Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0293

 

 

 

 

    202*******          0*******           28                                    128/ШШ202*******/029*******

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ******* дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А.М

Хариуцагч: Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч /хуучин нэрээр/ Д.А нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.М*******, хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй:

1.1. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч А.М нь Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын  хэлтсийн улсын байцаагч Д.Аод холбогдуулан “Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Аын 20******* оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 0001*******88 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******00,000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1,020,000 төгрөг төлөх” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан бөгөөд гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.

1.2. Эрх бүхий албан тушаалтан болох Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас А.М нь Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Городок дахь хяналтын постоор 91-******* УАМ улсын дугаартай Тоёота королла-фелдер маркийн тээврийн хэрэгслээр ******* ширхэг нойтон тарвага /тулам/ тээвэрлэсэн гэх бүртгэлийн *******-*******7******* дугаартай гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 20******* оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 12/27************** дугаартай албан бичгээр хүлээн авч, 20******* оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

1.*******. Маргаан бүхий Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 20******* оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0001*******88 дугаар шийтгэлийн хуудсаар А.М нь ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглосон ан болох ******* ширхэг тарвага /тулам/-ыг тээвэрлэж явсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн *******00,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 1,020,000 төгрөгийг төлөх шийтгэл ногдуулжээ.

2. Процессын түүх:

2.1. Дээрх шийтгэлийн хуудсыг А.Мд 20******* оны 09 дүгээр сарын *******-ны өдөр танилцуулсан байх бөгөөд тэрээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зураагүй.  

2.2. А.М нь 20******* оны 10 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн шүүгчийн 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ20*******/908******* дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг тогтоох тухай” захирамжаар буцааж, гомдол гаргагч нь 20******* оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

*******. Гомдол гаргагч А.М, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******.1. “А.М би Улаанбаатар хотын төвийн дүүрэг болон алслагдсан дүүрэг болох Багануур дүүрэг хооронд өөрийн Филтер маркийн УАН 91-******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр хааяа хувиараа таксинд явдаг. 20******* оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн 18 цаг *******0 минутын үед Б Б /РД:ЛБ, утасны дугаар , Багануур дүүргийн дугаар хороо Хөдөө хэсэг гэх хаягтай гэж ойлгосон, сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх үл таних эмэгтэй битүү цаасан хайрцагтай зүйлийг “хонины мах” гэж хэлээд надаас хотод байгаа хүнд хүргэж өгөхийг гуйсан. Би хүний ачааг дур мэдэн задлах нь зохисгүй үйлдэл учир Б өгсөн мэдээллээр хонины мах юм байна гэж ойлгоод машиндаа аваад явсан.

*******.2. Хот явж байх замд Налайх дүүрэгт Городокын пост дээр цагдаа мэргэжлийн хяналтын ажилтнууд зогсоож миний авч явсан ачаануудыг шалгасан. Гэтэл Б өгч явуулсан хонины мах гэх зүйл нь тарваганы мах байсан. Би тухайн үед тарваганы мах гэдгийг мэдээгүй, хүн өгч явуулсан ачаа гэдгийг мэргэжлийн хяналтын ажилтан Г гэх хүнд тайлбарлаж хэлсэн. Г нь Б руу гар утсаар нь холбогдоход тэрээр тарваганы махаа “хүнээс худалдаж авсан” гэж тайлбарлаад утсаа тасалчихсан.

*******.*******. Би өөрийгөө буруугүй, тарваганы мах гэдгийг мэдээгүй гэдгээ хэлж тайлбарласан боловч намайг тарваганы мах хууль бусаар тээвэрлэсэн хэмээн Зөрчлийн хуулиар шийтгэсэн. Нийслэлийн Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.А гэдэг хүн 20******* оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 0001*******88 дугаартай шийтгэлийн хуудсаар надад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******00,000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1,020,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Мөн миний автомашиныг хурааж улсын орлого болгоно гэсэн.

*******.4. Би хүний хүргэж өгөхийг даалгасан ачааг дур мэдэн задалж болохгүй, задлах боломжгүй учир ачаа хүлээлгэж өгсөн хүний мэдээлэлд итгэхээс өөр аргагүй, хэрэв тээвэрлэхийг хориглосон зүйлийг хэлэлгүй, нуун дарагдуулж өгсөн бол ачааг өгсөн тухайн хүн өөрөө зохих хариуцлагаа хүлээх нь хууль, шударга ёсонд нийцнэ.

*******.. Дээр дурдсан нөхцөл байдлыг хэлж, ачаа илгээсэн болон хүлээн авах хүний утасны дугаар мэдээллийг өөрийн мэдэх хэмжээнд хэлж, учир байдлыг тайлбарласаар байтал асуудлыг ул суурьтай, тал бүрээс нь бүрэн шалгалгүй, намайг буруутгаж шийтгэл ногдуулсан байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Би намайг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа энэ байдлаас шалтгаалж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч, байнга санаа зовнилтой, тайван байж чадахгүй байна. Торгууль *******00,000 төгрөг, нөхөн төлбөрт 1,020,000 төгрөг төлж өөрийн амьжиргаагаа залгуулдаг автомашинаа хүртэл хураалгахаар болчихоод байна.

*******.6. Иймд Нийслэлийн Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Аын А.М надад 20******* оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 0001*******88 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан “Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******00,000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1,020,000 төгрөг төлөх” тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. “А.М нь УАМ 91******* гэсэн дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа таксины үйлчилгээ хийдэг. 20******* оны 9 дүгээр сарын *******-ны өдөр 18 цаг *******0 минутад Б.Б гэсэн регистрийн дугаартай, өөрийнх нь албан ёсны эзэмшдэг утасны дугаар дугаартай, хонины мах гэсэн нэршилтэй явуулж буй ачаа тээврийнх нь дугаар юм. Энэ хүн Багануур дүүргийн дугаар хороо, Хөдөө хэсэг гэх хаягт амьдардаг гэж ойлгосон. Энэ хүн битүү цаасан дээр хонины мах гэж хэлээд А.Мэс хотод хүргэж өгөөч гэж гуйсан. Үүний дагуу А.М нь ачаа хүргэж өгнө гэж 7000 төгрөг авсан.

4.2 Мэргэжлийн хяналтын байцаагч үйл ажиллагаа явуулахдаа хуулийг зөрчсөн байна. Учир нь жинхэнэ зөрчил гаргагч этгээд хэн бэ гэдгийг олж тогтоогоогүй. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн гэсэн гурван үндэслэлийг заавал тогтооно. Тогтоосны үндсэн дээр барьсан нь хэн юм, агнасан нь хэн юм, тээвэрлэсэн нь хэн юм гэдэг нөхцөл байдал гарч ирэх ёстой.

4.******* Гэтэл улсын байцаагч А 20******* оны 6 дугаар сарын *******-ны өдөр шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагч хүнийг А.М гэж үзээд *******00 мянган төгрөг ноогдуулж, нөхөн төлбөр 1 сая 200 мянган төгрөг гаргасан. Энэ нь хууль бус үйл ажиллагаа юм, учир нь зөрчил гаргагч этгээд гэдгийн хуулиар тогтоохдоо зөрчил гаргагч нь хуулийн хэм хэмжээгээр тогтоогдох бөгөөд зөрчил үйлдэгч нь хувь хүн, хуулийн этгээд байж болно, зөрчлийн шинжтэй хохирлын хэм хэмжээ нь тохирсон байх ёстой байдаг. Шударга ёсонд нийцүүлж үйлдэл, үйл ажиллагаагаа явуулах ёстой байтал дутуу хатуу “Та тээвэрлэсэн, манайд ийм хуулийн зохицуулалт нэмэлтээр орсон” гэж байна. Энэ хүн тээвэрлэсэн шалтгаанаа хэлсэн. Надад ийм утаснаас ийм утас руу хүн ачаа тээвэр явуулсан. Хэлэхдээ хонины мах гэсэн. Миний буруу бол хараагүй явдал юм. Үнэхээр тэр ******* тулмыг энэ хүн харсан бол авч явахгүй байх ёстой гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс нь ачаагаа А.Мэр явуулчхаад байхад шийтгэлийн арга хэмжээг ганцхан тээвэрлэсэн А.М байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

4.4 Энэ шийтгэх тогтоолын цаана хоёр хүн байна. Иргэний хуульд байгаа тээврийн гэрээний дагуу А.М нь өөрийн 91******* дугаартай машинд тээвэрлэн тээврийн хөлсөнд 7000 төгрөг авсан. Үүнийг бүрэн гүйцэт тогтоох ёстой. Талууд тээврийн гэрээг амаар хийсэн. Тээвэрлүүлж байгаа хүн тухайн хүнд хөлс төлөх тул 7000 төгрөг төлсөн. Үүнийг хяналтын байцаагч тогтоох ёстой. Та хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн бэ, яагаад та биш гээд байгаа юм, та яагаад мэдээгүй юм гэж ярих биш харин тогтоох ёстой байсан.

4.. Дараагийн дугаарт бид зөрчлийн гэхээс илүүтэй гэмт хэрэг байна гэж үзэж байна. Учир нь хоёр утасны этгээд бүхэл бүтэн гурван тулам хийчхээд хүний машинд тээвэрлүүлээд хүнийг зөрчилд оруулсан байна. Гэтэл үүнийг шүүрч аваад шийтгэх тогтоол оноож байгаа байцаагчийг би буруутгаж байгаа. Энэ хүн гэмт хэргийг нуусан. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага энэ хэргийг бүртгээд зөрчлийн хэрэг байна та шийдээч гэхэд энэ хүн хүлээн авахаас татгалзах эрхтэй. Учир нь утасны номерууд байна, хоёр хүн байна. Тэрийг шалгахгүй ганцхан А.М******* шалгасан. Би барьсан, агнасныг энэ хүн шалган тогтоох ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас бид зөрчил гаргагч нь дахиад хоёр хүн байна. Үүнийг энэ хүн зайлшгүй шалгах ёстой. Барьсан, агнасныг хаянгуутаа тээвэрлэснийг оруулж ирж байгаа нь хууль бус үйлдэл юм.

4.6. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт агнасан, барьсан, тээвэрлэсэн нь гурвуулаа байж байж энэ зөрчлийн хэмж хэмжээ гарч ирнэ. Ганц тээвэрлэснийг нь л барьсан. Нөгөө талаас экологийн цагдаа юм хийгээгүй. Яагаад гэвэл экологийн цагдаа гэмт хэрэг илрүүлэгч мөн. Байгальд байгаа ан амьтныг хэн барьсан, хэн агнасныг А байцаагч өөрөө мэдэхгүй юм бол экологийн цагдаад хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу байна, агнасан байсныг та нар тогтоож над руу явуул, тэгж байж гурван хүнийг бүгдийг нь шийтгэж байж энэ шийтгэвэр хуульд нийцэх ёстой.

4.7. Цагдаагийн байгууллага өөрсдөө тогтоогоод Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил байна гэсэн нь хууль зөрчсөн байна. Хэдийгээр илтгэх хуудсаар бичиж байгаа боловч үүний цаана бүхэл бүтэн хоёр хүн нуугдаж байна. Тийм учраас байцаагч шийтгэврээр А.Мд авсан хууль бус арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү.

4.8. Бид гэсэн дугаарт огт хүн байхгүй байсан бол хариуцлагаа өөрсдөө хүлээнэ. Үүн дээр Б.Б гэх хүн ирээд миний дугаар мөн, энэ хүн зохиож хэлээгүй, утасны лавлагааг аваад ирсэн гэсэн. Энэ хүнийг байцаагч яагаад дуудаад асууж болдоггүй юм. Байцаагч өөрөө гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Өөрсдөө явуулдаггүй юмаа гэхэд цагдаадаа хэлээд явуулж болно. Мөн гэсэн дугаарыг танд ямар ачаа очих ёстой юм бэ гээд тогтоож тарваганы арьс тулмыг хаанаас яаж агнасан гэдгийг тогтоож байж манай хүнийг тээвэрлэсэн хүн гэдгийг хэлэх ёстой. Зөвхөн ганцхан тээвэрлэсэн гэдгээр барьж аваад би баавгайтай хэрэг шийдэж байсан, баавгай ачиж явж байсан хүн буруудсан чи буруудна гэсэн. Гэтэл хянасан прокурор нь бас та хэлмэгдчихлээ, захиргааны хэргийн шүүхэд өгдөг гээд гомдлыг нь бараг үзэж байсан юм шиг байна. Тэгэхээр бид хууль бус үйл ажиллагаа явуулсан байцаагчийн актын хүчингүйд тооцож, шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэсэн үндэслэл гаргаж байна.

4.9. Анхнаасаа А.М******* хувьд энэ утасны дугааруудыг хэлээд энэ ачиж явсан хонины мах биш боллоо гэдгийг баригдсан цагаасаа хэлсэн. Энэ дагуу байцаагч Д.Аын хувьд Б, Б.Б гэх хүмүүс байна гэдгийг мэдсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас утасдаад энэ хүмүүс авахгүй байна, надад дуудах эрх байгаагаас албадан ирүүлэх эрх байхгүй гээд ажлаа дутуу хийсэн байна. Тийм учраас бид мөрөөрөө явж байгаа таксины жолоочийг буруутан гэхээс илүүтэй, экологид хохирол учруулж байгаа бодит үйлдэл хийгч нь хэн юм бэ гэдгийг харах ёстой гэж үзэж байна. Энэ дээр хэн байна гэвэл Б.Б, Б гэдэг хоёр хүн байна. Өөрөө ярьж байна. Б  гэдэг хүнийг үйлдэл хийгээгүй учраас аваагүй гэсэн. гэсэн утсан дээр огт хүн байхгүй бол А.М уначихъя. Хүмүүс байхгүй би ийм юм авснаар гээд. Хавтаст хэргийн 40 дүгээр тал дээр Б Б байнга холбогдох боломжгүй байх тул хаягаар нь дуудах хуудас хүргүүлэхээр шийдвэрлэв гэсэн нь ажиллагаа хийгдээгүйг харуулж байна. Энэ хүнд 7000 төгрөг өгсөн байна. Яагаад 7000 төгрөг өгсөн гэвэл хонины мах явуулсны төлбөр болгож өгсөн. Хэрэв ажиллагаагаа хийгээд Б.Бгаа авчирсан бол экологид учруулсан барьсан юм уу, агнасан юм уу, аль уулнаас энэ гурван тулмыг бэлдээд энэ хүний машинд хийсэн бэ гэдгийг тогтоох ёстой. Тэгэхгүйгээр энэ хүнийг тээвэрлэсэн гээд ганцхан санкц барьж ирээд чи тээвэрлэсэн юм чинь гэж болохгүй гэж бодож байна.

4.10. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс харахад Б Бг дуудсан боловч энэ хүнтэй огт харьцаагүй, энэ хүнд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн мэдүүлэг аваагүй. Үүгээр А.М гэж хүний нөхцөл байдал бодитой юм уу, бодит бус уу гэдэг нь гарч ирнэ. Б.Б гэдэг хүний нууцын зэрэглэлтэй баримт ч байгаа, тэрэнтэй Б.Б гэдэг хүн холбогдоод энэ хүний машинаар ачаа тээш өгөөд явуулсан гэдэг нь утсаар холбогдож ярьсан, бид нарын авчирсан мессеж дээр та наадахаа тэнд нь хая, би шатаад дуусъя гэдгээр харагддаг. Шатаад дуусъя гэдэг үгийн хууль зүйн ойлголт нь энэ минийх шүү, би энийг орхиё гэсэн санаа юм. Энэ мессеж дээр ч байгаа, утсан дээр ч байгаа. Тийм учраас би энэ хүнээс мэдүүлэг авах, зөрчил гаргасан Б.Бтай холбоотой ажил хийгдээгүй учраас шийтгэлийн арга хэмжээ бодит байж чадаагүй, хууль бус үйлдэл болж байна. Үүнийг зайлшгүй олж тогтоогооч, хэнийх байсан, хэн тээвэрлүүлснийг олж байж энэ хүний зөв үйлдэл байсан уу? буруу үйлдэл байсан уу гэдэг гарч ирнэ. Энэ хүн хуйвалдаагүй, огт танихгүй гэдгээ хараад байна. Б нь хуулийн ойлголтоор Б.Бтай садан төрлийн холбоотой болоод байна. Энэ хүн яагаад ирэх байсан хонины махаа авахгүй байгаа юм бэ? Тэр байтугай Эрүүгийн хуульд толгой дохиход холбоотой зөрчил болдог. Тэгэхээр зөрчил гаргагчдыг бүгдийг тогтоож байж тээвэрлэсэн, агнасан, барьсан бүгдийг гурвуулааг тогтоож байж энэ асуудал зөв шийдэгдэх юм. Тийм учраас шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэл гаргаж байна” гэжээ.

. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.1. Манай Мэргэжлийн хяналтын хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас 20******* оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 12-/27************** тоот албан бичгээр иргэн А.Мд холбогдох *******-*******7******* дугаартай /Налайх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Городок дахь хяналтын постоор иргэн А.М нь 91-******* УАМ улсын дугаартай Тоёота королла фелдер маркийн тээврийн хэрэгслээр ******* ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэсэн гэх/ гомдол мэдээлэл харьяаллын дагуу шилжин ирсэн.

.2. Хэргийн материалыг хүлээн авч танилцахад иргэн А******* овогтой М /РД:/, утас , хаяг: Багануур дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот/ нь 91-******* УАМ улсын дугаартай Тоёота королла фелдер маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн А/19******* дугаартай “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны хэмжээнд ******* жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ ******* ширхгийг тээвэрлэж явсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул 20******* оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтын тогтоолоор ******* дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж шалгасан.

.*******. Шалгалтын явцад иргэн А.М нь мэдүүлэгтээ /Би Багануур дүүргээс хот хооронд хүн тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг ба дайвар ачаа авах тохиолдол байдаг. 20******* оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 19 цагийн үед би Багануур дүүргээс Улаанбаатар хот руу таксинд явах гэж байтал үл таних эмэгтэй хүн хотруу дайвар ачаа явуулахаар ирсэн. Тэр үед нь би ямар ачаа вэ гэдгийг тодруулахад хонины мах гэж хэлсэн, би хүний ачаа тээш задалж үзэх эрхгүй учир этгээд л аваад явсан тиймээс амьтны аймагт хохирол учруулаагүй гэж үзэн торгууль, нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна жинхэнэ эзэн буюу холбогдогчийг олж гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлтэй байна/ гэх иргэн А.М нь хот хооронд зорчигч буюу ачаа тээш тээвэрлэхдээ Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт зааснаар /Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй/ тээвэрлэлтийн гэрээг байгуулах байсан ба тээвэрлэгч нь ямар ч тохиолдолд ямар ачаа тээш тээвэрлэж яваагаа мэдэж, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байсан тул дайвар ачааг задалж үзээд тээвэрлэх үгүй эсэхээ шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. А.М нь хонины мах тээвэрлэсэн байсан ч малын гарал үүслийн гэрчилгээтэй махыг хот руу нэвтрүүлэх байсан.

.4. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 “агнах, барихыг түр хориглосон ан амьтан” гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсодсон муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн .2, .*******-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг хэлнэ гэж заасан байдаг ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1******* дэх хэсэгт агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон байдаг. Мөн хуулийн 2 дугаар зүйлд Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл, *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх заалтад иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлөх, *******7 дугаар зүйлийн *******7.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. *******7.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно, *******7.*******-д энэ хуулийн 2.*******-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж зүйлчилсэн байгаа нь тухайн этгээдийн үйлдэлд нөхөн төлбөр оногдуулахыг тус тус тодорхой зааж өгсөн байна.

.. Зөрчлийн тухай хууль анх 2017 онд батлагдахад 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тээвэрлэх үйлдэлд арга хэмжээ оногдуулах заалт байхгүй байсан. Үүний улмаас энэхүү хуулийн цоорхойг ашиглаж тухайн жилүүдэд энэ холбогдогчийн үйлдэлтэй нэгэн адил асуудал мах ихээр гарах болсон үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тээвэрлэсэн этгээдэд аргах хэмжээ оногдуулах заалтыг оруулсан байдаг.

.6. Хяналт шалгалтын явцад иргэн А.М нь 91-******* УАМ улсын дугаартай Тоёота королла фелдер маркийн тээврийн хэрэгслээр Монгол орны хэмжээнд ******* жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ ******* ширхгийг тээвэрлэж явсан зөрчил нь холбогдогчийн мэдүүлэг, хяналт шалгалтын явц, фото зураг зэргээр тогтоогдсон бөгөөд тус зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар арга хэмжээ оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.

.7. Иймд иргэн А******* овогтой Мд оногдуулсан торгууль *******00 нэгж буюу *******00,000 төгрөг, нөхөн төлбөрийн 1,020,000 төгрөгийн 0001*******88 дугаар бүхий “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр буюу хууль ёсны гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. А.М******* гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Налайх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 20******* оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0001*******88 дугаар шийтгэлийн хуудсаар А.М******* ******* ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн *******00 нэгжээр торгож, хохиролд 1,020,000 төгрөгөөр гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хуульчилсан.  

. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын *******0-ны өдрийн А/12******* дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд ******* жилийн хугацаанд хориглосон байна.

6. Ийнхүү тарвага агнахыг улсын хэмжээнд хориглосон үед гомдол гаргагч А.М нь 20******* оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр 91-******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* ширхэг тарвагыг агнасан байдалтай тээвэрлэж явсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан илтгэх хуудас /хх ******* тал/, А.М******* тайлбар /хх 2 тал/, фото зураг зэргээр тогтоогдсон, уг үйл баримтад гомдол гаргагчаас маргаагүй, харин хүний дайвар ачаа тээвэрлэж явсан тул хохирол төлүүлэх үндэслэлгүй, дайвар ачаа өгсөн хүнийг олж тогтоох байсан гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

7. Учир нь зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 20******* оны 9 дүгээр сарын 1*******-ны өдрийн Холбогдогчоос авсан мэдүүлэгт А.М нь “...20******* оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр 19 цагийн үед би БНД-ээс УБ хот руу таксинд явах гэж байтал үл таних эмэгтэй хүн хот руу дайвар ачаа явуулахаар ирсэн. Тэр үед нь би ямар ачаа вэ гэдгийг тодруулахад хонины мах гэж хэлсэн. ...ийм учраас холбогдогчийг буюу жинхэнэ эзнийг нь олж гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт байна гэж мэдүүлэг өгсний дагуу эрх бүхий албан тушаалтан нь дайвар ачаа дээрх утасны дугаарын эзэмшигч Х.Бийг холбогдогчоор асуусан, дайвар ачаа өгсөн гэх Б.Бд дуудах хуудас зэргийг хүргүүлсэн байна. Мөн шүүхээс Б.Бг гэрчээр асуусан.

8. Хэрэгт авагдсан Х.Б, Б.Б нарын мэдүүлэг, утасны дуудлага, мессежээр Б.Б нь дайвар ачаа өгсөн болох нь хангалттай нотлогдохгүй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дугаар зүйлийн *******-д “... эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснаар А.М нь зөрчил үйлдээгүйг, уг зөрчлийг өөр этгээд үйлдсэн болохыг нотлох эх сурвалжаа заагаагүй тул эрх бүхий албан тушаалтан нь тарваганы махыг тээвэрлэж явсан гомдол гаргагчид хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

9. Зөрчлийн тухай хуулийн 4.******* дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан.

10. Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хориглосон хугацаанд амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн аль аль тохиолдолд зөрчил үйлдсэнд тооцож, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар хууль тогтоогчоос хуульчилсан.

11. Энэ маргааны тохиолдолд гомдол гаргагч нь хориглосон хугацаанд тарвагыг агнасан байдалтайгаар тээвэрлэсэн зөрчил гаргасан нь нотлогдож байгаа, бусдын дайвар ачаа байсан болохыг хангалттай нотлох эх сурвалжаа гомдол гаргагч өөрөө заагаагүй нөхцөлд тээвэрлэх зөрчлийг гаргасан этгээдээр хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.

12. Иймд  эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч Д.А нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; ...1.*******.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; ...1..Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Амьтны тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.”, Засгийн газрын 2011 оны 2******* дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 44-т заасныг үндэслэн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 1.020.000 төгрөгөөр тооцож хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул А.М******* гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******, 106.*******.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4, Амьтны тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2-т заасныг баримтлан А.М******* Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын  хэлтсийн улсын байцаагч Д.Аод холбогдуулан гаргасан “20******* оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 0001*******88 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******00,000 төгрөгийн торгууль оногдуулж, нөхөн төлбөрт 1,020,000 төгрөг төлөх” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ө.БОЛОРЧИМЭГ