| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0151/э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
2025 11 12 2025/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Халиунгоо,
Иргэдийн төлөөлөгч Т.Энхбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2504000000134 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 50 тоотод оршин суух хаягтай боловч тодорхой хаяг, орон гэргүй,
урьд Багануур районы Ардын шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,
Багануур районы Ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Багануур районы Ардын шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 349 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаарай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял,
Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 02 жил 01 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, ******* ******* (РД:УЮ64041511).
Үйлдсэн хэргийн талаар /яллахдүгнэлтэд тогтоосоноор/:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төв дотор байрлах “Хэрлэн супермаркет”-ийн шилэн хаалгыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Ёслол нэртэй 0,75 литрийн архи 2 ширхэг, Кока кола нэртэй 0,33 литрийн ундаа 1 ширхэг, Ред булл нэртэй 0,33 литрийн энергийн ундаа 1 ширхэг, бэлэн 24,000 төгрөг, нийт 98,000 төгрөгийн эд зүйл зүйлийг хулгайлан авч, хохирогч “Хишиг-Уул” ХХК-д бага хэмжээнээс доош хэмжээний хохирол учруулсан,
мөн ******* нь согтуурсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 23-1 тоотод хохирогч тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хэвлий хэсэг рүү хутгаар 2 удаа хатгаж түүний биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч баруун уушги, элэгний баруун дэлбэнг хатгаж зүссэн нэвтэрсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 4 дүгээр сарын 22-нд “Хэрлэн” худалдааны төвийн дэлгүүрийн нойлд бие засах гэж согтуу ороод тасраад тэндээ унтчихсан байсан. Нэг сэрээд дэлгүүр дотор түгжигдсэн байснаа мэдсэн. Тэгээд дэлгүүр дотор явж байхдаа шилэн хаалганы доод булан хэсгийг хагалж ороод кассан дээрээс архи авч уугаад коридорт унтсан байсан. Өглөө сэрээд халаасаа үзэхэд 24,000 төгрөг байсан. Тэгээд өглөө дэлгүүрийн манаач таараад “та юу хийж байгаа юм бэ” гэхээр нь “нойлд ороод бие засах гэж байгаад согтуу унтчихжээ” гэсэн. Манаач нь “гар” гэхээр нь гараад нэг шил архи аваад найзындаа очоод унтсан.
Би урьд нь шоронгоос гарч ирээд нэг хүнтэй гэр бүл болж охинтой болсон. Одоо бол хамт амьдардаггүй, охин 17 нас хүрсэн. Тэгтэл хавар тэр охин маань өнгөрсөн юм билээ. Тэгээд айлд согтуу унтаж байхад эхнэр маань орж ирээд ажил явдлын талаар хэлсэн, тэрнээс хойш би сэтгэл санаагаар унаад ер нь тасралтгүй архи уусан. Сэтгэлийн хямралтай байсан болохоор жаахан архи уугаад л тасарчихдаг болсон. 2025 оны 5 сарын хэрэг дээр бид хоёр, бас өөр хоёр хүний хамт 4-лээ нийлээд архи уусан. Тэр өдөр 750 граммын Соёрхол нэртэй 2 шил архи авсан. Тэгээд архиа уугаад сууж байхад тэр айл мах чанахаар нь бүгдээрээ гэдэс идэцгээсэн. Тэгээд бид нар согтоод маргаан болсон. Болсон явдлыг сайн мэдэхгүй, тэндээс хэзээ, яаж гарсан талаараа ч санахгүй байгаа. Ямар ч байсан намайг гадаа явж байхад нэг цагдаа ирээд надад дэлгүүрээс жижиг архи авч өгөөд юм асуугаад байсан. Тэр өдөртөө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь нөгөө айлд ирэхэд хашаанд нь бас гэрт нь цус болсон байсан. Тэгэхэд байхгүй байсан. Тэгээд юу болсон юм, яасан юм гээд асуухад айлын хүн “та г хутгалсан” гэж хэлсэн. г эмнэлгээс гарсны дараа нь таараад уулзаад юу болсон талаар асуусан чинь “Ахаа би бас юу ч санахгүй байгаа. Таныг намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгж л би мэдсэн” гэж хэлсэн. Тэгээд би “За за яршиг, би хутгалснаараа явъя, багахан шиг ял аваад явъя” гэсэн. бид хоёр өөрийн гэсэн гэр орон байхгүй, сүүлийн хэдэн сар хамт энд, тэнд хоног төөрүүлж явж байгаа. Сүүлд хэрэг болсон гэх гийн гэрт хоноглож байсан” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-10-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-24-р хуудас/,
- Хохирогч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,
- Гэрч Ц.Хүрэлтогоогийн мэдүүлэг /1-р хх-ийн 31-р хуудас/,
- Гэрч С.Гончигсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,
- Гэрч У.Наранбадрахын мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/,
- СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-60-р хуудас/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Криминалистын шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1460 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-74-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 248-250-р хуудас, 2-р хх-ийн 1–р хуудас/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 2-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг /2-р хх-ийн 6-р хуудас/,
- Гэрч Ц.Энхсайханы мэдүүлэг /2-р хх-ийн 8-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-25/02/100 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 21-23-р хуудас/,
- Хохирогч гийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Хүрэлтогоогийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч У.Наранбадрахын дахин өгсөн мэдүүлэг, шинжээч М.Өнөржаргалын мэдүүлэг, Ц.Хүрэлтогоогийн цусны бүлэг тогтоосон Шинжилгээний бичиг /шүүх хуралдаанд өгсөн баримтууд/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-13-р хуудас/,
- Хохирогч , ,гэрч Ц.Хүрэлтогоо, гэрч С.Гончигсүрэн нарын мэдүүлэг /1-р хх-ийн 27-29, 31, 33-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/3579 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 108-110-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0325/3582 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 114-116-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /1-р хх-ийн 134-140-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий Сиди,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг /2-р хх-ийн 6 -р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Иргэдийн төлөөлөгч хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг “Хэрлэн” худалдааны төвд үйлдсэн хулгайлах гэмт хэрэг дээр гэм буруутай гэж үзэж байна.
Харин г хутгалсан хэрэг дээр зарим зүйл ойлгомжгүй, нэлээн эргэлзээтэй зүйл байна. Шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар хутган дээрх цус 2 дугаар бүлгийн цус гарсан, харин хохирогч нь 1 дүгээр бүлгийн цустай, хутган дээрээс шүүгдэгчийн хурууны хээ гарч ирээгүй гэсэн зөрүүтэй зүйл ярьж байна. Бас хамт байсан хүмүүсийг сайн шалгаагүй гэж үзэж байна. Ийм учраас гэм буруугүй гэж үзэж байна” гэв,
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн хувьд “Хэрлэн” худалдааны төвд үйлдсэн хулгайлах гэмт хэрэг дээр анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг учраас гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр шүүгдэгчийн болон өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, нэмэлтээр гаргаж өгсөн тайлбар дээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хэлэх нь зүйтэй байна.
Хохирогч гийн биед хүнд гэмтэл учруулсан хэргийн хувьд миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрөө энэ гэмт хэргийг үйлдсэнээ санахгүй байна гэдэг боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд 2 салаа утгатай зүйл ярьлаа. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэж хэлэх нь зүйтэй байх. Хуульд зааснаар мөрдөгч, прокурор хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь хөдлөшгүйгээр бүрэн тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хараад байхад энэ гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн тогтоосон нөхцөл байдал харагдахгүй байна гэж дүгнэж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд мөн дурьдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн дурдъя. Хохирогч нь яг болсон үйлдлийг санахгүй байна гэдэг агуулгаар хэлээд байдаг. Мөн цагдаагийн албан хаагч У.Наранбадрахын гэрчээр өгсөн мэдүүлэг болоод шүүгдэгчийн илэрхийлээд байгаа тайлбараас үзэхэд У.Наранбадрах яагаад тухайн нөхцөл дээр шүүгдэгчид архи согтууруулах ундааны зүйл авч өгөөд байгаа юм. Энэ үйл баримт нь мөн эргэлзээтэй. Хутган дээрээс ямар нэг хурууны хээ болон өөр нотлох баримт илрээгүй. Мөн хохирогч гийн цуснаас өөр бүлгийн цусаар бохирлогдсон байна гэх баримт байгаа. Үүнээс харахад хэн нэг этгээд тухайн хутгыг бариад хохирогчид гэмтэл учруулсан тохиолдол байж болзошгүй, хурууны хээ үлдээгүй байна гэдэг нь магадгүй өөр нэг этгээд эсвэл тухайн гэмтэл учруулсан этгээд хутгыг арчиж арилгасан байх нөхцөл байдал үүссэн байх боломжтой. Шүүгдэгч өөрөө их хэмжээний согтолттой байсан. Тийм хэмжээний согтолттой хүн тухайн хутганы бариул дээрх хурууны хээг арчиж цэвэрлэх оюун ухааны чадамжтай байх уу гэдэг эргэлзээтэй асуудал байгаа. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах учраас дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу, өмгөөлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд эд зүйлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авч буй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төв дотор байрлах “Хэрлэн супермаркет”-ийн шилэн хаалгыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Ёслол нэртэй 0,75 литрийн архи 2 ширхэг, кока кола нэртэй 0,33 литрийн ундаа 1 ширхэг, ред булл нэртэй 0,33 литрийн энергийн ундаа 1 ширхэг, бэлэн 24,000 төгрөг нийт 98,000 төгрөгийн эд зүйл зүйлийг хулгайлан авч, хохирогч “Хишиг Уул” ХХК-д бага хэмжээнээс доош хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “Багануур дүүргийн 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвийн шилэн хаалгыг хагалж эд зүйл хулгайд алдагдсан байна” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 246-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн: “Багануур дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Уул” ХХК-ийн 2 давхар объектийн нэгдүгээр давхарт байрлах хүнсний дэлгүүр болон хоёрдугаар давхар луу гардаг шатны доод хэсэгт хэсэгчилсэн байдлаар үзлэг хийхээр тогтов. ...Оролцогч нь “хүнсний дэлгүүрт энэ хэсгээр нэвтэрсэн байна, энэ хэсгийг эвдэлж орсон” гэж заасны дагуу хаалганы шилэн хийцлэл хэсгийн хагарсан хэсэгт А гэх тэмдэг байрлуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 248-250-р хуудас, 2-р хх-ийн 1–р хуудас/,
- Мөрдөгчийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хүнсний дэлгүүрийн шилэн хаалганы цаана /гадна/ нэг хүн ирээд зогсож байгаа дүрс харагдах бөгөөд хаалганы шилэн хаалт хэсгийг баруун талын хөлөөрөө өшиглөж хагалж буй дүрс бичигдсэн байна. Бичлэгийн 00:02:42 миунтад саравчтай малгайтай, туранхай, эрэгтэй хүн дэлгүүр дотроос хаалганы хагарч онгойсон шилэн хаалт хэсгээр гадагш мөлхөн буй бичлэг, 00:03:33 минутад тухайн хэсгээр дахин дэлгүүрт орж буй бичлэг, 00:07:51 минутад гадагш гарч буй бичлэг, 00:08:58 минутад дахин дэлгүүрт орж буй бичлэг, 00:11:40 минутаас 00:13:03 минут хүртэлх хугацаанд дэлгүүрийн худалдагчийн бараа бичих хэсгийн тооцооны машинаас бэлэн мөнгө авч буй бичлэг зэрэг хөдөлгөөнт дүрс хадгалагдсан байснаар дуусав. ...” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 2–р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Хишиг-Уул” ХХК-д 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 10 минутад ажилдаа ирээд дэлгүүрийн хаалгаа онгойлгоод манаачийн хамт ороход шилэн хаалганы шил хагарсан байсан. Тэгээд би манаачаас асуухад “энд архи уудаг Нацагаа гэх хүн хоночихсон байсан. Тэр хагалсан” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хагарсан шилэн хаалга дэлгүүрийн 1 давхарт байдаг. Тэр хаалга ер нь цуураад хагарчихсан байсан. Манайхаас 2 шил 0,75 литрийн Ёслол архи, 0,33 литрийн кола ундаа, 0,33 литрийн 2 ширхэг энергийн ундаа ундаа, бэлнээр 24 мянган төгрөг байхгүй байсан. Тухайн архи, ундаануудыг уучихсан байсан. Хоосон сав нь дотроо байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6–р хуудас/,
- Гэрч Ц.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” худалдааны төв “Хишиг Уул” ХХК-д сүүлийн 3 жилийн хугацаанд манаачаар ажиллаж байна. 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагт би ээлж хүлээн аваад ажиллаж эхэлсэн. Ингээд өнөө өглөө буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны 08 цагийн үед нярав болон түрээслэгч нар намайг харуулын өрөөнд байхад дуудсан. Ингээд харахад “Хэрлэн” худалдааны төв дотор байдаг хүнсний дэлгүүрийн шилэн хаалт хагарчихсан байсан. Ингээд яагаад ийм болсон талаар надаас асуусан. Манайд няраваар ажилладаг Нямаа гэж хүн хамгийн анх дэлгүүрт хулгай орсон гэдгийг мэдсэн юм. Ер нь би мэдэх ёстой байсан ч тухайн үед гайгүй байх гээд тэр орчимд очиж шалгаагүй, тоохгүй орхисон байсан. Гэхдээ би хулгай хийсэн хүнийг хэн болохыг мэдэж байгаа. Учир нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагийн үед “Хэрлэн” худалдааны төвд цайны газар ажиллуулдаг Дэнсмааг ирэхэд л би гадна хаалгаа онгойлгож дотогш оруулсан. Тэр үед цайны газар дотор Нацагаа гэх архи уугаад байдаг хүн согтуу хэвтэж байсан. Тухайн үед гаднаас яаж орсон болохыг мэдээгүй тул загнаад худалдааны төвөөс гаргасан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8–р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-25/02/100 дугаартай: “...Үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн одоогийн үнэлгээ нь ”Ёслол” 0,75 архи 2 ширхэг 66,000 төгрөг, Кока кола 0,33 ундаа 1 ширхэг 2,720 төгрөг, Рэдбулл 0,33 энергийн ундаа 2 ширхэг 5,280 төгрөг, Бэлэн мөнгө 24,000 төгрөг, хаалганы шилэн хийцлэл 188,160 төгрөг, нийт 286,160 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 21-23–р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хулгайлах гэмт хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон, прокуророос шүүгдэгч *******ийг тусгайлан хамгаалсан “Хэрлэн” худалдааны төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн шилэн хаалгыг хагалж, тус дэлгүүрт нэвтэрч бараа, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн *******ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв
Хоёр. Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 23-1 тоотод согтуурсан үедээ тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хэвлий хэсэг рүү хутгаар 2 удаа хатгаж түүний биед цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч баруун уушги, элэгний баруун дэлбэнг хатгаж зүссэн нэвтэрсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримтыг нотлохоор:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-10-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-24-р хуудас/,
- Хохирогч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,
- Гэрч Ц.Хүрэлтогоогийн мэдүүлэг /1-р хх-ийн 31-р хуудас/,
- Гэрч С.Гончигсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,
- Гэрч У.Наранбадрахын мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/,
- СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-60-р хуудас/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Криминалистын шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1460 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-74-р хуудас/,
- Хохирогч гийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Хүрэлтогоогийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч У.Наранбадрахын дахин өгсөн мэдүүлэг, шинжээч М.Өнөржаргалын мэдүүлэг, Ц.Хүрэлтогоогийн цусны бүлэг тогтоосон Шинжилгээний бичиг /шүүх хуралдаанд өгсөн баримтууд/ зэрэг баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан.
Шүүх бүрэлдэхүүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг хянан үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл тогтоогдсон эсэх, хуульд заасан тодорхой үндэслэл, журмын заалтыг хангагдсан эсэхийг хянаж, дараах дүгнэлтийг хийж шийдвэрлэв.
Хохирогч гийн эрүүл мэндэд гадны хүчин зүйлийн үйлчлэлээр хүнд гэмтэл учирсан болох нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаартай “…1.гийн биед цээж, хэвлий хөндрий рүү нэвтэрч баруун уушиг, элэгний баруун дэлбэнг хатгаж зүссэн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. 3.Дээрх цээж, хэвлий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. …” гэх дүгнэлт /1-р хх-ийн 59-60-р хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Криминалистын шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1460 дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн юүдэнтэй цамцанд үүссэн 520 мм, 390мм, 640 мм хэмжээтэй гэмтлүүд, бор өнгийн фудболконд үүссэн 145 мм, 180 мм, 185мм, 496х200 мм, 22мм, 19мм, 31 мм хэмжээтэй гэмтлүүд, цагаан өнгийн даавуунд үүссэн 495 мм, 700 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, бор өнгийн футболконд үүссэн 55 мм, 15мм хэмжээтэй гэмтлүүд, ногоон эрээн өнгийн алчуурт үүссэн 310 мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, ханзралт, цагаан өнгийн даавуунд үүссэн 130х225мм хэмжээтэй талбайг хамарсан нэг ижил гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 3.Бор өнгийн футболконд үүссэн 22мм, 19мм, 31мм хэмжээтэй гэмтлүүд ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээс харахад хутгаар үүссэн байж болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-74-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцсэн гэрч Ц.Хүрэлтогоогийн мэдүүлэгт “…Тэгээд би 16 цаг өнгөрч байхад тамхи олж татахаар гэрээсээ гараад “Ганга” дэлгүүрийн гадаа очиж тамхи олж татчихаар хүн таарах нь уу гээд хэсэг зогсож байгаад буцаад гэр лүүгээ очиход *******, Гончигсүрэн хоёр гэрт байхгүй архиа аваад явчихсан байсан. нь гэрийн хойд орны урд шалан дээр газарт суучихсан, хэвлий хэсгээс нь их цус гарчихсан байж байхаар нь би гэрийн хуучин цагаан дотор бүрээс даавуугаар цусыг хааж дарсан юм. Тэгэхдээ юу болсон талаар асуухад “******* намайг хутгалчихлаа” гэх зүйл хэлж байсан. Тэгээд би өөрөө утасгүй учраас түргэн тусламж дуудах гээд утас хайж гэрээсээ гарсан юм. Тэгээд утас олдохгүй байхаар нь буцаад гэр рүү явж байхад манай гудамжинд хэвтэж байсан.” гэж /1-р хх-ийн 31-р хуудас, шүүхэд ирүүлсэн баримт/ мэдүүлсэн байх ба хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Би 2025 оны 5 дугаар сарын 01-ний өглөө “Тамхи Со” дэлгүүрээс 2 шил архи *******ийн хамтаар аваад зүс таних (Хүрэлтогоо)-гийн гэр болох Залуус хэсэгт байрлах шатсан бранкын урд талын гэрт очсон. Тэгээд бид архиа хувааж уусан. Мөн бид гурав чанасан мах идэж байсан. Тэгээд сууж байхад сүүлд нь нэг танихгүй хүн хүрч ирсэн. Тэгээд дөрвүүлээ архи уугаад ястай махаа мөлжөөд сууцгааж байсан. Ер нь сүүлийн үед ******* бид хоёр бага зэрэг үл ялих зүйл дээрээс маргалдах болсон юм. Тэгээд би согтчихсон болсон зүйлээ сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэг дээр ирчихсэн эмчилгээ хийлгэж байсан. Эмнэлэг дээр нэг цагдаа ирчихсэн байсныг санаж байна. Тэгээд дараа нь юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд өөр эмнэлэг дээр ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэгт “...Та Хүрэлтогоо гэх хүн гэрт орж ирсэн талаар санаж байна уу гэсэн асуултанд –Би энэ талаар санахгүй байна, үнэхээр мэдэх зүйл байхгүй” гэсэн /шүүхэд ирүүлсэн баримт/, гэрч С.Гончигсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “…Би 2025 оны 5 дугаар сарын 01-ний өглөө өөрийн найз Ариунзултай 0,5 граммын “Хараа” нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд би ганцаараа дахиж архи авахаар дэлгүүр лүү гарсан. Хэдэн цагийн үед гэрээсээ гарсан болон болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн голд гудамжинд байхад над руу гүйж ирсэн. Тэгээд цагдаа нар ирчихсэн байхаар нь яваад очсон юм. Надад өөр санах зүйл байхгүй байна. …” гэсэн /1-р хх-ийн 33-р хуудас/, мөн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...Иргэн Г.Энх-Ариунаас “Багануур дүүргийн 1-р хороо, Залуус 19-р гудамжинд цусаа гоожуулсан хүн хэвтэж байна” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулах шаардлагатай ба гэрч Ц.Хүрэлтогоогийн мэдүүлэгт дурдсан “...гаас ...юу болсон талаар асуухад “******* намайг хутгалчихлаа” гэх зүйл хэлж байсан” гэх үйл баримтын эх сурвалжийг хохирогч гийн “...”Та Хүрэлтогоо гэх хүн гэрт орж ирсэн талаар санаж байна уу” гэсэн асуултанд “Би энэ талаар санахгүй байна, үнэхээр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч С.Гончигсүрэнгийн “...Хэдэн цагийн үед гэрээсээ гарсан болон болсон асуудлын талаар санахгүй байна” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба мөн гийн дахин өгсөн мэдүүлэгт “...Нэг мэдэхэд гэрт миний гэдэснээс цус гоожоод хальт ухаан орсон. Тэр үед хажууд ******* байсан, өөр хүн байгаагүй, эмнэлэг явлаа гэж хэлж байсан, тэгээд ухаан алдаад унасан” гэсэн нь хэргийн үйл баримтыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч гийн цусны бүлгийг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0325/3582 дугаартай дүгнэлтэд “...1.Шинжилгээнд ирүүлсэн Сумьяа гэж хаягласан /241261716/ дугаартай улаан тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Сумьяа гэж хаягласан /241261716/ дугаартай улаан тагтай хуруу шилтэй цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна” гэжээ /1-р хх-ийн 114-116-р хуудас/.
Гэтэл хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хутганд /1-р хх-ийн 14-16-р хуудас/ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Биологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ0325/3579 дугаартай “...Хэргийн газраас хураан авсан гэх хөх саарал өнгийн хуванцар иштэй хутга дээр илэрсэн цус нь хүний цус байна. Уг цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 108-110-р хуудас/, мөн шинжээч эмч М.Өнөржаргалын өгсөн “...Хутган дээрх бохирдлоос шалтгаалан А антиген нь сул байсан тохиолдолд илрэхгүй байх боломжтой. Хутган дээрх бохирдол болон цусны хэмжээнээс шалтгаалан В антиген нь давамгай илэрсэн тул А (II) бүлгийн харьяалалтай гэж үзсэн юм” гэх мэдүүлгээр /шүүх хуралдаанд өгсөн баримт/ эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутган дээрх бохирлогдсон цус нь хохирогч гийн цусны бүлгээс зөрүүтэй болох нь харагдаж байна.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан журмаар, тэдгээрийн өөрийгөө өмгөөлөх, хамгаалах боломжийг олгож, ямар хэрэгт сэрдэгдэж эсвэл яллагдаж буйг урьдчилж заавал мэдэгдэх бөгөөд гэм буруугүй болон хэргийн байдлыг нотлуулахаар, учир битүүлэг байдлаар байцаалт авахыг хориглоно. Мэдүүлэг авах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд заасан дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах тохиолдолд тус ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар тухайн ажиллагаанд оролцох хүнд мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар заавал танилцуулна.
Шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлсэн гэрч У.Наранбадрахын гар утсаар хийсэн гэх 36 секундын дуу-дүрсний бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл, 28.2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан мэдүүлэг гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ид дуу, дүрсний бичлэг хийж буй талаар мэдэгдээгүй, тус бичлэгийг хэний зөвшөөрлөөр, хуульд заасан ямар үндэслэлээр хийсэн нь тодорхойгүй, уг бичлэгт ******* нь согтуурсан байдалтай /1-р хх-ийн 123-р хуудас/ байгаа нь тогтоогдож байх бөгөөд согтуурсан хүн нь хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, дүгнэлт хийх чадваргүй тул тухайн бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан нөхцөл байдалтай хүн гэж үзэж, гэрч У.Наранбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/, Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди бичлэгт /дуу, дүрсний бичлэгт/ үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52-р хуудас/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа *******ийн согтуурсан үедээ өгсөн дуу-дүрсний бичлэгт тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж явуулсан, мөн хэргийн газар байсан бусад гэрч нарыг шалгах ажиллагааг нарийвчлан хийж шалгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйл, холбогдох шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудад шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх шууд, эргэлзээгүйгээр нотолсон баримт байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт болохгүй юм.
Шүүгдэгч *******ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн, эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй, гэм буруутайд тооцох нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, үнэн зөв эсэх, хүлээн зөвшөөрөхүйц байдалд эргэлзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүнээс дүгнэв.
Иймд шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн
төлөх үүрэгтэй байдаг.
Шүүгдэгч ******* нь Хулгайлах гэмт хэргийн улмаас “Хишиг Уул ХХК”-нд нийт 286,160 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-25/02/100 дугаартай “...Ёслол 0,75 архи 2 ширхэг 66,000 төгрөг, Кока кола 0,33 ундаа 1 ширхэг 2,720 төгрөг, Рэдбүлл 0,33 энергийн ундаа 2 ширхэг 5,280 төгрөг, бэлэн мөнгө 24,000 төгрөг, хаалганы шилэн хийцлэл 188,160 төгрөг, нийт 286,160 төгрөг.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 21-23-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Хохиролд учирсан төлбөрийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийг нэмж нэгтгэн нийт 4 жил 9 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: ”Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэх үеэс энэ гэмт хэргийн гэм буруу дээр маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлснийг хэлэх нь зүйтэй байх. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд ялын доод хэмжээг оногдуулж өгөөч” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгсөнд баярлаж байна. Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж, нас өндөр болсон хойноо ингэж яваадаа харамсаж байна.” гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 01 жил 10 сар 19 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь түүний Ялын тооцооны лавлагаа /2-р хх-ийн 11-р хуудас/-аар, эрүүгийн 2504000000134 дугаартай хэрэгт холбогдуулан ******* нь яллагдагчаар цагдан хоригдсон болох нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийнанхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 95-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүнээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан *******ид шүүхээс оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 10 /арав/-н сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эрүүгийн 2504000000134 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 91 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын хэсгийн урт 15 см, бариулны урт 12 см, нийт 27 см урттай хөх саарал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, 2 ширхэг СиДи бичлэгийг хэргийг хадгалах хугацаагаар хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ