Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 28

 

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч  Л.Б, Б.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Л.Б-г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил  хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.    
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Б, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Шүүгдэгч Л.Б, Б.Б нар нь 16 /арван зургаа/ хоног цагдан хоригдсон  болохыг, шүүхэд тэдний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасахыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

            -шүүгдэгч Л.Б-ээс 6650000 /зургаан сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг, шүүгдэгч Б.Б-с 6650000 /зургаан сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч У.М-д,

            -шүүгдэгч Л.Б-с 325000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг, шүүгдэгч Б.Б-с 325000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Д-т,

            -шүүгдэгч Л.Б-с 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, шүүгдэгч Б.Б-с 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т,

            -шүүгдэгч Л.Б-с 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг, шүүгдэгч Б.Б-с 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Г-д тус тус олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх 1 ширхэг, төмөр лантуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Б-н өмчлөлийн шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг, Б.Б-н өмчлөлийн 4 ханатай “Монгол” гэрийг, Д.О-ын өмчлөлийн улсын дугааргүй ногоон өнгийн “Хайрхан” маркийн мотоциклийг, С.Н-гийн өмчлөлийн 05-62 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн “Sprinter” маркийн автомашиныг, Л.Б-ийн өмчлөлийн 4 ханатай “Монгол” гэрийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, С.Н-ийн өмчлөлийн 05-62 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн “Sprinter” маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт С.Н-д олгосугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

            10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                 М.ЭНХМАНДАХ