| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/0027/Э |
| Дугаар | 150/шш2023/00025 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2023/00025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* суманд байрлах ******* аймаг *******,халамжийн үйлчилгээний газрын (*******) нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* тосгон ******* тоотод орших суух, ******* овогт ******* (РД: ),
Хариуцагч ******* аймгийн сумын 1 дүгээр баг, , 8 хэсэг гудамж тоотод оршин суух, овогт (РД: ) нарт холбогдох,
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* аймаг, ******* сумын 1-р багт оршин суугч овогтой нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр "Залуучуудын ******* эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралтад заасны дагуу 2022 онд 10,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд график зөрчил үүсгэн хохирол учруулсаар байна. Иймд Гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул үлдэгдэл болох 9,000,000 төгрөгийг ХЭДСангийн 100130037010 тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:“...******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух овогтой нь манай Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас залуучуудын ******* эрхлэлт гарааны бизнес дэмжих хөтөлбөрт эргэн төлөлт хийх нөхцөлтэйгөөр 10,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Гэрээ байгуулж эргэн төлөлтөө сар бүр хийнэ гэж авсан боловч 1 сарын 25-ны өдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2022 оны сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дараа нь 01 дүгээр сарын 25-ны өдөр нь төлбөрөө төлсөн тул гомдол саналгүй. 9,000,000 төгрөг төлсөн. Надад баримт ирүүлсэн. Манай дансны хуулгад орж ирсэн. Хариуцагч татгалзаж байна... ” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Х., нарт холбогдуулан Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “01 дүгээр сарын 25-ны өдөр нь төлбөрөө төлсөн тул гомдол саналгүй. 9,000,000 төгрөг төлсөн. Надад баримт ирүүлсэн. Манай дансны хуулгад орж ирсэн. Хариуцагч татгалзаж байна” гэв.
Хариуцагч Х. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... овогтой би 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү. Учир нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Баримтыг хавсаргав...” гэв./хавтаст хэргийн 27-р тал/,
Хариуцагч Х. нь ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрийн сангийн 100130037010 тоот дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./хавтаст хэргийн 28-р хуудас/,
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х. нь ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг төлсөн болохыг дурдах зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамж гэж шүүхээр эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигч төлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Нэхэмжлэгч ******* аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгөөс чөлөөлөгдөнө. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.аас 158.950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6,8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х. нь ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, хариуцагч д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.аас 158.950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА