Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0327

 

 

 

 

 

 

   2023          04           04                                    128/ШШ2023/0327         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Б,

            Хариуцагч: ******* дарга хоорондын төрийн албатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Б нь анх “******* *******, албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг төрийн албанаас чөлөөлсөн ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Б.Быг ******* *******,******* албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилд томилсон өдрөөр тасалбар болгон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олгохыг ******* даалгах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаал хууль бус байсныг тогтоолгох, ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай “Б.Быг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Б овогтой Быг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* *******,******* албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэх, Б овогтой Бын ажилгүй байсан хугацааны цалинг ажилд томилсон өдрөөр тасалбар болгон Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олгохыг ******* даалгах, Б овогтой Бын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* даалгах” гэж өөрчилсөн.  

2. Хэргийн үйл баримт:

 2.1. Нэхэмжлэгч Б.Б нь ******* даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар тус газарт *******, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. 

2.2. ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот тушаалаар Төрийн албаны зөвлөлөөс *******, үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг тухайн албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчиж томилсныг тогтоосон тухай албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан *******, үүргийг түр орлон гүйцэтгэгч Б овогтой Быг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн.

2.3. Үүний дараа ******* даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар дээрх ******* дүгээр тушаалд үндэслэсэн байсан хуулийн заалтаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгийг хассан өөрчлөлт оруулж, *******, үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж, тушаалын 4 дэх заалтаар ******* дүгээр тушаалыг хүчингүй болгосонд тооцсон байна.

2.4. Улмаар Б.Баас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоот “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгээр ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б ******* Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга, *******, эрсдэлийн үнэлгээний газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд хууль тогтоомж зөрчиж томилсон албан тушаалтныг чөлөөлж, тухайн албан тушаалуудад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албан тухай хууль тогтоомжид заасны дагуу Төрийн албан зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд хүргүүлж, Б.Б, Б.Б, Л.Г нарыг тухайн албан тушаалуудын сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөх эрхийг хангаж ажиллахыг мэдэгджээ.

3. Процессын хураангуй:

3.1. Дээрх ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот захиргааны актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

4. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

4.1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Б овогтой Б миний биеийг *******, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн захиргааны жинхэнэ албанаас чөлөөлөхөөр шийдвэр гаргасан байна.

4.2 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы хуульд нийцээгүй шийдвэрээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн Б.Б миний бие Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 онд хэрэгжиж эхэлснээр Засгийн газрын 2018 оны 186 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдах үед дээр дурдсан албан тушаалуудад тус тус томилогдсон албан хаагч бөгөөд Б.Б төрийн жинхэнэ албанд 24 жил 9 сар ахлах, эрхэлсэн түшмэлийн ангилалд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан хуулийн тусгай шаардлагыг бүрэн хангасан албан хаагчид билээ.

4.3 Б.Б миний бие нь Засгийн газрын тохируулагч агентлаг Биокомбинат УҮГ-т 1993-1997 онд технологич эмч, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй улсын хяналтын албанд 2001-2003 онд улсын ахлах байцаагч, Улсын мэргэжлийн хяналтын газарт 2003-2010 онд ахлах байцаагч, хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2012 онд ахлах мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2014-2018 онд ахлах байцаагч, ******* *******, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оноос 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нь бидэнд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1 хэсэгт зааснаар сонсгол зохион байгуулах үедээ Төрийн албаны зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот албан бичгийг танилцуулсан.

4.4 Төрийн албан зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот албан бичигт Б.Б, Л.Г, Б.Б нар нь одоо ажиллаж байгаа албан тушаалд томилогдохдоо Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу томилогдоогүй байгааг дурдаад “Иймээс Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга, *******, эрсдэлийн үнэлгээний газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэхэд Салбар зөвлөлд хүргүүлэн, хуульд заасан хугацаанд зохион байгуулж, хариу ирүүлнэ үү” гэж ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 01/842 дугаар албан бичигт хариу ирүүлсэн байна.

4.5. Гэтэл Б.Б миний биеийг төрийн захиргааны жинхэнэ албанаас чөлөөлсөн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2 дах хэсэгт “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 43 дугаар зүйлийн 43.6 дах хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэсэн байна.

4.6. Төрийн албаны зөвлөлийн “Хариу хүргүүлэх тухай” 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот албан бичгийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон төрийн захиргааны жинхэнэ албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан билээ Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хянан үзээд ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотоор хууль зөрчиж чөлөөлсөн болохыг тогтоож, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах тухай чиглэл хүргүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн миний гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн Мар эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотоор чиглэл хүргүүлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын дагуу хянан үзээгүй, хууль бус шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгоогүй байгаа нь Б.Б миний Төрийн захиргааны жинхэнэ албанаас хууль бус чөлөөлөгдсөн эрх сэргээгдэхгүй байна.

4.7. Нэхэмжлэгч миний цахим шуудангаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1148 дугаартай албан тоотод ******* 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар нэхэмжлэгч миний биеийг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлсөн болохыг мэдэгдсэн. ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар нэхэмжлэгч миний биеийг төрийн албанаас чөлөөлсөн ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгосныг миний өмгөөлөгч олж мэдлээ.

4.8. Иймд Б овогтой Б намайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* *******, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаал, төрийн жинхэнэ албанаас хууль зөрчин чөлөөлсөн ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаал хууль бус байсныг тогтоолгох, ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн б/134 дугаартай “Б.Быг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* *******,******* албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалинг ажилд томилсон өдрөөр тасалбар болгон нөхөн олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

5.1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн газрын *******, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаал, төрийн жинхэнэ албанаас хууль зөрчин чөлөөлсөн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/81 дүгээр тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд Б.Б нь *******, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил албан тушаалд түр томилогдоод даруй 4 жил өнгөрсөн байна.

5.2. Төрийн албаны тухай хуульд заагдсанаар чадахуйн зарчмын хүрээнд сонгон шалгаруулалтаар *******, албан тушаалыг хаших хуультай аж. Мал эмнэлгийн газраас *******, албан тушаалын сул орон тоо байгаа талаар тусгай шалгалт зарлуулахаар захиалгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд 2019, 2020, 2021, 2022 онуудад удаа дараа хүргүүлж байсан байх бөгөөд хэрэгжүүлж ажиллаагүй, хуульд заагдсан хугацаанд тусгай шалгалт зохион байгуулж байгаагүй нь харамсалтай үйл баримт бөгөөд Төрийн албаны төв зөвлөл нь хяналт тавьж байгаагүй нь өнөөдрийн маргаанд хүргэсэн гэж үзнэ.

5.3. Б.Б нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж томилогдсон болохыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 албан тоотод тодорхой дурдсан байдаг. Гэтэл төрийн албаны зөвлөл өөрсдийн гаргасан дүгнэлтээ үгүйсгэж байгааг огт ойлгохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд биелүүлнэ” гэсний дагуу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 албан тоотыг хэрэгжүүлсэн гэж үзнэ. Төрийн албан тухай хуулийн 27.1-д заагдсанаар “сул орон тоо гарсан тохиолдолд орон тоог нөхнө” гэсэн зарчмын дагуу Б.Быг ******* дугаартай тушаалаар чөлөөлсөн даруйд тусгай шалгалт зарлуулахаар Салбар зөвлөлд хандсан байгаа нь холбогдох хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

5.4. Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай “Б.Быг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Б.Быг ажлаас чөлөөлсний дараа уг тушаалд хуульд заагдсан эрхийн хүрээнд өөрчлөлт оруулж, ******* дугаартай тушаалыг гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Баас ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох, ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай “Б.Быг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Б.Быг ******* *******,******* албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэх, Б.Бын ажилгүй байсан хугацааны цалинг ажилд томилсон өдрөөр тасалбар болгон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олгохыг ******* даалгах, Б.Бын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* даалгах” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

3. Нэхэмжлэгч Б.Б нь 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад ******* даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус газарт мал эмнэлгийн хяналт, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

4. Үүний дараа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Нийслэлийн мал эмнэлгийн газарт мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн даргаар түр томилогдон, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, дахин ******* даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар /хх1-165 тал/ ажлын зайлшгүй шаардлага, мэдлэг, ур чадварыг нь харгалзан үзэж ******* Мал эмнэлгийн эрүүл ахуй,******* үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч мөн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар /хх1-166 тал/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаар шийдвэрийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар /хх1-168 тал/ ******* *******, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, маргаан бүхий тушаалуудыг гарахаас өмнө уг албан тушаалд ажиллаж байжээ.

5. Маргаан бүхий ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 43 дугаар зүйлийн 43.6, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай /ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам/ А/191 дүгээр тушаалын хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот албан бичгийг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс *******, үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг тухайн албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчиж томилсныг тогтоосон тухай албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан *******, үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.

6. Үүний дараа маргаан бүхий ******* даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалаар дээрх ******* дүгээр тушаалд үндэслэсэн байсан хуулийн заалтаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгийг хассан өөрчлөлт оруулж, *******, үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Быг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлж, тушаалын 4 дэх заалтаар ******* дүгээр тушаалыг хүчингүй болгосонд тооцсон байна.

7. Маргаан бүхий тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 43 дугаар зүйлийн 43.6, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэсэн тухайд:  

8. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.” гэж заажээ.

9. Хуулийн энэ заалт нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа, эрх хэмжээнд хамаарах зохицуулалт бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн талаарх үйл баримт байхгүй байхад нэхэмжлэгч Б.Быг ажлаас чөлөөлөхдөө уг заалтыг үндэслэл болгосон нь ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно.

10. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Б.Быг хууль зөрчиж томилсныг тогтоосон гэж маргасан.

11. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 02/1744 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б нь Нийслэлийн мал, эмнэлгийн газрын *******, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга /ТЗ-9/-ын албан тушаалаас ******* Мал эмнэлгийн эрүү ахуй, баталгаажуулалтын газрын дарга /ТЗ-11/-ын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг тус тус зөрчин томилогджээ. ...Б.Б нар нь тухайн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчиж, төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-гүйгээр томилогджээ. ...Иймд тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга, *******, эрсдэлийн үнэлгээний газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд хүргүүлэн, хуульд заасан хугацаанд зохион байгуулж, хариу ирүүлнэ үү.” гэжээ.

12. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн 02/1744 тоот албан бичиг нь нэхэмжлэгч Б.Быг анх түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хуульд заасан журмаар томилоогүй болохыг дурдаж, албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг холбогдох газарт хүргүүлэн хуульд заасан хугацаанд зохион байгуулахыг мэдэгдсэнээс биш түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсан, мэдэгдсэн агуулгагүй байна. Энэ талаар мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичигт “...Б.Б нарыг хууль тогтоомж зөрчиж томилсныг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон талаар ямар нэгэн шийдвэр гараагүй атал дээрх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. ...тухайн албан тушаалуудад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ...салбар зөвлөлд хүргүүлж, ...Б.Б ...нарыг тухайн албан тушаалуудын сонгон шалгаруулалтад орж, өрсөлдөх эрхийг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн нь ийм агуулгагүй болохыг давхар нотолж байна.

13. Иймд уг албан бичиг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

14. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг үндэслэсэн тухайд:

15. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зохицуулсан байх ба 43.1-д Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана.”, 43 дугаар зүйлийн 43.3.3-т энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

  16. Нэхэмжлэгч Б.Б нь 2001 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, ******* маргаан бүхий албан тушаалд томилогдохоос өмнө Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн үржлийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тасгийн дарга, хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалд /хх-89-91/ тус тус ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн байна.

17. Томилох эрх бүхий албан тушаалтан нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан *******, албан тушаалын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалтыг зарлах саналыг холбогдох байгууллагад мэдэгдээгүй, хүргүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/947 тоот “Тусгай шалгалт зарлуулах тухай” албан бичиг /хх1-143 тал/, Төрийн албаны зөвлөлийн 02/1744 тоот албан бичгээр тус тус тогтоогдоно. Энэ тохиолдолд төрийн бусад байгууллагад ажиллаж байсан, тухайн чиглэлээр мэргэшсэн, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагч Б.Быг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба тасралтгүй байх зарчим болон чадахуйн зарчимд нийцсэн байна.

18. Нэгэнт томилох эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, томилогдсон төрийн албан хаагч тухайн албан тушаалын тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцож хуульд заасан шаардлагыг хангах боломжтой байхад түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг буруутгаж, түүнийг шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.   

19. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, тус газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/947 дугаар тусгай шалгалт зарлуулах тухай албан бичгийн дагуу зарлагдсан албан тушаалын тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

20. Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

21. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-46 дугаар тушаалаар ******* орон тоо, бүтцийг баталсан, үүнд тус газар нь Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газар, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газар, *******, эрсдэлийн үнэлгээний газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар гэсэн 5 газартайгаар нийт орон тоог 44 гэж баталсан.

22. Үүний дараа мөн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/110, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар ******* зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, Мал, амьтны эрүүл мэндийн газар, ******* баталгаажуулалтын газар, Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Санхүү, төлөвлөлтийн газар гэсэн 5 газартай, нийт орон тоог 43 байхаар баталсан.

Нэхэмжлэгч нь 2020 оны бүтцийн дагуу *******, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

23. Маргаан бүхий тушаалууд нь цаг хугацааны хувьд 8, 9 дүгээр сард буюу шинэ бүтцийг баталсны дараа гарсан хэдий ч тушаалд нэхэмжлэгчийг *******, түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснөөс үзэхэд дээрх шинэ бүтцийн дагуу албан хаагч нарыг томилоогүй байсан гэж үзэхээр ойлгомжгүй байдлыг хариуцагч үүсгэсэн байна.

24. Нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан *******, албан тушаалын тодорхойлолтыг /хх1-187-192 тал/ шинэ бүтцийн дагуу батлагдсан ************** албан тушаалын тодорхойлолт /хх1-194-200 тал/-ын албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэгтэй харьцуулан үзэхэд *******, албан тушаалын чиг үүрэг нь ************** албан тушаалын чиг үүрэгтэй адил, зөвхөн 5 дугаар зорилт буюу малын эмчид итгэмжлэл олгох, мэргэжлийн зэрэг олгох чиг үүрэг нэмэгдсэн байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байрны нэр өөрчлөгдөж, малын эмчид итгэмжлэл олгох, мэргэжлийн зэрэг олгох чиг үүрэг нэмэгдсэн боловч өмнөх чиг үүрэг хэвээрээ хадгалагдан үлдсэн байна.

25. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага ... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж зааснаар нэхэмжлэгч Б.Быг ************** түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох боломжтой хэдий ч тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр Б.Бийн нэхэмжлэлтэй, ******* даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч Б.Бийг *******,******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоожээ. 

26. Ийнхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон *******,******* албан тушаалд өөр хүнийг тогтоож шийдвэрлэсэн байхад шүүхээс уг албан тушаалд нэхэмжлэгчийг давхар тогтоох нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргэхгүй байна.

27. Иймд Мал эмнэлгийн ерөнхий газар нь хуучин бүтцээр 5 газартай байсан, шинэ бүтцээр мөн 5 газартай байхаар батлагдсан, мөн орон тоо хасагдаагүй тул нэхэмжлэгч Б.Быг албан тушаалын зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр, мэргэжил, мэргэшлийг харгалзан аль тохирох газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тухайн албан тушаалын тусгай сонгон шалгаруулалтын үр дүнгээр шалгарсан этгээд томилогдох хүртэл хугацаанд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

28. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Бын ажилгүй байсан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс түүнийг ажилд томилж, ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож нэхэмжлэгч Б.Бт олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг ******* аль нэг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг ******* даргад даалгасугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан Б.Бын ажилгүй байсан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түүнийг ажилд томилж, ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, уг цалин хөлсөнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын санд төлөх, шимтгэл төлсөн бичилт хийхийг ******* даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид нөхөн олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ