Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/03345

 

 

 



 

 

 

 

 

2023 06 30 101/ШШ2023/03345

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК,

 

Хариуцагч: Ц.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,451,294,226.80 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Т.М, Г.Г,

Хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Хариуцагч Ц.Аийн өмгөөлөгч Б.Г,

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Х банк нь /цаашид Х банк гэх/ М ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр З-МП-ЗҮ 2017-106 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай Зээлийн гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийн дагуу М ХХК нь 650,000 еврог жилийн 7.75 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 4 жилийн хугацаатай буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай, Хонины ноосон био бордоо үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төсөл-ийг санхүүжүүлэх зориулалтаар авсан. Зээлийн гэрээнд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр З-МП-ЗҮ 2017-106/1 дугаартай З-МП-ЗҮ 2017-106 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-МП-ЗҮ 2019-02/1 дугаартай ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр З-МП-ЗҮ 2017-106/2, ЗГ-МП-ЗҮ 2019-02/2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр З-МП-ЗҮ 2017-106/3, ЗГ-МП-ЗҮ 2019-02/3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийг тус тус байгуулж үндсэн гэрээний холбогдох заалт болон зээлийн хүү, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулсан.

Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах барьцаанууд хүчин төгөлдөр байна.

1. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-МП-ГЭ 2017-109/1 дугаартай Б-МП-ГЭ 2017-109 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б-МП-ГЭ 2017-109/2 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г тус тус байгуулж иргэн Ц.Аийн өмчлөлийн:

 

Барьцааны зүйлийн байршил, зориулалт, талбайн хэмжээ, чанар байдал

Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Барьцааны

Зүйлийн

Талаар гуравдагч

Этгээдийн

эрх

Барьцаалбараар

гэрчлэгдэх эсэх

Барьцааны

зүйлийн

харилцан

тохиролцсон үнэлгээ (төгрөгөөр)

1

Төв аймгийн Эрдэнэ сумын *-р багийн Аржанчивлан суурин, Үр тариа бордооны үйлдвэр хаягт байрлах, нэгж талбарын 41......07 дугаар бүхий 60000 м.кв- тай, Жимс жимсгэний усалгаагүй тариалангийн зориулалтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар

Э-14.....68

ГД-000.......61

Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамал

2020.08.28

Байхгүй

Үгүй

0

Нийт

0

 

 

 

 

2. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ-МП-ҮХХ 2019-03 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж М ХХК-ийн өмчлөлийн:

 

 

Барьцааны зүйлийн байршил, зориулалт, талбайн хэмжээ, чанар байдал

Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Барьцааны

зүйлийн

талаар

гуравдагч

этгээдийн

эрх

Барьцаалбараар

гэрчлэгдэх эсэх

Барьцааны

зүйлийн

харилцан

тохиролцсон

үнэлгээ

(төгрөгөөр)

 

Төв аймгийн Эрдэнэ сумын 1- р баг, Өгөөмөр хаягт байрлах, 2313 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Ү-14......91, ГД-000.......21

Улсын бүртгэлийн ерөнхий газар

2018.10.16

Байхгүй

Үгүй

1,392,075,401.25

Нийт

1,392,075,401.25

 

3. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04 дугаартай Барьцааны гэрээ (тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө), 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04/1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г тус тус байгуулж М ХХК-ийн өмчлөлийн:

 

Барьцааны зүйлийн тодорхойлолт, байршил

Машин, тоног төхөөрөмжийн нэр

Too,

хэмжээ

Барьцааны

үнэлгээ

(төгрөгөөр)

 

1

Хонины ноосон био бордооны үйлдвэрийн 14 нэр төрөл бүхий иж бүрэн тоног төхөөрөмж /Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, М ХХК-ийн өөрийн байр/

Түүхий ноосны туузан дамжуулагч

1

641,635,351

 

2

Түүхий ноос хэрчигч, таслах машин

1

 

3

Ноос цуглуулах, бутлах, сэмлэх, хуваарилах машин

1

 

4

Ноос хуваарилан тээвэрлэх туузан дамжуулагч

1

 

5

Ноос шахах нягтруулах пресний машин

1

 

6

Шахмал үрэл дамжуулагч тууз

1

 

7

Шахмал үрэл дамжуулагч, 2 үйлдэлтэй дамжуулагч тууз

1

 

8

Том шуудай савлах төхөөрөмж

 

 

9

Шахмал үрэл дамжуулагч тууз

1

 

10

Шахмал үрэл дамжуулагч тууз

1

 

11

Шахмал үрэл нягтруулах преслэх машин ,

1

 

12

Шахмал үрэл дамжуулагч тууз

1

 

13

 

14

Үрэл сэгсрэгч, ялгагч машин

1

 

Дамжуулагч туузуудын сууринууд

7

 

15

Цахилгаан, холболтын зураг төслийн ажил ба цахилгааны удирдлага

2

 

16

Машин, тоног төхөөрөмж угсралт, тохируулга, сургалт

21

хоног

 

17

Тохируулгын төлбөр

1

 

18

Сэлбэг, хэрэгсэл

Ком

 

19

Тээвэр

-

 

20

ХБНГУ-ын mbH Materailborse Handels- und Verwertungsgesellschaft mbH компаниас худалдан авсан хонины ноосон био бордооны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж

Хутга, огтлогч машины эд анги

1

184,344,862

 

21

Удирдлагын самбар

3

 

22

Ноос цуглуулах хайрцаг

1

 

23

Ноос цуглуулах хайрцаг

1

 

24

Шахах машин

1

 

25

Суурь, төмөр (савлах төхөөрөмжийн)

2

 

26

Эд анги (савлах машины)

1

 

27

Суурь, төмөр (савлах төхөөрөмжийн)

2

 

28

Тэвш, (хэрчигч машины)

2

 

29

Чирэгч (савлах машины)

4

 

30

Сэрээ (ачаа өргөх машины)

2

 

31

 

Удирдах самбар

1

 

 

32

 

Тулгуур

2

 

 

33

 

Шахах машин (өнгө: ногоон)

2

 

 

34

 

Тулгуур (ноос цуглуулах хайрцагны)

2

 

 

35

 

Тулгуур (ноос дамжуулах туузны)

1

 

 

36

 

Тулгуур (ноос дамжуулах туузны)

1

 

 

37

 

Шигшүүрийн машин (өнгө: цэнхэр)

1

 

 

38

 

Хэв, төмөр (шахах машины)

   

 

39

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

40

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

41

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

42

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

43

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

44

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

45

 

Туузан дамжуурга (төмөр резинэн туузтай)

1

 

 

46

 

Огтлогч төмөр (өнгө: ногоон)

1

 

 

47

 

Болт, төмөр (болт, холбох төмөр, хавтгай төмрийн хамт)

1

 

 

48

 

Хөдөлгүүр (өнгө: ногоон)

1

 

 

49

 

Хөдөлгүүр (өнгө: ногоон)

1

 

 

50

 

Авто ачигч, сэрээт (өнгө: улаан)

1

 

 

Нийт дүн

825,980,213

                 

 

4. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БГ-МП-ХУ 2021-15 дугаартай Хувьцаа барьцаалах гэрээ (Хязгаарлагдмал хариуцлагатай компани, хаалттай хувьцаат компанийн хувьцаа)-г байгуулж М ХХК-ийн дараах хувьцааг барьцаалсан:

 

 

Барьцааны зүйл

Эзэмших

хувь

Хувьцааны тоо

Харилцан тохиролцсон үнэлгээ

1

М ХХК-ийн хувьцаа

100%

250 ширхэг

0(тэг) төгрөг

 

Зээлдэгч М ХХК нь өнөөдрийн байдлаар З-МП-ЗҮ 2017-106 дугаартай зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 35,732.32 евро, үндсэн хүүгийн төлбөрт 57,113.69 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 669.88 евро, нийт 93,515.89 еврог, ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 9,617.91 евро, үндсэн хүүгийн төлбөрт 5,315.48 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 361.01 евро, нийт 15,294.40 еврог тус, тус төлсөн.

М ХХК нь З-МП-ЗҮ 2017-106 болон ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай зээлийн гэрээнүүд, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байна. Зээлдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн зээл, хүүгийн төлбөрийн зөрчил үүсэж эхэлсэн.

Зээлдүүлэгчийн зүгээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгч холбогдох уулзалтуудыг хийсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй болно.

Зээлдэгч М ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 604,649.75 евро, үндсэн хүү 148,532.08 евро, нэмэгдүүлсэн хүү 859.0 төгрөг, нийт 754,040.83 евро байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, З-МП-ЗҮ 2017-106 болон ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай зээлийн гэрээний 10.1 дэх заалтыг тус тус үндэслэн:

1. Зээлдэгч М ХХК-тай байгуулсан З-МП-ЗҮ 2017-106 болон ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 754,040.97 евро буюу Монголбанкны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан ханшаар (1EUR=3,192.64MNT) хөрвүүлж нийт 2,407,381,276.97 төгрөгийг зээлдэгч М ХХК-иас гаргуулж Х банк ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү.

2. Хариуцагч М ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б-МП-ГЭ 2017-109, -МП-ГЭ 2017-109/1, -МП-ГЭ 2017-109/2, БГ-МП- ҮХХ 2019-03, БГ-МП-ХХ 2019-04, БГ-МП-ХХ 2019-04/1, БГ-МП-ХУ 2021-15 дугаартай гэрээгээр тус тус барьцаалагдсан эд хөрөнгө болон компанийн бусад эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан 2023 оны 01 сарын 05-ны өдөр болон 2023 оны 04 сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

Х банк ХХК нь М ХХК, иргэн Ц.А нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын төр, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлэх зүй ёсны нөхцөл байдал үүсээд байна.

Нэхэмжлэгч, төрийн 100 хувийн өмчит Х банк ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, тээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дахин нэмэгдүүлж байна.

Зээлдэгчтэй байгуулсан 3-МП-3Y 2017-106 болон ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай Зээлийн гэрээнүүдийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тооцон, зээлийн үндсэн төлбөрт 604,649.75 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 165,992.39 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,178.77 евро, нийт 772,820.90 евро буюу Монгол банкны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан ханшаар (1EUR=3,660.23) төгрөгт хөрвүүлж 2,828,702,254.44 төгрөгийг зээлдэгч М ХХК-иас 408,027.64 төгрөгөөр нэмэгдүүлж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага 377,408,027.64 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч Х банк ХХК-иас хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Х банк ХХК нь М ХХК, иргэн Ц.А нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 09 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн зээл, зээлийн үндсэн төлбөрт 604,649.75 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 165,992.39 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,178.77 евро, нийт 772,820.90 евро буюу Монгол банкны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан ханшаар (1EUR=3,660.23MNT) төгрөгт хөрвүүлж 2,828,702,254.44 төгрөгийг зээлдэгч М ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээс хойш хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын төр, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлэх зүй ёсны нөхцөл байдал үүсээд байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дахин нэмэгдүүлж байна.

Зээлдэгчтэй байгуулсан З-МП-3Y 2017-106 болон ЗГ-МП-ЗУ 2019-02 дугаартай Зээлийн гэрээнүүдийн дагуу өмнөх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үеийн зээл, хүүгийн тооцоолол гаргасан өдөр болох 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 92 хоногийн хүү тооцон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг 11,682.96 еврогоор, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 1,344.98 еврогоор тус тус нэмэгдүүлж байна.

Улмаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн үндсэн төлбөрт 604,649.75 евро, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,523,75 евро, нийт 785,848.86 (Долоон зуун наян таван мянга найман зуун дөчин найман евро наян зургаан цент) евро буюу Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн албан ханшаар (1EUR=3,829.56MNT) төгрөгт хөрвүүлж 3,009,455,360.59 төгрөг, мөн нотариатын зардал болох 106,000.00 төгрөгийг нэмж нэгтгэн, нийт 3,009,561,360.59 (Гурван тэрбум есөн сая таван зуун жаран нэгэн мянга гурван зуун жаран төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг зээлдэгч М ХХК-иас гаргуулах болж өөрчлөгдөж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас 180,859,106.15 (Нэг зуун наян сая найман зуун тавин есөн мянга нэг зуун зургаан төгрөг арван таван мөнгө) төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-т заасныг тус тус үндэслэн зээл, зээлийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 3,009,561,360.59 (Гурван тэрбум есөн сая таван зуун жаран нэгэн мянга гурван зуун жаран төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг зээлдэгч М ХХК-иас гаргуулж Х банк ХХК-д олгуулж өгнө үү.

Хариуцагч М ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний зүйл буюу барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн төлбөрөөс хорогдуулан төлүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Т.М, Г.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Үндсэн зээлд 604,649.75 евро, зээлийн хүүнд 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүүнд 3,523.75 евро нийт 785,848.86 еврогийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийг төгрөгөөр тооцвол 3,009,455,660.59 төгрөг болж байгаа. Нотариатын зардал болох 106,000 төгрөгийг нэмж нийт 3,009,561,660.59 төгрөг нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага 2 хэсгээс бүрдэж байгаа. М ХХК-иас 3,009,561,660.59 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-д олгож өгнө үү гэсэн шаардлага байгаа. Хоёрдох шаардлага нь М ХХК нь зээлийн гэрээг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байгаа. Барьцааны гэрээ байгуулсан А-ийн өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын *-р багийн Аржанчивлан суурин, Үр тариа бордооны үйлдвэр хаягт байрлах, нэгж талбарын 41......07 дугаар бүхий 60000 м.кв- тай, Жимс жимсгэнийн усалгаагүй тариалангийн зориулалтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Аөөс шаардаж байгаа. Бусад барьцаа хөрөнгүүдийг М ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь зээлдэгч компани нь зээлийн гэрээний 10 дугаар зүйлийг үндэслээд шаардлагаа гаргаж байгаа. Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 20.3, 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа.

М ХХК-иас хоёр үндэслэл хэллээ. Байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасныг үндэслээд байгуулагдсан. Гэрээний 7.6 дугаар зүйлд зээл авсан валютаар төлнө гэдгийг заасан байдаг. Иргэний хуулийн гэрээний зүйл заалтыг тайлбарлах зарчмаар харагддаг. Еврогийн хүү нь жилийн 7.75 хувь байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь еврогийн гэрээ гэдэг нь харагдаж байна. Үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд Иргэний хуулийн 216.4 дүгээр зүйлийг гүйцэт ойлгоогүй гэж үзэж байна. Хугацаа болсон үүргийн хувьд энэ дарааллыг баримтална. Иргэний хуулийн 451.3 дугаар зүйлд нарийвчилсан хуулиар зохицуулна гэсэн байдаг.

Нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа нь нарийвчилсан хуульдаа нийцсэн зохицуулалт байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх, нотлох баримтын үндсэн дээр явагддаг. 7.1 дүгээр зүйлээр маргаж байгаа бол Үндэслэлээ нотлох ёстой байсан. Аийн тайлбараар үүрэг гүйцэтгэх дарааллыг ярьж байна. Барьцаа хөрөнгийг М ХХК-ийн хөрөнгөөр биелүүлээрэй гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлголоо. Үнэлгээ хууль журмын дагуу гараагүй бол дахиад шүүхэд хандаад явдаг. Зээлээ төлөх боломж олгооч гэж ойлголоо. Х банк ХХК 2022 оны 09 дүгээр сард шүүхэд хандсанаас хойш огт төлөлт хийгдээгүй байгаа. Ц-тай уулзсан. Төлбөр төлөхөд ямар ч байр суурь илэрхийлээгүй. Мөнгө төлөх боломжтой бол төлөөч гэж хэлмээр байна. Цар тахалтай холбоотой нотлох баримт гаргаж өгч байна. Үүргийн зөрчил үүссэн цаг хугацаа нь цар тахалтай холбоотой юу гэдэг нь эргэлзээтэй. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх үүрэг нь биелэгдэхгүй байгаад байхаар Герман улсаас гэрээ цуцлагдлаа гэж хэлдгээс яг юу болсон талаар ярьдаггүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлдэгч нь зээлээ төлөөгүй тохиолдолд давагдашгүй хүчин зүйл болсон хэдий ч төлөхгүй байх үндэслэл болохгүй. Төлбөр төлөх хугацаагаа өөрчлөөд байгаа нь гэрээний 7.3 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээд байгаа үйлдэл юм. Х банк ХХК үүнээс өөр зүйл хийж чадахгүй. Зээлийн хүү ямар нэг байдлаар зогсох байсан бол дахиад өөр өндөр хүү тогтоогдох байсан.

М ХХК-ийн өмгөөлөгчийн хэлсэн эхний агуулга нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зээлийг Хөгжлий банк ХХК еврогоор олгосон гэдгийг зээлийн дансны хуулгаас харж болно. Зээл хэзээ байгуулсан бэ гэхээр зээл олгосон үеэс эхэлдэг. Дарааллын асуудал нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлээс гадна өөрөөр зохицуулдаг. Зээл нь банкны зээл байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр зохицуулагдаад явж байгаа. Зээлийн хүүнээс эхэлж зээлийг шаардах нь гарцаагүй.

Судлуулсан нотлох баримттай холбоотойгоор хувьцааны үнэ нь огт өөр ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрээний зохицуулалтын талаар ярьж байна. Талууд гэрээгээ хоёр өөрөөр ойлгосон байх боломжтой тул Иргэний хуулиа баримтлаад тайлбарлах нь зүйтэй. Зээлийн гэрээний 3.1.6 дугаар зүйлийн зээл олгох хэлбэр, хүүгийн зохицуулалт байгаа. Банкны валютын зээлийн хүү хоорондоо хэр их ялгаатай байдаг вэ гэдгийг нотлохын тулд нотлох баримт гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Валютын ханш нь төгрөгийн хүүгээс бага байдаг. Энэ бол энгийн анхан шатны ойлголт байгаа. Жилийн 7.75 хувь гэдэг бол төгрөгийн зээл ийм хүүтэй байсан тохиолдол байхгүй. Зээл олголттой холбоотой асуудалд маргаагүй гэж ойлголоо. Дараалалд маргаж байна. Манай хүү бодогдохдоо 7.75 хувийн хүүгээрээ бодогдоно. Зөрчил гарахад үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү бодогдож байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйл зөвхөн хугацаа нь болсон зээлд хамаарах заалт байгаа. Үндсэн үүрэг болон хүүг төлүүлнэ гэдэг зохицуулалтыг харахад үндсэн хүү ч мөн үүрэг мөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгаа зүйл байхгүй. Х банк ХХК нь эхлээд хүүгээ авч явдаг. Бусад арилжааны банк шиг аргачлалаар явсан бол хүү маш их гарна. Валюттай холбоотой тайлбар хэлсэнгүй. Валютын хувьд үүрэг хэзээ үүссэн бэ гэдэгт салгаад тооцоолох боломж байхгүй. Банкнаас гаргаж байгаа нэхэмжлэлийн үүрэг нь еврог шаардаж байгаа. Шүүхэд төгрөгөөр илэрхийлж гаргасан ч гэсэн еврог шаардаж байгаа. Төгрөгийн евротой харьцах ханш буурч байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээтэй хамаагүй. Евротой холбоотой асуудалд ямар ч тохиолдолд еврогоор шаардаж байгаа. Хариу тайлбартаа ч огт дурдахгүй байгаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн харилцаа дуусгавар болно гэдэгт маргаад байгаа зүйл байхгүй. Зээлийн харилцаа хэзээ дуусгавар болох вэ гэхээр зээл бүрэн төлөгдсөнөөр дуусгавар болдог. Иргэд хоорондын шаардах эрхэд гэрээний хугацаа дуусгавар болсноороо шаардах эрх байхгүй болдог хэдий ч банк иргэн хуулийн этгээдийн хувьд өөр зохицуулалттай. Шүүхэд нэхэмжлэл гаргаад үүрэг зогссон ч дараа нь нэхэмжлээд явах боломжтой байдаг. Бид нар бол нэмэгдүүлсэн хүүнд 3.500 евро буюу маш бага хүү шаардаж байгаа. Шаардах эрхгүй болсон зүйл огт байхгүй.

Ковид болон давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор цар тахал нь 2020 оноос эхэлсэн. Зээлийн зөрчил нь ковидоос өмнө үүссэн байсан. Давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Иргэний хуульд чөлөөлөх тухай зүйл заалт байхгүй. Банкнаас хугацааг нь олгоод явж байсан. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүссэн давагдашгүй хүчин зүйлийг даван туулах боломжийг Х банк ХХК-иас олгосон гэж үзэж байна. Тухайн үед үүссэн давагдашгүй хүчин зүйл байсан бол манай талаас зөрчлийг арилгаад явсан. Хариуцагчийн хэлээд байгаа давагдашгүй хүчин зүйл нь үндэслэлгүй гэж үзэж байна. М ХХК-ийн өмгөөлөгч нь хүүгийн хувь хэмжээг бууруулах талаар хэлсэн. Хүүг бууруулах үндэслэл байхгүй. Зах зээлтэй дүйцүүлэх байдлаар хүүг бууруулж болдог. Ханшийн асуудлын тухайд хариуцагчийн өмгөөлөгч тооцооллоо өгсөн байсан. Анх зээл олгосон үеийн ханшийг хэлээд байх шиг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд үнэлгээний компани гэж байдаг. Төгрөгийн үнэ цэнэ буураад байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг өсгөөд байдаг. Еврогоор олгосон хэмжээгээр зээлээ төлүүлнэ.

Зээлийн харилцаа нь анх хүсэлт өгснөөр судалгаа хийгдээд валютаар олгогддог. Олголт нь М ХХК-ийн дансанд еврогоор олгосон. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс зээлийн төлөлтүүд хийгдэж явсан байна. Зээлийн дараалал яагаад ийм байх ёсгүй гээд байна гэхээр зээл хугацаа хэтэрсэн үед тодорхой дарааллаар хийгддэг. Зээлийн дансны хуулгаас харагдаж байгаа. 2021 оны 12 сараас хойш нэг ч төлбөр төлөгдөөгүй байна. Х банк ХХК-ийн зүгээс хугацааг сунгаад боломж олгоод явж байгаа. гэв.

 

3. Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхэд Х банк нь манай компаниас 2,451,294,226.80 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

М ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Х банкнаас зээлийн гэрээг цуцалж, мөн компанийн болон компанийн хувьцаа эзэмшигч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд оруулсан. Дэлхий нийтэд үүссэн Ковид 19 цар тахлын нөлөөллийн улмаас хэвийн төлөлттэй байсан зээлийн гэрээний үүрэг 2021 оны 09 сараас эхлэн доголдож эхэлсэн. Энэ тухай бид удаа дараа Х банканд мэдэгдэж холбогдох баримтуудыг хүргүүлсэн. Тодруулбал, гэрээний үүргийн зөрчил үүсэх шалтгаан нь бидний буруутай үйл ажиллагаанаас бус харин удаа дараагийн хилийн хориг, хязгаарлалт болон бусад олон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул шууд гэрээг цуцлахгүйгээр гэрээний хугацааг сунгах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбараа тодруулахдаа:

 

Тус шүүхэд Х банк нь манай компаниас 2,451,294,226.80 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

М ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Х банкнаас зээлийн гэрээг цуцалж, мөн компанийн болон компанийн хувьцаа эзэмшигч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд оруулсан. Зээлийн гэрээний хугацаагүй дуусаагүй байхад нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас хойш хугацааны хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ нь хэт нэг талыг барьсан стандарт нөхцөлтэй гэрээ тул гэрээний зарим зүйл заалт нь анх байгуулагдахдаа хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус болох нь харагддаг. Тухайлбал, Гэрээний 7.3-т Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг) нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй., Гэрээний 7.9 дэх заалт зэрэг нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд болон тооцооллын хувьд үндэслэлгүй юм.гэжээ.

 

4. Хариуцагч М ХХК нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК, Ц.А нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас 2023.04.12-ны өдрийн 2/428 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг 180,859,106.15 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Х банк ХХК нь манай компанитай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас хойш хугацааны хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээ цуцлагдсан учир талууд авсан өгсөн зүйлээ буцаах харилцаа үүснэ. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдахаас өмнөх гэрээний харилцааны зүйлээ шаардах эрхтэй, гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү шаардах эрхгүй. Иймээс 180,859,106.15 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан. М ХХК-ийн зүгээс зээл авах зорилго нь хонины ноосон бордоог Герман улс руу экспортлох зорилготой байсан. Цар тахалтай холбоотой 6000 тонн-ын бордоо авах гэрээ цуцлагдсан. Х банк ХХК-ийн гараад байгаа дуулианаас болоод 2021 онд хийгдэх гэрээнүүд зогссон. 2020 онд ОХУ-ын дайнаас болоод 80 тонн экспортлох гэрээ зогссон. Еврогоор гэрээ хийсэн гэж байгаа ч 2,395,013,333 төгрөг гэж яригдаж байгаа. Хамгийн эхэнд байгуулагдсан гэрээ төгрөгөөр байгуулагдсан. 1,013,476,481 төгрөг гэж үзэж байгаа. 186,290 еврогийн үлдэгдэлтэй гэж үзэж байна. Төгрөгийн зээлийн хүү 453,484,131.76 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Еврогийн зээлийн хүү 60,875.20 евро төлөх ёстой. Нийт үлдэгдэл нь 2,395,013,333 төгрөг төлөх ёстой. Үлдэх хэсэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний 3.3 дугаар зүйлд 442,000 еврогоор тооцож шилжүүлсэн байгаа. Иймд талуудын хүсэл зориг нь төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хоёрдох гэрээний 7.1 дэх заалтыг Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна гэж үзээд үлдэгдэл тооцооллоо хийсэн.

Зээлийн гэрээ нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хувьд талуудын чөлөөт байдлын зарчим хэрэгжихгүй. Зээлийн олголтыг еврогоор хийнэ гэж нарийвчлан зохицуулсан. Тэгэхээр зээлийг төгрөгөөр байгуулаад еврогоор олгосон асуудал байгаа. Дараагийн гэрээний 3.1 дүгээр зүйлд еврогоор олгосон талаар дурдсан. Төлбөрийн үүрэг гүйцэтгэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр төлөх нь хууль зөрчөөгүй гэж байна. Үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэх дарааллыг зохицуулаагүй. Зээлийн гэрээний 7.1 дүгээр зүйл нь анхнаасаа шаардлага гаргах хэрэггүй байсан. Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлд заасан шаардах эрх болдоггүй. Давагдашгүй нөхцөл байдалд маргасан зүйл байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй талаар мэдэгдээгүй гэж байна. М ХХК-ийн зүгээс 3 удаа уулзсан боловч эвлэрэх боломжгүй байсан. Авлигатай тэмцэх газарт давхар шалгагдаад байна гэдэг хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. М ХХК-ийн бүх хувьцаа эзэмшигчийн дансыг хаасан. Монгол улсын хувьд ач холбогдол бүхий үйл ажиллагаа эхэлсэн. 2022 оны 02 дугаар сараас хойш данс хаагдаад Герман улстай төлбөр төлөх, хүлээн авах боломжгүй болсон. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч өөрсдөө саад болсон.

Дарааллын хувьд нэхэмжлэгч тал яриад байсан. Хүүгээ төлж байгаад 2022 оны 09 дүгээр сард үндсэн төлбөрөө төлөхөөр тохирсон байсан. 2022 оноос дайн болоод манай гол худалдан авагч Герман улс байсан тул экспортын хувьд боломжгүй болсон. Эдгээр нөхцөл байдлууд нь үүрэг зөрчих үндэслэл болсон. М ХХК нь хонины органик ноосон бордоо гаргадаг. Монголд анхны ийм үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Бүх талаас данс хааж байгаа нь зээд төлөх боломжгүй байдалд хүргэж байна. Хууль зүйн хувьд гол маргаад байгаа гэрээ нь төгрөгөөр байгуулагдсан гэрээ байгаа. Талууд тохиролцоод зээлдэгчийн зүгээс анхнаасаа төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан гэж байна. 2017 онд байгуулсан гэрээнд эргэн төлөлтийн еврогоор төлнө гэсэн заалт байхгүй. Үг үсгийн алдаа ч юм уу, бусад заалтыг тайлбарлах ёстой. Банк нь санхүүгийн мэргэжлийн оролцогчийн хувьд зээлийн гэрээнд алдаа гаргах боломжгүй. Зээл олгох хэлбэрт маргаагүй. Үүрэг гүйцэтгэх дараалал гээд ярьж байна. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн эргэн төлөлт хийсэн дансны хуулгаас харагдана. Гэрээ байгуулснаас хойш нийт 3,000 евро нэхэж байгаа биш юм. 5 өдөө төлөлт хийхэд хүүг татаж авсан. 7.75 хувь нь еврод олгож байгаа зээлийн хүү гэдэг нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйл нь ямар тохиолдолд хязгаардагддаг вэ гэхээр аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллага байгаад байгаа тул Иргэний хуулийн 216.4 дүгээр зүйлээр хязгаарлаж болно. Зээлийн гэрээний 7.1 дүгээр зүйлийг хууль зөрчсөн заалт гэж үзээд шүүхэд хүсэлтээ гаргасан байгаа. Зээл авсан гэдэгт маргаагүй. Гэрээний хүчин төгөлдөр бус гэдэг нь 7.1 дүгээр заалтыг л хууль зөрчсөн гэж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь төгрөгөөр байгуулагдсан гэрээ тул нэхэмжлэлийг шийдэж, хүүг бууруулж өгнө үү.гэв.

 

5. Хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Х банк ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад тус хэрэгт Ц.А нь үндсэн зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө барьцаалуулж, гэрээ байгуулсныхаа хувиар хариуцагчаар татагдсан гэж ойлгож байна. Х банк ХХК болон М ХХК нарын хооронд 2017 оны 08 сарын 31-ны өдөр 3-МП-ЗҮ 2017-106 тоот Зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээг хариуцагч Ц.А нэхэмжлэгчтэй байгуулаагүй, зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч биш байна. Харин Ц.А нь 3-МП-ЗҮ 2017-106 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын *-р баг, Ар жанчивлан сууринд байрлалтай 6 га газрыг барьцаалж, 2017 оны 08 сарын 31-ний өдөр Б-МП-ГЭ2017-109 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээг байгуулсан, барьцааны гэрээ байгуулсантай аливаа маргаан байхгүй. Уг Барьцааны гэрээний зорилго нь М ХХК нь барьцаагаар хангагдах үүргийг зээлийн гэрээнд тодорхойлсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах юм. Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Барьцааны гэрээний дагуу Ц.Аийн хүлээх үүрэг нь зөвхөн барьцааны гэрээ, барьцаалуулагчийн хүлээх үүргээр хязгаарлагдана. Үндсэн гэрээ болох Зээлийн гэрээ, Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Барьцааны гэрээнд заасан нөхцөл үүсвэл хариуцагч Ц.Аийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцаа хөрөнгөөр шаардлагыг хангуулахад аливаа татгалзал байхгүй, тус барьцааны гэрээг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа шүүхэд илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Ц.Аөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

6. Хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбараа тодруулахдаа:

 

Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хэлсэн М ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд холбогдох бүх барьцааны гэрээг шүүхэд гаргаж өгсөн болон Ц.Аийн зээлийн хувийн хэрэгтэй танилцах хүсэлтэд Х банк ХХК-иас өгсөн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 3/424 тоот хариу хүргүүлэх тухай" албан бичгээс үзэхэд талуудын хооронд

-2017 оны 08 сарын 31-ний өдрийн БГ-МП-ГЭ 2017-109 Газар эзэмших эрх барьцаалах гэрээ

-2019 оны 02 сарын 27-ны өдрийн БГ-МП-ГЭ 2017-109/1 БГ-МП-ГЭ 2017-109 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ

-2021 оны 06 сарын 28-ны өдрийн БГ-МП-ГЭ 2017-109/2 Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ

-2019 оны 02 сарын 13-ны өдрийн БГ-МП-ҮХХ 2019-03 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ

-2019 оны 02 сарын 13-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04 Барьцааны гэрээ

-2019 оны 02 сарын 13-ны өдрийн 3-МП-ЗҮ 2017-106/1 3-МП-3Y 2017-106 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ

-2021 оны 06 сарын 28-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04/1 Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ

-2021 оны 06 сарын 28-ны өдрийн БГ-МП-ХУ 2021-15 Хувьцаа барьцаалах гэрээ-ээр барьцаалсан хөрөнгөөс өөр барьцаа хөрөнгө байхгүй гэж ойлголоо.

Тус барьцааны гэрээ дотроос хариуцагч Ц.А нь өөрийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын *-р баг, Ар жанчивлан сууринд байрлалтай 6 га газрыг барьцаалж 2017 оны 08 сарын 31-ний өдөр Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээг Х банк ХХК-тай байгуулсан. Бидний зүгээс уг барьцааны зүйл болох газрын нэгж талбарын хувийн хэрэгтэй танилцахад хамгийн сүүлд гарсан 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 000.......6* тоот эрхийн гэрчилгээ хүчинтэй байна. Харин тухайн газрын баримт бичгийн бүрдэлд газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл болон түүнтэй холбоотой бусад баримт байхгүй байна. Бидний мэдэж байгаагаар тус газар дээр үйлдвэрийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Уг үйлдвэрийн барилга нь М ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Ц.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш болно.гэжээ.

7. Хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номуунзаяа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК, Ц.А нарт холбогдох хэрэгт 2023 оны 04 сарын 12-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

М ХХК нь Х банк ХХК-тай 2017 оны 08 сарын 31-ны өдөр 3-МП-3Y 2017-106 тоот Зээлийн гэрээ байгуулсан байдаг ба уг зээлийн гэрээнд Ц.А нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн эзэмшлийн газрыг барьцаалуулсан. Ц.Аийн хувьд үндсэн зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө барьцаалуулж, барьцааны гэрээ байгуулсныхаа хувиар хэрэгт хариуцагчаар татагдсан гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ; Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3-т зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно; 19.5-т зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан. Зээлдэгч гэдэг нь Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу гэрээгээр зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор заасан. Гэтэл хариуцагч Ц.А нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж байсан удаагүй, нэхэмжлэгчээс ямарваа нэг байдлаар зээл авч байгаагүй ба зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч биш. Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 2/428 тоот нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

 

Хариуцагч Ц.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ц.Аийн хувьд барьцааны гэрээ байгуулснаараа хариуцагч болсон. Х банк болон М ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээг Ц.А нь нэхэмжлэгч талтай байгуулаагүй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн эзэмшлийн Төв аймгийн 6 га газрыг барьцаалсан байдаг. Барьцаа хөрөнгийн үнэлгээ нь тусдаа асуудал байгаа. Ц.Аийн хувьд үндсэн зээл төлөгдөөгүй үед барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Барьцаа хөрөнгө газрын хувьд Ц.Аийн нэр дээр байдаг. Үлдсэн хөрөнгөөр барьцаа хөрөнгөөр хангахад хангалттай хүрнэ гэж үзэж байна.

Х банк ХХК нь төрийн оролцоотой компани байгаа. Хөрөнгийг битүүмжилж байгаа нь Аийн хувьд хүндээр бууж байна. Аийн хувьд давагдашгүй хүчин зүйлийг харгалзан үзэх хүсэлтийг гаргаж байна. Зээл авсан үед цар тахал, хил хаалттай байлаа. гэв.

 

 

Хариуцагч Ц.Аийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Шүүхийн шийдвэр гарлаа гэж бодоход дарааллын асуудал байгаа. Барьцаа хөрөнгүүд нь 2019 онд барьцааны гэрээ хийгдсэн байгаа. Үнэлгээний хувьд М ХХК-ийн хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай гэж үзэж байна. Гэнэтийн болон давагдашгүй хүчний гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэгэнт Ц.А нь М ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц- гэдэг хүний хүү нь байгаа. Хонины ноосон бордооны үйлдвэр байгуулах төсөл эхлүүлээд ажиллаж эхэлсэн. Х банк ХХК нь М ХХК-иас зээлээ төлье гэдэг талаар ярьж хэлдэг. Цаашид үйл ажиллагаа явуулах боломжийг нэхэмжлэгч тал харгалзаж үзээсэй гэж хэлүүлсэн. М ХХК-ийн төлөөлөгч хэлж байна. Үйлдвэр ашиглалтад орсон цаг хугацаа нь олон улсын хүчин зүйлээс хийж гадагш экспорт хийж чадаагүй. Гэр бүлээрээ энэ бизнест хөрөнгө оруулсан төслөө алдахыг хүсэхгүй байгаа. Герман улсад ханган нийлүүлэх гэрээ нь давагдашгүй хүчин зүйлээс болоод цуцлагдсан. Зээлийн хүүгийн тооцооллыг дэмжиж байна.

Х банк ХХК-ийн төлөөлөгч нарын ярьж байгаа зүйл нь үндэслэлтэй. Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахад 2023 оны 09 дүгээр сар хүртэл сунгасан боловч нэхэмжлэл гаргаад явж байна.

Ц.Аийн хувьд барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ төлөгдөөгүй үед барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй. Иргэний хуулийн 157.7 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, түүнийг биелүүлэх талаар хэлж байгаа. Иргэний хуулийн 221.2 дугаар зүйлд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар заасан байдаг. Нийтэд илэрхий үйл баримт гэж бий. Үүнд БНХАУ-ын хилийн хориг, ОХУ, Украйн улсын дайн, гэх нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.

Мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээг өөрчлөх байсан, уг төсөл хэрэгжиж үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орсон, экспорт хийх үед ковид, дайн гэсэн давагдашгүй хүчин зүйл үүссэнийг харгалзан үзнэ үү гэдгийг хариуцагч хэлэхийг хүссэн. Санхүүгийн талаас зээлийн бүтцийн хуваарьт өөрчлөлт оруулдаг. Үүнийг дэлхийн том том санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлээд явдаг. Х банк ХХК үүнийг биелүүлсэн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гуравдугаарт Иргэний хуулийг төсөөтэй хэрэглээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 232.8 дугаар зүйлд заасныг төсөөтэй хэрэглэх боломжтой. Яагаад илтэд давагдашгүй хүчин зүйл байна гэхээр хилийн хориг, дайны нөхцөл байдал байгаа. Х банк ХХК нь данс битүүмжтэй холбоотой асуудлаар мэдэж байсан. Ийм үндэслэлүүд байхад хүүгээ бууруулахгүй шүүхэд нэхэмжлээд байж байгаа нь илт их байна. Дарааллын хувьд Аийн газар руу үүргийн гүйцэтгэл хангуулах магадлалтай байгаа. Гурван хувьцаа эзэмшигч энэ бизнесийг эхлүүлэхийн тулд 3,000,000,000 төгрөгийг оруулсан. Зах зээлийн үнэлгээг хэзээ ч хийлгэж болно. Шүүхээс Аийн барьцаа хөрөнгөтэй холбоотой гаргаж байгаа тайлбарыг харгалзан үзээд зээлийн хувь хэмжээг бууруулж өгнө үү.гэв.

 

 

8. Нэхэмжлэгч тал 1-р хавтаст хэргийн 7-124, 164, 167-170, 198, 224-227, 2-р хавтаст хэргийн 22-27,

хариуцагч нар 1-р хавтаст хэргийн 130-144, 150-151, 156-157, 182, 208-209, 230, 234-235, 2-р хавтаст хэргийн 60, 98-99-р хуудсан дахь нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр 2-р хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 757,708.88 евро буюу 2,451,188,226.80 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 2,451,294,226.80 төгрөг гаргуулах,

хариуцагч М ХХК, Ц.А нарт холбогдуулан барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хоёр удаа нэмэгдүүлж, зээлийн үндсэн төлбөрт 604,649.75 евро, үндсэн хүүгийн төлбөрт 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,523.75 евро, нийт 785,848.86 евро, Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн албан ханшаар төгрөгт хөрвүүлж, 3,009,455,360.59 төгрөг, нотариатын зардалд 106,000 төгрөг нэхэмжилжээ.

3. Хариуцагч М ХХК нь хонины ноосон био бордооны үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх зорилгоор зээл авч Герман улсад бүтээгдэхүүнээ экспортлох байсан.

-Дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас бордоо авах гэрээ цуцлагдаж, Х банкны хэргийн дуулиан, ОХУ-ын дайнаас шалтгаалж 2021 онд хийгдэх гэрээнүүд зогссон. Мөн компанийн болон компанийн хувьцаа эзэмшигч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд оруулсан. Зээлийн гэрээний үүрэг 2021 оны 09 сараас эхлэн доголдож эхлэхэд зээлийн гэрээний хугацаагүй дуусаагүй байхад нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас хойш хугацааны хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй,

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээг еврогоор биш төгрөгөөр хийсэн, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг еврогоор хийсэн, төгрөгийн зээл 1,013,476,481 төгрөгийн үлдэгдэлтэй, еврогийн зээл 186,290 еврогийн үлдэгдэлтэй, төгрөгийн зээлийн хүү 453,484,131.76 төгрөг, еврогийн зээлийн хүү 60,875.20 евро төлөх ёстой. Нийт 2,395,013,333 төгрөг төлөх ёстой, үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж зээлийг төлүүлсэн гэж маргажээ.

4. Хариуцагч Ц.А нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар эхлээд М ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, дараа Ц.Аийн хөрөнгөд халдах ёстой. Барьцааны гэрээний хугацаа, үнэлгээг харгалзаж, М ХХК-ийн дүрэмд зааснаар компанийн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой, үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орсон боловч цар тахал, дайны нөлөөгөөр экспорт хийх боломжгүй болсон өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулан гэрээг өөрчлөх байсан, давагдашгүй хүчин зүйлийг харгалан үзэж, эхний зээлийг төгрөгөөр авсан тул төгрөгөөр тооцуулах, хүү, тооцооллын талаарх хариуцагч М ХХК-ийн татгалзлыг дэмжиж байна гэв.

 

Зээлийн гэрээний тухайд;

 

5. Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээгээр, зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК-д Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төслийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зориулалтаар, 1,230,894,000 төгрөг хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний евро буюу 428,788 еврог, жилийн 7,75 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. /хх-16-27/

6. Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээгээр, зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК-д Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төслийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зориулалтаар, 221,212 еврог, жилийн 7,75 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. /хх-33-44/,

 

Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний тухайд;

 

7. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02/2 гэрээгээр, зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК, тэдгээрийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож,

-Зээлийн гэрээний 3.1.3-т эргэн төлөгдөх хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байна; гэснийг эргэн төлөгдөх хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байна гэж өөрчлөх;

-Зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн эргэн төлөлт: Хавсралт 1 (Зээлийг эргэн төлөлтийн хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу үндсэн төлбөрийг төлж, зээлийн хүүг улирал тутам төлнө; гэснийг зээлийн эргэн төлөлт: Улирал тутам Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөлтийн хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэж өөрчлөх,

-Зээлийн гэрээний Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөлтийн хуваарь)-ийг энэхүү гэрээний Хавсралт 1-ээр өөрчлөв.

Зээлийн гэрээнд дараах заалтыг нэмэв.

-Зээлийн гэрээний 8.1-д 8.1.6. Х банкны зээлийн төлбөрийг бусад хувьцаа эзэмшигчийн зээл, зээлийн төлбөрөөс эхэлж төлөх; гэж

-Зээлийн гэрээний 8.3-д 8.3.5.Ноосны үнэ өсөх болон аливаа бусад асуудлаар компани мөнгөний дутагдалд орсон тохиолдолд хувьцаа эзэмшигч шаардлагатай хөрөнгийг оруулах гэж тус тус нэмж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан. /хх-56-58/

 

8. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн З-МП-ЗҮ 2017-106/2 гэрээгээр,

зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК, тэдгээрийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан З-МП-ЗҮ 2017-106 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож,

-Зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн хугацаа: Зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 4 жил гэснийг зээлийн хугацаа: Зээлийн эхний олголт хийснээс хойш 5 жил гэж өөрчлөх;

-Зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн эргэн төлөлт: Үндсэн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш 13 дахь сараас, зээлийн хүүгийн төлбөрийг зээл эхний олголт хийгдсэн өдрөөс хойш улирал тутам тус тус Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэснийг зээлийн эргэн төлөлт: Улирал тутам Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөлтийн хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэж өөрчлөх

-Зээлийн гэрээний Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-ийг энэхүү гэрээний Хавсралт 1-ээр өөрчлөв.

-Зээлийн гэрээний 8.1-д 8.1.8. Х банкны зээлийн төлбөрийг бусад хувьцаа эзэмшигчийн зээл, зээлийн төлбөрөөс эхэлж төлөх; гэж;

-Зээлийн гэрээний 8.3-д 8.3.6. Ноосны үнэ өсөх болон аливаа бусад асуудлаар компани мөнгөний дутагдалд орсон тохиолдолд хувьцаа эзэмшигч шаардлагатай хөрөнгийг оруулах гэж тус тус нэмж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан. /хх-59-60/

 

9. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн З-МП-ЗҮ 2017-106/3 гэрээгээр,

зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК, тэдгээрийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан З-МП-ЗҮ 2017-106 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан З-МП-ЗҮ 2017-106/1, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан З-МП-ЗҮ 2017-106/2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож,

-Зээлийн нэмэлт гэрээний 2.1.1-т зээлийн хугацаа: Зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 5 жил гэснийг зээлийн хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл; гэж өөрчлөв.

-Зээлийн нэмэлт гэрээний 2.1.2-д зээлийн эргэн төлөлт: Улирал тутам Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэснийг зээлийн эргэн төлөлт: Үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улирал тутам тус тус Хавсралт (Зээлийн эргэн төлөлтийн хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэж өөрчлөв.

-Зээлийн нэмэлт гэрээний Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-ийг энэхүү гэрээний Хавсралт-аар өөрчлөв.

-Зээлийн гэрээний 8.1-д 8.1.9. М ХХК-ийн цаашид байгуулах борлуулалтын гэрээнд компанийн МУХБ-ны харилцах дансыг тусгах гэсэн заалт нэмэв.

-Зээлийн гэрээний 3.1.11 дэх заатад дараах байдлаар өөрчлөлтийг оруулав. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан газрын үнэлгээг 0 төгрөг болгон өөрчлөх,

-2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан БГ-МП-ХХ 2019-04 дугаартай барьцааны гэрээ (тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө)-гээр барьцаалсан тоног төхөөрөмжийн үнэлгээг төгрөг болгон өөрчлөх, зээлдэгчээс нэмж барьцаалахаар ирүүлсэн хөрөнгөнүүдийг эрсдлийн газраас үнэлсэн дүнгээр нэмж барьцаалан, гэрээнд өөрчлөлт оруулах;

-Компанийн хувьцаа нэмж барьцаалах тухай гэрээг нэмж байгуулах гэжээ. /хх-63-65/

10. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02/3 гэрээгээр,

зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК, тэдгээрийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан З-МП-ЗҮ 2019-02 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ-МП-ЗҮ 2019-02/1, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-МП-ЗҮ 2019-02/2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож,

-Зээлийн нэмэлт гэрээний 2.1.1-т эргэн төлөгдөх хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байна; гэснийг зээлийн дуусах хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл; гэж өөрчлөв.

-Зээлийн нэмэлт гэрээний 2.1.2-д зээлийн эргэн төлөлт: Улирал тутам Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэснийг зээлийн эргэн төлөлт: Үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улирал тутам тус тус Хавсралт (Зээлийн эргэн төлөлтийн хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө; гэж өөрчлөв.

-Зээлийн нэмэлт гэрээний Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-ийг энэхүү гэрээний Хавсралт-аар өөрчлөв.

-Зээлийн гэрээний 8.1-д 8.1.7. М ХХК-ийн цаашид байгуулах борлуулалтын гэрээнд компанийн МУХБ-ны харилцах дансыг тусгах гэсэн заалт нэмэв.

-2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Газар эзэмших барьцаалах гэрээгээр барьцаалсан Б-МП-ГЭ 2017-109 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан газрын үнэлгээг О төгрөг болгон өөрчлөх,

-2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан БГ-МП-ХХ 2019-04 дугаартай Барьцааны гэрээ (тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө)-гээр барьцаалсан тоног төхөөрөмжийн үнэлгээг төгрөг болгон өөрчлөх, Зээлдэгчээс нэмж барьцаалахаар ирүүлсэн хөрөнгөнүүдийг эрсдлийн газраас үнэлсэн дүнгээр нэмж барьцаалан, гэрээнд өөрчлөлт оруулах,

-Компанийн хувьцаа нэмж барьцаалах тухай гэрээг нэмж байгуулах гэжээ. /хх-66-68/

11. З-МП-ЗҮ 2017-106 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн З-МП-ЗҮ 2017-106/1 гэрээгээр,

зээлдүүлэгч Х банк ХХК нь зээлдэгч М ХХК нар, Х банкны Зээлийн удирдлагын хорооны хурлын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2018/84 дүгээр дүгнэлт, Х банкны Гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А-17 дугаар тушаалыг үндэслэн Талуудын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахаар талууд харилцан тохиролцож,

-Үндсэн гэрээний 3.1.11 дэх заалтыг дараах байдлаар хөрөнгийг цуцлах

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б-МП-ИХ 2017-110 дугаартай Барьцааны (Ирээдүйд бий болох хөрөнгө) гэрээ,

Б-МП-ҮХ 2017-107 дугаартай Үл хөдлөх барьцааны гэрээ:

Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, **в байр * тоот хаягт орших 150.37 м.кв талбай, Ү-22.........85, ГД:000.......95;

Орон сууц Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, **г байр * тоот хаягт орших 53,23 м.кв талбай, Ү-22........94, ГД:000.......86;

Авто зогсоол Хан-Уул дүүргийн, ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, **г байр ** тоот хаягт орших 18.0 м.кв талбай Ү-22..........88, ГД:000......92;

Авто зогсоол Хан-Уул дүүргийн, ** дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, **д байр ** тоот хаягт орших 18.0 м.кв талбай Ү-22..........87, ГД:000.......93 барьцаанд тавьсан хөрөнгүүдийг барьцааны гэрээг цуцлаж үндсэн гэрээг өөрчлөх,

Үндсэн гэрээний Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ-МП-ҮХХ 2019-03 дугаартай талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Өгөөмөр хаягт байрлах, 2313 м.кв талбай бүхий, Ү-14......91, ГД-000.......21 бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үр тариа, био бордооны үйлдвэр зориулалттай 6 га газрын хамт;

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04 дугаартай талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээний дагуу Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаа хөрөнгөд нэмэх нэмэлт оруулсан байна. /хх-87-88/

 

Барьцааны гэрээний тухайд:

 

12. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн БГ-МП-ҮХХ 2019-03 гэрээгээр,

Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон,

М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-14......91, ГД-000.......21 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Өгөөмөр хаягт байрлах, 2313 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, /хх-28-32/

 

13. Барьцааны /Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцаалах/ 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04 гэрээгээр,

Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон,

М ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, М ХХК-ийн өөрийн байранд байх 15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмжийг тус тус барьцаалж, /хх-49-55/

 

Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний тухайд;

 

14. Б-МП-ГЭ 2017-109 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б-МП-ГЭ 2017-109/1 гэрээгээр,

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б-МП ГЭ 2017-109 дугаартай Гзар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт оруулахаар тохирч,

Үндсэн гэрээний 1.2-д 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ-МП-ЗҮ 2019-02 дугаартай Зээлийн гэрээ болон 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ-МП-ЗҮ 2019-02/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон тус тус нэмэх, /47-48/

 

15. Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б-МП-ГЭ 2017-109/2 гэрээгээр,

Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээ, түүнд орсон нэмэлт өөрлөлтүүдийн гэрээнүүд,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон,

Ц.Аийн эзэмшлийн ГД:000.......618, НТД:41......07, УБД:Э-14.....68 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, үр тариа бордооны үйлдвэр хаягт байрлах, 60,000 м.кв талбайтай, Жимс жимсгэний усалгаагүй тариалан зориулалттай, 15 жил эзэмших эрхтэй газар эзэмших эрх, /хх-69/

 

16. Хувьцаа барьцаалах 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БГ-МП-ХУ 2021-15 гэрээгээр,

Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээ, түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон,

М ХХК-ийн 100 хувийн эзэмших эрхийн 250 ширхэг хувьцаа, /хх-70-78/

 

17. Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04/1 гэрээгээр,

Барьцааны /Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө барьцаалах/ 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БГ-МП-ХХ 2019-04 гэрээнд өөрчлөлт оруулж, нэмж ХБНГУ-ын mbH Materailborse Handels-und Verwertungsgesellschaft mbH компаниас худалдан авсан хонины ноосон био бордооны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, /хх-79-81/

 

18. Газар эзэмших эрх барьцаалах 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б-МП-ГЭ 2017-109 гэрээгээр,

Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэтгэлийг хангах баталгаа болгон Ц.Аийн газар эзэмших, ГД:000........98, НТД:41......07 дугаартай, Тав аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан сууринд байрлах, Үр тариа, био бордооны зориулалттай, 15 жил эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна. /хх-82-86/

 

19. Дээрх гэрээг нэгтгэн үзэхэд, Зээлийн 2 гэрээний тухайд,

зээлийн хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл;

зээлийн эргэн төлөлт: Үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улирал тутам тус тус Хавсралт (Зээлийн эргэн төлөлтийн хуваарь)-д тодорхойлсон хуваарийн дагуу төлнө;

Хавсралт 1 (Зээлийн эргэн төлөх хуваарь)-ийг энэхүү гэрээний Хавсралт-аар тус тус өөрчилж,

Зээлийн гэрээний 8.1-д 8.1.9. М ХХК-ийн цаашид байгуулах борлуулалтын гэрээнд компанийн МУХБ-ны харилцах дансыг тусгах, Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан газрын үнэлгээг 0 төгрөг болгон өөрчилсөн байна.

Мөн барьцааны үндсэн гэрээг өөрчилж, нэхэмжлэлд дурдсан барьцааны гэрээний үүргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.

 

20. Нэхэмжлэгч Х банк ХХК, хариуцагч М ХХК-ийн хооронд үүссэн зээл болон барьцааны гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Х банк ХХК, хариуцагч Ц.А нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

21. Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээний дагуу М ХХК-ийн Х банкин дахь 3600002456 дансанд зээлийн мөнгөн хөрөнгө 251,947.88 евро 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 176,840.10 евро 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус орж, нийт 428,787.98 еврогийн орлогын гүйлгээ,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээний дагуу М ХХК-ийн Х банкин дахь 3600005796 дансанд зээлийн мөнгөн хөрөнгө 221,212 евро 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр орлогын гүйлгээ хийгдсэн болох нь зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хх-115-121/

Хариуцагч нь Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний З-МП-ЗҮ 2017-106 гэрээг еврогийн биш төгрөгөөр олгосон зээл гэж маргаж байгаа боловч уг зээлийн гэрээний 3.1.6-д зээл олгох хэлбэрийг бэлэн бус, еврогоор гэж заан, дээрх дансанд еврогоор шилжүүлсэн байгааг үндэслэн 428,788 еврогийн зээл олгосон гэж үзлээ.

 

Зээлийн гэрээний хугацааны тухайд;

22. Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээний зээлийн эргэн төлөгдөх хугацааг зээлийн эхний олголт хийснээс хойш 4 жилийн хугацаатай олгож, нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр 4 жил гэснийг 5 жил болгож, 5 жил гэснийг өөрчилж, хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болгож, Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээний зээлийн эргэн төлөгдөх хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж заасныг нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 01 гэж, уг хугацааг хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

Хариуцагч М ХХК-ийн зээл, хүүгийн тооцооллын тухайд;

23. Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 35,732.32 евро, үндсэн хүүгийн төлбөрт 57,113.69 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 669.88 евро, нийт 93,515.89 евро,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээ түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,617.91 евро, үндсэн хүүгийн төлбөрт 5,315.48 евро, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 361.01 евро, нийт 15,294.40 евро, бүгд нийлээд 93,515.89+15,294.40=108,810.29 евро төлсөн байна.

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар

Зээлийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн З-МП-ЗҮ 2017-106 гэрээ, нэмэлт, өөрчлөлтийн гэрээний үүрэгт үндсэн зээл 393,055.66 евро, хүү 115,497.49 евро, нэмэгдүүлсэн хүү 2,290.64 евро, нийт 510,843.79 евро,

Зээлийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МП-ЗҮ 2019-02 гэрээ, нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүрэгт үндсэн зээл 211,594.09 евро, хүү 62,177.87 евро, нэмэгдүүлсэн хүү 1,233.11 евро, нийт 275,005.07 евро,

Нийтдээ үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро төлөх үүрэгтэй болох нь Х банкнаас гаргасан Зээл, зээлийн хүү тооцоолол баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 22-24/

24. Хариуцагч М ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурьдсан боловч хэргийн баримтаар Зээлийн эргэн төлөлтийг хуваарийг зөрчиж байгаа тул зээлийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч Х банкнаас хариуцагч М ХХК-д 2020.08.31-ний өдрийн 6/1109, 2021.09.27-ны өдрийн 6/723, 2021.11.01-ний 6/842, 2022.03.21-ний өдрийн 2/452 албан бичгээр мэдэгдэж,

Зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул Зээлийн гэрээний 10.1-д заасны дагуу нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө Зээлийн гэрээг цуцлаж, зээлийг буцаан дуудаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах мэдэгдлийг Х банкны 2022.08.29-ний өдрийн 2/1225 албан бичгээр мэдэгдсэн байна. /2-р хх-89-93/

Ийнхүү талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд заасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэгч Х банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тусгаж болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т зээлийн хүү, 3.1.10-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохиролцжээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээл, хүү, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг тул хариуцагч М ХХК нь зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хариуцагч тал гэрээний үүргийн зөрчил үүссэн тул зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцуулахаар өөрсдийн тооцооллыг шүүхэд гаргасан боловч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга баримтаас үзэхэд 2019 оны 09 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2020 онд бүхэлдээ зээлийн эргэн төлөлт хийгдээгүй нөхцөл байдал нь хариуцагч М ХХК, Х банк ХХК-тай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ болохоос өмнө гэрээний үүргийн зөрчил үүссэн байна гэж үзлээ. /хх-98-99/

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй байсан талаар хариуцагч Ц.Аийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд зээлийн гэрээний хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зээл төлөх хугацааг зээлдэгчийн хүсэлтээр удаа дараа хойшлуулж байсан, зээлийн зарим барьцаа хөрөнгийг мөн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар өөрчилж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлснээс хойш банк барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх, зээлдэгчийн бусад этгээдтэй хийж байгаа гэрээнд тус банкин дахь дансныг заах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан байна.

Иймээс Ковид-19 цар тахлын үед зээлийн төлбөр төлөх хугацааг зээлдэгчийн хүсэлтээр өөрчилж байсан гэж үзэхээр байгаа тул зээлийн гэрээний үүрэг, түүний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

25.Дээрх дүгнэлтийг нэгтгэн үзвэл, хариуцагч М ХХК нь нэхэмжлэлээр шаардсан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч М ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 еврог Монгол банкны 2023.01.14-ний өдрийн зарласан еврогийн албан ханш 3,829.56 төгрөгөөр тооцож, 3,009,455,360 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасантай нийцнэ.

Иймд хариуцагч М ХХК-иас үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро буюу 3,009,455,360 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

26. Хариуцагч Ц.Аийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар эхлээд М ХХК-ийн хөрөнгөөр үүргийг хангуулж дараа нь үлдэх хэсэгт Ц.А барцааны гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах тайлбар гаргаж байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн зохицуулалтаар хариуцагч М ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг зохих журмаар хангуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн албадан дуудлага худалдааны зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэрлэгдэх зохицуулалттай тул шийдвэр гүйцэтгэх дарааллыг шүүхээс тогтоохгүй гэж үзлээ.

27. Барьцааны гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд,

27.1. М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-14......91, ГД-000.......21 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Өгөөмөр хаягт байрлах, 2313 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

27.2. М ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, М ХХК-ийн өөрийн байранд байх 15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж,

27.3. ХБНГУ-ын mbH Materailborse Handels-und Verwertungsgesellschaft mbH компаниас худалдан авсан хонины ноосон био бордооны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж,

27.4. М ХХК-ийн 100 хувийн эзэмших эрхийн 250 ширхэг хувьцаа,

27.5. Ц.Аийн эзэмшлийн ГД:000.......618, НТД:41......07, УБД:Э-14.....68 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, үр тариа бордооны үйлдвэр хаягт байрлах, 60,000 м.кв талбайтай, Жимс жимсгэний усалгаагүй тариалан зориулалттай, 15 жил эзэмших эрхтэй газар эзэмших эрх бүхий хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж байна.

28. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 106,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан баимтаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хангагдах үндэслэлтэй гэж үзлээ.

29. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар Х банкны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч М ХХК-иас 3,009,561,360.59 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15,205,757 төгрөг, хариуцагч М ХХК, Ц.А нараас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагад хамаарах 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч М ХХК-иас үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро буюу 3,009,455,360 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч М ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд,

2.1. М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-14......91, ГД-000.......21 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Өгөөмөр хаягт байрлах, 2313 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.2. М ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, М ХХК-ийн өөрийн байранд байх 15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж,

2.3. ХБНГУ-ын mbH Materailborse Handels-und Verwertungsgesellschaft mbH компаниас худалдан авсан хонины ноосон био бордооны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж,

2.4. М ХХК-ийн 100 хувийн эзэмших эрхийн 250 ширхэг хувьцаа,

2.5. Ц.Аийн эзэмшлийн ГД:000.......618, НТД:41......07, УБД:Э-14.....68 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *-р баг, Аржанчивлан суурин, үр тариа бордооны үйлдвэр хаягт байрлах, 60,000 м.кв талбайтай, Жимс жимсгэний усалгаагүй тариалан зориулалттай, 15 жил эзэмших эрхтэй газар эзэмших эрх бүхий хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М ХХК-иас 15,205,757 төгрөг, хариуцагч М ХХК, Ц.А нараас 70,200 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/27870 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШТ2023/00031 дүгээр тогтоол нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ