Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/547

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0532/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* ургийн овогт************** ,******* ургийн овогт************** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518004780633 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2025 оны дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД: ), оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хамт баг дугаар гудамжны оршин суух хаягтай, урьд 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан.

 

2.Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД: ), оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хамт баг дугаар гудамжны оршин суух хаягтай / аймгийн сумын багийн хөдөө тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* , *******нар нь үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим хохирогч эзэмшлийн дугаарын дансны нууц кодыг мэдэж байгаагаа ашиглан багт байрлах бэлэн мөнгөний АТМ565 дугаарын машинаас дугаарын данс руу 2,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг, мөн хохирогч эзэмшлийн дугаарын данснаас Дархан-уул аймгийн багт байрлах бэлэн мөнгөний АТМ565 дугаарын машинаас яллагдагч*******гийн эзэмшлийн дугаарын данс руу 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, албан бичиг, хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч******* , *******нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах мөн шүүгдэгч нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч данснаас авсан 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан учир шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* , *******нар нь бүлэглэж 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед иргэн эзэмшлийн Хаан банк дахь дугаартай дансны виза картыг ашиглан Өргөө багт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний АТМ565 машинаас Хаан банкны ****** дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

******* Хаан банк дахь ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 5, 33 дахь тал),

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 16, 06 дугаар сарын 20, 06 дугаар сарын 25, дүгээр сарын-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй караоке ороод гэдэг залуутай танилцаж одоо нэрийг нь сайн санахгүй байна******* найз гэх залуутай гурвуулаа хамт хоёр цаг орчим сууж байгаад караокеноос гараад дэлгүүрийн үүд хэсгийн урд бид гурав сандал дээр хэсэг сууж байтал надад картаа өгөөч би ундаа, тамхи аваад ирье гэхээр нь би түүнд итгээд карт болон картын нууц кодоо өгөөд явуулсан. Тэгээд араас нь харсан чинь тэр хоёр дэлгүүр орж харагдсан. Хэсэг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь гайхаад араас нь дэлгүүр ортол байхгүй байхаар нь гэнэт сэжиг бүхий санагдаад миний картыг аваад Хаан банкны АТМ орчихсон байж магадгүй гэж бодоод 18 угаар буудлын хажууд байрлах Хаан банкны АТМ руу очтол тэнд хоёулаа байж байсан. Тэр хоёроос картаа аваад салсан. Тэгээд би хэсэг хугацаанд завгүй хөдөө явж байгаад 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дарханд ирээд утсаа асааж интернэт банк ороход тухайн ,******* найз хоёрт картаа өгч явуулсан өдөр миний данснаас 2,000,000 төгрөгийн зарлага гарсан гэдгийг мэдсэн.  Миний Хаан банкны ****** тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 50 минутад 2,000,000 төгрөгийг гэх тоот данс руу шилжүүлэг хийсэн байсан. Залилан хийсэнээс миний данснаас хууль бусаар шилжүүлсэн 2,000,000 төгрөг болон тэний караокед хэрэглэсэн ус, ундаа, пиво тамхины мөнгө болох 80,000 төгрөг буюу нийт 2,080,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. ... Би тухайн үед караокед байхдаа 3 ширхэг лаазтай пивыг 25,500 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр тооцоо хийж авсан. Тэгэхдээ хоёрдахь удаагийн тооцоог гэх залууд картаа өгч картынхаа нууц үгийг хэлж өгөөд нэг удаа тооцоо хийлгэсэн. Тэгэхэд миний картын кодыг цээжилсэн байх. ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний картаас 2,000,000 төгрөг авсан******* гэх залуу миний хохирлыг барагдуулж 2,000,000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12, 15 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр******* би хүнээс хүүтэй 2,000,000 төгрөг зээлж ирлээ гээд миний тоот данс  руу шилжүүлсэн. Нөхөр бид хоёр тухайн үед дэлгүүр болон хүнд өртэй байсан тул маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр багт үйл ажиллагаа явуулдаг захын ард байдаг Хаан банкны АТМ-ээс 2,000,000 төгрөг бэлнээр аваад өрөө дарсан. Манай нөхөр хүний картаас дур мэдэж 2,000,000 төгрөг авсанд үнэхээр гайхаж бас харамсаж байна. Нөхөр бид хоёр тухайн картын эзний хохирол болох 2,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

Гэрч 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Манайхаар үйлчлүүлсэн 3 залуу 9 ширхэг лаазтай пивоо 3 ширхгээр 3 удаа тусдаа үйлдлээр авсан. Эхний 3 ширхэг лаазтай пивыг 1 дугаартай залуу шар өнгийн Хаан банкны картаар тооцоог нь хийсэн. Харин хоёр дахь удаа 3 ширхэг лаазтай пиво авахдаа 3 дугаартай залуу нь 1 дугаартай залуугийн Хаан банкны шар өнгийн картаар тооцоог хийж авсан. Харин гурав дахь удаагаа 3 ширхэг пиво авахад яг хэн нь тооцоо хийснийг би санахгүй байна. Тухайн хоёр залуу тооцоогоо хийхдээ хоёулаа надад картынхаа нууц кодыг хэлж өгч тооцоогоо хийсэн. Би одоо картынх нь нууц кодыг хэд гэж хэлж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

****** мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр, дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед найзтай цуг багт үйл ажиллагаа явуулдаг караокед байхад гарчхаад орж ирсэн. Тэгээд орж ирээд нэг залууд 7,000,000 төгрөг байна. Цуг сууж уух уу гэж байна. Яах юм гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд бид гурав хүний нэг лаазтай пиво уугаад гарах тооцоо хийх гэхэд нөгөө гаднаас орж ирсэн гэх залуу намайг тооцоо хийчих гээд надад картаа өгөөд кодоо хэлсэн. Тэгэхээр нь түүний картаар тооцоог нь хийчхээд бид гурав 17 цагийн үед гарсан. Тэгээд бид гурав буудал орох гэхэд өрөө байхгүй гээд ороогүй. Тэгээд би ундаа ус авна гээд картыг нь авчихсан. Тэгээд багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны урд сууж үлдээд бид хоёр хажууд нь байх Хаан банкны АТМ руу ороод би өөрийн Хаан банкны тоот данс руу картаас 2,000,000 төгрөг шилжүүлж аваад байж байхад араас орж ирээд картаа авч явлаа гээд бид хоёр руу уурлаад байсан. Тэгээд бид гурав АТМ-аас гараад салаад би гэртээ харьсан. Би караоке орохоос өмнөд надад мөнгө хэрэг болоод байна. Яаж мөнгө олох уу гэж хэлж байсан. Тэгээд үүний дараа тухайн гэх залуутай танилцаад энэ залууд 7,000,000 төгрөг байна гэж байна. Энэ залууг аргалаад 2,000,000 төгрөг авчих уу гэсэн. Тэгээд бид гурав гараад картыг нь аваад АТМ руу бид хоёр цуг орсон. Тэгээд эхлээд би өөр рүүгээ 2,000,000 төгрөг шилжүүлээд дараа нь өөр рүүгээ 500,000 төгрөг шилжүүлэх гэхэд карт нь алдаа заачихсан. Тэгээд өөр рүүгээ мөнгө шилжүүлж амжаагүй байхад гаднаас орж ирээд уурлаад картаа авчихсан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр надаас мөнгө чинь байгаа юу над руу 500,000 төгрөг хийчхээч гэхээр нь би байхгүй гэж хэлээд өгөөгүй. Бас дараа нь надтай зах дээр таарчхаад нөгөө мөнгө чинь байгаа юу гэхэд нь банк татчихсан байналээ гэж хэлээд өгөөгүй. Би картаас авсан 2,000,000 төгрөгийг Галцэцэгт би хүнээс сарын хугацаатай хүүтэй зээлчихсэн гэж хэлээд ****** тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлээд АТМ-аас бэлэн мөнгө болгож аваад өрнүүдээ дарж зарцуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 75-76 дахь тал),

 

****** мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, дүгээр сарын-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сум багт үйл ажиллагаа явуулдаг караокед******* найзтайгаа уугаад сууж байсан. Тэгээд би тамхи татах гээд гарсан чинь үүдэнд нэг согтуу залуу хүрч ирээд надтай танилцсан. Тухайн залууг гэж байсан. Тухайн залуу надад найзад нь 7,000,000 төгрөг байна. Чи хэнтэй яваа юм гэхээр нь би нэг найзтайгаа явна гэхэд нөгөө залуу найз нь та хоёрыг даая. Харин та хоёр цуг суух уу гэхээр нь би за тэгье гээд дотогш цуг ороод би*******т энэ залуу цуг сууж ууя гэж байна гэж хэлээд би*******т хандан энэ залуу 7,000,000 төгрөгтэй гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав буудал орох гэсэн чинь буудлын өрөө дүүрсэн байна гээд орж чадаагүй. Тэгээд******* хоёр түрүүлээд багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банк руу алхаад би гэх нэртэй буудал орж буудлын өрөө асуухад байхгүй гэсэн. Тэгээд буудлаас гараад тэр хоёр дээр очих гээд явж байхад******* дэлгүүрээс гарч ирж байхаар нь очтол надад хандан картыг авчихлаа. Хоёулаа АТМ оръё гэсэн. Тэгээд бид хоёр АТМ ороод би*******т хандан картад мөнгө байна уу шалгая гээд******* шалгаад 6,000,000 гаран төгрөг байсан. Тэгсэн******* картаас 2,000,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд надад чамд мөнгө хэрэгтэй юм уу, чи авах уу гэхээр нь би мөнгө хэрэгтэй байлгүй яахав над руу 1,500,000 төгрөг шилжүүлчих гээд би өөрийн Хаан банкны тоот дансыг хийгээд шилжүүлэх гэтэл алдаа заачихсан. Тэгсэн гаднаас орж ирээд картаа аваад бид хоёрт уурлаад байсан. Тэгээд бид гурав гараад салаад би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 84 дэх тал),

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

****** Хаан банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

****** Хаан банк дахь тоот дансанд үзлэг  хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 46-49 дэх тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******,******* нарын бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******,******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуульд “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”,

“гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”

“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө хоорондын үүрэг оролцоог хэлэлцэн тохироогүй ч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг ба энэ нь гэмт хэрэгт хамтран оролцох ердийн хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нар нь бүлэглэн иргэн ****** эзэмшлийн Хаан банк дахь дугаартай дансны виза картыг ашиглан  багт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний АТМ565 машинаас 2.000.000 төгрөгийг Хаан банкны ****** дугаарын данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар хулгайлах гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны виза ашиглан бэлэн мөнгөний АТМ565 машинаас*******гийн эзэмшлийн Хаан банк дахь дугаарын данс руу 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авахыг завдсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй  гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч *******,******* нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах  төлбөргүй байна.

 

 Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч******* , *******нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал, хувийн байдал мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******,******* нарын хохирогчид учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч *******нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******нь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** ургийн овогт************** ,******* овогт************** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газарт нь эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР