Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00069

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх
 хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй
 хийсэн шүүх хуралдаанаар:
 Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга А.Эрдэнэцэцэг
        Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг
           Шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******/онлайн/
 нарыг  оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас
 шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
 ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 0******* оны 06 сарын 0-ны өдөр
 хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 1.Монгол улсын иргэн, ******* оны 01 сарын 09-ны өдөр Ховд аймгийн анд
 төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл ******* /эцэг, эх
 эгчийн хамт/, Ховд аймгийн багт  оршин суух,урьд ял шийтгэлгүй,
 улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* /РД: ПМ
 04*******0911/
            Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь согтуурсан үедээ
 03 оны 0 сарын 09-өөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Ховд аймгийн
 сумын багийн нутаг дэвсгэрт тоот хашаанд иргэн
 “...Миний эцгийг хоч нэрээр нь дуудаж доромжиллоо “ хэмээн нүүрэн тус газар нь
 гараараа нэг удаа цохиж хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны
 цөмөрсөн, зөрүүтэй шинэ хугарлууд, хамрын таславчийн хугарал мурийлт, баруун
 талын нүдний ухархайн доод хананы хугарал, баруун хоншоорын урд болон дотор
 хананы цөмөрсөн шинэ хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын дээд
 хэсэг, хамрын уг, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхины баруун хэсгийг
 хамарсан цус хуралт, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, хамрын
 хөндийн цус хуралт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны дунд доод хэсгийн
 зулгаралт, хамрын баруун доод хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай
 учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
           Мөн согтуурсан үедээ 0******* оны 03 сарын 4-ны шөнийн 00 цагийн орчим
 Ховд аймгийн ын багийн нутаг дэвсгэрт иргэн
 “...Манай эгчийг шөнө орой цагаар дагуулж явлаа” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа
 нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд
 эгнээний , доод эгнээний 41,31 шүднүүдийн 3 дугаар зэргийн сулралт, дээд эгнээний
 3 дугаар шүдний буйл хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай
 учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
 ТОДОРХОЙЛОХ нь:
           Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн
 хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: ...0******* оны 0 дугаар сарын 10-ны шөнө дунд ын
  багийн нутаг дэвсгэрт гэх найзтайгаа дэлгүүрээс юм авах гээд
 зогсож байхад гэх хүн намайг н залуу мөн үү гэхээр нь би мөн гээд
  гэх хүний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход газар унасан. Тухайн
 үед хамт байсан хүмүүс ийг аваад явсан. ийн эмчилгээний зардал
мөнгийг төлж өгсөн.
          Дараа нь 0******* оны 03 сарын 4-ны орой 3 цагийн орчимд
 сумын багийн нутаг дэвсгэрт 3 цагийн орчим найз нарын хамт явж байтал
 манай багш хажуудаа нэг залуугийн хамт явж байхаар нь манай найз бууж
 уулзахад гэдэг хүн байсан. нь миний хаана явах нь та нарт ямар
 хамаатай юм бэ гээд тэй маргаан үүсгэхээр нь би дундуур нь орж салгах гэхэд
  намайг түлхэхээр нь би аманд нь нэг цохисон. Дээд уруул нь язарсан
 байсан.Би урьд нь ийг танихгүй.Би буруугаа хүлээн зөвшөөрч байна миний
 буруу гэх   мэдүүлэг
          Хохирогч: Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн:
          0******* оны 0 сарын 10-ны өдөр Ховд аймгийн ын
 багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрт очиход залуу зогсож байсан. Нэг
 нь Ягаанаагийн залуу байхаар нь мэнд асуугаад хажууд байсан залууг н залуу
 мөн үү гэж асуусан юм хэлэхгүй зогсож байснаа гэнэт гараа далайгаад нүүр лүү нэг
 удаа цохисон. ******* нь нэлээн согтуу байсан. Миний хамар хугарч нүдний
 ухархайны яс хугарсан, үүдэн шүднүүд ямар ч мэдээгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 7
 дугаар хуудас/,
         Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн: 0******* оны 0 сарын 09-ны өдөр найз *******ын гэрт цагийн үед
 очсон. 4 үүлээ нэг нэг лааз пиво уусан. Тэгээд 0******* оны 0 сарын 10-ны өдөр 03 цагийн
 орчим архи хайгаад төв гудам руу явган гараад дэлгүүр хайгаад олдохгүй байхаар
 эгчийн гэрт хаалга цохиод зогсож байхад г ах нэг өндөр нэг танихгүй эгч
 гурвуулаа ирээд бид -ын хажууд ирээд зогссон. Тэгтэл ******* ирсэн г ах
 чи ахын хүүхэд мөн үү гэж асуухад духаа нийлүүлж зогсож байгаад холдож
 явчхаад тойрч ирээд хажуу талаас нь нүүр лүү нь цохиж авсан. Тэр үед г ах 4
 мөчлөөд газар унасан. Би түшээд босгож байхад дахиад нүүр лүү нь
 өшиглөсөн. ******* нь зугтаагаад явчихсан.Хажууд байсан хүмүүс нь босгож
 байхад би бас явчихсан.
          ******* нь ажлын хар гуталтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн
 10 дугаар хуудас/, Гэрч Л.Гэрэлбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн...Би 0******* оны 0 сарын 10-ны шөнө 00 цагийн үед Содномжамцтай хамт
 тэдний гэрт шил архи уугаад гийг // унтаж байхаар нь босгож  машин
 бариулаад Содномжамцын гэрт буцаж ирээд эхнэрийг нь аваад дэлгүүрт ирсэн. Би
 машины хойд суудалд суугаад унтчихсан байсан.
          Содномжамцын эхнэр Мөнгөнтуяа намайг сэрээгээд г цохиулчихлаа
 гэхээр нь машинаас буутал гийн /ийн/ нүүр нь цус болсон надтай зөрөөд
 машинд суугаад юу ч хэлэлгүй яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 1 дугаар хуудас/,
         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл ******* ш гэрэл зургийн хамт /хх-ийн
 16
18 дугаар хуудас/,
         Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 0******* оны 0
 сарын 17-ны өдрийн ХОВО 7*******/*******7 дугаартай....Б.ийн биед хамар ясны
 цөмөрсөн, зөрүүтэй шинэ хугарлууд, хамрын таславчийн хугарал мурийлт, баруун
 талын нүдний ухархайн доод хананы хугарал, баруун хоншоорын урд болон дотор
 хананы цөмөрсөн шинэ хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын дээд
 хэсэг, хамрын уг, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхины баруун хэсгийг
 хамарсан цус хуралт, баруун нүдний алимны баруун хэсгийн цус хуралт, хамрын
 хөндийн цус хуралт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны дунд доод хэсгийн
зулгаралт, хамрын баруун доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Энэ гэмтэл нь -3
 хоногийн өмнө үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр
 үүссэн байх боломжтой. Б.ийн биед үүссэн гэмтэл нь хүний эгүүл мэндэд
 учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт
 хамаарна. Б.ийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөр ийн чадвар тогтонги
 алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 3-******* дугаар хуудас/,
          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3*******-36
 дугаар хуудас/,
          Хохирогч Б.ид эрүүл мэндийн даатгалын сангаас 3.19*******.990
 төгрөгийн үйлчилгээ авсан талаарх хохирлын тооцоо /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,
          Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн:...Манай байгууллага Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан3.19*******.990
 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. танай байгууллагаас
 гаргаж өгсөн Б.ид 3.19*******.990 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ
 гарсныг төлж барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
            Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай
 мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-63 дугаар хуудас/,
           0******* оны 09 сарын 08-ны өдрийн 0 дугаартай....мөрдөн байцаалтын
 хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 141-143 дугаар хуудас/,
          Хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн....0******* оны 03 сарын 4-ны шөнө 00 агийн орчим Үенч сумаас ирээд дүү
 Отгончимэгийг дуудаад жижиг машиныг авахаар болоод дуудахад хүрээд ирсэн. Буцаад
 дүүгээ хүргээд явж байтал замд машинтай 3 залуу хажуу талаас шахаад сигнал
 дуугарган хажуу талаар шахаж орж ирээд зогсоосон.
         Намайг машинаас бууж ирэхийг шаардсан ба намайг бууж очиход үгийн
 зөрүүгүй миний ам руу цохиж авсан. Миний уруул амнаас цус гарч би машинд суух гэтэл
  гэх залуу нь миний цээж рүү цохиж авсан. Энэ үед дүү Отгончимэг машинаас
 бууж ирээд салгаж авсан.Тэгээд тэр залуучууд яваад өгсөн Би тэр залуучуудыг
 танихгүй. Архи уусан согтуу байсан. Миний үүдэн 3 шүд хөдөлсөн, явц дундаа унана гэж
 хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 146 дугаар хуудас/,
          Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн...0******* оны 03 сарын 3-ны өдөр цаг өнгөрч байхад найз ,
  нарыг гэрээс нь аваад явж байтал нэг машинтай зөрөх гээд явж байтал
  манай эгч сууж байна зогсоорой гэхээр нь зогссон. нэг ахтай
 яирад зогсож байсан. нөгөө ахыг цохиж авах шиг болохоор яваад очиход
 доошоо тонгойж суусан хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би эрүүл
  гэх найзын машинтай явж байсан. Зодуулсан ах манай найзыг зодоогүй гэх
 мэдүүлэг /хх-ийн 1*******0 дугаар хуудас/,
          Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад
 мэдүүлсэн...Манай найз намайг ирж аваад тэгээд бид хоёр ыг
 очоод авсан. Тэгээд ахын дугуй засварын хажуу талд нэг приус 0 маркийн
 машинтай зөрж өнгөрөхөд манай эгч явж байна зогсоорой гэхээр урд нь
 гараад зогссон. Тэгээд эгчтэйгээ цонхоор харихгүй юм уу эгч гээд нөгөө
 талаас нь тэр ах чамд ямар хамаатай юм бэ гээд тэр хоёр буугаад маргалдаад
  тэр ахын ам руу нэг удаа цохиж авсан. Тэр ах доошоо суугаад тонгойж
 байсан. Бид нар уучлалт гуйхад насаар чинь шоронд хатаана гэж хэлэхээр нь би тэр
 ахын // мөр лүү нь -3 удаа цохиж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 1******* дугаар
 хуудас/,
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 0******* оны 04
 сарын 01-ны өдрийн ХОВО 7*******/388 дугаартай....Т.ийн биед гэмтэл учирсан
 байна.  Т.ийн дээд уруулд шарх зөөлөн эдийн няцрал, дээд эгнээний , доод
 эгнээний 41, 31 шүднүүдийн 3дугаар зэргийн сулралт, дээд эгнээний 3 дугаар шүдний
 буйл хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн
 үйлчлэлээр үүсгэгдэнэ. Т.ийн биед учирсан дээд уруулд шарх, зөөлөн эдийн
 няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд
 учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг
 тогтоогдлоо. Мөн Т.ийн шүдний бүх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан
 хохирлын зэрэг тогтоох журмын *******.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь
 тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий
 хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн
 1*******7-1*******8 дугаар хуудас/ зэргийг  шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан болно.
 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд
 нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг
 хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах
 ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх
 эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж
 прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар
 дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
 Шүүгдэгчийн   гэм буруугийн талаар:
 Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 03 оны 0 сарын 09-өөс
 10-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Ховд аймгийн ын багийн
 нутаг дэвсгэрт тоот хашаанд иргэн “...Миний эцгийг хоч нэрээр нь
 дуудаж доромжиллоо “ хэмээн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хөлөөрөө
 нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн, зөрүүтэй шинэ хугарлууд,
 хамрын таславчийн хугарал мурийлт, баруун талын нүдний ухархайн доод хананы
 хугарал, баруун хоншоорын урд болон дотор хананы цөмөрсөн шинэ хугарал, баруун
 нүдний дээд доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, хамрын уг, зүүн нүдний доод зовхи,
 зүүн нүдний дээд зовхины баруун хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны
 баруун хэсгийн цус хуралт, хамрын хөндийн цус хуралт, хамар хэсгийн зөөлөн эдийн
 няцрал, духны дунд доод хэсгийн зулгаралт, хамрын баруун доод хэсгийн зулгаралт
 бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
 Мөн согтуурсан үедээ 0******* оны 03 сарын 4-ны шөнийн 00 цагийн орчим
 Ховд аймгийн ын багийн нутаг дэвсгэрт иргэн
 “...Манай эгчийг шөнө орой цагаар дагуулж явлаа” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа
 нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд
 эгнээний , доод эгнээний 41,31 шүднүүдийн 3 дугаар зэргийн сулралт, дээд эгнээний
 3 дугаар шүдний буйл хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай
 учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч
 нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны
 явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
 Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль
 бус болох нь илэрхий байтал хохирогч нартай маргах явцдаа зориуд хор уршигт
 хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд
 тооцно.
 Иймд шүүгдэгч *******ыг хохирогч Б., Т. нарын
 эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж
 шүүхээс дүгнэлээ.
          Хэрэгт авагдсан хохирлын баримт болон хохирогчийн мөрдөн шалгах
 ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж хохирогч
 Б.ийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсны төлбөр
 3.19*******.990 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж
 үзэв.
            Хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирол
 нэхэмжлээгүй болно.
          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
             Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс
 дүгнэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
 хохирогч Б., Т. нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
 учруулах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй
 байна.
            Хэргийн нөхцөл байдал хуулийн зүйлчлэлд талууд мэтгэлцэхдээ
 маргаагүй  бөгөөд хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй
 тул
 шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
             Шүүхэд энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,
 шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх
 тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан
 шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг
 дурдаж, шүүгдэгч *******аас Эрүүл мэндийн даатгалын санд 3.19*******.990 төгрөг
 гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1,
 36. дугаар зүйлийн 1, , 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38. дугаар
 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
    1.******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
 учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
     . Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу  1.000.000 /Нэг сая/  төгрөгийн  торгох ялаар
 шийтгэсүгэй.
     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******т оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол
 хүчин төгөлдөр болсноос хойш 10 /Арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
 тогтоосугай.
     4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар
 шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх
 биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй /Арван тав/ тэнцэх хэмжээний буюу 1*******.000
 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
     *******.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс
 гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдаж 3.19*******.990
 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Цэвээнсүрэнд олгож, хохирогч
 Б., Т. нар нь  сэтгэцэд учруулсан хохирол нэхэмжлээгүйг дурдсугай.
     6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд
 хөрөнгөгүй болохыг дурдсугай.
     7.Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялд хяналт тавихыг Ховд аймаг
 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 4*******7 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
 8.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
 шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
 9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,
 хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх
 тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний
 хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
 шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ЭНХЖАРГАЛ