Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2023/00842

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2023/00842

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Дөмөг захад байрлах ******* төв ХХК *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 18,113,322 төгрөг гаргуулах, татварын өр 188,631,960.12 төгрөг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.,

Хариуцагч Р.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* төв ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан 18,113,322 төгрөг гаргуулах, татварын өр 188,631,960.12 төгрөг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...манай компанид ажиллаж байсан нягтлан бодогч Р.******* нь манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5,800,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлээс нэг ч төгрөг буцаан өгөөгүй бөгөөд удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн ба уг хугацаа өнгөрөхөд төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон. Гэвч мөнгийг төлөөгүйгээр барахгүй, манай байгууллагад их хэмжээний өр гаргасан тайланг татварын албанд илгээдэг байсан нь татварын улсын байцаагч М., Г. нар нь 2021 оны 5 дугаар сарын 13-наас 2021 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд татварын хяналт шалгалт хийж, 1,316,385,651.70 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж нөхөн ногдуулалтын актыг танилцуулснаар мэдсэн. Татварын цахим тайланг хариуцан тайлагнах өөрт олгосон бүрэн эрхээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудад худалдан авалт борлуулалт хийсэн мэт хуурамч тайлан гаргаж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай компани огт худалдан авалт хийгээгүй байхад татварын падаан хий бичиж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Компанийн падааныг нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.******* нь өөрийн компани болох Зарт цагаан уул ХХК болон өөрийн хамаарал бүхий компанийн /Баян хангайн буян ХХК, ГХГЗ ХХК, Эвергрийнлийнк ХХК, Хөхгүрэн констракшн ХХК/ эрх ашигт хувийн зорилгоор ашигласан асуудлаар цагдаад шалгагдсан. Тухайн нөхөн ногдуулалтын актаар 2017 оны 5,039,091.50 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаагүй гэх, 2017 оны 182,273,182 төгрөгийн, 2018 онд 102,867,455 төгрөгийн, 2019 оны 33,818,182 төгрөгийн нотлогдоогүй зардал гэж баримтлан нөхөн татвар ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2017 онд ГХГЗ ХХК, Эвергрийнлийнк ХХК-аас 182,273,182 төгрөгийн гэх , 2018 онд Хөхгүрэн констракшн ХХК-аас 102,867,455.60 төгрөгийн, 2020 онд Баянхангай буян ХХК, Зарт цагаан уул ХХК-аас 660,818,182 төгрөгийн тус тус бараа худалдан авсан мэт Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлж байсныг татварын актаар нотлогдсон. Татварын улсын байцаагчийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын актаар манай компани 188,631,960.12 төгрөгийг төлж хохирол учирсан тул Р.*******гаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 5,800,000 төгрөг, 2 жилийн хугацааны хүү 3,099,686 төгрөг, алданги 2,900,000 төгрөг, нийт 11,799,686 төгрөгийг гаргуулах, удирдлагыг хууран мэхэлж, ГХГЗ болон Баянхангайн буян ХХК руу хий падаанаар шилжүүлсэн 4,500,000 төгрөг, Орхон газар Баянхангайн буян ХХК руу 1,813,636 төгрөг, татварын албанд 2020 оны 1 дүгээр сард 1,316,385,651 төгрөгийн зөрчилтэй тайланг хүргүүлж 188,631,960.12 төгрөгийн өр гаргасан тул уг өрийг төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.*******гаас 188,631,960 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай компанид ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогч ******* нь удахгүй татварын хэлтсээс шалгалт орох гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь бид нар ковидын нөхцөл байдлын үед яагаад шалгалт орохоор болсон юм бэ гэхэд энэ 4 жилийн давтамжтай ордог шалгалт гэж хэлсэн. Үүний дараа *******гаас татварын асуудал нь юу болж байна гэхэд бүх юм зүгээр гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Татварын хэлтсээс манай захирлыг дуудаж, 333,900,000 гаруй төгрөгийг актыг танайд тогтоолоо гээд үүнийг төлөхийг шаардсан. Тэгэхээр би энэ талаар татварын хэлтэс дээр очиж бидэнд мэдээлэл байсангүй, бид нар энэ төлбөр нэхэж байгаа байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй, та бүхэн энэ байгууллагуудтай нүүрэлдүүлж өгнө үү, ковидын нөхцөл байдлын үед ийм зүйл болно гэж бодсонгүй гэж хэлсэн. Тэгтэл татварын улсын байцаагч нар Зарт цагаан уул ХХК-аас нийт 464,200,000 төгрөгийн, Баянхангайн буян ХХК-аас 453,000,000 төгрөгийн, Хөх гүрэн констракшн ХХК-д 102,867,455 төгрөгийн худалдан авалтыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн байна. Танайх яагаад ийм өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийсэн юм бэ гээд үүний үндсэн дээр танайхыг шалгах болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь *******д хандаж яагаад ийм зүйл болчхов, хүн алдаа гаргаж болно. Одоо л хоёулаа үүний ард гаръя гэтэл ******* алга болсон. *******г алга болсон учир аргагүйн эрхэнд Татварын хэлтсийн дарга дээр орж бидэнд хугацаа өгнө үү гэж гуйсан. Тэгтэл ******* нь боломжит бүхий л хойшлуулж болох боломжийг ашигласан байсан. Бидэнд ямар ч арга байгаагүй учир үнэнээ хэлж, баримт гаргаж өгч байж 188,631,960 төгрөг болгон буулгасан. ******* нь ажлаасаа гарсан ч гэсэн татварын асуудлыг би өөрөө дааж дуусгана гэж надад хэлсэн. Гэтэл үүнийгээ биелүүлэлгүй ажлаа орхиод явсан. ******* нь намайг энэ хүн 25 жил өвчтэй хүүхдээ асраад явж байгаа шүү, энэ хүмүүс татварын талаар юу ч мэдэхгүй шүү гэж биднийг огт бодоогүй. ******* нь бидний зовлон жаргалыг мэднэ. ******* нь хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн учир миний зовлонг мэдэж байгаа байх гэж найдаж байсан. Надад миний найз ёстой мундаг, найз нь энэ байгууллагад ирсэндээ баярлаж явдаг, миний найз миний зовлон жаргалын хуваалцдаг шүү гэж хэлдэг байсан. Би энэ бүхнийг нь сонсоод миний найз сэтгэл ханамжтай байгаа юм байна, миний найз надад маш их нэмэр болж байгаа шүү гэж бодож явсан. Миний хүүгийн бие муудаж байсан, хүү минь өөд болсон. ******* нь манайд 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж манайд ажилд орж байсан. Р.******* нь 5,800,000 төгрөгийг манай компаниас хувиараа зээлж авч байсан. Р.******* нь тендерт орох гээд гэж тайлбарлаж байна. Гэрээ байгуулсан бол тухайн байгууллага нь гэрээ байгуулах мэдэгдэл өгдөг. Гэрээ байгуулсны дараа бараа материалыг актаар хүлээлгэж өгдөг. Ингэснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болдог. Уг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр тухайн тендерт ордог. Тендерт ороход татварын өргүй байх гэсэн заалт л байдаг. Тендер нь биднээс ажлын туршлага л нэхдэг. Бид Да Чи ХХК-ийг танихгүй. Гэтэл уг компанид 90,580,000 төгрөгийн борлуулалт бичсэн. Би ГХГЗ ХХК-ийг танихгүй. Гэтэл үүнд 22,500,000 төгрөгийн борлуулалт бичсэн байсан. Энэ нь манай компанид НӨАТ-ын дарамт учруулсан. Тендерт орохоор болж материалаа бэлдсэний дараа татварын өр байгаа юу гэхэд өртэй гээд ийм данс руу ингэж мөнгө шилжүүл гэж хэлдэг. Тендерт орох гээд сандарч байгаа хүмүүс мөнгийг нь өгдөг байсан. Р.******* нь үүнийг л хүлээж байсан байна. 145,000,000 төгрөг нь манай компанийн Хас банкны данснаас Эвэргрийн ХХК-ийн дансанд орсон байсан. Би санхүүгийн мэдлэггүй нь үнэн. Бид нэгэндээ итгэх ёстой. 58,000,000 төгрөгөөр Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээтэй гэрээ байгуулсан байсан. Бид гэрээ байгуулж, хэдэн төгрөгийг яаж шилжүүлсэн талаарх баримтаа хавсаргаж байж бид нар нийлүүлсэн бараа материалынхаа мөнгийг авдаг. Тэр их НӨАТ-ын өрөнд орсон үед яах уу гэхээр энэ байгууллагын данс руу ингээд мөнгө хийчих гэдэг. Би тэгэхээр нь энэ хүнд итгэсэн. Би *******гийн хөтөлж байсан татварын цахим хуудас руу орж үзэж байгаагүй. Тухайн үед ******* нь надад намайг уучлаарай, найз нь буруу юм хийсэн байна гээд хэлдэг байсан. Тендерт орохын тулд гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна. НӨАТ-ын өрийг үүсгэсэн байхаар нь тийм л юм байх гэж боддог ч гайхдаг байсан. Р.*******г диспитрчээр ажиллаж байх үеийн цалинг нь өгч байсан. Зардлыг нь даагаад Хятад руу хүртэл авч явж байсан. 1,800,000 төгрөгийг тэтгэмж өгч байсан. Борлуулалт бичих нь манай байгууллагад ашиггүй. НӨАТ-ын өртэй гээд мөнгө өгөхөөр тэр мөнгийг буцаан өөрийн компанийн дансанд хийсэн байсан. Бид шударга байх ёстой. Өнөөдрийн хүртэл Социалист нийгмээр хүмүүжсэн гэж итгэж байсан. Өвчтэй дүүтэй учир миний зовлонг мэдэж байгаа гэж найдаж байсан. Намайг ойлгож байгаа байх гэж бодож байсан. Татварын маргаан таслах комисст ковидын нөхцөл үүссэн учир компаниудад татварын хөнгөлөлт байгаа байх гэж бодож тэнд хандаж байсан. Ковидын үед НӨАТ төлөгчийн хувьд НӨАТ-аа төлөөд явах боломжтой байхад яагаад бид нарыг өрөнд оруулаад байсан юм бэ. 58,000,000 төгрөгөөр Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ОНӨХК-тай трансарматор нийлүүлэх гэрээ байгуулангуут түүнийг дахин Баянхангайн буян ХХК-д давхар шивсэн байсан. Хэрвээ *******г найз нь буруутай гэж хэлсэн бол 5,800,000 төгрөгийг авахаа больё гэж хэлэх байсан. Надад тийм сэтгэл байсан. Би *******д итгэж байсан. Яах гэж намайг дахин, дахин НӨАТ-ын өрөнд оруулсныг гайхаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд худлаа хэлээд байж байна. Би *******д худлаа зүйл гэж байдаггүй шүү найзаа, хэзээ нэгэн цагт илрэхдээ бүр том хөөс болдог шүү гэж хэлж байсан гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х. нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэрээний дагуу 5,800,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд 1,8 хувийн зээлийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр гэрээ байгуулсан. Уг зээлийг цалингаас төлнө гэсэн боловч манай байгууллагын зүгээс цалинг бүтэн олгож байсан. Ямар нэгэн байдлаар суутгал авч байгаагүй. Татвартай холбоотой өрийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд 4,500,000 төгрөг, 1,813,638 төгрөгийг Баянхангайн буян ХХК болон нар руу хий падаан бичиж тухайн НӨАТ-ыг манай байгууллагаар төлүүлж байсан. Энэ талаарх тодорхой хэмжээний баримтыг манай талаас гаргаж өгсөн боловч санхүүгийн мэдлэг дутмаг байсан учир шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Хоёр дахь болон гурав дахь шаардлагууд нь хоорондоо харилцаа холбоотой шаардлагууд байгаа. 188,631,960 төгрөгийн татварын өрийг захирал мэдэж байсан гэж тайлбарласан учир хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. 188,000,000 төгрөгийн өрийг манай байгууллага үүсгээгүй, нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа учир үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж захиргааны шүүхэд хандсан. Гэтэл энэ нь хэрэгсэхгүй болсон. Манай талаас нэхэмжлэлээ татаж авсан. Учир нь 188,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлье харин цагдаагийн байгууллагаар нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагааг тогтоолгоё гэж байсан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас эдгээр дансны хуулгыг шалгаж байна гэсэн боловч шалгаагүй. Баримтын ямар эх үүсвэрийг шалгах талаар мэдлэг мөрдөгчид дутмаг байсан байх. Энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Энэ талаар ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч хий падаантай холбоотой асуудал эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, энэ гэмт хэргийн шинжгүй байх тул танайх иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Тиймээс бидний зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захирлын гарын үсэг нь санхүүгийн тайланд зурагддаг байсан учир үүнийг захирал нь хянах боломжтой байсан. Тоон гарын үсэг гарснаар нягтлан бодогч нь үүнийг ашигладаг болсон. Татварын байгууллага дээр нягтлан бодогч нь өөрийн ашиг сонирхлын төлөө ийм хууль бус үйлдэл хийж байгаа нь замбараагаа алдаж байгаа гэсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээдгүй асуудал үүсч байгаа юм байна лээ. Энэ асуудал манай байгууллага дээр үүссэн. 2017 оноос 2019 оны татварын өрийг л ярьж байгаа. Энэ хугацаанд Р.******* нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Энэ үед хэрэг бүртгэлийн хэргийг бидэнд танилцуулдаггүй байсан. Тэнд ямар ажиллагаа явуулж байгаа ч хэнд хамаатуулсан нь тодорхойгүй учир өөрсдийн зүгээс гаргасан баримтыг хуулбарлаж өгөх боломжтой гээд хэрэгт байсан дансны хуулга үзүүлээгүй. ******* төв ХХК-иас НӨАТ-ын баримтын мөнгө гэж компаниудын данс руу шилжүүлж үүнийгээ өөрийн данс руу шилжүүлсэн авсан байсан. Энэ байдал нь дансны хуулгаар гарч ирсэн байсан. Асуудал болсны дараа татварын байцаагчаас асуухад НӨАТ-ын баримтыг өндөр хэмжээгээр олж авахын тулд өндөр үнийн дүнтэй падаан бичсэн. Ингэснээр НӨАТ-ын мөнгө өндөр болно. НӨАТ нэрийн дор хөрөнгө завших гэж ийм үйлдэл гаргасан байна. Нягтлан бодогчийн чинь хууль бус үйлдэл байна гэсэн. 4,500,000 төгрөгийг НӨАТ-ыг авахын тулд 198,000,000 төгрөгийн падаан бичих ёстой юм байна. 4,500,000 төгрөгийн авахын тулд тухайн компанийн 198,000,000 төгрөгийн өрөнд оруулсан. Бид ын дансны хуулгыг шалгуулах хүсэлт гаргуулах хүсэлт гаргасан бол болох байсан байх. Падааныг захирал бичдэггүй, санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлбэрийг хангаж, хүчин төгөлдөр байдлыг нягтлан бодогч хариуцдаг гэж шинжээч тайлбарлаж байна. Эдгээр падааны Р.******* бичиж байсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн баримттай холбоотой бүхий л нотлох баримтыг бүрдсэн гэж үзэж хүчин төгөлдөр гэж үзсэний үндсэн дээр падаан буюу нэхэмжлэхийг бичдэг. Энэ бүрдүүлбэрийг хангалгүйгээр хий падаан бичсэн нь цэвэр нягтлан бодогчийн буруутай үйлдэл байна. Мөрдөгч санхүүгийн мэдлэг дутмаг байсны үндсэн дээр Р.******* нь азаар эрүүгийн хэргээс мултарсан. Компанид 1 тэрбум гаруй төгрөгийн хий падаан бичиж, өөртөө тухайн НӨАТ-ын ашгийг авах гэсэн энэ байдал нь компанийг их хэмжээний өр төлбөрт оруулсан байна. Шинжээч нь Р.*******гийн хувийн дансыг хараагүй байх. Хэрэг бүртгэлийн хэрэгт холбогдох компаниуд мэдүүлэг өгөхдөө Р.******* нь тайланг хийдэг байсан. Падааны мөнгө орж ирэх үед тэр мөнгийг Р.******* нь өөртөө шилжүүлэн авсан уу, орлого болгож авсан уу гэдгийг мэдэх боломжгүй, хий падаан манайд бичсэнээр бид нарыг өрөнд оруулж байгаа гэж хэлж байсан. Энэ асуудлаар мөн эрж хайж байгаа гэж ******* төв ХХК-д хэд хэдэн хүн ирж асууж сурч байсан. Р.******* нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой гэтэл. Манай талаас ёс зүйн зөрчил болон сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй болсон. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан. Харин эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Үүнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээх ёстой. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулна гэж гэрээг байгуулсан. Энэ ажлыг хийж байх явцдаа ийм зүйлийг хийсэн. Уг компанийн хөрөнгийг завших зорилгоор хий үнийн дүнгийн падаан бичиж, өөрийн санхүүгийн мэргэжлийг урвуулан ашиглаж компанийг хохироосон байна. Уг хохирлыг буруутай этгээд буюу Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасны дагуу Р.*******гаас хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан. Тухайн ажилтны хууль бус буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд санаатайгаар хохирол, хор уршиг учирсан учир байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна. Татварын байгууллагаас тогтоосон актаар зөрчил илэрсэн болохыг мэдсэн. Тиймээс татварын байгууллагын өмнө төлбөрийг хариуцан төлсөн. Уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нягтлан бодогчийн одоогийн гаргаж байгаа тайлбар нь нотлогдохгүй байна. Эх баримтгүй баримтаар тендерт оролцох боломжгүй. Огт борлуулалт хийгдээгүй, бүрдүүлбэргүй баримтыг бид бичиж тендерт оролцох боломжгүй байсан. 10,000, 20,000 төгрөгийн баримтыг мөнгийг авахын тулд өчнөөн сая төгрөгийн баримт уншуулсан байсан. Ингэж байгууллагыг өрөнд оруулж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

5.Хариуцагч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Раахадь овогтой ******* Орхон аймгийн ******* төв ХХК-д нягтлан бодогчоор 2011 оны 12 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр, түүнээс хойш 2021 оны 6 сарын 25-ныг дуустал гэрээгээр ажилласан. Миний бие ******* төв ХХК-д ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр № дугаартай гэрээгээр 5,800,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, зээлийг төлөх хуваарийн дагуу сар бүрийн цалингаас суутгуулж байсан. Удирдлагыг хууран мэхэлж байгаагүй. ******* төв ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтад орох нөхцөл шаардлагын дагуу татварын өргүй байх шаардлагатай байдаг. Иймд өргүй харагдуулахын тулд захиралтай зөвхөн НӨАТ төлөгч аж ахуй нэгж байгууллагаас падаан бичүүлж байсан нь үнэн тул нэхэмжилсэн 6,313,636 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Татварын албанд 2020 оны 1 дүгээр сард 1,316,385,651.7 төгрөгийн үнийн дүнтэй тайлан илгээгдэж байгаагүй болно. Мөн Орхон аймгийн татварын хэлтсийн татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай актаар тавигдсан 188,631,960.12 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байнаБи зээл авсан нь үнэн. Гэхдээ уг зээлийг цалингаасаа тодорхой хэмжээгээр төлж байсан. Ажилчдын цалингийн цэсээ тодорхой харагдах байх. Би 2001 оноос нягтлан бодогч, диспитрч гэх албан тушаалд гэрээгээр ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилчин болж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хасах үлдэгдэлтэй цалин авна гэж байхгүй. Зээлж авсан мөнгөнөөс үлдсэн 2,333,000 төгрөгийг төлж барагдуулна. 2020 оны 01 дүгээр сард бичигдсэн Зарт цагаан уул ХХК-д 464,200,000 төгрөгийн, Баянхангайн буян ХХК-д 453,000,000 төгрөгийн, Хөх гүрэн констракшн ХХК-д 102,867,455 төгрөгийн баримтын тухайд гэвэл манайх 2020 оны 022 дугаар сард тендерт орохын тулд, тухайн үед өртэй байсан учир үүнийг бичсэн. 2019 онд нэлээдгүй хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан байсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 782,000,000 төгрөгөөр, 68,000,000 төгрөгөөр тус тус трансматор нийлүүлж байсан. Эрдэнэт-ус ДТС ОНӨХК-д 60,290,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд 50,332,000 төгрөгийн цахилгааны эх үүсвэрийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. 2020 оны 12 дугаар сард 274,493,516 төгрөгийн гэрэлтүүлгийн ажлын бүтээгдэхүүн нийлүүлсэн. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээнд 58,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлсэн гэх мэт борлуулалт хийж байсан. Эдгээр борлуулалт орж ирсэн учир НӨАТ-ын өр үүсч байсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой гаалиар 508,352,000 төгрөгийн бараа материалын мэдүүлэг орж ирсэн. Үүнийн зөрүү гэхэд нэлээдгүй их мөнгөний зөрүү гарч байгаа. Тиймээс дээрх хий падаан бичсэн гэх байгууллагад падаан бичсэн. Ингэж бичсэнээр *******с ХХК-ийн өр хасагдаж, бусад байгууллагад НӨАТ-ын өр үүссэн мэт Татварын байгууллагад харагдаж байгаа. Баянхангай буян ХХК-д 40,000,000 гаруй төгрөгийн өр үүссэн учир тухайн байгууллагад НӨАТ олж бичиж байхгүй бол болохгүй байсан учир ГХГЗ ХХК-иас 2 удаа Баянхангай буян ХХК руу е-barimt бичсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлнэ гэж ярьсны дагуу Баянхангай буян ХХК-аас ын данс руу 4,500,000 төгрөг, Нямсүрэнгийн данс руу 1,813,636 төгрөгийг шилжүүлсэн. Үүнтэй холбоотой е-barimt-ын бичвэр засварлагдсан учир төлөхийг хүлээн зөвшөөрсөн. 188,631,960 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь е-barimt бичиж өөрийн компанийн татварын өрийг бууруулсан. Энэ үе нь худалдан авах ажиллагаатай холбоотой тендер сонгон шалгаруулалтын үетэй давхцаж байгаа. Хий падаан бичсэн нь миний буруу. Гэхдээ өрийг багасгахын тулд, тендерийн материалыг бэлдэж байсан хүний хувьд манай компани энэ тендерийг авчихвал ажил цааш үргэлжилнэ гэж бодсоны үндсэн дээр эдгээр падааныг бичсэн. Би тухайн байгууллагад нийт 10 орчим жил ажилласан. Надад гэдэг хүүхэд байхгүй. Чулуунсүрэн гэх хүнтэй холбогдож захирлаар цохолт хийлгэж мөнгийг шилжүүлж байсан. Би хийсэн ажлынхаа цалинг авч байсан. Надад тендерийн баримт, материал бүрдүүлсэн гэж цалин өгч байгаагүй. Миний бичсэн падаан нь үндэслэлгүй бол тендер авсан процесс нь үндэслэлгүй болно. 2016 оны 10 дугаар сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь манай байгууллагатай 634,610 долларын гэрээ байгуулсан. 314.072 долларын барааг тухайн сардаа багтаан нийлүүлж, үлдэгдэл бараанд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэх үүсгэсэн. Тендертэй холбоотойгоор, тендерийн нөхцөл шаардлагыг хангах үүднээс эдгээр падааныг бичсэн. Би Ковид тусаагүй. Татварын хэлтэс хор цацах гэж байгаа гэж байна. Тиймээс татварын өр төлөлтийн сунгалтыг хийлгэхийн тулд албан тоот өгөх ёстой юм байна гэхэд захирал тоотонд гарын зурж өгсөн. Эвэргрийн компанид урьдчилан шилжүүлсэн мөнгөний тухайд урьдчилгаа 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дарга цохолт хийж Болорцэцэгт бэлнээр мөнгө шилжүүлж байсан. Манай автобусыг мөргөсний хохирол төлөгдөж ирсэн мөнгийг мөн шилжүүлж байсан. Би ганцаараа дур мэдэн тэдгээр падааныг бичнэ гэж байхгүй. Падаан дутуу бичсэнээр надад ашиг хонжоо олсон зүйл байхгүй гэв. .

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Р.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбар хийсэн ба үүнтэй холбоотойгоор нэмэлт тайлбарыг хийе. 5,800,000 төгрөгийн зээл авсантай холбоотой холбогдох зарим баримтуудыг миний үйлчлүүлэгч тайлбарлаж, гаргаж тавьсан. Энэ тайлбарыг авснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн баримт болон ямар нэгэн зүйлийг өгөөгүй. Хэрэв зээлийг төлөөгүй талаар ямар нэгэн маргаан байгаа бол миний үйлчлүүлэгчийн гаргасан тооцоололтой холбоотой ямар нэгэн тайлбар гаргах ёстой байсан. Үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй учир уг тооцооллын хэмжээнд шүүх дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Хий падаан бичсэн нь тухайн компанийн хувьд ямар ч ашиггүй мэтээр тайлбар хэлж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд ч гэсэн ямар ч ашиг байхгүй талаар хэлж байна. Комданийн 4 жилийн санхүүгийн баримтыг үзэж тухайн компанид акт гарсан. Үүнтэй холбоотой бүх тайлбарыг захирал болон нягтлан бодогч нь өгсөн. Үүний үндсэн дээр 333,000,000 төгрөгийн татварын актаас тодорхой хэмжээний баримтыг үзүүлэн хасалт хийлгэсэн байна. Ингээд хамгийн сүүлд 188,000,000 төгрөгийг төлөхөөр болсон байна. Энэ өрийг зөвхөн Р.******* үүсгэсэн гэж үзсэн. Гэтэл үүнд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын шат болон гурван шатны прокурорыг дамжсаны дараа уг асуудал дуусгавар болсон. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Үүнтэй холбоотойгоор манайх гуравдагч этгээдээр оролцъё гэхэд танд энэ асуудал хамааралгүй байна гээд нэхэмжлэлээ нэхэмжлэгч тал нь өөрсдөө татаж авсан. Тэгсэн мөртлөө 188,000,000 төгрөгийг нягтлан бодогчоор төлүүлье гээд байгаа. Санхүүгийн баримтад тулгуурлан татварын акт гарсан. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон. Нэмэлтээр тодорхой хэмжээний дүгнэлтийг гаргахдаа татварын актад тавигдсан асуудал нь үндэслэлтэй талаар тайлбарласан. Хардах эрх байгаа гэхдээ энэ нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Нэг гишүүнтэй компани нь өөрийн төлөөллөө шүүх хуралдаанд оролцуулсан байна. Баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй захирал нь гарын үсэг зурахдаа зөвхөн нягтлан бодогчдоо найдаад дээшээ хараад суудаггүй. Комданиуд ашгаа бага болгохын тулд НӨАТ-ын падааныг бичдэг. Энэ бичигдээгүй хууль болсон. Үүнийг татварын алба маш сайн шалгадаг болсон. НӨАТ-ыг бага болгохын тулд падааныг хууль бусаар худалдаж авдаг. Энэ нь худалдан авалт хийсэн мэт харагдаж байгаа боловч бэлэн мөнгөөр төлбөр 2.3 хувь, дансаар шилжүүлбэл 3 хувиар тооцон гэж өртөг тогтоосон байдаг. *******гийн гаргасан тайлбарт тодорхой байгаа. Би мэдээгүй гэдгээрээ татварын өрнөөс мултрах боломж байхгүй. 188,000,000 төгрөгийн татварын актыг миний үйлчлүүлэгчээр төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлаж хэлэхдээ Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасныг баримталж байгаа юм байна. Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар зүйлийн 3.1.12а-д гүйцэтгэх удирдлага гэдгийг тодорхой заасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийг тодруулж байна. Нэг гишүүнтэй компанийн хувьд ерөнхий захирал уг гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотой холбогдох баримтыг хянах ёстой, нэгдүгээр гарыг үсэг нь ямар ач холбогдолтой талаар тодорхой заасан. Мөрдөгч хэргийг шалгасан. Гурван шатны прокурор нь нүдээ аньж байгаад тогтоол гаргаагүй. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлагын талаар тодорхой заасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан. Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-д компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийн дагуу татварын байгууллагаас компанид хариуцуулан акт гаргасан. Энэ заалтыг тухайн байгууллагын захирал нь мэдэхгүй гэж хэлээд хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй. Зөвхөн нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэх боломжгүй байна. Тендер нь тодорхой хэмжээний борлуулалт хийгдсэн байхыг шаардсан байдаг юм байна. Гүйцэтгэх удирдлага нь тухайн баримтуудад хяналтаа зөв тавиагүй байна. Хяналтаа зөв тавиагүйг нь миний үйлчлүүлэгч ашиглаагүй. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Аливаа юманд жудагтай байх хэрэгтэй. Компанийн удирдлагуудад таалагдахаар гаргасан баримтынхаа үр дүнд миний үйлчлүүлэгч хариуцлага хүлээх нь зүй бус үйлдэл болно. Хий падааныг байгууллага болгон санхүүдээ ашигладаг болсон. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. .

 

7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-2ш, ******* төв ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орхон аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн HA-20210000031 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан тооцоо гэх актын хавсралт, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, 2022 оны 06 сарын 30, 07 сарын 30-ны өдрийн Баянхангайн буян ХХК-ийн төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

8.Хариуцагчаас:2018 оны 08 сарын 27-ны өдрийн 3/2018/01 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, зээлсэн мөнгө түүнийг төлсөн тооцоо, ******* төв ХХК-ийн 2017-2020 оны борлуулалтын буцаалт болон хөнгөлөлтийн залруулагдах падааны мэдээ, компанийн Хаан банкны 5090384878 дугаартай 2019 оны дансны хуулга, дансны харилцахын орлогын задаргаа, ИТҮ-ний нөхөн олговор, НӨАТ-с чөлөөлөгдөх борлуулалт, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, 2019 оны 05 сарын 09-ний зарлагын мэдүүлэг, орлогын мэдүүлэг, Баянхангайн буян ХХК-ийн 2019.03.31, 2019.04.30, 2020.07.30-ны өдрийн төлбөрийн баримт, ******* төв ХХК-иас Э.Нямсүрэнд 2020.07.31, 2021.03.28, 2021.03.30-нд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, ******* төв ХХК-ийн 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 21/57 дугаартай Орхон аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн албан бичиг, ГХГЗ ХХК-ийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн ******* төв ХХК-д бараа худалдсан төлбөрийн баримт,

 

9. Хэргийн оролцогчийн хүсэлтээр: Орхон аймгийн Прокурорын газраас 212500248 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн материал, Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр 18-ны өдрийн 212 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 227 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 01 дугаартай нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, Орхон аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн НА 20210000031 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184 дугаартай албан бичиг, Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 219 дугаартай албан бичиг, Сор үнэлэмж ХХК-ийг санхүүгийн шинжээчээр томилж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай дүгнэлтийг гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...манай компанид ажиллаж байсан нягтлан бодогч Р.******* нь манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 5,800,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлээс нэг ч төгрөг буцаан өгөөгүй бөгөөд удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн ба уг хугацаа өнгөрөхөд төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон. Гэвч мөнгийг төлөөгүйгээр барахгүй, манай байгууллагад их хэмжээний өр гаргасан тайланг татварын албанд илгээдэг байсан нь татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар илэрч нөхөн ногдуулалтын актыг танилцуулснаар мэдсэн. Манай компани огт худалдан авалт хийгээгүй байхад татварын падаан хий бичиж байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн нөхөн ногдуулалтын актаар 2017 оны 5,039,091.50 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаагүй гэх, 2017 оны 182,273,182 төгрөгийн, 2018 онд 102,867,455 төгрөгийн, 2019 оны 33,818,182 төгрөгийн нотлогдоогүй зардал гэж баримтлан нөхөн татвар ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2017 онд ГХГЗ ХХК, Эвергрийнлийнк ХХК-аас 182,273,182 төгрөгийн гэх , 2018 онд Хөхгүрэн констракшн ХХК-аас 102,867,455.60 төгрөгийн, 2020 онд Баянхангай буян ХХК, Зарт цагаан уул ХХК-аас 660,818,182 төгрөгийн тус тус бараа худалдан авсан мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлж байсан нь татварын актаар нотлогдсон. Татварын улсын байцаагчийн татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын актаар манай компани 188,631,960.12 төгрөгийг төлж хохирол учирсан. Иймд хариуцагч Р.*******гаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 5,800,000 төгрөг, 2 жилийн хугацааны хүү 3,099,686 төгрөг, алданги 2,900,000 төгрөг, нийт 11,799,686 төгрөгийг гаргуулах, удирдлагыг хууран мэхэлж, ГХГЗ болон Баянхангайн буян ХХК луу хий падаанаар шилжүүлсэн 4,500,000 төгрөг, Орхон газар Баянхангайн буян ХХК руу 1,813,636 төгрөг гаргуулах, татварын албанд 2020 оны 1 дүгээр сард 1,316,385,651 төгрөгийн зөрчилтэй тайланг хүргүүлж 188,631,960.12 төгрөгийн өр гаргасан тул уг өрийг төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч зарим хэсгийг татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...Миний бие ******* төв ХХК-д ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр № дугаартай гэрээгээр 5,800,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд зээлийг хуваарийн дагуу сар бүрийн цалингаасаа суутгуулж байсан. ******* төв ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтад орох нөхцөл шаардлагын дагуу татварын өргүй байх шаардлагатай учраас өргүй харагдуулахын тулд захиралтай зөвхөн НӨАТ төлөгч аж ахуй нэгж байгууллагаас падаан бичүүлж байсан нь үнэн тул нэхэмжилсэн 6,313,636 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Татварын албанд 2020 оны 1 дүгээр сард 1,316,385,651.7 төгрөгийн үнийн дүнтэй тайлан илгээгдэж байгаагүй, Орхон аймгийн татварын хэлтсийн татварын ногдуулалт төлөлтийг шалгасан тухай актаар тавигдсан 188,631,960.12 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч ******* төв ХХК-ийн хариуцагч Р.*******гаас зээлийн төлбөр 11,799,686 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

4.1.а. Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр ******* төв ХХК-аас Р.******* нь 5,800,000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан, энэ талаар зохигч маргахгүй бай бөгөөд зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр тохиролцсон байна.

4.1.б. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ... зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

4.1.в. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг ...зээлийн хуваарийн дагуу сар бүр цалингаасаа тогтмол суутгуулж, төлж барагдуулж дуусгасан... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

4.1.г. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,800,000 төгрөг, хүү 3,099,686 төгрөг, алданги 2,900,000 төгрөг, нийт 11,799,686 төгрөгийг хариуцагч Р.*******гаас гаргуулж нэхэмжлэгч ******* төв ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

4.2. Нэхэмжлэгч ******* төв ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан ГХГЗ ХХК болон Баянхангайн буян ХХК-иуд руу хий падаанаар шилжүүлсэн 4,500,000 төгрөг, Орхон газар Баянхангайн буян ХХК-руу хий падаанаар шилжүүлсэн 1,813,636 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Р.******* хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.3. Нэхэмжлэгч ******* төв ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан татварын албанд 2020 оны 01 сард 1,316,385,651.7 төгрөгийн зөрчилтэй тайланг хүргүүлж 188,631,960.12 төгрөгийн өр гаргасан тул уг өрийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, уг шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тал ...өөрийн хамаарал бүхий компаниудад бараа худалдан авсан мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлж татварын албанд зөрчилтэй тайлан хүргүүлж 188,631,960.12 төгрөгийн өр төлбөр гаргасан... гэж тайлбарласан.

 

4.3.а. Шүүх уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас дүгнээд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай /1995 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл гэж үзэж хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн.

 

4.3.б. Хэрэгт цуцларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шинжээч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № тоот актаар ******* төв ХХК хууль тогтоомж зөрчиж, 1,316,385,651.7 төгрөгийн зөрчил илэрснийг тогтоож 188,631,960.12 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар судалсан хэрэг бүртгэлтийн 212500248 дугаартай хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, Орхон аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 254 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд ******* төв ХХК-ийн нягтлан бодогч 2017 оноос 2021 оны хооронд Орхон аймгийн Татварын хэлтэст байгууллагын тайлан буруу гаргасны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад татварын хууль тогтоомж зөрчсөн болон бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

 

4.3.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр санхүүгийн шинжээчээр Сор үнэлэмж ХХК-ийг томилж ...нягтлан бодогч хариуцагч Р.******* нь ******* төв ХХК-ийн 2017-2020 оны санхүүгийн тайланг гаргасан эсэх, тухайн тайланг гаргахдаа борлуулалтыг зөв тайлагнасан эсэх, татварын байгууллагын хий падаан бичсэн гэх баримтуудаар нотлогдсон баримтууд нь Р.*******гийн санхүүгийн тайлан гаргадаг гэх компаниудтай хамааралтай эсэх, хамааралтай бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн эсэх, тухайн санхүүгийн анхан шатны баримт бичгийн бүрдүүлбэрийн үнэн зөвийг нягтлан бодогч мэдэх боломжтой эсэх, санхүүгийн тайланд манай компанийг их хэмжээний бараа худалдан авсан мэт хуурамч падаан бичиж, уг хуурамч падаанаа үндэслэн санхүүгийн тайланг үнэн зөв эсэхийг мэдсээр байж Р.******* нь өөрт олгогдсон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан санхүүгийн тайланг зохиомол байдлыг зориуд гаргасан эсэх...-ийг тогтоолгосон.

 

4.3.г. Шинжээч Сор үнэлэмж ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр ...Р.******* нь ******* төв ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй байтал хуурамч падаан үйлдэж, санхүү татварын тайлан худлаа гаргаж, ******* төв ХХК-д нийт 201,981,417.93 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна.

 

4.3.д. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж заасан байна.

 

4.3.е. Хөдөлмөрийн тухай хуулийн 1995 оны 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ., 135.1.1-д ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан.

 

4.3.ж. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.3-т заасан ажилтны байгууллагад хохирол учруулсан үйлдэл нь эрүүгийн журмаар шалгагдаж шийдвэрлэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч ******* төв ХХК-ийн хариуцагч Р.*******д холбогдуулан гаргасан татварын өр 188,631,960.12 төгрөгийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

4.3.з. Нэхэмжлэгч ******* төв ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,945 төгрөгийн 203745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид улсын орлогоос 70200 төгрөг, хариуцагч Р.*******гаас 203,745 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасныг баримтлан хариуцагч Р.*******гаас 11,789,686 /арван нэгэн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Р.******* нэхэмжлэлийн шаардлагаас 6,313,636 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* төв ХХК-ийн хариуцагч Р.*******д холбогдуулан гаргасан татварын өр 188,631,960.12 төгрөгийг төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* төв ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70200 төгрөгийг буцаан гаргаж нэхэмжлэгч ******* төв ХХК-д, хариуцагч Р.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 203,745 /хоёр зуун гурван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* төв ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ