Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/01250

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

              Дугаар 183/ШШ2023/01250                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух т С-ийн А /РД:00000000/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух  Ц-ийн Ц /РД:0000000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,  хорооллын 0тоот Ү-000000 дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох, эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 сарын 09-ний өдрийн 18291305/02 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч С.А,

Нэхэмжлэгч Ц.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Шинжээч Ц.Т,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А, Ц.Ц нар үнэлгээ хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 183/ШШ2018/00382 дугаар шүүгчийн захирамжаар С.А, А.Ц бид нараас 353,091,164.98 төгрөгийг гаргуулж Худалдаа Хөгжлийн банкинд олгохоор эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан юм. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгө болох, Ц.Ц-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,  хорооллын 0 тоот Ү-******* дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг тус тус дуудлага худалдаанд оруулах зорилгоор хураан авч, дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Дээр дурьдсан барьцааны эд хөрөнгөөс Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг "В" ХХК-р шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон бөгөөд 156,900,000 төгрөгөөр үнэлсэн тухай шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцуулж, "үнэлгээний мэдэгдэл"-ийг гардуулж өгсөн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д "....талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно..." гэж хуульд заасан эрхийн дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Бидний зүгээс шинжээчийн дүгнэлттэй танилцахад барьцааны эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур, буюу шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй гарсан байх тул дор дурьдсан үндэслэлээр "үнэлгээг" хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1-р хороолол нь зохион байгуулалт маш сайтай, сургууль, цэцэрлэг болон үйлчилгээний газартай ойр байрлалтай тул зах зээлийн үнэлгээ нь хэзээ ч буурдаггүй. Мөн уг байранд орчин үеийн байрны загвараар тохижуулан сайжруулж, засвар хийсэн, мөн гадна талын ханыг хөөсөнцөрөөр дулаалсан тул үнэлгээ нь өссөн. Шинжээчийн дүгнэлтэд "1 м.кв нь 3.922.450 төгрөг" гээд 40 м.кв талбайгаар үржүүлэн орон сууцны үнийг 156,900,000 төгрөгөөр тогтоосон байна. Бидний зүгээс орон сууцны талбайн хэмжилт хийдэг тусгай зөвшөөрөлтэй "Б" ХХК-р "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийлгэхэд уг орон сууцны талбайн хэмжээг 68.67 м.кв гэж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан 1 м.кв талбайн үнийг 3,922,450 төгрөгөөр тогтоосон тул 3.922.450 х 68,67 м.кв =269.354.641 төгрөг болж байна. Иймд шинжээч нь уг орон сууцны талбайг хэмжээг буруу тооцолсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу зах зээлийн бодит үнийг тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.4-т үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн хамт дуудлага худалдаагаар оруулна" гэж заасны дагуу уг орон сууцыг орчин үеийн байрны загвараар тохижуулан сайжруулсан тул дүүжин тааз, гал тогооны тавилга, гадна талын хөөсөнцөр дулаалга зэрэг нь тухайн орон сууцанд тохируулан суурилуулан тааруулж хийсэн тул тухайн үл хөдлөх хөрөнгөнөөс салгаж хэрэглэх боломжгүй юм. Гэтэл шижээч нь орон сууцны м.кв нь буруу тооцон үнэлгээ гаргасан, салгаж болохгүй эд хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй зэрэг шалтгаанаар дээр дурьдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.4 дэх заалт болон өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй гарсан эсэх нь эргэлзээтэй.

 

Мөн тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2013/02711 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.4-т ".... үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг..... үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн хамт дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож, тохижуулсан байдлаар нь дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд буюу төлбөр төлөгч нарын эрх ашигт илүү нийцнэ гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 18291304/05 тоот тогтоол, эд хөрөнгө хураан авах тухай 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 18291304/07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64.4-т заасны агуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож зохицуулсан байдлаар дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд буюу төлбөр төлөгчийн эрх ашигт нийцнэ гэх нэхэмжлэгчийн тайлбар хүлээн авах үндэслэлтэй байна. Иймд М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол, Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,  хорооллийн 0 тоот Ү-000000 дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ... гэсэн. Өөрөөр хэлбэл барьцааны эд хөрөнгө болох, Ц.Ц-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд байрлах,  хорооллын 0 тоот, Ү-***** дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тохижуулсан, дагалдах эд хөрөнгийн хамтаар үнэлгээ тогтоож, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн юм. Тухайн эд хөрөнгийг гоо сайхны салоны зориулалтаар ашиглахын тулд 300,000,000 төгрөгөөр засвар хийн, тохижуулсан юм.

Дээрх шүүхийн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ".... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ..." гэж заасан байтал шийдвэр гүйцэтгэгч Н.Н-гийн үйлдсэн эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 18291305/02 тоот тогтоолд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг бичиж, тухайн үл хөдлөх хөрөнгийн дагалдах эд хөрөнгөнүүдийг дурьдаагүй байх тул, уг тогтоол нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль бус гэж үзэж байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 9/267 тоот шинжээч томилох тогтоолд "... төлбөр төлөгч Ц.Ц, С.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,  хорооллийн 0 тоот Ү-******* дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохоор Ц.Т-ийг шинжээчээр томилсугай гэж заасны дагуу "Д" ХХК -ийн гаргасан үнэлгээнд гоо сайхны салоноос салгаж авч болохгүй, дагалдах эд хөрөнгөнүүдийг үнэлгээнд оруулалгүй үнэлгээ тогтоосон байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 18291305/02 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2022 оны 09 дүгээр сарын 23- ний өдрийн 9/267 тоот тогтоолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах, салгаж үл болох эд хөрөнгөнүүдийг орхигдуулсны улмаас тус дүүргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2013/02711 дугаартай шүүхийн шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаартай шүүхийн шийдвэрүүд нь биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ...", мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугааризүйлийн 5.1-д ".... шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна..." гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь Ү-******* дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дагалдах эд хөрөнгийн хамтаар дуудлага худалдаанд оруулахаар шинжээчээр үнэлгээ тогтоолгоогүйн улмаас төлбөр төлөгчийн эрх ашигт нийцэхгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,  хорооллын 0 тоот Ү-******* дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох, эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 сарын 09-ний өдрийн 18291305/02 дугаар тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шинжээч томилох тухай 9/267 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023.01.23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.А, Ц.Ц нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 382 дугаар захирамжаар Ц.Ц, С.А нараас 354,145,467 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18291305 дугаар тогтоолоор үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж. эхэлсэн. Төлбөр төлөгч С.А, Ц.Ц нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Рапид харш 0 дүгээр байрны 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 187,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 онд эд хөрөнөгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 онд эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нараас дээрх үл хөдлөх хөрөнгийг 220,000,000 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч талаас төлбөр төлөгч нараас гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 9/267 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч Ц.Т-ийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний "Д" ХХК-ийн шинжээч Ц.Т-ээр үнэлүүлэхэд 737,710,472 төгрөгөөр үнэлсэн. Талуудад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-179/18653 дугаар албан бичгээр үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 онд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 онд эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нараас дээрх үл хөдлөхийг 1,850,000,000 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч талаас төлбөр төлөгч нараас гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 9/271 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээч О.Б-ийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний "В" ХХК-ийн шинжээч О.Б-ээр үнэлүүлэхэд 156,900.,000 төгрөгөөр үнэлсэн. Талуудад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-179/18397 дугаар албан бичгээр үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдсэн. Мөн төлбөр төлөгч талаас хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор 2021 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 427 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Мөн МУ-ын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдаанаар 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 458 Дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.4-т салгаж үл болох хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар дурдсан боловч 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00382 дугаартай шүүгчийн захирамжид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа эд хөрөнгөөр хангуулахаар тодорхой тусгасан учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрт нийцсэн хуульд заасан ажиллагааг явуулсан байна. Хэдийгээр нэхэмжлэгч нарын зүгээс талбайн хэмжилт хийж үл хөдлөх эд хөрөнгийн м.кв хэмжээ зөрүүтэй талаар тайлбарлаж байгаа боловч Худалдаа хөгжлийн банкинд барьцаалахдаа, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байх хугацаанд энэ талаар огт дурьдаагүй байна. Нэхэмжлэлээс харахад м.кв нь зөрүүтэй талаар мэдэж байсан. Үүнийг залруулж ажиллагаа хийлгэх хүсэлт тавих, мэдэгдэх боломж байхад мэдэгдээгүй нуун дарагдуулсан нь зориудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж удаашруулж байгаа үйлдэл байна. Мөн хөрөнгийн үнэлгээний ажлын газар дээрх үзлэгийн актад хөрөнгийн шинж байдал, байршлын талаар бичигдсэн боловч байрны талбайн хэмжээ бичигдээгүй болох нь тогтоогдож байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн зарчимд улсын бүртгэлийн мэдүүлэг нь үнэн зөв байна мөн бусад заалтаар эрхийн улсын бүртгэл алдаатай тохиолдолд өмчлөгч нарын зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүүг Улсын бүртгэлд мэдэгдэж, дүгнэлт гаргуулан залруулга бүртгэл хийлгэх боломж нь энэхүү 2018 оноос хойш тэр бүү хэл зээл авснаас хойшхи хугацаанд байсаар байсан мөн мэдсээр байж эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлээгүй байж өнөөдөр шүүх хуралдаан дээр л энэхүү асуудлыг хөндөж байна. Төлбөр төлөгч, өмчлөгч нар нь өөрсдөө мэдсээр байж талбайн хэмжээг бүртгэлд өөрчлөлт оруулах болон эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шийдвэр гүйцэтгэгчид энэ талаар хүсэлт санал гаргаагүй. Хөрөнгийн шинжээчийн зүгээс шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн хөрөнгийн шинж байдлыг бодитоор үзэж танилцаж, хөрөнгийн шинж байдлын талаар тайлбар авч орон сууцны үнэлгээг зах зээлийн хандлагаар 156,000,000 төгрөгөөр тогтоож гүйцэтгэх гэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна, гэжээ.

  

Нэхэмжлэгчээс 2022.10.03-ны өдрийн 4-179/18397 дугаартай албан бичиг, 2022.10.06-ны өдрийн 4-179/18652 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 18291305/01, 18291305/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, Орон сууцны талбайн хэмжилтийн тайлан, ЗТ16-507/21 дугаартай Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл, 0****** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2711, дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 427 дугаартай магадлал зэрэг бичгийн баримтуудыг,

 

Хариуцагчаас 18****** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, зэрэг бичгийн баримтуудыг,

 

Гуравдагч этгээдээс 90****** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.14-ний өдрийн хүсэлт, 2022.09.13-ны өдрийн хүсэлт 2021.05.24 дугаартай төлбөр барагдуулах тухай хүсэлт, 2021.11.29-ний өдрийн хүсэлт, фото зураг зэрэг бичгийн баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банкны 2022.04.28-ны өдрийн 29/2698 дугаартай албан бичиг,

 

Хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-ийн 2022.09.16-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.А, Ц.Ц нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо,0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-******* улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах, хорооллын 0 тоот Ү-******* дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох, эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 сарын 09-ний өдрийн 18291305/02 дугаар тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шинжээч томилох тухай 9/267 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэснээр нэхэмжлэгч нар шаардах эрхийн хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.А, Ц.Ц нар нь ... Шинжээчийн дүгнэлтэд "1 м.кв нь 3,922,450 төгрөг" гээд 40 м.кв талбайгаар үржүүлэн орон сууцны үнийг 156,900,000 төгрөгөөр тогтоосон байна. Бидний зүгээс орон сууцны талбайн хэмжилт хийдэг тусгай зөвшөөрөлтэй "Б" ХХК-р "Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийлгэхэд уг орон сууцны талбайн хэмжээг 68.67 м.кв гэж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан 1 м.кв талбайн үнийг 3,922,450 төгрөгөөр тогтоосон тул 3,922,450 х 68,67 м.кв =269,354,641 төгрөг болж байна. Иймд шинжээч нь уг орон сууцны талбайг хэмжээг буруу тооцолсон тул Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох,

эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 18291305/02 тоот тогтоолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах, салгаж үл болох эд хөрөнгөнүүдийг орхигдуулсны улмаас тус дүүргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02711 дугаартай шүүхийн шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаартай шүүхийн шийдвэрүүд биелэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь Ү******* дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дагалдах эд хөрөнгийн хамтаар шинжээчээр үнэлгээ тогтоолгоогүйн төлбөр төлөгчийн эрх ашигт нийцэхгүй байна. Иймээс Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,  хорооллын 0 тоот Ү-0000000 дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох,

эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 18***** дугаар тогтоолд Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах, хорооллын 0 тоот Ү-******** дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр тохижуулсан, гэтэл уг дагалдах, салгаж үл болох эд хөрөнгөнүүдийг орхигдуулж эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдсэн нь үнэлгээ бодитой гаргахгүй төлбөр төлөгчийн эрх ашиг нийцэхгүй байх тул эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 18291305/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож... өгнө үү гэж тайлбарладаг.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний "В" ХХК-ийн шинжээч О.Б-ээр үнэлүүлэхэд 156.900.000 төгрөгөөр үнэлсэн. Талуудад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-179/18397 дугаар албан бичгээр үнэлгээний тайланг танилцуулж, мэдэгдсэн. Мөн төлбөр төлөгч талаас хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор 2021 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00002 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 427 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Мөн МУ-ын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хуралдаанаар 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 458 Дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00382 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар С.А, Ц.Ц нар нь 353,091,164.98 төгрөгийг 2018 ны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг шүүхийн шийдвэр болон тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 183/ГХ2018/00860 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Нэхэмжлэгч нар нь анх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан тус албанаас явуулсан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18291304/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18291304/07 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, **** хорооллын 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, гоо сайхан, үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гоо сайханы салоны тохижилт болон дагалдах эд хөрөнгийн хамтаар дуудлага худалдаанд оруулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2711 дугаар шийдвэрээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18291304/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18291304/07 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүй болгож шиийдвэрлэсэн байна. /х.х-ийн 140-142/

 

Мөн 2711 дугаар шийдвэрийн үндэслэлд ... Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 0дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот, 187,2 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гоо сайхан, спа үйлчилгээний зориулалтаар тоноглож, тохижуулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож, тохижуулсан байдлаар нь дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд буюу төлбөр авагч төлбөр төлөгч нарын эрх ашигт илүү нийцнэ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18291304/05 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18291304/07 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Харин ****** хорооллын 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, гоо сайхан, үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гоо сайханы салоны тохижилт болон дагалдах эд хөрөнгийн хамтаар дуудлага худалдаанд оруулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна... гэж дүгнэжээ. /х.х-ийн 140-142 тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоотод байрлах 187,2 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 18291305/02 тоот тогтоолоор хураан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэсэн байна. /х.х-ийн 71 тал/

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 -т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож, тохижуулсан байдлаар нь дуудлага худалдаагаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд буюу төлбөр авагч төлбөр төлөгч нарын эрх ашигт илүү нийцнэ гэх үндэслэлээр битүүмжилсэн болон хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгө хураах тогтоолыг дахин үйлдэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг гоо сайханы салоны тохижилт болон дагалдах эд хөрөнгийн хамт бүртгэн хураах тогтоол үйлдэж зөрчлөө арилгаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байтал үл хөдлөх хөрөнгийг дангаар хураах тогтоол дахин үйлдсэн нь зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байх тул 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 18291305/02 тоот тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны 00002 дугаар шийдвэрийн үндэслэлд ... шинжээч томилсон тогтоолд эд зүйлийн үнэлгээг тогтоохыг тодорхой заагаагүй байх бөгөөд М трейд ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 868,419,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 3.2-т зааснаар зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон, гоо сайхны салоны эд зүйлүүд үнэлэгдээгүй талаар үнэлгээчин Ч.Д шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар тоноглож зохицуулсан байдлаар худалдаалах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд буюу төлбөр зориулалтаар худалдаагаар дуудлага авагч, төлбөр төлөгчийн эрх ашигт нийцнэ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд М трейд ХХК-ийг шинжээчээр томилсон 2021.06.11-ний өдрийн 6/86 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн 0дугаар хороонд байрлах, хороолол, 0 тоот Ү-22*****3 дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,20 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 868,419,300 төгрөгөөр үнэлсэн М т ХХК-ийн 2021.06.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ... гэж үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна. /х.х-ийн 83 тал/

 

Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд байрлах,  хороолол, 0 тоот Ү-********дугаартай гоо сайхны үйлчилгээний зориулалттай 187,20 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэх ажиллагааг явуулсан боловч шүүхийн 00002 дугаар шийдвэрт заасан зөрчлийг арилгаагүй буюу дагалдах эд хөрөнгийг үнэлэлгүйгээр дахин үнэлгээ тогтоосон болох нь шүүх хуралдаанд тайлбар өгсөн шинжээч Ч.Т-ийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах, хорооллын 0тоот Ү-******* дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 737,710,472 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх Хан-Уул дүүргийн 0-р хороонд байрлах,хорооллын 0 тоот Ү-***** дугаартай гоо сайханы үйлчилгээний зориулалттай 187,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 737,710,472 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дахин шинжээч томилох тогтоол үйлдэж, үнэлгээг хариуцагч нь зөвтгөн шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа явуулах тул 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шинжээч томилох тухай 9/267 дугаар тогтоол биелэгдэх боломжгүй тул уг тогтоолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны 00002 дугаар шийдвэрийн үндэслэлд ...Барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд 2021.06.21-ний өдрийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2021.06.17-ны өдрийн байдлаар 114,279,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Б ХХК-ийн шинжээч "...талбайн хэмжилт хийгээгүй, тухайн орон сууцны гэрчилгээнд тусгасан хэмжээгээр тооцсон, Б ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар тухайн сууцны талбайн хэмжээ 68,67 м.кв болох нь тогтоогдсон" гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал Б ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрсөн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т "хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх", 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3, 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана" гэж тус тус заажээ.

 

Ц.Ц-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 3 өрөө байрны талбай нь 2006.03.31-ний өдөр олгогдсон эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд "40 м.кв талбайтай" гэж тусгагдсан байх боловч Б ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар тухайн сууцны талбайн хэмжээ 68,67 м.кв болохыг баталгаажуулсан байна.

 

Шүүх хуралдааны явцад орон сууцны барилгын доторхи сууцны талбайг тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилт хийгээгүй болохыг Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц хүлээн зөвшөөрсөн, тэрээр Сонгинохайрхан дүүргийн нутагт борлогдсон, зарахаар санал болгосон 3 өрөө орон сууцны зарын мэдээлэлд үндэслэн тохируулга хийсэн дээрх үнийг харьцуулах нэгжид хуваасан талаар тайлбарласан болно.

 

Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасны дагуу үнэлгээ тогтоогдоогүй, талбайн хэмжилт хийгдсэн тохиолдолд зах зээлийн үнэ нэмэгдэх боломжтой байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй тул Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021.06.17-ны өдрийн 56 32 тэр бол 0 үнэлгээг байдлаар 114,279,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон Б ХХК-ийн хүчингүй болгох нь зүйтэй гэж... гэж шийдвэрлэжээ. /х.х-ийн 83 тал/

Хариуцагч дээрх шийдвэрийн дагуу үнэлгээ дахин хийлгэсэн боловч шүүхийн шийдвэрт дурдсан зөрчлийг дахин арилгаагүй буюу Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 313 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг 40 м.кв талбайн хэмжээгээр дахин үнэлсэн болох нь В ХХК-ийн үнэлгээний тайлан, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо,0 дүгээр хорооллын 0 дүгээр байрны 0 тоот Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг 156,900,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-*******дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 156,900,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн 2022.09.30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, Рапид харш 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах 187.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 737,710,472 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн 2022.10.05-ны өдрийн үнэлгээг, эд хөрөнгө хураан авах тухай 2022 оны 9 сарын 09-ний өдрийн 18****** дугаар тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шинжээч томилох тухай 9/267 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А, Ц.Ц нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ