Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Б.Уянга,

нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч Н.Хоньчин,

хохирогч Э.Базарсад, Б.Пүрэвсүрэн, Ц.Доржхорол, Я.Солонго, Б.Баярцэцэг, Б.Баярмаа, Н.Сэрээнэнхорлоо, Т.Үүрийнтуяа тэдгээрийн өмгөөлөгч Г.Намуун,

шүүгдэгч  З.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Д.Алтантуяа, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Г, Д.Анарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013347 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, 1 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 6 дугаар байрны 103 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ………, хэрэг хариуцах чадвартай, Самбаа овогт З.Г

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй,

-2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ……….., хэрэг хариуцах чадвартай, Өндөрийнхөн овогт Д.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч З.Г, Д.Анар нь бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт Бүгд найрамдах Солонгос улс руу сүмийн журмаар болон автомашины үзэсгэлэн худалдааны журмаар виз гаргаж, явуулна гэж зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр халхавчлан хуурч мэхлэх аргаар хохирогч Ч.Өнөржаргалаас 3.500.000  төгрөг, Б.Пүрэвсүрэнгээс 5.000.000 төгрөг, Ч.Өнөртунгалагаас 3.500.000 төгрөг, Я.Солонгоос 3.500.000 төгрөг, Г.Дүгэрсүрэнгээс 10.000.000, 3.Бадамаас 3.500.000 төгрөг, Б.Мөнхшүрээс 3.500.000 төгрөг, Л.Болор-Эрдэнээс 3.500.000 төгрөг, О.Сумьяагаас 3.500.000 төгрөг, Э.Базарсадаас 3.500.000 төгрөг, Ц.Доржхоролоос 3 600.000 төгрөг Ц.Юндэндоржоос 3.500.000 төгрөг, Б.Баярцэцэгээс 7.100.000 төгрөг,       Н.Сэрээнэнхорлоогоос 3.100.000 төгрөг, Б.Баярмаагаас 7.500.000 төгрөг,  Т.Үүрийнтуяагаас 9.300.000 төгрөгийг тус тус дансаар болон бэлнээр шилжүүлэн авч нийт 77.100.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ:..”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна.”..гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амэдүүлэхдээ:..”Би З.Гтай 2 жилийн өмнө гэрийнх нь хашаанд гэр барих гэж очихдоо анх танилцаж байсан. Тухайн үед З.Г өөрөө 2 хүүхэдтэй сайн хүүхэн шиг санагдсан. Би 1 сарын дараа хашаанаас нь нүүж нийтийн байранд орсон. Тэрнээс хойш манай гэрээр орж гарч найз нөхөд болцгоосон. Хэргийн тухайд З.Гг анхнаасаа бусдыг залилж байна гэдгийг мэдээгүй. Би З.Ггийн эгчийг Солонгос улсад байдгийг мэддэг. Би гэрт нь очиж үзсэн учраас З.Гг худлаа ярьж байна гэх талаар мэдээгүй. Хохирогч нараас хэл ам гараад байхаар нь З.Гтай очиж уулзахад ээжтэйгээ хамт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар хэлж байсан. Би хохирогч нараас 2-3 хүнтэй нь уулзахад З.Гтай цуг явж байсан. Хохирогч нараас би нэг ч мөнгө авч байгаагүй. Түрээсийн байранд амьдарч байхад З.Ггаар 2-3 удаа түрээсийн байрны мөнгөө төлүүлж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярмаа мэдүүлэхдээ: ”Мөнгө авсан зүйлгүй. Гомдолтой байна. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Үүрийнтуяа мэдүүлэхдээ: “Авсан мөнгө байхгүй. Хохирлоо авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Доржхорол мэдүүлэхдээ: “3.600.000 төгрөг өгсөн. 100.000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл мөнгөө авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: “5.000.000 төгрөг өгсөн. Буцааж авсан зүйлгүй. Гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярцэцэг мэдүүлэхдээ: “7.100.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө аваагүй. Гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Солонго мэдүүлэхдээ: “3.500.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөө хүнээс зээлж өгсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Базарсад мэдүүлэхдээ: “3.500.000 төгрөг өгсөн. Мөнгө авмаар байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сэрээнэнхорлоо мэдүүлэхдээ: “3.100.000 төгрөг өгсөн. Мөнгөө авмаар байна. Гомдолтой байна” гэв.

     Мөрдөн байцаалтын шатанд Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1120 дугаартай дүгнэлт /2хх-118-119, 123/, хохирогч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /1хх-32-33/, хохирогч Б.Пүрэвсүрэнгийн банкны дансны хуулга /1хх-7/, хохирогч Э.Базарсадын мэдүүлэг /1хх-39-41/, хохирогч О.Сумъяагийн мэдүүлэг /1хх-42-43/, хохирогч З.Бадамын мэдүүлэг /1хх-45-46/, хохирогч Ц.Доржхоролын мэдүүлэг /1хх-48-49/, хохирогч Я.Солонгын мэдүүлэг /1хх-51-52/, зээлийн гэрээ /1хх-17/, орлогын мэдүүлэгийн хуулбар /1хх-18/, хохирогч Ц.Юндэндоржийн мэдүүлэг /1хх-55-56/, түүний гаргасан өргөдөл /1хх-13/, хохирогч Ч.Өнөржаргалын мэдүүлэг /1хх-58-59/, түүний иргэний үнэмлэхний хуулбар /1хх-22/, хохирогч Ч.Өнөртунгалагийн мэдүүлэг /1хх-61-62/, зээлийн гэрээ /1хх-21/, хохирогч Л.Болор-Эрдэнийн мэдүүлэг /1хх-164-165/, зээлийн гэрээ /1хх-149/, дансны хуулга /1хх-150/, гэрч Л.Нарантуяагийн мэдүүлэг /1хх-166-167/, хохирогч Г.Дүгэрсүрэнгийн мэдүүлэг /1хх-201-202/, зээлийн гэрээ /1хх-191/, хэлцэл /1хх-192/, дансны хуулга /1хх-193/, зарлагын маягтын хуулбар /1хх-194/, хохирогч Б.Мөнхшүрийн мэдүүлэг /1хх-230-231/, мөнгөн шилжүүлэгийн хуулбар /1хх-223/, хохирогч Б.Баярцэцэгийн мэдүүлэг /2хх-62-65/, зээлийн гэрээ /2хх-43/, хохирогч Н.Сэрээнэнхорлоогийн мэдүүлэг /2хх-68-69/, зээлийн гэрээ /2хх-49/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /2хх-100, 101/, хохирогч Б.Баярмаагийн мэдүүлэг /2хх-72-73/, мөнгөн шилжүүлгийн хуулбар /2хх-45/, зээлийн гэрээ /2хх-101/, хохирогч Т.Үүрийнтуяагийн мэдүүлэг /2хх-75-76/, мөнгөн шилжүүлгийн хуулбар /2хх-46/, зээлийн гэрээ /2хх-97/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /2хх-91/, гэрч З.Пүрэвгэрэлийн мэдүүлэг /1хх 67-68/,  шүүгдэгч З.Ггийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-112-114, 3хх-24-25/, шүүгдэгч З.Ггийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /1хх-244/ зэрэг болно.

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.Г, Д.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт Бүгд найрамдах Солонгос улс руу сүмийн журмаар болон автомашины үзэсгэлэн худалдааны журмаар виз гаргаж, явуулна гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч мэхлэх аргаар хохирогч Ч.Өнөржаргалаас 3.500.000 төгрөг, Б.Пүрэвсүрэнгээс 5.000.000 төгрөг, Ч.Өнөртунгалагаас 3.500.000 төгрөг, Я.Солонгоос 3.500.000 төгрөг, Г.Дүгэрсүрэнгээс 10.000.000, 3.Бадамаас 3.500.000 төгрөг, Б.Мөнхшүрээс 3.500.000 төгрөг, Л.Болор-Эрдэнээс 3.500.000 төгрөг, О.Сумьяагаас 3.500.000 төгрөг, Э.Базарсадаас 3.500.000 төгрөг, Ц.Доржхоролоос 3.600.000 төгрөг Ц.Юндэндоржоос 3.500.000 төгрөг, Б.Баярцэцэгээс 7.100.000 төгрөг, Н.Сэрээнэнхорлоогоос 3.100.000 төгрөг, Б.Баярмаагаас 7.500.000 төгрөг,  Т.Үүрийнтуяагаас 9.300.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч нийт 77.100.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: "Сарантуяа эгч залгаад “Есүсийн цуглааны журмаар Солонгос улс руу хүн явна гэж байна, чи явах юм уу яах юм бэ” гэж асуухаар нь би “дугаарыг нь өгчих” гэхэд “88155317 руу залга  З.Г гэдэг хүн байгаа” гэж хэлээд өгсөн юм. Би дугаарыг нь аваад тэр өдрөө шууд залгаад холбогдоход цуглааны журмаар Солонгос руу гаргах гэж байгаа юм. Нэг хүн 3.500.000 төгрөгөөр бэлэн гаргана гээд “чи хаана ажилладаг юм” гэхээр нь би ажлаа зааж өгсөн чинь З.Г “за за ерөөсөө бид хоёр чиний ажил дээр чинь яваад очьё, уулзаж байгаад тухтай ярья” гэсэн Тэгээд ажил дээр ирэхдээ 55-01 дугаартай приус 20 машинтай ирээд нэг хүнийг 3.500.000 төгрөгөөр гаргаж байгаа, тэр мөнгөнд хоол, байр. тийзний зэрэг бүх мөнгө багтаж байгаа бөгөөд 5.000.000 төгрөгийг манай цуглаанаас байршуулах юм. Манай цуглаан нь Солонгос улсад Ансанд байдаг бөгөөд тэр цуглааны пастер нь манай эгч Пүрэвсүрэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би баталгаатай юм бол дажгүй байна, гэхдээ надад мөнгө төгрөг байхгүй гэж хэлэхэд чи юу ч гэсэн визний 500.000 төгрөгөө өгчихөө материал бүрдүүлэхэд хэрэг болно гэхээр нь би надад гадаад паспорт байхгүй гэхэд Д.Ань надад гадаад паспортын хэлтэст нь таньдаг хүн байгаа чи юу ч гэсэн над руу яриарай гэхээр нь би өөрөө нөхөртэйгээ хөөцөлдөөд өгсөн. Надад цагаан хуудас өгөөд манай нөхрийг өөрийг нь байх хэрэгтэй гээд паспортын хэлтсээс өгөөгүй юм. Хамт явж байсан Д.Алтантуяаг З.Г танилцуулахдаа “Аагий миний орчуулагч бөгөөд би өөрөө бичиг баримтаа бүрдүүлдэг” юм гэж хэлж байсан. Тэгээд би паспорт нь болохгүй болохоор гараад явж байхад Д.Азалгаад яасан бэ миний дүү гэхээр нь манай нөхрийнх болсонгүй. Өөрийнхөө паспортыг захиалчихлаа гэхэд за наанаа байж бай би одоо яваад очьё гэснээ удалгүй дахин залгаад за за чи ерөөсөө КТМС-ийн энд хүрээд ир гэхээр нь очиж уулзахад бичиг баримтаа өгчих би маргааш гаргаад өгнө надад таньдаг хүн байгаа гэсэн. Надад З.Г нь 2016 оны 8 дугаар сарын 5-нд явуулна гэж хэлсэн бөгөөд дараа нь 2016 оны 8 дугаар сарын 15-нд явахаар болчихлоо. Энэ үед Солонгост гоё баяр болно гэж хэлсэн ба одоо дахиж хойшлохгүй биз дээ гэж асуухад одоо юу гэж хойшлох юм бэ яг хугацаандаа явна гэж хэлсэн. Би З.Гд визнийх гээд 500.000 төгрөг өгсөн ба 2016 оны 6 дугаар сарын 16-нд 4.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 25-наас өмнө мөн 200.000 төгрөг өгсөн...Би дээрх мөнгийг гаргаж өгөхдөө З.Г нь надтай хамт явж манай гэрээс очиж хашааны гэрчилгээ аваад манай хашааг хамт 5.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 4.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн." /1хх-32-33-р хуудас/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Пүрэвсүрэн нь шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1хх-7/,

Мөрдөн байцаалтад хохирогч Э Базарсадын өгсөн: "Надад З.Г гэдэг хүний 88155317 гэсэн дугаарыг өгөөд өөрөө яриад үз гэж Намжилмаа хэлсэн юм. Би шууд З.Г руу залгахад болно болно гэж хэлсэн юм. Гадаад паспорттойгоо 2 хувь цээж зурагтайгаа мөнгөтэйгөө хуучин Солонгосын элчин дээр хүрээд ир гэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 9-нд мөнгөө олоод 2016 оны 8 дугаар сарын 10-нд 14 цагийн үед хуучин Солонгосын элчингийн урд очиж өгөхөд цагаан өнгийн СRV маркын машинтай. Харааны шилтэй орчуулагч гэсэн 40-45 насны эмэгтэйтэй хамт явж байсан. Тэгээд би мөнгөө бэлнээр нь тоолж өгөхөд орчуулагч нь гэх эмэгтэй мөнгийг нь тоолж авсан. Надад тэмдэглэлийн дэвтрийн булан дээр З.Г нь гарын үсэг зурсан бичиг хийж өгсөн. Мөнгө авахдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 00:50 цагаас бүгдээрээ явна, чамаас гадна 12-13 хүн байгаа, чи хамгийн сүүлийнх нь их азтай авч ирж өглөө гэж хэлсэн." /1хх-39-40/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Э.Базарсад нь шүүгдэгч З.Гд 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн талаархи гарын үсэг бүхий өргөдөлд хавсарган өгсөн баримт бүхий цаас,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О Сумьяагийн өгсөн: "Би 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 13-14 цагийн хооронд хуучин Солонгосын элчин сайдын яаман дээр очиж З.Г болон орчуулагч гэсэн Д.Анартай уулзахад 53-66 УНС гэсэн цагаан өнгийн СRV маркийн машинтай 2 эгч байсан. Тэгээд уулзахад найдвартай гаргаж өгнө итгэлцлийн хүрээнд гаргаж өгнө. Та нар Намжилмаад итгэж байгаа, би та нарт итгэж байна гэж хэлээд 3.500.000 төгрөгийг бэлнээр тухайн өдөр авсан...Мөнгө өгөхдөө би гарын үсэг З.Ггаар зуруулж авсан юм...Хохирлоо барагдуулж авмаар байна.” /1хх-42-43/ гэх мэдүүлэг,

-Хохирогч О.Сумъяа нь шүүгдэгч З.Гд бэлнээр 3.500.000 төгрөг өгсөн талаархи гарын үсэг бүхий баримт /1хх-15/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Бадамын өгсөн: “2016 оны 7 дугаар сарын    30-нд би найз Алтанзагасаас утсаар Солонгос руу хямдхан явах боломжтой байна гэж сонсоод маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 31-нд манай найз Алтанзагасаар дамжуулж Солонгос улс руу 3.500.000 төгрөгөөр явуулж өгнө гэсэн З.Г гэдэг хүнтэй танилцаад уулзсан юм. Гэрэлмаа нь надтай уулзаад сүмийн шугамаар хямдхан гаргаж өгнө очиж байрлах байр болон ажлын байр бүх юм багтаж байгаа. Барьцаа 5 000 000 төгрөгийг өөрсдөө байршуулна гэж Гэрэлмаа надад хэлээд өнөөдөр манай орчуулагч Алтантуяа Солонгос нисэх гэж байгаа юм мөнгөө яаралтай байршуулсан байх шаардлагатай мөнгөө шилжүүл гэхээр нь би Гэрэлмаагийн данс руу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хорооллын тэнд байдаг Хаан банкнаас 14-16 цагийн үед 3.500.000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн юм...хохирлоо барагдуулмаар байна.” /1хх-45-46/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Доржхоролын өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр манай дүү Батшүрийн найз Намжилмаа нь Солонгос улс руу 3.500.000 төгрөгөөр гаргах хүн байна гэж хэлэхэд нь би Солонгос явахаар болж тэр явуулж байгаа гэх З.Г гэгч хүнтэй 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Хавдартын эмнэлгийн гадаа очиж цагаан Пажеро машинд орж уулзсан юм Надад гадаад паспорт байхгүй байсан учир хэлсэн. Тэгэхэд З.Г, Д.Ахоёр хамт байсан. Надад хоёулаа гадаад паспортыг чинь зохицуулна 100.000 төгрөг ордог юм гэж хэлэхээр нь тухайн өдөр З.Ггийн 5753545066 гэсэн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад Солонгос руу сүмийн журмаар явуулж байгаа юм гэж хэлсэн. Маргааш нь З.Г над руу 12 цагийн үед залгаад 3.500 000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь би 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Хаан банкнаас миний дүү Отгонцэцэг З.Ггийн данс руу шилжүүлсэн...З.Г гэдэг хүнд нийт 3.600.000 төгрөгийг залилуулсан хохирлоо барагдуулмаар байна.”  /1хх-48-49/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Солонгын өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр оюутан байхаасаа найзалсан найз Намжилмаа над руу орой 22 цагийн үед залгаад чи ямар ажил хийж байна Солонгос явах уу гэж асуухаар нь явья гэж хэлэхэд Б.Пүрэвсүрэн эгчийн дугаарыг өгөөд маргааш ажил дээр нь очиж уулз гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 27-нд 11 цагийн үед Хавдар судлал дээр Б.Пүрэвсүрэнтэй ажил дээр нь очиж энэ гаргаж байгаа хүн найдвартай юу гэж асуухад миний виз гарчихсан гэж хэлсэн. Тэгээд З.Г нь залгаад нөгөө эмнэлгийн гадаа гараад ир гэхээр нь би гарч Пүрэвсүрэнгийн хамтаар уулзахад улаан өнгийн 55-01 УНИ улсын дугаартай 20 приус маркийн улаан өнгийн машинтай ирсэн юм. Тэгээд би та найдвартай гаргана биз дээ гэхэд өөдөөс шууд орилоод чи тэгвэл боль боль би угаасаа найдвартай гаргаж байгаа юун хулхидах гээд үнэн юм шиг өөдөөс уурлаад загнахаар нь би итгэсэн. Тэгээд би явнаа гэж хэлэхэд уур нь гараад З.Г над руу хандаад миний дүү хэзээ мөнгөө шилжүүлэх вэ гэхээр нь би маргааш шилжүүлнэ гээд салсан. Маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 28-нд би ээжтэйгээ хамт мөнгөө тушаах гээд гэрээс гараагүй байхад З.Г байн байн залгаад яасан бэ хурдлаарай визний чинь хугацаа ойртох гээд байна ганцхан чинийх л гараагүй шүү гээд байсан...Тэгээд 11 дүгээр хороолол дээр уулзаад нотариатын газар орж 9 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн гэж гэрээ байгуулсан. Яагаад мөнгө зээлсэн гэж гэрээ хийж байгаа юм бэ гэхэд ингэж хэлэхгүй бол нотариатууд Солонгос явах юм гэвэл баталж өгдөггүй юм гэсэн. Тэгээд мөнгөө “Хаан банк”-ны 5753545066 дугаартай данс руу нь хийсэн...Ц.Доржхорол, Б.Пүрэвсүрэн, Намжилмаа бид 4 уулзахад Д.Агэдэг эмэгтэйтэй хамт байсан ба Д.Ань Солонгос нөхөртэй гэж өөрийгөө хэлж байсан. Хохирлоо барагдуулмаар байна. Зохих хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү." /1хх-51-52/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Я.Солонго нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч З.Гд 3.500.000 төгрөг өгч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч                     Ч.Батбилэгээр хийлгэсэн зээлийн гэрээ №93 /1хх-17/,

-Хохирогч Я.Солонго нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч З.Ггийн 5753545066 дугаартай данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Юндэндоржийн өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Намжилмаа гэдэг манай эхнэрийн талын хамаатны хүнээр дамжуулж Солонгос улс руу явуулна гэсэн. З.Г гэдэг хүнтэй уулзахад Есүсийн журмаар явуулна. Энэ мөнгөнд байр, хоол, тийзний бүх юм багтаж байгаа гэж хэлсэн. Барьцаа 5.000.000 төгрөгийг цаанаас Солонгосоос бүгдийг нь байршуулна гэж хэлсэн юм. Тэгээд би 3.500.000 төгрөгийг 21 дүгээр хорооллын “Хаан банк”-наас 5753545066 тоот данс руу нь өдөр шилжүүлсэн. Надад З.Г нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр явуулна гэж хэлж мөнгө авсан. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр уулзаад утсан дээрээс нь би визний зургаа харсан юм." /1-хх-55-56/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Юндэндорж нь шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн баримт /1хх-13/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Өнөржаргалын өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Үнэгүй” зараас 88155317 дугаар руу эгчийн хамт залгаж Солонгос улс руу виз гаргуулах журмаар холбогдож 2016 оны 6 дугаар сарын 13-нд 100 айлын “Хаан банк”-ны үүдэнд утсаар холбогдсон хүнтэй уулзахад З.Г гэдэг эмэгтэй өөрийгөө танилцуулаад шашны журмаар виз гаргаж байгаа гэж хэлээд визний төлбөр 3.500.000 төгрөг хамгийн түрүүнд явах хүн нь хэн юм бэ гэж асуусан юм. Тэгэхэд манай эгч намайг Ч.Өнөржаргалыг явуулна гэж хэлэхэд болно, төлбөрөө өнөөдөр яг одоо хийвэл сайн байна төлбөрийн мөнгийг авахдаа нотариатаар орж баталгаажуулна гэж хэлсэн. Тэгээд би 3.500.000 төгрөг авч тухайн өдөртөө З.Гтай зээлийн гэрээ байгуулсан юм. Би уулзаагүй байж байгаад 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр над руу З.Г залгаж виз чинь гарсан ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзахад визээ эх хувиар нь үзээгүй гар утсан дээр дарсан фото зураг харсан юм...Өгсөн нийт 3.500.000 төгрөг л нэхэмжилж байна.” /1хх-58-59/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Ч.Өнөржаргал нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч З.Гд 3.500.000 төгрөгийг өгч байгуулсан зээлийн гэрээ /1хх-22/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Өнөртунгалагийн өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Үнэгүй” зараас 88155317 дугаар руу залгаж Солонгос улс руу виз гаргуулах журмаар холбогдсон юм. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 13-нд 100 айлын “Хаан банк”-ны үүдэнд уулзсан юм. Уулзахад З.Г гэдэг эмэгтэй өөрийгөө танилцуулаад шашины журмаар виз гаргаж байгаа гэж хэлээд визний төлбөр 3.500.000 төгрөг хамгийн түрүүнд явах хүн нь хэн бэ гэж асуусан юм. Би дүү Ч.Өнөржаргалыг явуулна гэж хэлэхэд болно төлбөрөө өнөөдөр яг одоо хийвэл сайн байна. Төлбөрийн мөнгийг авахдаа нотариатаар орж баталгаажуулна гэж хэлсэн. Тэгээд дүү Ч.Өнөржаргалдаа 3.500.000 төгрөг өгч явуулаад тухайн өдөртөө З.Гтай зээлийн гэрээ байгуулсан юм. Тэгээд би нөхөртэйгөө хамт З.Гтай 2016 оны 7 дугаар сарын 7-нд “Хурд” хорооллын гадаа уулзсан юм. Тэр өдөр нөхөр бид хоёрыг 7 сая төгрөгөө өгчих юм бол виз чинь гарчихна гэж хэлсэн юм. Тэр өдөр З.Гтай дахин уулзаж 7 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 10-нд утсаар З.Г ярьж 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Солонгосын элчин амрах юм байна. 2016 оны 7 дугаар сарын 28-нд ниснэ виз чинь ажил цуглахаар гарна. Тэгээд явцгаана гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 26-нд виз чинь гарсангүй, дахин материал шаардсан гэрлэлтийн лавлагааны хуулбар нэмж аваад явсан. 2016 оны 8 дугаар сарын 2-нд виз чинь гарсан гээд миний нэртэй визний зураг үзүүлсэн...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр холбогдоод Аагий гэдэг эмэгтэйтэй хамт ирээд 2016 оны 8 дугаар сарын 30-нд нисэхээр болсон шүү гэж хэлсэн. Өгсөн нийт 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна.” /1хх-61-62/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Ч.Өнөртунгалагийн нөхөр гэрч Ш.Сэргэлэнболд нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүгдэгч 3 Гэрэлмаатай 7.000 000 өгч байгуулсан зээлийн гэрээ №3955 /1хх-21/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Болор-Эрдэнийн өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 28-нд манай эгч Нарантуяаг ажил дээрээ байж байтал ажлын газрынх нь ах Гүнчиндорж утсаар ярьж орж ирээд Солонгос улс руу яаралтайгаар явах хоёр хүн байна уу гэж асуусан байсан. Тэгээд манай эгч намайг явуулах гээд Гүнчиндорж гэдэг хүнтэй ярилцаж тохиролцоод нэг хүний 3.500.000 төгрөг өгөөд явуулаад өгнө гэсэн байсан. Гүнчиндорж гэдэг хүний дүү Дүгэрээ гэдэг ахтай 91950205 дугаарын утсаар холбогдож би Солонгос явах хүн байна одоо таньтай уулзаж болох уу гэсэн чинь энэ дугаар руу холбогдоод уулз гээд З.Г гээд хүний 88155317 дугаарыг өгөхөөр нь залгаад ярьсан чинь 11 дүгээр хороололд ирээд уулз гэхээр нь 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр очтол улаан өнгийн приус 20 машинд суулгаад намайг 2 хувь цээж зураг, гадаад паспорт 3.500.000 төгрөг авчирч өг гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 3-нд З.Г эгчтэй хорооллын “Өргөө кинотеатр”-ын автомашины зогсоол дээр уулзаад “Өргөө кинотеатр-ын хажуу талын нотариат ороод З.Г эгч надтай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд нотариатаас гараад би З.Г эгчийн “Хаан банк”-ны 5753545066 дугаарын данс руу өөрийн 5720915582 дугаарын данснаас 3.300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа үлдэгдэл 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд З.Г эгч рүү залгаад одоо яах ёстой талаар асуухад 2016 оны 8 дугаар сарын 14-нд Солонгос улсад оччихсон байна виз чинь гарахаар ярина гэж хэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр онгоцны буудал руу явахаасаа өмнө Сувдмаа руу залгаад та хэд гарч байна уу гээд залгасан чинь З.Ггийн утас нь болохгүй байна ямар байсан ч хэдүүлээ уулзая гэсэн. Тэгээд нисэх дээр Сувдмаа болон бусад гадаад явахаар мөнгөө өгсөн 12 хүн ирсэн байсан. Тэгээд уулзаад бид нар Солонгос явах хүмүүс дунд өөрсдийн нэрсийг шүүлгэсэн боловч бид нарын хэний нь ч нэр байгаагүй гээд залилуулснаа мэдсэн.” /1хх-164-165/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Л.Болор-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шүүгдэгч   3.Гэрэлмаатай 3. 300.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан /1хх-149/,

-Хохирогч Л.Болор-Эрдэнэ нь шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 3.300.000 төгрөг 8 дугаар сарын 6-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ны дансны хуулга /1хх-150/,

 

Гэрч Л.Нарантуяагийн өгсөн"...Г.Дүгэрсүрэн, Сувдмаа хоёроор дамжуулж З.Г гэдэг хүнтэй дүү Л.Болор-Эрдэнийг холбогдуулсан юм. Машиндаа суулгаж байгаад чи явах юм уу мөнгөө хэзээ өгөхийн Солонгост очоод ажил бэлэн хамгийн түрүүнд гадаад паспорт, 2 хувь цээж зураг хэрэгтэй байна гээд маргааш нь дахиж уулзсан. Тэгээд маргааш нь манай дүү гадаад паспортоо өгөх гэж уулзахад мөнгөө яаралтай өг гэж байна гээд над руу ярихаар нь би дүү Л.Болор-Эрдэнийн данс руу 3.500.000 төгрөг хийсэн. Тэр мөнгийг манай дүү З.Ггийн данс руу өөрийнхөө данснаас шилжүүлсэн байгаа.” /1хх-166-167/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Дүгэрсүрэнгийн өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Зоригтын Гэрэлмаа гэдэг эмэгтэй БНСУ-д виз гаргадаг гэж иргэн Б.Пүрэвсүрэнгээс хадам дүү Б.Залгамжлагч сонсоод бид хоёр Хавдар судлалын эмнэлэгт З.Г, Б.Пүрэвсүрэн нартай очиж уулзсан. Гэрэлмаа хэлэхдээ "2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын Ансан хотод христийн сүмийн уулзалт цуглаан болно. Тэр арга хэмжээнд Монгол улсаас 15 хүнийг итгэгч гэж визийг гаргуулж БНСУ-руу авч явна Ансан хотод байрлах сүмд байрлаж, хоол, байрлах байрыг сүмийн зардлаас гаргуулна Ойрын хугацаанд нэг хүний 3.500.000 төгрөгийг гадаад паспорт, цээж зургийн хамт яаралтай өг" гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дүү Залгамжлагчийн хамт Гэрэлмаатай Сүхбаатар дүүргийн хуучин байрны эсрэг талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Гэрэлмаа над руу залгаад "БНСУ-руу явах хүсэлтэй нэг хүн олж чадах уу" гэж надаас асуухаар нь эхнэрийгээ явуулахаар санал болгоод 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 2.000.000 төгрөгийг Гэрэлмаагийн 5753545066 гэсэн Хаан банкны данс руу нь 11-р хорооллын Хаан банкны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн . Б Залгамжлагч, Б Сувдмаа нарын 6.500.000 төгрөгийг би өөрийн мөнгөнөөс төлсөн юм. Мөн өөрийн 3.500.000 төгрөгийг нэмж бодохоор надад 10.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.” /1хх-201-202/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Г.Дүгэрсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл /1хх-191-192/,

-Хохирогч Г.Дүгэрсүрэнгийн эзэмшлийн данснаас 3 сая төгрөгийг шүүгдэгч       3.Гэрэлмаагийн 5753545066 данс руу шилжүүлсэн “Хаан банкны данс”-ны хуулга    /1хх-193/,

-2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр З.Гд 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт /1хх-194/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б Мөнхшүрийн өгсөн: “Тэгэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Намжилмаатай утсаар ярьсан чинь 88155317 гэсэн дугаартай З.Г гэж хүүхэн байгаа мөнгө паспорт чинь бэлэн бол өнөөдрийн дотор аваачаад өг. Тэгвэл 1 дэх өдөр хамт явна гэж хэлсэн. Тэгээд би З.Гтай утсаар холбогдоход 3.500.000 төгрөгөө паспорт, визний зургийн хамт аваад Солонгосын элчингийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод уулзсан чинь орчуулагч Аагий гэж танилцуулсан эмэгтэйгийн хамт ирсэн. Тэгээд надаас гадаад паспорт визний зургийг аваад одоо материалыг чинь өгнө мөнгө чинь бэлэн байна уу гэж асуусан. Тэгээд Ардын Хаан банкнаас З.Ггийн 5753545066 дугаарын данс руу нь 3.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Гомдолтой байна. Өгсөн мөнгөө буцааж авмаар байна.” /1хх-230-231/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Мөнхшүр нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч           3.Гэрэлмаагийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлэг баримт /1хх-223/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярцэцэгийн өгсөн: “Үнэгүй.мн сайтаас "Сүмийн журмаар 3 хүн БНСУ-руу явуулна" гэсэн 99873754 дугаар бүхий зарыг надад харуулсан юм. Зарын дагуу тус дугаар руу залгахад З.Г гэгч эмэгтэйтэй холбогдон маргааш өдөр нь уулзахаар тохирсон. Товлосон өдрөө 11 цагийн үед 3 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах “Хаан банк”-ны гадаа З.Ггийн унаж явсан 55-01 УНИ улсын дугаар бүхий Тоёота приус-20 маркийн улаан хүрэн өнгийн автомашин дотор түүний найз Аагий гэгч эмэгтэйтэй хамт явж байсан. Би машинд нь орж суугаад бид 3 ярилцаж эхэлсэн. Тэр үед З.Г нь "манайх виз гаргаж өгөх тийм компани биш. Манайх христийн сүмийн дагуу Солонгос улс руу явуулдаг юмаа. 8 дугаар сарын 14-нд христийн шашны Усан Бантизм буюу Усан баталгаа хийх үйл ажиллагаа болох учраас бидэнд 10 хүний эрх өгсөн юмаа. 7 хүн явчихсан одоо 3 хүний орон тоо байгаа. Таньтай өчигдөр ярихад надад их дотно бөгөөд таатай санагдсан учраас таньтай уулзаж байна уг нь над руу олон хүмүүс ярьдаг. Гэхдээ би сонгож асуудлыг тань шийдэж өгнө та хамгийн гол нь гаргаж өгсөн визнийхээ дагуу байх ёстой үгүй бол бидний дараачийн үйл ажиллагаануудад асуудал болдог учраас бид хүнийхээ тоог бүрдүүлж явуулах ёстой та харлаж болохгүй шүү эгчээ миний төрсөн эгч болох Пүрэвсүрэн нь 20 гаруй жил Солонгос улсад амьдарч байна. Тэндээ хоолны газар ажиллуулахын зэрэгцээ сүмийн Монгол улсын пастор байгаа юм. Бид нар бол найдвартай хүмүүс та битгий санаа зов гэж хэлж байсан. Энэ үед хамт явсан Аагий гэгч нь өөрийгөө З.Ггийн эгч Пүрэвсүрэнгийн туслах, Монголын талаас сүмийн журмаар явж буй бүх хүмүүсийн бичиг баримтыг хариуцдаг хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгэх үедээ надаа өмнө нь явсан 7 хүний виз дарагдсаны баталгаа гэж 3 хүний Солонгос улсын виз дарагдсан гадаад паспортууд харуулж байсан ба тэгээд л салсан. Мөнгөө өгөх болохдоо би 4.100.000 төгрөг өгөх ёстой байснаас 3.600.000 төгрөг маргааш нь “Цамбагарав” кинотеатрын гадна талбайд байрлах машины зогсоол дээр уулзан өгөх гэхэд үлдэгдэл 500.000 төгрөгөө гүйцээгээд маргааш өгчих гэж хэлэхэд нь би танай гэрт чинь очоод өгье. Хаана яаж амьдардаг талаар чинь мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд 4.100.000 төгрөгөө гүйцээгээд өөрийн дүү Батбаярыг дагуулан маргааш нь З.Ггийн гэрт очсон...Гэрээс нь гараад шууд нотариат орьё гээд Баянзүрх дүүргийн баруун талд байрлах “Номин” супермаркетийн 1 дүгээр давхарт байрлах нотариат орсон. Нотариатаар зээлийн гэрээ үйлдээд салсан. Шинээр захиалсан паспорт маань гараагүй байсан тул явах боломжгүй гэж өгсөн байсан.               4.100.000 төгрөгийг би өөрийн дүү Б.Баярмаагийн данс руу хийлгэж эргүүлэн авсан. Хэд хоногийн дараа буюу 8 дугаар сарын 15-ны өдөр над руу ахин залгаж 9 дүгээр сарын 5-ны өдөр автомашины үзэсгэлэн худалдаанд надад Солонгос явах 4 хүний боломж байгаа, автомашин зөөдөг үзэсгэлэнд орох хүмүүс нь бүгд бэлэн гэж хэлсэн. Үүнийг сонсоод би өөрийн бэр Н.Сэрээнэнхорлоод хэлээд мөнгөө өгцгөөсөн. Хэд хоногийн дараа З.Г ахин залгаж үзэсгэлэн худалдаанд оролцох хүмүүс болцгоосон учраас танд найдвартай явах хүмүүс байвал хэлээрэй гэж хэлэхэд би өөрийн дүү Б.Баярмаа, найз Т.Үүрийнтуяад уулзахыг зөвлөсөн. Удалгүй 8 дугаар сарын 22-нд нотариатаар орон Б.Баярмаа, Т.Үүрийнтуяа, Н.Сэрээнэнхорлоо нар нь мөнгөө өгч зээлийн гэрээ хийцгээсэн байсан. Миний төрсөн охин Халиунааг авч явах байсан учраас 3 сая төгрөгийг өөрийн гэрт би өгсөн. Би бие сэтгэл, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд маш их хохирсон.” /2хх-62-65/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Баярцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2хх-43/,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Сэрээнэнхорлоогийн өгсөн: “Манай хадам эгч болох Б.Баярцэцэг нь надад анх 8 дугаар сарын 14-ний өдөр Солонгос улсын виз найдвартай гаргадаг хүн байна чи явах сонирхол байна уу гэж хэлж байсан. Надад явах сонирхол байсан учраас зөвшөөрсөн. Маргааш нь би урьдчилгаа төлбөр яаралтай өгөх шаардлага байна гэсэн учраас Б.Баярцэцэг эгчийн байрных нь гадаа бэлнээр 2 сая төгрөг Б.Баярцэцэг эгчид өгсөн. Түүний дараа 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Баярцэцэг эгч над руу залган нөгөө виз гаргаж өгч байгаа хүмүүстэй өнөөдөр уулзаж үлдэгдэл 1.100.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна гэсний дагуу нотариат орж З.Гд 3.100.000 төгрөгийг өгсөн тухай зээлийн гэрээ хийсэн. З.Гд өгсөн нийт мөнгөн дүнгийн 3 сая төгрөгийг өөрөө 100.000 төгрөгийг Б.Баярцэцэгээс авч өгсөн." /2хх-68-69/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Н Сэрээнэнхорлоо нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч   3.Гэрэлмаатай байгуулсан зээлийн гэрээ /2хх-49/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярмаагийн өгсөн: "Солонгост шинээр автомашины үзэсгэлэн худалдаа болох учраас нэмж 4 хүн явуулахаар болсон гэж Б.Баярцэцэг эгчээс сонссон. Тиймээс би өөрийн хүү болох Мөнх-Эрдэнэтэй хамт 4 хүнийх нь бүрэлдэхүүнд явах шийдэлд хүрсэн. Урьдчилгаа мөнгөө би 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх “Драгон төв”-өөс өөрийн найз болох Т.Үүрийнтуяагаас зээлэн түүний “Хаан банк”-ны 5752021348 данснаас З.Ггийн данс руу шилжүүлсэн...Зээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгөө би 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эгч Б.Баярцэцэгийн гэрт бэлнээр 300.000 төгрөг өгөөд зээлийн гэрээний ард гараад бичиж тэмдэглэсэн. Мөн хүүхэд болох Мөнх-Эрдэнийн гадаад паспорт гаргуулах, гэрлэлтийн баталгаа салгуулах зорилгоор 400.000 төгрөг өгсөн...Би найзаасаа урьдчилгаа болох 4.100.000 төгрөг, өөрийн бэр болох Н.Сэрээнэнхорлоогоос хүүтэйгээр хадгаламж барьцаалсан зээл авахуулан байж 3 сая төгрөг зээлээр авч өгсөн...Мөн З.Г нь миний гэрлэлтийн баталгааг салгуулна гэж 400.000 төгрөг авах үедээ миний гэрлэлтийн баталгааг эх хувиар нь аваад явсан учраас эргүүлэн авмаар байна.” /2хх-72-73/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Баярмаа нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 4.100.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэг /2хх-45/,

-Хохирогч Б.Баярмаа нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2хх-101/,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Үүрийнтуяагийн өгсөн: “8 дугаар сарын дундуур Б.Баярцэцэг надтай уулзаад нөгөө хүн чинь Солонгос руу авто үзэсгэлэнгийн журмаар хэдэн хүн Солонгос руу авч явна гэнээ чи явах уу гэхээр нь би явахгүй харин өөрийн нөхөр Батболд, дүү Уранхайч, Ялалт нарыг явуулъя гэж хэлээд 8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос улс руу зуучилж өгч байгаа З.Г гэх хүнтэй уулзсан. З.Г надад хэлэхдээ нэг хүн 3.100.000 төгрөг болно та 3 хүн явуулах юм бол 3 хүний 9.300.000 төгрөг болно. Та мөнгөө дансаар шилжүүлчих гэж хэлэхээр нь “Драгон төв”-ийн хаан банкаар Зоригт овогтой Гэрэлмаа гэсэн нэр бүхий 5753545066 гэсэн дугаарын дансаар би 9.300.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр Ялалтын гадаад паспорт гаргуулах 100.000 төгрөг бэлнээр З.Г гэх хүнд өгсөн. Зээлийн гэрээ байгуулсан. Би гомдолтой байна. З.Гд 9.300.000 төгрөг өгсөн. Мөн найз Б.Баярмаа 4 сая төгрөг зээлж мөн түүний данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн..” /2хх-75-76/ гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.Үүрийнтуяа нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч                 3.Гэрэлмаагийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 9.300.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэг /2хх-46/,

-Хохирогч Т.Үүрийнтуяа нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2хх-97/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Ггийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Зам тээврийн яаманд Батчулуун гэж хүн ажиллаж байсан...2016 оны 7 сард ажилдаа орох бодолтой тамгын хэлтсийн М.Мөнхбаяр даргатай уулзчихаад явж байхад Батчулуун ахтай таарсан. Тэгээд би Батчулуун ахад ажил төрөлдөө орох болоогүй юм шиг байна, болохгүй бол Солонгос гарч ажил хийдэг юм билүү дээ гэж хэлсэн чинь ах нь гаргаж байгаа ш дээ гэсэн. Би Батчулуунаас ямар шугамаар гаргаж байгаа талаар асуухад машины үзэсгэлэн худалдаагаар 10-аад хүн гаргана. Нийт 77 сая төгрөгөөс би Батчулуунд 24 саяыг өгсөн /2хх-83-85/ гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Асэжигтэн, яллагдагчаар өгсөн: "З.Гг 2, 3 удаа хүнээс мөнгө авахыг нь харсан болохоос яг өөрөө хүнээс мөнгө авсан зүйл байхгүй...Миний хувьд хуучин Солонгос элчингийн хажуунаас З.Г 2 хүнээс мөнгө авахад нь цугтаа байсан. Мөн багшийн их сургуулийн урд талаас 1 хүнээс мөнгө авахад нь би байлцсан. Өөр хүнээс мөнгө төгрөг авахад нь би байгаагүй учраас мэдэхгүй байна." /1хх-91-93/ гэх мэдүүлэг, 

 

-Зам, тээврийн хөгжлийн яамны 2017 оны дүгээр сарын 24-ний өдрийн 05/1696 дугаартай албан бичиг,

Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнхбаярын өгсөн: “Би дээрх эмэгтэйтэй хамтарч ажиллаж байгаагүй дээрх эмэгтэй нь төв оффис болон бусад газруудад ажиллаж байгаагүй 2016 оны 7 дугаар сард би З.Г гэгч эмэгтэйтэй огт уулзаж байгаагүй” гэх мэдүүлэг /

 

-Шүүгдэгч нарын ял шалгах хуудас /2хх-100, 101/ зэргээр тогтоогдсон болно.

Нэр бүхий 16 хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч З.Г, Д.Анарын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж тэдэнд 77.100.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгснөө тодорхой мэдүүлдэг  ба мөрдөн байцаалтад З.Г, Д.Анар нь “Бүгд найрамдах Солонгос улс руу сүмийн журмаар болон автомашины үзэсгэлэн худалдааны журмаар виз гаргаж, явуулна” зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч мэхлэх аргаар нийт 77.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ггийн өгсөн: “Зам тээврийн яаманд Батчулуун гэж хүн ажиллаж байсан...2016 оны 7 сард ажилдаа орох бодолтой тамгын хэлтсийн М.Мөнхбаяр даргатай уулзчихаад явж байхад Батчулуун ахтай таарсан. Тэгээд би Батчулуун ахад ажил төрөлдөө орох болоогүй юм шиг байна, болохгүй бол Солонгос гарч ажил хийдэг юм билүү дээ гэж хэлсэн чинь ах нь гаргаж байгаа ш дээ гэсэн. Би Батчулуунаас ямар шугамаар гаргаж байгаа талаар асуухад машины үзэсгэлэн худалдаагаар 10-аад хүн гаргана. Нийт 77 сая төгрөгөөс би Батчулуунд 24 саяыг өгсөн” гэж мэдүүлсэн боловч “Зам, тээврийн хөгжлийн яамны 2017 оны дүгээр сарын 24-ний өдрийн 05/1696 дугаартай албан бичгээр тус яаманд Батчулуун гэдэг нэртэй хүн өмнө нь болон одоо ажиллаж байгаагүй нь тогтоогдож байна Мөн гэрч М.Мөнхбаярын "...Би дээрх эмэгтэйтэй хамтарч ажиллаж байгаагүй дээрх эмэгтэй нь төв оффис болон бусад газруудад ажиллаж байгаагүй 2016 оны 7 дугаар сард би З.Г гэгч эмэгтэйтэй огт уулзаж байгаагүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч Д.Алтантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…“Хэргийн тухайд З.Гг анхнаасаа бусдыг залилж байна гэдгийг мэдээгүй. Би хохирогч нарын 2-3 хүнтэй нь З.Гтай цуг явж уулзаж байсан. Хохирогч нараас би нэг ч мөнгө авч байгаагүй. Түрээсийн байранд амьдарч байхад З.Ггаар 2-3 удаа түрээсийн байрны мөнгөө төлүүлж байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:…“Улсын яллагч зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэж ялласан. Д.Алтантуяагийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхэлж үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Хохирлын мөнгөөс авсан зүйл байхгүй талаараа хэлсэн. Хохирлын мөнгийг дан ганц З.Г авч хэрэглэсэн талаараа өөрөө мэдүүлсэн. Д.Аөөрөө төөрөгдөлд орж З.Гг “Солонгос улс руу явуулдаг” гэж итгэсэн. Яагаад гэвэл З.Ггийн эгчийг Солонгос улсад байсан гэж итгэсэн. Хэрэв Д.Азалилсан байсан бол хохирогч нартай бүгдэнтэй нь уулзах байсан. Өөрөө бас мөнгийг авах байсан. Ийм учраас гэм буруутай зүйл байхгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргах мэтгэлцэх боловч мөрдөн байцаалтад хохирогч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “Д.Ань надад гадаад паспортын хэлтэст нь таньдаг хүн байгаа чи юу ч гэсэн над руу яриарай гэхээр нь би өөрөө нөхөртэйгээ хөөцөлдөөд өгсөн. Хамт явж байсан Д.Алтантуяаг З.Г танилцуулахдаа “Аагий миний орчуулагч бөгөөд би өөрөө бичиг баримтаа бүрдүүлдэг” юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, хохирогч О Сумьяагийн өгсөн: "Би 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 13-14 цагийн хооронд хуучин Солонгосын элчин сайдын яаман дээр очиж З.Г болон орчуулагч гэсэн Д.Алтантуяа” гэх мэдүүүлэг, хохирогч Б Мөнхшүрийн өгсөн: “Тэгээд би З.Гтай утсаар холбогдоход 3.500.000 төгрөгөө паспорт, визний зургийн хамт аваад Солонгосын элчингийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод уулзсан чинь орчуулагч Аагий гэж танилцуулсан эмэгтэйгийн хамт ирсэн. Тэгээд надаас гадаад паспорт визний зургийг аваад одоо материалыг чинь өгнө мөнгө чинь бэлэн байна уу гэж асуусан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Баярцэцэгийн өгсөн: “…Товлосон өдрөө 11 цагийн үед 3 дугаар эмнэлгийн зүүн талд байрлах “Хаан банк”-ны гадаа З.Ггийн унаж явсан 55-01 УНИ улсын дугаар бүхий Тоёота приус-20 маркийн улаан хүрэн өнгийн автомашин дотор түүний найз Аагий гэгч эмэгтэйтэй хамт явж байсан. …Энэ үед хамт явсан Аагий гэгч нь өөрийгөө З.Ггийн эгч Пүрэвсүрэнгийн туслах, Монголын талаас сүмийн журмаар явж буй бүх хүмүүсийн бичиг баримтыг хариуцдаг хүн гэж өөрийгөө танилцуулсан. Тэгэх үедээ надаа өмнө нь явсан 7 хүний виз дарагдсаны баталгаа гэж 3 хүний Солонгос улсын виз дарагдсан гадаад паспортууд харуулж байсан ба тэгээд л салсан” гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар  шүүгдэгч Д.Ань дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч З.Г, Д.Анарын үйлдэл нь тухайн үед буюу 2016 оны 6 сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 сарын 22-ны өдрийг хүртэл нэр бүхий нэр бүхий 16 хүнд “Бүгд найрамдах Солонгос улс руу сүмийн журмаар болон автомашины үзэсгэлэн худалдааны журмаар виз гаргаж, явуулна” зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч мэхлэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч З.Г, Д.Анар огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж авсан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Прокуророос шүүгдэгч З.Г, Д.Анарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “залилах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга  хөнгөрч орсон байх тул З.Г, Д.Анарын үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчлэхээр шүүх шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгч нарын эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч З.Г, Д.Анарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 77.000.000 төгрөгийг нөхөн төлөх төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Доржхорол нь шүүгдэгч З.Ггаас 100.000 төгрөгийг хохиролд тооцон авсан талаараа мэдүүлсэн, мөн шүүгдэгч Д.Ань 6.000.000 төгрөгийг З.Ггаас зээлж авсан гэж мэдүүлэх бөгөөд талуудаас энэ тал дээр маргаж мэтгэлцээгүй тул шүүгдэгч З.Гг хохирол 100.000 төгрөгийг нөхөн төлсөнд тооцож, шүүгдэгч Д.Алтантуяагаас 6.000.000 төгрөгийг гаргуулж үлдэх төлбөр болох 71.000.000 төгрөгийг шүүгдэгч З.Ггаас тус тус гаргуулж хохирогч Ч.Өнөржаргалаас 3.500.000  төгрөг, Б.Пүрэвсүрэнгээс 5.000.000 төгрөг, Ч.Өнөртунгалагаас 3.500.000 төгрөг, Я.Солонгоос 3.500.000 төгрөг, Г.Дүгэрсүрэнгээс 10.000.000, 3.Бадамаас 3.500.000 төгрөг, Б.Мөнхшүрээс 3.500.000 төгрөг, Л.Болор-Эрдэнээс 3.500.000 төгрөг, О.Сумьяагаас 3.500.000 төгрөг, Э.Базарсадаас 3.500.000 төгрөг, Ц.Доржхоролоос 3.500.000 төгрөг Ц.Юндэндоржоос 3.500.000 төгрөг, Б.Баярцэцэгээс 7.100.000 төгрөг,       Н.Сэрээнэнхорлоогоос 3.100.000 төгрөг, Б.Баярмаагаас 7.500.000 төгрөг,  Т.Үүрийнтуяагаас 9.300.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Г нь гурав хүртэл насны эх бөгөөд түүний 2014 оны 8 дугаар сарын 6-нд төрсөн хүү Боржигон овогт Батжаргалын Баттөмөрийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг харъяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хүртэл Батжаргалын Баттөмөрийг асран хамгаалалтандаа байлгахыг шүүгдэгч З.Ггийн төрсөн ах З.Пүрэвгэрэлд хариуцуулахаар,

шүүгдэгч Д.Ань гурав хүртэл насны эх бөгөөд түүний 2005 оны 5 дугаар сарын 27-нд төрсөн хүү Алаг адуу овогт Бат-Эрдэнийн Ариунбуян, 2007 оны 7 дугаар сарын 31-нд төрсөн охин Алаг адуу овогт Бат-Эрдэнийн Ариунгэрэл, 2012 оны 7 дугаар сарын 12-нд төрсөн охин Алаг адуу овогт Бат-Эрдэнийн Ариунтунгалаг нарыг асран хамгаалагчийг тогтоох асуудлыг харъяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хүртэл Бат-Эрдэнийн Ариунбуян, Бат-Эрдэнийн Ариунгэрэл, Бат-Эрдэнийн Ариунтунгалаг нарын асран хамгаалалтандаа байлгахыг Д.Даваадоржид хариуцуулахаар тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Г нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс үргэлжлүүлэн сэжигтнээр цагдан хоригдсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 194/ө дугаартай захирамжаар бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Шүүгдэгч Д.Ань 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. 

 

Энэ хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч З.Г, Д.Анарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Самбаа овогт Зоригтын Гэрэлмаа, Өндөрийнхөн овогт Дамдингийн Алтантуяа нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч З.Гг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Алтантуяаг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г, Д.Анарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ггийн цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч

 

 

Д.Алтантуяагийн цагдан хоригдсон 3 хоног байх бөгөөд тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ггаас 71.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Алтантуяагаас 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Өнөржаргалд 3.500.000 төгрөг, Б.Пүрэвсүрэнд 5.000.000 төгрөг, Ч.Өнөртунгалагт 3.500.000 төгрөг, Я.Солонгод 3.500.000 төгрөг, Г.Дүгэрсүрэнд 10.000.000, 3.Бадамд 3.500.000 төгрөг, Б.Мөнхшүрд 3.500.000 төгрөг, Л.Болор-Эрдэнэд 3.500.000 төгрөг, О.Сумьяад 3.500.000 төгрөг, Э.Базарсадад 3.500.000 төгрөг, Ц.Доржхоролд 3.600.000 төгрөг Ц.Юндэндоржид 3.500.000 төгрөг, Б.Баярцэцэгт 7.100.000 төгрөг, Н.Сэрээнэнхорлоод 3.100.000 төгрөг, Б.Баярмаад 7.500.000 төгрөг,  Т.Үүрийнтуяад 9.300.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г, Д.А нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичи эрхтэйг дурьдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г, Д.Анарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧИД                                                С.ПҮРЭВСҮРЭН

 

Д.МӨНХТУЯА