2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2273

 

 

 

 

 

 

 

 2025           9            30                                      2025/ШЦТ/2273 

 

  

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Н.Нямдорж, Г.Баясгалан, Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, Н.Мандах

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Оргил, Э.Оргил

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

хохирогч ***, *** нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар

орчуулагч Л.Майнбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас

 

нэг: ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

хоёр: БНХАУ-ын иргэн ***-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

 

гурав: ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

дөрөв: *** овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

тав: *** овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

зургаа: *** овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

долоо: *** овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

найм: *** овогт ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

ес: ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

арав: ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай 15 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: ***

 

2. Шүүгдэгч: ***

 

3. Шүүгдэгч: ***

 

4. Шүүгдэгч: ***

 

5. Шүүгдэгч: ***

 

6. Шүүгдэгч: ***

 

7. Шүүгдэгч: ***

 

8. Шүүгдэгч: ***

 

9. Шүүгдэгч: ***

 

10. Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө, мөн сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннаран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “***” төв болон “***” зочид буудлын гаднах талбайд буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчлэн хийдийн төв хаалганы урд хэсэгт буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж хохирогч ***, ***, ***, *** нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

 

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шат дотор шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ***-н захиалгаар хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ***-н биед халдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун талын 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн,

 

мөн өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 давхрын цахилгаан шатны гадна талд хохирогч ***ийн биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн *** нь шүүгдэгч ***тэй үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдүүлэхээр түүнийг хөлсөлж 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны 1 дүгээр орцны цахилгаан шат дотор хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ***-н эрүүл мэндэд баруун талын 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд “хатгагчаар” хамтран оролцож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө, мөн сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннаран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “***” төв болон “***” зочид буудлын гаднах талбайд буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчлэн хийдийн төв хаалганы урд хэсэгт буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч ***, ***, ***, *** нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд, мөн сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннаран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “***” төв болон “***” зочид буудлын гаднах талбайд буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд, 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчлэн хийдийн төв хаалганы урд хэсэг буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч ***, ***, ***, *** нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ***гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Том энд Томс” кофе шопын орчмоос өөрийнхөө эзэмшлийн автомашинд суулган авч яваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота краун” маркийн хар өнгийн автомашинд шилжүүлэн суулгаж, өөрөө үлдэж, улмаар шүүгдэгч ***, ***, *** нар нь түүнийг үргэлжлүүлэн авч яваад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19:00 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 03:00-аас 04:00 цаг хүртэлх хугацаанд “... иргэн ***ий гэр бүлийн хүн болох ***гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж “заналхийлэх” гэмт хэргийг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

 

мөн шүүгдэгч ***, ***, ***, *** нар бүлэглэж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч ***ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нарыг 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдэд хохирогч ***ыг “... иргэн ***ий гэр бүлийн хүн болох ***гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж түүний биед халдаж эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцад шүүгдэгч ***д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч ***ыг зодсон буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж хохирогч ***ыг иргэн ***гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч ***ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, *** нартай бүлэглэн хохирогч ***ыг иргэн ***гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд суулган авч яваад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “... иргэн ***ий гэр бүлийн хүн болох ***гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж хохирогч ***т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн,

 

мөн шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч ***ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг үйлдсэн,

 

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж хохирогч ***ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр бие махбодод нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Хөх хулганын орон” тоглоомын газрын замын эсрэг талд утсаар ярьж явсан хохирогч Э.Ганзоригийг “... дуугүй байгаач” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд, мөн сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус тус Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүннаран 18-70 тоот зочид буудал, караоке, ресторан, паб, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “***” төв болон “***” зочид буудлын гаднах талбайд буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчлэн хийдийн төв хаалганы урд хэсэгт буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж улмаар хохирогч ***, ***, ***, *** нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч ***, *** нартай бүлэглэн хохирогч ***ыг иргэн 3.Ариунтуяагаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” хар өнгийн автомашинд суулган авч яваад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 сарын 23-нд шилжих шөнө 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “... иргэн Билгүүний гэр бүлийн хүн болох ***гаас зээлсэн мөнгөө буцааж өг” гэж хохирогч ***т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч ***ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэг үйлдсэн,

 

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж хохирогч ***ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр бие махбодод нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж хохирогч ***ыг иргэн ***гаас зээлсэн 250.000.000 төгрөгийг буцаан авах зорилгоор, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их тэнгэрийн ам” орчимд “Тоёота кроун” маркийн хар өнгийн автомашинд суулган авч яваад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч очиж мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 3-аас 4 цаг хүртэлх хугацаанд “... иргэн ***ий гэр бүлийн хүн болох ***гаас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж хохирогч ***т хутга тулгах, биед нь халдаж цохих, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэх, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх, хүчиндэнэ гэж заналхийлэх зэргээр тохуурхан доромжилж “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-аас 9 цагийн хугацаанд хохирогч ***ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан тодорхой хугацаанд түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг үйлдсэн,

 

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа буюу тухайн цаг хугацаанд, тухайн нутаг дэвсгэрүүдэд шүүгдэгч ***, *** нартай бүлэглэн хохирогч ***ын биед халдаж, цохих, сэрээгээр хатгах, ам руу нь хутга хийх, хоолойн тус газар нь хутга тулгах, тохойлдох, нудрах, бэлэг эрхтэн дээр нь гишгэх зэргээр бие махбодод нь халдаж түүний эрүүл мэндэд биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завж, залгиурт шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн,

 

Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, 47 дугаар байрны 44 тоот буюу өөрийн гэртээ 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрөлгүй 25 хуудас, 880 ширхэг архины онцгой албан татварын тэмдэгтүүдийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалж мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад хэн нэгнийг захиалга өгч зодуулах шаардлага, шалтгаан байхгүй. Намайг захилга өгч бусдыг зодуулсан гээд байгаа нь бид нарын хоорондын бизнесээс болсон байх гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл надад байхгүй гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад маргах зүйл байхгүй, өмнө нь мэдүүлгээ өгсөн байгаа гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мэдүүлгээ өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Харин би өөрийгөө гэм буруутай юу, үгүй юу гэдэгт өмгөөлөгчтэйгөө нэг ижил байр суурьтай, маргаж оролцоно гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад маргах зүйл байхгүй ээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй. Гэхдээ би хүнийг хүчээр алга болгоход оролцоогүй, зөвхөн машин жолоодож явсан гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад хүнийг хүчээр алга болгосон үйлдэл байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин заналхийлсэн гэдэгт маргахгүй. Гэхдээ гол шалтгаан нь Билгүүний эхнэрээс зээлсэн мөнгийг буцааж авах зорилгоор Шинэбаяртай уулзсан. Уулзах үедээ зээлсэн мөнгөндөө хуурамч архи, виски өгнө гэснээс маргаан үүссэн. Хохирогч Шинэбаярыг зодсон үйлдэлд маргахгүй.

 

Хохирогчийн хувьд би хэн нэгэнд гомдолгүй. Намайг Баатарсүрэн ах нэг удаа л цохисон. Гэтэл намайг ***, Дамдин, Ууганбаяр, Баатарсүрэн нарт бүлэглүүлж зодуулсан гээд байгаа юм. Баатарсүрэн ах Одбилэг бид хоёрт нийт 3.5 сая төгрөг өгснийг Одбилэг бид хоёр тэнцүү хувааж авсан. Одоо ямар нэгэн гомдол, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг 20.16-гаар буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би зодоон болсны дараа хамгийн сүүлд очиж эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Тэнд надаас гадна Ууганаа нэртэй хэд хэдэн хүмүүс байсан. Гэтэл намайг гэж буруутгаж байна.

Заналхийлэх гэмт хэргийн тухайд гэвэл би архи, виски зөөнө гэж бодож очсон. Бас хүнийг хүчээр алга болгох гэдгийг ойлгохгүй байна. Хохирогч гэх Шинэбаяр нь бид нартай хамт архи уугаад л яваад байсан ш дээ. Хохирогч Шинэбаярыг би зодоогүй.

Харин хохирогч Э.Ганзоригийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бусдыг заналхийлсэн гэхээс илүүтэйгээр зээлсэн мөнгөний оронд архи, викси авах юм байна гэж ойлгосон. Бас хүнийг хүчээр алга болгоогүй. Хохирогч Шинэбаярыг зодсон үйлдэл надад байхгүй. Би түүнд нэг ч удаа гар хүрээгүй.

 

Мөн намайг архины онцгой албан татварын хуурамч акц гэртээ хадгалж байсан гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Үүний эзэн нь Бямбадорж гэдэг хүн “... минийх юмаа” гэж хэлсэн мэдүүлэг нь байгаа. Бямбадорж бид хоёр нийлж тухайн орон сууцыг түрээсэлдэг юм. Намайг цагдан хоригдож байх хойгуур манай гэрийг нэгжээд эдгээр хуурамч акцуудыг хурааж авсан байна лээ.

 

Энэ Ууганбаяр бол миний дүү учраас намайг зодох ёсгүй. Гэтэл Баатарсүрэн, ***, Дамдин, Ууганбаяр нар нь намайг бүлэглэж зодсон гэж эдгээр хүмүүсийг прокурор буруутгаж байгааг би зөвшөөрөхгүй байна.

 

Хохиролд гэж Баатарсүрэнгээс 3.5 сая төгрөг дансаар өгснийг Алдар бид хоёр хувааж авсан. Одоо хэн нэгэнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий 10 шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав:

 

Шүүгдэгч *** нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу шүүгдэгч ***-гийн захиалгаар үйлдэж хохирогч, БНХАУ-ын иргэн ***-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 

дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

 

мөн шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** (***) нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон”-ы улмаас БНХАУ-ын иргэн ***-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн,

 

*** хохирогчтой “Заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж үйлдэхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн,

 

*** хохирогчтой “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж үйлдсэн,

 

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа шүүгдэгч ***д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч ***ыг шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж зодсон,

 

мөн ганцаараа хохирогч ***ийг зодсон буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь *** хохирогчтой “Заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж үйлдэхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн,

 

*** хохирогчтой “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж үйлдсэн,

 

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа шүүгдэгч ***д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч ***ыг шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж зодсон буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь *** хохирогчтой “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь шүүгдэгч ***д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч ***ыг зодсон буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь *** хохирогчтой “Заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж үйлдэхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн,

 

*** хохирогчтой “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэж үйлдсэн,

 

дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа шүүгдэгч ***д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч ***ыг шүүгдэгч ***, *** нартай бүлэглэж зодсон буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

“Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг буюу онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч *** нь *** хохирогчтой “Заналхийлэх” гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, *** нар үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

 

*** хохирогчтой “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг шүүгдэгч ***, ***, ***, *** нар үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон

 

гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. хохирогч ***-гийн “... би 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэр Li Xiu Zhen, орчуулагч ***, нягтлан бодогч Мөнхцэцэг нарын хамт байж байтал өдөр 14:19 цагийн үед миний гар утас руу ви чатаар Өмнөговь аймагт “ти ти си энд ти” ХХК-н төслийг хэрэгжүүлж байгаа хариуцагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Tang Jian Hua гэх хүнээс манай оффис дээр хүрээд ир гэсэн мессеж ирсний дагуу орчуулагч ***ийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улсын гудамж “Japan town” хотхоны зүүн талд шилэн, шар алаг байрны Tokyo tawn-ны 1 дүгээр давхарт байрлах оффис дээр очиход монгол, хятад нийлсэн 5-6 хүн байсан. Миний хувьд тухайн оффис дээр очоод Lu гэх Хятад улсын иргэнтэй уулзаад 15 орчим минут болоод ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтийг аваад гарсан. Тэндээсээ гараад орчуулагчийн хамт шууд гэр рүүгээ харьсан. Гэр рүүгээ орохын өмнө хамт явсан *** зогсоолд машинаа байрлуулах гэхэд зогсоол байхгүй байсан болохоор намайг түрүүлээд бууж бай гэж хэлэхээр нь би түрүүлээд машинаас буугаад орчуулагч *** машинаа зогсоолд байрлуулахаар үлдсэн. Би тэр үед байр руугаа орох гээд орцны кодыг хийгээд зогсож байтал миний хажууд урд нь зүс харсан хүн ирж зогсоод код хийгээд орох үед дагаж ороод лифтэнд хамт суусан. Тэр үед лифтэнд орох үед хоёр гартаа тортой зүйл барьсан хүн хамт лифтэнд суугаад 8 дугаар давхарт нөгөө гартаа тортой зүйл барьсан хүн болон гадна үүдний хаалган дээр тааралдсан эрэгтэй хүн хоёр 8 дугаар давхарт бууж үлдээд би цааш 9 дүгээр давхарт лифтний товчлуурыг дараад 9 дүгээр давхарт буух үед 8 дугаар давхарт буусан залуу өөдөөс лифтэнд орж ирээд үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн. Тэгээд зодож байхад 9 давхраас 1 дүгээр давхар руу лифт дуудаад очих хүртэл тэр залуу намайг лифтэн дотор зодсоор байсан. 1 дүгээр давхарт лифт зогссон чинь манай орчуулагч лифтний үүдэнд зогсож байхад нөгөө залуу мөн ижил манай орчуулагчийн нүүрэн хэсэгт нь цохиод цааш зугтаасан. Түүний дараа би өөрөө лифтээрээ 9 дүгээр давхарт буугаад гэр рүүгээ ороод эхнэр болон нягтлан О.Мөнхцэцэг нар хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн залуу 30 гаруй насных байх, өндөр нь хамгийн багадаа 180 орчим см өндөр нуруутай, дунд зэргийн махтай, эрээн алаг гуталтай, толгойн үсээ орой хэсэг дээрээ үлдээсэн, гурван талынхаа үсээ хусуулсан тачирхан үстэй залуу байсан. Өөр содон шинж тэмдгийг нь сайн санахгүй байна. Би зодуулсныхаа дараа тухайн залуугийн царайг хаана харлаа гэж бодсон чинь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн эсрэг талд байрлах “Zhong mian shang mae ji tuan”-ны захирал ***-ны оффис дээр 2 цаг орчим болохдоо харж байсан хүн мөн байсан. Тухайн залуу ***-ны бие хамгаалагч юм уу гэж бодсон. Миний хувьд яагаад тэгж харсан гэхээр оффисын ажилтан биш энгийн хувцастай оффис дотор чөлөөтэй явж байсан болохоор содон харагдсан.

2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ***-тэй уулзахдаа манай компанийн ажил гүйцэтгэж байгаа талбай дээрээс хайрга авч өөрийнхөө ажил гүйцэтгэж байгаа талбай дээр ашиглах талаар ярилцаад миний хувьд зөвшөөрсөн юм. Тэгээд тухайн газар дээрээ очсон чинь 20 орчим хоног 2-3 компанийн машин ирээд хайрга авсан байсан. Тэр үед Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас манай Өмнөговь аймагт байдаг орчуулагч Мөнхсайхан руу яриад та нар хайргаа их хэмжээгээр олборлоод байна. Нөхөн сэргээлтээ яаж хийх юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь хайрга их хэмжээгээр олборлоод байгаа талаар нь Zhong mian shang mae ji tuan"-ны захирал ***-тэй холбогдолгүй төслийн удирдагч "ТКТ" ХХК-ны захирал Lai Zong Bao-той холбогдоод ***-ын талаар хэлсэн чинь Lai Zong Bao нь *** рүү утсаар яриад өөрсдөө тэсэлгээгээ хийгээд хайргаа олборло гэдэг талаар хэлчихлээ гэж надад хэлсэн. Гэтэл *** рүү нь хайрга олборлолтоо хэвээрээ үргэлжлүүлээд байсан. Түүний дараа 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ji Lu надтай утсаар мессежээр холбогдоод завтай юу ***-ийн оффист уулзъя ярих юм байна гэж хэлэхээр нь орой 21 цаг өнгөрөөд эхнэрээ дагуулаад оффис дээр нь очсон чинь Ji Lu ирээгүй *** болон ажилчид нь байсан. Тэр үед намайг зодсон залуу хамт байсан бөгөөд *** нь надад хандаж чи яах гэж “ТКТ” ХХК-ны захирал Lai Zong Bao-д намайг яагаад хэлж байгаа юм бэ, намайг ийм байдалд оруулсан хунийг би зоддог, урд нь намайг ийм байдалд оруулж байсан хүмүүсийг зодож байсан. Би бол их мөнгөтэй, Монголд надад бол айгаад байх юм байхгүй, үгэнд орохгүй бол зодно шүү гэж хэлж байсан болохоор намайг зодуулах юм байна даа гэж би тухайн үед бодсон. Өмнө нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр оффис дээрээ байхдаа надад жижиг гар буу болон том буу үзүүлж байсан. Тэгээд цаг гаран хэрэлдээд байж байхад Li Lu ирээд тэндээсээ гарцгаасан. Тухайн үед миний хувьд энэ хүн намайг зодуулах юм байна даа гэдэг сэжиг төрсөн. Миний биед зодуулсны улмаас зүүн гуяан дээр хөхрөөд хавдсан, зүүн талын 6 хавирга хугарсан, нүүр битүү хавдсан болохоор хоол идэж чадахгүй байгаа. Одоо босохоор толгой иргээд унах гээд байгаа, мөн энгийн алхах үед зүүн талын хөл өвдөж байна. Эмнэлэгт үзүүлсэн чинь нээлттэй хагалгаа хийгээд хавирга хадна гэсэн. Миний биеэс ямар нэгэн эд зүйл аваагүй, зүгээр зодчихоод явсан” /3-р хх-н 203-204, 211-214/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ийн “... би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Таван Толгой” ХХК-аас Хангийн боомт руу засмал зам тавьж байгаа “Ти Ти Си Энд Ти” ХХК-д оффисын жолоочоор ажилд орсон. Манай оффис 68-38 УБЧ улсын дугаартай, хөх цэнхэр өнгийн “Ланд-200” маркийн нэг л машинтай, мөн надаас өөр жолоочгүй. Ажлын байрны тодорхойлолтоор оффисын бичиг баримт болон ажилчдыг Улаанбаатар хот дотор шаардлагатай уулзалтад хүргэж өгдөг, Улаанбаатар хотоос гадуур бол хөдөө ажиллаж байгаа кемпүүд рүү 68-38 УБЧ улсын дугаартай, хөх цэнхэр өнгийн “Ланд-200” маркийн машинаараа явж, бараа материал, хүнс болон бусад шаардлагатай зүйлсийг хүргэж өгдөг юм.

Хэрэг болсон гэх өдөр нь 68-38 УБЧ улсын дугаартай, хөх цэнхэр өнгийн “Ланд-200” маркийн машины дугаар нь явдаггүй өдөр байсан ба би байгууллагынхаа оффис дээр байсан. Тэр үед манай оффис дээр захиргааны менежер Бөртэ, хүний нөөцийн мэргэжилтэн Оюу-Мандах, орчуулагч Одцэцэг, одоо ажлаасаа гарсан нягтлан Цэнгэл болон манай хятад төслийн менежер эрэгтэй нар байсан. Намайг ажил дээр байхад гаднаас хүн нэмж орж ирээгүй. Гэтэл миний санаж байгаагаар үдээс хойш 15 цагийн орчимд байх гэж бодож байна, Баатарсүрэн гэх өмнө нь манай ажил дээр нисэх буудлаас хятадуудыг тосоод авч ирдэг танил залуу над руу Скайтелын 9111-тэй дугаараас залгаж “Мийгаа юу, танай оффисын гадаа байна, гараад ир” гэж хэлсэн. Би тэгэхээр нь оффисын гадна гарахад Баатарсүрэн үсээ 3 талаас халзалж, дээрээ үс үлдээсэн үсний засалттай, дээгүүрээ шүр цамцтай, доогуураа жинсэн өмд өмссөн намайг хүлээгээд зогсож байсан. Баатарсүрэн надад “машинд чинь сууя” гэж хэлээд бид хоёр оффисын зогсоол дээр байсан 68-38 УБЧ улсын дугаартай, хөх цэнхэр өнгийн “Ланд-200” маркийн машинд суугаад хамтдаа тамхи татсан ба Баатарсүрэн надад “намайг ийшээ хүргээд өг” гэж хэлсэн, би “өнөөдөр дугаар явдаггүй өдөр шүү дээ” гэж хэлэхэд Баатарсүрэн “дугаарын торгууль компани дээр чинь ирнэ” гэж хэлсэн. Дараа нь өмнө нь манай төслийн хятад менежертэй хамт хоолонд орж байсан Жан Рү Ди гэх хятадын орчуулагч гэх Майнбаяр руу Баатарсүрэн залгаж “... би Мийгааг аваад явлаа, захирлуудаас чи зөвшөөрлийг нь аваарай” гэж хэлэхэд Майнбаяр “за за асуудалгүй, авчихна” гэж хэлээд тэр хоёр яриагаа дуусгасан. Ингээд ямар нэгэн өөр хүнтэй яриагүй Баатарсүрэн бид хоёр хэсэг машинд сууж тус бүр 2 тамхи татсан бөгөөд Баатарсүрэн надад явъя гэж гэнэт хэлсэн. Би Баатарсүрэнгээс хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад надад хэлэлгүй, захирлуудаас зөвшөөрөл авчихсан гэж тайлбарласан. Баатарсүрэнгийн хэлснээр Токио Таунаас гарч төв зам руу ороход битүү түгжирсэн байсан ба Баатарсүрэн надад замын аль эгнээ байраар явахыг нэг бүрчлэн зааж, явсаар бид хоёр Баянзүрх дүүргийн 43-р хороонд байрлах Натур төвөөр урагш баруун эргэж байрнуудын дундуур явж Нарны зам руу гардаг замаар 100 метр орчим яваад Баатарсүрэн надад “ийшээ айл руу ороод, хүнтэй уулзана, зогс” гэж хэлсэн бөгөөд би “энд байж байх юм уу явах юм уу” гэж асуухад “эндээ хүлээж бай” гэж хэлээд машинаас буугаад баруун гар тал руу эргээд ганцаараа явсан. Би зам дагуу дэлгүүрийн хашаан дотор зогсож Баатарсүрэнг хүлээж 5-10 минут орчим болсны дараа Баатарсүрэн машины урдуур гүйгээд явж байгаа нь харагдсан бөгөөд Баатарсүрэнгийн араас нэг эрэгтэй “наадах чинь хүн алчихлаа, наадахаа бариад ав” гэж орилоод Баатарсүрэнг хөөж байсан. Би үүнийг нь хараад “ээ пизда, Баатарсүрэн хүний араас дагаж байгаад зодсон нь ойлгомжтой болчихлоо” гэж мэдсэн. Ингээд би машинаа асааж ирсэн замаараа Натур руу гарах гээд түгжрээд зогсож байтал Баатарсүрэн намайг олж ирээд машины хойд суудал дээр суугаад бид хоёр Натурын зам руу орж Баатарсүрэнгийн заасан замаар байрнуудын голоор явсан ба би “Баатарсүрэн ахаа, юу болоод байгаа юм бэ” гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй зам заагаад л яваад байсан. Тэгж явсаар Баянзүрх захын голоор гарч цагаан байрнуудын дунд энд буулаа гэж хэлээд буугаад үлдсэн. Үүний дараа би шууд оффис руу явж очсон. Орой 19:00 цагийн орчимд Баатарсүрэн над руу утсаар залгаж “одоо унаж явсан 200 чинь цагдаа нар хайж байгаа юм байна” гэхэд нь би “наадах чинь одоо надад гай болно доо, компанийн машинтай явж байсан” гэж хэлэхэд Баатарсүрэн “хэзээ нэгэн цагт цагдаагаас чамайг дуудах байх, тэр үед нь намайг мэдэхгүй, өмнө харж байгаагүй, тухайн үед машинд чинь танихгүй хүн гэнэт суусан гэж мэдүүлэг өгөөрэй, өнөөдрийн асуудал чамд ямар ч холбоотой асуудал биш, надтай холбоотой асуудал биш, чи битгий санаа зов” гэж хэлсэн. Ингээд намайг Баянзүрхийн цагдаагийн хэлтсээс дуудахад нь би Баатарсүрэнгийн хэлснээр худал мэдүүлэг өгсөн юм.

Би Баатарсүрэн, Хятад Улсын иргэн *** нарыг танина. *** нь миний ажилладаг “Ти Ти Си Энд Ти” ХХК-ийн захирал Ji Lu-гийн найз нь байгаа юм. Харин Баатарсүрэн нь ***-тай байнга хамт явж байдаг байсан. Би Баатарсүрэнг ***-гийн бие хамгаалагч нь гэж ойлгосон. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *** гэдэг хүнийг танихгүй.

Тухайн үед Баатарсүрэн намайг ямар зорилгоор, хаашаа авч явж байгаа талаар юу ч хэлээгүй. Нэг машины араас дагаад яв, ***-гийн орчуулагч Маяагаар дамжуулаад манай захирал Ji Lu-аас зөвшөөрөл авчихсан л гэж хэлсэн. Баатарсүрэн нь миний хажууд намайг авч явлаа шүү, захирлууд руу хэлээрэй гэж Маяа-тай утсаар ярьсан. Маяа гэдэг нь Майнбаярыг хэлж байгаа юм. Тухайн үед Баатарсүрэн нь намайг анх гэрчээр мэдүүлэг өгөхөд шан харамж амласан, эсхүл дарамталсан асуудал байхгүй. Тэр үедээ намайг ятгахаар нь Баатарсүрэнгийн хэлснээр нь мэдүүлэг өгчихсөн юм. Намайг сүүлд гэрчээр мэдүүлэг өгсний дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Маяа над руу вайбераар залгаад “манай оффис дээр хүрээд ирээч, нэг уулзаадахъя, ярих зүйл байна, мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө асуудалд орох гээд байна, болохгүй ээ гэж хэлсэн. Миний тухайн үеийн вайбер одоо устсан байна лээ. Сэргээх гээд оролдсон боловч болохгүй байсан” /3-р хх-н 229-235, 9-р хх-н 225-226/ гэсэн мэдүүлэг,

шинжээч эмч ***гийн “... ***-н биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон уг хугацаанд үүссэн гэмтлүүд мөн. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх уг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм. Хуучин гэмтэл тогтоогдоогүй. Шинэ гэмтэл гэдэг нь эмнэлгийн баримт бичгээр тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гар, хөлөөр цохих үед үүсэх боломжтой” /9-р хх-н 244/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***-н биед баруун талын 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6525 дугаартай дүгнэлт /3-р хх-н 244-246/

 

1.2. хохирогч ***ийн... би 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчимд захирал ***-н хамт өөрийнхөө 68-90 УБТ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй захирлын гэрийн гадаа ирээд машинаа байрлуулаад 104 дүгээр байр руу орсон. Захирал надаас түрүүлээд орсон байсан. Намайг байрны лифтэнд ирэхэд захирал зодуулчихсан лифтэн дотор цустайгаа хутгалдчихсан хэвтэж байсан. Хажууд нь нэг эрэгтэй хүн байсан ба гарч ирээд намайг гараараа нэг удаа уруул хэсэг рүү цохиод зугтаасан. Тэр эрэгтэйг араас нь гүйгээд хөөхөд 104 дүгээр байрны зүүн талаар тойрч гүйгээд уулзвар дээр явж байсан 68-38 УБЧ улсын дугаартай, хар хөх өнгөтэй Тоёото Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад зугтаад явсан. Тэр эрэгтэй лифтэн дотор манай захирлыг зодсон байна лээ. Тухайн хүн 180 см орчим өндөртэй, халзан толгойтой, толгойны гол хэсгээс залаа шиг үстэй эрэгтэй байсан.

Би *** гэх хүний нэрийг хэд хэдэн удаа сонсож байсан. Харин харж байгаагүй. *** -ийн МАКД ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханги мандал боомт руу тавих хатуу хучилттай замын 78.2 км замыг Ти ти Си Ти ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Харин *** зам засвартай үеийн замын хажуу талаар явах нүүрс тээврийн түр зам тавьж байсан. *** хайрга бэлтгэж байхад *** тухайн хайрга бэлтгэж байгаа газраас хайрга авахаар ***-той ярилцаад зөвшилцсөн. Юунаас болоод маргалдсан гэдгийг мэдэхгүй. Надад *** хэлэхдээ "хайрганаас болоод 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ***-ийн оффист дээр очиход *** нь “чамайг зодно шүү, би урд нь хүн зодож байсан, болгоомжтой байгаарай” гэж айлган сүрдүүлсэн гэж хамт явж байхад яриан дундаа хэлсэн. Түүнээс хойш 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр *** бид хоёр орцны лифтенд зодуулахад *** захирлын надад хэлж байсан *** заналхийлсэн гэж хэлж байсан нь санаанд орсон” /3-р хх-н 218-219, 223-225/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2023.05.17-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6520 дугаартай дүгнэлт /4-р хх-н 04-05/,

 

1.3. хохирогч ***ын “... би 2021 оны 9 дүгээр сард барилга болон хөрөнгийн зах зээлд арилжаа хийх зорилгоор сарын 12 хувийн хүүтэй 230.000.000 төгрөгийг Ариунтуяа гэх хүнээс зээлсэн юм. Түүнээс хойш 55.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан ба миний эрхэлж байсан ажил зогсонги байдалд орсноос шалтгаалаад мөнгийг нь төлж чадахгүй болсон. Тухайн асуудал нь одоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Шүүхэд өгсний дараа Ариунтуяа нь намайг эвлэрүүлэн зуучлахаар орж шийдүүлэх үү гэхэд нь би Ариунтуяагийн нэхсэн үнийн дүн нь хэт их байсан тул татгалзчихсан. 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ариунтуяагийн нөхөр Ганзориг овогтой Билгүүн гэх залуу над руу залгаад гараад ирээч гэрийн чинь гадаа байна, уулзаж ярих юм байна гэхээр нь би очоогүй. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Билгүүн над руу залгаад ажил байна, Манлай гэх ахтай уулзуулах гэсэн юм гэхээр нь би Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан сквер-ийн Том энд томс кофены газар 17 цагийн үед Билгүүнтэй уулзсан. Билгүүн надаас өрөө төлөх ямар боломж байна гэхээр нь аав ээж хоёр зочид буудлаа зарах эсвэл би барьсан орон сууцаа зарвал өгөх боломжтой бүх талаараа хичээж байна аа гэдгээ хэлсэн. Тэгээд 20-30 орчим минут суугаад Билгүүн ах болчихлоо гэж байна, хоёулаа олъё гээд Билүүний Lexus CT200 маркийн цагаан өнгийн машинтай ах дээр нь очиж уулзахаар Бага тэнгэрийн амны гаднах зогсоол дээр зогссон. Билгүүн буучхаад ирье гээд гараад удалгүй гаднаас хоёр том биетэй залуу орж ирж суугаад араас нь Билгүүн орж ирж автомашиндаа суугаад тэндээсээ шууд хөдлөөд Налайх руу чиглэлдээ явсан. Налайхын наагуур Чойр явдаг замаар явсан. Тухайн үед 19-20 цагийн орчим болж байсан. Тэгээд Чойр явдаг замын салхин сэнснүүдийн урдхан талд очиж замын хажууд зогссон. Тухайн үед Билгүүн автомашины ар талд Toyota Crown маркийн хар өнгийн машинтай зэрэгцээд зогссон, нөгөө хоёр залуу нь намайг “буугаад ир, ийшээ суу, ойлгосон биз дээ, ямар ч ажил байхгүй” гэж хэлсэн. Би ч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр автомашинаас нь буугаад суу гэсэн Toyota Crown маркийн автомашинд нь суусан ба намайг буулгангуутаа Билгүүн нь “асуудлаа шийдээрэй, амжилт” гэж хэлснээ, нөгөө залуучууддаа “ажлаа дуусгачхаад манай найзыг хотод оруулж өгөөрэй” гэж хэлчхээд яваад өгсөн. Нөгөө Toyota Crown маркийн автомашинд дахиад хоёр ширүүн царайтай шивээс болсон хоёр залуу байсан. Тэгээд намайг автомашиндаа суу гэхээр нь хойд талд хоёр хүний голд суулгаад миний хажууд суусан нэрийг нь мэдэхгүй залуу надад хутга тулгаад “ямар ч ажил байхгүй, ойлгож байгаа биз дээ” гээд гараараа тохойлдсон. Тэгээд миний гар утсыг булааж аваад кодыг нь тайлуулаад сүлжээг нь хааж байгаад дотор нь байсан юмнуудыг нь үзэж эхэлсэн.

Тэгтэл миний зүүн гар талд сууж байсан өтгөн сахалтай 175-180 орчим см өндөртэй, 100 кг орчим жинтэй эрэгтэй хүн миний хоолой хэсэгт хутга тулгаад ална гэж дарамталж, хүчээр архи уулгаад чи миний дүүгийн мөнгийг авсан байна, одоо төл гээд хүнгүй газар руу авч явна гээд холгүй хонхор газарт очсон. Машинаас буулгаж байгаад миний бүх хувцсыг тайлуулаад /бүрэн нүцгэлүүлсэн/ дөрвөн хөллүүлж сууж байгаад урт үстэй, цээж нуруугаараа шивээстэй, зүүн дээд гурван шүдгүй, 175 орчим см өндөртэй эрэгтэй хүн намайг эрхтнээ харуул, чамайг банди болгоно гэх зэргээр дарамталж байгаад миний бэлэг эрхтэн дээр гишгэж, төмсөг рүү өшиглөсөн. Тухайн үед бор савхитай, саравчтай малгайтай 180 орчим см өндөртэй залуу нь миний гар утасны бүх зүйлийг шалгасан. Мөн дахиад нэг халзан толгойтой, үүдэн шүдтэй Одко гэх нэртэй залуу утсаар яриад намайг харуулаад байсан. Тэгээд намайг шалдан машиндаа суулгаад Улаанбаатар чиглэлдээ буцаад хөдөлсөн. Замаараа Баянзүрхийн товчоонд байрлах хүнсний дэлгүүрээс миний түрүүвчинд байсан 80.000-110.000 орчим төгрөгөөр ойр зуурын идэх юм, архи авч байгаад Туул голын гүүрний зүүн хэсэгт голын эрэг дээр бургасан дунд аваачиж байгаад гол руу хийж хөлдөөж ална гэж байгаад бөөнөөрөө архиа ууж байгаад намайг юм ойлгохгүй байгаа учраас өшөө зовооно, энэ юу ч биш гэж хэлж байгаад нөгөө газар руугаа явъя гээд миний толгойнд хар өнгийн цамц углаж байгаад 30-40 орчим минут яваад танихгүй газар хашаа байшинд очсон. Тэгээд гэр дотор оруулж байгаад архиа ууцгаагаад миний амар дотор хутга хийх, бэлэг эрхтнээ нүүрэнд хүргэх, бэлэг эрхтнээ хөхөхийг шаардсан зэргээр дарамталж, хутгаар мөр хэсэгт зүсэх, сэрээгээд толгойны ард хэсэгт 2 удаа цохисон, архины шилээр нуруу болон толгой хэсэгт 3 удаа цохисон, хүчээр архи уулгаж, тэлээ болон гараараа 3 удаа ухаан алдуулж унагаасан зэргээр намайг цохиж зодсон. Тэр үед анх надад хутга тулгаж байсан хүн түрүүлж яваад оронд нь өөр танихгүй хүн ирсэн. Тэр нь Сэлэнгийн Мөнгөнхүү гэдэг хүн гэж өөрийгөө хэлж байсан. Тэр хүн миний хөлийн шөрмөсийг тасдана гэж хоолны сэрээгээр миний баруун хөлийн арын шөрмөс орчимд 4 удаа хатгаад цус гарсан. Тэгээд намайг Одко гэх халзан залуу нь миний утсаар намайг ээжтэйгээ ярихыг шаардаж яриулсан. Яриулахаасаа өмнө барьцаалагдсан гэж хэлж болохгүй, ээжээсээ мөнгө асуугаад ярь гэж хэлсэн. Би ч хэлснээр нь ээж рүү залгаад “ээж ээ хүү нь маш хүнд байдалд байна, энэ асуудлыг шийдэх сүүлчийн хугацаа шиг байна, та над руу Ариукагийн мөнгийг шилжүүлээч” гээд хэлсэн чинь манай ээж хариуд нь “шууд мөнгө төлж чадахгүй, хичээгээд хоёулаа хөдөлмөрөөрөө төлөх ёстой” гээд ярьж байтал, миний хойно байсан нэг нь намайг “пизда минь аятайхан яриач” гээд дуугарсныг манай ээж сонсчихоод “миний хүү, хүнд барьцаалагдчихсан юмуу” гэхээр нь би “үгүй ээ, багийнхаа найзтай байна” гээд худлаа хэлсэн. Ээж надаас “хэн нь” гээд асуухаар нь би гацаад хариу хэлж чадаагүй. Энэ үед Одко нь миний утсыг шүүрч аваад тасалчихаад намайг дахиад зодсон. Үүнээс хойш цаг орчмын дараа намайг Билгүүнтэй гар утсаараа яриулахаар нь “амь өршөөгөөч, намайг явуулаад өгөөч” гэж гуйхад юм ойлгосон биз дээ одоо 310.000.000 төгрөг өг, наад хүмүүс чинь чамайг яаж чадахаар хүмүүс байгааг харж байгаа биз дээ” гэж хэлэхээр нь “би хэнийг ч матахгүй, намайг явуулаад өгөөч мөнгийг чинь өгье, намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд Ариунтуяатай намайг яриулахад нь би дахиад л гуйсан, Ариунтуяа нь “одоо бол чамд итгэхгүй, чи өөрөө бид хоёрыг ийм хүнд байдалд оруулсан, одоо яг амла, сүүлийн хугацаагаа хэл” гэж хэлээд Билгүүн нь утсаа аваад нөгөө хүмүүстэйгээ яриад “одоо наадхаа явуулчихаа” гэхэд нөгөө хэд нь явуулахгүй “ална, тална” гэж хэсэг сүрдүүлж, зодож байгаад явуулахаар болсон.

Тэд нарын нэг нь намайг хүчиндчихээд явуулна гээд байсан. Би тэд нарыг бүх цаг хугацаанд битгий ингээч, битгий зодооч гэж гуйж байсан. Ингээд тэр хүмүүс миний толгойд хар юм углаж байгаад Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас хойш эргээд шинэ зам дагуу үүрээр 03-04 цагийн үед манай гэрээс 1 км орчим зайтай газар буулгасан. Би тэр хүмүүсийн автомашинаас нь буугаад Билгүүний гар утас руу залгатал Билгүүн утсаа аваад “чамайг маргаашаас өдөр болгон хүн дагана, цагдаад мэдэгдэж болохгүй, ээжийнхээ хэл амыг дар, маргааш 310.000.000 төгрөгөө явуулсан данс руу хий” гэж хэлсэн. Би ч ойлголоо, уучлаарай гэж хэлсэн. Удалгүй Билгүүн над руу “чи ээждээ хэлсэн юм уу, ээж чинь цагдаад өгнө гээд байна” гэх утгатай мессеж ирүүлсэн байсан. Би ч айдас гараагүй шөнөжин дарамтлуулж байсан учраас “би ээжид хэлье” гэдгээ хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ алхаад харьж байхдаа ээж рүү залгаад “битгий цагдаад өгөөрэй гуйж байна” гэхэд манай ээж “тийм юм байхгүй, явдаг газраар нь явна, иргэний шүүхээр яваад ойлголцох газар чамайг заавал хүнд байдалд хийдэг нь яаж байгаа юм, ээж нь очлоо” гээд надтай ирж уулзаад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс рүү очсон. Манай гэрийн хаяг тэнд учраас тийшээ очсон юм.

Тухайн хүмүүсийг би өмнө нь харж байгаагүй. Одко, Мөнгөнхүү, Адъяа билүү Алдар гэж дуудаж байсан ба хоёр хүнийх нь нэрийг огт сонсож байгаагүй. Миний баруун хөлийн хойд шөрмөс гэмтсэн, төмсөг зулгарсан, баруун гар хавдартай, хоолой болон ам дотор хэсэгтээ зүсэгдсэн, хоёр чих хөндүүртэй, дагзны хойд хэсэгт шилээр зүссэн язарсан шархтай байна. Би өөрийнхөө адилхан хүйсийн хүмүүст боовоо бариулаад төмсгөө базуулсан. Урт үстэй, шивээстэй нөхөр нь миний нүүрэнд эрхтнээ наагаад надаар хуруугаа хөхүүлсэн, нөгөөдүүл нь заримдаа намайг хувцсаа өмс гээд өмсүүлэхээр тэр нь ирээд байнга хувцсаа тайл, бандаашаа тайл гээд тайлуулдаг. Хэлж байгаа үг болгон нь “өнөөдөр би энийг шааж хононо” гээд байсан. Хутга хийнэ гэхээр нь би зугтаагаад баахан зодуулсан.

Намайг Билгүүн л тэр хүмүүсийг захиалж дарамтлаад байгаа юм. Би Билгүүний эхнэр Ариунтуяа гэх эмэгтэйгээс 230.000.000 төгрөгийг, сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл тэр мөнгийг нь төлж чадахгүй яваад байгаа юм. Би хүүний мөнгө гэж 55.000.000 төгрөгийг дансаар цувуулаад төлсөн, энэ асуудал нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд явж байгаа. Миний харснаар Билгүүнээ гэх залуу хэдэн хүн хөлсөлсөн байна гэж бодсон, тэр хүн ямар хүмүүс хөлсөлснөө мэдэхгүй байх шиг байсан. Тэд нар нь архи уугаад бүр яг галзуурцгаачихсан байсан, бүгдээрээ хутга шөвөг барьчихсан. Эр хүний хувьд өөр эр хүний бэлэг эрхтэнг нүүрэн дээрээ наалгасан, өөрөө хүсээгүй байхад эрэгтэй хүнээр эрхтнээ оролдуулсан зэргээр бие махбод болон сэтгэлзүйн хувьд маш их хохиролтой байна. Би тэр хүнд өртэйн хувьд бол үнэн, тэр нь миний буруу гэхдээ ийм замаар асуудлыг шийдэх ёсгүй гэж бодож байна.

Одбилэг намайг эхний хоёр газар дээр зөвхөн сүрдүүлээд л яваад байсан, гар хүрээгүй, мөн түрийвчин доторх мөнгийг авсан, гурав дахь газарт очоод Одбилэг захиалагч Билгүүнтэй утсаар яриад заавар авч байсан. Намайг суулгаж явсан хар өнгийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг санахгүй байна. Тухайн машин нь хар өнгийн хуучны загвартай, хамар дээрээ туслах тольтой машин байсан. Тэр машиныг Одбилэг гэх хүн жолоодож явсан. Улсын дугаарыг нь хэлэхээр санаж байна. 47-50 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн байна” /5-р хх-н 203-207, 9-р хх-н 224/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Шинэбаярын биед хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завж, залгиурт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон ирмэг, хурц ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6804 дугаартай дүгнэлт /5-р хх-н 238-240/,

 

1.4. хохирогч ***ийн “... би 2023 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле” баарнаас эхнэр Энхсайхан, найз Отгонбаяр нарын хамт гараад баруун тийшээ эргээд “Номин” их дэлгүүрийн зүг рүү гэр рүү явж байхад эхнэр түрүүлээд явсан бөгөөд эхнэр рүү залгаад “чи яагаад намайг орхиод явж байгаа юм, хамт явахгүй яасан юм” гэж хэлээд утсаар ярихад Хөх хулганы орны замын эсрэг талаас улаан өнгийн Приус машинаас нэг залуу гарч ирээд үл таних эрэгтэй дуугүй байгаач ээ пизда минь, чамайг би ална шүү” гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ ярьж байна, чамд ямар хамаатай юм гэж хэлээд мөн хамт явж байсан найз Отгонбаяр үл таних хүнд хандаж энд гэр бүлийн асуудал яригдаж байна, та явчих гэж хэлэхэд үл таних хүн цаашаа явж байснаа буцаж хараад над руу замын хажууд байсан жижиг чулуунууд шидээд эхэлсэн. Тэгээд миний толгойны баруун талын дээд хэсэгт 1 удаа чулуугаар оноод цус гарахаар нь миний толгойг хагалчихлаа гэж хэлээд үл таних хүнтэй маргалдаад заамдалцаж байхад миний зүүн талын нүдний доод хэсэгт 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд манай найз Отгонбаяр салгахад үл таних хүн машин руугаа очоод үзүүртэй хайч маягийн юм машинаасаа гаргаж ирээд над дээр ирж “одоо би чамайг ална, би шоронд орж байсан” гэж хэлсэн. Тэгээд манай найз Отгонбаяр хайчийг нь булааж авч шидээд үл таних залууг дарж авахаар нь манай эхнэр Энхсайхан цагдаа дуудсан. Тэгээд би бас цагдаагийн газар эхнэртэйгээ хамт ирсэн. Зодуулснаас болж миний толгой хагарсан, зүүн талын нүд болон хацар хөхөрч хавдсан. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй” /10-р хх-н 188/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ын “... би 2023 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 04:00 цагийн үед найз Ганзоригийн хамт “Кастле” баарнаас гараад явахад манай найз Ганзориг эхнэртэйгээ утсаар яриад миний урд талд түрүүлээд алхаж байсан. Гэтэл миний урд үл таних 30 орчим насны залуутай муудалцаад нөгөө залуу нь гартаа хайч барьчихсан байсан бөгөөд би очоод юу болсон талаар асуухад найз Ганзориг “би эхнэртэйгээ утсаар яриад байж байхад энэ залуу дуугүй байгаач, би чамайг ална шүү” гэж хэлээд хайч бариад авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад хайчийг нь өгөлгүй байшингийн дээвэр рүү шидчихсэн. Тэгээд дахиад Ганзоригтой ноцолдож эхэлсэн. Тэгээд аспальтан замын хэлтэрсэн чулуунуудыг аваад Ганзориг руу шидээд Ганзоригийн толгойноос цус гарсан. Үл таних залуу буцаж ирээд Ганзоригтой зууралдаж аваад Ганзоригийн зүүн шанаа хэсэгт 1 удаа гараа атгаж байгаад цохиод замын хажууд байсан пивоны шилийг хагалж, одоо би чамайг ална гээд Ганзориг руу дайраад байхаар нь би гарт байсан шилийг нь аваад дарж унагаагаад Ганзоригийн эхнэр цагдаа дуудаад цагдаа нар ирээд үл таних залууг аваад явсан” /10-р хх-н 190/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***ы “... 2023 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Кастле” нэртэй бааранд манай нөхөр Ганзориг, нөхрийн найз Отгонбаяр бид нар орж бүжиглэж пиво ууцгааж байгаад миний нойр хүрээд байхаар нь би түрүүлээд баарнаас гараад харих гээд явж байтал араас нөхөр залгаад чи яагаад намайг хаяад явчхаж байгаа юм гээд араас залгахаар чи хаана байгаа юм гэж асуухад Ганзориг баарнаас гараад явж байна гэхээр нь би чамд бааранд харьлаа гэж хэлсэн шүү дээ, чи баарны чимээнд сонсоогүй юм шиг байна. Би урдаас чинь яваад очъё гээд урдаас нь алхаад очтол манай нөхрийн толгойноос цус гарчихсан, үл таних хүнтэй маргалдаад заамдалдчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудаад манай нөхрийг зодсон хүнийг аваад явсан” /10-р хх-н 192-193/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Э.Ганзоригийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6699 дугаартай дүгнэлт /10-р хх-н 195-196/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-н 140-141, 5-р хх-н 110-122/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 142-147/,

хохирогч ***-н өвчний түүхийн хуулбар /3-р хх-н 177-182/,

хохирогч ***ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-н 43-52/,

дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-н 53/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5-р хх-н 123-131/,

шүүгдэгч ***ийн оршин суух Баянгол дүүргийн 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Намсрайжавын гудамж 47-44 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /5-р хх-н 95-101/,

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1-2/09 дугаартай “... хавсралтаар ирүүлсэн 880 ширхэг онцгой албан татварын тэмдэгтэд шалгалт шинжилгээ хийж, онцгой албан татварын тэмдэгтийн үйлдвэрлэлийн технологийн нууцлалтай тохирохгүй байна” гэсэн албан бичиг /7-р хх-н 207/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч ***, ***, ***, *** нарын үйлдсэн “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн талаар:

гэрч *** “... би Алдар гэх залуутай 2019 оноос хойш танилцаад түүнээс хойш үерхэж байгаа. Жилийн өмнөөс Алдар нь Баянгол дүүргийн “***” орчимоор хааяа архи зардаг болсон. 2021 оны 11 дүгээр сарын 07-нд манай ажил дээр Алдар бид хоёр байж байсан чинь Ганзориг гэх ах 23:00 цаг өнгөрч байхад утсаар залгаад Алдарыг доор “***” зочид буудлын булан дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би Алдартай хамт “***” зочид буудлын замын эсрэг талд яваад очсон чинь Ганзориг ах, Азаа гэх залуутай хамт байсан ба юм яриад зогсож байсан чинь хажуу талаас цагаан өнгийн пруис-30, саарал өнгийн Акуа, бас нэг хар машин нийлээд гурван машин хажууд ирж зогсоод дотроос нь хүмүүс бүгдийг нь алаад өгье гэж орилолдоод буугаад ирсэн ба тэр дунд Ууганаа гэх нэг таньдаг хүн гартаа бэйсболын цохиур барьчихсан мөн хамт явсан 2-3 хүн бэйсболын цохиур барьчихсан байсан ба бөөнөөрөө хүрч ирээд Алдар, Ганзориг ах хоёрыг гартаа барьсан бэйсболын цохиураар цохиод зодсон. Тэр үед Алдар зугтаасан чинь толгойны ар талаас нь Ууганаа гартаа барьсан бэйсболын цохиураар нэг удаа цохисон. Тэр үед Алдар газар ухаан алдаад унасан чинь Ууганаа нь хүрч ирснээ Алдарын толгой дээр нь хөлөөрөө дэвсээд өшиглөөд зодсон. Тэр үед Ганзориг ахыг мөн тэдгээр хүмүүс зодсон ба газар унахаар нь толгой дээрээс нь цохиод зодоод байсан. Тэр үед Алдар зам дээрээс босоод замын цаад талруу гарсан чинь саарал өнгийн Тоёота Акуа машинаар Алдарыг машины урд хэсгээр Алдарыг мөргөсөн чинь машины хамар дээгүүр даваад машины ард унасан чинь нөгөө Акуа машин буцаж ухраад Алдарын хоёр хөлөн дээгүүр нь дайраад гарснаа цаашаа яваад өгсөн. Тэгээд би Алдар, Ганзориг ах хоёрыг аваад улаан инсайт машинд суулгаад Одбилэг ах Гандан дээр байна гэхээр нь Гандангийн төв хаалганы баруун талын дэлгүүрийн зогсоол дээр зогссон ба Ганзориг, Алдар нар Одбидэг ахтай уулзах гээд машинаас буусан ба тэнд таньдаг дүү нар нь ирчихсэн байсан тэд нартайгаа юм яриад байж байсан араас гэнэт Хар өнгийн Хариер, цагаан өнгийн приус, цагаан приүс 30 машин хүрч ирсэн чинь бүгд тал тал тийшээ зугтаасан чинь Баатараа Алдарыг барьж аваад нүүрлүү нь гараараа цохиод өшиглөөд зодсон ба Алдар ухаан алдаад газар унасан. Тэгсэн чинь Баатараа нь хамт явсан хүмүүстэйгээ Ганзориг ахыг нийлээд цохиод зодсоноо машиндаа сууцгаагаад явцгаасан. Явсных нь дараа Алдар, Ганзориг ах хоёрыг аваад гэмтэл орж үзүүлсэн. Тухайн үед Алдар Ууганаа, Баатараа гэх хүмүүст зодуулаад мөн машинд мөргүүлээд үүдэн 4-н шүд нь унасан, толгой тархи нь битүү хавдаж хөхөрсөн, зүүн талын хөмсөг нь сэтэрсэн байсан. Ганзориг ахын нүүр нь хавдаж хөхөрсөн, дагз орчим язарсан байсан” /1-р хх-н 121-123/ гэж,

гэрч *** “... 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө орой Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын 15-39 тоотод байрлах гэртээ байж байсан чинь манай эхнэр Маралмаагийн аавынх нь эгчийн хүүхэд Ганзориг ах над руу утсаар залгаад ***ын уулзвар дээр хүрээд ир гэхээр нь би ***ын уулзвар дээр яваад очсон чинь Ганзориг ах байхгүй байсан ба удалгүй надруу Ганзориг ах утсаар залгаад Гандангийн төв хаалган дээр хүрч ирээд ахыгаа авчих гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед өөрийн приус-20 загварын саарал өнгийн 83-48 УБА улсын дугаартай машинтай аав Өсөхбаярын хамт яваад очсон чинь Гандангийн баруун талын дэлгүүрийн машины зогсоол дээр Ганзориг ах танихгүй зөндөө хүмүүстэй хамт байж байсан ба Ганзориг ахыг машиндаа суулгаад юм яриад аавын машинаас буугаад тамхи татах гээд бөөнөөрөө зогсож байсан чинь гэнэт дээрээс саарал өнгийн приус машин ирсэн чинь хамт байсан хүмүүс Баатараа ирж байна гээд бүгдээрээ зугтаачихсан. Тэр үед приус-30 загварын саарал өнгийн машины араас дахиад дөрвөн машин ирсэн ба цагаан өнгийн приус-41, цагаан өнгийн хариер, хар өнгийн приус-30 загварын машинтай хүмүүс ирсэн чинь нэг савхин куртиктэй ах машинаас бууж ирээд Ганзориг ахыг яв зугтаа гэсэн чинь цаанаас Баатараа гэх хүн бууж ирснээ Ганзоригоо юу хийж байгаа юм тэд нарыг бариад ав гээд орилоод цаашаагаа очоод Алдарыг мөргөж унагаагаад өшиглөөд зодсон. Тэгснээ хүрч ирээд Ганзориг ахыг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон чинь Ганзориг ах машин налсан чинь толгой руу нь хөлөөрөө хоёр удаа өшиглөөд дахиад босгож ирээд нэг удаа гараараа цохисон ба тэр үед машины хажууд байсан махлагдуу хар хувцастай малгайтай хүн Ганзориг ахыг нүүр лүү нь өшиглөөд гараараа цохисон. Тэгснээ дахиад Баатараа нь Алдар дээр очсон чинь нэг эмэгтэй салгаад болиулаад байсан чинь Баатараа нь Ганзориг ахыг нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод хамт явсан нэг хүн нь хөлөөрөө Ганзориг ахын нүүрлүү өшиглөсөн гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөгөө хүмүүс машиндаа сууцгаагаад явсан” /1-р хх-н 126-128, 130-132/ гэж,

гэрч *** “... би хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд хэрэг учрал болсон 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 83-48 УБЭ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёото Приус 20 загварын машинтайгаа таксинд явж байтал миний том хүү Х.Анар-Эрдэнэ нь над руу утсаар холбогдож "ааваа намайг болон миний найзууд ах нарыг хэдэн хүн зодох гээд хөөгөөд байна, та хүрч ирээд намайг авчих, би хороололд байна" гэж хэлсэн, тэгэхээр нь би "яг юу болоод байгаа юм бэ, хажууд чинь хүн байгаа юм уу" гэж асуухад машинаа хаяаад зугтаачихлаа" гэж харахад асгаадсан най хариу өгсөн. Ингээд би хүү дээрээ очиж авах гээд очих замаа будан удаа утсаар хариу асуухад та гандан дээр хүрээд ир, хороолол явдаг автобусны буудал дээр зогсож байна" гэж хэлсэн. Ингээд би хэлсэн газар нь очиход манай хүү нэг машин уначихсан машин дотор нь нэг эмэгтэй, болон *** болон өөр нэг залуу суучихсан байж байсан. Би хууга над машинаасаа буугаад ир явья гэж хэлтэл хүү "би жолоо бариад яваад байна, та миний араас дагаад явчих" гэж хэлээд би унаж явсан машиных нь араас дагаж, бид кори арасын машинтайгаа Тев Гандантэгчилэн хийдийн үүдэнд очиж зогссон. биднийг очиход ул таних хэдэн залуу хүлээгээд зогсож байсан. Үүний дараа хүү Х.Анар-Эрдэнэ унаж явсан машинаасаа бууж ирээд "Баатараа гэх залуу Одбилэг ахыг аваад явчихсан, мен бид нарыг зодно гэж хөөсөн, одоо Одбилэг ахыг авах хэрэгтэй байна" гэж хэлсэн тул миний уур хүрч, Баатраа гэж ямар юм байдаг юм, яахараа хүний хүүхэд айлгадаг юм бэ гэж бодоод Баатраагийн дугаарыг Анар-Эрдэнэтэй хамт явж байсан эмэгтэйгээс аваад ярьсан. Баатарсүрэн манай багын найз хар Даваанямыг мэдэх үү тэрнийг наад Одбилэг энэ тэр чинь зодоод машиныг нь аймар эвдэлсэн байна лээ, тэгэхээр нь би өмөөрөөд явж байна, Одбилэг нь энд надтай хамт явж байна, чи одоо хүүхдээ аваад явчих, наадуултайгаа нийлүүлээд хэрэггүй шүү гэж хэлээд утсаа салгасан. Ингээд байж байтал 4-5 ширхэг жижиг тэрэг бид нарын байж байсан Гандантэгчилэн хийдийн үүдэнд ирж зогсоод машинуудаас үл таних том биетэй 5-6 орчим залуучууд бууж ирээд шууд Анх-Эрдэнэтэй хамт явж байсан залуучууд руу дайрахад *** болон Анх-Эрдэнэтэй хамт ирсэн хүмүүсээс бусад нь зугтаад алга болсон бөгөөд *** болон өөр нэг эрэгтэйг зодсон, энэ үед өөр нэг залуу нь над дээр нэг тулаад ирсэн, тэгэхээр нь би та нар нөгөө утсаар яриад байсан хүмүүс мөн үү гэхэд юу ч дуугарахгүй харж байгаад цааш явсан бөгөөд ирж хүн зодсон хүмүүс ирсэн машиндаа суугаад явчихсан. *** болон өөр нэг залууг зодчихсон, хамт явсан эмэгтэй нь уйлчихсан үлдсэн байсан. Ингээд би хүүхэддээ эд нартай дахиж битгий нийл, би чамд өөр ажил олж өгнө гэж хэлээд тэр газраас аваад явсан” /1-р хх-н 134-135/ гэж,

гэрч *** “... 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө хүргэн *** над руу утсаар залгаж “та дэлгүүрийн түлхүүр аваад ирээч” гэж хэлсэн бөгөөд манай гэр ойрхон байр түрээслэж байсан тул би ганцаараа дэлгүүр дээр ирж ***т түлхүүр өгөхөд нүүр нь тэгширтлээ зодуулсан байдалтай, Учрах гэх залуутай машинаа унаад ирсэн байсан. Би Одбилэгээс энэ залуутай хамт үлдээд зүгээр юм уу гэхэд зүгээрээ, гайгүй гэж хэлсэн. Хэнд зодуулсан юм бэ? гэж асуухад Баатарсүрэнд зодуулсан, Баатарсүрэн араас нь хөөж ирээд зодсон гэж хэлсэн” /1-р хх-н 137-138/ гэж,

гэрч *** “... манай нөхөр *** нь гэртээ амарч байхад 00:00 цагийн үед нөхөр рүү түүний найз *** залгаж “Баатраа *** дээгүүр яваад энд хүмүүсийг зогсоохгүй хөөгөөд байна, чи хүрээд ир” гэж хэлсэн бөгөөд манай нөхөр тэр даруй манай гэрт хамт амьдардаг байсан ***ийн хуурай дүү Ганбаатарын Баярцогтыг дагуулаад *** руу өөрийн хар өнгийн Приус загварын 67-05 дугаартай машинаа унаад явсан. Нөхөр явснаас цаг орчмын дараа санаа зовоод нөхрийнхөө 99902608 дугаартай утас руу залгахад Баатарсүрэн гэгч нь манай нөхрийн утсыг авч “нөхрийг чинь аллаа, яг одоо ирж ав, одоо та нарыг бүгдийг чинь ална” гэж хэлээд утсыг нь шууд тасалчихсан. Би 2 удаа нөхрийнхөө утас руу дахин залгахад утсыг нь авахгүй байсан бөгөөд 3 дахь удаа залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон. Энэ ярианы дараа би ихэд айж цочирдсон, тухайн үед төрөөд удаагүй байсан тул хүндээр тусч нөхрөө хүлээгээд байж байтал манай нөхрийн хуурай дүү нар болох Нямдаваа болон Буржаак нарыг над руу хань болоод байж бай гээд явуулсан байсан. Манай нөхөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 07:00 цагийн орчимд гэртээ ирсэн бөгөөд нүүр нь битүү хавдсан байдалтай, хоёр нүд нь нээгдэхгүй болчихсон байсан. Унаж явсан машиных нь жолооч талын толь хагарсан, ашиглах боломжгүй болгосон, бейсболын цохиураар машины урд талын салхины шил, жолооч талын арын гупперыг цохиж эвдрэл үүсгэсэн байсан. Би чамайг хэн зодсон юм бэ? Машин хэн ингэж эвдэлсэн юм бэ? гэж асуухад “Хар Баатраа Ууганбаяр, хар Давааням нартай нийлээд ***, *** бид нарыг зодсон, мөн миний машиныг Давааням Баатраа хоёр бейсболын цохиураар цохиж эвдэлсэн” гэж хэлсэн” /1-р хх-н 140-142/ гэж,

гэрч *** “... би тухайн хэрэг учрал болохоос өмнө 1 сар орчимын өмнө Баатарсүрэнгийн дүү гэгддэг Наба гэх хочтой залуутай биенээ доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж байсан. Тухайн үедээ Баатарсүрэн болон бусад хүмүүс оролцоогүй бид хоёр асуудлаа шийдээд өнгөрсөн. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө *** ах бид хоёр ***ын орчимд /***/ архи зарах гээд зогсож байтал Баатарсүрэн ганцаараа бид хоёр дээр явж ирээд ***г “яагаад зараад яваад байна аа” гэж дээрэлхэж хэлсэн. *** хариуд нь “ах аа, би 2 хүүхэдтэй, адилхан буруу зүйл хийж байна, яахнав дээ” гэж хэлтэл Баатарсүрэн уурлаж ***г 2-3 удаа гараараа нуруу руу цохисон, дараа нь над дээр ирээд “дүү яагаад юм зараад байна аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "би яагаад юм зарж болохгүй юм бэ" гэж асуутал Баатарсүрэн уурласан бөгөөд намайг зодох гэж дайрахад *** ах “зугт зугт" гэж хэлж, би цаашаагаа гүйсэн, Баатарсүрэн миний араас чулуу авч шидсэн бөгөөд би эргэж хараад ахаа яагаад байгаа юм бэ? танд би гэм хийгээгүй шүү дээ гэж хэлээд цаашаа гүйж тэр газраас холдсон. Хэсэг байж байгаад эргээд иртэл *** ах зогсож байсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би ***ын дээд буланд ганцаараа, Өргөөгийн буудлаас дөнгөж дээшээ өгсөөд *** ах, *** ах нар зогсож байсан. Би хэсэг өөр тийшээ харж байгаад тэр 2-ын зогсож байсан хэсэг рүү хартал үл таних 4-5 залуутай хамт миний таньдаг Ууганбаяр гэх ах бейсболын цохиураар *** ах *** нарыг зодож байсан. Би тэд нар дээр очиж болиулах гэж оролдоход намайг зодох гэж дайрсан, би биеэ хамгаалах гэж тэд нарыг орхиж, *** зочид буудлаас хойд зүг рүү 13-р сургууль руу гүйж байгаад араас хөөхөө болихоор нь зам дээрээс такси барьж Төв Гандантэгчилэн хийдийн баруун талын Модны 2 руу нэвт гардаг гудамжинд байдаг найз Дүүрэнбаяртай уулзаж байгаад буцаад Гандантэгчилэн хийдийн төв хаалга руу алхаж очтол үүдэнд нь *** ах, *** ах, *** ахын найз охин байсан ба дөнгөж очоод гайгүй юу ах нараа гэж асуугаад тэд нар хариулж амжаагүй байтал 4 машин бид над дээр ирж нэг нь зугатаарай, Баатраа байна гэж орилж би шууд доошоо уруудаж гүйгээд, гудамж дундуур гарч, Бөмбөгөр дээрээс такси бариад гэртээ харьсан. Түүнээс хойш би архи зараагүй” /1-р хх-н 146-148/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Гэмт хэргийн шинжтэй дээрх үйл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоох явцад хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан тухайн зүйл, хэсэг тус бүрээр нь ял оногдуулав.

 

Харин хяналтын прокуророос шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй, учир нь тухайн зүйл, хэсгийн үндсэн шинжийг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн ...” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Түүнчлэн “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан ***, ***, ***, Алтангэрэлийн Ганзориг нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоосон боловч хяналтын прокуророос шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллаагүй байх тул анхан шатны шүүх энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцсэнийг дурдъя.

 

Үүнийг дурдах шалтгаан нь өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа эсэхийг шалгаж тодруулах, тодорхой болгох зорилгоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж байсан, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж байсан болно.

 

Нөгөөтээгүүр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг баримтлав.

 

Харин анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт холбогдох *** хохирогчтой гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийг тодруулах ажиллагааг хяналтын прокурор хийжээ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг ... гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна” гэж заасан байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн үнэлгээг хохиролд тооцон гаргуулах нөхцөл байдал үүсээгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгч тус бүрийн хувийн байдлыг /үүнд: зарим шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зарим нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг/ харгалзав.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч ***-гийн өмгөөлөгч Н.Мандах, Б.Лхагвадорж нараас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах агуулга бүхий,

шүүгдэгч ***ий өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас “... хатгагч гэсэн байдлаар гэмт хэрэгт биечлэн оролцоогүй хүнийг буруутгаж болохгүй” гэсэн агуулга бүхий,

шүүгдэгч ***, ***, *** нар нь “... зөвхөн архи, вискины наймаа хийх, архи, вискийг нь зөөж өгөх зорилгоор хохирогч ***тай уулзсан, түүнийг бүлэглэж зодоогүй, заналхийлээгүй, хүнийг хүчээр алга болгоогүй” гэсэн тайлбар, мэдүүлгүүдийг тус тус гаргаж байх боловч тэдгээр өмгөөлөгчдийн хэн аль нь өөрсдийн үйлчлүүлэгч нарын гэм буруутай байдлыг үгүйсгэж чадаагүй болно.

 

Үүнээс гадна шүүгдэгч *** хохирогч *** (***)-гийн хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч *** (***) нь шүүгдэгч *** (***)-д гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэх байдал нь гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг үгүйсгэх биш нотолсон нотолгоо юм.

 

Хохирогч ***ын хувьд хэрхэн яаж хохирсон талаараа маш тодорхой мэдүүлсэн байдаг тул шүүгдэгч ***, ***, ***, ***, ***, *** нарын хэн алиных нь холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдааны явцад улсын яллагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу орчуулагчийн ажлын хөлсийг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай баримтыг шүүхэд гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** (***)-гээс орчуулагчийн орчуулгын зардалд 1.440.000 төгрөг гаргуулж ***д олгох нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 880 ширхэг архины акцууд, А 4 цаасны хэмжээтэй 24 ширхэг, тал цаасны хэмжээтэй 1 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй “Аурора” нэртэй архины хоосон шил 1 ширхэг, ажлын хэсэг нь 8 см нийт урт нь 21 см хэмжээтэй эвхдэг хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

“Их инж ости” ХХК-ийн ШТТ 9214 дугаартай тэмдэг 1 ширхэг, “САНХҮҮ” ШТТ 9214 дугаартай тэмдэг 1 ширхэг тус тус шүүгдэгч ***т,

шүүгдэгч ***ийн “Самсунг галакси эс 50+5 жи” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***гийн “Самсунг галакси эс 7 эж” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***ын “Самсунг галакси жен 2 загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***ын “Самсунг галакси он 7” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***ий “Ай фоне 13” загварын гар утас 1 ширхэг зэргийг тэдгээрт буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

 

“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн гэм буруутайд,

 

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ***-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

 

Шүүгдэгч ***г “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** овогт ***ийг “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ***ыг “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

 

“заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

“хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж, бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн буруутайд,

Шүүгдэгч *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** овогт ***ыг “заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

“хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Лэглүүд ***ийг “заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

“хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд,

 

“мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” буюу онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** овогт ***г “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч *** овогт ***ийг “заналхийлэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

 

“хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 365 /гурван зуун жаран тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

 

6. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, шүүгдэгч ***-гийн цагдан хоригдсон 210 /хоёр зуун арав/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, торгох ялын хэмжээг 6.850.000 /зургаан сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

8. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 6.850.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч ***ы цагдан хоригдсон 360 /гурван зуун жар/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хасаж тооцсугай.

 

10. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

11. Шүүгдэгч ***ий цагдан хоригдсон 213 /хоёр зуун арван гурав/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хасаж тооцсугай.

 

12. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

13. Шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хасаж тооцсугай.

 

14. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

15. Шүүгдэгч ***, ***, *** нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

16. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцсугай.

 

18. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

19. Шүүгдэгч ***т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сар 4 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 11 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

20. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

21. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт хугацааг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

22. Шүүгдэгч ***т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 785 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

23. Шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил 01 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

24. Шүүгдэгч ***, *** нарын цагдан хоригдсон 405 /дөрвөн зуун тав/ хоногийг, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 390 /гурван зуун ер/ хоногийг, шүүгдэгч ***ий цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

25. Шүүгдэгч *** хохирогч *** (***)-гийн хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч *** (***) нь шүүгдэгч *** (***) -д гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

26. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** (***) -ээс орчуулагчийн орчуулгын зардалд 1.440.000 төгрөг гаргуулж *** (РД: *** )-д олгосугай.

 

27. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

28. Шүүгдэгч ***, *** нарт урьд өмнө “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж,

 

шүүгдэгч ***, *** нарт урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч ***, ***, ***, *** нарын хорих ял эдлэх хугацааг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            29. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** (***), ***, ***, ***, *** нарт урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

30. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 880 ширхэг архины акцууд, А 4 цаасны хэмжээтэй 24 ширхэг, тал цаасны хэмжээтэй 1 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй “Аурора” нэртэй архины хоосон шил 1 ширхэг, ажлын хэсэг нь 8 см нийт урт нь 21 см хэмжээтэй эвхдэг хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

“Их инж ости” ХХК-ийн ШТТ 9214 дугаартай тэмдэг 1 ширхэг, “САНХҮҮ” ШТТ 9214 дугаартай тэмдэг 1 ширхэг тус тус шүүгдэгч ***т,

 

шүүгдэгч ***ийн “Самсунг галакси эс 50+5 жи” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***гийн “Самсунг галакси эс 7 эж” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***ын “Самсунг галакси жен 2 загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***ын “Самсунг галакси он 7” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч ***ий “Ай фоне 13” загварын гар утас 1 ширхэг зэргийг тэдгээрт буцаан олгосугай.

 

31. Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 7 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

32. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

33. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, *** (***), ***, ***, ***, *** нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг,

шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.ЖАНЧИВНЯМБУУ