| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0280/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/298 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/298
2025/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С.М-дхолбогдох эрүүгийн 2512004180282 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Ө багийн Өын зүүн хойд талд оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт С.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.М нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед А аймгийн Ө сумын Ө багийн Өын эрэг дээр хохирогч Ч.Зтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Ч.Зын нүүрэн тус газарт 1, хэвлий хэсэгт 2 удаа тус тус өшиглөж, түүний эрүүл мэндэд 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед А аймгийн Ө сумын Ө багийн Өын эрэг дээр хохирогч Ч.Зтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Ч.Зын нүүрэн тус газарт 1, хэвлий хэсэгт 2 удаа тус тус өшиглөж, түүний эрүүл мэндэд 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Зын өгсөн: “...Би зуны улиралд Өан дээр гэр бүлээрээ ирж 1 сар гаруй аяллын хэрэгсэл зардаг. Би Өан дээр 3 жил аяллын хэрэгсэл зарж байна. 2025 оны 08 дугаар сарын 01-ний орой А аймгийн Ө сумын Ө багийн Өын зүүн эрэг дээр Портер маркийн тээврийн хэрэгслийн ...дугуйгаа янзлаад сууж байхад С.М гэх залуу согтуу ирээд намайг “цагаачин, гуйлгачингуудыг ална аа” гэж хэлээд машин налаад зогссон. Удалгүй С.М миний баруун талын эрүү хэсэг рүү баруун талын хөлөөрөө 1 удаа, цээж хэсэг рүү баруун талын хөлөөрөө 2 удаа өшиглөөд Ц гэх айл руу явсан. Тэгээд 30 минутын дараа эргэж ирээд “гуйлгачингуудыг зодно” гээд манай эхнэр С.А рүү дайраад байхаар нь би тэвэрч аваад газар унагаагаад байж байхад С.М-ийндунд охин Х ирээд аавыгаа аваад гэр рүүгээ явсан. ...Би С.М-ийн биед халдаагүй. ...тухайн үед манай охин С, эхнэр А, С.М бид 4 байсан. ...би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Хохирлоо авбал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 44 дүгээр тал/, гэрч Н.А-гийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний орой А аймаг, Ө сум, Ө баг Өын зүүн эрэг дээр нөхөр Ч.З болон охин С-гын хамт аяллын хэрэгслээ зарж байсан. Нөхөр Ч.З Портер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд дугуйгаа янзлаад сууж байхад С.М гэх залуу согтуу ирээд “цагаачин, гуйлгачингуудыг ална” гэж хэлсэн. Удалгүй С.М нөхөр Ч.Зын баруун талын эрүү хэсэг рүү, баруун талын хөлөөрөө нэг удаа, цээж хэсэг рүү баруун талын хөлөөрөө 2 удаа өшиглөөд Ц гэх айл руу явсан. Тэгээд 30 минутын дараа эргэж ирээд “гуйлагчингуудыг зодно” гээд над руу дайраад өшиглөх гээд байхаар нь манай нөхөр тэвэрч аваад газар унагаагаад байж байхад С.М-ийн дунд охин Х ирээд аавыгаа аваад гэр рүүгээ явсан. Би С.М-ийг сайн танихгүй, мэндийн зөрүүтэй байдаг. Хамаатан садны холбоо байхгүй. ...С.М жаахан халамцуу байсан. Харин Ч.З эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Г.С-гын “...2025 оны 08 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Өын зүүн эрэг дээр ах Ч.З портер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд дугуйг янзалж, эгч С.А бид хоёр машины сүүдэрт сууж байсан. Удалгүй Мах согтуу ирээд бид нарыг “цагаачид, ядуу” гэж хэлж байгаад Ч.З ахын гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөж, баруун талын эрүү хэсэг рүү 1 удаа өшиглөөд шууд урагшаа айл руу явсан. Ч.З ах тухайн үед эвхэрч унаад амьсгалж чадахгүй, амнаас нь цус гарсан байсан. Хэсэг хугацааны дараа Мах буцаж ирээд бид хэдийг дахиж цагаачнаар дуудаж, С.А эгч рүү өшиглөх гэж байгаад хий өшиглөсөн. Тэгээд Ч.З ах араас нь тэвэрч аваад байж байтал М охин ирээд аваад явсан. Иргэн Мсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ч.З ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...С.М-ийн биед Ч.З ах халдаж цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/, гэрч Ц.А-гийн “...Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А аймаг Ө сумын Ө багт байрлах Өын зүүн эрэг дээр Далай-Ээж гэх гэр бааз дээр ганцаараа байж байхад цагийг нь санахгүй байна, С.М ах согтуу орж ирээд “би хийлдэг тоглоом зардаг залуу Ч.3-ыг зодчихлоо” гэж хэлэхээр нь би “танд зодуулдаг хүн гэж юу байдаг юм” гэхэд С.М ах “би дахиж очиж зодолдоно” гээд гараад явсан. Ч.З нь манай баазын баруун хойд талд 50 метрийн зайд майхантай аялал зуучлалын бараа болон тоглоом зардаг байсан. Харин С.М ахын гэр нь манай баазын хойд талд 100 метр орчим зайд байдаг. Би араас нь шууд гараагүй. Гадаа хүн орилоод байхаар нь гарсан чинь С.М ахын дээр Ч.З суучихсан байсан. Тэгээд С.М ахын дунд охин ирээд аваад гэр рүүгээ явсан. Надад хаашаа цохисон талаар хэлээгүй. Харин “би зодчихлоо” гэж хэлсэн. ...би тухайн үед З гэх хүнийг хараагүй болохоор мэдэхгүй байна. ...миний харснаар С.М халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/, гэрч О.И-ын “...2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Ө сумын Ө багийн Өын эрэг дээр ...хүмүүс хэрэлдэхээр нь харсан чинь Мах З нар хоорондоо маргалдаж, барилцаж авахад Ч.З Махыг газар унагаагаад дээр нь гараад суухаар нь дунд охин М.Х-г “очоод ав” гээд явуулсан. Тэгээд Махыг аваад ирэхээр нь тосож аваад гэр рүү нь оруулсан. ...намайг харахад ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Ч.З гэх хүнийг хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 276 дугаартай дүгнэлтэд “1 .Ч.Зын биед 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх нэг шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.” гэсэн /хх-ийн 21-22 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн “...Ч.З нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 27.500 төгрӨн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс гаргуулж 100900020080 дугаарын дансанд төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/, яллагдагч С.М-ийн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М нь хохирогч Ч.Зын эрүүл мэндэд 1 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч С.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрӨг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрӨг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтийг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН