| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0187/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/211 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/211
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогтой *******ын Мөнхбатад холбогдох эрүүгийн ******* тай, 16/202*******/0****/Э индекстэй хэргийг 202******* оны 09 сарын 2*******-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19*** оны ** сарын **-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, ******* ******* ******* ХХК-д экскаваторын операторчин ажилтай, ам бүл , эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа ял шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 0 сарын 27-ны өдрийн 76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 зүйлийн 12.-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 2009 оны 11 сарын 2*******-ны өдрийн 126 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21******* зүйлийн 21*******.-т зааснаар 0 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* ургийн овогтой *******ын Мөнхбат Регистрийн : /ХЛ8*******070679/
Хэргийн товч агуулга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн дахь т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 202******* оны 08 сарын 07-08-нд шилжих шөнө 00 цаг 0 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум ******* тоот айлын хашаанд орж хэрүүл маргаан үүсгэн хохирогч П.Солонгын зүүн нүд орчимд гараараа цохисны улмаас түүний биед зүүн зовхинд шарх, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: ”... Би 202******* оны 08 сарын 07-ны өдөр ажлаасаа амраад ирсэн байсан. Гэр бүлийнхээ найзынд гэр бүлээрээ сууцгааж байсан. Эхнэртэйгээ маргалдаад гараад явсан. Гарч яваад зүс таних н.Батдэлгэр гэх ахтай нэлээн орой таарсан. Хоёулаа хаана очиж уух вэ гэхэд “Манай таньдаг н.Түвшин гэх ах байдаг. Тэр айл руу ороод хоёулаа уучихъя” гэж хэлсэн. Ах бид хоёр нэлээн согтолттой байсан. Тэр айлд хэдэн цагт орсноо санахгүй байна. Их орой болсон байсан. Айлд ороход - эмэгтэй хүн байсан. Би гал байна уу гэж асуусан. Би согтолттой байсан учраас тэр хүмүүстэй хэрүүл, маргаан хийсэн. Тэр айлаас хэрэлдэж байгаад гарах шиг болсон. Хохирогч гэх хүний нүд рүү цохисноо мэдэж байна. Яагаад цохисноо санахгүй байна. Хохирогчтой ажилдаа явахаасаа өмнө уулзаад “Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр гэмшиж байна, бүх эмчилгээний зардлыг бүрэн төлж өгье” гэж хэлсэн. Хохирогчийнхоо хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна...” гэжээ.
Хохирогч П.Солонгын 202******* оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 202******* оны 08 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт гэр бүлийн хамтаар үеэл дүү болох ийнд хэд хоног амрах зорилгоор ирсэн. Тэгээд бид хэд орой 2 цаг өнгөрөөгөөд унтахаар болсон. Тэгээд бид хэд унтаж байхад шене 00 цаг 0 минутын орчимд гаднаас согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн зүс үл таних 2 залуу дүүгийн гэр рүү шууд ороод ирсэн. Тэгээд тэр 2 орж ирснээ бид хэдээс "гал байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлээд, манай дүү "манайхаас гар" гэж хэлсэн. Тэгсэн чинь бид хэдийг "монгол хүн байж гал байдаггүй юм уу" гээд хэл амаар доромжлоод, нэг залуу нь "намайг таних уу би нэр төртэй хүний хүүхэд, *******ын Мөнхбат гэдэг, Сэлэнгэ даяараа намайг мэднэ" гээд орилоод байсан. Тэгээд бид хэд тэр 2 залууг хашаанаасаа хөөж гаргахад 71-62 СЭА улсын тай цагаан өнгийн Приус 0 маркийн машиныг нэг нь жолоодоод, нөгөөх нь хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд хашааны гаднаас хөдөлснийхөө дараа тэр 2 залуу буцаж ирээд хашаанд орж ирээд нэг жижиг намхан бор залуу нь миний нүд рүү цохисон. Тэгээд намайг цохичхоод шууд машиндаа суугаад зугтаад явсан. Тэгээд манай үеэл дүү цагдаад дуудлага өгөөд, би эмнэлэг рүү очиж тусламж авсан.... Би тухайн залууд цохиулсныхаа дараа миний зүүн нүдний хөмсөг сэтэрч цус гоожоод байсан тул Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт очин оёдол тавиулсан. Үүний маргааш өглөө нь ******* өвдөөд байсан тул дахин эмнэлэг дээр очиж рентген зураг авхуулахад миний хамар хугарсан байна гэж хэлсэн. Миний хувьд тухайн үйл явдалтай холбоотойгоор өөрийн биед учирсан бодит хохирлын зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй." гэх мэдүүлэг /06-08 хуудас/,
Гэрч гийн "... Тухайн өдөр буюу 202******* оны 08-р сарын 07- ноос 08-нийг шилжих шөнө би өөрийн хадам эгч болох Ундармаагийн гэрт амарч байх үед шөнийн 00:0 цагийн орчимд зүс таних дүү Мөнхбат болон Дэглий гэж хочлон дууддаг ах 2 гаднаас нэлээн согтуу, архи уусан байдалтай орж ирэнгүүт нь манай дүү Одноо, Солонгоо, Ундармаа эгч бид босож ирээд тэр 2-ыг шөнө оройгоор айл амьтнаар орж ирлээ гэж хэлээд хашаанаасаа гаргасан. Энэ үед Мөнхбат нь нэлээн согтсон байдалтай "та нар намайг мэдэх үү, би бол нэртэй айлын цөстэй хүү шүү, намайг *******ын Мөнхбат гэдэг юм" гээд л орилоод байхаар нь манай дүү Одноо цагдаа дуудна гээд гэр рүү орж утсаа авах гээд ортол нөгөө Мөнхбат нь гэнэт л гүйж ирээд миний хажууд зогсож байсан Солонгоо гээд дүүг маань шууд тас гээд дуу гартал нь цохиод автал Солонгоо шууд "өө наадах чинь намайг цохичихлоо" гэж орилоод нүүрээ дараад тонгойтол гэрээс Одноо гарч ирээд бид 2 Солонгын нүүрийг харахад түүний хөмсөг нь задарсан байдалтай нүүр дүүрэн цус болчихсон байсан тул бид нар шууд эмнэлгийн байгуулга руу явцгаасан. Би тэр Солонгыг цохисон Мөнхбат гэх залууг зүс мэднэ. Харин Дэглий ахыг бол танина аа. Харин нэрийг нь сайн санахгүй байна, миний анзаарч харснаар бол Солонгыг зүгээр зогсож байхад нь Мөнхбат шууд гүйж ирээд л баруун гараараа цохиод авсан. Харин гартаа юм хум барьсан эсэх талаар нь анзаарч хараагүй." гэх мэдүүлэг (19-20 хуудас),
Гэрч ийн "... Би 202******* оны 08 сарын 07-ны өдөр өглөөнөөс эхлээд орой болтол гэрийнхээ ойр орчмоор гудмынхаа найзуудтайгаа хамт архи уусан, нэг жаахан тасарч сэрээд хартал манай дүү болох Гантулгын найз Мөнхбат гэх залуутай уулзаж Мөнхбат надад нэг шил архи авч өгөөд тэр архинаас нь би хувааж уучхаад өөрийн танил ах Түвшин ахтай хамт архи уух гээд Түвшин ах, Ундармаа эгч 2-ын гэрт нэлээн шөнө болсон хойно ортол Мөнхбат нь тэнд байсан нэг эмэгтэйгээс "гал байна уу" гэж асуутал хэдэн эмэгтэйчүүд босож ирээд "та нар яахлаараа манай гэрт хар шөнөөр орж ирдэг юм, гарцгаа" гэж хэлээд уурлаад гэрээсээ хөөгөөд гаргасан. Энэ үед нь Мөнхбат нь нөгөө эмэгтэйчүүдтэй "монгол хүмүүс байж" гэсэн юм яриад хэрүүл хийгээд байхаар нь би "боль боль 2-лаа явъя" гэж хэлээд Мөнхбатыг тэр хүмүүсээс салгах гээд өөрөө ч согтуу, нөгөө Мөнхбат маань ч согтуу байсан болохоор салгаж чадахгүй байсан. Угаасаа над шиг хөгшин хүн чинь тэр залуу хүнийг яаж ч гүйцэх вэ дээ, тэгж байгаад би гэртээ хариад унтчихсан. Түвшин ах болон Ундармаа эгч 2-ын гэрт орох үед би бол нэлээн согтолттой байсан, дүүгийн найз Мөнхбат бас л нэлээн согтолттой байсан. 2 билүү эмэгтэйтэй л хэрүүл хийгээд би, чи дээрээ тулаад байсан. Би Мөнхбатыг салгаж авч явах гээд чадахгүй байсан тул гэртээ хариад унтаад өгсөн. Цохилдож зодолдсон талаар мэдэхгүй байна аа." гэх мэдүүлэг (2-2******* хуудас).
Гэрч ийн 202******* оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Тухайн өдөр буюу 202******* оны 08-р сарын 07- ноос 08-нийг шилжих шөнө би өөрийн гэр буюу ******* сумын *******-р -р тоот байшинд амарч байх үед шөнийн 00:0 цагийн орчимд үл таних, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өндөр, нам 2 эрэгтэй хүн гэрт шууд зөвшөөрөл авалгүй ороод ирсэн. Гэрт орж ирээд гал байна уу гэж асуухад нь манай гэрт амарч байсан ээж болон Намжилмаа эгч 2 намайг дуудаад "Одноо босоорой гэрт гаднын хүн ороод ирсэн байна" гэж хэлхээр нь би тухайн 2 хүнийг гэрээс гаргахад, миний араас Солонгоо эгч, ээж, Намжилмаа эгч бас босож ирээд нөгөө 2 залууг хамт гэр болон хашаанаасаа гаргасан. Энэ үед тухайн 2 залуугийн нэг болох жижгэвтэр биетэй залуу нь бидэн рүү хандаж "монгол хүмүүс байж яасан сүртэй юм, та нар намайг мэдэх үү, би бол нэртэй айлын цөстэй хүү шүү" гээд орилоод байхаар нь би тухайн залууд хандаж "чи одоо хэн юм, хэдэн цагт хаана орж ирээд биднийг доромжлоод байгаа юм бэ" гэхэд миний урдаас "намайг *******ын Мөнхбат гэдэг юм, бүгд намайг мэднэ" гэж орилоод байхад, тухайн залуутай хамт явж байсан арай өндөр залуу нь тэр орилоод байсан залууг авч яваад, машиндаа сууцгааж хөдлөөд, явж байснаа зогсохоор нь би "за ер нь цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна" гэж бодоод цагдаад дуудлага өгөх гээд гэрээс орж утсаа аваад буцаад гарах үед Солонго эгч над руу "Одноо энэ хүн чинь намайг цохичихлоо" гэж хэлхээр нь би Солонгоо эгч дээр очоод хартал Солонгоо эгчийн нүүр нь цус болчихсон байдалтай байсан тул бид нар эмнэлгийн байгуулга руу явцгаасан. Харин нөгөө эгчийг цохисон гэх залуу нь машиндаа суугаад явчихсан байсан, тэр 2 хүний хувьд бол согтолтын зэрэг өндөртэй байна гэж харагдсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь илтэд мэдэгдэж байсан. Би тэр 2 хүнийг огт танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байна лээ. Мөн эгчийг маань цохисон залуу бол өөрийгөө намайг *******ын Мөнхбат гэдэг юм, бүгд намайг мэднэ гэх зэргээр орилоод байсан бөгөөд биеийн хувьд 160-16******* см өндөртэй, бор царайтай жижиг халимаг үстэй, туранхайвтар хүн байсан. Тухайн залуу нь Солонго эгчийн биед хэрхэн ямар байдлаар халдсан талаар би хараагүй, яг цохиулах үед бол манай гэрт байсан Намжилмаа эгч хажууд нь хамт байсан" гэх мэдүүлэг /16-17-р хуудас/
Гэрч гийн 202******* оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 202******* оны 08-р сарын 07-ноос 08-нийг шилжих
шене би өөрийн хадам эгч болох Ундармаагийн гэрт амарч байх үед шөнийн 00:0 цагийн орчимд зүс таних дүү Мөнхбат болон Дэглий гэж хочлон дууддаг ах 2 гаднаас нэлээн согтуу, архи уусан байдалтай орж ирэнгүүт нь манай дүү Одноо, Солонгоо, Ундармаа эгч бид босож ирээд тэр 2-ыг шөнө оройгоор айл амьтнаар орж ирлээ гэж хэлээд хашаанаасаа гаргасан, энэ үед Мөнхбат нь нэлээн согтсон байдалтай "та нар намайг мэдэх үү, би бол нэртэй айлын цөстэй хүү шүү, намайг *******ын Мөнхбат гэдэг юм гээд л орилоод байхаар нь манай дүү Одноо цагдаа дуудна гээд гэр рүү орж утсаа авах гээд ортол, Нөгөө Мөнхбат нь гэнэт л гүйж ирээд миний хажууд зогсож байсан Солонгоо гээд дүүг маань шууд тас гээд дуу гартал нь цохиод автал Солонгоо шууд "өө наадах чинь намайг цохичихлоо" гэж орилоод нүүрээ дараад тонгойтол гэрээс Одноо гарч ирээд бид 2 Солонгоогийн нүүрийг харахад түүний хөмсөг нь задарсан байдалтай нүүр дүүрэн цус болчихсон байсан тул бид нар шууд эмнэлгийн байгуулга руу явцгаасан, ийм л зүйл болсон. Би тэр Солонгоог цохисон Мөнхбат гэх залууг зүс мэднэ, харин Дэглий ахыг бол танина аа, харин нэрийг нь сайн санахгүй байна. Мөнхбат болон Дэглий гэж хочлон дууддаг ах 2 бол нэлээн их согтолттой байна гэж харагдсан. Миний анзаарч харснаар бол Солонгоог зүгээр зогсож байхад нь Мөнхбат шууд гүйж ирээд л баруун гараараа цохиод авсан, харин гартаа юм хум барьсан эсэх талаар нь анзаарч хараагүй. Тухайн үйл явдал 202******* оны 08-р сарын 07-наас 08-нийг шилжих шене 00:00-01:00 цагийн орчимд хадам эгч болох Ундармаагийн гэрийн хашаан дотор болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Э.Болрзаяагийн 202******* оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 202******* оны 08-р сарын 07-ны өдөр би нөхрийн хамт өөрийн гэр бүлийн найзууд болох Ганболд, Эрдэнэбилэг нарын гэрт очиж Сэнгүр нэртэй 2. литрийн савлагаатай пивоноос ширхгийг авч ууцгаасан, ингээд уугаад сууж байх үедээ би нөхөртэйгөө а зэрэг маргалдсаны улмаас орой 2:00 цагийн орчимд 2 хүүхдээ аваад өөрийн төрсөн ээжийн гэр рүү очоод амарцгаасан, миний араас манай нөхөр бас удалгүй гараад явсан байна лээ, үүний маргааш нь буюу өнөөдөр би өөрийн найз Дөлөө гэх хүнээс "танай гэрт цагдаагийн алба хаагч нар ирээд явсан байна, Мөнхбат өчигдөр асуудал гаргасан юм шиг байна" гэж хэлсний дагуу ийм үйл явдал болсон талаар сонссон. Мөнхбатын хувьд архи даах чадвар а бөгөөд хурдан согтдог, тухайн үед бол ер нь уусан пивондоо нэлээн халчихсан байсан. Мөнхбатын хувьд архи уусан үедээ хааяа нэг а зэрэг агсраад хэрүүл маргаан үүсгэдэг боловч, гар хүрч зодоод байдаг асуудал бол байхгүй, зарим үед бол зүгээр гэртээ ирээд амарчихдаг...” гэх мэдүүлэг /22-р хуудас/,
Гэрч ийн 202******* оны 08 сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 202******* оны 08 сарын 07-ны өдөр өглөөнөөс эхлээд орой
болтол гэрийнхээ ойр орчмоор гудмынхаа найзуудтайгаа хамт архи уусан, нэг жаахан тасарч сэрээд хартал манай дүү болох Гантулгын найз Мөнхбат гэх залуутай уулзаж Мөнхбат надад нэг шил архи авч өгөөд тэр архинаас нь би хувааж уучхаад өөрийн танил ах Түвшин ахтай хамт архи уух гээд Түвшин ах, Ундармаа эгч 2-ын гэрт нэлээн шене болсон хойно ортол Мөнхбат нь тэнд байсан нэг эмэгтэйгээс гал байна уу гэж асуутал хэдэн эмэгтэйчүүд босож ирээд "та нар яахлаараа манай гэрт хар шенеөр орж ирдэг юм, гарцгаа" гэж хэлээд уурлаад гэрээсээ хөөгөөд гаргасан, энэ үед нь Мөнхбат нь нөгөө эмэгтэйчүүдтэй "монгол хүмүүс байж” гэсэн юм яриад хэрүүл хийгээд байхаар нь би "боль боль 2-лаа явъя" гэж хэлээд Мөнхбатыг тэр хүмүүсээс салгах гээд өөрөө ч согтуу, нөгөө Менхбат маань ч согтуу байсан болохоор салгаж чадахгүй байсан, угаасаа над шиг хөгшин хүн чинь тэр залуу хүнийг яаж ч гүйцхэв дээ, тэгж байгаад би гэртээ хариад унтчихсан. Түвшин болон Ундармаа нарын гэрт орох үедээ би өөрөө шал согтуу байсан юм чинь тэр хүмүүсийг яаж мэдхэв дээ. Түвшин ах болон Ундармаа эгч 2-ын гэрт орох үед би бол нэлээн согтолттой байсан, дүүгийн найз Мөнхбат бас л нэлээн согтолттой байсан. 2 билүү -н эмэгтэйтэй л хэрүүл хийгээд би, чи дээрээ тулаад байсан, би Мөнхбатыг салгаж авч явах гээд чадахгүй байсан тул гэртээ хариад унтаад өгсөн, цохилдож зодолдсон талаар мэдэхгүй байна аа. Тухайн үйл явдал 202******* оны 08-р сарын 07-наас 08-нийг шилжих шөнө Түвшин ах болон Ундармаа эгч нарын гэрийн хашаанд л болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-2*******-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 08 сарын 11-ний өдрийн СЭЛ072*******/29 тай "П.Солонгын биед зүүн нүд орчимд гараараа цохисны улмаас түүний биед зүүн зовхинд шарх, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /28-29-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 0-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн *******-8-р хуудас/,
Гэмт хэрэг хүлээн авсан талаарх гомдол мэдээлэл /хх-ийн 02-р хуудас/,
Хохирогчоор П.Солонгыг тогтоох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 0-р хуудас/,
Хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 22,70 төгрөгийн тусламж авсан тусламж үйлчилгээний хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 11-р хуудас/
Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******0-*******2-р хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн **************-р хуудас/,
Шүүгдэгчийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн *******6-р хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн *******7-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 8-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******9-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/,
Хохирогчийн эрүүл мэндийн картын хуулбар /хх-тйг 62-6-р хуудас/,
Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 66-67-р хуудас/,
Шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 22,70 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 69-р хуудас/,
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 897,618 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 70-р хуудас/,
Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлт /хх-ийн 71-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ******* нь 202******* оны 08 сарын 07-08-нд шилжих шөнийн 00 цаг 0 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сум ******* тоот айлын хашаанд орж хэрүүл маргаан үүсгэн хохирогч П.Солонгын зүүн нүд орчимд гараараа цохисны улмаас түүний биед зүүн зовхинд шарх, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүл мэндийн даатгалын санд 22,70 төгрөгийн хохирол, хохирогч П.Солонгын эрүүл мэндэд учирсан хохирол 897,618 төгрөгийг тус тус учирсныг бүрэн төлсөн байна. /хх-ийн 69-70-р тал/
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******ын Мөнхбат нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байх тул гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас П.Солонгын эрүүл мэндэд хөнгөн зэргийн зэргийн хохирол учирсан. Хохиролтой холбоотойгоор эмчилгээний зардлаа авсан гэж мэдэгддэг. ,000,000 төгрөг нь бүхэлдээ биш ч гэсэн тодорхой хэмжээний төлбөр өгсөн нь хавтаст хэрэгт харагдаж байна. Хохирогч бичгээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, хохирол гаргуулахаас татгалзсан бичгийг гаргаж өгсөн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын санд учирсан эмчилгээний зардалтай холбоотой зардлыг төлж барагдуулсан байгаа учраас иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Ял хариуцлагын тухайд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, үр дагаварт үндэслэх ёстой байдаг. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Хохирол төлбөр төлсөн байгаа нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд нь 2 удаа ял шийтгүүлсэн байгаа ч гэсэн энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлд заасан буюу энэ төрлийн гэмт хэргийг санаатайгаар дахин үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлууд хохирогчийн өөрт учирсан хохирол түүний үр дагаврыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар 0 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд “******* ******* *******” ХХК-д экскаваторын операторчин ажилтай, ам бүл , эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. зүйлд зааснаар оногдуулах торгох ялыг сарын хугацаанд члэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 202******* оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хорихоос өөр төрлийн ялын санал гаргасантай холбогдуулаад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэх дүгнэлтийг илэрхийлсэн.
Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 зүйлийн 1 дэх т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1 дэх т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг сарын хугацаанд члэн төлж барагдуулахаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. зүйлийн ******* дахь т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1*******,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдэв.
Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 зүйлийн 1, 2, , 6.6, 6.7, 6.8 зүйлийн 1, , 6.10, 6.1, 7.1 зүйлийн 1 дэх т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогтой *******ын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх т зааснаар шүүгдэгч *******ад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. зүйлийн дэх т зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд члэн төлүүлэхээр тогтоосугай.тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. зүйлийн ******* дахь т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1*******,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
*******. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 22,70 төгрөгийн хохирол, хохирогч П.Солонгын эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 897,618 төгрөгийг тус тус учирсныг бүрэн төлсөн болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 зүйлийн дэх т зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 зүйлийн 1 дэх т зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ