Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/214

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч Б.Уранноо,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт Г.Г-т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сэлэнгэ ******* ******* цахилгаанчин ажилтай, ам бүл 2, аавын хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* , ******* хэсэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **** овогт Г.Г, регистрийн дугаар .

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар ийн ******* хэсгийн 162 тоот хашааны Д.Ц-г хамт архи уусангүй гэр рүүгээ орох гэлээ гэх шалтгаанаар цамцных нь захаас татаж унагаан толгой, хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь ******* хавирганы ташуу зөрөөтэй хугарал, баруун талын уушгины цээжний хана дагасан сул хий, хавирганы хугарлын эргэн тойрны зөөлөн эдэд сул хий, эрүү, хүзүүнд зулгарал гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.Г-г 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар  торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал гаргаж байна...” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар ийн ******* хэсгийн 162 тоот хашааны Д.Ц-г хамт архи уусангүй гэр рүүгээ орох гэлээ гэх шалтгаанаар цамцных нь захаас татаж унагаан толгой, хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь ******* хавирганы ташуу зөрөөтэй хугарал, баруун талын уушгины цээжний хана дагасан сул хий, хавирганы хугарлын эргэн тойрны зөөлөн эдэд сул хий, эрүү, хүзүүнд зулгарал гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №25*****9 дугаартай тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 0*******-р хуудас/, хохирогчоор Д.Ц-н мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Хохирогч Д.Ц-д нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2,011,206 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай /хх-ийн 1*******-р хуудас/, гэрч Д.Р-н мэдүүлэг  /хх-ийн 20-р хуудас/, гэрч Б.Ө-н мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3*******6 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/, хохирогч Д.Ц-н Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчитний түүх /хх-ийн 30-**************-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 6*******-р хуудас/, шүүгдэгчийн нийгмий даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 66-р хуудас/, шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/, шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрт *******,311,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 7*******-р хуудас/, хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 2,011,206 төгрөгийг төлсөн тухай шилжүүлгийн баримт /хх-ийн 8*******-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-т мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Д.Ц-н нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн авсан 2,011,206  төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. /хх-ийн 8*******-р тал/ Мөн хохирогчийн эмчилгээний зардалд *******,311,000 төгрөгийг төлж байрагдуулсан /хх-ийн 7*******-р тал/ болохыг дурдах нь зүйтэй. Иймд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан аюсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **** овогт Г.Г-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Г.Г-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн *******, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ