Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2023/00405

 

 

 

 

 

202******* оны 07 сарын 25 өдөр

Дугаар *******0*******/ШШ202*******/00405

Улаанбаатар хот

 

 

 

 

202******* 07 25 *******0*******/ШШ202*******/00405

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******9************** оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******4 дүгээр байрны тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, овгийн ,

Хариуцагч: *******9*******7 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******7 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******4 дүгээр байрны тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, овгийн нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт *******0,*******00,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******72, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн *******97 дугаартай зээлийн гэрээнүүдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 202******* оны 05 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч: С., Н.,

Хариуцагчийн өмгөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч С., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******0,*******00,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нар нь 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******72, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн *******97 дугаартай зээлийн гэрээнүүдийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

*******.Нэхэмжлэгч ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: С., Н. нар нь " " ХХК-иас 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдөр №*******72 зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай зээлсэн. 20************** оны 02 дугаар сарын *******4-ний өдөр *******72 дугаартай зээлийн гэрээнд үндэслэн *******,000,000 төгрөг нэмж зээлж нийт 5,000,000 төгрөгийн зээлтэй болсон. Мөн 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр *******97 тоот зээлийн гэрээ байгуулан *******0,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлсэн. Уг зээлүүд барьцаагүй итгэлцлэл дээр хийгдсэн. Зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусахад зээлдэгч нар зээл хаах боломжгүй учир зээлийн гэрээгээ сунгах хүсэлт гаргасны дагуу хоёр тал ярилцан тохиролцож зээлийн гэрээнүүдийг сунгасан. Зээлийн гэрээг сунгах шалтгаан нь зээлдэгч тал оёдлын цех ажиллуулдаг бөгөөд ******* ХК-ийн ажилчдын хувцасны захиалгыг авч захиалгын дагуу ажил гүйцэтгэсэн боловч санхүүжилт нь хугацаандаа орж ирэхгүй тасалдаж орж ирсэн, орж ирсэн санхүүжилтээр эргэлтийн хөрөнгө санхүүжүүлсэн, ажилчдын цалин зэргийг төлж байгаагаас зээл төлөлт удааширч байсныг хүсэлтэндээ дурьдсан байгаа. Мөн ажлын байр, компани худалдаж авсан талаар хэлж байсан. Зээлдэгч нартай олон удаа ажил дээр нь очиж уулзаж ярилцаж байсан. Хугацаа өнгөрөх тусам зээлийн төлбөр нэмэгдэхийг анхааруулж сард хүүгээ төлөөгүй сараараа үржүүлэхэд ямар хэмжээний төлбөр гардагийг бодоод үзээрэй гэж хэлж анхааруулсан. Сүүлд уулзаж одоо хүлээх боломжгүй талаараа хэлж анхааруулсан, одоо залгахаар утсаа ч авахаа байсан. Зээлдэгчийн хүсэлтээр хангалттай хугацаа олгож хүлээсэн дахин хүлээж хугацаа олгох боломжгүй, учир нь хоёр талд хоёуланд нь хүндрэлтэй учир зээлийн гэрээний *******.4 заалт, Монгол Улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болж байна. Зээлдэгч нар 20************** оны 02 дугаар сарын *******0, *******4-ний өдрүүдэд авсан 5,000,000 төгрөгийн зээлийн хүүний төлбөрт 20************** оны 0******* дугаар сарын **************-ний өдөр 250,000 төгрөг дансаар, 20************** оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр 250,000 төгрөгийг дансаар, 2020 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр 50,000 төгрөгийг бэлнээр нийт *******00,000 төгрөг төлсөн. 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр авсан *******0,000,000 төгрөгийн зээлийн хүүний төлбөрт 20************** оны 0******* дугаар сарын 0*******-ний өдөр *******,000,000 төгрөгийг дансаар, 2020 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр 50,000 төгрөгийг бэлнээр нийт *******,050,000 төгрөг төлсөн. Нийт төлсөн дүн *******,*******50,000 төгрөг. Зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой хүү, алдангийг тооцвол: 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлээс 20************** оны 0******* дугаар сараас 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр хүртэл 6******* сар x 250,000=*******5,250,000 төгрөг, үүнээс хүүд *******00,000 төгрөг төлсөн гэвэл төлөх ёстой хүү *******4,*******0,000 +5,000,000 үндсэн зээл=*******9,*******0,000 төгрөг. Гэрээ 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр дуусгавар болсон. *******9,*******0,000x0,5 хувь, өдрийн алданги 97,250 төгрөг, 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдрөөс 202******* оны 05 дугаар сарын *******6-ны өдөр хүртэл 67 хоног х97,250= 6,5*******5,750 төгрөгийн алданги, 20************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр авсан *******0,000,000 төгрөгийн зээлийн 20************** оны 6 дугаар сараас 202******* оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл хүү 5*******сар х 600,000=*******4,*******00,000 төгрөг үүнээс хүүд *******,050,000 төгрөг төлсөн төлөх хүү **************,750,000 төгрөг +*******0,000,000 үндсэн зээл=4*******,750,000 төгрөг, 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр гэрээ дуусгавар болсон. 4*******,750,000x0.5 хувь, өдрийн алданги 2**************,750 төгрөг. 202******* оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрөөс 202******* оны 05 дугаар сарын *******6-ны өдөр хүртэл 49 хоног 2**************,750=*******0,7**************,750 төгрөгийн алданги, Нийт зээлийн хэмжээ *******5,000,000 төгрөг, нийт төлөөгүй хүүгийн хэмжээ *******4,*******0,000 + **************,750,000 = 4*******,200,000 төгрөг, Нийт алданги 6,5*******5,750 + *******0,7**************,750 =*******7,2*******4,500. Нэхэмжлэх дүн *******0,4*******4,500 төгрөг болсон ба үүнээс зээлдэгч нараас авсан сандал-*******50,000 төгрөг, машины суудлын бүрээс-*******50,000 төгрөг, өмд лого-*******4,500 төгрөг, гэрлийн уут-20,000 төгрөг нийт **************4,500 төгрөгийг хасаж тооцоод *******0,*******00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч С. шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ХХК-иас 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өдөр *******72 тоот гэрээгээр 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай, 20************** оны 2 дугаар сарын *******4-нд *******72 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж *******,000,000 төгрөг нэмж нийт 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай авсан. Үүний дараа 20************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр *******97 тоот гэрээгээр *******0,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай зээлдэж авсан нь үнэн. Ямар нэгэн маргаан байхгүй. Миний бие ХХК-иас 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өдөр болон 20************** оны 2 дугаар сарын *******4-ний өдөр зээлдэж авсан 5,000,000 төгрөгөөс 20************** оны ******* дугаар сарын **************-ний өдөр 250,000 төгрөг, 20************** оны 4 дүгээр сарын *******4-ний өдөр 250,000 төгрөгийг, 20************** оны 5 дугаар сарын *******9-ний өдөр 250,000 төгрөгийн хүү нийт 750,000 төгрөгийг дансаар төлсөн. 20************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр зээлдэж авсан *******0,000,000 төгрөгийн хүү, алдангид 20************** оны ******* дугаар сарын *******-ний өдөр *******,000,000 төгрөг төлсөн. Тухайн *******0,000,000 төгрөгийн төлбөрөөр нэг сарын буюу анх зээл хийсэн 20************** оны 5 дугаар сарын 2*******-наас хойш 20************** оны 6 дугаар сарын хүү, 20************** оны 6 дугаар сарын 2*******-наас 20************** оны ******* дугаар сарын 0*******-ний өдрийг хүртэлх алданги бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Тодруулбал 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өдөр байгуулсан *******72 тоот, 20************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулсан *******97 тоот гэрээнд заагдсан хүү алданги төлөгдсөн. Харин үндсэн төлбөр болох *******5,000,000 төгрөгөөс 2020 оны ******* дүгээр сарын *******6-ны өдөр төлсөн 50,000 төгрөг, 20************** оны ******* дүгээр сарын *******6-ны өдөр төлсөн 50,000 төгрөг нийт *******00,000 төгрөг, сандал *******50,000 төгрөг, машины суудлын бүрээс *******50,000 төгрөг, өмдний лого *******4,500 төгрөг, гэрлийн уут 20,000 төгрөг зэргийг хийлгэсний нийт төлбөр **************4,500 төгрөг дээрх 2 төлбөр нийлээд 4*******4,500 төгрөг хасагдана. Одоо ХХК-нд *******4,565,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 20************** оны 5 дугаар сарын *******0-наас 2020 оны 4 дүгээр сарын *******0-ны өдрийг хүртэл 2******* сараар *******72 тоот гэрээг 0******* тоот хавсралтаар өөрчлөлт оруулж сунгасан, 2020 оны 4 дүгээр сарын *******0-наас 202******* оны 4 дүгээр сарын *******0-ны өдрийг хүртэл *******2 сараар *******72 тоот гэрээг 02 тоот хавсралтаар сунгасан, 202******* оны 4 дүгээр сарын *******0-наас 2022 оны 4 дүгээр сарын *******0-ны өдрийг хүртэл *******2 сараар *******72 тоот гэрээг ******* тоот хавсралтаар сунгасан, 2022 оны 4 дүгээр сарын *******0-наас 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл ************** сараар *******72 тоот гэрээг 04 тоот хавсралтаар сунгасан, *******97 тоот гэрээг 20************** оны 6 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл 22 сараар 0******* тоот хавсралтаар сунгасан, 2020 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрөөс 202******* оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл *******2 сараар 02 тоот хавсралтаар сунгасан, 202******* оны 4 дүгээр сарын 2*******-наас 2022 оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэл *******2 сараар 0******* тоот хавсралтаар сунгасан, 2022 оны 4 дүгээр сарын 2*******-наас 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл ************** сараар 04 тоот хавсралтаар сунгасан гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд гарын үсэг зурсан боловч намайг гарын үсэг зурахад дээрх хугацаанууд огт бичигдээгүй байсан. Гэтэл ХХК-ийн захирал нь гарын үсэг зурсны дараа гэрээнд бичигдсэн он, сар өдрийг нөхөж бичсэн байна. нь 2020 оны хавар манай ажил дээр ирж үндсэн зээлээ төл гэж хэлэхээр нь миний бие дэлхий нийтэд илэрхий болсон цар тахлын улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа мөн өөр олон төрлийн зээлтэй байгаа тухай хэлэхэд нь өөрийн чинь энэ нөхцөл байдлыг ойлгож байна. Ямар ч байсан манайхаас зээл авсан *******5,000,000 төгрөгөө төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ баримтуудад гарын үсэг зурчих гэж намайг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан байна гэдгийг миний бие шүүхээс нэхэмжлэл авахдаа мэдлээ. Тухайн үед гарын үсэг зуруулсан цаасан дээр ямар ч он сар өдөр байгаагүй гэтэл цэглэсэн хэсэг дээр нь 20************** оны 4 дүгээр сарын *******0-наас 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдрүүдийг хүртэлх сунгалтуудыг, он, сар өдрүүдийг нөхөж бичиж надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эхнэр Н.ыг 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өдөр байгуулсан *******72 тоот, 20************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулсан *******97 тоот зээлийн гэрээ болон дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж үүрэг хүлээгээгүй байхад хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна, би уул нь энэ хүнд *******5,000,000 төгрөг жилийн хугацаанд цувуулаад өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй учраас хуулийнхаа дагуу шийдвэрлүүлнэ. Бид нар найз нөхдийн харилцаатай намайг ингэж хуурна гэж огт бодоогүй, *******5,000,000 төгрөгийн зээлийг *******0,000,000 төгрөг болгож нэмэгдүүлээд шүүхэд нэхэмжлэл өгсөн байгааг их гайхсан, арай ч дээ гэж бодсон. Хоосон баримтууд дээр гарын үсэг зуруулаад байхад нь *******5,000,000 төгрөгөө төлөх нь үнэн юм чинь гэж бодоод л зурсан. Тиймээс ийм аймаар юман дээр юу гэж зурах вэ дээ. *******5,000,000 төгрөг зээлсэн асуудал дээр маргаан байхгүй төлөх ёстой. Одоо *******4,4*******4,500 төгрөг төлөх үлдсэн, үүнийгээ төлнө. Манай эхнэр суудлын бүрээсээ хариуцан ажилладаг, энэ авсан зээлийг би өөр зориулалтаар ашигласан гэв.

*******.Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ХХК-иас зээлийн гэрээний үүрэг хүлээж *******5,000,000 төгрөгийг аваагүй. Мөн нэмэлт гэрээнүүдийг огт мэдэхгүй. 2020 оны хавар шиг санаж байна. манай ажил дээр ирээд манай нөхрөөр хоосон цааснууд дээр гарын үсэг зуруулаад авч явсан. Тэр үед он сар өдрүүд огт бичигдээгүй байсан. Сүүлд өөрөө нөхөж бичсэн байна. Мөн нэг удаа гэрээ сунгах хүсэлт бичээд өг гэхээр нь би бичиж өгсөн. Манай нөхөр бичиг үсгийн чадвар муутай учраас би бичсэн. Үндэслэлгүйгээр арай дэндүү их мөнгө нэхэмжилсэн байна. Гэрээ сунгах талаар нэг удаа хүсэлт бичиж өгсөн, сунгасан гэрээнүүдийн хувь бид хоёрт нэг ширхэг ч байхгүй, сунгасан гэрээнүүд дээр бичсэн юмыг шүүхэд ирээд хараад маш их гайхсан. 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******72, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн *******97 дугаартай гэрээнүүдийн хамтран зээлдэгч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би хэзээ зурснаа сайн санахгүй байна, *******5,000,000 төгрөгөө *******0,000,000 төгрөг болгож шүүхэд нэхэмжлэл гарган бид хоёроос нэхэж байгаад маш их гайхсан гэв.

4.Хариуцагч С., Н. нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХК-иас 20************** оны 2 дугаар сарын *******0-ны өдөр *******72 тоот гэрээгээр 4,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай, 20************** оны 2 дугаар сарын *******4-ний өдөр *******72 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж *******,000,000 төгрөг нэмж нийт 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай авсан. 20************** оны 5 дугаар сарын 2*******-ны өдөр *******97 тоот гэрээгээр *******0,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй ******* сарын хугацаатай зээлдэж авсан үнэн. Ямар нэгэн маргаан байхгүй. ХХК-ийн захирал нь 20************** оны 2 дугаар сарын *******0-нд, 20************** оны 5 дугаар сарын 2*******-нд зээлийн гэрээ байгуулж *******5,000,000 төгрөг авсанаас хойш 2020 оны хавар манай ажил дээр ирж үндсэн зээлээ төл гэж хэлэхээр нь миний бие дэлхий нийтэд илэрхий болсон цар тахлын улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байна. Манайх өөр олон төрлийн зээлтэй тухай хэлэхэд нь ямар ч байсан манайхаас авсан *******5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ баримтуудад гарын үсэг зурчих гэж хэлээд нилээн хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед гарын үсэг зуруулсан цаасан дээр ямар ч он сар өдөр байгаагүй гэтэл цэглэсэн хэсэг дээр өөрөө нөхөж бичилтүүд хийсэн байна. нь манайхаас зээлж авсан *******5,000,000 төгрөгөө төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ баримтуудад гарын үсэг зурчих гэж намайг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******72 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан *******,2,*******,4 дүгээр хавсралтуудад, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн *******97 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан *******,2,*******,4 дүгээр хавсралтуудад гарын үсэг зуруулсан байх тул эдгээр нэмэлт гэрээнүүдийг Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2.*******, 5*******.*******.2, 59 дүгээр зүйлийн 59.*******, 59.2-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлжээ. С., Н. нар нь ХХК-иас 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн №*******72 зээлийн гэрээг байгуулж 20************** оны 05 дугаар сарын *******0-наас 2020 оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн хүртэл 2******* сараар, 2020 оны 04 дүгээр сарын *******0-наас 202******* оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн хүртэл *******2 сараар, 202******* оны 04 дүгээр сарын *******0-наас 2022 оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн хүртэл *******2 сараар, 2022 оны 04 дүгээр сарын *******0-наас 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн хүртэл *******2 сараар, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн дугаар №*******97 тоот зээлийн гэрээг байгуулж 20************** оны 06 дугаар сарын 2*******-наас 2020 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн хүртэл 22 сараар, 2020 оны 04 дүгээр сарын 2*******-наас 202******* оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн хүртэл *******2 сараар, 202******* оны 04 дүгээр сарын 2*******-наас 2022 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн хүртэл *******2 сараар, 2022 оны 04 дүгээр сарын 2*******-наас 202******* оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн хүртэл *******2 сараар тус тус сунгуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагч нарын зүгээс сөрөг нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2.******* хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 5******* дугаар зүйлийн 5*******.*******.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, 59 дүгээр зүйлийн 59.*******-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй", 59 дүгээр зүйлийн 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж тодорхойлжээ. Ноцтой төөрөгдсөн, ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцлийн тухайд эрх зүйн үр дагавар нь өөр, өөр ба хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд түүнээс учирсан үр дагаврыг арилгах үүрэг үүсдэг ба хариуцагч нарын зүгээс тухайн хэлцлийн улмаас үүсэх үр дагавраа тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, хэлцэл хийх үедээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцэл хийсэн гэж үзвэл ямар хэлцэлд гарын үсэг зурах байсан эсэх, хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл дээр төөрөгдсөн гэж үзэх боломжгүй болох нь Өсөх Билэг ХХК-д гараар бичиж өгсөн хүсэлтээр тодорхойлогдох ба эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэх хуулийн агуулга нь хэлцэлд дурдагдаж болох эд зүйлийн чанар, материал, өнгө үзэмжийн талаарх ойлголт тул тухайн маргаан бүхий зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээтэй огт хамааралгүй ойлголт байх ба хууран мэхэлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өгсөн талуудын байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад хууран мэхлэх шаардлагагүй бөгөөд зээлийн гэрээний төлөх хугацаа хэтэрсэн тул зээлээ төлөх эсхүл зээлийн гэрээг сунгах талаар хэлэхэд зөвшөөрч зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсгээ зурсан, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзвэл саад болох нөхцөл байдал гэж юуг тодорхойлсон нь тодорхойгүй тул хариу тайлбар гаргахад хүндрэлтэй байхын сацуу дээрх үйл байдлуудыг нэхэмжлэл гаргаж байгаа тал нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Өсөх Билэг ХХК-ийн зүгээс маргаан бүхий ******* удаагийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г ******* дүүргийн 5 дугаар хорооны хажууд байрлах Солонго бүрээсийн газар /мөн манай компаний байр/ байрлах хариуцагч нарын ажпын байранд очиж зуруулсан, гарын үсэг зурах үед эхнэр Н. байдаг байсан ба зээл өгсөн нэхэмжпэгчийн хувьд хариуцагч нарыг хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй, авсан зээлээ төлөхгүй байгаа тул хугацаа сунгаж байгаа, хүү тухай бүр бодогдох болно гэдгийг хэлж байсан, хариуцагч нар гэрээтэй хамааралтайгаар аливаа байдлаар гомдол гаргаж байгаагүй. С., Н. нар нь анх зээл авахдаа удаахгүй өгнө гэсэн, урьд нь таньдаг байсан тул ямар нэгэн барьцааны гэрээ байгуулахгүйгээр зээл авсан атлаа эргүүлэн төлөх болохоор янз бүрийн шалтаг хэлдэг, шүүхэд хандахгүй түр байж байгаач, бид төлнө гэж хэлж 20*******9 оны 04 дүгээр сарын 09, 20************** оны 05 дугаар сарын *******0-ны өдөр урьд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгуулах хүсэлтийг хамтран зээлдэгч С.гийн эхнэр Н. өөрийн гараар бичиж тус бүр гарын үсэг зурж хүсэл зоригоо тодорхой илэрхийлсний дагуу Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд С. гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.2.*******-д "талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж зааснаар талуудын хооронд хуулийн дагуу байгуулагдсан хэлцэл гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ХХК-иас т олгосон итгэмжлэл, 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******72, 20************** оны 05 дүгээр сарын 2*******-ны өдрийн *******97 дугаартай зээлийн гэрээнүүд, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, С., Н. нараас ХХК-д бичгээр гаргасан хүсэлт зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч талаас ямар нэгэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч С., Н. нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт *******0,*******00,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С., Н. нараас нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ******* гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ХХК нь шаардлагын үндэслэлээ: 20************** оны 02 дугаар сарын *******0, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрүүдэд зээлийн гэрээг С., Н. нартай бичгээр байгуулж, *******5,000,000 төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээнүүдийг хариуцагч нарын хүсэлтээр тус бүр 4 удаа сунгасан, зээлийн гэрээнээс нийт *******,*******50,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас үндсэн зээл, хүү, алдангид *******0,*******00,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч С., Н. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нийт *******5,000,000 төгрөгийн зээлийг 2 удаа зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн. Уг төлбөрөөс гэрээнд заасан хугацааны хүү, алдангийг төлсөн, үндсэн нэхэмжлэлээс *******4,565,500 төгрөг төлнө, 2 удаагийн зээлийн гэрээнүүдийг тус бүр 4 удаа сунгасан нэмэлт өөрчлөлтүүдэд гэрээний хугацааг нөхөж бичсэн, биднийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан хоосон гэрээн дээр гарын үсэг зуруулсан учраас гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.

*******. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 20**************.02.*******0ы өдөр *******72 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 4,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, 20**************.02.*******4-ний өдөр нэмэлтээр *******,000,000 төгрөгийг авсан, 20**************.05.2*******-ны өдөр *******97 тоот зээлийн гэрээ байгуулагдаж *******0,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, тогтоосон хугацаанд хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж *******5,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн, зээлийн төлбөрөөс зээлдэгч нар 20**************.0*******.**************-нд 250,000 төгрөг, 04.*******4-нд 250,000 төгрөг, 05.*******9-нд 250,000 төгрөг, 2020 оны 0*******.*******6-нд 50,000 төгрөг, 20**************.0*******.0*******-нд *******,000,000 төгрөг, 2020 оны 0*******.*******6-нд 50,000 төгрөг нийт *******,*******50,000 төгрөгийн зээлийг төлсөн үйл баримт тогтоогдож, талууд тухайн үйл баримтад маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 2************** дүгээр зүйлийн 2**************.*******.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээндээ хүү, алдангийн хэмжээг тохиролцсон, гарын үсгээ зурж баталгаажуулсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй юм. /ХХ-ийн 5-7, *******2-************** дугаар тал/

4. 20************** оны 02 дугаар сарын *******0ы өдрийн *******72 тоот, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн *******97 тоот зээлийн гэрээг байгуулахад Н. нь хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсгээ зурсан, нөхөр С. нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байх тул тэдгээрийг Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.******* дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. 2******* дугаар зүйлийн 2*******.************** дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар зохицуулсан тул хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна.

  5 .Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш *******72 дугаартай зээлийн гэрээг 202*******.0*******.*******0 хүртэл 4 удаа 2*******, *******2, *******2, ************** сарын хугацаагаар, *******97 дугаартай зээлийн гэрээг 202*******.05.2******* хүртэл 4 удаа 22, *******2, *******2, *******2 сарын хугацаагаар тус тус сунгасан гэх Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч тал тухайн гэрээнүүдийг хуурч мэхлэн хийсэн, ноцтой төөрөгдөлд орсон үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /ХХ-ийн *******-**************,*******4-*******7 дугаар тал/

6.Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2.*******-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ, 59 дүгээр зүйлийн 59.*******-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй, 59.2Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж тус тус хуульчилснаар хариуцагч нар шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

6.*******/.Хавтаст хэрэгт авагдсан *******72 тоот гэрээний үргэлжлэл болох 20**************.05 сарын зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний бичвэрүүдийн балны өнгө өөр /тод,бүдэг/, 05 сарын хэдний өдөр гэж байгаа нь мэдэгдэхгүй, 2020.04.*******0-ны өдрийн 2 тоот гэрээний Талуудын хооронд гэсний дараах оны бичвэр засвартай, 4 тоот гэрээний он, өдөр тодорхойгүй, балны өнгө холилдсон /тод,бүдэг/, 2022.04.*******0-ны өдрөөс 202*******.0*******.*******0-ны өдөр хүртэл сунгасан гэсэн бичилт хийсэн атлаа гэрээний хугацаа дуусахаас ******* сарын өмнө буюу ******* сард сунгасан огноотой, *******97 тоот гэрээний үргэлжлэл болох 20**************.06.2*******-нд хийсэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний бичвэрүүдийн балны өнгө өөр /тод,бүдэг/, 2020.04 сарын 2 тоот гэрээний огнооны өдөр засвартай, хэд гэж байгаа нь уншигдахгүй, гэрээний ******* дэх хэсгийн сар засвартай, ******* тоот гэрээний огноо хэсгийн өдөр засвартай, гэрээний хугацааг 04.2*******-ны өдрөөс сунгасан гэсэн бичилттэй атлаа гэрээ дуусахаас 2 сарын өмнө буюу 2 сард сунгасан огноотой, 4 тоот гэрээний балны өнгө холилдсон /тод,бүдэг/, огноо эргэлзээтэй байна.

6.2/.Нэхэмжлэгч тал 20*******9 оны 04 дүгээр сарын 09, 20************** оны 05 дугаар сарын *******0-ны өдөр урьд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгуулах хүсэлтийг хамтран зээлдэгч С.гийн эхнэр Н. өөрийн гараар бичиж тус бүр гарын үсэг зурж хүсэл зоригоо тодорхой илэрхийлсний үндсэн дээр гэрээг сунгасан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож *******72 тоот гэрээг ******* тоот нэмэлт гэрээ байгуулан 20**************.05.*******0-ны өдрөөс 2020.04.*******0-ны өдөр хүртэл 2******* сарын хугацаагаар, *******97 тоот гэрээг ******* тоот нэмэлт гэрээгээр 20**************.06.2*******-ны өдрөөс 2020.04.2*******-ны өдөр хүртэл 22 сарын хугацаагаар сунгасан юм бол гэрээг сунгасан хугацаа дуусаагүй 7-******* сар дутуу байхад 20*******9.04.09-ний өдөр гэрээг сунгах талаар зээлдэгч нар хүсэлт гаргасан гэсэн тайлбар нь үнэн, бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй, зээлдүүлэгчийн дээрх тайлбарыг няцааж үгүйсгэж байгаа юм.

6.*******/.Нэхэмжлэгч тал зээлдэгч нартай анх *******, ******* сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээнүүдийг шууд 22, 2******* сараар урт хугацаагаар сунгасан байна.

6.4/.Зээлийн гэрээг сунгасан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ******* зээлийн гэрээ-нүүдийн хувиудыг зээлдэгч талд өгөөгүй, зөвхөн өөртөө хадгалснаас зээлдэгч нарыг зээлийн гэрээ сунгагдсан эсэх талаар мэдэж байсан гэж шууд дүгнэх боломжгүй .

6.5/.Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлдэгч нарын эд хөрөнгийн байдал доройтож зээлийг төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсныг зээлдүүлэгч мэдсээр байж хуульд зааснаар зээлийг нэн даруй буцаан шаардах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээ байгуулснаас хойш 5 жилийн дараа шүүхэд хандсан, гэрээнүүдийг өөрөө удаа дараа урт хугацаагаар буюу ************** сараас 2******* сараар сунгаснаас зээлдэгч нарт илтэд хохиролтой *******5,000,000 төгрөгийг *******0,*******00,000 төгрөг болгож эргүүлэн төлөх нөхцөл байдлыг бий болгосон байна.

7.Дээрх нөхцөл байдал, үйл баримт, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд хариуцагч нарын шүүхэд мэдүүлсэн ...Манайх өөр олон төрлийн зээлтэй тухай хэлэхэд нь ямар ч байсан манайхаас авсан *******5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэ баримтуудад гарын үсэг зурчих гэж хэлээд нилээн хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед гарын үсэг зуруулсан цаасан дээр ямар ч он сар өдөр байгаагүй гэтэл цэглэсэн хэсэг дээр өөрөө нөхөж бичилтүүд хийсэн байна гэсэн хариуцагч гийн тайлбар, ... нэмэлт гэрээнүүдийг огт мэдэхгүй. 2020 оны хавар шиг санаж байна. манай ажил дээр ирээд манай нөхрөөр хоосон цааснууд дээр гарын үсэг зуруулаад авч явсан. Тэр үед он сар өдрүүд огт бичигдээгүй байсан. Сүүлд өөрөө нөхөж бичсэн байна. Мөн нэг удаа гэрээ сунгах хүсэлт бичээд өг гэхээр нь би бичиж өгсөн. Манай нөхөр бичиг үсгийн чадвар муутай учраас би бичсэн, сунгасан гэрээнүүдийн хувь бид хоёрт нэг ширхэг ч байхгүй, сунгасан гэрээнүүд дээр бичсэн юмыг шүүхэд ирээд хараад маш их гайхсан гэсэн хариуцагч ын тайлбар нь үндэслэлтэй, нэмэлт гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэн зөв эргэлзээгүй, бодит үнэнд нийцсэн баримтууд гэж үзэх боломжгүй, зээлдэгч нарын зээлийн гэрээг сунгах хүсэл зориг бүрэн дүүрэн илэрхийлэгдэж чадаагүй, зээлдэгч нартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулах зорилгоор зээлдэгчийг хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг өөрөөр хэлвэл гэрээний сунгалтуудыг нуун дарагдуулсан, түүнийг нь зээлдэгч нар хожим мэдсэн, өөрсдийн хүсэл зоригоос өөр хэлцэлд гарын үсэг зурсан байна гэж шүүх дүгнэв. Иймд Иргэний хуулийн 57, 5*******, 59 дүгээр зүйлүүдийн холбогдох заалтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ******* гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

*******.Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.*******, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.*******, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-т зааснаар 2*******,4*******5,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх 5*******,6*******4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Тооцоолол нь:

-20************** оны 02 дугаар сарын *******0, 02 дугаар сарын *******4-ний өдрүүдэд байгуулсан гэрээгээр 5,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрөөс 20**************.0*******.**************-нд 250,000 төгрөг, 04.*******4-нд 250,000 төгрөг, 05.*******9-нд 250,000 төгрөг, 2020.0*******.*******6-нд 50,000 төгрөг төлсөн. Төлсөн төлбөрөөс ******* сарын хүүд 750,000 төгрөгийг тооцож, үлдэх 50,000 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 4,950,000 төгрөг төлөх үүрэгтэй. Гэрээнд зааснаар алданги төлнө. Алдангийг Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй, 2,475,000 төгрөгийн алданги нийт 7,*******5,000 төгрөгийг төлнө.

-20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр байгуулсан гэрээгээр *******0,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрөөс 20**************.0*******.0*******-нд *******,000,000 төгрөг, 2020.0*******.*******6-нд 50,000 төгрөг төлсөн. Төлсөн төлбөрөөс ******* сарын хүүд 600,000 төгрөгийг тооцож, үлдэх *******0,000 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 9,550,000 төгрөг төлөх үүрэгтэй. Алданги Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-т зааснаар 4,775,000 төгрөг нийт *******4,*******25,000 төгрөгийг төлнө.

-Төлбөл зохих нийт төлбөр 2*******,750,000 төгрөгөөс зээлдэгч нараас эд материалаар төлсөн **************4,500 төгрөгийг хасаж тооцвол 2*******,4*******5,500 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч нар хүлээнэ.

9.Нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа хэдий ч ямар нэгэн хөрөнгө барьцаалахгүйгээр зээл олгосон байх тул талуудын хооронд 2*******6 дугаар зүйлийн 2*******6.*******-д заасан барьцаат зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн болно.

 

*******0.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 55*******,*******0 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 2*******2,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2*******,4*******5,500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5,027 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2*******2,950 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************5.2.2, **************6, ********************* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 5******* дугаар зүйлийн 5*******.2.*******, 59 дүгээр зүйлийн 59.*******, 59.2, 2************** дүгээр зүйлийн 2**************.*******, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.*******, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч овгийн , овгийн нараас 2*******,4*******5,500 /хорин нэгэн сая, дөрвөн зуун арван таван мянга, таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгон, нэхэмжлэлээс 5*******,6*******4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 20************** оны 02 дугаар сарын *******0-ны өдрийн *******72 тоот гэрээний Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай *******, 2, *******, 4 тоот, 20************** оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн *******97 тоот гэрээний Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай *******, 2, *******, 4 тоот гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 55*******,*******0 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 2*******2,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С., Н. нараас 2*******,4*******5,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,027 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д, нэхэмжлэгч ХХК-иас 2*******2,*******50 төгрөгийг гаргуулж хариуцагч С., Н. нарт тус тус олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.