваад ирэхэд гадаад Польш руу урилга захиъяа асуудалгүй ээ гэж л хэлж байсан. Гэхдээ би Одгэрэлтэй уулзаж учирч явдаг байсан ч гэсэн Одгэрэлтэй тийм ч их дотноссон зүйл бол байхгүй. Тэгээд л анх надаас Одгэрэл чи надад туслаач гэхээр нь яасан юм бэ гэхэд би ажилд орох гээд ажлаас дуудаад байна тэгээд ажилдаа ороход шинжилгээ заавал өгөх шаардлагатай байдаг юмаа гээд надаас 350.000 төгрөгийг зээлээч гэж хэлээд авч байсан ба би цалингаа буухаар өгчихнө гээд л авч байсан. Ингээд үүнээс хойш ажилдаа ч явж орсон зүйлгүй надад худал хэлж миний итгэлийг төрүүлж тэгээд түүнээс хойш надад би ажилдаа орчихлоо би удахгүй явлаа гээд л байсан ба тэр үедээ хүүхэд өвдөөд байна эм тарианы мөнгө хэрэгтэй байна би буцаагаад л өгчихнө гээд л бага бага хэмжээгээр мөнгө аваад байдаг байсан ба энэ тухай би баримтаа өгөхдөө тэмдэглэгээ хийгээд л өгсөн байгаа. Миний санаж байгаагаар 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл 2.900.000 төгрөгийг надаас цувуулж авсан ба энэ мөнгийг Оюутолгойгоос өгсөн байрны маань 8 хувийн зээл нь нэхэгдээд байгаа учир мөнгө хэрэг болоод байна би чамд цалингаа буухаар л өгчихнө гээд авч байсан мөн 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр чи л надад тус болохгүй бол би балраад байна би хүнд 6 сая төгрөгийн өртэй юмаа түүнийгээ нэхэж ирчихээд бөөн юм болоод байна гээд надаас 6 сая төгрөгийг авсан энэ мөнгө өртэй хүндээ өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би визний асуудал чинь юу болж байна чи надаас зөндөө олон мөнгө авчихлаа ш дээ гэж хэлэхэд одоо удахгүй виз гарч байгаа учир тэрэндээ суутгачихъяа гэж хэлэхээр нь би хэлэхдээ чи надад өгнө гээд байсан мөнгөө өгөлдөө гэж хэлэхэд удахгүй цалин буугаад өгчихнө гэж хэлж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй Одгэрэл надад хэлэхдээ урилга чинь ирчихсэн байгаа ч гэж хэлж байсан надаас дээр дурдсан 6 сая төгрөгийг авахаасаа өмнө урилганы мөнгө гэж 1.200.000 төгрөг авсан. Тэгээд бас урилга ирчихсэн гэж 570.000 төгрөг ч хүртэл авч байсан тухайн үедээ Одгэрэлд өгсөн мөнгө болгоныг санахгүй байна. Гэхдээ би баримтаа өгчихсөн байгаа баримтанд дээр тэмдэглэгээ хийчихсэн байгаа Одгэрэл ч гэсэн надаас авсан мөнгөө мэдэж байгаа шүү дээ” ....Би баримттайгаа тулж үзэхэд нийтдээ 19.170.000 төгрөг өгсөн байсан. Үүнийгээ л Одгэрэлээс нэхэмжилж авмаар байна. Энэ нэхэмжилж байгаа мөнгөнд миний 800.000 төгрөгөөр Солонгос улсаас авч байсан гар утасны мөнгө ч орсон учир нь Одгэрэл надад хэлэхдээ би визнийхээ асуудлыг интернетэд байнга орж байж хийх ёстой юмаа тийм учраас надад интернетэд орох утас хэрэг байна гээд миний гар утасыг авч байсан тэгээд л миний гар утасыг өгөөгүй. Тэгтэл над руу танихгүй дугаараас нэг хүн залгаад энэ утсыг 350.000 төгрөгний барьцаанд тавьсан үүнийгээ ирж авалдаа гэж хэлж байсан... Би Одгэрэлтэй хамтран амьдарч байгаагүй ээ баримтаар өгсөн мөнгөнөөсөө гадна бэлнээр ч гэсэн мөнгө өгч байсан надад байнга л худал хэлж мөнгийг маань авдаг байсан би яагаад өгөөд байсан гэхээр надад виз гаргаж өгнө гэхээр нь л өгсөөр байгаад сүүлд нь мөнгөө бодоод үзэхэд 19 сая гаран төгрөг болсон байсан Польшоос ирсэн урилгыг нь үзье гэхэд байгаа байгаа битгий санаагаа зовоо гэж л хэлдэг байсан. Банкнаас 6 сая төгрөгийг зээл авч өгч байсан бусад мөнгөнүүд нь миний өөрийн хадгалж байсан мөнгө байгаа юмаа. .... Одгэрэл надтай хамт явъя л гээд байсан харин би хэлэхдээ авч явна гэж л хэлдэг байсан гэхдээ надад виз хөөцөлдсөн болон ажилд орох гэж байгаа гэж хэлдэг байсан нь бүгд худал хэлж байсан юм байна лээ..... Одоо бол ямар нэгэн холбоо байхгүй холбоо барих гэхээр надаас зугтаагаад утасаа ч авахгүй байсан тэгээд л холбоо бариагүй цагдаагийн байгууллагад хандсан. .... Одгэрэл надад хэлэхдээ манай ээж Польш улсад амьдардаг байгаа юмаа. Ээж маань хүртэл надад гадаадаас мөнгө өгөөд байх байлгүйдээ гэж худал хэлж байсан би Одгэрэлийн ээжийг гадаадад амьдардаг ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй надад виз гаргаж өгнө л гэж анх танилцаж байсан болохоор намайг залилан мэхэлсэн гэж үзэж байна....” гэжээ. /1 хав 40-42 хуудас/

 

            Гэрч Б.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “.....Би Одгэрэл гэж хүнийг танина 2010 оны үед МУИС-ын ОУ-ын харилцааны магистрийн ангид сурдаг байхад манай ангийн Баярмаа гэж эмэгтэйгийн найз залуугийн найз нь байсан юм энэ утгаараа л Одгэрэлийг таньдаг байсан ба түүнээс хойш Одгэрэлийг таньдаг болсон хаяадаа нийлж гадуур явдаг хөдөө явдаг найзууд байсан юм. Тэгтэл өнгөрсөн оны 6 дугаар сард найз Оюунцэцэг над руу ирээд бид 2 гадуур салхилж явж байгаад Одгэрэлтэй тааралдаж байсан ба Одгэрэл Богд ар хорооллын тэнд явж байгаад ээжийнхрүүгээ орчихоод гараад ирье хамт нэг газар суугаад юм яръя гэж хэлж байсан тэгээд бид гурав нэг газар сууцгаасан түүнээс хойш Одгэрэл, Оюунцэцэг 2 бие биенийгээ таних болсон. Тэгээд л тэр 2 нийлээд дотноссон юм байна лээ. Тухайн үедээ эхнэр нь Хөвсгөл аймаг руу 2 хүүхдээ аваад явчихсан байсан юм байна лээ. Тэгээд анх уулзсанаасаа хойш ахин 4-5 удаа уулзаж байсан ба ингэж уулзахдаа хөдөө амралтанд ч явж байсан. Улаанбаатар хотод ч нэг газар сууж л байсан тэр үед ажиглахад Оюунцэцэг, Одгэрэл нар нилээд дотноссон байсан. Гэхдээ энэ 2-ыг хоорондоо юу гэж ярилцдаг, ямар байдалтай байсан талаар бол хэлж мэдэхгүй.... Энэ талаар бол хэлж мэдэхгүй байна миний нүдэн дээр мөнгө тоолж өгч байгаагүй болохоор. Гэхдээ Оюунцэцэг надад сүүлд хэлэхдээ би Одгэрэлийг гуйгаад байхаар нь нилээд их мөнгө өгсөн гэхээр нь чи яаж байгаа юм бэ ямар хүн гэдгийг нь хэлж мэдэхгүй байж чи яаж байгаа юм бэ гэж л хэлж байсан тэгэхэд Оюунаа надад хэлэхдээ Одгэрэл ажил хийдэг виз гаргаж өгнө гэх мэт надад хэлж байсан энэ бүгд нь худал юм байна гэж хэлж байсан...Би Одгэрэлийг худал хэлдэг талаар бол мэднэ бид нар найзлаж байхдаа маш их худал хэлдэг байсан гэтэл миний ойлгож байгаагаар манай найз Оюунцэцэгийн итгэлийг олж авсан залилан мэхэлсэн байна л гэж ойлгож байна...” гэжээ. /1 хав 43-44 хуудас/

           

            Хохирогч Б.Оюунцэцэг дахин байцаалтад мэдүүлэхдээ: “....2015 оны 07 сарын эхээр байна уу 08 сарын эхээр одоо сайн санахгүй байна. Надтай уулзаж, нөхөрлөж байхдаа Оюутолгойд салбар read pad гэсэн санагдаж байна, ажилд орох гэж байгаа шинжилгээ өг гээд байна мөнгөний хэрэг болоод байна, ажилдаа орсныхоо дараа эргүүлээд өгье гэж утсаар яриад 350.000 мянган төгрөг зээлээч гэхээр нь ажилдаа орсоныхоо дараа өгчихнө гэж бодоод Богд ар хорооллын хаан банкны салбарын АТМ-с өөрийн 5005574677 дугаар хаан банкны данснаасаа бэлнээр авч өгсөн. Надаас авсан мөнгөө шинжилгээ өгөхдөө зарцуулсан эсэхийг мэдэхгүй. 2015 оны 07 сарын 23-ны өдөр 150.000 төгрөг, 2015 оны 07 сарын 28-ны өдөр 500.000 төгрөг , 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 08 сарын 16-ны өдөр 300.000 төгрөгүүдийг яг юу гэж хэлж авч байсанг тодорхой санахгүй. Гэхдээ тухайн үед хүүхдийнхээ үсний найрыг хийх гэж байна мөнгө зээлээч ажилдаа орохоороо шууд эргүүлж өгнө гэж ярьдаг байсан тус мөнгийг цувуулж авч байсан. 2015 оны 8 сарын 26-ны өдөр 960.000 төгрөгийг өөрийн данснаасаа аваад өөрт байсан 40.000 төгрөгөө өгөөд нийт 1.000.000 сая төгрөг болгож өгсөн. Үүнийгээ ээж нь Польш улс руу явж байгаа хэрэг болоод байна, ээж Польшд очоод буцааж явуулна гэж байсан. Тэрнээс биш 960.000 төгрөг аваад 800.000 төгрөгийг Одгэрэл өгөөд, тэрнээс 160.000 төгрөгийг авсан зүйл байхгүй. Харин ч өөрт байсан мөнгөө нэмээд 1 сая төгрөг болгож өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 600.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр 100.000 төгрөгүүдийг хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж байгаа нийт 1 сая төгрөг зээлээч гээд авсан. 2015.09.07-2015.09.09-ны өдөр хүртэлх 2.900.000 төгрөгийг Оюутолгой ХХК-наас Алтай хотхонд байр өгсөн, 8 хувийн зээлээсээ хасагдах гээд байна, мөнгө зээлээч, ажилдаа орохоороо өгчихье, удахгүй ажилдаа орлоо гээд байхаар нь данснаасаа шилжүүлсэн ба ахин мөнгө хэрэг болоод байна гэхээр нь 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3.050.000 төгрөгийг авсан. 2015.09.11-ны өдөр 210.000 төгрөгийг найзтайгаа төмөр замд паабад сууж байна, мөнгө хэрэг болоод байна би чамаас мөнгө зээлж байгаа юм чинь нэг мөсөн зээлж байгаад цалингаа буухаар өгье гээд байхаар нь өгсөн юм. 2015.09.17-ны өдөр Оюутолгойд байна гутал авах гэсийн гээд 350.000 төгрөг зээлж авсан. 2015.09.30-ны өдөр байрандаа засвар хийх гэж байгаа гэж 1.000.000 сая төгрөгийг зээлж авсан. 2015.10.04-ны өдөр 550.000 төгрөгийг ажлын газрын Булгаа гэдэг хүний аав нь нас барсан, цуг нэг өрөөнд ажилладаг, хүүтэй зээлээч гэж байна мөнгө байвал зээлээч гэхээр нь хүүтэй гэж хэлээд 550.000 төгрөгийг 5020296906 данс руу шилжүүлсэн. 2015.10.07-ны өдөр АНУ-руу явах урилганы мөнгөө одоо өг урилга захиалах гэж байна гэхээр нь итгээд 1.200.000 төгрөг шилжүүлсэн, 2015.10.10-ны өдөр Оюутолгойд ажиллаж байхдаа дэлгүүрт өр тавьсан тамхи, ундааны өрний мөнгө өгөхгүй бол цалин өгөхгүй байна чи 250.000 төгрөг зээлчих, зээлээ дарчихвал цалин орж ирэх гээд байна, тэгээд шууд зээлсэн мөнгөнүүдээ өгөх гээд байна гэхээр нь итгээд данснаасаа шилжүүлсэн. 2015.10.14, 2015.10.15-ны өдөр мөнгийг урилга явуулах өргөдлийг орчуулах, нотариатаар баталгаажуулах мөнгө хэрэг болоод байна гэхээр нь нийт 630.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг надад хүүхэд болон хувьдаа ашигласан талаар хэлээгүй. АНУ-аас ирэх урилганы мөнгө гэж авсан. 2015.10.21-2015.10.30-ны өдрийг хүртэлх юу гэж хэлж авсан 1.140.000 төгрөгийг өдөр сараар нь яг ямар учиртай өгсөнгөө санахгүй байгаа боловч 300.000 төгрөгийг машин доогуур утсаа хийгээд эвдчихлээ , нет орж урилга захиалах, түүнийгээ шалгах хэрэгтэй байна гар утас авах гэсийн мөнгө зээлээч гэхээр өгсөнөө санаж байна. Мөн 2015.10.01-ны өдөр хүнд өртэй байгаа юм тэрийгээ нэхэж ирээд бөөн юм болоод байна гэхээр нь Хас банкнаас хадгаламжийн зээл авч 6.000.000 төгрөгийг авч өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө чи надаас өчнөөн мөнгө зээлж авлаа буцааж ерөөсөө өгсөнгүй гэхэд Польш улс руу явах урилга чинь ирсэн, ахин АНУ-н урилга ирсэн байгаа, элчин сайдын яаман дээр очиж ярилцлага өгнө гэхээр нь чи дахиад надаас мөнгө нэхэх юм бишүү гэхэд би дахиж мөнгө нэхэхгүй, чамаас авсан мөнгөө тэрэндээ оруулна, чи 2015.12.21-ны өдөр гэхэд АНУ-руу явчихна шүүдээ гэж хэлэхээр нь итгэсэн. Гэтэл Одгэрэл нь Оюутолгойд ажилладаггүй, Польш, АНУ руу явах урилга, виз байхгүй, бүгдийг худал хэлж аваад зарцуулна гэж байсан зүйлдээ зарцуулалгүй хувьдаа ашигласан. Мөн баримтаар байгаа 2015.10.28-ны өдрийн мөнгийг хувьдаа ашигласан байгаа. Юу гэж хэлж авсанг нь санахгүй байна. Эхэндээ хүүхдийн бие өвдөөд байна, үсний найр хийх гэж байна, байрны мөнгө, өрөнд орсон гэж авч байсан ба анх мөнгө өгч эхлэхдээ виз гаргаж өгөх талаар ярилцсан байсан тул зээлсэн мөнгө тэр мөнгөндөө оруулах байх гэж бодоод явж байтал сүүлдээ худлаа хэлж мөнгө аваад байсан юм байна лээ. Би Одгэрэл 40.000, 50.000, 100.000, 150.000, 200.000, 300.000, 350.000, 500.000, 530.000, 550.000, 800.000 мянгаар хэлсэн данс руу нь шилжүүлж байсан ба хамгийн банкнаас зээл авч 6.000.000 төгрөг өгсөн. Одгэрэл одоо хаана байгааг мэдэхгүй, 2016 оны 6 сарын эхээр над руу 94770451 дугаарын утаснаас ах нь байна, урьдчилгаа 5 сая төгрөг бэлнээр өгье, хотод хүрээд ир гээд байхаар иртэл мөнгөө өгөлгүй худлаа ярьсан ба одоо утас нь холбогдохгүй байгаа. .... Намайг залилан мэхэлсэн Одгэрэлд гомдолтой байна. Одоо болтол надаас зээлж авсан мөнгө өгөхгүй зугтаагаад яваад байгаа ба өөрийнх нь утас холбогдохгүй, над руу залгаж байсан эхнэрийнх нь 91200736 дугаарын утсаар ярьж байсан утас руу сүүлд залгахад эхнэр нь аваад бид хоёр салсан надад хамаагүй гэж хэлсэн. Би Одгэрэл гэж хүнээс надаас удаа дараа худал хэлж зээлж авсан нийт 17.980.000 сая төгрөг авсан ба гар утасны 800.000 төгрөг байгаа. Ингэхээр би Одгэрэлээс 18.780.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

            Би гар утасаа Одгэрэлд бэлэглээгүй ба над дээр ирээд утасгүй байна, визний захиалга өдөр бүр шалгах хэрэгтэй байна, ажилдаа яваад 14 хоноод ирнэ, чам руу Эрдэнэтийн таксинд өгөөд явуулчих өгчөөч гээд гуйгаад байхаар нь өгч явуулсан юм. Ингээд утас өгөхгүй өнөөдөр маргааш гэж зугтааж явсаар байгаад байхгүй болгосон ба сүүлд нэг танихгүй дугаараас залгаад 350.000 төгрөг өгөөд утсаа ав гэж байсан. Би утсаа очиж аваагүй, шинээрээ шахуу байсан утас. Миний гар утсыг тухайн үедээ виз, урилга шалгахаар өдөр болгон нетэд орох ёстой гэж авсан байсан боловч виз, урилга захиалаагүй, миний утсыг худал хэлж, залилаж авсан. Надаас авсан мөнгөө тухайн үедээ ажилдаа ороод өгнө, ажилдаа орчлоо удахгүй цалин буух гэж байна, одоо дансаа өгчих мөнгийг чинь хийе гэж хуурч явсаар байгаад өдий хүрсэн.

            Эхэндээ зээл гэж явж байсан боловч надад худлаа хэлж байсан юм байна лээ. Үүний 6.000.000 төгрөгөө зээл авахдаа өрөнд орсон гэж авсан боловч сүүлд АНУ визэнд орохдоо зээлсэн мөнгөө оруулна гэж хэлж авсан.” гэжээ. /1 хав 90-91 хуудас/

 

            Гэрч Ж.Пүрэвдорж мэдүүлэхдээ: “....Мөнхпалам овогтой Одгэрэл гэж хүнийг танина. Би Одгэрэлтэй найзлаад 10 гаруй жил болж байгаа ба найзлах цагаасааа хойш Одгэрэлийн ээж нь Мөнхпалам гуай нь уламжлалт эмчилгээ эмч ба одоо Польш улс руу ирэн очин байдаг. Одгэрэл нь Улаанбаатар хот 1979 онд төрсөн. Миний мэдэж байгаагаар нь эцэг, эхээс хоёулаа санагдаж байна. Гэхдээ нэг эхтэй эцэг ондоотой дүү байгаа. Эрэгтэй дүүтэй ба Анужин гэдэг. Би 2004 онд анх танилцсан ба тэрнээс хойш сургуульд суралгүй, дээд боловсролтой, мэргэжлийг нь санахгүй байна, аялал жуулчлалын мэргэжилтэй санагдаж байна, миний мэдэж байгаагаар Орос, Польш хэлтэй, Англи хэлээр бага зэрэг ярьдаг. Надтай хамтран 2008 оноос эхлэн хувиараа барилгын материал гаднаас оруулж зардаг ба худалдан авалт хийхдээ орчуулагчаар ашигладаг байсан. Тэрнээс хойш хувиараа ойр зуурын ажил хийж байгаад 2014 оноос санагдаж байна, Оюутолгой ХХК-д 2 жил ажиллаж байгаад халагдсан гэсэн. Одоо гэртээ хүүхдээ хараад байдаг. Одгэрэл нь эхнэргүй ба албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй, өөрийн хоёр хүүхдээ өөр дээрээ байлгадаг. Эхнэр нь Зулаа гэж байж байгаад одоо салсан тустай амьдарч байгаа гэж байсан. Хувийн амьдарлын талаар сайн мэдэхгүй...Бага наснаасаа эхлэж найзлаагүй боловч хамтран ажиллахад, гадаад хэлтэй, шударга, хичээнгүй, хэлсэн үгэндээ хүрдэг байсан тул найзлаж эхэлсэн. Одоог хүртэл найзлаж байгаа ба бусадтай эелдэг зөөлөн харилцдаг, хүнтэй маргалдаж зодолдоод байдаггүй, бусадтай эв зүйгээ олохдоо сайн, соёлтой гэхэд болно, гадаад руу явж байсан болохоор харилцааны тал дээр их соёлтой хүн байгаа. Ёс суртахууны хувьд миний бодлоор өрөвч зөөлөн зантай, хүнд хэлсэн үгэндээ хүрэхийг хичээдэг, гэр бүлдээ халамжтай, хүнд худал хэлж яваад байдаггүй хүн байгаа....Өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар мэдэхгүй. Одоо шалгагдаж байгаа хэргийн талаар өөрөөс нь сонсоход хамтран амьдарч байсан гэх Оюунаа нь цагдаад мөнгө төгрөг залилаж авсан гээд өргөдөл өгсөн байгаа гэж сонссон, энэ хэргийн талаар сайн мэдэхгүй. Миний бодож байгаагаар хүн залилан мэхлээд мөнгө төгрөг аваад байх хүн биш санагдаж байна...” гэжээ. /1 хав 107 хуудас/    

 

            Гэрч Т.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Би Мөнхпаламын Одгэрэл гэж хүнийг танина. Би М.Одгэрэлтэй 2009 онд анх танилцаад тэр цагаас хойш хоёр хүүхэдтэй болж хамтран амьдарч байгаад 2014 онд салсан юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй байсан ба тухайн үедээ Одгэрэлтэй хороололд байр түрээслэн амьдардаг байсан юм. М.Одгэрэл нь 1979 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн. Эцэг эхээсээ гэвэл эх нэгтэй, эцэг ондоотой нэг дүүтэй ба дүү нь хаана юу хийдэг талаар, одоо хаана байгаа талаар мэдэхгүй. Анужин гэж нэрийг нь мэднэ. Одгэрэлийн ээжийг Мөнхпалам гэдэг ба Польш улс руу ирэн очин байдаг. Одоо монголд байгаа байх. Одгэрэлийн аав бага байхад нь салсан гэж сонссон одоо хаана байдгыг мэдэхгүй. Хойд аавынх нь талаар мэдэхгүй. Одгэрэл нь хэдэн онд гэдгийн санахгүй байна. Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөж дээд боловсролтой болсон. Одгэрэл нь Олон улсын хүүхдийн найрамдал зусланд багшаар ажиллаж байсан гэсэн ба би Алтай констракшнд барилгын инженерээр ажиллаж байхад танилцаж байсан юм. Тэр цагаас хойш 2013 оны дундуур Оюутолгой ХХК-наас хэзээ гарсанг нь мэдэхгүй байна. Одгэрэл бид хоёрын дундаас гарсан 2 хүүхэд байдаг ба том охиныг Наран 4 настай, бага хүү Энх-Амгалан 3 настай одоо хоёр хүүхэд нь аав дээрээ байдаг юм. Одоо Одгэрэлтэй уулзаж ярилцаад байдаггүй ба хүүхэдтэйгээ уулзахаараа хааяа таардаг... Одгэрэлтэй танилцаад хамтран ажиллаж байх хугацаандаа төлөв даруу, эелдэг гэр бүлдээ халамжтай, ямар асуудал хүлээцтэй ханддаг, бусадтай эв зүйгээ олохдоо сайн өөрийгөө илэрхийлэх чадвар сайн гэж үзэж байна. Ёс суртахууны хувьд харилцааны өндөр чадвартай, өөрөө олон улсын найрамдал зусланд багшлаж байсан тул ёс суртахууны хувьд ямар нэгэн доголдол байхгүй хүн гэж үзэж байна....өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар сайн мэдэхгүй боловч миний ойлгосноор харилцаж байсан хамтран амьдрах гэж байсан хүнтэй мөнгөний асуудалтай болсон гэж сонссон. Би 2015 онд Алтай хотхоны 23 байрны тоотыг санахгүй байна, байр түрээслэж байхад байрны түрээсийн жилийн мөнгө гэж 6 сая төгрөгийг байрны түрээс гэж төлж байсан. Энэ хугацаанд том охин Нарангийн үсний найрыг хийх гэж 1 сая гаруй төгрөг өгч байсан. Үсний найранд өөрөө ирсэн. Энэ үед бид хоёр салсан байсан. Мөн би хоёр хүүхдээ өөр дээрээ байлгаж байсан тул Богд ар хороололд Одгэрэлийн дүүгийн байр гээд Сөүл 14-16 тоот байрыг түрээслэж өгсөн. Энэ мөнгийг Одгэрэл өгсөн юм. Намайг байранд орохоос өмнө Одгэрэл нь байранд засвар хийгээд оруулсан. Мөн хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөх үед цэцэрлэгт оруулаарай гэж 500.000 төгрөг өгч байсан. Одгэрэл нь ойр зуурын хэрэглээний, хоолны мөнгө гэж сард 100.000-300.000 төгрөгийн хооронд хоолны мөнгө хүүхдийн шүд өвдөөд байна, эмчлүүлэх зэргээр авч байсан. Гэхдээ энэ өгч байсан мөнгийг хэнээс яаж олж явуулдаг байсныг мэдэхгүй. Өөрөө салсан байхдаа өөр хүнтэй Эрдэнэт хотод амьдарч байна гэж ярьдаг байсан ба хүүхдүүдэд хэлээрэй гээд өгдөг байсан тул хаанаас юу мөнгө юм гэж асуудаггүй байсан...” гэжээ. /1 хав 108 хуудас/                  

             

            Гэрч П.Урантогос мэдүүлэг /1 хав 189-190/

            Хаан банкны П.Урантогосын эзэмшлийн 5059361928 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 227-229/

            Гэрч Г.Булган мэдүүлэг /1хав 191-192/

            Хаан банкны Г.Булганы эзэмшлийн 5020296906 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 214-215/

            Гэрч Г.Билгүүн мэдүүлэг /1 хав 193/

            Хаан банкны Г.Билгүүний эзэмшлийн 5079112628 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 224-227/

            Гэрч Т.Энхзул мэдүүлэг /1хав 194-195/

            Хаан банкны Т.Энхзулын эзэмшлийн 5084030939 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 229-234/

 

            М.Анужингийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан тайлбар /1 хав 244/

            Хаан банкны М.Анужингийн эзэмшлийн 5022637981 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 215-223/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 53,110/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 14/

            5005574677, 5022637981 тоот дансанд мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримт /1 хав 19-20/

            Хохирогч Б.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5005574677 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хав 21-28/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5601077816 тоот дансны дэлгэрэнгүй  хуулга /1 хав 57-64/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн эзэмшлийн Төрийн банкны 107000039370 тоот дансны дэлгэрэнгүй  хуулга /1 хав 66-67/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн  өвчний түүх /1 хав 77-81/

            Эд зүйлийн үнэлгээ /1 хав 94/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хав 111/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн оршин суугаа хорооны тодрхойлолт /1 хав 112/

            “Оюутолгой” ХХК-иас ирүүлсэн хариу албан тоот /1 хав 113/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн бакалаврын дипломын хуулбар, Монголын хөдөлмөр хамгааллын институтын гэрчилгээний хуулбар /1 хав 114-115, 116-118/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч М.Одгэрэл нь хохирогч Б.Оюунцэцэгээс 2015 оны 08 дугаар сард 350.000 төгрөгийг “ажилд ороход шинжилгээ хийлгэх шаардлагатай байна ажилдаа ороод эргүүлж өгнө” гэж , 2015-07-23-ны өдөр 150.000 төгрөг, 2015-07-28-ны өдөр 500.000 төгрөг, 2015-08-13-ны өдөр 300.000 төгрөг, 2015-08-16-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус ажилд ороод эргүүлж өгнө” гэж , 2015-08-26-ны өдөр 1,000,000 төгрөгийг “ээж Польш улс руу явж байгаа. Ээж Польшид очоод буцааж явуулна гэж” 2015-08-29-ны өдөр 600.000 төгрөг, 2015-09-01-ний өдөр 100.000 төгрөг, 2015-09-02-ны өдөр 200.000 төгрөг, 2015-09-03-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус “хүүхдээ цэцэрлэгт оруулах мөнгө зээлээч” гэж 2015-09-07-с 2015-09-09-нийг хүртэл хугацаанд 3.050.000 төгрөгийг “Оюутолгой ХХК-с өгсөн Алтай хотхонд байрны 8 хувийн зээлээсээ хасагдах гээд байна мөнгө зээлээч. Ажилдаа орохоороо өгчихье” гэж, 2015-09-11-ний өдөр 200.000 төгрөгийг “мөнгө хэрэг болоод байна би чамаас мөнгө зээлж байгаа, юм чинь нэг мөсөн зээлж байгаад цалингаа буухаар өгье”гэж 2015-09-17-ны өдөр 350.000 төгрөгийг “Оюутолгойд байна гутал авах гэсэн юм” гэж, 2015-09-30-ны өдөр 1.000.000 төгрөгийг “байрандаа засвар хийх гэж байгаа” гэж , 2015-10-04-ний өдөр 550.000 төгрөгийг “ажлын газрын Булгаа гэдэг хүний аав нь нас барсан, хүүтэй мөнгө зээлээч гэж байна” гэж , 2015-10-07-ны өдөр 1.200.000 төгрөгийг “АНУ-руу явах визний урилга захиалах гэж байна” гэж, 2015-10-10-ны өдөр 250.000 төгрөгийг “Оюутолгойд ажиллаж байхдаа дэлгүүр өр тавьсан өгөхгүй бол цалин өгөхгүй байна” гэж, 2015-10-14, 15-ны өдрүүдэд 630.000 төгрөгийг “урилга явуулах өргөдлийг орчуулах, нотариатаар баталгаажуулах мөнгө хэрэг болоод байна” нэж, 2015-10-21-с 30-ны өдрүүдэд 1.140.000 төгрөгийг “зээл нэрээр болон гар утас авах шаардлагатай байна”гэж, 2015-10-01-ний өдөр 6.000.000 төгрөгийг “хүнд өр төлөх хэрэгтэй байна” гэж, мөн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-4 маркийн гар утсыг “түр хэрэглээд өгье” гэж тус тус хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч нийт 18.770.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

            хохирогч Б.Оюунцэцэг /1хав 40-42, 90-91/,  гэрч Б.Бямбасүрэн /1 хав 43-44/, Ж.Пүрэвдорж /1 хав 107/, Т.Мөнхзул /1 хав 108/, П.Урантогос /1 хав 189-190/, Хаан банкны П.Урантогосын эзэмшлийн 5059361928 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 227-229/, Г.Булган /1хав 191-192/, Хаан банкны Г.Булганы эзэмшлийн 5020296906 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 214-215/, Г.Билгүүн /1 хав 193/, Хаан банкны Г.Билгүүний эзэмшлийн 5079112628 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 224-227/, Т.Энхзул /1хав 194-195/, Хаан банкны Т.Энхзулын эзэмшлийн 5084030939 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 229-234/, гэрч М.Анужингийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан тайлбар /1 хав 244/, Хаан банкны М.Анужингийн эзэмшлийн 5022637981 дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /1хав 215-223/ нарын мэдүүлэг,

            Шүүгдэгч М.Одгэрэлийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хав 53,110/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 14/

            5005574677, 5022637981 тоот дансанд мөнгө шилжүүлсэн Хаан банкны баримт /1 хав 19-20/

            Хохирогч Б.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5005574677 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хав 21-28/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5601077816 тоот дансны дэлгэрэнгүй  хуулга /1 хав 57-64/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн эзэмшлийн Төрийн банкны 107000039370 тоот дансны дэлгэрэнгүй  хуулга /1 хав 66-67/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн  өвчний түүх /1 хав 77-81/

            Эд зүйлийн үнэлгээ /1 хав 94/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хав 111/ Шүүгдэгч М.Одгэрэлийн оршин суух хорооны тодрхойлолт /1 хав 112/

            “Оюутолгой” ХХК-ний албан бичгийн хариу /1 хав 113/

            Шүүгдэгч М.Одгэрэлийн бакалаврын дипломын хуулбар, Монголын хөдөлмөр хамгааллын институтын гэрчилгээний хуулбар /1 хав 114-115, 116-118/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч М.Одгэрэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад 18.780.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

           

            Шүүгдэгч М.Одгэрэл нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Одгэрэл нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч М.Одгэрэлийн анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогтой Мөнхпаламын Одгэрэл нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч Боржигин овогтой Мөнхпаламын Одгэрэлээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одгэрэлд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч М.Одгэрэлийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Одгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч М.Одгэрэлд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл шүүхэд бүртгэгдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Одгэрэлийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ