| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 187/2021/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1458 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., 21.13.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1458
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У*** овогт Б.М***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч З*** овогт Э.Ц***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах гэмт хэргийг зохион байгуулж тус тус гэмт хэрэг үйлдсэн,
- Шүүгдэгч О*** овогт Б.Ц*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах гэмт хэргийг хамжигчаар тус тус гэмт хэрэг үйлдсэн,
- Шүүгдэгч У*** овогт Б. М***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ашигласан буюу бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Э.Ц***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлийн 1-д зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Б.Ц***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил /нэг/ 06 /зургаа/ сарын жилийн хугацаагаар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 21.13 дугаар зүйлийн 1-д зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.М***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ц***д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ц***д 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М***т 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай /2021.07.02-ны өдрийн/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц***, Б.Ц***, Б.М*** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суугаа газар буюу ... нутаг дэвсгэрээр тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц***д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ц***д оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг 1 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц***, Б.Ц*** нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус биелүүлээгүй бол хорих ялаар солихыг,
Шүүгдэгч Б.М***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар тус тус солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц***, Б.Ц*** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М***н цагдан хоригдсон 458 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сд-ыг хэрэгт үлдээж, Тагнуулын ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүзүү хэсэг нь хагархай 2 ширхэг тарианы усны шил, хайлуулж наасан дөрвөлжин гялгар ууттай уутны хамт 0,006 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 ширхэг тугалган цаас зэрэг эд зүйлсийг устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, *** сери дугаарын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол Банкинд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
11. Шүүгдэгч Э.Ц***, Б.Ц***, Б.М*** нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР