Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2023/01687

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК,

Хариуцагч: Ф ХХК,

Хариуцагч: С.Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,345,457,958 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Н.Гантулга,

Хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч Д.Түвшинбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

...Хариуцагч Э" ХХК нь ТБ" ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 346900198640 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэйгээр 1 000 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар зээл авсан.

Ф ХХК, С.Т нар нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 346900198640 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн Банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалтыг гаргасан.

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 346900198640 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах барьцаа хөрөнгүүдийг барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэгдсэн, №000321668 гэрчилгээний дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг Говил, Хонхор А гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6048 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 18435436814305 дугаартай, №0003317975 гэрчилгээний дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил баг, хуучин МБҮ-ийн хашаанд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 14700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, барьцааны гэрээний хавсралт 1-д дурдсан үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалан зээл авсан.

Зээлийн гэрээний хавсралт 1-т харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх, 2017 оны 09 дүгээр сарын 02-нй өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлөх, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс үндсэн төлбөрийн хүүгийн хамт хэсэгчилж төлөх нөхцлийг тохиролцсон. 2017 оны 09 дүгээр сараас эхлэн зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг гаргаж 2017 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн гөлбөрийг гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй. Банкны зүгээс тухай бүр зээлдэгч байгууллагын холбогдох хүмүүстэй уулзаж, зээл төлөх мэдэгдлийг тухай бүр өгч байсан.

Зээл авснаас хойш Э ХХК нь зээлийн төлбөрт 106 323 319.10 төгрөгийн төлбөр төлсөн байна. 2018 оны 02 дугаар сард зээлдэгч Эрдмаш" ХХК-ийн захирал С.Мижиддорж нь нас барсан тухай түүний ар гэрийнхэн банкинд мэдэгдсэн. Тус хугацаанаас хойш Э ХХК-ийн захирал С.Мижиддорж агсаны ар гэрийнхэн болох эхнэр Д.Баярмаа, хүү М.Бат-Эрдэнэ, М.Болор-Эрдэнэ нартай удаа дараагийн уулзалтыг хийсэн.

Төрийн банк ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эрдмаш" ХХК, Ф ХХК, С.Т нарт холбогдуулан зээлийн төлбөрт 1 101 546 894.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1283/11132018/07181 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт зааснаар зохигч нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах зохицуулалтыг зөрчсөн байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.

Э ХХК-ийн өвийг М.Бат-Эрдэнэ хүлээн авч гүйцэтгэх захирлаар томилогдсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагийг гаргаж байна. Нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 999 999 967.84 төгрөг, үндсэн хүү 768 854 769.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 805 902.14 төгрөг, нийт 1 794 660 639.36 төгрөгийг Э ХХК-иас гаргуулан Төрийн банк ХХК-д олгуулж өгнө үү.

Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэгдсэн, №000321668 гэрчилгээний дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг Говил, хонхор А" гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6048 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 18435436814305 дугаартай, №0003317975 гэрчилгээний дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил баг, хуучин МБҮ-ийн хашаанд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 14700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 346900198640 дугаартай барьцааны гэрээний хавсралт 1-д дурдсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Ихэсгэж, өөрчилсөн шаардлагадаа: ... ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК, Ф ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,794,660,639.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг зээлийн гэрээний эргэн төлөгдөх үүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон тооцож гаргасан.

Ийнхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж нэхэмжлэлийн шаардлага тооцсоноос хойших буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн хүү 478,816,422 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,980,898 төгрөг, нийт 550,797,320 төгрөгөөр ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,345,457,958 төгрөг болгож байна.

Төрийн банкны холбогдох журамд заасны дагуу журамд заасны дагуу чанаргүй актив төлүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой хугацаанд маргаан шийдвэрлэгдээгүй бол зээлийн гэрээний үүрэгт холбогдох үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж зээлдэгч болон батлан даагчаас шаардах зориулалттай байдаг.

Мөн хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,794,660,639.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн шаардлагыг хариуцагч Э ХХК, Ф ХХК, С.Т нараас зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 2,345,457,958 төгрөг гаргуулах, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж өөрчилж байна.

Энэ нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-д заасан ...Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцхаар гэрээнд заасан бол... үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэсэнтэй нийцэж буй тул нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцлага хүлээлгэхээр батлан даагчаас үүрэг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч Э ХХК татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Э ХХК, Ф ХХК, иргэн С.Т нараас зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 2,345,457,958 төгрөг гаргуулах болгож өөрчилж, өмнө нэхэмжилсэн шаардлагаа 550,797,231 төгрөгөөр нэмэгдүүлсэн байх бөгөөд үндэслэлээ өөрийн банкны холбогдох журамд заасны дагуу чанаргүй актив төлүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд маргаан шийдвэрлэгдээгүй бол нэхэмжлэлийн шаардлага нэмж шаарах зориулалттай байдаг гэжээ.

Төрийн банк ХХК-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг, гэрээний 6.2.2-д заасны дагуу зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасны дагуу цуцалж, үлдэгдэл бүх төлбөрийг төлөх талаар мэдэгдэж, түүнийг Э ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал С.Мижиддорж гардаж авч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/154, 155 дугаартай албан бичгээр зиргэн С.Мижиддорж болон Э ХХК нарт зээлийн гэрээний үндсэн төлбөр буюу үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь буцаан төлөх талаар тус тус мэдэгдсэн.

Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар Төрийн банк ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энэхүү иргэний маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг цуцалж, зээлийн гэрээг дуусгавар болгосон талаар маш тодорхой дурдсан байсан болно.

Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сараас өмнө гэрээг цуцалж гэрээний үнсэн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулах тухай 3 удаа мэдэгдэл хүргүүлж, мөн гэрээг цуцалсан талаараа дурьдаж шүүхэд нэхэмжлэл тус тус гаргачихсан атлаа, дахин өөрийн дотоод журам гэх зүйлээ үндэслэн цуцлагдаж, дуусгавар болсон гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хууль болон гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацаа хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нь зөвхөн хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй зээлийн гэрээнд үндэслэн үүсэх тул хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй.

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Зээлийн гэрээ-г цуцлагдсан гэж үзэж, энэ хугацаанаас хойш зээлдэгч талаас төлсөн буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21,621,167 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 22,421,917 төгрөг, нийт 49,043,084 төгрөгийг, гэрээг цуцалж зээлийн бүх төлбөрийг төлөхийг шаардсан төлөхийг шаардсан 1,007,815,688 төгрөгөөс хасахад 958,772,604 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үндэслэлгүй нэхэмжилсэн 1,386,685,354 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Ф ХХК татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна.

ТБ ХК-ийн нэхэмжлэлд дурдсан Э ХХК-ийн зээл болон хүүгийн талаар Ф ХХК-ийн батлан даалтын гэрээний дагуу батлаг даагчийг төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн байна. Манай Ф ХХК нь төслийг санхүүжүүлэхээр Э ХХК нь ТБ ХК-иас зээл авсан боловч Ф ХХК-д санхүүжилт, хөрөнгө оруулалт хийгээгүй. Тиймээс манай компани нь уг батлан даалтын тоот гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх боломжгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Э ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.08.01-ний өдрийн 346900198640 зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2017.08.01-ний өдрийн 346900198640 дугаар Барьцааны гэрээний хуулбар, Э ХХК-ийн барьцаанд тавих тоног төхөөрөмжийн жагсаалтын хуулбар, 2017.08.01-ний өдрийн 346900198640 дугаар Батлан даалтын гэрээний хуулбар, С.Тулгын иргэний үнэмлэхийн хуулбар, Ф ХХК-ийн дүрмийн хуулбар, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 183/ШЗ2018/07181 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжийн хуулбар, 2017.06.21-ний өдрийн №07325 дугаар Э ХХК-иас Төрийн банкинд гаргасан хүсэлтийн хуулбар, Зээл, хүүний тооцооны хуудас, Ү-2101003375 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000317975 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, С.Мижиддоржийн зээлдэгчийн анкетийн хуулбар, Э ХХК-ийн зээлдэгчийн анкетийн хуулбар, С.Мижиддоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Баярмаагийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, С.Мижиддоржийн нас барсны гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХХК-иас 2017.12.06-ны өдрийн 17/154 дугаар С.Мижиддорж танаа гаргасан албан тоотын хуулбар, Төрийн банк ХХК-иас 2017.12.06-ны өдрийн 17/155 Э ХХК-д хүргүүлсэн албан тоотын хуулбар, Төрийн банк ХХК-иас 2017.12.06-ны өдөр 17/153 дугаар С.Тд хүргүүлсэн албан тоотын хуулбар, Төрийн банк ХХК-иас 2017.12.06-ны өдрийн 17/152 дугаар Ф ХХК руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, Төрийн банк ХХК-иас Ф ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас С.Тд хүргүүлсэн мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас Э ХХК-д хүргүүлсэн 2018.04.05-ны өдрийн 18/53 дугаар албан тоотын хуулбар, Төрийн банк ХХК-иас Э ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас Э ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас Ф ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас С.Тд хүргүүлсэн мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас С.Тд хүргүүлсэн мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас Ф ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Төрийн банк ХХК-иас Э ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, , Төрийн банк ХХК-иас Э ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-ийн хуулбар, Э ХХК-иас Төрийн банкинд 2017.06.21-ний өдрийн хүсэлтийн хуулбар, Э ХХК-иас Төрийн банкинд 2017.05.30-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, 2018.05.17-ны өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, 2017.08.01-ний өдрийн 346900198640 дугаар Батлан даалтын гэрээний хуулбар, Э ХХК-ийн зээлийн хувийн хэргийн товъёог, Зээлдэгчийн хувийн хэргийн нүүр, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.21-ний өдрийн 142/ШЗ2021/02162 дугаар захирамжийн хуулбар, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.04-ний өдрийн 64 дугаар тогтоолын хуулбар, Э ХХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайлангийн хуулбар, Э ХХК-ийн 2016 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, Э ХХК-ийн 2016 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, Э ХХК-ийн 2016 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, Э ХХК-ийн бараа хүлээлцсэн актын хуулбар, түүнд хавсаргаж ирүүлсэн Орос хэл дээрх баримтууд, Засвар угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Дугаар №ХА-45/36-2-2013 дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Э ХХК-ийн 2015 оны жилийн санхүүгийн тайлангийн хуулбар, Эрд Маш ХХК-ийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан Эрд маш ХХК-ийн 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан Орхон аймгийн Улсын бүртгэлийн газрын 2017.07.06-ны өдрийн 64-60814 дугаартай лавлагаа Орхон аймгийн Улсын бүртэлийн газрын 2017.06.28-ны өдрийн 61-60431 дугаарай лавлагаа, 2017.06.21-ний өдрийн Эрд Маш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мижиддоржийн хүсэлт Эрд маш ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүсэлт 2017.06.22-ны өдрийн Зээлийн барьцаа шалгасан акт, Эрд Маш ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ Кадастрын зураг 2012.01.17-ны өдрийн Далайван-Аудитын газрын албан бичигДалайван-Аудитын ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2015.10.05-ны өдрийн Оюутолгой ХХК блолон Фибер Композит ХХК-ийн хамтын ажиллгааны санамж бичиг2016.04.15-ны өдрийн 06/1090 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигАшигтай загварын гэрээ, С.Мижидоржжийн тайлбар, С.Тулгын тайлбар, 2017.06.21-ний өдрийн Эрд Маш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мижиддоржийн хүсэлт, 2018.07.30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2018/08970 дугаартай шүүгчийн захирамж, 2018.12.06-ны өдрийн А/472 дугаартай тушаал, Төрийн банк ХХК-ийн дүрэм, Төрийн банк ХХК-ийн 2017.02.07-ны өдрийн А/30 захирлын тушаал, Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журам, 2017.07.20-ны өдрийн Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, Эрд Маш ХХК-ийн 2017 оны 1-р улирлын санхүүгийн тайлан, Эрд Маш ХХК-ийн аудиторын тайланЭрд маш ХХК-ийн дүрэм, 2017.06.22-ны өдрийн Зээо хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан актЗээлийн дансны хуулга, Гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, Хүлээн авах, хүлээлгэн өгөх акт, Зээл олгох зөвшөөрлийн хуудас, Мемориалын баримт, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хуудас, 2017.08.02-ны өдрийн Улсын бүртгэлийн газрын лавлагаа, Орлогын ордер, Өр төлбөртэй эсэх лавлагаа, Мөнгөн шилжүүлэг, 2017.08.09-ни өдрийн Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, Мөнгөн хадгаламжийн гэрээ, 2017.08.02-ны өдрийн харилцах дансны гэрээ, Барьцаалбар, Хууль, эрх зүйн дүгнэлт, Зээлийн эрсдэлийн дүгнэлт, Байгал орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ, Зээлийн хорооны гишүүдийн саналын хуудас, Бизнесийн зээлийн өргөдөл, Мөнгөн урсгалын төсөөлөлЭрд Маш ХХК-ийн тайлан тэнцэлХан-Уул дүүргийн 15-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Зээлдэгчийн анкетЗээлдэгчийн зөвшөөрөл, Зээлийн дансны хуулга, Үндэсний Татварын албаны тодорхойлолтМөнгөн шилжүүлэгИргэний өр төлбөртэй эсэх лавлагаа2017.03.23-ны өдрийн Дээд Шүүхийн тогтоолХэрэглэгчийн мэдээлэл, Эрд маш ХХК-ийн дансны орлогын түүвэр, итгэмжлэл, итгэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл хүүний тооцооны хуудас /1хх-ийн 4-55, 154-155, 177-250, 2 хх-ийн 1-234, 3хх-ийн 139, 156-157, 158-159, 3хх-ийн 60/

5. Хариуцагч Э ХХК-иас нотлох баримтаар: Хариу тайлбар, итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Э ХХК-ийн хариу тайлбар, Э ХХК-ийн хариу тайлбар, /1хх-ийн 65-66, 98-109, 240-241/

6. Хариуцагч Ф ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-ийн 56/

7. Хариуцагч С.Тас нотлох баримтаар: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3хх-ийн 177/

8. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримтаар: 2021.08.02-ны өдрийн 708 дугаартай албан бичиг2021.08.11-ний өдрийн албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 183/ШЗ2018/06789 дугаар захирамжийн хуулбар, Мемориалын баримт, 2017.07.01-2022.12.08-ны өдрийн Э ХХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022.03.22-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл, 2017.08.01-ний өдрийн 346900198640 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2017.08.01-ний өдрийн 346900198640 дугаар Барьцааны гэрээний хуулбар, Э ХХК-ийн барьцаанд тавих тоног төхөөрөмжийн жагсаалтын хуулбар /2хх-ийн 234-2353хх-ийн 96, 189-222/ зэрэг баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,794,60,639 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Ф ХХК, С.Т нарыг татсан байх ба нэхэмжлэлийн үнийн дүнг 2,345,457,958 төгрөг болгон ихэсгэж, уг шаардлагыг Э ХХК, Ф ХХК, С.Т нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэх өөрчилж, тухайн шаардлагаа дэмжиж оролцсон болно. /1хх-ийн 1-3, 156-159, 3хх-ийн 156-157/

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ...хариуцагч Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг олгосон... Ф ХХК, С.Т нартай батлан даалтын гэрээ байгуулсан...хариуцагч нар нь үүргийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх үүргээ гүйцэтгээгүй тул төлбөр төлөх мэдэгдлийг зээлдэгч болон батлан даагч нарт хүргүүлсэн энэ нь гэрээ цуцлах санал гэж үзэхгүй...гэрээний хугацаа дууссан хэдий ч үндсэн үүрэг гүйцэтгээгүй тул хуульд зааснаар үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй...Батлан даагч Ф ХХК, С.Т нар нь Иргэний хуулийн 460.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч тул зээлийн төлбөрийг хамтран хариуцана...үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх хөрөнгө болон бодитоор байгаа тоног төхөөрөмжөөр хангуулна гэж,

Хариуцагч Э ХХК татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан тухайд маргах зүйлгүй, үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрнө...2017 оны 01 сарын 12-ны өдөр үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг бүх төлбөрийг бүрэн төлөх мэдэгдэл ирснийг хүлээн авч эрх бүхий этгээд гарын үсэг зурсан...энэ нь гэрээ цуцлах санал гаргасан гэж үзэж байгаа ба талууд гарын үсэг зурснаар уг зээлийн гэрээг цуцласан гэж үзнэ...иймд үндсэн зээл болон гэрээ цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрнө...харин нэхэмжлэгч нь батлан даагч нарыг хамтран хариуцагчаар татсан тул төлбөрийг хамтад нь хариуцана...барьцаа хөрөнгөөр үүрэг хангуулахыг зөвшөөрнө гэж,

Хариуцагч Ф ХХК, С.Т нар татгалзлын үндэслэлээ...манай компани болон иргэний хувьд банктай зээлийн гэрээ байгуулаагүй, уг зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө аваагүй ...Э ХХК нь хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан хэдий ч хөрөнгө оруулаагүй тул зээлийг хариуцахгүй гэж тус тус маргаж байна.

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй.

2.1. Төрийн банк ХХК, хариуцагч Э ХХК-ийн хооронд 2017 оны 08 сарын 01-ний өдөр 346900198640 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,000,000,000 төгрөгийг сарын 2,20 хувь буюу жилийн 26,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 9/

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдснээр зээл олгосонд тооцно гэж заасан байна.

Төрийн банк ХХК нь зээлдэгч Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 2017 оны 08 сарын 20-ны өдөр тус компаний нэр дээр зээлийн данс нээж, 1,000,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь зээлийн дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдож байна. /3хх 189-197/

Хариуцагч Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр олгосон зээл нь хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон, талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон мөн түүний нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд зээлийн гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ үзнэ.

Хариуцагч Э ХХК нь 2006 онд байгуулагдсан нэг гишүүнтэй, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь С.Мижиддорж гэж бүртгэгдсэн байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ...83.3. Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна , 17.9-д Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Хуулийн этгээд удирдах этгээдээр байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж тус тус заажээ.

 

Хуулийн этгээдийн эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх удирдлага болох С.Мижиддорж нь зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 2018 оны 02 сарын 24-ний өдөр нас барсан байна. /1хх-ийн 37/

 

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан байх ба 240.1.3...д Үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрх зүйн чадвар, чадамжтай холбоотойгоор дуусгавар болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгчийн хувийн байдалтай холбоотойгоор үүргийн хувьд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор байна.Тодруулбал хуулийн этгээдийн эрх бүхий этгээд нас барсан ба уг хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй хэдий ч эрх залгамжлал нь томилогдоогүй байх тул тухайн этгээдийн хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Иймд Төрийн банк ХХК, зээлдэгч Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг нь зээлдэгч хуулийн этгээдийн эрх бүхий этгээд болох С.Мижиддорж 2018 оны 02 сарын 24-ний өдөр нас барснаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Харин Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар М.Бат-Эрдэнэ 2020 оны 06 сарын 08-ны өдөр бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжсэн гэж үзэхээр байх тул тухайн хуулийн этгээд нь зээлдүүлэгч Төрийн банк ХХК-ийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцах үүрэгтэй.

Иргэний хуулиийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ.

Хариуцагч Э ХХК нь2018 оны 02 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,000,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээнд зээлийн хүү сарын 2,20 хувь гэж тохиролцсноор 2017 оны 08 сарын 01-нээс 2018 оны 02 сарын 24 хүртэл 7 сарын хүү 154,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,800,000 төгрөг, нийт 1,184,800,000 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэлдээ хариуцагчийг 106,323,319 төгрөгийг төлсөн гэж дурдсан тул уг дүнг нийт үнийн дүнгээс хасаад 1,078,476,681 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулах нь зүйтэй.

2.2. Хариуцагч Э ХХК дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэхэмжлэгч Төрийн банк ХХК-тай 2017 оны 08 сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил хонхор, А гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6,048 м.кв талбайтай барилга, мөн хаягт орших МБҮ-ийн хашаанд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалтай, эзэмших эрхийн 000317975 тоот гэрчилгээтэй, 14700 кв.м талбай бүхий газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Мөн хариуцагчийн дээрх үйлдвэрийн зориулалтай барилгад суурилагдсан 128 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 276,412,000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээний хавсралтад тусгасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн ажиллагаагаар жагсаалтын 2 дугаарт бүртгэсэн Чулуу боловсруулах төхөөрөмж буюу үнийн 5,800,000 төгрөг, 22 дугаарт бүртгэсэн Кривошипний пресс төхөөрөмж буюу үнийн 5,300,000 төгрөг, 33 дугаарт бүртгэсэн Өргөх механизм 2,0 тн төхөөрөмж буюу 5,200,000 төгрөг, 101 дугаарт бүртгэсэн Өрмийн суурь машин /ширээний/ төхөөрөмж буюу үнийн 100,000,000 төгрөг бодитоор байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Э ХХК-иас үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, хүү 154,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,800,000 төгрөг, нийт 1,184,800,000 төгрөгөөс төлсөн 106,323,319 төгрөгийг хасаад 1,078,476,681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК-ид олгож, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болон нэр бүхий тоног төхөөрөмжийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч нь батлан даагч Ф ХХК, С.Т нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлон хариуцагчаар татаж, Төрийн банк ХХК, Э ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд үндэслэл нь Батлан даалтын гэрээний 3.1.1-д заасныг тайлбарласан.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Ф ХХК, С.Т нарын хооронд 2017 оны 08 сарын 01-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Төрийн банк ХХК, Э ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 346900198640 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангахтай холбогдуулан банк, батлан даагчийн эрх үүргийг тодорхойлжээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалтыг зохицуулсан ба гэрээний агуулгаас үзэхэд зээл олгогч нь зээлийн гэрээнээс үүдсэн үүргээ биелүүлэхийг шаардах ба зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчаар зээлийн үүргийг биелүүлэхээр шаардах эрхтэй байхаар байна.

Мөн гэрээний 3.1.1.-д ...Банк зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл Зээлийн гэрээний 6.2 дах хэсэгт зааснаар Банкны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд үүргээ биелүүлэхийг батлан даагчаас зээлдэгчийн нэгэн адил шаардах гэж заасан хэдий ч энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийг хуульд үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсноор хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэсгүй байх тул тэдгээрт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Төрийн банк ХХК нь хариуцагч Ф ХХК, С.Т нарын хооронд 2017 оны 08 сарын 01-ний өдөр батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нөхөх төлбөрийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

4. Хариуцагч Ф ХХК, С.Т нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн 100.3-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь 2023 оны 01 сарын 13-ны өдрөөс Хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна.

6. Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид 9,131,253+2,911,937=12,043,190 төгрөг төлснийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,078,476,681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,981,277 төгрөг, хариуцагч Ф ХХК, С.Т нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил хонхор, А гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6,048 м.кв талбайтай барилга, мөн хаягт орших МБҮ-ийн хашаанд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалтай, эзэмших эрхийн 000317975 тоот гэрчилгээтэй, 14700 кв.м талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг мөн барьцааны гэрээний хавсралтын 02 дугаарт бүртгэсэн Чулуу боловсруулах төхөөрөмж буюу үнийн 5,800,000 төгрөг, 22 дугаарт бүртгэсэн Кривошипний пресс төхөөрөмж буюу үнийн 5,300,000 төгрөг, 33 дугаарт бүртгэсэн Өргөх механизм 2,0 тн төхөөрөмж буюу 5,200,000 төгрөг, 101 дугаарт бүртгэсэн Өрмийн суурь машин /ширээний/ төхөөрөмж буюу үнийн 100,000,000 төгрөгийн хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 12,043,190 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Э ХХК-иас 5,550,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ЦОЛМОН