Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00070

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх
 хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
 Хохирочгийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунболд
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/,
 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, ******* /цахимаар/,
 Б.Батзаяа /цахимаар/, ******* нар,
 Иргэний хариуцагч *******,
 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин,
 Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн
 хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас *******
 ******* , овогт , овогт
  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1
 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн
  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
                                                       ТОДОРХОЙЛОХ нь:
 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
 Шүүгдэгч: 1. Монгол улсын иргэн, оны 01 дүгээр сарын 0-ны өдөр Ховд
 аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний
 бага эмч мэргэжилтэй, ам бүл-, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын
  багт оршин суух, Ховд аймгийн сумын багийн эмч ажилтай,
  овогт . РД:.
 2. Монгол улсын иргэн, оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн
  суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний эмч мэргэжилтэй,
 ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух,
 Ховд аймгийн сумын эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, РД:,
  овогт .
 3. Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 1-нд Ховд аймгийн
  суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч
 мэргэжилтэй, ам бүл-, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багт
 оршин суух хаягтай, Ховд аймгийн сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай,
 РД:, овогт .
           Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
 Шүүгдэгч Ховд аймгийн сумын багийн эмч *******
 нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн ирүүлсэн “Ховд
 аймгийн Цэцэг сумын багийн нутаг “” гэх газарт хүн гэртээ ухаан алдаж
 унасан талаар дуудлагыг хүлээн авч амь хохирогчийн биеийн байдлыг үзэж, тархиндаа
 цус харвасан талаар оношилсон, мөн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахин
 очиж амь хохирогчийн биеийн байдлыг үзсэн эмчилгээ үйлчилгээ
 үзүүлэхдээ өвчтнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлээгүйн улмаас хугацаа
 алдаж өвчтөн сумын эрүүл мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны
 өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх,
 Шүүгдэгч Ховд аймгийн сумын эрүүл мэндийн төвийн их эмч албан
 тушаалтай Ж. нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сумын эрүүл
 мэндийн төвд хүргэгдэн ирсэн өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын (MNS
081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний артерын даралт
 ихсэн, өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас өвчтөн сумын эрүүл мэндийн
 төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн
 эмчлүүлж байгаад нас барсан гэх,
 Шүүгдэгч Ховд аймгийн Аптай сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай
  нь 2023 оны 08 дугаар сарын 1-ны өдөр сумын эрүүл
 мэндийн төвд хүргэгдэн ирсэн өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын (MNS
 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтний артерын даралт
 ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас сумын эрүүл
 мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд
 хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
 ТОДОРХОЙЛОХ нь:
 Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний
 үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын
 дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны
 явцад өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хагас сайн өдөр манайх Ховд
 аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг "" гэх газарт зусч байхад орой би
 гэрийн гадна мотоцикль янзлаад сууж байхад хүүхэд гарч ирээд ээж уначихлаа гэхээр
 гэрт ороход сандлаасаа унасан байсан. Тэгээд хэвтүүлээд багийн эмч *******д
 дуудлага өгөхөд машингүй байна гэхээр очиж аваад гэрт авч ирж үзүүлэхэд тархиндаа
 харвасан байж магадгүй гэж хэлээд даралтыг нь үзэхэд 120/110-тай байсан. Даралт
 ихэдсэн байна гээд даралт буулгах тариа гэсэн бас 2 тариа нийт 3 тариа хийж, 2 ширхэг
 эм өгсөн. Тэгээд гэртээ хэвтүүлээд тэр орой харж хоноход толгой өвдөж байна гээд
 хоносон маргааш нь өнжөөд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэг дэх өдөр
 өвдөөд болохгүй байна гэхээр багийн эмч рүү ярихад аваад ир гэхээр авч очиж
 үзүүлэхэд даралтыг нь үзэхэд нэг тал нь 110, нөгөө тал нь 120-тай байсан. Тэгээд
 ногоон өнгийн эм өгч үүнийг уугаад тогтох байх гэж хэлсэн. Буцаад гэртээ ирээд хоноод
 толгойн өвчин зүгээр болохгүй байна гэхээр 2023 оны 08 дугаар сарын 1-ны өдөр
 утсаар аав руугаа залгаж яриад сумын эмнэлэг рүү дуудлага өгүүлсэн дуудлагын
 дагуу эмнэлгийн дарга ******* утсаар ярьж багийн эмчийг яриул багийн эмчээс
 хариу авч байж дуудлага гаргана гэж хэлсэн. Тэгээд багийн эмчийг яриулахаар очиход
 би малаа гаргаж байгаад өөрөө ярина гэж хэлсэн. Тэгээд орой эмнэлгийн машин 18-19
 цагийн орчимд очсон. Эмч очиж даралт үзээд биеийн байдал гайгүй байна
 гээд нэг өвчин намдаах судас тариа хийгээд аваад явсан. Тэрнээс хойш эхнэр рүү
 утсаар ярихад толгойн өвчин зүгээр болохгүй байна гэсэн 2023 оны 08 дугаар сарын 18
ны орой 1-18 цагийн орчимд эмнэлэгт очиж уулзахад толгойг нь ******* эмч
 барьж байна гэсэн. Дараа нь утсаар ярихад бариулаад зүгээр боллоо гэж ярьсан.
 Тэгээд хэсэг байж байгаад 19 цагийн орчимд ярихад дахиж өвдөөд байна гэж хэлсэн.
 Тэгээд би хөдөө явсан юм. Тэгтэл өчигдөр утсаа авахгүй байсан. Тэгтэл нас барсан
 байсныг сонссон. Урьд нь татаж унаж байгаагүй, эмчилгээ хийлгэж байгаагүй, ходоодны
 шинжилгээ хийлгэж байсан. Даралтын эм ууж байгаагүй. Зам тээврийн осолд орж
 байгаагүй. 2022 онд Үйтүмэн гэх хүний машинд сууж суудлын доогуур хөлөө хийж явж
 байгаад донслох үеэр хөлөө хугалуулж эмчилгээ хийлгэж байсан. Ямар нэг зам
 тээврийн осол болоогүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн -34-р хуудас/
Шүүгдэгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
 “...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манайх Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол
 багийн нутаг Мухар шивэрт гэх газарт зусч байхад манайхтай ойролцоо ""-гийн ам
 гэх газарт зусч байсан Л.Ариунболд буюу Шонхоо гэх айлын 13 орчим насны хүүхэд
 орой 21 цагийн үед эм авна гэж морьтой ирсэн. Яасан бэ? гэхэд ээжийн толгой өвдөөд
 гэхээр толгойн Цитрамон гэх эм өгч, тодруулж яг яаж өвдсөн юм бэ? Даралтыг нь үзсэн
 үү? аппарат байгаа юу? гэж асуухад даралтыг нь үзээгүй, толгой нь өвдөж байгаа гэж
 хэлсэн. Тухайн үед надад унаа байгаагүй учир аав чинь байгаа юу? мотоцикльтэй бол
 намайг ирж авч яваад үзүүл гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минутын дараа аав нь
 мотоцикльтэй ирээд намайг авч явсан. Орой 21 цаг 30 минутын үед очиход Батхүү
 овогтой Сайнбаяр, 43 настай, эмэгтэй орондоо хэвтэж байсан. үзлэг
 хийхэд зовиур толгой өвдөнө дотор муухайрна, бөөлжинө гэсэн зовиуртай байсан.
 Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай,
 байрлал идэвхтэй, арьс салст цэвэр чийглэг бор өнгөтэй, зүрхний авиа тод хэм жигд,
 пульс 1 минутанд удаа, артерийн даралт баруун талдаа 140/90, зүүн талдаа 130/90
 мм мөнгөн усны багана, халуун 3 хэм, SPO2-9%, уушиг 2 талд цулцангийн
 амьсгалтай, амьсгал 1 минутанд 18 удаа, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, элэг, дэлүү
 тэмтрэгдэхгүй, Сим паст-2 талд хасах, өтгөн шингэний гарц хэвийн, дагзны булчингийн
 хөшингө саа, саажилт байхгүй байсан учир Артерийн даралт ихсэлт-1 дүгээр шат,
 толгой өвдөлт, ходоодны архаг үрэвсэл, бага зэргийн хордлоготой гэсэн онош тавьж
 Аналгин 0%- 2 мл, димдрол-1% 1 мл венийн судсанд хийсэн, Дибазол-1% мл
 өгзөгний булчинд хийсэн, Магнизм сулфать-2%-10 мл, Лидокойн-1%-1 өгзөгний
 булчинд хийсэн, Пизам-400 мг эм 12 цагаар өдөрт 2 удаа уухаар, Карболин 12 мг
 ширхэгийг усаар найруулж уулгасан. Ношпа өдөрт 2 удаа уухаар өгөөд дээр эмчилгээг
 хийгээд 1 цаг 30 минут ажиглаж үзлэг хийхэд артерийн даралт баруун талдаа 120/80,
 зүүн талдаа 110/0 болж буурсан, толгойн өвдөлт намдлаа гэж хэлсэн. Унасан гэсэн
 зовиуртай байсан болохоор өнөө шөнөдөө хөдөлгөж болохгүй ажиглаж хоноод өглөө нь
 биеийн байдал нь хэвийн бус дахиж өвдөх юм бол эргээд холбогдоорой гэж хэлээд гэрт
 нь үлдээгээд би гэрлүүгээ хүргүүлсэн. Тэгээд 2 хоног ирээгүй болохоор зүгээр болсон
 байх гэж бодож байхад 2023 оны 08 дугаар сарын 1-ны өглөө 10 цагийн орчимд
  нөхөр болох Шонхоо буюу Ариунболд манайд ирээд
 толгой өвдөөд сайн болохгүй байна. Шөнө унтаад өдөрт өвдөөд байна. Та үзээд өгөх үү
 эсвэл би эмнэлэг авч явах уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлгэг рүү авч явахаас өмнө
 машинтайгаа надад авч ирж үзүүлчих гэж хэлсэн. 2 хоног босож явахад ямар нэг
 хүндрэлгүй явж байгаа гэхээр нь үзүүлээд төврүү явсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд
 буцаж яваад цагийн дараа УАЗ-469 маркийн машинтай эхнэр аа авч ирж
 үзүүлсэн. Үзэхэд зовиур бол толгой өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиуртай байсан.
 Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай,
 байрлал идэвхтэй, арьс цэвэр чийглэг бор өнгөтэй, салст ягаан, зүрхний авиа тод, хэм
 жигд, пульс-1 минутанд удаа, артерийн даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа
 110/0 мм мөнгөн усны багана, SPO2-9%, халуун 36. хэм, уушги 2 талд цулцангийн
 амьсгалтай, амьсгал 1 минутанд 18 удаа, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, элэг, дэлүү
 тэмтрэгдэхгүй, сим паст 2 талд /-/, өтгөн шингэний гарц хэвийн, дотор муухайрч, толгой
 өвдөнө гэхээр эмэгтэйчүүд талаас нь сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн талаар асуухад
 1 жилийн өмнөөс ирэхээ больсон гэж хэлсэн. Бие засуулж жирэмсний тестээр шалгаж
 үзэхэд сөрөг гарсан. Дагзаны булчингийн хөшингө саа саажилт байхгүй байсан. Өвдөлт
 намдаахаар декладенк гэх эмийг 12 цагаар уухаар зөвлөсөн, шалтгаан тодорхойгүй,
 толгойн өвдөлт байгаа тул онош тодруулж эмчлүүлэхээр сумын эрүүл мэндийн
 төвд дуудлага өгөхөөр зөвлөсөн. Тэр айлын гэрийн хажууд гар утасны сүлжээтэй гэхээр
гэрийнхээ хажуугаас утсаар ярьж дуудлага өг гэсэн манайх оршин сууж байгаа газарт
 утасны сүлжээ барихгүй, ууланд гарч ярьдаг байсан. Тэгээд явсныхаа дараа 30 минут
 болоод Шонхоо буюу Ариунболд мотоцикльтэй эргээд ирсэн. сумын төвд
 дууллага өгч эмчид танилцуулсан. Өөртэй чинь яръя гэж байна гэж
 ирэхээр за тэгвэл би өөрөө сүлжээнд гараад эмчтэйгээ яръя гэж хэлээд явуулсан. Тэр
 хүн явсны дараа дээшээ сүлжээнд ууланд гарч төврүүгээ ярих гэсэн боловч салхитай
 байсан учир сүлжээ унаад ярьж чадаагүй, тэгэхээр мессеж бичээд хаданд гараад гараа
 өргөж байгаад 3 мессеж бичиж явуулсан. Миний мессежийг аваад дуудлагын машинаа
 явуулсан байсан. Орой 18 цагийн үед сүлжээнд гараад сумын төвд байгаа нөхөр
 Юрагаас асуухад эмнэлгийн пургон явчихсан байна гэж хэлсэн. Тэр өдөр эмч
 ирээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 164-166-р хуудас/
 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
 “2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагт ажилдаа ирээд хэвтэн эмчлүүлж байгаа
 өвчтөнүүдийг үзээд явж байхад эмч ирээд гэх өвчтөн толгой
 өвдөх зовиуртай дуудлагаар тээвэрлэж ирсэн. Эмчилгээ хийлгээд ажиглаж хоноод одоо
 танд хүлээлгэж өгөх гэлээ гэж надад хүлээлгэж өгсөн. Би хүлээж аваад уулзаж үзлэг
 хийхэд зовиур толгой таллаж өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиуртай, үзэхэд биеийн
 ерөнхий байдал дунд, ухаантай, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, арьс салст
 цэвэр чийглэг, арьсаар эмгэг тууралтгүй, уушги чагналтаар 2 талдаа сулцангийн
 амьсгалтай, амьсгал 1 минутанд 19 удаа, зүрхний авиа тод хэм жигд, пульс 1 минутанд
 82 удаа, сатураци 94 хувьтай, артерийн даралт зүүн талдаа 120/80, баруун талдаа
 120/90 мм мөнгөн усны багана, хүүхэн хараа гэрлийн урвалтай, урвалд жигд оролцоно,
 хамар, уруулын гурвалжин хэвийн, дагзаны булчингийн хөшингө үгүй, саа саажилтгүй,
 хэвлийн тэмтрэлтээр эмзэглэлгүй, захад ил хавангүй өтгөн шээсний гарц хэвийн байсан
 учир үзлэг дуусгаж шинжилгээ авах боломжгүй, лаборант ээлжийн амралттай, аппарат
 эвдэрсэн байсан. Асуумж, зовиур, үзлэгээ үндэслээд урьдчилсан онош тархины эмгэг
 тодорхойгүй, дагалдах онош даралт ихсэлт оношоор стори нээж хэвтэн эмчлүүлсэн.
 Эмчилгээнд артерийн даралт буулгах каптоприлл, магнисульфат- 2%, 10мл
 лидокойнтай өгзөгний булчинд, тархины цусан хангамж сайжруулах пирацитам-10% 10
 мл-ийг судсаар, өвдөлт намдаах аналген 0% 2 мл, димедрол 1%, 1мл судсаар, хаван
 бууруулах манитол 20 мл судсанд дуслаар үрэвслийн эсрэг амокцилин 8 цагаар 1 сая,
 0.9%-ийн 4 мл натри хлоридын уусмалаар найруулж өгзөгний булчинд тариулах,
 судасны хана бэхжүүлэх Витамин С % 2 мл-ийг эмчилгээ авсан. Орой 16 цагийн үед
 давтан үзлэг хийхэд зовиур биеийн байдал хэвийн амин үзүүлэлт өөрчлөлтгүй, толгойн
 өвдөлт намдсан байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 1-ны өглөө 8 цагт ажилдаа
 ирээд үзлэг хийхэд толгойн өвдөлт намдсан бага зэргийн толгой эргэх зовиуртай,
 үзлэгээр өөрчлөлтгүй байсан учир үзлэг хийж дуусаад өөрт нь болон хадам аав
 д нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, комьпютер томографикийн шинжилгээ
 хийлгэх шаадлагатай байна. Иймд Ховд аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төврүү
 явах талаар зөвлөсөн. Тэгэхэд за гээгүй, хажууд нь хэвтэн эмчлүүлж байсан ,
  гэх хүмүүс сонсож сууж байсан. Өөрөө зөвшөөрөөгүй тул албадан авч явах
 боломжгүй болсон учир эмчилгээгээ үргэлжүүлэн эмчилсэн. 2023 оны 08 дугаар сарын
 1-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цагийн үед ээлжийн сувилагч Цэцэгжаргал утсаар
 өвчтөн толгой өвдөнө, бөөлжинө гэсэн зовиуртай байгаа тул та хүрээд ирэх
 үү гэхээр явж очиж өвчтөн үзэхэд артерийн даралт 160/100, 10/100
 байсан тул даралт буулгах эмчилгээ Манитол-20 мл судсанд дуслаар, Пурсомед 2 мл
ийг судсаар, магнизим-2% 10 мл-ийг ледокойн 2 мл-ийг өгзөгний булчинд,
 бөөлжилтийн эсрэг церукол 2 мл-ийг судсаар, өвчин намдаахаар аналгин демдрол
 хийгээд 30-40 минутын дараа давтан үзлэг хийхэд толгой өвдөх зовиур намдсан, даралт
120/100, 120/90 болж буусан тул сувилагчид ажиглаж хонох талаар зөвлөөд явсан.
 Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 08 цагт ирээд үзэхэд зовиур намдсан
 ахиж бөөлжөөгүй, биеийн байдал урдын адил тогтвортой хэвээр бага зэрэг толгой эргэх
 зовиуртай байсан. Үзлэгээ хийж дуусаад аас яаж хоносон талаар асуугаад
 дахин нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, Томографик оношилгоо хийлгэх шаардлагатай
 талаар хэлэхэд   эмчээ таны хэлж ярьж байгааг ойлгож байна. Би энэ удаад
 явах боломжгүй байна. Яагаад явах боломжгүй байгаа талаар асуухад. Хадам аавын
 "Алтангадас" одонгийн цайллага болж байгаа үүний дараа маргааш өглөө би үүрээр ч
 хамаагүй явъя гэж ярьсан. Бид хоёр харилцан ярилцаж байсныг
 , нар сонсож байсан ба гэх хүн чи яваачээ оношоо
 тодруулах шаардлагатай гаж хэлээд ятгаж ярианд ороцож байсан. өөрөө
 явахаас татгалзсан тул өвчтөний түүхэд татгалзсан талаар тэмдэглэж эмчилгээгээ
 үргэлжүүлэн явуулж байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 18-ны орой 1 цаг өнгөрч
 байхад эрхлэгч эмч *******т биеийн байдлыг танилцуулж, хийж
 байгаа эмчилгээгээ танилцуулаад хамтарч үзэх саналтай байгаагаа хэлээд бид хоёр
 өвчтөний хэвтэж байгаа өрөөнд орж би үзлэг хийхэд толгой өвдөх зовиур байхгүй
 намдсан, амин үзүүлэлт болон биеийн байдал тогтвортой байсан. ******* эмч
 уламжлалтынхаа талаар үзлэг хийж, мөрний булчин чангарсан байна гээд иллэг хийсэн.
 Бүсийн оношлогоо эмчилгээний төврүү явах талаар өвчтөн дахин зөвлөөд
 явсан. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед программ шинэчлэгдсэн
 бичиг цаасны ажил ихтэй байсан учир эмнэлэг дээрээ буцаж ирээд 02 цаг хүртэл сууж
 бичиг баримтаа цэгцлээд стороо бичээд төрөхөд хэвтэж байсан жирэмсэн эмэгтэйг
 ажиглаж өрөөнд хянаж хоносон. Тухайн оройн ээлжийн сувиалагч д хэвтэн
 эмчлүүлж байгаа хүмүүсийг хянах талаар зөвлөөд тайван хоносон. 2023 оны 08 дугаар
 сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байхад сувилагчаа гэж хэн нэг хүн дуудсан. Яасан бэ?
 гэхэд хүн татчихлаа гэж дуудахаар төрөхийн өрөөнөөс гарч ирээд сувилагч
 бид хоёр өрөөрүү орсон. Ороход бага зэрэг гэдийсэн
 байдалтай, дуудахад сэрэхгүй, ухаан алдсан, амин үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй
 болсон тул амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эрхлэгч эмч, бусад эмч
 нараа дуудсан. Сэхээн амьдруулах ажиллагаа хийсэн боловч амьсгал зүрх судасны үйл
 ажиллагаа сэргэхгүй байсаар байгаад 0 цаг 10 минутын үед нас барсан” гэх мэдүүлэг,
 1-р хх-ийн 146-149-р хуудас/
 Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2012
 онд Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын сургууль төгсөж 2018 онд Говь
аймаг дахь Ангаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд 2019
 онд Улаанбаатар хотод дүүргийн "" өрхийн эмчээр 4 сар
 ажиллаж байгаад Ховд аймгийн сумын Эрүүл мэндийн төвд их эмч багийн
 эмчээр давхар ажиллахаар шилжиж ирсэн. 2023 оны 0 дугаар сард багийн эмчийн
 ажлаа өгсөн. Одоо сумын эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байна.
 Талийгаач 2023 оны 08 дугаар сарын 1-аас 16-нд шилжих шөнө
 дуудлагаар 02 цагт эмч явж авч ирээд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө
  эмч надад хүлээлгэн өгч толгой өвдөлттэй ирсэн хүн гэж хэлсэн. Тэгээд
 евчтөнөө үзэхэд артерийн даралт 120/80-тай хэвийн таньд ямар зовиур байна гэхэд
 толгой өвдөж байна гэж хэлсэн. Толгой их өвддөг үү гэхэд үгүй, 2022 онд зам тээврийн
 осол ороод толгой өвддөг болсон. Даралтын эм уудаг гэж хэлсэн. Та надад үзүүлэхээс
 өмнө эмчид үзүүлсэн үү? гэхэд багийн эмчид 3-4 хоногийн өмнө 2 удаа үзүүлсэн,
 эмчилгээ хийсэн ямар эмчилгээ хийснийг мэдэхгүй намдахгүй байсан тул дуудлага
 өгсөн гэж хэлсэн. Тэгээд өвчний түүх нээгээд тархины цусан хангаж сайжруулах
 Ланколин-1000 тай, тархины хаван бууруулахаар Манитол 20 мл, өвчин намдаахаар
Аналгин, димедрол, магнимз судасны хана бэхжүүлэхээр Витамин С, ланколинтой
 пирацитам хийх, Амокциллин үрэвсэл дарахаар эмчилгээ бичиж хэвтүүлсэн. Тухайн
 хүнд тархины бусад эмгэг G93 гэсэн онош тавьж эмчилсэн. 2023 оны 08 дугаар сарын
 1-ны өдөр талийгаачийг үзээд яаж хоносон, толгой өвдсөн үү гэж асуухад толгой бага
 зэрэг өвдсөн гэж хэлсэн. Хүнээ үзэхэд даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа
 130/90, пульс 82-той байсан, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул
 орчиндоо харьцах харьцаа сайн байсан. Тэгээд эмчилгээг хэвийн үргэлжлүүлж, өвчин
 намдаах, тархины цусан хангаж сайжруулах эмчилгээг 12 цагаар үргэлжлүүлээд
 явуулсан. Тэгээд тэр шөнө 00 цагийн үед надруу сувилагч Цэцэгжаргал залгаад өвчтөн
 гэнэт бөөлжсөн гэж утсаар ярихаар ирж үзэхэд тухайн хүний даралт 10/100, 160/110
 болж өссөн байсан учир Церукал-2 мл судсаар, манитол-20 граммыг судсаар,
 Просомид-2 мл судсаар хийгээд даралт тогтвортой болоод явсан. Тэгээд 2023 оны 08
 дугаар сарын 18-ны өдөр ирж үзэхэд артерийн даралт хэвийн, амьсгал зүрх судас
 хэвийн байсан учир эмчилгээгээг үргэлжлүүлээд, толгой өвдөлт зүгээр, сайн унтахгүй
 байгаа тул Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж онош тодруулна гэж хэлсэн чинь
 дугараагүй. Тэгээд оройн 1 цагийн үед ажил тарж байхад орж уулзаад өвчин намдсан
 уу? гэж асуухад гайгүй байна гэхээр ******* эмчид танилцуулаад та нэг үзээч
 хоёулаа хамтарч үзье гээд бид хоёр өрөөнд нь орж ******* эмч судас барьж
 үзээд тархи доргисон байна. Нэг талдаа судас сул цохиож байна гээд толгойг нь
 ******* эмч барьсан. Тэгээд талийгаачид өвчин намдахгүй бол таныг өглөө Ховд
 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төврүү шилжүүлнэ гэж хэлсэн. Би шөнө 23
 цагийн үед эмнэлэг дээр ирж сторио бичээд сууж байгаад 02 цагийн үед унтсан. Тэгтэл
 гэнэт 06 цаг 40 минутын үед талийгаачийн хажууд байсан 2 хүн сувилагч дуудаж
 орилохоор яасан бол гээд босоод сувилагчийн араас ороход талийгаач толгойгоо хойш
 гэдийлгээд татсан байдалтай байхаар Сайнбаяр эгч гэж дуудсан боловч хариу үйлдэл
 хийгээгүй, тэгэхээр амин үзүүлэлтийг үзэхэд унасан байсан учир эмч нарыг дуудаж,
 хүчилтөрөгч залгаж, Маннитол-20 грамм, Аминокапроны хүчил, Дицинон, Анальгин,
 Димодрол, Магнизим, Лидокайн, Кокор, Рибоксин, Витамин С, Адерналин, Кордомин
 зэрэг тариа тарьж, зүрх дэмжих ажиллагааг хийсэн боловч эмчилгээ аваагүй нас
 барсан. Ар гэрээс нь эргэлт багатай байсан. Эмнэлгийн хоолноос иддэг байсан. Хоол
 ундаа идэж байгаа эсэхийн анхаарч хараагүй. Өөрөө дуугуй ямар нэг зүйл ярьдаггүй
 байсан юм. Та талийгаачид Бүсийн оношилгооны эмчилгээний төврүү явж онош
 тодруулах эмчилгээ хийлгэх талаар хэлсэн үү? Ар гэрт нь хэлсэн үү? гэж асуухад  явж
 онош тодруулж эмчилгээ хийлгэ гэхэд эгч нь маргааш явна гэж хэлсэн. Ар гэр нь
 байгаагүй учир хэлж чадаагүй. Толгой л өвдөнө гэдэг өөр зовиур байгаагуй Манай
 лабораторийн лаборант амарсан учир шинжилгээ хийгдээгүй. Талийгаачийн үхлийн
 шалтгаан нь тархины цус харвалт явсан байх гэж бодож байна. Талийгаачид харшилдаг
 эм тариа байдаг эсэхийг нь асуухад байхгүй гэж хэлсэн, антиботик эмчилгээ урьд нь
 хийлгэж байсан гэхээр сорил тавиагүй юм. Хэвийн өвчтөнг 1 өдөр өнжиж үзнэ, хүнд
 өвчтөнийг цаг харгалзахгүй үзнэ гэсэн Эмнэлгийн байгууллын стандартанд байдаг.
 Тухайн үед Ховд аймагт тархины компьютер томографик шинжилгээ байгаагүй,
 сумандаа ганц хоёр хоног ажиглаад сайжрахгүй бол шилжүүлнэ гэж харж байсан.
 Булган сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт онош тодруулах компьютер томографик
 байхгүй учир явуулаагүй юм. 2023 оны 08 дугаар сарын 1-ны өглөө үзээд аймаг явж
 онош тодруулах шаардлагатай байна гэхэд талийгаач маргааш өглөө эрт явна.
 Хөдөөнөөс нөхөр ирэхээр дагуулж явна гэж хэлээд яваагүй. эмч авч ирсэн,
 ******* эмч үзсэн өөр эмч үзээгүй. Миний хяналтанд байсан. Ховд аймгийн
 Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нартай
 холбогдож зөвөлгөө авсан зүйл байхгүй, зөвлөгөө аваагүй. Амин үзүүлэлт нь хэвийн
болохоор гайгүй гэж бодсон. Эмчилгээ солиогүй, эмч нараас зөвлөгөө аваагүй, толгой
 өвдөж байна гэхээр нь шилжүүлж үзүүлнэ гэж ярьж байсан юм./1-р хх-ийн 36-3-р
 хуудас/
 Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
 “2023 оны 08 дугаар сарын 1-ны өдөр 10 цагийн үед талийгаач хадам
 эцэг болох эмнэлэгт өөрийн биеэр ирж бэр нь 3 хоногийн өмнө
 багийн эмч д үзүүлээд толгойн өвдөлт намдахгүй байгаа тул эмнэлгийн
 яаралтай тусламж үзүүлнэ үү? Ховд аймгийн Цэцэг сумын нутаг "" гэх газарт
 оршин суудаг гэж хэлэхээр нь хажууд нь 2 км хүрэхгүй газарт багийн эмч байгаа учир
 багийн эмчтэй холбогдож биеийн байдлын лавалъя дахин утсаар холбогдох боломж
 байна уу? гэж асуухад өвчтний нөхөр Ариунболдтой холбоо барьж холбогдуулъя гэж
 хэлээд гуай явсан. нөхөр Ариунболд 1 цаг 30 минутын
 дараа утсаар холбогдож тэр хүнтэй мэндлээд эхнэрийн бие нь ямар байна гэхэд
 толгойн өвдөж байна гэсэн. Багийн эмчтэй холбогдмоор байна гэхэд би багийн эмчтэй
 яриулъя гэж хэлээд утсаа таслаад яваад 1 цаг 30 минутын дараа дахин залгаж багийн
 эмчид хэлчихлээ гэж ярьсан. Багийн эмчээс биеийн байдлын асуугаад шаардлагатай эм
 тариа байвал авч гарна гэж хэлээд холбоо тасалсан. Тэгээд багийн эмч *******
 93120024 дугаарын утаснаас ******* байна сүлжээ болохгүй байна. Сонин сайхан юу
 байна гэсэн мессеж 13 цаг 3 минутанд ирсэн. Багийн эмчрүү залгасан боловч
 холбогдохгүй байсан учир Сайн байна уу? эгч Сонин сайхан юу байна. Сайнбаяр эгч
 яаж байна. Та үзэв үү? биеийн байдал хэр байна гэсэн мессеж явуулсан. Тэгээд утас нь
 холбогдохгүй байсан ба хариу мессеж ирэхгүй болохоор Тахилт багийн эмч
 Ж.г 13 цаг минутанд залгаж дуудаад дуудлагад яваад ир гээд жолооч
 Б.Мөнхбаяртай хамт авч ирүүлэхээр явуулсан. Дуудлагад явсан хүмүүс
 ирсэн талаараа надад мэдэгдээгүй, 2023 оны 08 дугаар сарын 16-нд шилжих шөнө 02
 цагийн орчимд ирсэн гэж сонссон. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 1-ны өглөө 08
 цагийн орчимд хадам аав гуай надруу залгаж
 үзүүлэх гэсэн юм гэж ярьсан. Би Ховд аймагт байсан учир Ж. юм уу,
 Наранчимэг эмч хоёрын нэгт үзүүлээрэй би байхгүй байгаа гэж хэлсэн. 2023 оны 08
 дугаар сарын 18-ны 1 цаг 20 минутын орчимд Ж. эмч над дээр орж ирж
  толгойн өвдөлт намдахгүй байна. Та нэг судсыг нь бариад уламжлалтын
 үзлэг хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд Ж. бид хоёр хамт 2 давхарт өвчтөний
 өрөөнд орж үзлэг хийхэд биеийн байдал дунд орчиндоо харьцаатай, ухаан санаа
 саруул, тухайн үед зовиургүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. босгож
 өөрөө орон дээр суугаад урд сандал тавьж суулгаад судас барьж үзээд зүүн талын
 судас илэрхий өөрчлөлтэй байна. Танд гэмтэж барьсан зүйл байна уу? гэхэд урдаас
 инээгээд ямар нэг зүйл хэлээгүй. Толгой хэсэгт үзлэг хийх маягаар үсийг нь задгайлж
 толгойг тэмтэрч барьж үзээд, мөрний хэсгийг барьж үзэхэд мөрний булчин маш их
 чангарсан байсан. Ямар эмчилгээ хийлгэж байгааг асуухад амокцилин 8 цагаар,
 тархины цусан хангамж сайжруулах Пирацитам, даралт бууруулахаар магнизим
 булчинд, өвчин намдаах аналген, димедрол, тархины хаван хөөхөөр манитол зэрэг
 эмчилгээ хийгдэж байгаа гэж эмчлэгч эмч хэлсэн. Таны булчингийн
 чангарал их байгаа учраас толгой өвдөж байна гэж хэлээд мөрний булчинд минут
 хүрэхгүй хугацаанд массаж хийгээд, та Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж онош
 тодруулах шаардлагатай гэж асуухад хадамын аавын "Алтан гадас" одонгийн цайллага
 өнөөдөр болж байгаа учир маргааш өглөө үүрээр боловч хадам аавын хамт Ховд аймаг
 явна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан юм. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 06
 цаг 9 минутанд манай эмнэлгийн сувилагчийн утсаар Ж. эмч надруу залгаж
  ухаангүй болчихлоо яаралтай эмнэлэгт ир гэж залгасан. Би 0 цаг 0
минутанд эмнэлэгт ирэхэд амьсгал зүрх судас зогссон байсан” гэх мэдүүлэг, 1-р хх-ийн
 12-р хуудас/
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 08 дугаар
 сарын 1-ны өдрийн 13 цагийн үед сумын эрүүл мэндийн төвийн дарга
 *******ээс Ангиртын зуслангийн “” гэх газарт дуудлага гарсан байна. Та
 явж ирнэ гэсний дагуу анхан шатны тусламж үзүүлэх хайрцагаа өдрийн ээлжийн
 сувилагч Э.Ижилцэцэгээс хүлээн авч эмнэлгийн машинтай дуудлаганд явсан. Зам
 бартаатай, газар хол учир бид нарыг яваад очиход 19 цаг болж байсан байх дуудлага
 өгсөн талийгач хэвтэж байсан ба үзэхэд орчиндоо харьцаа хэвийн, ухаан
 санаа эрүүл саруул, булчингийн хөдөлгөөн идэвхтэй, арьс  салст ердийн бор өнгөтэй,
 арьсан доорх өөхөн эдийн  хөгжил сайн,  зүрхний авиа тод жигд хэм алдагдалгүй, пульс
 нэг минутанд 6 удаа, захын цусны хүчил төрөгч 96-тай, артерийн даралт 120/80,
 110/0, уушги 2 талдаа  цулцангийн амьсгалтай,  хэвлий зөөлөн, элэг дэлүү
 тэмтрэгдэхгүй, хэсэг  газрын үзлэгээр 2 талдаа  хүчлэл ижил хэвийн, шүдийг нь
 ярзайлгаж харахад хэвийн, нүдийг гүйлгэж харахад хэвийн, толгой өвдөнө гэсэн
 зовиуртай, шилэн хүзүү бага зэрэг хөшинө гэсэн. Үзлэг хийж дуусаад шалтгаан
 тодорхойгүй толгойн өвдөлтөөр оношлоод аналген, демодрол, пирацитам, витамин С
 зэрэг эмчилгээнүүдийг авч 20 цагийн орчимд хүнээ тээвэрлээд суманд 02 цагийн
 орчимд ирэхэд эмнэлэгт ээлжийн сувилагч Д. байсан ба амин үзүүлэлтийг нь
 үзэхэд хэвийн, даралт хэвийн учир сувилагчид дахиж толгой нь өвдвөл эмч дуудаарай,
 унтаж хонох бол маргааш өглөө эмчлэгч эмчид хүлээлгэж өгнө, хянаж хоноорой гээд
 хүлээлгэж өгөөд явсан. Маргааш өглөө нь эмнэлэгт ирэхэд унтаж хоносон гэсэн учир
 Ж. эмчид өвчтөн биеийн байдлыг танилцуулж, хийсэн
 эмчилгээгээ хэлээд хүлээлгэж өгөөд гарсан. Дахиж энэ хүнийг үзээгүй. Урьд татаж
 унадаг байсан эсэх талаар асуухад унаж байгаагүй, 2 хоногийн өмнөөс гэртээ сандал
 дээр сууж байгаад ухаан алдаад урагшаа унасан байсан. Яаж унаснаа мэдэхгүй байна.
 Манай гэрийнхэн бүгд гадуур явж байсан гэж хэлсэн. Толгой өвдөхөөс өөр зовиур
 байгаагүй. Гадна ил ямар нэгэн шарх сорви байгаагүй. Сандлаас урагш унахдаа хэр
 хүчтэй унаж байснаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Талийгаачид эм тарианы харшилтай
 эсэхийн асуухад мэдэхгүй, эм тарианы харшил байхгүй, олон удаа тариулж байгаагүй
 гэж хэлсэн. Сорил тавиагүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 8-9-р хуудас/
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2023
 оны 08 дугаар сарын 1-наас 16-нд шилжих шөнө дуудлагаар “” гэх газраас эмч
  явж авч ирсэн. авч ирэхдээ анхан шатны эмчилгээ бүгдийн
 хийж ирсэн, ажиглаж хоноорой өглөө эмч нарт хүлээлгэж өгнө гэж хэлээд явсан. Тэгээд
 би ажиглаж хоносон ирсэн даруйдаа унтаад өглөө 06 цаг 40 минутын үед миний толгой
 дахиж өвдөх гээд байна гэж хэлсэн. Одоо эмч нар ирж үзнэ хүлээж байгаарай гэж
 хэлээд 08 цагт би ажлаас буусан эмч нар ирж үзээд эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Анх
 ирэхдээ эмч даралтын үзээд 120/80 /мм мөнгөн усны багана / байна гэж
 хэлсэн юм. Тэрнээс хойш би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагт жижүүр
 авсан. Намайг жижүүр авахад өдрийн жижүүр надад эмчилгээ гэж 2
 ширхэг Ампициллин хүлээлгэж өгөөд 8 цагаар, орой 22 цаг, өглөө 06 цагт тарина гэж
 хэлсэн. Тэгээд би орой 18 цагт даралтыг үзэхэд 120/80-тай байсан, орой
 22 цагийн үед үзэхэд даралт нь 110/0-тай байсан. Шөнө 02 цагт  үзэхэд даралт 130/80
тай байсан юм. Шөнө 02 цагт тэр хүн босож бие засахаар гарахад даралтын үзсэн юм.
 Би өвчтөний стиор бичээд сууж байгаад 0 цаг минутанд босоод хамгийн эхлээд
 Дэнсмаа гэх хүнд тариа хийж, талийгаачийн хэвтэж байгаа өрөөнд тариа хийхээр орсон.
 Талийгаачид ампициллин тариаг граммын натриар найруулж бөгсөнд нь хийж өгсөн.
 Хамт байсан хүмүүсийн тариаг хийж гараад доод давхарт хүний тариа хийхээр буухад
нөгөө хүн бие засхаар гарч, гаднаас эмчийн бичигтэй тариа хийлгэхээр хүн ирэхээр
 түүний тариаг хийчихээд, мэдээ шивэх гээд цаг руу хархад 06 цаг 40 минутан болж
 байсан мэдээний өрөөрүү орж байхад талийгаачтай хамт байсан гэх өвчтөн хүн
 татсан байна гэж хэлэхээр гүйж очиход царай нь сонин болсон, толгой нь гэдийж хойш
 татаж байсан. ******* эмч хонож байсан болохоор дуудаж бусад эмч нараа
 дуудаж хүчилтөрөгч залгаж Маннитол-20 грамм. Аминокапроны хүчил, Дицинон,
 Анальгин, Димодрол, Магнизим, Лидокайн, Кокор, Рибоксин, Витамин С, Адерналин,
 Кордомин зэрэг тариа тарьсан. Тэгээд 0 цаг 10 минут орчимд зүрх зогссон учир зүрх
 дэмжих ажиллагааг эмч нар хийж 08 цаг хүртэл хийсэн боловч эмчилгээ аваагүй нас
 барсан.
 ...Тухайн хүн нь их дуу цөөнтэй, яаж байна гэхээр гайгүй гэдэг, хажууд нь хэвтсэн
 хүмүүс энэ хүн толгой өвдөж байна гээд байна гэж хэлсэн байдаг юм. Энэ өглөө 06
 цагийн тариа хийхэд эгч яаж байна гэхэд гайгүй, өнөөдрөөс аймаг явах байх гэж хэлсэн
 юм. Тарианаас өмнө гараад бие засаад ирсэн юм. Мигирин өвчин буюу тархи толгойн
 өвчин гэж онош тавьж эмчилж байсан гэж сонссон. Кодоор тавьдаг болохоор оношийн
 сайн мэдэхгүй байгаа. Өдрийн эмчилгээ гэж өөр байдаг түүнийг Ижилцэцэг гэх өдрийн
 ээлжийн сувилагч эмчийн бичсэн эмчилгээг хийдэг юм. Талийгаачийн биеийн байдал
 зүгээр, алхаж орж гараад явдаг, амин үзүүлэлт нь хэвийн байсан. Намайг анх ирэх өдөр
 хоноход 00-02 цагийн хооронд унтаж сэрээд бие засаад 04 цаг хүртэл хөрвөсөн гэж
 хажуудах хүмүүс нь хэлсэн юм. Өнгөрсөн шөнө зовиурлаж байгаа талаар огт яриагүй.
 Талийгаач тарианы харшалтай эсэхийн мэдэхгүй, би сорил тавиагүй. Надаас өмнө 2
 өдөр эмчилгээ хийгдсэн хүн болохоор сорил тавиагүй, өөрөөс нь асуусан зүйл байхгүй.
 Өвчний түүхийн 611 маягтын дагуу 24 цагт 4 удаа үзэж, хянаад өвчний сторт
 тэмдэглэдэг юм. Тариа хийсний дараа зовиурлаж өвдөж байна гэж хэлж байгаагүй,
 хажуудах хүмүүс ч тийм зүйл яриагүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 49-р хуудас/
 Гэрч И.Тодсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар
 сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгт: Би 2023 он 08 дугаар сарын 18-ны өдрийн 1
 цагийн үед амьсгал давчидсан учир сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн.
 Тэгээд намайг ирэхэд нэр болон зүсийн нь үл таних эмэгтэй хэвтэн эмчлүүлж байсан.
 Өглөөний 06 цагийн тариаг бид 3-лаа хийлгэсэн.Тэгээд орон дээрээ сууж байгаад ор
 луугаа ороод унтсан. Өглөөний 06 цаг 30 минутанд хөл нь сарвалзах шиг болсон.
 Тэгээд хамт хэвтэж байсан бид хоёр эмч сувилагч дуудсан. Тэгээд эмч сувилагч
 орж ирэнгүүт би айгаад гараад явчихсан.  Учир нь би өөрөө зүрх муутай учраас
 өрөөндөө байж чадаагүй.  Би эмнэлгийн 20 тоотод очоод хэвтсэн.  Талиийгаач надтай
 огт дуугараагүй. Би өөрөө астамтай учир талийгаачийг сайн ажиглаж чадаагүй. 2023
 оны 08 дугаар сарын 18-19-ны шилжих шөнө талийгаачийн биеийн байдал хэвийн эрүүл
 саруул байсан” гэх мэдүүоэг, 1-р хх-ийн 43-р хуудас/
 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 16
ны өдрөөс эхлэн сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Намайг
 хэвтэж байхад хамт нэг өрөөнд талийгаач Сайнбаяр, И.Тодсүрэн нар хэвтэж байсан.
 Цагийн тариа хийдэг байсан. Талийгаач толгой л бага зэрэг өвдөж байна өөр зовиур
 алга гэж хэлдэг байсан. Талийгаачийн толгойнд эмчилгээ хийж байна гээд цагийн тариа
 хийдэг байсан. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр , нар орж
 ирж талийгаачийг одоо таныг аймаг явуулна гэж хэлсэн талийгаач дугараагүй, би тэгээд
 гараад явсан өөр  эмч үзээгүй. 2023 оны 08 дугаар сарын 19-ны өглөө 06 цагт талийгаач
  гадаа гарч бие засчихаад ирээд суусан. Удалгүй сувилагч 3 тариа
 найруулаад орж ирээд талийгаачид амокцилин тарьж байна гэж хэлээд тарьсан.  Бид
 нарын тариа бас хийсэн. Тэгээд 30 минут орчим болоод талийгаач хөлөө
 сарвалзуулаад татаж байгаа шинж тэмдэг илрэхээр нь эмч сувилагч дуудсан юм” гэх
мэдүүлэг, /1-р хх-ийн 4-р хуудас/
 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач
  нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэвтэж эмчлүүлж эхэлсэн. Анх
 зовиур нь толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан. Анальгин 80% 20 мл Демидрол 1% 1
 мл Амокциллин 1, натрийн хлорид 0,9%, витамин с,% 20 мл, Пирицетал,10%, моннит
 20 дусал, пакколин 100 мл гудаа магнизм гэх эм тариануудыг хэрэглэж Би өөрөөс нь
 асуухад эм тарианы харшилгүй гэж хэлсэн...’’ гэх  мэдүүлэг,
 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 910
 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
 1. Ховд аймгийн алтай сумын эрүүл мэндийн төвийн №288 тоот өвчний түүхэнд
 талийгаач эмчлэгч эмчээр ******* байна. Эмчлэгч эмч нь сумын
 эмнэлгийн стандарт, журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу эмчилгээ үйлчилгээ
 үзүүлнэ гэж заасан байдаг.
 2.3.  Эмчлэгч эмч ******* нь эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ артерийн
 даралт ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх шаардлагатай байсан ба хугацаа алдсан байна.
 4. анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн багийн эмч, онош тавьж
 эмчилгээ хийсэн эмч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар нь Монгол Улсын (MNS 081:
 2013) Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны
 стандартыг барьж ажиллаагүй байна.
 . Талийгаач нь артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторхи
 болон ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан
 ба эрт цаг алдалгүй бүрэн оношилж эмчилсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой
 байжээ. /1-р хх-ийн 1--р хуудас/ гэж тэмдэглэгдсэн,
 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 13
 дугаартай дүгнэлтэнд: “Урьд гаргасан Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн
 шинжээчийн 60 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүх шинжилгээний ерөнхий газрын
 шинжээчийн 910 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач нь артерийн даралт
 ихсэх өвчний улмаас тархины эдийн доторхи болон ховдлын цус харвалт, аалзан
 хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан байна.
 2. Өвчний түүхэнд бичигдсэн өгүүлэмжид дурдсанаар 2023 оны 08 дугаар сарын
 1-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө гэнэт унасан, толгой хүчтэй хатгаж өвдөнө, дотор
 муухайрна, бөөлжинө, толгой эргэнэ гэсэн зовууриуд илэрсэн байгаагаас үзэхэд нь
 тухайн үед буюу 2023 оны 08 дугаар 12-ны өдөр тархины цус харвалт үүссэн байх
 боломжтой байна.
 3. Талийгаач нь артерийн даралт ихсэлт, зүрхний булчингийн эмгэгшил, бөөрний
 дээд булчирхайн хоргүй хавдар өвчтэй байна. Артерийн даралт ихсэх өвчин үхэлд
 нөлөөлжээ.
 4. Талийгаач нь артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторхи
 болон ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан
 байна.
 .6.. Ховд аймгийн сумын багийн бага эмч ******* нь өвчтөний
 биеийг 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзэхдээ биеийн байдлыг бүрэн гүйцэд
 үнэлээгүй, ЭМС-ын А/294 тушаалын дагуу эрэмблээгүй, А/26 тушаалын 3.1.1-г
 баримтлаагүй, урьдчилсан оношийг зөв тавьсан боловч дараагийн шатны арга хэмжээ
 шуурхай аваагүй, 2023 оны 08 дугаар сарын 14-нд өвчтөний зовуурь намдахгүй дахин
 дуудлага өгөхөд төв байгууллагын эмчтэй холбогдож дараагийн шатны арга хэмжээ авч
 эмнэлэгт онош тодруулж, эмчилгээ хийлгэхээр хүргэсэн байна.
 8.9.10. Ховд аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн их эмч ******* нь
өвчтөний өвчнийг буруу оношилсон байна. Тархины цус харвалтын үеийн болон
 артерийн даралт ихсэх өвчний үеийн удирдамжийг ашиглаагүй, удирдамжийг түргэн
 тусламжийн болон эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч ажилтан, харвалтын
 баг, мэдрэлийн тасгийн эмч мэргэжилтэн, өрх сумын эмч нар үйл ажиллагаандаа
 хэрэглэнэ гэснийг дагаж мөрдөөгүй байна. ЭМС-ын А/26 тушаалын 6.6 хэсгийг
 мердөөгүй, эрүүл мэндийн тухай хууль 6-р бүлэг 28.4.3. Үйл ажиллагаандаа эрүүл
 мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын
 стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж
 ажиллах. Удирдамжийн дагуу эмчилгээ хийгдээгүй. Монгол Улсын Стандарт MNS
 081:2013 8.3-ийн 8.3.1, 8.3.2, 8.3.6, 8.3. заалтуудыг мөрдөн ажиллаагүй байна.
 11. Эрүүл мэндийн төвийн дарга ******* нь өвчтөний өвчнийг оношилоогүй.
 Дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй байна.
 12. Сумын эрүүл мэндийн төвийн эмч нар нь өвчнийг оношилгоогүй, нарийн
 мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй зэрэг нь өвчний байдлыг хүндрүүлсэн байна.
 Өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн тохиолдолд амь насыг аврах
 эсэхийг нарийвчлан тодорхойлох боломжгүй гэж тэмдэглэгдсэн, / 2-р хх-ийн 3-44-р
 хуудас/
 Эрүүл мэндийн яамны Эрчимт эмчилгээний мэргэшлийн салбар зөвлөлөөс
 шинжээчээр ажилласан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд:
 Хэргийн товч утга: Ховд аймгийн сумын эрүүл мэндийн төвийн эмнэлэгт
 2023оны 08 дугаар сарын 16-нд хэвтэн эмчлэгдэж байх хугацаанд Батхүү овогтой
 Сайнбаяр 43 настай, эмэгтэй, нас барсан гэх хэрэгт Ховд аймгийн Булган сум дахь сум
 дунды прокурорын тогтоолд заасан Эрүүл мэндийн яамны Эрчимт эмчилгээний
 мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн мэргэжлийн 2 эмч тогтоолын дагуу шинжээчийн
 дүгнэлт гаргав.
 Шинжээчид тавьсан асуултын дагуу өвчний түүх болон Нас барагчид хийсэн шүүх
 эмнэлгийн задлан шинжилгээний протоколыг уншиж судлан тогтоолд тусгагдсан
 асуултын дагуу шинжээчийн дүгнэлт гаргав.
 2.1 Амь хохирогч шүүх эмнэлгийн задлан шинжилгээний протокол
 болон өвчний эмнэлзүйтэй харьцуулан дүгнэхэд тархины эдийн болон аалзавчин
 бүрхүүлийн цус харвалт, уналт таталтын улмаас үүссэн гипокси хүндрэлээр нас барсан.
 2.2 Тархины цусан хурааны шинж тэмдгээс хугацааг тодорхойлох боломжгүй.
 2.3 Артерийн даралт ихсэх өвчинтэй. Өвчний олон улсын ангилалын Код /10/
 Уг өвчний улмаас зүрхний баруун ховдлын томролтой. Зүрхний баруун ховдлын
 томролын улмаас нас бараагүй. АДИӨ нь тархины цус харвалтаар хүндэрч нас барах
 эрсдэлтэй.
 2.4 АДИ өвчны улмаас доорх цус харвалтууд үүснэ.
 I63 Тархины шигдээс 161,
 G4 Цус тасалдах дайралт
 I61, I62 Тархины эдийн цус харвалт
 I60 Аалзавч дорх цус харвалт цус харвалт болно. Эдгээр цус харвалтын улмаас
 уналт таталт үүсэж болно. Уналт таталт үүсэх үед арга хэмжээ авахгүй бол энэ үед
 гипокси болж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар хүндэрч нас барах эрсдэлтэй.
 2. Өвчтөний биеийг 08 дугаар сарын 12-нд үзэхдээ гүйцэд үнэлээгүй ЭМС
ын А/294 тушаалын дагуу эрэмблээгүй, урьдчилсан оношийг зөв тавьсан боловч
 дараагийн шатны арга хэмжээ аваагүй гэрт нь үлдээсэн. 8 дугаар сарын 14-нд Өвчтөний
 зовиур намдахгүй дахин дуудлага өгөхөд төв байгууллагын эмчтэй холбогдож
 дараагийн шатны арга хэмжээ авч эмнэлэгт онош тодруулж эмчилгээ хийлгэхээр
 хүргэсэн байна.
2.6. 08 дугаар сарын 12-нд эрүүл мэндийн сайдын 2018 оны 06 сарын А26 3.1.1
 баримтлаагүй, ЭМС-ын А/294 тушаалын дагуу эрэмблээгүй.
 2. Үндсэн онош: G93.9 Тархины эмгэг, тодорхойгүй
 Дагалдах онош: I10 АДИӨ
 Ялган оношлох: Тархины цус харвалт
                            Тархины хавдар
                            Тархины ишимие
                            Тархины уйланхай гэж тавьсан байна.
 Эмчилгээнд: Хэвтрийн дэглэм
                       Антибиотик
                       Тархины хаван буулгах
                       Өвдөлт намдаах
                       Тархины цусан хангамж сайжруулах
                       Витамин С
 Магни сульфат нь тархины даралт ихдэх хам шинж, таталтын үед хэрэглэнэ.
 Шинжилгээ: Лабораторийн болон багажийн шинжилгээ төлөвлөсөн боловч хийгдээгүй
 байна.
 2.8. Онош буруу тавигдсан. Тархины цус харвалтын үеийн болон АДИ Өвчний
 үеийн Удирдамжийг ашиглаагүй. Удирдамжийг түргэн тусламжийн болон эмнэлгийн
 яаралтай тусламжийн тасгийн эмч ажилтан, харвалтын баг, мэдрэлийн тасгийн эмч
 мэргэжилтэн, өрх сумын эмч нар үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэснийг дагаж
 мөрдөөгүй байна. ЭМС-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/26 тушаалын 6,6
 хэсгийг мөрдөөгүй.
 Эрүүл мэндийн тухай хууль 6-р бүлэг:
 28.4.3. Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо,
 эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж,
 үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;
 Удирдамжын дагуу эмчилгээ хийгдээгүй.
 2.9. Монгол Улсын Стандарт MNS 081:2013 8.3 ийн 8.3.1, 8.3.2, 8.3.6, 8.3.
 заалтуудыг мөрдөн ажиллаагүй гэж үзэж байна.
 2.10 Монгол Улсын Стандарт MNS 081:2013 8,3 ийн 8.3.3, 8.3.6
 2.11. Оношлоогүй дараагийн шатлалын эмнэлэгрүү шилжүүлэх асуудлыг
 шийдвэрлээгүй. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө аваагүй зэрэг нь өвчний байдлыг
 хүндрүүлсэн байна. Өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлэгрүү шилжүүлсэн
 тохиолдолд амь насыг аврах эсэхийг тодорхойлох боломжгүй. Цус харвалттай өвчтөний
 30% нь нас бардаг гэсэн судалгаа байна. /2-р хх-ийн 4--р хуудас/ гэж тэмдэглэгдсэн,
 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед манайх
 Шивэрт гэх газарт зусаж байсан. хүүхэд эм авна гэж гүйж ирсэн. Тухайн
 үед надад дуудлага өгөөгүй боловч би Ариунболдыг дуудуулж намайг авч би очиж
 үзсэн. Өвчтнийг үзээд даралт бууруулах, өвдөлт намдаах анальгин демидрол хийгээд
 ажиглахад зүгээр болсон. Толгой байнга өвддөг гэсэн. Тухайн үед Brainact гэдэг эмийг
 10 хоног уусан гэсэн. Тэгээд би явсан. Маргааш нөгөөдөр хоёр өдөр ирээгүй, гуравдахь
 өдөр нь ирээд толгой нь өвдөөд байна аваад сум явах уу гэхэд нь би авч явж хэрэггүй
 гэж хэлсэн. Өвдөлт намдаах эм өгөөд дуудлага дуудахыг зөвлөсөн. 08 дугаар сарын 12
ны өдөр дуудлага анх ирсэн. 14-ний өдөр манай гэрт авч ирж үзүүлсэн. Тухайн үед би
 эдгэрэх боломжтой өвчин гэж үзэж эм өгөөд ажиглаж байгаад сумын эмнэлэгт хандсан.
 Сумын төвөөс гэх зуслангийн хооронд 120 км хол газар юм. Өвчтөнд би анхны
 тусламж үзүүлж чадсан. Тухайн үед салхи шуургатай сүлжээ муу байсан. Сүлжээнд гарч
 гараа өргөж байж мессэж явуулсан. Тэгээд дуудлага ирсэн. Би тухайн үед өөрийн эрх
үүргийн хүрээнд шинж тэмдэгийн эмчилгээ хийсэн. Дараагийн шатлалын эмнэлэгт
 хүргүүлэх талаар мессэж явуулсан, ар гэрийнхэнд нь дуудлага өгөх талаар зөвлөсөн”
 гэв.
 Шүүгдэгч Ж. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар
 сарын 16-ны өдрийн өглөө 08 цагт ажилдаа ирээд өвчтнөө үзэж байгаад Сайнбаярын
 үзээд хэвтүүлэн эмчилсэн. 08 дугаар сарын 1-нд биеийн байдал нь тогтвортой байсан.
 18-нд үзлэг хийхэд зовиур намдсан байсан тул дээд шатны байгууллагад тээвэрлэх
 саналтай байгаагаа хэлсэн. Хишигдэогэр эмчтэй хамтарч үзлэг хийгээд БОЭТ-д явуулах
 саналтай байгаагаа хэлсэн. Даралт ихсэх өвчин намжсан үедээ ч харвалт өгдөг. Тухайн
 хүнд сумын эмнэлэгт компютер томографын шинжилгээ хийх боломжгүй байсан тул
 асуумж болон биеийн байдлаар нь артерийн гипертенз гэж оношлосон. 3 өдөр эмчилгээ
 хийгээд өвдөлт намдахгүй байсан. Тухайн үед эмнэлгээс машин гаргаад Ховд аймаг руу
 явуулах боломж байсан. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө би эмнэлэг дээр
 байсан” гэв.
 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар
 сарын 1-ны өглөөний 09-10 цагийн хооронд гуай эмнэлэг дээр ирж
 дуудлага өгсөн. Багийн эмч д очиж үзүүлсэн, өвчин намдахгүй байна гэж хэлж
 байсан. Шаардлагатай тохиолдолд манай бага эмч надад дуудлага өгөх ёстой байсан.
 Би нөхөр Ариунболдтой нь холбогдох хэрэгтэй байна гэхэд намайг холбож яриулсан.
 Ариунболдтой ярьж өвчтний биеийн байдлыг асуухад шөнө толгой нь өвдөөд өдөрт
 гайгүй байна гэсэн. Багийн эмчтэй холбогдож чадаагүй, 13 цаг 3 минутад багийн
 эмчээс 1 ширхэг мессэж ирсэн тул би дуудлага гаргасан. Талийгаачид 2023 оны 08
 дугаар сарын 18-нд би үзлэг хийсэн. Тархи толгойд гэмтлийн шинж байхгүй, мөрний
 булчин чангарсан байсан тул массаж хийж өгсөн. Даралтны болон тархи толгойн
 эмчилгээ хийгдэж байсан бөгөөд эмчилгээ өөрчлөх шаардлаггүй байсан. Ланколин гэдэг
 тариа гаднаас авч хийлгэж байсан. 2023 оны 08 дугаар сарын 18-ны орой 1 цагийн үед
 аймгийн БОЭТрүү явах саналыг нь асуухад ...хадам аавын Алтангадас одонгийн
 цайллага болж байгаа тул түүнийг өнгөрөөгөөд маргааш нь явахаар болсон тэгээд
 өглөө нь нас барсан. Тухайн өвчтнийг манай эмнэлэгт хэвтэж байх хугацаанд БОЭТ-тэй
 цахим зөвлөгөөн хийгээгүй. Заавар зөвлөгөө аваад байх шаардлагатай хэмжээнд
 байгаагүй” гэв.
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт
 мэдүүлэхдээ: “...Манай эхнэр 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдөр
 хүртэл өвдсөн. 12-ны өдөр хүүхэд ээж уначихлаа гэхээр нь гэрт ороход доошоо хараад
 унасан байсан. Босгоод ирэхэд амнаас нь хөөс гарсан байсан. Тухайн үелд яарч
 сандраад эм олж ирэхээр, эмч дуудахаар хүүхдээ явуулсан. 12-ны орой 19 цагийн үед
 эмч ирсэн. Би сахиад хоносон толгой нь өдөр шөнөгүй өвдөж байсан. 13-ны өдөр эмчид
 очиход аваад ир гэхээр нь 3 цаг өнгөрч байхад эмчийн гэрт авч очсон. Эмч нэг ширхэг
 ногоон эм өгсөн. 13-ны шөнө аавтай утсаар холбогдоод эмнэлэгт дуудлага өгье гэж
 ярьсан. 14-ны өдөр эмч ирсэн. Талийгаач гэртээ 2 хоноод, эмнэлэгт очоод хоноод нас
 барсан. 18-нд намайг эргэж ирэхэд толгой өвдөөд болохгшүй байна гэж байсан. Надад
 хэлэхдээ 1 тариа тарьж байна, нэг эм ууж байна гэсэн.
 Би маш их гомдолтой байна. Аавын алдрын цайны асуудал ямар ч хамаагүй юм.
 Тэр хүнийг аймгийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай байсан бол эмч нар эмнэлгийн
 журмаар аваад явах ёстой байсан гэж бодож байна. Оршуулгын зардалд нийт 8.448.00
 төгрөгийн зардал нэхэмжилнэ. Тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү 34.091.000 төгрөг,
 сэтгэцэд учирсан хор уршигт 82.00.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 03х/,- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 0
13х/,- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-14-16х/,- Өвчний түүх /1-р хх-21-29х/,- Эрүүл мэндийн яамнаас 1 сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх
 зөвшөөрлийн №003461 дугаартай гэрчилгээний хуулбар, Анагаах ухааны Их
 Сургуулийн харъяа Говь- аймаг дахь Анагаах Ухааны коллежийн №С20010082
 дугаартай Дипломын хуулбар /1-р хх-н 11-12х/,- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй
 эсэх лавлагаа, /1-р хх-н 181-192х/,- Түргэн тусламжийн дуудлагын хуудас, эмийн захиалгын хуудас /1-р х.х-н 201-204
 хуудас/- Шүүгдэгч нарын Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1-р х.х-ийн
 216-246х/- Монгол улсын Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандарт /2-р хх-62-86х/,- Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн
 А/26 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хуулбар, хавсралтын хуулбар /2-р хх
8-90х/,-  Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн
 А/294 дугаартай “журам батлах тухай” тушаалын хуулбар, /2-р хх-91-109х/,-  Хохирлын тооцоо /2-р хх-н 111-120х, 191х/,- Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /2-р хх-139-164х/,- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 1-19 х/
 зэрэг болно.
 Гэм буруугийн талаар:
 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл
 болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл
 журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
 ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад
 оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр
 баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь
 үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн
 талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
 Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, *******, ******* нар, шүүгдэгч
 нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, *******, *******, Б.Батзаяа нар нь шүүгдэгч
 нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж цагаатгах байр суурьтай оролцсон бол
 улсын яллагчаас шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн
 хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм
 буруутайд тооцуулах санал, дүгнэлтээ танилцуулж яллах байр суурьтайгаар оролцож,
 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунболд, түүний өмгөөлөгч ******* нар
 улсын яллагчийн байр суурийг дэмжиж тус тус оролцлоо.
 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг
 хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт
 бэхжүүлэгдсэн баримтууд байх ба дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
 Шүүгдэгч Ховд аймгийн сумын багийн эмч ******* нь 2023
 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн ирүүлсэн “Ховд аймгийн Цэцэг
 сумын багийн нутаг “” гэх газарт хүн гэртээ ухаан алдаж унасан талаар
 дуудлагыг хүлээн авч амь хохирогчийн биеийн байдлыг үзэж, тархиндаа цус харвасан
талаар оношилсон, мөн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дахин очиж амь
 хохирогчийн биеийн байдлыг үзсэн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ
 өвчтнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлээгүйн улмаас хугацаа алдаж
 өвчтөн сумын эрүүл мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19
ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн
 гэм буруутай болох нь,
 Шүүгдэгч Ховд аймгийн сумын эрүүл мэндийн төвийн их эмч албан
 тушаалтай ******* нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сумын эрүүл
 мэндийн төвд хүргэгдэн ирсэн өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын (MNS
 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний артерын даралт
 ихсэн, өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас өвчтөн сумын эрүүл мэндийн
 төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн
 эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,
 Шүүгдэгч Ховд аймгийн Аптай сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай
  нь 2023 оны 08 дугаар сарын 1-ны өдөр сумын эрүүл
 мэндийн төвд хүргэгдэн ирсэн өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын (MNS
 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтний артерын даралт
 ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас сумын эрүүл
 мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд
 хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус
 хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох
 баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр, бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байна.
 Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл
 мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол,
 гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг
 ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай
 хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи,
 эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” зэрэг хуулиар
 хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас
 хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн
 хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт
 хэрэгт тооцно” гэж хуульчлан тодорхойлсон байдаг.
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт
 хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
 үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор
 биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох ба материаллаг шинжтэй гэмт
 хэрэг, гэмт хэргийн субъектийн хувьд тусгай субъектүүд байна.
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг
 “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3
 дугаар зүйлийн 3.1. –д "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох
 их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
 бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч,
 эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор
 гэмт хэргийн субъектийг тодорхойлсон байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд  шүүгдэгч ******* Ховд аймгийн сумын
 Эрүүл мэндийн төвийн багийн эмчээр томилогдон ажиллаж байсан болох нь
  сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч *******гийн албан тушаалын
 тодорхойлолт, Эрүүл мэндийн төвийн дарга *******тэй 2023 оны 0 дугаар
 сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар баримтуудаар, шүүгдэгч
 Э. Ховд аймгийн сумын Эрүүл мэндийн төвд хүний их эмчээр ажиллаж
 байсан болох нь сумын эрүүл мэндийн төвийн их эмч албан
 тушаалын тодорхойлолт, тус эрүүл мэндийн төвийн дарга *******тэй 2023 оны
 0 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар баримтуудаар,
 шүүгдэгч ******* нь Ховд аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар
 ажиллаж байсан болох нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын
 тодорхойлолт, Ховд аймгийн сумын Засаг дарга Х.Түмэндэлгэртэй байгуулсан
 Хөдөлмөрийн гэрээний хуулбар баримтаар тус тус тогтоогдож байх ба тухайн гэмт
 хэргийн субъектэд хамаарч байна.
 Шүүгдэгч ******* нь 1998-2001 онд Анагаах ухааны их сургуулийн харъяа Говь
  аймаг дахь Анагаах ухааны коллежийг бага эмч-сувилагч мэргэжлээр суралцан
 төгсөж, дипломын зэрэг эзэмшсэн, Эрүүл мэндийн яамны мэргэжлийн үйл ажиллагаа
 эрхлэх зөвшөөрлийн 003461 дугаартай гэрчилгээг 2021 оны 0 дугаар сарын 23-ны
 өдөр олгосон байна.
 Дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, Ж.,
 ******* нар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн
 3.1. дахь заалтад заасан тодорхойлолтоор эмнэлгийн мэргэжилтэнд хамаарч байна.
 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 –д
 "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл
 ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан
 оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгохоор
 заасан бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын
 12-ны өдөр өвчтний биеийг үзэхдээ биеийн байдлыг бүрэн гүйуэт үнэлээгүй, өвчтнийг
 дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлээгүйн улмаас хугацаа алдаж өвчтөн
 сумын эрүүл мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр
 хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь,
 Шүүгдэгч Ж. нь өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын
 (MNS 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний артерын даралт
 ихсэн, өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас өвчтөн сумын эрүүл мэндийн
 төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн
 эмчлүүлж байгаад нас барсан нь,
 Шүүгдэгч ******* нь өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын
 (MNS 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтний артерын даралт
 ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас сумын эрүүл
 мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд
 хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ
 зохих ёсоор биелүүлээгүйн улмаас, өөрөөр хэлбэл дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлээгүй, нарийн мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө аваагүй буюу авбал зохих
 шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас хохирогч нас барсан шууд шалтгаант
 холбоо тогтоогджээ.
Гэм буруугийн хэлбэр нь өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор
 үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан
 шинжтэй байна.
 Шүүгдэгч *******, Ж., ******* нар нь Эрүүл мэндийн тухай
 хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд
 нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх,
 мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж,
 оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн
 тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн үүрэгжүүсэн заалтыг
 зөрчсний улмаас өөрөөр хэлбэл шат шатандаа дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хугацаа алдсны улмаас хохирогч нас барсан үйл
 баримт тогтоогдож байна.
 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд ...Шинжээчийн 13, 910
 дугаартай дүгнэлтүүд хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж гарсан тул хэрэгт нэмэлт
 ажиллагаа хийлгэх шаардлагтай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй
 байна.
 Учир нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/286
 дугаар тушаалын хавсралтаар “Насанд хүрэгчдийн артерийн гидертензийн эмнэлзүйн
 заавар” -ыг баталсан байна. Уг зааварт: ...Манай орны хувьд 2011 онд Дэлхийн Эрүүл
 мэндийн байгууллага, Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ-с “Насанд
 хүрэгчдийн артерийн гидертензийн эмнэлзүйн удирдамж”-ийг батлан үндэсний
 хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү зааврыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн зүрхний эмч нарын нийгэмлэг, зүрхний
 холбоо, Европын гипертензийн нийгэмлэг, зүрхний эмч нарын нийгэмлэгийн эмнэлзүйн
 удирдамжуудад дурьдсан оношлогоо, эмчилгээний арга, аргачлал, техник технологийг
 тусган шинэчлэн боловсрууллаа. Тус зааврын зорилго нь урьдчилан сэргийлэлт,
 оношлогоо, менежментийг сайжруулан зөв оновчтой явуулж, зүрх, судасны өвчинд
 өртөх эрсдэл, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад эмч,
 эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил, арга зүйгээр хангахад оршино” гэжээ.
 Насанд хүрэгчдийн артерийн гидертензийн эмнэлзүйн зааварын эх сурвалжид:
 Насанд хүрэгчдийн артерийн гипертензийн эмнэл зүйн удирдамж -2011 он Улаанбаатар
 гэж тэмдэглэгдсэн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 0 дугаар сарын 1-ны
 өдрийн А/286 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Насанд хүрэгчдийн артерийн
 гидертензийн эмнэлзүйн заавар” нь 2011 оны “Насанд хүрэгчдийн артерийн
 гидертензийн эмнэлзүйн удирдамж”-ын шинэчлэн боловсруулсан хувилбар байх ба
 2011 оны уг удирдамж нь 2018 оны “Насанд хүрэгчдийн артерийн гидертензийн
 эмнэлзүйн заавар”-ын эх сурвалж болсныг дурьдах нь зүйтэй байна.
 Иймд шүүхээс Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10
ны өдрийн 910 дугаартай, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар
 сарын 1-ны өдрийн 13 дугаартай, Эрүүл мэндийн яамны Эрчимт эмчилгээний
 мэргэшлийн салбар зөвлөлөөс шинжээчээр ажилласан 2024 оны 01 дүгээр сарын 11
ний өдрийн дүгнэлтүүдийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн болно.
 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 910
 дугаартай шинжээчийн:
 ...  Эмчлэгч эмч ******* нь эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ артерийн даралт
 ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх шаардлагатай байсан ба хугацаа алдсан байна.
 ... Талийгаач нь артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторхи
 болон ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан
ба эрт цаг алдалгүй бүрэн оношилж эмчилсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой
 байжээ гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
 Монгол Улсын (MNS 081: 2013) Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын
 эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын 8.3 дугаар зүйлд хэвтэн эмчлэх тусламж
 үйлчилгээг зохицуулсан бөгөөд 8.3.1-д хэвтэн эмчлүүлэгчдийн үзлэг оношлогоо,
 эмчилгээ, сувлахуйн тусламж, үйлчилгээг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй
 стандарт, эмнэлзүйн удирдамжийн дагуу үзүүлнэ гэж, 8.3.2-т ...Эмч, эмнэлгийн
 мэргэжилтэн эмчилгээ оношлогооны тзгээмэл үйлдлийн стандартыг эзэмшсэн байна,
 8.3.3-т өвчин хүндэрсэн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг
 хийж, оношлогоо, эмчилгээг шийдвэрлэнэ гэж, 8.3.6-д Мэргэжлийн эмчээс зөвлөгөө
 авах, сум дундын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвд
 шилжүүлэх, арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
 байгууллагаас батласан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, 8.3.-д Үйлчлүүлэгчийг
 нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн
 төвд шилжүүлэхдээ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
 байгууллагаас баталсан журам болон эмнэлзүйн удирдамжийг баримтална гэж тус тус
 заасан байна.
 Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч үхлийн
 шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчний улмаас тархины эдийн доторхи болон
 ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас нас барсан ба эрт
 цаг алдалгүй бүрэн оношилж эмчилсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой
 байсан гэж дүгнэсэн.
 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 13
 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...тухайн үед буюу 2023 оны 08 дугаар сарын 12-ны
 өдөр тархины цус харвалт үүссэн байх боломжтой байна. Артерийн даралт ихсэх
 өвчний улмаас доорх цус харвалтууд үүснэ. ...Аалзавч доорх цус харвалт болно. Эдгээр
 цус харвалтын улмаас уналт таталт үүсэж болно. Уналт таталт үүсэх үед арга хэмжээ
 авахгүй бол энэ үед гипокси болж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар хүндэрч нас
 барах эрсдэлтэй гэжээ. Энэ дүгнэлтээс харахад талийгаач нь 2023 оны 08 дугаар сарын
 12-ны өдөр гэртээ ухаан алдаж унахдаа даралт харавсан байх боломжтой байна.
 Шүүгдэгч ******* 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр талийгаачид үзлэг, оношлогоо
 хийхдээ тархинд цус харвасан байж болзошгүй гэж зөв оношлосон боловч өвчтний
 биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, улмаар дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлээгүйн улмаас хугацаа алдаж өвчтөн нас барсан гэх дүгнэлт үндэслэлтэй
 байна.
 Талийгаач 2023 оны 08 дугаар сарын 1-ны шөнө Ховд аймгийн
 сумын Эрүүл мэндийн төвд дуудлагаар хүргэгдэн ирсэн байдаг. Шүүгдэгч Ж.
 тухайн үед ...артерийн гипертензи гэж зөв оношлосон болох нь түүний “Даралт ихсэх
 өвчин намжсан үедээ ч харвалт өгдөг. Тухайн хүнд сумын эмнэлэгт компютер
 томографын шинжилгээ хийх боломжгүй байсан тул асуумж болон биеийн байдлаар нь
 артерийн гипертенз гэж оношлосон.” гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд талийгаач
 тус төвд эмчилгээ үйлчилгээ авах 4- өдрийн хугацаанд өвчтний биеийн байдал
 сайжраагүй болох нь мөн түүний “...3 өдөр эмчилгээ хийгээд өвдөлт намдахгүй байсан”
 гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд цаг хугацааны хувьд 4- өдрийн эмчилгээ үр
 дүнгүй байгаад дүгнэлт өгч дараагийн шатлалын эмч нартай зөвлөөгүй, өвчтнийг
 тээвэрлэх, шилжүүлэх асуудалд хугацаа алдсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх
 үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
 Улмаар Монгол Улсын (MNS 081: 2013) Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум
 дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартад зааснаар өвчтний онош
тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг хийж оношлогоо, эмчилгээг
 шийдвэрлэхээр зохицуулсан стандартыг зөрчсөн байна.
 Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр талийгаач
  эмч Ж.тай хамтарсан үзлэг хийсэн бөгөөд ингэхдээ өвчтний
 биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, тухайн эрүүл мэндийн төвд ирээд эмчилгээ
 үйлчилгээ авах 4- өдрийн хугацаанд өвчтний биеийн байдал сайжраагүй нөхцөл
 байдалд дүгнэлт хийгээгүй, улмаар дараагийн шатлалын эмч нартай зөвлөөгүй,
 өвчтнийг тээвэрлэх, шилжүүлэх асуудалд хугацаа алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
 Дээрх нөхцөл байдлаас талийгаач анхны тусламж үйлчилгээ
 үзүүлсэн багийн эмч, онош тавьж эмчилгээ хийсэн эмч, эрүүл мэндийн төвийн эрхлэгч
 нар нь Монгол Улсын (MNS 081: 2013) Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын
 эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг барьж ажиллаагүй байна” гэх Шүүх
 шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 910 дугаартай,
 ...тухайн үед буюу 2023 оны 08 дугаар 12-ны өдөр тархины цус харвалт үүссэн
 байх боломжтой байна. Талийгаач нь артерийн даралт ихсэлт өвчтэй байна. Артерийн
 даралт ихсэх өвчин үхэлд нөлөөлжээ. Талийгаач нь артерийн даралт ихсэх өвчний
 улмаас тархины эдийн доторхи болон ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус
 харвалтын улмаас нас барсан байна. Ховд аймгийн сумын багийн бага
 эмч ******* нь өвчтөний биеийг 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үзэхдээ биеийн
 байдлыг бүрэн гүйцэд үнэлээгүй, ЭМС-ын А/294 тушаалын дагуу эрэмблээгүй, А/26
 тушаалын 3.1.1-г баримтлаагүй, урьдчилсан оношийг зөв тавьсан боловч дараагийн
 шатны арга хэмжээ шуурхай аваагүй, Ховд аймгийн сумын Эрүүл мэндийн
 төвийн их эмч ******* нь тархины цус харвалтын үеийн болон артерийн даралт
 ихсэх өвчний үеийн удирдамжийг ашиглаагүй, удирдамжийг түргэн тусламжийн болон
 эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч ажилтан, харвалтын баг, мэдрэлийн
 тасгийн эмч мэргэжилтэн, өрх сумын эмч нар үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэснийг
 дагаж мөрдөөгүй байна. ЭМС-ын А/26 тушаалын 6.6 хэсгийг мердөөгүй, эрүүл мэндийн
 тухай хууль 6-р бүлэг 28.4.3. Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж,
 оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн
 тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах. Удирдамжийн дагуу
 эмчилгээ хийгдээгүй. Монгол Улсын Стандарт MNS 081:2013 8.3-ийн 8.3.1, 8.3.2, 8.3.6,
 8.3. заалтуудыг мөрдөн ажиллаагүй байна. Эрүүл мэндийн төвийн дарга
 ******* нь өвчтөний өвчнийг оношилоогүй. Дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй байна гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын
 2024 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 13 дугаартай,
 ...Амь хохирогч шүүх эмнэлгийн задлан шинжилгээний протокол
 болон өвчний эмнэлзүйтэй харьцуулан дүгнэхэд тархины эдийн болон аалзавчин
 бүрхүүлийн цус харвалт, уналт таталтын улмаас үүссэн гипокси хүндрэлээр нас барсан.
 Артерийн даралт ихсэх өвчинтэй. Өвчний олон улсын ангилалын Код /10/
 Уг өвчний улмаас зүрхний баруун ховдлын томролтой. Зүрхний баруун ховдлын
 томролын улмаас нас бараагүй. АДИӨ нь тархины цус харвалтаар хүндэрч нас барах
 эрсдэлтэй. I60 Аалзавч дорх цус харвалт цус харвалт болно. Эдгээр цус харвалтын
 улмаас уналт таталт үүсэж болно. Уналт таталт үүсэх үед арга хэмжээ авахгүй бол энэ
 үед гипокси болж амьсгал зүрх судасны хурц дутагдлаар хүндэрч нас барах эрсдэлтэй.
 Өвчтөний биеийг 08 дугаар сарын 12-нд үзэхдээ гүйцэд үнэлээгүй ЭМС-ын А/294
 тушаалын дагуу эрэмблээгүй, урьдчилсан оношийг зөв тавьсан боловч дараагийн
 шатны арга хэмжээ аваагүй гэрт нь үлдээсэн. 08 дугаар сарын 12-нд эрүүл мэндийн
 сайдын 2018 оны 06 сарын А26 3.1.1 баримтлаагүй, ЭМС-ын А/294 тушаалын дагуу
 эрэмблээгүй. Тархины цус харвалтын үеийн болон АДИ Өвчний үеийн Удирдамжийг
ашиглаагүй. Удирдамжийг түргэн тусламжийн болон эмнэлгийн яаралтай тусламжийн
 тасгийн эмч ажилтан, харвалтын баг, мэдрэлийн тасгийн эмч мэргэжилтэн, өрх сумын
 эмч нар үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэснийг дагаж мөрдөөгүй байна. ЭМС-ын 2018
 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/26 тушаалын 6,6 хэсгийг мөрдөөгүй. Эрүүл
 мэндийн тухай хууль 6-р бүлэг:
 28.4.3. Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо,
 эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж,
 үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах; Удирдамжын дагуу эмчилгээ
 хийгдээгүй. Монгол Улсын Стандарт MNS 081:2013 8.3 ийн 8.3.1, 8.3.2, 8.3.6, 8.3.
 заалтуудыг мөрдөн ажиллаагүй гэж үзэж байна. Өвчтнийг дараагийн шатлалын
 эмнэлэгрүү шилжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө
 аваагүй зэрэг нь өвчний байдлыг хүндрүүлсэн байна гэх Эрүүл мэндийн яамны Эрчимт
 эмчилгээний мэргэшлийн салбар зөвлөлөөс шинжээчээр ажилласан 2024 оны 01 дүгээр
 сарын 11-ний өдрийн дүгнэлтүүд үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
 Шинжээчийн 910 дугаартай дүгнэлтэд ...Талийгаач артерийн даралт ихсэх өвчний
 улмаас тархины эдийн доторх болон ховдлын цус харвалт, аалзан хальсан доорх цус
 харвалтын улмаас нас барсан ба эрт цаг алдалгүй бүрэн оношлож эмчилсэн
 тохиолдолд амь нас аврагдах боломжтой байжээ гэж тэмдэглэгдснээс харахад
 талийгаач анх багийн эмч шүүгдэгч ******* оношлосноос хойш буюу
хоногийн эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд шүүгдэгч *******, Ж.,
 ******* нар нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, цаг алдалгүй дараагийн
 шатлалын эмнэлэгт шилжүүлээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ
 зохих ёсоор үзүүлээгүйн улмаас  хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “эмнэлгийн мэргэжилтэн
 эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч
 нас барсан” шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, *******, *******, Б.Батзаяа
 нарын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах
 боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******, Ж.,
 ******* нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн гэмт хэрэг гарсан
 байна гэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.
 Иймд шүүхээс шүүгдэгч *******г 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн
  ирүүлсэн “Ховд аймгийн Цэцэг сумын багийн нутаг “”
 гэх газарт хүн гэртээ ухаан алдаж унасан талаар дуудлагыг хүлээн авч амь хохирогчийн
 биеийн байдлыг үзэж, тархиндаа цус харвасан талаар оношилсон, мөн 2023 оны 08
 дугаар сарын 14-ний өдөр дахин очиж амь хохирогчийн биеийн байдлыг үзсэн
  эмчилгээ үйлчилгээ үзүүлэхдээ өвчтнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлээгүйн улмаас хугацаа алдаж өвчтөн сумын эрүүл мэндийн төвд 2023
 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж
 байгаад нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь
 хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ
 зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд,
 Шүүгдэгч Ховд аймгийн сумын эрүүл мэндийн төвийн их эмч албан
 тушаалтай Ж.г 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сумын эрүүл
 мэндийн төвд хүргэгдэн ирсэн өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын (MNS
 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтөний артерын даралт
 ихсэн, өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас өвчтөн сумын эрүүл мэндийн
төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн
 эмчлүүлж байгаад нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр
 зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ
 үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм
 буруутайд,
 Шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Аптай сумын эрүүл мэндийн
 төвийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 1-ны өдөр сумын
 эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн өвчтөн эмчлэхдээ Монгол Улсын
 (MNS 081:2013) сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл
 ажиллагааны стандартыг баримталж ажиллаагүйн улмаас өвчтний артерын даралт
 ихсэх өвчний эмнэл зүйн удирдамжийн дагуу дараагийн шатлалын эмнэлэг рүү
 шилжүүлэх арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас сумын эрүүл
 мэндийн төвд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдөр хүртэлх хугацаанд
 хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр
 зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ
 үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм
 буруутайд тус тус тооцов. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж
 ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
 Шүүгдэгч *******, Ж., ******* нарын үйлдэл нь Эрүүгийн
 хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж
 үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд
 тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
 Хохирол, хор уршгийн талаар:
 Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад
 учруулсан хохирлыг Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн
 төлөх үүрэгтэй боловч тус хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэт “ Ажиллагсад
 хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу  хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм
 буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний
 ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан тул иргэний хариуцагч Ховд
 аймгийн сумын Эрүүл мэндийн төвөөс гэм хорын төлбөрийг гаргуулах нь зүйтэй
 байна.
 Иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс
 шаардаж гаргуулах эрхтэй болно.
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ариунболд шүүх хуралдааны явцад
 оршуулгын зардалд нэхэмжилсэн 8.448.00 /найман сая дөрвөн зуун дөчин найман
 мянга таван зуун/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 91..000 төгрөг, /амь
 хохирогч нас барах үедээ 42 настай байсан ба Ховд аймагт эмэгтэй хүний дундаж
 наслалт .3 буюу эдгээрийн зөрүү .3 насыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэн тооцсон болно/, тэжээгчээ алдсаны
 тэтгэмжийн зөрүү 34.091.000 төгрөг, нийт 12.039.00 /нэг зуун хорин таван сая гучин
 есөн мянга таван зуун/ төгрөг нэхэмжилснээс шүүх оршуулгын зардалд 8.448.00
 /найман сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун/ төгрөгийг Ховд аймгийн
 сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож
 бусад нэхэмжлэлийн шаардлага болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон
 сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтын шаардлага хангаж Иргэний
 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг
 нээлттэй үлдээж шийдвэрлэв.
            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон
баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг
 баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж
 чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн
 байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын
 зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
 Шүүгдэгч *******, Ж., ******* нарт эрүүгийн хариуцлага
 хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх
 нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг
 үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх
 заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна.
 Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор
 уршгийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж
 шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3
 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан
 үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,
 000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000.000 /долоон сая/ төгрөгөөр
 торгох ялаар,-Шүүгдэгч Ж.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3
 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан
 үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,
 000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000.000 /долоон сая/ төгрөгөөр
 торгох ялаар,-Шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3
 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдал, 0-11 насны буюу бага насны хүүхдүүдтэй
 зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр эмчлэх эрхийг 1 /нэг/
 жилийн хугацаагаар хасаж,  400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний
 буюу 400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
 Шүүгдэгч *******, Ж., ******* нарт эрүүгийн хариуцлага
 хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж
 чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
 хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал
 зэргийг тус тус харгалзан үзлээ.
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******, Ж. нарт оногдуулсан 000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх
 хэмжээний буюу .000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******т
 оногдуулсан 400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .400.000
 /таван сая дөрвөн зуун/ төгрөгөөр торгох ялыг тус бүр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
 болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус
 тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт
 зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
 шүүх биелэгдээгүй торгох ялын 1 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий
 ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Ж.
 нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
 шүүгдэгч *******ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн
 хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж
 эдлүүлэхээр тогтоолоо.
 Шүүгдэгч  *******, Ж., ******* нар энэ хэргийн улмаас цагдан
 хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал
 нэхэмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус
 дурдаж, шүүгдэгч *******, Ж., ******* нарт урьд авсан хувийн
 баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.д урьд авсан
 Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга
 хэмжээг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр
 үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар
 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36. дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10
 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч ******* овогт ******* , овогт Жаргалсайханы
 , овогт нарыг Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн,
 эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч
 нас барсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
 шүүгдэгч ******* овогт ******* , овогт Жаргалсайханы
 нарын эмчлэх эрх буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 2 /хоёр/
 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний
 буюу .000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,
 Шүүгдэгч овогт ийн эмчлэх эрх буюу
 мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400
 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .400.000 /таван сая дөрвөн
 зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
 зааснаар шүүгдэгч *******, Ж. нарт оногдуулсан 000 /долоон мянга/
 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч
 *******т оногдуулсан .400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний
 буюу .400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх
 тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаанд
 хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт
 зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
 шүүх биелэгдээгүй торгох ялын 1 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1
 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
 зааснаар шүүгдэгч *******, ******* нарын эмчлэх эрх буюу мэргэжлийн үйл
 ажиллагаа явуулах эрхийг тус бүр 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч
 *******ийн эмчлэх эрх буюу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/
 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус бүр тэдэнд торгох ял оногдуулсан үеэс
 эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
 6. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 498 дугаар зүйлийн 498.1,
 08 дугаар зүйлийн 08.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ховд аймгийн
  сумын Эрүүл мэндийн төвөөс амь хохирогчийн оршуулгын зардалд 8.448.00
 /найман сая дөрвөн зуун дөчин найман мянга таван зуун/ төгрөг гаргуулан хохирогчийн
 хууль ёсны төлөөлөгч Л.Ариунболдод олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн
 тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэцэд учирсан гэм хорын хохиролыг
 нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд
 заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
 . Шүүгдэгч *******, Ж., ******* нар нь энэ хэрэгт цагдан
 хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд
 зүйлгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй
 болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.д авсан Монгол улсын хилээр гарахыг
 хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шүүхийн шийтгэх
 тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар
 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр
 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч,
 тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны
 прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ТҮВШИНЖАРГАЛ