| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2106005691017 |
| Дугаар | 2021/ДШМ/805 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2021/ДШМ/805
2021 9 9 2021/ДШМ/805
П.Б, Б.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ариунболд
хохирогч Ө.Ж,
шүүгдэгч П.Бн өмгөөлөгч Б.Баясгалан,
шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Т.Урангэрэл,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч П.Б, Б.Ц нарт холбогдох 2106005691017 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
П.Б нь Б.Цтэй бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дотор Ө.Жтай “захиалсан бараа ирээгүй” гэх асуудлын маргалдан улмаар толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь “хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Б.Ц нь П.Бтэй бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төв дотор Ө.Жтай “захиалсан бараа ирээгүй” гэх асуудлын маргалдан улмаар толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөн зодож биед нь “хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод зовхи, зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Б, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Пүрэвийн П.Б, Боржигон овогт П.Бн Б.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч П.Б, Б.Ц нарыг тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Б.Ц нарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Б.Ц нараас 250.360 /хоёр зуун тавин мянга гурван зуун жар/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ө.Жд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, Б.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокурор шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж тус тус заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Бгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгосон байх ба шүүгдэгч П.Бг нийт 2 удаа эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Өршөөлийн хуулийг буруу хэрэглэжээ.
Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар талд “...Насанд хүрээгүй хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа” гэж, 9 дүгээр талд “...Өсвөр насны шүүгдэгч П.Б, Б.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хохирогч Ө.Ж, шүүгдэгч П.Б, Б.Ц нар нь насанд хүрсэн ба өсвөр насны иргэд биш болно.
Иймд анхан шатны шүүх нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгч, ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж ашигтай байдлаар энэ хуульд хамруулна гэж хуульчилсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. ...” гэж заасан. Шүүгдэгч П.Бг 2 удаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өршөөл үзүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өмнөх тэнссэн хугацааг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Мөн сүүлийн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Шүүгдэгч П.Бг 2 удаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч Ө.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдол гаргах гэсэн боловч бичгээр авахгүй гэсэн. Баянзүрхийн бичиг хэрэг цахимаар мэйл хаягаар гомдол авч байгаа гэж хэлдэг. Гомдлоо цахим хаягаар явуулахад гомдол чинь ирээгүй байна гэж хэлсээр байгаад гомдол гаргаж чадаагүй. Би гомдолтой байна. Анхан шатны шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан. Ёс зүйгүй байдал гаргаж намайг хэл амаар доромжилсон. Шүүгдэгч П.Б, Б.Ц нар хохирол төлбөрөө одоог хүртэл өгөөгүй. Ирээдүйд гарах зардлыг шүүх нотлохгүй гэж дүгнэсэн. Эмнэлэг гэдэг чинь ирээдүйд гарах зардлыг хэлж өгч байна. Миний хамар хугараад гэмтчихсэн. Эмчид үзүүлэхэд 2.950.000 төгрөгөөр эмчлэгдэнэ гэж ирээдүйд гарах зардлыг тодорхой хэлж өгч байна. Би зүгээр байж байгаад хүнд зодуулж хамраа хугаруулчихаад хохирол төлбөрөө авч чадахгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар зүгээр гадуур явж байна. Ийм шүүхийн шийдвэр байж болох уу. Гэмт хэрэг хийсэн хүмүүс гадуур зүгээр яваад хохирогч нь хохирч үлддэг. Хүний эрх маш их зөрчигдөж байна ...” гэв.
Шүүгдэгч П.Бн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугүй гэж оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан учраас давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбоотой асуудлыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хохирлын асуудлыг мөн зөв дүгнэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх асуудал 5 дугаар бүлэгт зааж өгсөн. Нэг удаа өршөөн хэлтрүүлэх ойлголтыг хэд хэдэн шийтгэх тогтоолд хэрэглэж болохгүй гэсэн агуулгатай прокурорын эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ 5.2, 4.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Өсвөр насны шүүгдэгч гэж үс үсгийн алдаатай бичсэн байна гэсэн асуудал яригддаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг залруулж болох алдаа байсан. Энэ талаарх хүсэлтээ прокурор шүүхэд гаргаж үг үсгийн техникийн шинжтэй алдааг залруулах боломж нь нээлттэй байсан. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь заалт нь Зөрчлийн тухай хуульд заасан асуудлыг зохицуулсан зохицуулалт байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ц гэм буруу дээр маргадаг. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд хэргийг мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцсон. Шинжээчийн дүгнэлтэд хамрын мурийлт гэж нэг бичээд хамрын хугарал гэж бичсэн байсан. Тэгэхээр хамар хугарсан уу эсвэл мурийсан уу гэдгийг тогтоох шаардлагатай байна гэж үзсэн. Шүүгдэгч Б.Ц ээжийгээ өмөөрсөн. Хохирогч миний үйлчлүүлэгчийг боож, унагааж, цохиж, зодсон асуудал байдаг. Шүүгдэгч Б.Ц нь аргагүй хамгаалалт үзүүлсэн гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Аргагүй хамгаалалт байсан эсэхийг тогтоолгохоор ээжийнх нь өргөдөл хавтас хэрэгт байдаг. Энэхүү өргөдлийг шалгаагүй. Уг асуудлыг шалгасны дараа гэм буруугийн асуудал яригдсан бол Б.Ц хохирогчийн буруутай үйлдлээс болж ээжийгээ хамгаалсан байж болно гэж үзсэн. Хэргийн газрын үзлэг, орон зайн үзлэг зэрэг асуудлыг явуулах хүсэлтийг тавьсан боловч шүүхээс хүлээн аваагүй. Анхан шатны шүүхээс Б.Цг гэм буруутайд тооцсон. Яллах нотлох баримт нь энэ хэрэгт 5 гэрчийн мэдүүлэг өгсний, 4 гэрч нь Б.Цгийн оролцоо байхгүй гэж цагаатгах хөнгөрүүлэхээр мэдүүлэг өгсөн. Нэг гэрчийн мэдүүлгээр ялласан байдаг. Шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй. Шүүхээс гэм буруутай гэж үзээд 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрийг барагдуулна гэхэд шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Цгийн ээж рүү довтолсон байна гэсэн агуулга байдаг. Хохирогч идэвхтэй үйлдэл гаргасан гэж шүүхээс дүгнэсэн. Тэгсэн ч шүүгдэгч Б.Цг тэвчээд аргалаад өнгөрөөгөөгүй хязгаарыг давсан гэж дүгнээд гэм буруутайд тооцсон. Бүлэглэсэн асуудал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Шүүгдэгч Б.Цг гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч П.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар талд “насанд хүрээгүй хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно. ...” гэж,
9 дүгээр талд “...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б, Б.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. ...” гэж тус тус дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн заалтад нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. ...” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно. ...” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн “...өсвөр насны яллагдагч, шүүгдэгч...” нарын талаар дүгнэлт хийж шийдвэрлэснийг үг, үсгийн алдаа гэж залруулан дүгнэх хуулийн үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч, хохирогч, өсвөр насны яллагдагч, шүүгдэгч нар нь өөр өөр эрх, үүрэгтэй оролцдог бөгөөд шүүгдэгч П.Б, Б.Ц нар нь насанд хүрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан /1хх 124, 178/ нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс насанд хүрээгүй, өсвөр насны гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Энэхүү дүгнэлт буюу шүүгдэгч нарыг насанд хүрээгүй, өсвөр насны гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичих хуулийн заалтыг зөрчжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул хүлээн авч, шүүгдэгч П.Б, Б.Ц нарт холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч П.Б, Б.Ц нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэнтэй холбогдуулан бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй болно.
Мөн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч П.Б, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/824 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл П.Б, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ