Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01955

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01*55

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

 

    Хариуцагч: 

     Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М,

хариуцагчийн төлөөлөгч Г.Д,

гуравдагч этгээд З.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.ЛхамС нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. НэхэмжлэгчБ.Ц нь хариуцагч Г.Бд холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн**** тоот нотариатчийн Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаарджээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Боргочууд овгийн Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол. **-р байрны * тоот хаягт орших орон сууцанд өөрийн дүү Т, Б, А нарын хамт 2002 оноос хүртэл 20 гаруй жилийн хугацаанд байнга амьдарч байгаа юм. Уг орон сууц нь миний өвөө Ц.Г, эмээ Д.Г нарын байр бөгөөд дүү бид нарын аав Г. аав, ээжтэйгээ энэ орон сууцанд хамт амьдарч байхдаа бидний ээж З.А 1**5 онд гэр бүл болсон ба улмаар Чех улсад очиж ажиллахаар хоёулаа 1**7 онд явцгааж, өвөө, эмээ хоёр үлдсэн юм билээ. Энэ үед аавын төрсөн эгч болох Г.А, Г.Б нар нь өөрсдийн гэр бүлийн хамт тус тусдаа амьдардаг байснаас гадна, аавыг гадаадад ажиллаж байх үед буюу 1**8 оны 5-р сарын 26-ны өдөр уг орон сууцыг эмээ Д.Г өөрийн нэр дээр хувьчилж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 6*43 тоот гэрчилгээ авсан байна. Миний аав Г.Б нь дээр нэр дурдсан төрсөн 2 эгчтэй, айлын отгон хүү байсан учир өвөө, эмээ нар маань монгол уламжлал, ёс заншлаа дагаж өөрсдийн орон сууцыг ганц хүүдээ өвлүүлнэ гэдэг байсныг бүгд мэддэг байсан байна. Аав, ээж 2 гадаадад ажиллаж амьдарч байх хугацаандаа 4 хүүтэй болсны ууган нь болох миний бие 1**7 оны 12-р сарын 05-ны өдөр Чех улсын Брно хотод, дүү Б.Т 1**8 оны 12-р сарын 31-ны өдөр, дүү Б.Б 2000 оны 4-р сарын 28-ны өдөр, дүү Б.А2001 оны *-р сарын 14-ний Польш улсын Варшав хотод төрцгөөсөн болно. Бид нар гэр бүлээрээ 2002 оны 1-р сард Монголд ирэх болсныг мэдээд аавын том эгч Г.А тухайн үед шинээр ашиглалтад орсон Рк" хотхонд шинэ байр эмээ Д.Гт худалдан авч өгснөөр эмээ өөрийн орон сууцаа чөлөөлж манай гэр бүлд үлдээсэн ба бид өөрсдийн орон сууцанд ам бүлээрээ амьдарч байтал аав маань 2010 оны 7-р сарын 15-нд гэнэт нас барж дүү бид нар өнчирч хоцорсон юм. Аавыг нас барсны дараа эмээ: -Аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Ад өвлүүлж үлдээнэ гэж бидэнд хэлсэн. Гэвч эмээ Д.Г уг орон сууцыг шилжүүлж өгч чадаагүй байхдаа 20** оны 5-р сарын 3-ны өдөр нас барж, аавын төрсөн эгч Г.А, Г.Б нар хууль ёсны өвлөгч болсон бөгөөд бид нар эмээгийн хүсэл ёсоор дүү Б.Ад шилжүүлж өгнө гэдэгт итгэж байсан юм. Гэтэл эмээг нас барснаас хойш 1 жил өнгөрөөгүй байхад буюу 2022 оны 3-р сарын 5-ны өдөр том эгч Г.А нас барснаар өвлөх эрх нь Монгол улсын иргэний хуулийн 52*-р зүйлийн 52*.1 дэх хэсэгт заасны дагуу түүний төрсөн хүү Э.С, Ж.О нарт шилжсэн болно. Г.Б, Э.С, Ж.О нар уг орон сууцыг хуульд заасны дагуу өвийн журмаар хүлээж авах талаар ямар ч яриа гараагүй, эмээ Д.Гын нэр дээр байдаг уг орон сууцны **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь эх хувиараа Э.С ах дээр хадгалагдаж байгаа зэргээс үүдэн өвлөх эрхээсээ татгалзаж, өөрсдөө шийдвэр гаргаж эмээгийн хүсэл ёсоор дүү Б.Ад шилжүүлж өгөх юм байна гэсэн ойлголттой бид нар явж ирсэн юм. Түүнчлэн Г.Б эгч 2022 оны 10-р сард манай ээж З.Ацэцэг рүү утсаар ярьж Э.С дээр байгаа баримт бичгүүдийг авч орон сууцыг Б.А руу шилжүүлж авахгүй бол бусад ач, зээ нар нь булаацалдаж магадгүй шүү гэж сануулж байснаас үзэхэд тэрээр хуульд заасан хугацаанд өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ оруулах өргөдөл нотариатчид гаргаагүй байсан нь тодорхой байгаа юм. Гэтэл энэ 12-р сарын эхээр намайг ажил дээрээ байхад Г.Б эгч над руу утсаар ярьж:-Танай байрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргуулж авсан. Та нар байраа даруйхан чөлөөлж өгөөрэй. Би Г.А эгчийн миний нэр дээр байдаг 6 компанийн өрийг танай байрыг зарж барагдуулмаар байна гэж хэлсэн. Би тухайн үед нь сайн ойлгоогүй, бид нараар тоглоом шоглоом хийж байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Харин 12-р сарын 15-ны өдөр Сайн байна уу. Байр суллах хугацаагаа бичээрэй. Мэдээ хэлснээс хойш 14 хонолоо гэсэн чатыг улсын бүртгэлийн ********* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний зургийн хамт хүлээж аваад ярьж байсан зүйл нь үнэн юм байна гэдгийг ойлголоо. Чатаар ирүүлсэн зургаас үзэхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Г.И нь Г.Быг бидний одоо амьдарч байгаа орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлтийн Ү-********* дугаарт бүртгэж, 2022 оны 11-р сарын 14-ний өдөр ********* дугаар гэрчилгээ олгожээ. Г.Б нь бидний 20 гаруй жил байнга тасралтгүй амьдарч байгаа, өвөө эмээ нараас бидний эцэгт өвлөгдөх ёстой эд хөрөнгө болох энэ орон сууцыг өвлөж авах талаар урьд өмнө нь ямар ч асуудал гаргаж тавиагүй мөртлөө бидний эмээг нас барснаас хойш 1 жил 7 сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэнэт өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан үүнийгээ талийгаач эгч Г.Агийн өрийг дарахын тулд байрыг зарж борлуулахаас өөр аргагүй байдалд хүрснээс шалтгаалсан мэтээр тайлбарлаж байгаа нь хэтэрхий үнэмшилгүй байна. Өвлөгдсөн эд хөрөнгийн өмчлөх эрхийн тухай улсын бүртгэлд бүртгүүлэхэд үндэслэх гол баримт бичиг бол Монгол улсын Иргэний хуулийн 531-р зүйлд зааснаар өвлөгчид олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ" байх ёстой. МУ-ын Нотариатын тухай хуулийн 43-р зүйлд өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримтыг нотариатчаас өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэл болгох баримт бичиг болохыг хуульчилсан байна. Гэтэл эмээ Д.Гын нас барсныг гэрчлэх*********** тоот гэрчилгээ, дээрх орон сууцны өмчлөх эрхийг эмээ Д.Гын нэр дээр бүртгэсэн 1**8 оны 5-р сарын 26-ны өдрийн **** дугаартай гэрчилгээ нь эх хувиараа одоо хүртэл түүний зээ хүү Э.С дээр хадгалагдаж байхад ямар аргаар өөрийн өвлөх эрхээ баталгаажуулсан баримт материалыг улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгсөн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Г.Б нь дээрх баримт материалыг бүрдүүлэхдээ нотариатчийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан хууль бус арга хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Аль тойрогт харьяалагддаг, хэн гэдэг нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг миний хувьд хувиараа мэдэж тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад тухайн нотариатч нь Г.Бтай үгсэн хуйвалдаж хууль зөрчсөн ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Бид нотариатын үйлдлийн талаар тусдаа нэхэмжлэл гаргах болно. Нэхэмжлэлийн шаардлагаа Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тодорхойлсон боловч уг шаардлагыг Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулж байна гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь Ц.Г, Д.Г нарын 2 дахь охин болж 1*60 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр мэндэлсэн бөгөөд өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ** дүгээр байрны * тоотод оршин суудаг байсан. 1**5 оны Өмч хувьчлалын тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрсдийн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ** дүгээр байрны * тоотод байрлах 2*м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хувьчлан авах боломж бүрдсэн тул Г.Бын хувьд холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагад бүрдүүлэн өгч 1**8 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх Д.Гын нэр дээр гаргуулан авсан байдаг. Уг орон сууцанд Г.Бын бага дүү Г.Бы гэр бүлийнхэн 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Г.Б нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хариуцагч Г.Бын эх Д.Г нь 20** оны 05 дугаар сарын 03-ны өдөр 84 насандаа өвчний улмаас, төрсөн эгч Г.А нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөн өвчний улмаас нас барсан байдаг. Ийнхүү төрсөн эгч Г.А, төрсөн дүү Г.Б нар нас барснаар Г.Б нь эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ** дүгээр байрны * тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөгч болсон тул өв нээгдсэн газрын нотариатчид хүсэлтээ гаргаж Нийслэлийн тойргийн нотариатч М.Хаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр**** тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-г авсан. Иймд Г.Б нь хууль ёсны ганц өвлөгч, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид тус тус нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Г.Бын отгон дүү Г.Б нь дээр дурдсанчлан 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Г.Б нь өв нээгдэх үеэс даруй 10 жилийн өмнө нас барсан байна. Мөн Г.Б, Г.Б, Г.А нарын эх Д.Г нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй, талийгаач эмээ Д.Г нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй, талийгаач эмээ Д.Г амьд ахуйдаа ...аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Ад өвлүүлж үлдээнэ... гэж хэлсэн, амласан гэх үйл баримт нь гэрээслэлийн хэлбэрийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул Г.Б, түүний гэр бүлийн гишүүд, нэхэмжлэгчБ.Цийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өв залгамжлах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй юм. ИймдБ.Ц нь хууль ёсны ганц өвлөгч болох Г.Бын өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Ацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч худал ярилаа. Г.Б эгч ээжийг өнгөрөхөөс өмнө 1 сарын өмнө ирсэн. Ээжийг хэвтэрт байхаас нь эмнэлгээр ганцаараа явж байсан. Г.А эгч маань хэлж байсан Г.Б мөнгө хэрэг болохоор гүйж ирдэг хүн. Ээжийг сахиулаад хэрэггүй гэж байсан. 2010 онд манай нөхрийг бурхан болоод 4* хоног болоогүй байхад шөнө 2 цагт манай нөхрийн үнэтэй машиныг авч байсан. Гэрчилгээг хадам ээж амьд байхдаа Г.А хоёулаа нотариат дуудаад Б.Агийн нэрийг нэмүүлье, юу ч болоо билээ гэхэд нь би ээж минь бие чинь муу байхад юун нотариат явах гээд Э.Сг дуудаад гэрчилгээг нь буцааж өгсөн. Г.А эгч хэлж байсан. Г.Баа би чамд 3, 4 байр өгсөн бүгдээр нь чи тоглосон. Энэ 4 хүүхдийн байраар нь тоглоод үзээрэй гэж хэлж байсан. Тэгэхэд Г.Б эгч надад хамаагүй, би оролцохгүй гэж хэлж байсан. Г.А эгчийн нас барснаас хойш надтай 2. 3 удаа утсаар ярьсан. Ээжийн нэр дээр юу юу байна. Чи ээжийг сахиж байсан, мэдэж байгаа. Ээжийн нэр дээр юу байгааг чамаас асуугаад гэрчилгээг Б.Агийн нэр дээр болгоё гэхээр нь тэг тэг гэсэн. Ээжийн регистрийн дугаарыг хэлээдэх бичиг баримтыг Б.Агийн нэр дээр шилжүүлье гэхээр нь Г.Стэй ярихад яахын наад Г.Б эгч чинь хуурамч юм хийх гэж байгаа байх, битгий өг гэхээр нь за гээд өнгөрсөн. Гэтэл гэнэт байрнаас гар гэж хэлсэн. 2000 оноос хойш энэ байрны бүх төлбөр миний дансаар төлөгдсөн. Г.Б эгчийг ийм асуудал гаргана гэж бодоогүй, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэв.

 

5. Нэхэмжлэгчээс 1**8 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Д.Гын*********** тоот нас барсны гэрчилгээ, Г.Бы ********** тоот нас барсны гэрчилгээ, Ц. Г, Д.Г нарын 4*0 тоот гэр бүлийн дэвтэр, Д.Гын олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн ***** тоот дэвтэр, З.Ацэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар,Б.Ц, Б.Т, Б.Б, Б.А нарын оршин суугаа газрын лавлагаа зэргийг ирүүлсэн байна. /1-р хх-ийн 6-15/

 

6. Хариуцагчаас өвийн бүртгэлийн хуудас,**** тоот Нотариатч М.Хын өвлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ************** тоот төрөл садангийн лавлагаа, *************тоот 1 дүгээр маягтын лавлагаа, Г.Агийн нас барсны лавлагаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 33-41/

 

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдүүлэг, 2022 оны 11 07-ны **** тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчийн Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай дүгнэлт, ********* тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн ** тоот тогтоол, нийслэлийн Хан-Уул дүүргийн Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан ба гэрчээр Э.Сгээс мэдүүлэг авч, тэмдэглэлийг хавсаргасан. /1-р хх-ийн 43-45, 53-55, 74-84, 86-87/

            

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Өвлөгдсөн эд хөрөнгийн өмчлөх эрхийн тухай улсын бүртгэлд бүртгүүлэхэд үндэслэх гол баримт бичиг бол Монгол улсын Иргэний хуулийн 531-р зүйлд зааснаар өвлөгчид олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ" байх ёстой. МУ-ын Нотариатын тухай хуулийн 43-р зүйлд өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримтыг нотариатчаас өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэл болгох баримт бичиг болохыг хуульчилсан байна. Гэтэл эмээ Д.Гын нас барсныг гэрчлэх*********** тоот гэрчилгээ, дээрх орон сууцны өмчлөх эрхийг эмээ Д.Гын нэр дээр бүртгэсэн 1**8 оны 5-р сарын 26-ны өдрийн **** дугаартай гэрчилгээ нь эх хувиараа одоо хүртэл түүний зээ хүү Э.С дээр хадгалагдаж байхад ямар аргаар өөрийн өвлөх эрхээ баталгаажуулсан баримт материалыг улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгсөн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл Г.Б нь дээрх баримт материалыг бүрдүүлэхдээ нотариатчийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан хууль бус арга хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...Г.Бын отгон дүү Г.Б нь дээр дурдсанчлан 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Г.Б нь өв нээгдэх үеэс даруй 10 жилийн өмнө нас барсан байна. Мөн Г.Б, Г.Б, Г.А нарын эх Д.Г нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй, талийгаач эмээ Д.Г нас барахдаа ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй, талийгаач эмээ Д.Г амьд ахуйдаа ...аав нь бурхан болсон ч санаа зоволтгүй, байрыг чинь отгон ач хүү Б.Ад өвлүүлж үлдээнэ... гэж хэлсэн, амласан гэх үйл баримт нь гэрээслэлийн хэлбэрийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул Г.Б, түүний гэр бүлийн гишүүд, нэхэмжлэгчБ.Цийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өв залгамжлах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй юм. ИймдБ.Ц нь хууль ёсны ганц өвлөгч болох Г.Бын өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

НэхэмжлэгчБ.Ц нь хариуцагч Г.Бын төрсөн ах Г.Бы төрсөн хүү болох нь хариуцагч Г.Б нь Ц.Г, Д.Г нарын 2 дахь охин болж 1*60 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн байх ба өөрийн төрсөн эгч, дүү, эцэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ** дүгээр байрны * тоотод оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх орон сууцыг 1**8 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хувьчлалаар Д.Гын нэр дээр авч, өмчлөх эрх Д.Гын нэр дээр бүртгэгдэж, гэрчилгээ авсан байх ба тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд болсон байна./хх-ийн 6/

Уг орон сууцанд дүү Г.Б нь гэр бүлийн гишүүдБ.Ц, Б.Т, Б.Б, Б.А З.Ацэцэг нар 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байсан бөгөөд Г.Б нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч тал маргаагүй.

5. Хариуцагч Г.Бын эх Д.Г нь 20** оны 05 дугаар сарын 03-ны өдөр 84 насандаа өвчний улмаас нас барсан ба түүний төрсөн эгч Г.А нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөн өвчний улмаас нас барсан болох нь мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

6. Хариуцагч Г.Б нь эх Д.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ** дүгээр байрны * тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөгч болсон тул өв нээгдсэн газрын нотариатчид хүсэлтээ гаргаж Нийслэлийн тойргийн нотариатч М.Хаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр**** тоот Өвлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гэж зааснаар охин Г.А /амьд байсан/, Г.Б нар нь нас барагч Д.Гын хууль ёсны өвлөгчид байна.

Харин хууль ёсны өвлөгч Г.А нь өв нээгдэхээс өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байна.

 

Иргэний хуулийн 52* дүгээр 52*.1-т Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ. гэж заажээ.

 

Харин нэхэмжлэгчБ.Цийн эцэг Г.Б өв нээгдэх үеэс даруй 10 жилийн өмнө нас барсан байна. Мөн Г.Б, Г.Б, Г.А нарын эх Д.Г нас барахдаа уг байрыг Б.Ад үлдээх талаар ямар нэгэн гэрээслэл үйлдээгүй гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

8. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчБ.Ц нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэснийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

 

*. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчБ.Ц талийгаач Д.Гын өвлөгч, өвлөх эрхтэй этгээд гэх үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргах эрхтэй талаараа нотлоогүй, хэрэгт энэ талаараа нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчБ.Цийн хариуцагч Г.Бд холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн**** тоот нотариатчийн Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчБ.Цээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.2, 11*.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ