Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 110

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан бүргэд овогт Ганбатын Оюунзавъяаг “бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Г.Оюунзавъяаг эд хөрөнгө хураахгүйгээр, 04 /дөрөв/ сар баривчлах  ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.Оюунзавъяад оногдуулсан 04 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганчаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оюунзавъяагаас нийт 6.800.000 төгргийг гаргуулж хохирогч Я.Батсайханд 1.300.000 төгрөгийг, хохирогч “Баруун газар” ХХКомпанид 5.500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 6. Шүүгдэгч Г.Оюунзавъяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж баривчлах ялыг 2017 оны 03 дугаар  сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Оюунзавъяад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

                             

 

                           ДАРГАЛАГЧ                                 Ч.ОТГОНБАЯР