| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/00074 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00074
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /онлайнаар/, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус
шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд
аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******
******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын
12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 0-ний өдөр Ховд аймгийн ******* суманд
төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ,
эцэг, эх, ах нарын хамт Ховд аймгийн ******* сумын Тахилт багт оршин суух, РД:ПА0127010,
******* овогт *******
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 01
дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 30 миунтын орчимд Ховд аймгийн сумын
багийн нутаг дэвсгэрт согтуугаар ХОЕ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн
хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 30 миунтын
орчимд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт согтуугаар ХОЕ
улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол,
мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 1 дахь хуудас/, эрх бүхий албан
тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс
үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг
хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн -5 дахь хуудас/, гэрч
мэдүүлэг /хавтас хэргийн 7 дахь хуудас /, гэрч мэдүүлэг /хавтас хэргийн 9 дэх
хуудас/, гэрч мэдүүлэг /хавтас хэргийн 11 дэх хуудас/, гэрч
мэдүүлэг /хавтас хэргийн 13 дахь хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 15
дахь хуудас/, аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 20 оны 08 дугаар
сарын 13-ны өдрийн 20/ЗШ/618 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 3-37 дахь
хуудас/, аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 20 оны 08 дугаар сарын
02-ны өдрийн 20/ЗШ/599 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 38-1 дэх хуудас/,
тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 55 дахь хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх
нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын
дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн
шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Булгабат нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах,
хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал
тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг төлөх
төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах
ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул
түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн
хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль
тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн
27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл
жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000
/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн
бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон
байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн
үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй
тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар
шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар торгох
ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд
биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх
дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол
хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар
зүйлийн 1- дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн
согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700
нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
*******ад оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох
ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч
******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй
торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар
солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд
аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид
даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж
заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ
Л.ТҮВШИНЖАРГАЛ