Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/215

 

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга А.Энэрэл,

Улсын яллагч Б.Содномиший,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ******* овогт ******* Батбаярт холбогдох ******* дугаартай, 316/*******0*******5/0***/Э индекстэй хэргийг *******0*******5 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******6-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байсан. **** овогт Ж.Б, (РД:****)

Хэргийн товч утга:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буу *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүй хохирогч Л.Х-н толгой, нүүр хэсэгт нь цохиж хохирогчийн биед зүүн чихний дэлбэнгийн 3/1-т шарх, эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй болон үений толгойн хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал мэс заслын дараах байдал /*******0*******5.04.11/ гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгчийн өөрийгөө гэм буруугүйг тогтоолгох байр суурийг тус тус илэрхийлсэн.

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тодорхой шалтгаангүй хохирогч Л.Х-н нүүр хэсэгт гараараа цохиж хохирогчийн биед зүүн чихний дэлбэнгийн 3/1-т шарх, эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй болон үений толгойн хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо. 

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь  мэдүүлэхдээ:...Би цохиогүй...” гэжээ.

Хохирогч Л.Х-н *******0*******5 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн"... Би *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед , Баагий гэх залуучуудтай "кантер, мазда" загварын ачааны машинтай ******* сумын ******* дугаар баг "Хустай даваа" гэх газар очоод тухайн ******* залуугийн хамтаар 0,75 литр ******* шил архи уугаад төв орохоор болсон... ******* сумын төв ороод замын унаанаасаа Баагий бид ******* буугаад алхаад явсан. Яагаад машинаас буугаад алхаад явсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан бид ******* сум руу орох гүүрийг өнгөрөөд спортын ордон руу явдаг хайрган зам хэсэгт явж байтал Баагий миний урд алхаж яваад эргэж хараад шууд миний нүүр тус газар гараараа

цохисон бөгөөд уг цохилтын улмаас би шууд ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд ******* сумын эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Тухайн үед нүүр хэсэгтээ их хэмжээний гэмтэл авсан байсан. Би Баагий гэх залуутай явж байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Тэр л намайг цохиж унагаад үргэлжлүүлэн зодсон байх гэж бодож байна Баагий намайг цохих үед яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй, ямар ч байсан гадаа харанхуй байсан... Бид *******-ын дунд таарамжгүй харилцаатай архи ууж байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй... Баагий гэх хүн намайг зодсон, өөр хүн зодоогүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 1*******-14-р хуудас),

 

Хохирогч Л.Х-н *******0*******5 оны 04 дүгээр сарын *******1-ний өдөр өгсөн... Би *******0*******5 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орой гээд найз над руу утсаар холбогдоод "маргааш зав байгаа юм уу, модонд яваад ирье" гэхээр нь би ажилгүй байсан болохоор "за" гээд зөвшөөрсөн юм. Тэгээд маргааш нь *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд байх э "кантер" машинтай ирсэн, тэгээд бид ******* Баагийгийн гэрт очоод Баагий трактороо унаад Баагийгийн "мазда" билүү "исузу" машиныг нь унаад би болохоор эгийн "кантер" машиныг нь жолоодон явсан, би арай түрүүлж яваад "*******"-ы даваан дээр хүлээгээд ирэхээр нь би араас нь дагаад явсан. "Хустайн даваа"-н дээр машинтайгаа зогсож байсан, тэгээд Баагий болон би ар араасаа зогсоод очоод үзэхэд эгийн унаж явсан машиных нь радиаторынх нь шаланг нь задарчихсан байсан. Тэгээд шалангаа солиод шаврын ус тунгааж хийгээд явах гэхэд э унаж явсан машинаасаа 0,75 литрийн архи гаргаж ирсэн тэгээд тэрийгээ тэндээ э, Баагий бид 3 хувааж уусан. Тэгээд хөдөлцгөөсөн. Цаашаагаа машин трактороо унаад явж байхад э түрүүлээд зогсоод гараараа даллаад зогсоосон "яах гэж байгаа юм" гэхэд э нь "сүлжээтэй газар очъё, төв рүү залгаад тосол, юм захья" гэхээр нь би "цаашаа явъя ажлаа бодъё" гэж хэлэхэд заавал тосол хийнэ гээд зөрөөд байсан Тэгээд би эгийн машинд Баагий бид ******* суугаад сүлжээтэй газар очоод э, Баагий хоёр зэрэг зэрэг утсаар яриад э нь болохоор Ариун гээд хүний дэлгүүр лүү яриад байх шиг, Баагий болохоор гээд залуутай яриад байсан, тэгээд болсон бололтой машиндаа суугаад хүлээсэн бараг 1 цаг орчмын дараа , Бандиа нар цагаан өнгийн машинтай ирсэн тосол болон 0,75 литрийн архитай ирсэн. Тэгээд жоохон сууж байгаад , Бандиа нар буцаад яваад өгсөн. Нөгөө 0,75 литрийн архийг э, Баагий бид 3 хувааж уугаад тэрнээс хойш мэдэхгүй байна. Харин сумын төв рүү ороод сумын төвөөс гардаг буюу Дружба уулыг өнгөрөөд байдаг 4 замын уулзвараас халуун ус, спортын ордон байдаг чиглэлээр хайрган замаар явган явж байснаа санаад байгаа юм. Тэр үед миний урд талд Батбаяр нь орилоод яваад байсан, тэр үед харанхуй болж байсан санагдаад байгаа юм тэгээд халуун усны ойролцоо Баагийгийн араас нь очоод яагаад орилоод байгаа юм бэ? гэхэд тэгтэл эргэж хараад л цохих шиг болсон гал бутраад аймар өвдөлт өгсөн, тэрийгээ санаад байгаа юм, тэгээд цаашаагаа санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд эмнэлгийн орон дээр хэвтчихсэн байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

 

Хохирогч Л.Х-н *******0*******5 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн *... Одоогоор тухайн хүнээс өөрт учирсан бодит хохирлын төлбөр болох 816,571 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Тухайн үйл явдал нь *******0*******5 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. ******* сумын Тарвагатайн 1 дүгээр багт байрлах сумын төвөөс гадагш явдаг хайрган зам дээр болсон. Би тэр үед нэлээн их архи ууж согтсон байсан тул бүгдийг нь сайн санахгүй байна, миний санаж байгаагаар манай танил дүү болох Батбаяр нь миний урдхан талд орилж, чанга хашхираад алхаад байсан тул би Батбаяр дээр очоод "яагаад орилоод байгаа юм бэ?" гэж асуух үед Батбаяр эргэж хараад л намайг цохих шиг болсон, хэдэн удаа юугаар гэдгийг нь мэдэхгүй байна, гараараа л цохисон байх, тэрнээс хойш би эмнэлгийн машин дотор сэргээд хажууд сууж байсан хадам ээжээсээ хаашаа явж байгаа юм бэ гэж асуутал " аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явж байна аа" гэж хэлсэн" мэдүүлэг (хх-ийн *******0-р хуудас),

 

Гэрч Б.А-н ... *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1******* цагийн орчимд байхаа над руу гээд залуу залгаад "хустайн даваа" дээр тосол хүргээд өгөөч гээд байхаар нь би хүний машин гуйгаад тосолыг нь колонкоос аваад хүргэж өгсан, тэгэхэд тэнд э, Батбаяр буюу Баагий, *******-Ерөөлт эд нар байсан, намайг буцах үед э нь нэлээн халамцуу бололтой төв рүү дэлгүүр ороод өгөөч гэхээр нь "за" гээд явсан. Сумын төвд ирээд Арвины дэлгүүр ороод э нь баахан архи аваад гараад ирэхээр нь би ямар их архи пиво авсан юм гэхэд тэнд хүмүүс зөндөө байгаа гээд байсан, тэр үедээ э нь эхнэртэйгээ утсаар ярьсан бололтой карт хаалгаад гэх зэргээр яриад байхаар нь би "одоо тэгвэл эхнэр чинь ирнэ, эндээ буу" гэхэд "буухгүй, нөгөөдүүл дээр хүргээд өгчих" гэсэн тэгээд "хустайн даваа" руу нь яваад хүргэж өгеед буцах үед цагаан өнгийн "приус 30 машинтай эгийн эхнэр нь ирэхээр нь хажуугаар нь өнгөрөөд зогссон. Тэгээд "буу" гэхэд "буухгүй" гээд бүгдээрээ тэгээд байсан, "эхнэртээ алуулна" гээд байсан, "би явж чадахгүй" гэхэд "буу" гээд Батбаяр нь машин жолоодоод сумын төв чиглэл рүү явж байгаад замаас гараад мод руу ороод зогссон. Тэгээд тэндээ Батбаяр, э, *******-Ерөөлт нар архиа уугаад бараг ******* цаг болсон байх тэгээд буцаад тэр газраас Батбаяр машин жолоодоод "самбартай" гэх газарт ирээд би машин бариад сумын төв рүү ирсэн даваа уруудаад явж байхад эгийн эхнэр Туул, эгчтэйгээ зогсож байсан тэгээд нөхөр эг тэнд буулгаад хажуугаар нь гарч яваад "дружба" уулын тойргоор эргээд цаана нь байдаг 4 замын уулзвар хэсэгт Батбаяр, *******- Ерөөлт нарыг буулгасан. Тэгээд би гэртээ ирсэн. Сумын төвөөс э нь 1 шил 0,75 архи том *******,5 литрийн пиво авсан тэрийгээ бүгдийг нь ууж дууссан. Намайг очиход э, Батбаяр, *******-Ерөөлт нараас өөр хэн нэгэн байгаагүй..." гэх мэдүүлэг (хх-ийн *******6-р хуудас),

 

Гэрч Б.С-н "Би *******0*******5 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр найз *******- Ерөөлтийн гэрт нь очоод байшингийн модны талаар ярьсан. Орой нь Худэр-Ерөөлт "өглөө хэдэд явах юм" гээд бичсэн байсан би маргааш өглөө нь буюу *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө харсан Тэгээд *******-Ерөөлт руу залгаад "явах уу, би танайд яваад очъё" гэсэн тэгээд би хогоо асгачхаад *******-Ерөөлтийн гэрт 09 цаг өнгөрч байсан байх аа очоод *******-Ерөөлтийг аваад Батбаярын гэрт очоод *******-Ерөөлтөд өөрийнхөө "кантер" машиныг бариулаад би Батбаярын урт "мазда" гээд машиныг бариад Батбаяр нь трактороо бариад сумын "Уялга" чиглэл рүү гарсан юм. "Хустайн даваа"-н дээр би түрүүлж очоод *******-Ерөөлт Батбаяр нарыг хүлээж байсан, миний жолоодож явсан машинаас тосол үнэртээд байсан, би тонгойгоод харсан чинь паарны шаланг нь задарсан байсан, тэгээд араас нөгөө хоёр ирэхээр нь хэлээд задарсан шланкаа тастаад буцаагаад хийсэн, тэгээд "тосол байгаа юу" гэхэд "байхгүй" гээд шалбаагийн ус хийх гэхэд хүйтэн байгаа хөлдчих байх гээд сумын төв рүү Батбаяр Болдоо гээд найз руугаа ярьсан Болдоо нь завгүй гээд гээд найз руугаа хэлчихье гэсэн тэр хоорондоо миний машинд байсан 1 шил 0,75 литрийн экс нэртэй архийг 3 уулаа хуваагаад уусан Батбаярын гар утас руу нь залгаад "Болдоо сая хэлсэн тосол хэдэн литрийг авах юм" гэсэн 4-5 литрийг авчих гэсэн тэгээд 1 шил архи аваад ирээрэй гээд байсан Батбаяр "чамд мөнгө байгаа юу" гэхээр нь "байгаа" гээд дэлгүүрийн хүний данс руу архи авахаар 30,000 төгрөг шилжүүлсэн тэгсэн чинь худалдагч нь өгөөгүй э надад өртэй гээд өрөндөө авсан гэсэн. Тэгээд , Бандиа гээд залуугийн хамтаар цагаан машинтай ирээд 1 шил архи бас пивотой ирсэн, тэрийг нь 5 уулаа хувааж уусан араас нь гээд эмэгтэй тосол 1 сав пиво авчирч өгөөд бид нарын байсан газраас арай зайдуу зогссон байсан. Тэгээд архи пиво уугаад дууссан бид 3 трактор, машинуудаа замаас холдуулаад мод руу ойртуулж тавьсан тэр үед л байх , Бандиа гээд залуучууд яваад өгсөн. Бид 3 үлдээд нөгөө гээд эмэгтэй дээр очоод "сумын төв рүү оруулаад өг" гэж хэлээд машинд нь суугаад "мухай хөндий"-н орчимд Батбаяр, *******-Ерөөлт нар буугаад үлдсэн би сумын төв рүү ын хамтаар ороод Арвины дэлгүүрээс 1 шил архи, 1 сав пиво ундаа аваад буцаад аар хүргүүлье гэхэд нь "хүргэж өгөхгүй буу" гээд байсан "эхнэр чинь бөөн юм болно" гээд байсан би гуйж байгаад "мухар хөндий"-д нөгөө ******* дээрээ хүргүүлээд Батбаяр, *******-Ерөөлт нар машинд суухад манай эхнэр Туул машинтайгаа урдаас ирж байсан, тэгээд Батбаяр нь "танай эхнэр бөөн юм болно" гээд нөгөө жолооч ыг "яв яв" гэх үед эхнэр Туул машинаасаа буугаад зогсоох гээд орилоход бид нар чигээрээ яваад даваан дээр гараад аас Батбаяр жолоо аваад "самбартай" хөтөл дээр очиж авсан архи, пивоо уусан, тэгээд орой *******0 цаг болж байсан байх аа арай харанхуй болоогүй байсан, нар нэлээн доор орчихсон байсан, тэгээд нөгөө ын машинд сууцгаагаад сумын төв рүү уруудаж байхад манай эхнэр Туул, эгч Тулгасайханы хамтаар зогсож байсан, тэгээд нөгөө Батбаяр "одоо буу буу" гээд намайг эхнэрийн хажууд буулгаад өөрсдөө чигээрээ яваад өгсөн, эхнэр хэнтэй явсныг мэднэ гээд араас нь яваад хайгаад олоогүй гэсэн би буусан газраасаа чигээрээ явсаар байгаад гэртээ харьсан... Бид 3 3 шил 0,75 архи, 4 сав *******,5 литр пиво уусан... *******-Ерөөлттэй *******005 оноос хойш найз нөхдийн холбоотой байгаа учир зүггүй архи хэрэглэж байгаагүй, бид хоёр хамтраад байшин сав барьж байсан. *******ай ноднин, уржнан архи ууж байсан *******0*******4 оны 1******* сард байх аа архи уугаад хэрэлдэж зодолдож байсан Батбаяр нь намайг цохиод уначихсан хэсэг ухаан балартаад *******-Ерөөлтийн эхнэр Шүрээ салгаж байсан... *******0*******5 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө Батбаярыг аваад Батбаярын гар утсаар *******-Ерөөлт рүү залгасан тэгэхэд сонин яриад байсан, тэгээд намайг эрүү рүү цохиод хугалсан байна гэж хэлсэн, тэгээд ямар балай юм бэ гээд Батбаярын хамтаар хоорондоо ярихад Батбаяр нь би санахгүй байна гээд байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн *******8-*******9-р хуудас),

 

Гэрч Н.Т-н "...*******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр найз Батбаяр, *******-Ерөөлт нарын хамтаар хөдөө яваад "ууланд байгаа шар үзүүр түүгээд ирье" гэсэн уул нь урд нь *******-Ерөөлтийн гэрт нь очиж уулзах үедээ найзууд болохоор нэг нэгэндээ тус дэм болоод хашааны шар үзүүр олоод ирье *******-Ерөөлтийн байшинг нь хамжиж дэмжээд барьж байгаа болохоор модны тус дэм болно гээд л тэр өглөө явсан. Тэгтэл үдээс хойш 15, 16 цагийн орчимд байхаа Отгонцэцэг гээд эмэгтэй танай нөхөр цагаан өнгийн "приус"-тэй архи уучихсан явж байсан, хэнийг нь би мэдэхгүй байна аа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь "аан тийм үү архи уусан байна уу" гээд салгасан... Тэгээд би гэрээсээ гараад Арвины дэлгүүр лүү явж байх үед *******ы давааг цагаан машин даваад явж байсан. Тэгээд би машины араас нь дагаад явж байхад нөгөө машин зам дээр эргээд нэлээн хурдтай сумын төв чиглэл рүү явсан. Намайг харахад жолооч нь хажууд нь манай нөхөр суучихсан ард нь ******* хүн харагдсан... Би сумын төвөөр хайж байгаад орой харанхуй болохыг хүлээж даваануудыг хараад зогсож байхад орой харанхуй бүрий болж байхад "самбартай" нэртэй даваанаас гэрэл гараад уруудах гэж байсан, тэгэхээр нь би очиж үзье гээд эгчийн хамтаар урдаас нь очсон, тэгэхэд манай нөхөр эг нэлээн хол буулгаад нөгөө цагаан машин зугтаагаад яваад өгсөн... нөгөө хүмүүсийг хэн болохыг мэднэ гээд тэнд нь үлдээгээд төвөөр хайгаад олоогүй Нэлээн удаан хайгаад нөхөр эг гэртээ очсон байх гээд очиход цаг *******1 цаг 05 минутын орчимд байх аа тэнд нөхөртэйгөө хэрүүл хийгээд хойшоо явж байх үед нөгөө цагаан машин Чука гээд айлын гадаа байсан, ороод уулзаж болсон асуудлыг хэлэхэд жолооч тэдний гэрт байсан Тэгээд би д эхнэрүүд нь асуугаад байна *******-Ерөөлт, Батбаяр ******* хаана байна гэж асуухад сумын төвд *******-Ерөөлт, Батбаяр нарыг цуг буулгасан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 3*******-p хуудас),

 

Гэрч Б.Т-н "... Би *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ажил үүрэг гүйцэтгээд айж байхад *******1 цаг 45 минутад сумын цагдаа гудамжинд явж байна гээд ******* суманд оршин суудаг *******- Ерөөлт гэдэг хүнийг оруулж ирж өгсөн. Тухайн оруулж ирсэн *******-Ерөөлт гэдэг хүнийг ерөнхий байдлыг нь харахад зүүн чих нь омог сэтэрсэн, зүүн хацар яс нь овойж хавдсан, доод эрүү хугарсан, эрүүний яс шаржигнаж дуугарна, зүүн чихнээс цус үзэгдэж, амнаас цус гарсан байдалтай байсан. Мөн баруун чихний ард нарийн зүйлээр зүсэгдсэн бага зэргийн шархтай, дагз хэсэгтээ эмзэглэлтэй гар хүргэхгүй байсан. Тэгээд анхан шатны тусламж үйлчилгээ буюу шархны анхдагч цэгцэлгээ буюу уруулын дотор хэсэгт ******* оёдол, зүүн чихний омог хэсэгт 17 оёдол тавьсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),

 

аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн *******0*******5 оны 04 дүгээр сарын *******5-ны өдрийн *******01 дугаартай: “...Л.*******-Ерөөлтийн биед зүүн чихний дэлбэнгийн 3/1-т шарх, эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй болон үений толгойн хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал мэс заслын дараах байдал /*******0*******5.04.11/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.1-т зааснаар ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (хх-ийн 40-р хуудас)

 

*******0*******5 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 137-147-р хуудас/

Гэрч Ц.Б-н *******0*******5 оны 09 дүгээр сарын *******8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ хэрэгт холбогдож байгаа ******* нь манай нөхөо байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 18 жил болж байгаа учраас гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-р хуудас/,

Гэрч Б.А-н *******0*******5 оны 09 дүгээр сарын *******6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...******* сумын төвхэсэгт байрладаг Дружба гээд уул байдаг түүний доод хэсгээр явсан засмал замаар явж байгаад сумын төвөөс гардаг замын хамгийн сүүлийн 4 замын уулзварт *******ерөөлт, Батбаяр нарыг машинаасаа буулгасан юмаа. Яагаад би тухайн уулзвар хэсэгт буулгасан юм бэ гэхээр миний машинд сууж явсан *******ерөөлт, Батбаяр нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба намайг сумын төв орчимд машинаасаа буулгах гэхэд буухгүй харин Батбаяр нь та бид хоёрыг харанхуй зайдуу газар буулгачих гээд хэлсэн тийм учраас би сумын төвөөс гардаг тэр уулзварт арай зайдуу болхоор нь буулгасан юм. Тухайн үед цагаа - сайн хараагүй харанхуй болж байсан тэрийг барагцаалвал *******1 цаг л болж байсан. Сумын төв замын гэрэлтүүлэг асчихсан байсан тэгээд би замын гэрэлгүй газар буулгасан нь тэр юм. Батбаяр, *******ерөөлт нар нь согтуу байсан харин хэн хэнийх нь бие нь зүгээр байсан. Цус гарсан, шарх сорви үүссэн зүйл огт байгаагүй. Яг юу яриж байсныг нь мэдэхгүй байна согтуу хүмүүс хоорондоо л юм яриад явсан. Яагаад би тухайн уулзвар хэсэгт буулгасан юм бэ гэхээр миний машинд сууж явсан *******-ерөөлт, Батбаяр нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба намайг сумын төв орчимд машинаасаа буулгах гэхэд буухгүй харин Батбаяр нь та бид хоёрыг харанхуй, зайдуу газар буулгачих гээд хэлсэн тийм учраас би сумын төвөөс гардаг тэр уулзварт арай зайдуу, гэрэлгүй болхоор нь буулгасан юм. Би тэндээсээ шууд гэрлүүгээ яваад гэртээ очоод гэрлүүгэ ороод буцаж гараад хүний машиныг өгхөөр явах үед сумын нийгмийн ажилтан Буянундрах ирсэн тэгээд би хүний машиныг хүргэж өгөх гэж байна гээд машины эзэнд нь машиныг нь хүргэж өгсөн. Би өмнөх мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрнгүй ярисан байгаа. Би цагаа сайн мэдэхгүй байсан юмаа. Тухайн үед замын гэрэлүтүүлэг ассан байсныг мартчсан байсан байна. Мөн би манай гэрийн үүдэнд уулзсан нийгмийн ажилтнаас цагаа лавлаж асуусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155-р хуудас/,

 

Гэрч М.Б-ий *******0*******5 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******1 цаг *******0 минутын орчимд байхаа надруу Энхжаргал гээд эмэгтэй хашаан дотор согтуу хүн явж байна гэж ярихаар нь Энхжаргалын гэрт нь очоод хашаан дотор нь үзхэд ямар нэгэн согтуу хүн байхгүй байхаар нь би буцаж гараад машиндаа сууж өндөр Баяраа гэх айлын хажуу талын сайжруулсан замааруу эргэж ороод явж байхад согтуу юдэнтэй малгайтай цамцаа өмссөн хүн явж байхаар нь дөнгөж зогсоод байж байхад хэсгийн төлөөлөгч араас ирээд бид хоёр малгайг нь буулгаад хархад ЗДТГ-н жижүүр *******- Ерөөлт байсан тухайн үед юу болсон талаар асуухад яриж чадахгүй дугарахгүй байсан тэгээд машиндаа суулгаад Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд ар гэрт нь хэлсэн юмаа. Л.*******-Ерөөлтийн малгайг нь буулгаад харах үед бага зэргийн цус гарсан зүүн чих нь омог хэсгээрээ сэтэрсэн хацар хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн. Би *******-Ерөөлтийг машиндаа суулгаад эмнэлэг орох замд юу болсон талаар лавлаж асуухад их муухан дуугаар *******ай архи уусан тэгээд намайг цохисон гээд байсан дахин дахин лавлаж асуухад сайн дугарч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158-р хуудас/,

 

Гэрч Е.Э-н *******0*******5 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******0*******5 оны 03 дугаар сарын сүүлээр хагалгаанд орчихоод гэртээ гэрийн дэглэм бариад байж байхад буюу *******0*******5 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн орой *******1 цаг өнгөрч байхад манай гэрийн хашаанд хүн сүүтгэнээд гуйваад яваад байх шиг байсан би харчихаад гараад явчих байх гэж бодоод байж байхад манай гэрйин цонхыг тогшсон нууцаар харах үед ам хэсгээс нь цус гарчихсан байсан би айсандаа цагдааруу залгаад манай эгийн хашаанд сшгтуу орж ирээд яваад байна гээд дуудалага өгсөн ойролцоогоор *******1 цаг 30 минутын орчимд цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд удалгүй нөгөө хүн гараад явсан. Би тэр үед хараад таниагүй бие өвдчихсөн байсан болхоор айгаад зүрх дэлсээд цагдаа мэдэгдэж байж гайгүй болсон. Харин сүүлд нь манай здтгазрын жижүүр *******-Ерөөлт нь хүн зодуулчихаад явж байсан юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-16*******-р хуудас/,

Хохирогч Л.Х-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 163-169-р хуудас/,

Шүүгддэгч нь хохирогчид хохирол төлбөр 8*******0,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 171-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн болон хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-5*******-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хх-ийн 57-р хуудас/,

Шүүгдэгчийг нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 6******* хуудс/,

Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай хохиролыг шүүгдэгчээс төлсөн тухай баримт /хх-ийн 67-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

 

1.*******. Хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хүндэвтэр гэмтэл санаачтай учруулсан” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******01 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Х-н биед зүүн чихний дэлбэнгийн 3/1-т шарх, эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй болон үений толгойн хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Х-н нүүр хэсэгт гараараа цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн, үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байна.

Шүүгдэгч гэмт хэрэгт үйлдээгүй хохирогчийг цохиогүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрч Б.А, Б.Б, Б.Т нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар түүний мэдүүлэг, байр суурь үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

1.3. Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Х-н эрүүл мэндэд биед зүүн чихний дэлбэнгийн 3/1-т шарх, эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй болон үений толгойн хүзүү хэсгийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч баримтаар 816,571 төгрөгийг нэхэмжилжээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.Х нь 4,355,8*******9 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан тухай *******0*******5 оны 05 дугаар сарын *******3-ны өдрийн лавлагаа /хх-ийн *******3-р хуудас/ баримт ирүүлжээ.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Б нь хохирогчоос нэхэмжилсэн 816,571 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.Х-д 4,355,8*******9 төгрөгийн тусламж үйлчилгээ тухай үзүүлсэн тухай баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Бичмэл баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хуулбарыг нь өгөх ёстой. Хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Хуулиар тогтоосон эдгээр шаардлага нь хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, иргэн хэн алинд нэгэн адил хамаарах юм. Бичмэл нотлох баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримт гаргасан этгээдээс бичмэл нотлох баримтын эхийг шаардан авч болно. Шаардлагатай бол гэдэг ойлголтод тухайн нотлох баримтын хуулбар үнэн зөв эсэхэд эргэлзэх, хуулбар тодорхой бус байх, баримтын эх байсан эсэх нь эргэлзээтэй байх гэх мэт тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх боломжгүй, эсхүл хангалтгүй байх нөхцөлүүд хамаарна.

Иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирлын тооцоог хүснэгтээр гарган ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй эргэлзээтэй байдал үүсгэж байх тул холбогдох баримтыг хуулийн шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

*******.1. Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгчид 7*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...”

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг эдэлж шүүх хуралдаанд оролцож “...Бага насны 3 хүүхэдтэй өвлийн улирал болж байгаа тул эхнэр хүүхдээ орхиж ажил хийх хүндрэлтэй байна. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус илэрхийлсэн.

*******.*******. Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.*******-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.*******-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал буюу шүүгдэгч нь эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч Ж.Б нь улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-т мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

*******.3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Бр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овгийн Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Ж.Б-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-т мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн санд учирсан хохиролтой холбоотой баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                   

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Р.БАЯРХҮҮ