Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/00923

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/00923

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй, т шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 890,378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч: Д.,

Иргэдийн төлөөлөгч П.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2022 оны 10 сарын 25-ны өдөр ажлаа тараад харьж яваад 2-23-р байрны авто замын зохицуулалтгүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа Д.ын барьж явсан Тоёота королло аксио маркийн улсын дугаартай авто машинд мөргүүлснээс ууц нуруу тархиндаа гэмтэл авч, гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Ингээд мөргүүлснийхээ дараа маш их эмчилгээ хийлгэж ирлээ. Биеийн байдал сайн биш одоо болтол толгой тархи ууц нуруугаар өвддөг, даралтгүй байсан даралттай болсон гэх зэргээр маш их сэтгэлийн шаналгаа өвдөлттэй байна. Д. нь мөргөсний дараа тэр даруй эмнэлгийн тламж үзүүлээгүй харин эрэгтэй хүн яваад байсан. Гэтэл сүүлд нь Д.ыг мөргөсөн гэж мэдсэн. Харин тэр эрэгтэй хүн нь нөхөр нь байсан. Ингээд би гэмтлийн тасагт нэг хоноод дараа ясны хугарал гараагүй учир мэдрэлийн тасагт очиж үзүүл гэсний дагуу шууд Тайхар эмнэлэгт хэвтсэн. Тухайн үедээ биеийн байдал муу, босч сууж чадахгүй байсан тул шууд эмнэлэгт хэвтсэн. Харин Д.ын тухайд надаас уучлалт ч гуйгаагүй сүүлд нь би албаар дайраагүй, шүүх цагдаагаараа яваарай гэж хэлсэн. Тайхар эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 550,000 төгрөгийг гуйн барин байж төлүүлсэн. Түүнээс хойш ямар ч мөнгө төгрөг төлөөгүй. Гэтэл миний бие одоо болтол сайжрахгүй байнгын өвчин намдаагчтай л байна. Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэж зураг авхуулсан. Чих протезтой байсан. Гэмтлээс болж чихэнд ц хурсан байна гэсэн. Сонсгол мөн муудаж байна. Цаашид нарийн шинжилгээ хийлгэж үзүүлж харуулах шаардлагатай байгаа боловч Д.ын зүгээс ямар нэг тлалцаа дэмжлэг үзүүлэхгүй байна. ...Эмнэлэгт очсоны дараа буюу 20 цаг өнгөрч байхад ирээд уучлаарай, таныг дайрсан хүн байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би машинд мөргүүлэх үедээ би таныг хараагүй, энэ эрэгтэй хүн хэн бэ гэхэд манай нөхөр гэж хэлж байсан. Би өөрөө босч чадахгүй, хэвтрийн байдалтай байсан. Маргааш нь хүргэнээрээ тэврүүлээд зураг авахуулж байхыг энэ хүн харж байсан. ч гэсэн намайг дэмнэж босгож байсан. Надад чихэндээ протез суулгаснаас өөрөөр эрүүл мэндийн асуудал байгаагүй. Осолд орсноос хойш миний хоёр өвдөг мэдээгүй болж, нуруу их өвддөг болсон, үүнээс болж байнга өвчин намдаах эм ууж, босохдоо яг л хөгшин хүн шиг юмнаас татаж босдог болсон. Би *******т -д байцаагчаар ажилладаг. Байнга суудаг ажил хийдэг. 2023 оны 05 дугаар сарын эхээр сувилалд хэвтэж 8 хоног физик эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн б болсон. Үүнд маш их гомдолтой байна. Миний чих улам муудсан. Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж, зураг авахуулсан. Эмч үзээд юу ч гэсэн миний бичиж өгсөн эмийг ууж бай, ц хуралт ихтэй байгаа учир хагалгаа хийж нээлгэх шаардлага гарч магадгүй гэж хэлсэн. Манай эмч Солонгос улс руу явсан учир дахин очиж үзүүлж чадаагүй байна. Мөнгө санхүүгийн байдал ч гэсэн хүндрэлтэй байна. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон замын зардлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Би тэр тэдэн төгрөг болсон гэж хэлэх боломжгүй, мартсан байсан. Миний эрүүл мэндийн байдал 600,000 төгрөгийн эмчилгээ хийлгэснээр сайжирна гэж байхгүй. Тухайн үед манай охин руу 260,000 төгрөг шилжүүлсэн байсныг мэдээгүй, тайлбар гаргасны дараа охиноосоо асуухад өгсөн гэж байсан тул уг мөнгийг хасаад 630,378 төгрөгийг нэхэмжилж байна, цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д. нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тоуота Королла аксио маркын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан ба ослын дүгнэлт намайг буруутай гэж гарсан бөгөөд Д. хөнгөн гэмтэл учруулсан гэж танилцуулсан. Д.*******д тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи ц хуралт, эрүү, доод уруул ц хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл ууц нуруугаар өвдөж байна гэх зовиур бичжээ. Ослын улмаас уг зовиур илрээгүй талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан болно. Эмчилгээний зардал 890,378 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орхон аймгийн БОЭТ-ийн шинжилгээ толгойн зураг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр 120,000 төгрөг, Орхон аймгийн БОЭТ ийн шинжилгээ нурууны зураг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр 120,000 төгрөгийг өөрийн данснаас хохирогчийн охин Энхбат овогтой Бүжинхэний Хаан банкны 5601171218 тоот данс руу толгой, нуруу үзүүлэхэд гарсан зардлыг нийлүүлэн нийт 260,000 төгрөгийг уг өдөрт нь шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр чихэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй болно. эмийн сангийн эмийн баримтууд тархины битүү гэмтэл болон тархины эдийн 1 зэргийн няцралд хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн тухайн хүн чихний хуучин аппарат хэрэглэдэг хүн байсан болно. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 171,748 төгрөгийн хувьд цалингийн карт гэх баримтаас сард авдаг цалин харагдахгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой ажлаа тараад машинаа гадаа тавьсан байсан учир цантсан байсан машиныхаа цонхны цанг арилгах гээд машинаа жолоодоод явж байсан. Би 20 км/цагийн хурдтай л явж байсан. Юм сайн харагдахгүй байсан учир *******г мөргөж гэмтээсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би машинаа журмын хашаанд аваачих гэж явсаар байгаад оройтож очсон. Төрийн ажил хийдэг учир цалин мөнгөнийхөө байдлаас шалтгаалан 5 дугаар микрт байдаг эмнэлэгт үзүүлэхэд гарсан төлбөр гэх 500,000 төгрөгийг цалин буан өдөр өөрийн биеэр бэлнээр аваачиж өгч баримт авсан. ******* нь өмнө нь чихний аппарат хэрэглэдэг байсан. Тиймээс энэ хүний амбулаториор эмчлүүлэгсдийн картыг судлуулах хүсэлт гаргаж байсан. Эмийн сангаас авсан гэх 19,500 төгрөгийн баримт нь шүдний оо болон харшлын тос зэргийг авсан баримт байсан. Эдгээр авсан зүйлс нь тархины гэмтэлтэй хамааралгүй байх. Би тайлбараа сайн хийж чадахгүй байгаа учир өмгөөлөгч авч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа. Би хүн дайрсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ч гэсэн аваарт орж байсан учир энэ хүн болон энэ хүний үр хүүхдүүдтэй харилцаа холбоотой байсан. Шүүх эмнэлгийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр *******г чихний өвчтэй байсан гэдгийг тогтоосон байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3.Хариуцагчийн өмгөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч нь 890,378 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнд толгойн зураг болон нурууны зураг авахуулах үеийн 240,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан ба уг зардлыг хариуцагч төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэж өгнө үү. эмнэлэгт үзүүлсэн гэх 120,000 төгрөгийн, эмийн сангийн 147,500 төгрөгийн, эмийн сангийн 27,930 төгрөгийн, Хүслэнгийн 19,500 төгрөгийн зардлуудыг хариуцагчийн учруулсан хохирол гэж тогтоох боломжгүй байна. Чихний үрэвсэл, чихний эмзэглэл байгаагүй талаарх дүгнэлтийг эмнэлгээс ирүүлсэн баримтад тодорхой бичсэн байсан. Д.******* нь ослын улмаас чихэндээ гэмтэл авсан болох нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа эдгээр зардлыг хариуцагч нь хариуцан төлөх үндэслэлгүй байна. Хариуцагч нь зөөлөн эдийн гэмтэл, тархины эдийн няцрал, тархины битүү гэмтэл зэргийг учруулсан болохыг шинжээч эмч тогтоосон. Чихэнд ц хурсан байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй. Шинжээчээр дахин дүгнэлт гаруулсан гэх боловч энэ байдал нь мөн л нотлогдохгүй байна. Гэмтэл учруулсан байж болзошгүй гэх байдлаар үзлэг хийлгэсэн зардал болох 27,930 төгрөг, 120,000 төгрөг, 27,930 төгрөгийн зардлууд нь хариуцагчтай хамааралтай байхыг үгүйсгэхгүй. Бад зардал нь хариуцагчид хамааралтай зардал биш байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 171,748 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэвч цалин хөлсний тодорхойлолтоор үндсэн цалин нь 922,800 төгрөг байна гэж тодорхойлогдсон. Тухайн сард 959,141 төгрөгийг авсан байсан. Үүнээс харахад цалин хөлсний зөрүү үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Цалин хөлсний зөрүү үүссэн талаарх баримт ч хэрэгт байхгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзэж, шийдвэрлэж өгнө үү. Замын зардлын 2022 оны 11 дүгээр сарын 10, 24, 25 өдрүүдийн баримтуудаас 2022 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдийн замын зардлын баримт нь нотлогдохгүй байна. Харин 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.*******д үүссэн гэмтлийг манайд хамаарагдах эсэхийг үзүүлэхээр явсан гэж үзвэл манайд хамааралтай байж болох зардал байна. Бад зардлыг төлөх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч өмгөөлөгчийн хувьд тархины гэмтэл авсан байх үедээ чихэндээ гэмтэл авсан байж болзошгүй гэж үзүүлж байгаа байдалд нь нэхэмжлэгчийн буруутгах арга байхгүй. Үзлэг шинжилгээгээр хариуцагчид хамаарах гэмтэл биш болохыг тогтоосон. Мөн хэрэгт цугларсан баримтуудаар давхар тогтоогдож байна. Хариуцагчийн байр суурийг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтайгаар оролцож байна... гэв.

 

4.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Д.*******гийн хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж бодлоо гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******т -ийн цалингийн карт, НӨАТ-ын баримтууд, УБТЗ-ын зорчих тасалбарууд, БОЭТ-ийн орлогын ордерын баримт, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх тухай хүсэлт, Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаартай хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай зөвшөөрөл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 814 дугаартай дүгнэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хэргийн оролцогчдын хүсэлтээр: чих хамар хоолойн эмнэлгийн үзлэгийн баримт, төрөл садангийн лавлагаа, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ХХК-ийн тодорхойлолт, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, тэтгэмж олгосон талаарх баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 890,378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Миний бие 2022 оны 10 сарын 25-ны өдөр ажлаа тараад харьж яваад 2-23-р байрны авто замын зохицуулалтгүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа Д.ын барьж явсан Тоёота королло аксио маркийн улсын дугаартай авто машинд мөргүүлснээс ууц нуруу тархиндаа гэмтэл авсан. Тайхар эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 550,000 төгрөгийг төлүүлсэн. Манай охин руу 260,000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Осолд орсноос хойш миний хоёр өвдөг мэдээгүй болж, нуруу их өвддөг болсон үүнээс болж байнга өвчин намдаах эм уудаг болсон, босохдоо яг л хөгшин хүн шиг юмнаас татаж босдог болсон. Би *******т- -д байцаагчаар ажилладаг бөгөөд байнгын суудаг ажил хийдэг. Миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн б болсон, маш их гомдолтой байгаа тул 630,378 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг ...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тоёота Королла аксио маркийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан ба ослын дүгнэлт намайг буруутай гэж гарсан, тухайн үед Д.*******д хөнгөн гэмтэл учруулсан. Д.*******д тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи ц хуралт, эрүү, доод уруул ц хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл ууц нуруугаар өвдөж байна гэх зовиур бичжээ. Ослын улмаас уг зовиур илрээгүй талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан болно. Д.*******д 260,000 төгрөгийг тухайн өдөрт нь шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр чихэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй болно. эмийн сангийн эмийн баримтууд тархины битүү гэмтэл болон тархины эдийн няцралд хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн тухайн хүн чихний аппарат хэрэглэдэг хүн байсан. Шинжээчийн дүгнэлтээр *******г чихний өвчтэй байсан гэдгийг тогтоосон байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Д. нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 2-24-р байрны ар талын явган хүний гарцан дээр улсын дугаартай Тоёота Королла аксио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгч Д.*******г мөргөж зам тээврийн осол гарган түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, бад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Д.*******гийн эрүүл мэндэд хариуцагч Д.ын үйлдлийн улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, нүүр, зүүн өвдөгт зөөлөн эдэд 4 тооны ц хуралт, 1 тооны зулгаралт гэмтэл учирч, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний Албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 814 дугаартай дүгнэлт гарсан байна.

 

6. Нэхэмжлэгч Д.******* нь ...Осолд орсноос хойш миний хоёр өвдөг мэдээгүй болж, нуруу их өвддөг болсон үүнээс болж байнга өвчин намдаах эм ууж байгаа... 2023 оны 05 дугаар сарын эхээр сувилалд хэвтэж 8 хоног физик эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн эрүүл мэндийн байдал хэвийн б болсон... гэх үндэслэлээр хариуцагч Д.аас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2022 оны 02 дугаар сарын 26-нд толгойн зураг авахуулсан 120,000 төгрөг, нурууны зураг авахуулсан 120,000 төгрөг, эмнэлэгт 2022 оны 11 сарын 08-нд үзүүлсний төлбөр 36,000 төгрөг, эмийн сангаас эм авч хэрэглэсэн 175,430 төгрөг, Хүслэн эмийн сангаас эм авсны 19,500 төгрөг, Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсний замын зардал 163,700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 171,748 төгрөг, нийт 890,378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

7. Нэхэмжлэгч Д.******* нь осолд орсны дараа Орхон аймгийн БОЭТ-д 2022 оны 10 дугаар сарын 26-нд толгой, нурууны зураг авахуулсан, мөн 2022 оны 11 сарын 6-нд Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж чих, хамар хоолойн үзлэг хийлгэсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул толгойн зураг авахуулсны 120,000 төгрөг, нурууны зураг авахуулсаны 120,000 төгрөг, эмнэлэгт үзүүлсний төлбөр 63900 төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу 2022 оны 11 сарын 06-нд яваад буцаж ирсэн замын зардал 89,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 171,748, нийт 564,648 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан хохиролд тооцож гаргуулах үндэслэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэгчид толгой, нурууны зураг авахуулахад нь 260,000 төгрөгийг түүний охины Хаан банкны дансаар шилжүүлсэн гэснийг нэхэмжлэгч маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул гэм хорын хохирлоос 260,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

 

8. Харин хариуцагч Д.ын гэм буруутай үйлдлийн улмаас буюу ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ...хоёр өвдөг мэдээгүй болж, нуруу их өвддөг, ...чих улам муудсан...эрүүл мэндийн байдал хэвийн б... гэмтэл учирсан эсэх, энэ талаар эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй байна.

 

9. Мөн 147,500 төгрөгийн эмийн сангаас авсан эм нь юунд хэрэглэгддэг, ямар эм болох нь тодорхойгүй, уг эм нь эмчийн жороор бичигдээгүй, нэхэмжлэгч Улаанбаатар хот руу 2022 оны 11 дүгээр сарын 24-нд аль эмнэлэгт, юу үзүүлэхээр явсан нь тодорхойгүй, энэ талаар эмчийн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгчид учирсан гэмтлээс өөр харшлын эм, шүдний оо авсан эмийн баримтууд нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 304,648 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 585,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11. Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 9,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Д.аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 304,648 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 585,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 9,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                 ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

Г.ЖАРГАЛТУЯА