2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар    2025/ШЦТ/2170

 

 

 

 

 

 

 

 

  2025        09           17                                 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/, шүүгдэгч ***, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503008190782 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** өмнө нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 31 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд Тоёота королла филдер загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч ***: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 29-ны өглөө 50 кг нохойн хоол хүнд захичхаад хүргэлтээр ирнэ гэхээр нь гэрээсээ гарахгүй гэж бодоод 2 литр айраг 0,5 литрийн 2 лааз пиво уусан, тэгээд гэртээ байж байхад орой 19 цагийн үед нохойн хоол хүргэлтийн хүн над руу залгаад “таны юмыг хүргэж өгч чадахгүй болчихлоо, том тэргэнд тавиад явуулъя, та 22-с тосоод авчих” гэж хэлээд би захисан нохойн хоолоо авах гээд өөрийн Тоёота королла филдер загварын *** улсын дугаартай авто машиныг жолоодон тахилтад байдаг гэрээсээ гараад төв зам руу ороод 22-н товчооны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад миний зүүн гар талд явж байсан Лексус 450 загварын *** улсын дугаартай авто машин эгнээ байраа сольж, миний эгнээ рүү орж ирээд, миний машинтай шүргэлцээд зогссон, бууж ирээд уулзахад танаас архи үнэртэж байна, цагдаа дуудна гэж хэлээд тухайн жолооч цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа хүрч ирж үзлэг, хэмжилт хийж дуусаад хоёр машиныг ослын газраас холдуулж зам чөлөөлөөд намайг согтуурал шалгах драгер багажаар шалгаж 3,08% согтолттой гарсан. Нөгөө машины жолоочийг согтуурал шалгах драгер багажаар шалгаад 0,00% эрүүл гэж гарсан үзлэг, хэмжилт хийсэн цагдаа намайг авч яваад цагдаагийн постон дээр авч очиж байж байгаад орой гэртээ харьсан. ...Би тухайн үед ухаан санаа хэвийн биеэ авч явах чадвартай болсон явдлыг бүрэн санаж байсан. ...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр орж эрхээ хасуулсан. ...Би гэрээсээ гараад 3-4 км орчим тээврийн хэрэгсэл жолоодсон...” /хавтас хэргийн 33 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 4-8 дахь тал/,

- ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 41-43 дахь тал/,

- ***ын жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/,

- Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 34 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтас хэргийн 36 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 44 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 48-51, 53-55 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч *** өмнө нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 31 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замд Тоёота королла филдер загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын: “...2025 оны 06 дугаар сарын 29-ны өглөө 50 кг нохойн хоол хүнд захичхаад хүргэлтээр ирнэ гэхээр нь гэрээсээ гарахгүй гэж бодоод 2 литр айраг 0,5 литрийн 2 лааз пиво уусан, тэгээд гэртээ байж байхад орой 19 цагийн үед нохойн хоол хүргэлтийн хүн над руу залгаад “таны юмыг хүргэж өгч чадахгүй болчихлоо, том тэргэнд тавиад явуулъя, та 22-с тосоод авчих” гэж хэлээд би захисан нохойн хоолоо авах гээд өөрийн Тоёота королла филдер загварын *** улсын дугаартай авто машиныг жолоодон тахилтад байдаг гэрээсээ гараад төв зам руу ороод 22-н товчооны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад миний зүүн гар талд явж байсан Лексус 450 загварын *** улсын дугаартай авто машин эгнээ байраа сольж, миний эгнээ рүү орж ирээд, миний машинтай шүргэлцээд зогссон, бууж ирээд уулзахад танаас архи үнэртэж байна, цагдаа дуудна гэж хэлээд тухайн жолооч цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа хүрч ирж үзлэг, хэмжилт хийж дуусаад хоёр машиныг ослын газраас холдуулж зам чөлөөлөөд намайг согтуурал шалгах драгер багажаар шалгаж 3,08% согтолттой гарсан. ...Би тухайн үед ухаан санаа хэвийн биеэ авч явах чадвартай болсон явдлыг бүрэн санаж байсан. ...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр орж эрхээ хасуулсан. ...Би гэрээсээ гараад 3-4 км орчим тээврийн хэрэгсэл жолоодсон...” /хавтас хэргийн 33 дахь тал/ гэсэн мэдүүлэг, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 4-8 дахь тал/, ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шүүхийн шийтгэврийн хуулбар /хавтас хэргийн 41-43 дахь тал/, жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2. Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний ажил хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Эрүүгийн 25030081190782 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Содномдамбын Гантогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***ад шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад шийтгэсэн 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс буюу энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 25030081190782 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР