| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/249 |
| Огноо | 2025-10-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг, улсын яллагч Б.Хосбаяр, шүүгдэгч ******* Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Шаргай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2536000000259 дугаартай, 319/2025/0226/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1996 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ковш оператор мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух хаягтай, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шаргай овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний 09 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтолтын хувийг шалгуулахаас зайлсхийж ******* УАТ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Гэрч ******* “...Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байж байсан чинь гадна тас няс гээд чанга дуу гараад тэгээд би гараад харсан чинь манай хашаа болон нойлыг нэг машин мөргөчихсөн байсан. Тэгээд манай хажуу талын айлын залуу машин дээр очоод машиныг унтрааж түлхүүрийг нь авсан.Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирсэн..." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 5 дахь тал),
3. Гэрч ******* "... Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний өглөө цагдаа зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Мөнхбуянгийн хамт шугам замд үүрэг гүйцэтгэж байгаад - дуудлагын дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 08-25 тоотод очиход Приус-30 загварын саарал өнгийн ******* УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байгаад айлын хашаа мөргөөд зогссон байсан. Тухайн тээврийн хэрэгслийн 4 талын хаалга нь гаднаас онгойхгүй боломжгүй байсан учраас багажаар дамжиж орж дотроос нь онгойлгосон. Жолооч нь тээврийн хэрэгсэл дотроо унтсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тээврийн хэрэгслийг хөдөлгөх гэсэн боловч ямар ч хөдлөх боломжгүй байсан. Жолоочийн эсрэг талын нойлыг нурааж байгаад жолоочийг тээврийн хэрэгслээр буулгасан. Тэгээд жолоочийг цагдаагийн газар дээр ирээд согтолтыг тодорхойлох гэсэн боловч үлээхээс татгалзсан. Тухайн үйл явдлыг гар утсаар бичлэг хийж баталгаажуулж авсан...." гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
4. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл Ховд аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч ******* "...2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн ******* нь эрхийн үнэмлэхгүй үедээ дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* УАТ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоныг багаж ашиглан шалгахад шалгуулахаас зайлсхийсэн болохыг камерын бичлэгээр баталгаажуулж авсан...” гэсэн тэмдэглэл, (хх-ийн 6-8 дахь тал),
5. 2023 оны ******* дүгээр сарын 08-ний өдрийн 424 дугаартай Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч ******* хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн хуулбар(хавтаст хэргийн 27 дахь тал),
6. Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
7. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр над руу яриад архи уусан машин бариад өг гэсэн. Би машиныг нь барих гэсэн боловч хөдөлгөж чадаагүй. Тэгээд өөрөө ирээд машинаа бариад явж байгаад цагдаад баригдсан. 100 гаруй метр явсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
8. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны №144 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 29-32 дахь тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
9. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
10. Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
*******. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
12. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
13. Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 26,29 дэх), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.4. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн 1 жил *******сар 13 хоногийн хугацаагаар эрх хасах, 6 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн тогтоох” гэх санал,
2.6. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
2.7. Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан онгодуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан байна. шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь санаатай үйлдэл тул өмнөх шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолын 1,2,3 дахь заалтыг хүчингүй болгож шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил ******* сар 17 хоногийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлах нь зүйтэй.
2.9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1ширхэг СД-ийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болно.
2.10. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаргай ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шаргай ургийн овогт ******* *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 350 (гурван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг ) жил ******* (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт 4 (дөрөв) жил 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тогтоож, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 (гурван сая) төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 (гурван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 (гурван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тус тус тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 17 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС