| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0188/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/212 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/212
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р. Баярхүү даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энэрэл,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** ургийн овогт Х.Б-д холбогдох эрүүгийн 2******0 дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тээвэрт явдаг ажилтай, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг дүгээр хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд
-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №801 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрх хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овогт Х.Б, Регистрийн дугаар:*****
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 202/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт 95-2 УНД улсын дугаартай Хюндай Сонота ЛF маркийн тээврийн хэрэгслийг 1,62 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй...” гэжээ.
Гэрч Б.Б 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 08 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагаас 12-ны өдрийн 01 цагийн хооронд хэсгийн цагдаа дэд ахлагч хамтаар хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан.Бид хоёр Бугант тосгоны Бугант гүүрэн дээр шөнийн 00 цаг 0 минутын орчимд байх хяналт шалгалт хийж тээврийн хэрэгсэл шалгаж байхад Хюндай Сонота ЛF маркийн оронж шар өнгийн 952-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад Хүрэлтулга овогтой ******* гээд жолооч байсан ганцаараа тээврийн хэрэгсэл дотроо явж байсан. Тухайн жолооч нь үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулсан тухайн үед Э.Балсан бид хоёр жолоочийн лавлагааг цагдаагийн сангаас шүүж үзэхэд эрх нь 3 жилийн хугацаатай эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаа талаар асуухад сандарч бас нэг л сонин яриад байсан. Тэгээд жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн. Та архи согтууруулах зүйл хэрэглэсэн үү гэсэн чинь тиймээ би Арам гээд газарт байдаг амралтын газар Улаанбаатар хотоос гэр бүлийн хамтаар ирж амарч байгаа. Тэгээд түрүүхэн 2 лааз пиво уучихсан гэж хариулсан. Тэгээд цагдаагийн хэсгийн байранд авч ирж согтуурал хэмжигч драгер 6820 багажаар үлээлгэн согтолтын зэргийг шалгахад 1.62 хувийн согтолттой гарсан болно. Тэгээд тээврийн хэрэгслийг цагдаагийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан болно... Тухайн үед дэд ахлагч Э.Балсан бид хоёр тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгах үед ******* нь тээврийн хэрэгслээ ганцаараа жолоодож явж байсан. Амралтын газарт амарч байгаад пиво уучихсан чинь тамхи татмаар санагдаад дэлгүүр орох санаатай Бугантын төв рүү ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1-р хуудас/,
Гэрч Э.Б-н 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2025 оны 08 дугаар сарын 11-ний 20:00 цагаас 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 цаг хүртэл хуваарийн дагуу эргүүлийн үүрэг хэсгийн цагдаа дэд ахлагч хамтаар хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан.Тэгээд тухайн өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд Бугант гүүрэн дээр хяналт тавиад шалгалт хийгээд байж байхад Хюндай Сонота ЛF маркийн оронж шар өнгийн 952-УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Хүрэлтулга овогтой ******* гэх жолооч байсан. Жолооны үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулсан. Архи согтууруулах ундаа үнэртэх шиг болсон. Тухайн үед жолоочийн лавлагааг Цагдаагийн сангаас торгуулийн багаж ашиглан шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байсан. 3 жилийн хугацаатай буюу 202 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хасагдсан байсан. Тэгээд та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд тиймээ хэрэглэсэн амралтын газарт ганцаараа 2 ширхэг пиво уучхаад тамхи авах гээд Бугантын төв рүү ирсэн юм гэсэн бөгөөд Цагдаагийн хэсгийн байранд тухайн жолоочийг авчирч согтуурал хэмжигч драгер багаж болох Алкотест 6820 багажаар шалгахад 1.62 хувийн согтолтын зэрэг гарсан болно... Тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгах үед ******* нь тээврийн хэрэгслээ ганцаараа жолоодож явж байсан. Амралтын газраас явж байна эхнэр хүүхэдтэйгээ амарч яваа Улаанбаатар хотоос ирсэн 1 хонож байна гэж хариулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч С.С-н 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл би ууж байхыг нь хараагүй ямар ч байсан ууттай пиво бас идэж уух зүйлтэй гаднаас авч орж ирж байсан миний бөөр өвдөөд халуураад байхлаар нь хүүхдээ аваад унтлагын өрөө лүү ороод унтчихсан. Тухайн үед оройны 22 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би нэг хэсэг нам унтчихсан байсан. Тэр хооронд манай нөхөр ******* нь өөрийн эзэмшлийн Хюндай Сонота ЛF маркийн 95-2 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Бугант тосгоны төв рүү дэлгүүрээс тамхи авах гээд явж байгаад цагдаагийн алба хаагчид шалгахад нь архины төрлийн Сэнгүр пивоноос 2 ширхгийг уучихсан байсан болохоор шалгуулсан чинь 1.62 хувийн согтолттой гарсан. Бас эрхийн үнэмлэхгүй эрхээ хасуулсан байсан болохоор тээврийн хэрэгслээ саатуулах хашаанд хийлгэж өөрөө алхаад ирсэн юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 202/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /гурав/ жилийн хугацаагаар хасаж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 50-55-р хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 01-*******-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн 06-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас /хх-ийн 38-1-р хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 3-р хуудас/
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 5-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 7-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6-р хуудас/
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 8-р хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /х-ийн 9-р хуудас/,
Шүүгдэгчййн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-56-р хуудас/
Шүүгдэгчийн урьд зөрчлийн хэргээр баривчлах шийтгэл оногдуулж байсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Баттулгын “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Иргэний нэхэмжлэл болон хохирол төлбөр учраагүй учраас шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэж байна. Ял хариуцлагын хувьд шүүгдэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн буюу 202 оны 08 дугаар 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна...” гэжээ...” гэх байр суурийг илэрхийлсэн.
Шүүгдэгч Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн…” гэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө энэ төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэсэн боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /гурав/ жилийн хугацаагаар хасч, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 202/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 23 хоногийн эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /гурав/ жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт жил 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, эрх хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тооцох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** ургийн овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** ургийн овогт Х.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 202/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 23 хоногийн эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /гурав/ жилийн хугацаагаар хасах эрх хасах ял дээр нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг нийт жил 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ