| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2023/00397/И |
| Дугаар | 131/шш2023/00532 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/шш2023/00532
2023 оны 06 сарын 30 өдөр Дугаар *******3*******/ШШ2023/00*******32 Баянхонгор аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон ******* дүгээр багийн ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ВГ800*********************0******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ийн *******, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, 7-*******7 тоотод оршин суух, ВЖ7904230******* регистрийн дугаартай, гийн , Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******, Хариуцагчийн төлөөлөгч Б.Хулан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******.*******.Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.тай 20************** оны 07 дугаар сарын 06- ны өдрөөс 20************** оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг хүртэлх хугацаагаар зээлийн гэрээ байгуулж сарын *******0 хувийн хүүтэйгээр 4,400,000 төгрөгийг зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээ дуусгавар болох өдрөөр зээлийн хүү 2,*******6*******,000 төгрөг болсон байсан үүн дээр үндсэн мөнгө болох 4,400,000 төгрөгийг нэмээд нийт 6,96*******,000 төгрөгийг төлж барагдуулах байсан боловч тухайн үедээ төлөөгүй 7 сарын дараа буюу 20*******6 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг төлөөгүй явсаар 20*******7 оны *******0 дугаар сарын ************** - ны өдөр манайх худалдаа үйлчилгээний төвийн ******* давхарт 30 мкв байр худалдаж авахдаа Д., ,О.Батбаатар нартай харилцан тохиролцож төлөгдөөгүй байгаа мөнгийг хүү тооцсон дүнгээр (*******0,088,000) төгрөг байрны үнэнд оруулан тооцож гэрээ байгуулсан. Гэтэл нь (Д.ын гэр бүлийн хүн) гэрээ байгуулснаас хойш ******* жилийн дараа буюу 2023 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 4,400,000 төгрөгийг байрны мөнгөнд өгсөн гэж нэхэмжпэл гаргасан байгаа нь байр худалдаж авахад оруулж тооцсон мөнгийг үгүйсгэсэн байсан энэ үед л миний эрх ашиг зөрчигдөж байгааг мэдсэн тул миний бие Д.аас алданги тооцсон дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлийн гэрээ дуусгавар болсон өдрөөс 20*******6 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй учир зээлийн гэрээнд заасанчлан алданги тооцоход 7,3*******3,000 төгрөг болж байна. Иймд иргэн Д.аас алданги тооцсон дүнгээр 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ. *******.2. Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлсэн мөнгөө төлж барагдуулна уу гээд Д., нарт олон удаа хандсан боловч холбоо барихгүй байсан. Сүүлд *******,000,000 /таван сая/ төгрөг л өгнө, үгүй гэвэл шүүхэд хандаад аваарай гэсэн. Би Д.тай уулзахад 8,000,000 /найман сая/ төгрөг өгнө гэж хэлэхээр нь би авах мөнгөө л авна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Д. залгаад байр худалдаж аваад миний төлөгдөөгүй мөнгийг хасуулах саналыг тавьсан. Тиймээс Д.ын төлөх *******0,088,000 /арван сая наян найман мянга/ төгрөг дээр, бэлнээр *******0,000,000 /арван сая/ төгрөг өгч барилгаас 3******* мкв үл хөдлөх худалдаж авах гэрээ байгуулсан. Энэ тухай бичгээр байгуулсан гэрээ бол байхгүй, амаар тохиролцсон байсан. Гэтэл ХХК буюу Д.ын нөхөр нь намайг байрны мөнгө дутуу төлсөн гэж 2023 оны 0******* сард шүүхэд хандсан тул би зээлийн гэрээний маргаанаа шүүхэд өгсөн юм.
Зээлийн гэрээний хугацаа бол 20************** оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр дуусаж, 6,96*******,000 /зургаан сая есөн зуун жаран таван мянга/ төгрөг төлөх байсан ч төлөөгүй. 20*******6 оны 07 дугаар сард 3,000,000 /гурван сая/ төгрөг өгсөн. Иймд 6,96*******,000 /зургаан сая есөн зуун жаран таван мянга/ төгрөгөөс 20*******7 оны 06 дугаар сарыг хүртэл алданги тооцсон гэв гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Хулан шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч иргэн Д. нь нэхэмжлэгч иргэн А.*******тай 20************** оны 07 сарын 06 ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр хариуцагч Д. нь нэхэмжлэгч А.*******гаас нийт 4.4 сая төгрөгийг сар бүр *******0 хувь хүүтэй, 20************** оны 07 сарын 06 ны өдрөөс 20************** оны *******2 сарын 3******* ний өдөр хүртэл хугацаагаар зээлж авсан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.., мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.******* д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.., 76.2 д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ..гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тухайд 20************** оны 07 сарын 06 ны өдрөөс 20************** оны *******2 сарын 3******* ний өдөр хүртэл хугацаагаар хийгдсэн байх бөгөөд 20************** оны *******2 сарын 3******* ний өдөр зээлсэн мөнгийг төлж дуусгахаар гэрээнд заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.*******гийн хувьд 20************** оны *******2 сарын 3******* ний өдөр дууссанаар шаардах эрх үүсэж, хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэх юм. Хуульд зааснаар нэхэмжлэгч иргэн А.*******гийн шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бөгөөд ийнхүү мэдсэнээр шүүхэд хандан өөрийн эрхээ хамгаалуулах боломж бүрэн нээлттэй байсан. Иймд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.******* д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.., 8- дугаар зүйлийн 82.******* д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй..гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Д. нь зээлийн гэрээнд заагдсан үндсэн болон нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье ..гэжээ. 2.*******. Хариуцагчийн төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Нэгдүгээрт: А.*******, Д. нар нь 20************** оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 20************** оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээ байгуулж 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг авсан байдаг. Тус зээлийн гэрээний 2 дугаар хэсэгт гэрээний хугацаа 20************** оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр дуусах бөгөөд энэ өдөр зээлийг эргэн төлнө гэж заасан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.*******-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.*******-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т ..шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Иймд зээлийн гэрээний хугацаа 20************** оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр дууссанаар нэхэмжлэх эрх үүссэн боловч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Хоёрдугаарт: 20*******7 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр-ын ******* давхарт 3******* м.кв байр худалдаж авахдаа Д.тай харилцан тохиролцож, төлөгдөөгүй үнийн дүн дээр хүү тооцсон *******0,088,000 /арван сая наян найман мянган төгрөг/ байрны мөнгөнд оруулан тооцож гэрээ байгуулсан гэх боловч ийм гэрээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-т нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг заасан байдаг.
Гуравдугаарт: Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэв.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, шаардлага, татгалзлалаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д. нарын иргэний үнэмлэх, 20************** оны 07 сарын 06 ны өдрийн зээлийн гэрээ зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаж, шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үеийн байдлаар гэрээний хүү 2,*******6*******,000 төгрөг, үндсэн төлбөр 4,400,000 төгрөг, нийт 6,96*******,000 төгрөг болсноос хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, үлдэх гэрээний үүрэгт 20*******6 оны 07 сарын 06 ны өдрийг хүртэл алданги тооцож, 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Бид харилцан ярилцаад 20*******7 оны *******0 сарын ************** ний өдөр Д.ын барьсан худалдаа үйлчилгээний төвийн ******* давхарт 30 мкв байрыг миний бие худалдан авахаар болж дээрх зээлийн гэрээний хүү төлбөрийг тооцоход *******0,088,000 төгрөг болсныг байрны үнэд оруулан тооцохоор тохирсон байсан.
Гэтэл Д.ын нөхөр нь 2023 оны 0******* сарын 09 ний өдөр надаас байрны төлбөр нэхэмжилсэн тул дээрх зээлийн гэрээний үүрэгт худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдлийг оруулан тооцоогүй болохыг мэдсэн. Энэ үеэс эхлэн миний бие зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зөрчигдсөн болохыг мэдсэн..гэж шаардах эрхийг тодруулсан байна. Харин хариуцагчийн төлөөлөгч нь дээрх байдлыг үгүйсгэж, нэхэмжлэгч А.*******гийн буюу ХХК аас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн асуудал нь Д.ын зээлийн гэрээний харилцаатай холбоогүй, тусдаа асуудал бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнэд зээлийн гэрээний үүргийг тооцон, үүрэг шилжүүлсэн зүйл байхгүй, энэ тухай бичгийн гэрээ хэлцэл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ. Зохигчид нь 20************** оны 07 сарын 06 ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан зээлдэгч Д. нь 4,400,000 төгрөгийг зээлдүүлэгч А.*******гаас 20************** оны *******2 сарын 3******* ний өдөр хүртэл буюу ******* сар, ******* хоногийн хугацаатай, сарын *******0 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.******* хувийн алданги төлөх нөхцөлийг тохирч харилцан зөвшөөрөн, гэрээг нотариатаар батлуулан, зээлдэгч нь гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Улмаар зээлдэгч Д. нь гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээний хүү, төлбөрийг төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 20*******6 оны 07 сарын 06 ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлдэгчид төлсөн, дахин төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбарт авагджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.******* д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан байна. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 22 дугаар бүлэг, гэрээний эрх зүйд хамаарч байх тул энэ төрлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил гэж үзнэ. Түүнчлэн хуулийн 76 дугаар зүйлийн 76.******* д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно..гэжээ. Улмаар Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу маргаан бүхий гэрээний хугацааг тоолоход 20************** оны *******2 сарын 3******* ний өдөр зээлдэгч нь гэрээний хүү төлбөрийг зээлдүүлэгчид төлөхөөр гэрээнд тусгасан, гэрээний хугацааг сунгасан, хугацааг түр зогсоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байна.
Эндээс үзвэл зээлдүүлэгч нь энэ өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн, хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 7 жил 4 сарын хугацаа өнгөрчээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 20*******7 оны *******0 сарын ************** ний өдөр Д.ын барьсан худалдаа үйлчилгээний төвийн ******* давхарт 30 мкв байрыг худалдан авахдаа зээлийн гэрээний төлбөрийн үүргийг худалдах худалдан авах гэрээний үнэд тооцон, үүрэг шилжүүлсэн, энэ тухай маргаан 2023 оны 0******* сард шүүхэд үүссэн, энэ үеэс миний зээлийн гэрээний үүрэг шаардах эрх зөрчигдсөн тухай мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс тоолох үндэслэлтэй гэж маргаж байх ч энэ байдлаа нэхэмжлэгч нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь 7 жилийн хугацаанд өөрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзэх хангалттай хугацаа өнгөрсөн гэж дүгнэв. Иймд хариуцагч талаас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.******* д заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй..гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.. *******7 дугаар зүйлийн *******7.*******-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...гэснийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************0.9*******0 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.*******, 82 дугаар зүйлийн 82.*******-д заасныг тус тус баримтлан А.*******гийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 60 дугаар зүйлийн 60.******* д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************0,9*******0 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3-т заасан *******4 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ