Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/210

 

 

                                   Мон Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн Б.О-т холбогдох эрүүгийн  25******2 дугаартай, 316/2025/0***/Э индекстэй  хэргийг 2025 оны дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

                                                      Биеийн байцаалт

Мон Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, "*****" ХХК-д экскаваторын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********** тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэхял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, **** овгийн Б.О Регистрийн дугаар: ******                      

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* нутаг дэвсгэрт байрлах "*****" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,023,876 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Б.О нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***** нутаг дэвсгэрт байрлах "****" гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,023,876 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О: “...Би энэ экскаваторыг анх түрээсэнд явуулах зорилгоор анхуяг гэдэг хүнээс худалдаж авсан. Сар гарангийн хугацаанд засвар хийсэн. баатар хот руу ачуулах гээд байж байтал алт гараад байна гэдэг яриа сонсоод илүү харж, билүү долооно гэгчээр ийм асуудал хутгалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-н 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог... Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна..." гэх мэдүүлэг (31-32 хуудас),

 

Гэрч Н.Э-н 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2025 оны 07 дугаар сарын 07-ны өглее 08 цагийн үед би өөрийн эзэмшлийн 80- УБЦ улсын дугаартай цагаан өнгийн Ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй, найз Энхтөрийн хамт " " rэх газарт загасанд явж байхад дотор 5 ширхэг шар өнгөтэй экскаватор эгнээд шахуу зогсчихсон дотроос шороо ухаж, угаагаад ажиллаж байсан... Дандаа манай ы таньдаг хүмүүс байсан..." гэх мэдүүлэг (34-36 хуудас),

 

Гэрч А.А-н 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шаьгах ажиллагааны шатанд өгсөн. “...Би 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ы "***" гэх газар руу явахад байдаг "20-ын даваа" гэх газарт танил хуурай дүү болох Отгонбат /сарлаг Оогоо/ гэх дүүгийн "Hyundai 2900LC-3" маркийн экскаваторыг "*****" гэх газарт эвдэрчихсэн байхад нь янзалж ы төв рүү татан оруулах гээд жолоодоод явж байгаад 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагийн үед "Отгонбатыг ирж аваарай хэсэг унтаж амаръя" гэсэн. Тэгээд удаагүй Отгонбат дүү ын төвөөс "Ланд-80" маркийн саарал машинтай ганцаараа ирээд, намайг авсан. Отгонбат намайг "хоёулаа ойрхон явчхаад ирье" гэхээр нь би "за тэгье" гээд цаашаагаа " " гэх газар руу явж өглөөний 07 цаг өнгөрч байхад очсон. " "-ны эхний ын гармаар машинтай гараад ын эрэг дээр очиход " " дотор таван ширхэг шар өнгөтэй экскаватор эгнэж зогсчихсон тус тусдаа алт угаадаг гитаран буу тавьчихсан оос ус татдаг помп ашиглан экскаватораар ын эргийг ухаж угаалга хийж байсан. Отгонбат намайг "та экскаваторын оператор хийгээд ын цаана гаргаад өгөөч" гэхээр нь би " " дотор эгнээд шахуу зогсчихсон байсан таван экскаваторын хамгийн дээд талд нь зогсож байсан "Hyundai 3000LC- 7" маркийн шар өнгийн экскаваторыг жолоодож байтал манай ы Энх- Амгалан гэх залуу цагаан өнгийн машинтай ирээд "та нар одоо болиоч ээ, арай л дэндүү ухсан байна" гэхээр нь би янз бүрийн юм яриагүй. Удалгүй экскаваторыг ын эрэг дээр модон дотор аваачиж байрлуулсан. Тухайн өглөө ын эрэг дээр 4 ширхэг "Hyundai 3000" маркийн экскаватор, 1 ширхэг "Hyundai 2900" маркийн экскаватор байсан. Бүгд л газар ухаж алт угаах төхөөрөмж гитаран буу ашиглан угааж байсан би ямар хэмжээний алт олсон гэдгийг нь мэдэхгүй байна... Тэгээд тэр өдрийнхөө орой нэгдсэн зарын группд нөгөө Отгонбатын экскаватор ерөө ын эрэг дээр ухаж байсан үеийн зураг бичлэг тавигдсан байсан яг тухайн газарт байсан таван экскаватор, гурав нь тээврийн хэрэгслийн зураг бичлэг байсан би хараад шууд таньсан..." гэх мэдүүлэг (38-41 хуудас),

 

Гэрч Б.А-йн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр " " гэх газар луу явахад бэлэн болж би авч явах ус татах насос помп, шланк, хоол хүнс, түлш гээд бүгдийн бэлдчихсэн байсан хамт ажиллах хүн хэрэгтэй байсан болохоор д амьдардаг танил ах болох Баагий гээд ахтай уулзаж "хөдөө явж экскаватораар алт олборлох гэж байгаа цугтаа явж ажиллах уу би таныг өдрийн 100.000 төгрөгөөр цалинжуулъя" гэж хэлээд хамт авч явахаар болсон тэгээд тэр өдрийнхөө орой 17 цагийн орчимд байх экскаватораа өөрөө жолоодож хөлөөр нь " " гэх газар руу алхуулаад явсан хажууд Баагий ах миний эзэмшлийн Санато-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож дагаж явсан би экскаватор дээрээ авч явах эд зүйлүүдээ ачсан байсан, тэгээд бид хоёр нэлээд удаан явсан 07 дугаар сарын 07-ны шөнийн 03, 04 цагийн орчимд үүр цайрч эхэлж байхад " " гэх газарт очсон тухайн газар луу очих замдаа модон дотор нуусан байсан алт угаадаг гитаран буу байсныг өмнө нь очоод харчихсан байсан тэрийгээ экскаваторынхаа шанаганаас өлгөөд авч явсан. Баагий ах бид хоёр " Хясаа" гэх газарт очиход ын эхний гармыг гараад яг хажууханд нь 4 ширхэг "Hyundai" маркийн шар өнгөтэй экскаватор ын эрэг гитаран буу помп шланкаа холбоод байсан. Би ч хамгийн доод талд нь очиж дээр байсу помпашланкай холход ажиллаагүй байж байгаад удаагүй алт угаадаг шланкаа гитаран буутайгаа холбож шланкаар татах усаа оос авахаар экскаватораараа, буу угаадаг гитаран буугаа байрлуулж тавиад мөн адил помп, бэлдсэн, тэгээд бүгд тухайн газар ын эрэг дагуу эгнэж зогссон экскаваторууд бүгд газар иватораа зоритаран буун дээр тухайн шороогоо асгаж угааж эхэлсэн би бас экскаваторээх өөрөө жолоодож газар ухаж алт угаадаг гитаран буун дээр угааж эхэлсэн. Нээх удаагуй байж байтал бид нарын дээгүүр дрон нисэж байна гээд буга помаланкага гитаран буугаа экскаватораараа хажуу тийш нь унагаагаад помп шланкаа экскаватор дээрээ ачаад уул руу өгсөж модон дунд нуучхаад Баагий ахыг аваад шууд ын төврүү буцсан тэгээд тэр өдрийнхөө орой утсаа хараад фейсбүүкээ хараад байж байтал нэгдсэн зар дээр бидний " "-д ын эрэг дээр экскаватораараа газар ухаж гитаран буун дээр угааж байсан зураг бичлэг тавигдсан байсан. Тэнд байсан бүх экскаватор газар ухаж, помп, шланзаар ус татаж соруулж ажиллаж байсан. Харин миний хажууд , Сонинбаяр ах нар байсан, өөрсдөө гитаран буун дээр угааж байсан... миний хажууд шар өнгөтэй Hyundai 3000 маркийн экскаваторын оператор хийж байсан..." гэх мэдүүлэг (49-52 хуудас),

 

Гэрч Ч.П-н 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шөтөнд өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ы " алт" гэх газар руу хуурай дүү Отгонбатын хоёр экскаваторыг авч ирэхээр явсан. Намайг " алт" гэх газарт очиход " " нь дээр алт гарч байна, хүмүүс ажиллаад байна гэхээр нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг шилжих шөнө Отгонбатын хоёр экскаваторыг нэг нэгээр ээлжилж хөлөөр нь явуулж " " гэх газарт аваачсан... Намайг экскаватор авч очиход ын эрэг дээр манай ы Сонинбаяр, , , ангэрэл гэх хүмүүс гурван ширхэг экскаватортой байсан.." гэх мэдүүлэг (54-57 хуудас),

 

Гэрч Д.Г-н өгсөн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн сумын д төрж өссөн болохоор " " гэх газрын талаар мэднэ. 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай найз надтай уулзаад " " гэдэг газар мэдэх үү? надад экскаватор байна. " " дээр очиж хэд хоног ажиллах гэсэн юм. Тэнд алт гайгүй гараад байна гэнэ. Чи туслахаар цуг явчих гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр 2025 оны 07 дугаар сарын 06-наас 07- ны шилжих шөнө ы төвөөс ын экскаваторыг Тралер дээр ачиж " алт" гэдэг газарт аваачиж буулгаад цааш хөлөөр нь явуулж " " гэх газарт үүрийн 04 цагийн орчим аваачсан. Явахдаа ус татах насос, шланкаа экскаватор дээрээ уяж байрлуулсан байсан. " " нь дээр очиход ын эрэг дээр 4 экскаватор эгнээд зогсож байсан. экскаватороо 4 экскаваторын доороос нь хоёрдох эгнээнд байрлуулж, ойр хавийн шороог шанагдаж экскаватор зогсох суурь засаад, гитар нь буугаа байрлуулж шороо угаагаад нээх удаагүй байтал дээр зогсож байсан экскаватортой хүмүүс бужигналдаад дрон нисэж бичлэг хийсэн гитар нь буугаа экскаватороо ын эргээс аваад холдохоор нь бид бас гитаран буу, экскаватороо ын гарам гаргаж модон дотор нуусан. ... Манай найз экскаваторын оператор хийсэн. Би цуг очоод ын эрэг дээр хараад сууж байсан..." гэх мэдүүлэг (60-63 хуудас),

 

Гэрч С.Х-н 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2025 оны 07 дугаар сарын 06-аас 07-ны шилжих шөнө манай д амьдардаг , гээд 2 дүү миний СБА улсын дугаартай Dayun маркийн Тралер дээр шар өнгийн Hyundai 3000 маркийн экскаваторыг ы "Толгойт гэх газрын хажуугаас ачуулж " алт" гэх газар руу хүргүүлсэн. Би тээврийн хөлс 2,000,000 төгрer авсан..." гэх мэдүүлэг (66-67 хуудас),

 

Гэрч Г.А-н 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... ******* нь надаас 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шар өнгөтэй Hyundai Robex 3000LC-7 маркийн экскаваторыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2025 оны 06 дугаар сарын эхээр ******* нь 40,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн" гэх мэдүүлэг (69-70 хуудас),

 

"Нуман ай" ХХК-н 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13/078 дугаартай "Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг, нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцаагүй байна. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 2,023,876 төгрөгийн хохирол учруулсан байна. Нехен сэргээлтийн ажлын зардал нь 40,711 төгрөг болж байна" гэх шинжээчийн дүгнэлт (77-101 хуудас),

 

 Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/29-01/069-32 дугаартай Улсын байцаагчийн акт * нийт хохирлын хэмжээ 6,030,917 төгрөг болж байна" (106 хуудас)

 

"Онцгой үнэлгээ" ХХК-н 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ- 25/02/146 дугаартай “...13,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай робекс 3000 экскаватор 1 ширхэг, 1,000,000 төгрөнийн үнэлгээ бүхий гитаран буу 1 ширхэг,  250,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос буюу помп 2 ширхэг, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 м урттай шланк 1 ширхэг нийт 15,060,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (110-120 хуудас)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-р хуудас/,

Эд хөрөнгө битшшмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-24-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Бат-Оргилын томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27-р хуудас/,

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 132-135, 196-199-р хуудас/,

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1450-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 152-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 153-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 182-р хуудас/,

Шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 183-р хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл  /хх-ийн 185-р хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл өмчилж байсан талаарх лавлагаа /хх-ийн 186-р хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 187-р хуудас/,

Шүүгдэгчээс байгаль орчны хохирол төлбөр 6.072,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 207-208-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2025 оны дүгээр сарын 13-ны өдрийн 2531002890232 дугаартай прокурорын тогтоол / хх-ийн 168-172-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Мон Улсын нутаг дэвсгэр дэх , мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Б.О нь дээрх хууль журамд заасан тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг ы нутаг дэвсгэрт байрлах " " гэх нэртэй газарт дотор хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,023,876 төгрөгийн хохирол учруулсан нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг ы нутаг дэвсгэрт байрлах " " гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,023,876 төгрөгийн хохирол учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн "Нуман ай" ХХК-ийн шинжээч  дараах байдлаар дүгнэлт гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газар

- төгрөг

2

Газрын хэвлий

40,711- төгрөг

3

Хөрсөн бүрхэвч

- төгрөг

4

Ургамалын нөмрөг

- төгрөг

5

Усан орчин

           1,983,165 төгрөг

7

НИЙТ ДҮН

                      2,023,876 төгрөг

Нөхөн сэргээх ажлын зардал 40,711 төгрөг болно.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/29-01/069-32 дугаартай “... сумын Буурагчин 3 дугаар багийн нутаг " " гэх газарт техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх зөрчилд 2025.07.31-ний өдрийн 13/078 дугаартай "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Мон Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.5.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 40,711*2=81,422 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 1983165*3=5,949,465 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 6,030,917 төгрөг болж байна.…” гэх улсын байцаагчийн акт /хх-ийн 106-р хуудас/ авагджээ.

Шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт хохирол, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардал болох нийт 6,030,917 төгрөгийн  хохирол, нөхөн сэргээлтийн зардал 40,711 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлсөн болох нь хэргийн 207-208-р хуудаст авагдсан “Мөнгөн шилжүүлгийн” баримтаар тогтоогдож байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 6,030,917 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 40,711 төгрөгөөр тус тус тогтоогдсон. Энэ мөнгөн дүнг шүүгдэгч төлсөн талаарх баримт нь хэрэгт авагдсан байх тул энэ гэмт хэргийн улмаас төлөгдөх хохирол төлбөргүй байна. Ял хариуцлагын тухайд шүүгдэгч урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг үйлдээгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үр дагавар хохирол хор уршиг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгж буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг анхан шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, “******* ******* *******” компанид экскаваторын операторын ажил эрхэлдэг тул торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai robex-3000 LC7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй, экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг, ус татах насос буюу помп 2 ширхэг, шланк 2 ширхэгийг тус тус Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг, ы алт нэрт газар битүүмжилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэх дүгнэлтийг,

Шүүхээс шүүгдэгч Б.О-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу ын усанд алт олборлох үйл ажиллагаа явуулсан, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн торгох хэмжээн нь тохиромжгүй гэж дүгнэн шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-т мэдэгдэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 3000LC-7  маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, 1,000.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэг,  250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэг, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий шланк 1 ширхэг зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон байна. /хх-ийн 118-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Иймд дээрх техник тоног төхөөрөмж нь ямар нэгэн бичиг баримтгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх ба 13,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 3000LC-7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэг, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 метрийн урттай шланк 1 ширхэг зэргийг улсын орлого болгож, 1,000.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** овгийн Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.О-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай Робекс 3000LC-7 маркийн арлын дугааргүй, улсын дугааргүй шар өнгийн экскаватор 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 2 ширхэг, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 метрийн урттай шланк 1 ширхэг зэргийг улсын орлого болгож, 1,000.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ