Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0257

 

 

 

2023 03 22 128/ШШ2023/0257

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би А******* намын нэхэмжлэлтэй, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн А******* намын даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* намын дарга Л.Г******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны 10 дугаар тогтоолоор А******* намын даргаар Л.Г*******ийг бүртгэсэн. А******* намын дарга, намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар А******* намын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт А******* намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Б*******/РД:*******/-г томилж байна. А******* намын нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт өмнө нь тус намаас гаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбоотойгоор холбогдох баримтуудад гарын үсэг зурах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******д олгов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. А******* намаас Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан А******* намаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 03/36 тоотоор Улсын дээд шүүхийн Тамгын газарт хандан гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдөл, /хүсэлт/-ийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч А******* намыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан А******* намын нэхэмжлэлтэй, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргад холбогдох А******* намаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 03/36 тоотоор Улсын дээд шүүхийн Тамгын газарт хандан гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдөл, /хүсэлт/-ийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ