Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2023/00772

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2023/00772

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо 13 дугаар хороолол тоотод оршин суух, Луу овогт ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоотод байрлах ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 31,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 31,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 47,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн М.*******, бид , түүний захирал тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр, Уурхайчин баг, Очир төв ХХК-ийн зүүн урд Саян зочид буудлын 4 давхар 864 м.кв талбай бүхий объектыг 600 м.кв газартай хамт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний дагуу М.*******, бид төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. нь гэрээний төлбөр болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг авсан. Харин М.******* миний бие аас Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрийг суутгаад гэрээний төлбөрт нийт 250,000,000 төгрөг авахаас 2016 онд 30,000,000 төгрөг, 2017 онд 106,240,000 төгрөг, 2018 онд 70,800,000 төгрөг, 2017 онд барилгын материал болох 0,5-ийн хайрга 1467 тн буюу 920 куб.метр авсан. 1 куб.метр хайрга үнэ 12,100 төгрөг байсан. 920 куб.м*12,100 төгрөг=11,132,000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар нийт 218,172,000 төгрөгийг аваад байна. , түүний захирал ад үлдэгдэл төлбөр болох 31,828,000 төгрөгийг авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч төлбөрийг төлөхгүй байна. Иймд Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,828,000 төгрөгийг , түүний захирал аас гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний 4.2 дахь заалтад /2017 оны 04 дүгээр сарын 25-наас хойш үлдэгдэл мөнгө төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хонгийн 0,3 хувийн алданги төлнө/ гэж заасны дагуу аас манайд хамгийн сүүлд 5,000,000 төгрөг 2018 оны 09 дүгээр сарын 25-нд төлснөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1526 хоногт ногдох үлдэгдэл мөнгө 31,828,000 төгрөгийн алданги хоногийн 0,3 хувиар бодоход 31,828,000 төгрөгийг 0,3 хувь = 95.484 төгрөг, 95,484 төгрөг*1526 хоног = 145,708,584 төгрөг болно. Иймд Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 31,828,000 төгрөг үүний алданги болох төлөгдөөгүй төлбөрийн 50 хувь 15,914,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир төвийн зүүн урд талд байрлах зоорийн давхартайгаа нийлээд нийт 4 давхар объектыг 2016 оны 06 дугаар сард барьж дуусгасан. Тус обьект нь бид хоёрын 50, 50 хувиар эзэмшдэг хөрөнгө байсан. Тус обьектыг 3 сар орчим ажиллуулсан. Би Улаанбаатар хотод байдаг учир уг объектыг хариуцан ажиллуулах боломжгүй байсан. Тиймээс тэй ярилцаж байгаад тухайн объектыг зарах гэж явж байгаад тай уулзсан. Анх 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөр үнэлж, зарна гэж байгаад тай тохирч 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байсан. Тиймээс ын тус банкны зээлийг дарчих гэж хэлсэн. Тэгээд банкны зээлийг дараад үлдэгдэл мөнгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлж дуусгана гэж тохирсон. нь Худалдаа хөгжлийн банкнаас 500,000,000 гаруй төгрөгийн зээл авч Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлсөн. Зээл гарахаас өмнө урьдчилгаа болгож 30,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байсан. 2018 онд нийт 70,000,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш над руу мөнгө шилжүүлээгүй. Тухайн үед би Сэлэнгэ аймагт барилгын ажил хийж байсан ба хайрга авах гээд мөнгө хэрэгтэй байсан учир руу залгаж мөнгө хэрэгтэй болж байна гэхэд юу авах гэж байгаа юм гэсэн тэгэхээр нь би хайрга авах хэрэгтэй байна гэхэд Дархан хотод хайрганы үйлдвэр ажиллуулдаг хүн надтай өр авлагын асуудал байгаа. Чи тэндээс хайрга авч бай гэсэн. Тэгэхээр нь нийт 11,132,000 төгрөгийн үнийн дүнтэй хайрга авсан. Энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. 2019 оноос эхлэн ыг мөнгөө өгөөрэй гэж хэлдэг байсан. тай ч уулзаж байсан. Уулзах бүрт ажил одоохондоо орлого муутай байна. Түр хүлээж байгаарай, ойлгоорой гэдэг байсан. Тэгэхээр нь боломжтой үедээ өгөөрэй гэж хэлдэг байсан. Би тай ярьж хоёулаа тооцоо нийлье гэж хэлдэг байсан. нь тооцоо нийлнэ гэж хэлж байгаад 2021 онд манай нягтлан Солонгос улс руу явсан байгаа, түүнийг байхгүй байгаа учир одоогоор тооцоогоо нийлж чадахгүй нь гэж хэлж байсан. 2021 оноос эхлэн ыг мөнгөө өгөөрэй гэж олон удаа хэлж гуйсан. Өнгөрсөн жил манай аав элгэний хавдартай болсон учир мөнгө хэрэгтэй байна гэж руу залгаж, мессеж бичихэд огт хариу өгөхгүй байсан. Би шүүхэд хандахгүй бол тай холбоо барьж чадахгүй юм байна гэж бодож аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Намайг хүнийг гүжирдэж, хүнээс илүү мөнгө авах гэж байгаа нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна гэж хэлж байна. нь ингэж хэлсэн эсхүл түүний төлөөлөгч нь зохион хэлж байгааг мэдэхгүй байна. 2019 оноос эхлэн тай тооцоо нийлье гэж хэлж байсан. Үүнийг дөнгөж өчигдөр хэлсэн мэтээр тайлбарлаж байна. Илүү мөнгө авсан нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг надад үзүүлээрэй гэж хэлмээр байна. нь гадагшаа явах хэрэгтэй байна гээд надаас 20,000,000 төгрөгийг зээлж аваад, эргүүлэн өгч байсан тохиолдол байгаа. ийн надад эргүүлэн төлсөн мөнгийг хариуцагч талаас яриад байна. Надад 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг өгч байсан. Үүнийг нь би хасч тооцсон. Хөл хорио тавигдсаны дараах зун тай уулзаж надад мөнгө өг, би буцах ч бензиний мөнгөгүй байна гэхэд нь надад 360,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. нь утсаа авахгүй, мессежид хариу өгөхгүй байсан. Би тай уулзчихаад Орхон аймгаас явж байсан. Түүнээс хойш дахин уулзаж чадаагүй гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайн нэхэмжлэлийн үндэс болгож гаргаж өгсөн эд хөрөнгө зээлээх худалдах, худалдан авах гэрээг шүүхэд гаргаж өгч тухайн хэрэг маргааныг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусагүй, хэргийг харъяалал, нэхэмжлэлийн шаардлага, бусад бичиг баримтын бүрдүүлбэр нь хангаж байна гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн. Хуульч хүний ёс зүйд баймааргүй үйлдлүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргаж байна. Энэ байдлыг удаа дараа гаргаж байгаа учир анхааруулж хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч бид хоёрын хооронд ёс зүйгүй, хоорондын харилцааны эрх ашгийг сөргүүлэн тавьж, хооронд нь яс хаяж байгаа мэт чи муу өмгөөлөгч авсан юм уу гэж доош нь хийж, ийм зүйл ярьж болохгүй. ******* нь өөрийн ёс зүйгүй байдлаас болж өөрийн шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн эрхийг 2 удаа алдсан хүн байгаа. Ийм байж хэрэг маргаанаа ярихын оронд *******аа чи өмгөөлөгчөө буруу сонгосон байна гэж хэлж хэн, хэнийгээ эвгүй байдалд оруулж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Энэ нь ганц удаагийн үйлдэл биш хоёр дахь удаагийн үйлдэл болж байна. Улс намайг үнэлж, би хуульчийн шалгалтаа өгч, өмгөөлөгчийн шалгалтаа өгч одоо өмгөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байна. Би хуульчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг шүүхэд илтгэх ёстой байх гэж бодож байна. Итгэмжлэл олгоод нь *******ы данс руу мөнгө шилжүүлсэн гэж хэлж байна. ******* нь д өөрийнх нь дансанд мөнгө шилжүүлэх итгэмжлэл олгоогүй. д эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зур гэж итгэмжлэл олгосон. 1622 дугаартай гэрээг тухайн нэхэмжлэлийн үндэс болгосон. Уг гэрээг үндэслэхээр хөөн хэлэлцэх хугацаа байна. Гэрээнд тооцоо хийх журмын талаар заасан. Худалдан авагч нь хуульд заасан хугацааны дотор төлбөр төлнө гэж заасан. 500,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 25-ны өдөр, 100,000,000 төгрөгийн шилжүүлэн үл хөдлөх хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 150,000,000 төгрөгийг төлж дуусгана гэж заасан. 4.2-ийн өөрчлөлтөд 120,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж рестораныг шилжүүлэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,3 хувийн алданги төлнө гэж заасан. Төлбөр тооцоо нь өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа. Уг гэрээнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ гэрээг үндэслэн нэхэмждэлийн шаардлагаа гаргасан. Иргэний эрх зүйн харилцаанд уг гэрээний дагуу оролцсон. ******* нь аас мөнгөө нэхээд Орхон аймагт ирэхэд түүнд 360,000 төгрөг өгсөн байна. Уг мөнгөөр нь М.******* нь бензинээ хийгээд Улаанбаатар хот руу буцаж явсан байна. нь -ийг төлөөлөхгүй гэж тайлбарлаж байна. нь тухайн компанийг үүсгэн байгуулагч. Уг гэрээний эрх зүйн үр дагаврыг тооцоолж гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч нар нь гэрээний хугацааг дууссан гэж үзэж байна. Гэтэл үлдэгдэл мөнгийг төлөөгүй бол хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж гэрээнд заасан. Шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Манай талаас алдангыг тооцож нэхэмжлэлийг шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас төлбөр дууссан гэж байна. Гэвч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүгчийн ширээн дээр байхгүй баримтаар үүнийг нотлох боломжгүй. Үнэхээр төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байгаа бол тэр талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээх ёстой. Нэхэмжлэгч нь нөхөрлөлөө хадгалж үлдэхийн тулд хариуцагчийн мөнгөө төлөх гээд удаан хугацаанд хүлээсэн. Үүнийгээ ч хэлж ярьсан. Нэхэмжлэгч талаас эвлэрэх санал гаргасан. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагч нь гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлж дуусаагүй байх тул 47,742,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зээлээр худалдах худалдан авах гэрээний талаар заасан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг 262.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлсэн. Тодохой хугацааг гэрээний 6.1 дэх заалтаар тодорхойлсон. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийг заасан. Уг заалтад нотариатаар гэрчлүүлнэ гэж заагаагүй. Гэрээний 6.1-д төлбөр тооцоо дуусч үл хөдлөх хөрөнгийг 100 хувь худалдан авагч талд шилжин баталгаажуулснаар дуусгавар болгоно гэж заасан. Хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргаж өгсөн. Тиймээс гэрээний дагуу үүргээ биелүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

6.Хариуцагч -ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...би М.*******ы нэхэмжлэлийг хүлээн авч, танилцлаа. 2020 онд нягтлан бодогч төлбөр дууссан, баримт бүрдсэн гэж хэлсний дагуу М.*******тай биечлэн уулзаж, тооцоо дууссан тухай мэдэгдсэн. Бид найз нөхдийн харьцаатай учир хувь хүний хувьд би найзын ажил хүнд байсан үед энэ мөнгийг дуусгах ёстой гэсэн сэтгэлээр хандаж дуусгасан боловч нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдээгүй, ажлаасаа гарсан. 2021 оны сүүлээр Амраа уулзаж, дансаа үзсэн чинь 32 сая төгрөг дутуу байна гэж надад хэлсэн. Би баримт шүүж байгаад дутуу бол өгье, дууссан гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн. Олон жилийн өмнөх нийт 1 тэрбум төгрөгийн олон удаа цувуулж, бэлнээр болон янз бүрийн дансаар өгч байсан, нягтлан бодогч байхгүй байгаа учир баримт бүрдүүлэх цаг хугацаа шаардлагатай, шүүх хуралд биечлэн очихдоо авч очих болно... гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.*******ы нэхэмжлэлтэй, -д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл болон түүний нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. нь нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад буй төлбөрүүд нь бүрэн төлөгдсөн бөгөөд ямар ч өргүй тул зээлийн гэрээний 31,828,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан алданги 15,914,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилсан байдлаар тохиролцож бичгээр үйлдэж байсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэх баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг тохиролцож тогтоосон ба үнийг нь бүтэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бүх үнэ нь төлөгдсөн болно. Харин уг үл хөдлөх хөрөнгийг одоо бусдад худалдсан тул улсын бүртгэлийн хэлтсээс миний төлөөлүүлэгч нь дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулан авах боломжгүй болсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худдаа, хуульд заасан хүчин төгөлдөр гэрээг үндэслээгүй байна. Тодруулбал үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай ярьсан нь үнэн. Талууд 2016 онд гэрээ байгуулсан. Тус гэрээ хэлцэл нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй, нотариатаар гэрчлүүлэгдээгүй. Хуулиар шаардсан хоёр шаардлагыг биелүүлээгүй. Объектыг 1,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай яригдсан нь үнэн. Өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хэд хэдэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл дотор дээрх үл хөдлөх хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр худалдана гэсэн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Мөн 100,000,000 төгрөгөөр худалдана гэсэн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэ гэрээний дагуу татварын төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй байсан. Үүнийг нь төлсөн. Уг төлсөн мөнгийг өрөнд тооцно гэж хэлсэн учир өрөнд тооцсон. Подволын давхрыг 50,000,000 төгрөгөөр, 1 дүгээр давхрыг 50,000,000 төгрөгөөр, 2 болон 3 дугаар давхрыг 100,000,000 төгрөгөөр нийт 200,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, уг гэрээ хүчин төгөлдөр болсон. Тус хүчин төгөлдөр гэрээний дагуу аас эдгээр хүмүүсийн банкны 500,000,000 төгрөгийн зээлийг төлсөн. Амаар тохиролцсон 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал авсан. Олон жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч талаас өөрийн дансны хуулгыг хараад чи надад өртэй байна гэдэг асуудлыг ярьсан. Тооцоо нийлэх асуудал яригдаж эхлэн үед төлбөр тооцоог шилжүүлж байсан нягтлан бодогч нь гадаад улс руу явж ажлаасаа гарсан байсан. Төлбөр мөнгөний асуудлыг 2018 онд дууссан гэж үзэж байсан. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор бүх дансны хуулгыг нягталж үзсэн. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч амаар болон бичгээр тохирсон хэмжээнээс их хэмжээгээр мөнгө авсан болох нь тогтоогдож байна. нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөгийг *******д өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ийн дансаар дамжуулан 70,000,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөгийг ийн дансанд, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг ийн дансанд, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банзны данснаас 2,000,000 төгрөгийг д, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг д, 2017 он 05 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг д, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 8,000,000 төгрөгийг ийн дансанд, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас тус тус шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ийн дансанд 8,000,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг д, 2017 оны 08 пугаар сарын 05-ны өдөр 15.000.000 төгрөгийг *******д, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг ийн дансанд, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7,000000 төгрөгийг д, ийн эгч гэх Мөнхзаяад 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 42,000,000 төгрөгийг, ын эхнэр Ариунцэцэгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг, мөн Ариунцэцэгээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийн ийн дансанд, ийн хүсэлтийн дагуу 1,000,000 төгрөгийг татварын дансанд, Ариунцэцэгээс д 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгөргийг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг д, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг д, 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр 15,000,000 төгрөгийг ийн Хаан банкны дансанд, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг ийн дансанд тус тус шилжүүлсэн. Эдгээр гүйлгээгээр нь нийт 287,000,000 төгрөгийг авсан. Уг мөнгөний зарим хэсгийг нэхэмжлэгч *******ы дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийгөө 31,828,000 төгрөг дутуу авсан гэж хэлж байгаа. Гэтэл татвар төлүүлэх замаар нэлээдгүй мөнгийг аар төлүүлсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан. ******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөрийг төлж дуусгахаар тохирсон талаар үнэн хэлсэн. нь тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Нийт 218,172,000 төгрөгийг ын зүгээс *******д өгсөн нь үнэн. Харин үүнээс гарах зөрүү мөнгийг нь д төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй талаар заасан. нь 200,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг мөнгийг төлсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шаардах эрхгүй байна. Гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь амаар тохирсон тохиролцоо байгаа боловч 7 жилийн дараа үүрэг гүйцэтгэхийг шаардахгүй. Алданги нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр яригдана. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа энэ үед ******* нь хохироогүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******ы -ийн эсрэг үүсгэсэн маргаан нь гэрээний эрх зүйтэй холбоотой маргаан. Гэрээний эрх зүйн харилцаанд суурилж, шаардах эрхээ хэрэгжүүлдэг. Ямар харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч тал нотолж, өмгөөллий үгэээ хэлэх ёстой. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм гэж тайлбарлаж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүү тогтоогдогоороо бусад гэрээнээс ялгагддаг. Энэ гэрээнд хүүг огт заагаагүй. Алданги буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар заасан. Үүнийг хүү гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талаас гаргасан хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй байна. Энэ гэрээ нь зээлээр худалдах худалдан авах гэрээ биш. Үүнийг Монгол улсын дээд шүүхээс гэрээний харилцаатай холбоотой маргаанд анхаарах асуудлын талаар зөвлөмж гаргасан байдаг. Үүнд зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь бусад өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээнээс юугаараа ялгаатай талаар маш тодорхой тайлбарласан. Манай үйлчлүүлэг уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулмаар байна гэсэн хүсэл зоригийг бидэнд илэрхийлсэн. Үүний дагуу бид өмгөөллий үйлчилгээ явуулж байгаа. Талуудын хооронд хэлцэл маягийн тохиролцоо хийгдсэн байна. Энэ тохиолцоог хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 109.2-т үл хөдлөх хөрөнгө нь газартай холбоотой байдаг учир хууль тогтоогчоос тусгай шаардлагыг зааж, гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж тодорхойлсон. Энэ гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй гэрээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлээс 82 дугаар зүйл хүртэл хөөн хэлэлцэх хугацаа, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг тодорхой заасан. Гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа шаардах эрх нь хугацаатай байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг хуульд 3 жил байхаар заасан. Харин хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор зохицуулсан. Одоо шаардах эрх үүссэнээс хойш 7 дахь жил рүүгээ орсон байна. Нэхэмжлэгч талаас тай найз нөхөд байсан учир мөнгөө өгөх байх гээд харж байсан гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбарлаа дурдсан татгалзал нь хууль ёсны татгалзал байна. Хариуцагч талыг ямар нэгэн байдлаар буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрөө хугацаагаа сайтар анхаарах ёстой байсан. Шаардах эрх нь хүчин төгөлдөр бус бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ковидын асуудлын улмаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байна гэж ойлгосон. Ковидын үе нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй. нь илүү мөнгө авсан эсэх асуудлыг энэ гэрээгээр хэлэлцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 2018 оны 10 дугаар сард сүүлийн гүйлгээ болох 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тодорхойлж, 47,742,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг анхаарах шаардлагатай. Тус гэрээ нь хүчин төгөлдөр эсэхийг мөн анхаарч дүгнэлт хийх шаардлагатай. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Энэ гэрээний гол зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой асуудал байсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан шаардлагыг мөн хангаагүй. Тиймээс энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна. Өөрөөр хэлбэл байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Улсын бүртгэлийн байгууллагаас 3 төрлийн гэрээ ирсэн ба дээрх 3 төрлийн гэрээг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөгчийн өөрчилсөн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнүүдийн нөхцөлийг харвал тус бүрдээ шаардлага хангасан гэрээнүүд байгаа. Тус гэрээнүүдийн төлбөр тооцоог төлж дууссан агуулга харагдаж байгаа. Хариуцагч нь хариу тайлбартаа татгалзлын үндэслэлээ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласан. Тухайн 3 төрлийн гэрээнээс талуудын хооронд өглөг, авлага байгаагүй болох нь харагдаж байна. 360.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч нь авсан эсэх талаарх баримт хэрэгт байхгүй байна. Манай талаас уг мөнгийг өгөөгүй гэсэн байр суурьтай байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

10. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16/22 дугаартай зээлээр худалдан авах гэрээ, М.*******ы Хаан банкны дансны хуулга, Түшиг уул ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, М.*******аас тай утсаар харилцсан зурвасны зураг,

 

хариуцагчаас: 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 01дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

11. Хэргийн оролцогчийн хүсэлтээр: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол 23 байр, Очир төв ХХК-ийн зүүн талд байрлах Саян төв үл хөдлөх эд хрөнгийн худалдах худалдан авах гэрээнүүд, дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөх эрхтэй холбоотой нотлох баримтууд, Орхон аймгийн тойргийн нотариатч Д.Энхжаргалаас М.*******ыг төлөөлж болон нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэнтэй холбоотой баримтуудыг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...иргэн М.*******, бид ******* ХХК, түүний захирал тай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 тоот үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгууж, Орхон аймгийн Баян-Өндөр, Уурхайчин баг, Очир төв ХХК-ийн зүүн урд Саян зочид буудлын 4 давхар 864 м.кв талбай бүхий объектыг 600 м.кв газрын хамт 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний дагуу М.*******, бид төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон. нь гэрээний төлбөр болох 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг авсан. Харин М.******* миний бие аас Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт 250,000,000 төгрөгийг суутгаад гэрээний төлбөрт нийт 250,000,000 төгрөг авахаас 2016 онд 30,000,000 төгрөг, 2017 онд 106,240,000 төгрөг, 2018 онд 70,800,000 төгрөг, 2017 онд барилгын материал болох 0,5-ийн хайрга 1467 тн буюу 920 куб.метр хайрга авсны үнэ 11,132,000 төгрөг, нийт 218,172,000 төгрөгийг авсан. Одоо гэрээний үлдэгдэл төлбөр 31,828,000 төгрөгийг аваагүй байгаа тул -аас гаргуулж өгнө үү. Мөн гэрээнд алданги тооцохоор тохиролцсон тул алдангид 15,914,000 төгрөг нэмж нэхэмжилж байна ... гэсэн.

 

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... нь нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлд дурдаад буй төлбөрүүд нь бүрэн төлөгдсөн, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16/22 тоот гэрээг бичгээр үйлдэж байсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр болоогүй, хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн худалдаж авсан төлбөрт М.*******д 218,172,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх мөнгийг ийн дансаар дамжуулж бүрэн төлсөн, ...гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж няцаасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. ******* ХХК болон М.*******, нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ нэртэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг, Очир төв ХХК-ийн зүүн урд Саян зочид буудлын 4 давхар барилга 864 м.кв талбай бүхий объект, 600 м.кв талбай бүхий газрыг 1,000,000,000 /тэрбум/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний төлбөрийн 500,000,000 сая төгрөгт банкны зээлийг худалдан авагч тал төлөхөөр, үлдэх 500,000,000 төгрөгийг худалдагч тал болох М.*******, нар хувааж авах, худалдан авагч ******* ХХК нь М.*******д 250,000,000 төгрөг, д 250,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон, нэхэмжлэгч М.******* ******* ХХК-аас хөрөнгө худалдсаны үнэ 250,000,000 төгрөг авах ёстойгоос 218,172,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байгаа ба зохигч энэ талаар маргахгүй байна.

 

Мөн талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/21 дугаартай худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол 23-р байр Очир төв ХХК-ийн зүүн талд Саян зочид буудлын 4 давхар барилга 864 м.кв талбай бүхий объект, 600 м.кв талбай бүхий газрын хамт хариуцагч ******* ХХК болон түүний захирал ын өмчлөлд шилжсэн, аас цааш нь өөр хүнд зарж борлуулсан болох нь тогтоогдож байна.

 

6. Дээрх үл хөдлөх хөрөнгийг хариуцагч болох ******* ХХК-ийн захирал нь М.******* болон нараас худалдаж авах санаа зорилгоор худалдан авч, төлбөрийн нөхцөлийг хувааж төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад уг гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана., мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

7. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16/22 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар гэрээний талууд хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийсний үр дагаварыг хэн аль нь хариуцах үндэслэлтэй байна.

 

9. Хариуцагч тал ...хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид өөр дамжуулаад бүрэн төлж дуусгасан... гэсэн тайлбар гаргасан боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 250,000,000 төгрөгийг М.*******д бүрэн төлснийг нотлоогүй байна.

 

10. Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өөр этгээдэд зарж борлуулсан байх тул уг хөрөнгийн үлдэгдэл үнийг төлөх үүрэгтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэд хариуцагч талаас нэхэмжлэгчид 218,172,000 төгрөг төлсөнтэй хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хөрөнгийн үнийн үлдэгдэл болох 31,828,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д хариуцагч Эрдэнэт -Ивээл ХХК төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

11. Харин хүчин төгөлдөр бус гэрээний заалтад үндэслэн алданги 15,914,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул алданги 15,914,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

12. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хариуцагч нь хамгийн сүүлд хөрөнгийн үнэнд 2018 оны 10 дугаар сарын 26-нд 1,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг хугацаанаас шаардах эрх үүссэн гэж тооцож үзээд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2. үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил заасан хугацаанаас тооцож үзэхэд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна дүгнэлээ.

 

13. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК-аас 31,828,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,914,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 317,090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК -аас 31,828,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,914,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 317,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ