Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

     2025        04          18                                   2025/ШЦТ/93

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,

улсын яллагч Б.Энхтулга,

өсвөр насны шүүгдэгч *******, *******,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,*******,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******, ******* ургийн овогт ******* нарт холбогдох 2536000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ангид суралцдаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй. ******* ургийн овогт ******* регистрийн дугаартай.

Монгол Улсын иргэн 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ангид суралцдаг, ам бүл 8, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй. ******* ургийн овогт ******* регистрийн дугаартай.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

1.Өсвөр насны яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 11 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа “Та гутал захиалах уу" гэж хуурч *******гийн Хаан банкны 58.......2 тоот дансаар 119.000 төгрөгийг авч залилсан,

2. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "ганбанз зарна" гэж хуурч *******гийн Хаан банкны 58.....2 тоот дансаар 20.000 төгрөгийг авч залилсан,

3. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "Камен зуухтай тень халаагуур зарна" гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 119.000 төгрөгийг авч залилсан,

4. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "гутал зарна барааны 50 хувийг хийх ёстой та 40.000 мянган төгрөг хийгээрэй" гэж хуурч *******гийн Хаан банкны 58.... тоот дансаар 40.000 төгрөгийг авч залилсан,

5. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа  "гутал зарна, унаанд тавьж явуулна" гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 59.000 төгрөгийг авч залилсан,

6. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "Та куртик захиалсан байна, хаана хүргүүлэх вэ болон миний биеийн размерыг асууж улмаар тус куртикийг ачаанд тавьж өгнө" гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 64.900 төгрөгийг авч залилсан,

7. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "богино түрүүтэй эмэгтэй гутал зарна" гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 39.000 төгрөгийг авч залилсан,

8. 2024 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "таны захиалсан оймстой гутал хүргэх гэж байна урьдчилгаа мөнгөө хийнэ үү" гэж хуурч *******гийн Хаан банкны 85..... тоот дансаар 119,000 төгрөгийг авч залилсан,

9. 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "таны захиалсан тен хүргэх гэж байна урьдчилгаа мөнгөө хийнэ үү" гэж хуурч *******гийн Хаан банкны 85...... тоот дансаар 160,000 төгрөгийг авч залилсан,

10. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 10 дугаар гудамж 4 тоотод оршин сууж байхдаа "таны захиалсан орны бүтээлгийг хүргэх гэж байна урьдчилгаа мөнгөө хийнэ үү" гэж хуурч *******гийн Хаан банкны 85..... тоот дансаар 54.900 төгрөгийг авч залилсан,

11. 2024 оны 12 дугаар сарын 04- ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "таны захиалсан үүдний гишгүүрийг хүргэх гэж байна урьдчилгаа мөнгөө хийнэ үү" гэж хуурч *******гийн Хаан банкны 85.... тоот дансаар 48,800 төгрөгийг авч залилсан,

12. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа  “урьдчилгаа мөнгөө хийнэ үү” гэж  хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 28,000 төгрөгийг авч залилсан,

13. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа  “зуух зарна” гэж хуурч *******гийн Хаан банкны 58...... тоот дансаар 99.000 төгрөгийг авч залилсан,

14. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа “Тень халаагуур зарна” гэж хуурч *******гийн Хаан банкны 58...... тоот дансаар 170.000 төгрөгийг авч залилсан,

15. 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа  “Өмд зарна” гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 44.900 төгрөгийг авч залилсан,

16. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа "Гутал зарна" гэж хуурч *******гийн Хаан банкны 58......тоот дансаар 39,900 төгрөгийг авч залилсан,

17. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа холбогдож "Аяга зарна" гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 36.000 төгрөгийг авч залилсан,

18. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч “Цахилгаан халаагуур зарна” гэж х хуурч Г. гийн Хаан банкны 58..... тоот дансаар 150,000 төгрөгийг авч залилсан,

19. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа “М з1оге дэлгүүрээс ярьж байна та захиалсан зүйлээ авах уу” гэж хуурч *******гийн Хаан банкны 58...... тоот дансаар 55,000 төгрөгийг авч залилсан,

20. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа “Махны мод” зарна гэж хуурч *******гийн Хаан банкны 58..... тоот дансаар 25,000 төгрөгийг авч залилсан,

21. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа хохирогч “Таны захиалга гарах гэж байна” гэж  хуурч *******гийн Хаан банкны 58...... тоот дансаар 79,800 төгрөгийг авч залилсан,

22. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа “Богино түрийтэй эмэгтэй гутал зарна” гэж  хуурч *******гийн Хаан банкны 58...... тоот дансаар 39,900 төгрөгийг авч  залилсан,

23. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа  “манай хүргэлт одоо гарах гэж байгаа тул та төлбөрөө төлөх шаардлагатай” гэж *******гийн Хаан банкны 58.... тоот дансаар 49,900 төгрөгийг авч залилсан,

24. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байхдаа холбогдож “та куртик захиалсан байна. Хаашаа захиалах вэ?” гэж хуурч *******гийн Хаан банкны 58...... тоот дансаар дамжуулан 59,000 төгрөгийг авч  залилсан,

25. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С.Батнаран луу холбогдож "онлайн захиалгаас холбогдож байна" гэж 39,900 төгрөгийг Хаан банкны 58..... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

26.2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Фейсбүүк цахим сүлжээнд хүргэлттэй эд зүйл худалдаж байгаа зарын коммент хэсэгт үлдээсэн хохирогч холбогдож "онлайн захиалгаас холбогдож байна" гэж 44,900 төгрөгийг Хаан банкны 58..... тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

27. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр холбогдож "онлайн захиалгаас холбогдож байна" гэж 50,000 төгрөгийг Хаан банкны 58...... тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

28. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр холбогдож "онлайн захиалгаас холбогдож байна" гэж 20,000 төгрөгийг Хаан банкны 58..... тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

29. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр холбогдож "онлайн захиалгаас холбогдож байна" гэж 39,900 төгрөгийг Хаан банкны 58.... тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

30. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк зараас цахилгаан халаагуур зарна" гэх зарын дагуу холбогдсон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 58.... тоот дугаарын дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч бусдыг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас), өсвөр насны яллагдагч *******гийн эзэмшлийн Хаан банкны 58.....2 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 4 дүгээр хуудас), хохирогч ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 1-р хавтасны 13-14 дүгээр хуудас), Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5866/2025/23 дугаартай албан бичиг (хх-ийн 1-р хавтасны 5 дугаар хуудас), иргэн Ц.Баяржахлангийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 47-49 дүгээр хуудас), иргэн *******гийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 22-27 дугаар хуудас), 0нлайн Нетворк ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0-25/016 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 1 -р хавтасны 29-39 дүгээр хуудас, 3-р хавтасны 172- 182 дугаар хуудас), 0нлайн Нетворк ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0-25/017 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 1-р хавтасны 41-46 дугаар хуудас, 3-р хавтасны 166-171 дүгээр хуудас), өсвөр насны яллагдагч *******гийн нас тоолсон “...17 нас 04 сар 19 хоногтой...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 64 дүгээр хуудас), иргэний хариуцагч*******гийн мэдүүлэг, (хх-ийн 1-р хавтасны 77-78 дугаар хуудас), гэрч мэдүүлэг (хх-ийн 1-р хавтасны 80 дугаар хуудас), Ховд аймгийн Жаргалант сумын Апагтолгой багийн Засаг Дарга 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай албан бичиг (хх-ийн 1-р хавтасны 86 дугаар хуудас), Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай албан бичиг (хх-ийн 1-р хавтасны 87 дугаар хуудас), Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ангийн анги удирдсан багш тодорхойлолт бичиг (хх-ийн 1-р хавтасны 88- 89 дүгээр хуудас), өсвөр насны яллагдагч *******гийн суралцагчийн хувийн хэргийн хуулбарууд бичиг (хх-ийн 1-р хавтасны 94-100 дугаар хуудас), өсвөр насны яллагдагч *******гийн нас тоолсон “...16 нас 11 сар 14 хоногтой...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 106-107 дугаар хуудас), иргэний хариуцагч мэдүүлэг (хх-ийн 1-р хавтасны 118 дугаар хуудас), гэрч мэдүүлэг (хх-ийн 1-р хавтасны 120 дугаар хуудас), Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг Дарга 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаартай албан бичиг (хх-ийн 1-р хавтасны 127 дугаар хуудас), Монгол Улсын Их харьяа Ховд аймаг дахь Ерөнхий боловсролын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/25 дугаартай албан бичиг (хх-ийн 1-р хавтасны 128 дугаар хуудас), Монгол Улсын Их харьяа Ховд аймаг дахь Ерөнхий боловсролын ангийн анги удирдсан багш тодорхойлолт бичиг (хх-ийн 1-р хавтасны 129 дүгээр хуудас), өсвөр насны яллагдагч *******гийн суралцагчийн хувийн хэргийн хуулбарууд бичиг (хх-ийн 1-р хавтасны 130-135 дугаар хуудас), Эрүүгийн 2536000000029 дугаартай хэргийн хохирлын тооцоо (хх-ийн 1-р хавтасны 136-137 дугаар хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 1-р хавтасны 165-166 дугаар хуудас), Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5866/2025/23 дугаартай албан бичиг (хх-ийн 1-р хавтасны 170 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 172 дугаар хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 1-р хавтасны 221-222 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 1-р хавтасны 224 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 2-р хавтасны 25-26 дугаар хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 2-р хавтасны 31 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 2-р хавтасны 35 дугаар хуудас), хохирогч дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 2-р хавтасны 77 дугаар хуудас), хохирогч ийн мэдүүлэг (хх-ийн 2-р хавтасны 88-89 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 2-р хавтасны 96 дугаар хуудас), хохирогч аас гаргасан хүсэлт (хх-ийн 2-р хавтасны 138 дугаар хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 2-р хавтасны 150 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 2-р хавтасны 153 дугаар хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 2-р хавтасны 192 дугаар хуудас), хохирогч, Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (хх-ийн 2-р хавтасны 207-208 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 2-р хавтасны 209 дүгээр хуудас), хохирогч, иргэний нэхэмжлэгч дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 3- р хавтасны 02 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 3-р хавтасны 12-13 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3-р хавтасны 15 дугаар хуудас), хохирогч дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 3-р хавтасны 61 дүгээр хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 3-р хавтасны 74-75 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3-р хавтасны 77 дугаар хуудас), хохирогч эзэмшлийн Хаан банкны 5075487943 тоот дансны хуулга (хх-ийн 3-р хавтасны 121 дүгээр хуудас), хохирогч дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 3-р хавтасны 123 дугаар хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 3-р хавтасны 129 дүгээр хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 3-р хавтасны 141-142 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3-р хавтасны 144 дүгээр хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 3-р хавтасны 212-213 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тэмдэглэл (хх-ийн 3-р хавтасны 214 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 4-р хавтасны 9 дүгээр хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 4-р хавтасны 19 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 4-р хавтасны 21 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 4-р хавтасны 65 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 4-р хавтасны 82-83 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 4-р хавтасны 84 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 4-р хавтасны 122 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 4-р хавтасны 137-138 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 4-р хавтасны 132 дугаар хуудас), хохирогч дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 4-р хавтасны 185 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 4-р хавтасны 204-208 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 4-р хавтасны 196 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 5-р хавтасны 14 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 5-р хавтасны 17 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 5-р хавтасны 69-70 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 5-р хавтасны 72 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 5-р хавтасны 123-124 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 5-р хавтасны 127 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 5-р хавтасны 172-173 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 5-р хавтасны 174 дүгээр хуудас), хохирогч дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 5-р хавтасны 213-214 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 5-р хавтасны 215 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 5-р хавтасны 228-229 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 5-р хавтасны 231 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 6-р хавтасны 28 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 6-р хавтасны 39 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 6-р хавтасны 43 дугаар хуудас), хохирогч Г.Энхзаяагаас гаргасан хүсэлт (хх-ийн 6-р хавтасны 81 дүгээр хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 6-р хавтасны 92-93 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 6-р хавтасны 97 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 6-р хавтасны 154-155 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 6-р хавтасны 171-172 дугаар хуудас), хохирогч Г.Оюунчимэгийн мэдүүлэг (хх-ийн 6-р хавтасны 223-224 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 6-р хавтасны 228-229 дүгээр хуудас), хохирогч Г.Оюунчимэгийн дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 7-р хавтасны 31-32 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 7-р хавтасны 43-44 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 7-р хавтасны 52 дугаар хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 7-р хавтасны 95 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 7-р хавтасны 107-108 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 7-р хавтасны 109 дүгээр хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 7-р хавтасны 148 дугаар хуудас), хохирогч С.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 7-р хавтасны 159 дүгээр хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 7-р хавтасны 162 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 7-р хавтасны 211-212 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 7-р хавтасны 214 дүгээр хуудас), хохирогч мэдүүлэг (хх-ийн 8-р хавтасны 14-15 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны тоот дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 8-р хавтасны 22 дугаар хуудас), хохирогч гаргасан хүсэлт (хх-ийн 8-р хавтасны 55 дугаар хуудас), хохирогч өгсөн мэдүүлэг (хх-ийн 8-р хавтасны 70-р хуудас), Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5675/24/0653 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 8-р хавтасны 72-74-р хуудас), Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5675/24/0688 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 8-р хавтасны 77-79 дүгээр), Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5692/24/0677 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 8-р хавтасны 82-р хуудас), Хаан банкнаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны ирүүлсэн 1 ширхэг сидинд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-р хавтасны 84-85-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, эсхүл баримт бичиг эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол....” гэсэн залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Өсвөр насны шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь  бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилаж мөнгө авсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

1.4. Өсвөр насны шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.5. Хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Г.Оюунчимэгийн дахин өгсөн мэдүүлэг (7 хх-ийн 31-32 дахь тал), дахин өгсөн мэдүүлэг (7 хх-ийн 43-44 дэх тэл), дахин өгсөн мэдүүлэг (7 хх-ийн 107-108 дахь тал), С.Ганчимэгийн дахин өгсөн мэдүүлэг (7 хх-ийн 159 дэх тал), дахин өгсөн мэдүүлэг (7 хх-ийн 212-213 дахь тал), хохирогч  мэдүүлэг (6 хх-ийн 39 дэх тал), хохирогч М.Отгондалай мэдүүлэг (6 хх-ийн 92-93 ), мэдүүлэг (5 хх-ийн 14), мэдүүлэг (5 хх-ийн 23-24 дэх тал), хохирогч мэдүүлэг (5 хх-ийн 213 дахь тал), хохирогч мэдүүлэг (4 хх-ийн 9 дэх тал), хохирогч мэдүүлэг (4 хх-ийн 82-83 дахь тал), мэдүүлэг (4 хх-ийн 184-185 дахь тал), хохирогч мэдүүлэг (3 хх-ийн 61 дэх тал), хохирогч мэдүүлэг (3 хх-ийн 123, 129 дэх тал), хохирогч Ч.Дайриймаагийн мэдүүлэг (1хх-ийн 147 дахь тал), хохирогч хүсэлт (2 хх-ийн 21 дэх тал)  зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******ийн нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2 Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал, хохирогч нарт учирсан хор уршгийг төлж барагдуулсан,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тэдгээрийг чөлөөлж шийдвэрлэв.

2.3. Энэ хэргийн учир өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогт *******, ******* ургийн овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг тус бүрийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн 2536000000029 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС