| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0762/Э/220/2025/1031 |
| Дугаар | 2025/ШЦТ/2204 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2204
2025 09 23 2025/ШЦТ/2204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч С.******-****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ****** овогт ******ы ******-******д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. Дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 24 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ****** овогт ******ы ******-****** (РД:******1).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******-****** нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан **** хотхоны барилгын ажил гүйцэтгэж буй 14 давхрын өрөөнөөс хохирогч Н.******ийн барилгын ажилд ашиглаж байсан лазер, 2 ширхэг тэгш ус, 1 ширхэг резинэн алх зэрэг багажууд, хүүхдийн гутал, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт 2 ширхэг, түрийвчтэй 360.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.019.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч С.******-******: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би өчигдөр ажил дээрээ байж байхад миний гар утсанд мессеж ирсэн. Тэгээд үзэхэд Голомт банкны карт руу 3 удаагийн нэвтрэх оролдлого хийгээд блоклоо гэсэн мэдээлэл ирэхээр нь би хувцас солих өрөө рүү ороход миний шүүгээнд байсан цүнхтэй хувцас, хүүхдийн гутал, багаж зэрэг байхгүй болсон байсан. Тэгээд би Голомт банк руу залгахад хэзээ хамгийн сүүлд зарлага гарсан байна гэхэд Наадам центрийн шөлөндөөд уншуулсан байна гэхээр нь очоод камерын бичлэгийг үзсэн.
Би иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банк, Хаан банкны карт, машины түлхүүр, 2 хайрцаг тамхи, түрүүвчинд байсан 37.000 төгрөг, картаас 19.400 төгрөг уншуулсан байсан. Мөн манай хүүхдийн гутал, барилгын лазер, 2 ширхэг тэгш ус, 2 ширхэг резинэн алх алга болсон байсан. Надад лазер 280.000 төгрөг, 2 ширхэг тэгш ус нийлээд 160.000 төгрөг, 420.000 төгрөгийн хүүхдийн гутал, 2 ширхэг резинэн алх 10.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны 2 карт зэрэг байхгүй байна. Банкны картаас 20.000 төгрөг% түрүүвчинд 36.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 23-24 дэх тал),
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1719 дугаартай “...нийт үнэ цэнийг 963.800 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-36 дахь тал),
Яллагдагчаар С.******-****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь дэлгэрэнгүй байдлаар өөрийн хийсэн үйлдлийн талаар мэдүүлэг өгсөн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо барилгын мужаан хийдэг. Сарын тогтмол орлоготой тул хохирол төлж барагдуулахад ямар нэгэн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дах тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 52-55 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.******-******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч С.******-****** нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ***** хотхоны барилгын ажил гүйцэтгэж буй 14 давхрын өрөөнөөс хохирогч Н.******ийн барилгын ажилд ашиглаж байсан лазер, 2 ширхэг тэгш ус, 1 ширхэг резинэн алх зэрэг багажууд, хүүхдийн гутал, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт 2 ширхэг, түрийвчтэй 360.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.019.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаарх мэдүүлсэн мэдүүлэг,
“Хас-Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1719 дугаартай “...нийт үнэ цэнийг 963.800 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-36 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******-******н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******-****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.******-****** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйл заалтад зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид 1.019.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно...”гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд С.******-******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэв..
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч С.******-******н биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 03-ний өдрийн 559 дугаартай шүүгчийн захирамжаар (хавтаст хэргийн 112 дах тал) хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шүүгдэгч С.******-******г 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олж тогтоон цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар мэдэгдсэн байх тул шүүгдэгчид 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болох нь нотлогдож байна.
Энэ хэрэгт С.******-****** нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг (хэргийн 114 дэх тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.******т 1.019.800 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.******-******гээс нийт 1.019.800 /нэг сая арван есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч ****** олгох нь зүйтэй.
Хэргийн хохирогч Н.****** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг хэрэгт тэмдэглүүлсэн ***** дугаарын утсанд мэдэгдэхэд “хохирол төлбөрөө аваагүй, хөдөө явж байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна” гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ******ы ******-******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.******-******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******-******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.******-******гээс 1.019.800 /нэг сая арван есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.******т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.******-******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид С.******-******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ