Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/00885

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/00885

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт овогт ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багт оршин суух, ******* овогт ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 400,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Хариуцагч Г.,

Гэрч Х.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.ид холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн Г.ид 2022 оны 10 дугаар сарын 26-нд амьжиргаа цагаан машины сэлбэг бүтэн чулак буюу бөгсийг ам яриагаар 400,000 төгрөгөнд бодож өгч явуулсан. Г. нь уг бөгсийг задалж, тосыг нь гоожуулчхаад буцааж өгнө гэхэд нь би аваагүй, иймд хариуцагч Г.оос амьжиргаа цагаан машины чулакны үнэ 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

3. Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2022 оны 10 дугаар сарын 26-нд амьжиргаа цагаан машины сэлбэг болох бүтэн чулак авсан нь үнэн боловч тухайн үед машинд таарвал үнэ мөнгөө тохиръё гэж аваад таарахгүй болохоор нь 14 хоногийн дараа буцаагаад өгөхөд аваагүй. Түүнээс хойш 2 удаа аваачиж өгсөн боловч мөн аваагүй. Би өөрөө Улаанбаатар хотоос өөр машины бөгсийг 250,000 төгрөгөөр авч өөрийн машиндаа тавьсан. Г.*******ы чулакийг алга болгоогүй одоо ч гэсэн бүрэн бүтнээрээ байгаа, би Г.*******д 200,000 төгрөг өгөөд машиных нь сэлбэг болох бөгсийг буцааж өгнө... гэсэн.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******ы иргэний үнэмлэхийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

5.Хэргийн оролцогчийн хүсэлтээр: Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж Daihatsu Hijet Truck маркийн тээврийн хэрэгслийн хойд чулакны зах зээлийн үнэлгээг тогтоолгож, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...би Г.ид 2022 оны 10 дугаар сарын 26-нд амьжиргаа цагаан машины сэлбэг бүтэн чулак буюу бөгсийг ам яриагаар 400,000 төгрөгөнд бодож өгч явуулсан. Г. нь уг бөгсийг задалж, тосыг нь гоожуулчхаад буцааж өгнө гэхэд нь би аваагүй, иймд хариуцагч Г.оос амьжиргаа цагаан машины чулакны үнэ 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...би 2022 оны 10 дугаар сарын 26-нд Г.*******аас амьжиргаа цагаан машины сэлбэг болох бүтэн чулак авсан нь үнэн боловч тухайн үед машинд таарвал үнэ мөнгөө тохиръё гэж аваад таарахгүй болохоор нь 14 хоногийн дараа буцаагаад өгөхөд аваагүй... уг чулак нь 1990-ээд оны машиных учраас одоо явж байгаа ямар ч машинд таарахгүй байгаа учир би зарж борлуулж чадахгүй байгаа, бүрэн бүтнээрээ байгаа тул Г.*******д 200,000 төгрөг өгөөд машиныг нь сэлбэг болох бөгсийг буцааж өгнө... гэж няцаасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г. 2022 оны 10 дугаар сарын 26-нд өөрийн амьжиргаа цагаан машины сэлбэг болох бүтэн чулак буюу бөгсийг зарж борлуулахаар өгч явуулсан бөгөөд хариуцагч Г. нь авч яваад өөрийн машинд тавихаар задалж үзсэн боловч машинд нь таараагүй тул буцааж өгөхөөр очиход Г.******* буцааж аваагүй байна.

 

5.Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд амьжиргаа цагаан машины сэлбэг болох чулак буюу бөгсийг нэхэмжлэгч 400,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн, хариуцагч үнэ хөлсийг тохиролцоогүй гэж маргадаг.

 

6.Шүүх зохигч маргааны зүйл болсон Daihatsu Hijet Truck маркийн тээврийн хэрэгслийн хойд чулакны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон бөгөөд уг компанийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр ТХҮ-ОРХ 67-38 дугаартай тээврийн хэрэгслийн хойд чулакийг 500,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

7.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй бөгөөд машины сэлбэгийн үнийн талаар тохиролцоогүй, мөн худалдан авахаар авч яваад машиндаа таарахгүй бол буцаан өгөх эрх нь хариуцагчид байгаа тул түүний ...би Г.*******д 200,000 төгрөг төлнө, мөн уг амьжиргаа цагаан машины хойд чулак буюу бөгсийг буцааж өгнө.. гэх тайлбарт үндэслэн хариуцагч Г.оос 200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.оос 200,000 төгрөгийг гаргуулж Г.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 6,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.оос 200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 6,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ