Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 106

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Шүүгдэгч Өөлд Бөөлөө овогт Баярсайханы Жүгдэрнавагийг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жүгдэрнавагт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Жүгдэрнавагийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Жүгдэрнавагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн В, С ангиллын 838953 тоот үнэмлэхийг Б.Жүгдэрнавагт буцаан олгосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.Ундармаад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Сидней Констракшн Монголиа” ХХКомпаниас нийт 3.775.900 төгрөгийг гаргуулж, хохирогч  Б.Содгэрэлд 1.464.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эй-Эстэйт ХХКомпанид 904.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Ч.Батзоригт 1.407.800 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хохирогч Б.Содгэрэлийн нэхэмжилсэн 384.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хариуцагч “Сидней Констракшн Монголиа” ХХКомпани нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлоо жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Б.Жүгдэрнавагт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жүгдэрнавагт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.ОТГОНБАЯР