| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00374/И |
| Дугаар | 142/ШШ2023/00883 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2023/00883
| 2023 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2023/00883 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* хороо ******* ******* ******* тоотод байрлах ******* ******* *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр Баянцагаан ******* тоот хаягт байрлах, ******* ******* , компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Улаанбаатар хот дүүрэг тоотод оршин суух, овогт РД:/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,031,200 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
Хариуцагч ******* *******-ийн төлөөлөгч Д.т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан 20,031,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* нь манай *******-иас Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан бөгөөд 20113 оны тооцоо нийлсэн актаар 63,531,200 /жаран сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдсон. ******* *******-ийн зүгээс 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,00 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 20,031,200 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. ******* ******* нь манай *******-иас Битома бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан бөгөөд 2013 оны тооцоо нийлсэн актаар 63,531,200 /жаран сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдсон. ******* *******-ийн зүгээс 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,00 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 20,031,200 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай талаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан. Мөн энэ талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. 2018 онд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч нь хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн хаягийг олж тогтоон 2019 онд дахин нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ингээд 2022 онд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ******* *******-ийг үйл ажиллагаа явуулж байгаа болохыг тодорхойлох зорилгоор Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Засаг даргад хаягт оршин суудаг эсэх талаарх тодорхойлолтыг гаргуулахаар хандахад ******* ******* нь тус хаягт оршин суудаггүй болохыг тодорхойлсон. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 40/048659 дугаартай Цагдаагийн газрын албан тоотод ******* *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Д.ыг Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг тоотод оршин суудаг болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Тиймээс манай талаас дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж бичсэн байсан. Харин энэ нь Битум бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан гэдгийг тодруулж хэлмээр байна. Иймд ******* *******-аас Битум бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан үнийн дүн болох 20,031,200 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон боловч хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцоо нийлсэн акт, авлага өглөгийн тооцоо, 30,046,800 төгрөгийн нэхэмжлэх, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Битум зээлээр нийлүүлэх гэрээ, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн , 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай захирамж, Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 40/04/8659 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/02100 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд ...******* ******* нь майна ******* *******-аас нефтийн төрлийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан бөгөөд 20113 оны тооцоо нийлсэн актаар 63,531,200 /жаран сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогдож, ******* *******-ийн зүгээс 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,00 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 20,031,200 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. 2 компанийн хооронд Битум зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2011 онд байгуулагдсан... гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхийн заасан хугацаанд хариу тайлбар гаргаж ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч ******* *******-ийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 31-нд Битум зээлээр нийлүүлэх 1101/171 дугаартай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ******* ******* нь 1000 кг-аар савласан ОХУ-д үйлдвэрлэсэн БНД 90/130 маркийн автозамын 250 тн битумыг 310,000,000 төгрөгөөр ******* *******-д худалдахаар тохиролцож гэрээ байгуулж, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч, ******* ******* нь бүтээгдэхүүний үнийг хэсэгчлэн төлж, талуудын хооронд тооцоо нийлсэн актаар 20,031,200 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6. Гэрээ байгуулагдсанаас хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагч гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлж, хамгийн сүүлд 2013 оны 12 сард худалдан авсан барааны үнэнд 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж байсан, энэ хугацаанд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхийн шийдвэр гарснаар цагдаагийн байгууллага ******* *******-ийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, компанийн хаяг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Д.ын оршин суух хаягийг олж тогтоосноор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* *******-аас нефтийн бүтээгдэхүүн болох Битум зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,031,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д нь олгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 258,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* *******-аас 20,031,200 /хорин сая гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 258,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ