Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/220

 

                                      

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

 Нарийн бичгийн дарга                    Б.Номин

 Улсын яллагч                                  А.Эрдэнэдэлгэр,

 Хохирогч                                          А.О

 Хохирогч                                          Ж.З

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Г.Амартүвшин

 Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2*****4 дугаартай, 316/2025/0***/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймаг *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай **** ургийн овогт Т.У Регистрийн дугаар: /****/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Т.У нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

1.1. Талуудын байр суурь.

Улсын яллагчаас: “...шүүх хуралдаанд шүүгдэгч Т.У-т холбогдох хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар яллах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас, хавтаст хэргийн 15 дугаар хуудас, хавтаст хэргийн 19-25 дугаар хуудас, дансны хуулга, хавтаст хэргийн 163 дугаар хуудас, хавтаст хэргийн 166 дугаар хуудас, Н-н мэдүүлэг хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас, хохирогч О-н дансны хуулга, шүүгдэгч Т.Уу-н дансны хуулга, хавтаст хэргийн 248 дугаар хуудас, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулж. Хавтаст хэрэгт авагдсан CD бичлэгийг шинжлэн судлуулна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн шинжлэн судлуулах баримттай санал нэг байна. Шүүгдэгч гэм бурууд маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно...” гэв.

Хохирогч А.О, Ж.З нар: Хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлтэй байна гэв.

Хохирогч Б.С-д шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй...” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжүүлсэн болно.

1.2. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:

-Шүүгдэгч Т.У нь " " rэх нэртэй цахим хаягаас "Өвс преслэгч машин зарна" гэх зар байршуулан уг зарын дагуу холбогдсон Б.Сэлэнгийг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нууж хохирогчоос 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөн 2 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны тоот дансааp шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 8 дугаар сарын эхээр цахим орчинд " " нэртэй фейсбүүк цахим хаягаар "No How Holland прейслэгч зарна" гэсэн зарыг нийтэлсний дагуу Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар 4-ийн иргэн ******* түүнтэй холбогдож "No How Holland өвс прейслэгч, 704 загварын пад трактор оруулж өгнө" гэж бодит байдлыг нууж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч А.О-с 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн эх Л.Н-н эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 3,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 36,500,000 төгрөг нийт 39,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Mgl Mgl гэх фейсбүүк зараар "Хово маркийн тээврийн хэрэгсэл зарна" гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ж.З-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 64,500,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар шилжүүлэн авч залилж бусад нийт 121,500,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цагдаа дээр болон прокурор дээр би мэдүүлэгтэйгээ танилцсан үнэн зөв байна лээ. Мэдүүлэг адилхан нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруутайгаа ойлгож байна...” гэжээ.

 

Хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хүний ярьсанчлан хадлангийн ажил болох гээд зарын дагуу холбогдсон. Групп чат нээсэн байгаа тэр дотор ороод хүмүүсээс асуугаад үз гээд өөрийнхөө жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийн зургаа чатаар явуулаад харилцсаны үндсэн дээр мөнгө шилжүүлсэн. 39,500,00 төгрөг шилжүүлсэн. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Бид  нар малчин учраас техник их хэрэг болдог урьд өмнө нь утсаар холбогдоод техник захиалчихдаг байсан. Өөр хүмүүстэй холбогдоод л захиалчихдаг байсан. Ямар нэг асуудал гарч байгаагүй тэр дээр л үндэслэсэн. Өөрөөс нь залилахгүй биз дээ гэж асуухад надад тийм зүйл байхгүй гээд иргэний  үнэмлэхийн зургийг ар өврөөс нь явуулсан. Манай ээжийн данс энэ, миний данс энэ гээд би өөрөө эрээнд байна групп чат руу оруулсан тэр рүү ороод зарим нэг хүнээс асуугаад үз гээд хайж хайж нэг хүн олтол тэр хүн бүрхэг зүйл ярьсан...” гэжээ.

 

Хохирогч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэгтээ өгсний дагуу 64,500,000 төгрөгийг энэ хүн рүү шилжүүлсэн. Техник ирэхгүй удаад байхаар нь араас нь очиж шалгахад “HoWo”  машин үзүүлсэн. Тэр үед тэр машин нь бичиг баримтгүй машиныг бичиг баримт хүлээж байна гэж удаагаад сүүлдээ 12 дугаар сар гараад холбоо тасарсан тэгээд шүүх цагдаагийн байгууллагаар явж байна. 64,500,000 төгрөгөөс газрыг 14,500,000 төгрөгт ээж дүү 2 нь гуйгаад байхаар нь авсан. Татварын мөнгө 200,000 төгрөг гарна тэрийг нь төлчхөөрэй гэтэл төлөөгүй би өөрөө төлж байж шилжүүлж авсан...” гэжээ.

 

Хохирогч Б.С-н 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай нөхөр Б.Балдорж бид хоёр утсаараа хадлан тэжээлийн хэрэгсэл болох преслэгч машин хайж байхад " " rэх цахим хаягтай иргэн преслэгч машин зарна гэсэн зар оруулсан байсныг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хараад тухайн хүний цахим хаяг " " руу чат залгаж асуухад "2014 онтой преслэгч машин байна. Үнэ нь 17,500,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд чатаар зургаа явуулъя. Худалдан авахаар бол урьдчилгаа болгож 50% төлбөрөө төлсөн байх хэрэгтэй гэж ярьсан" гээд хоорондоо ярилцаж эхэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11:06 цагт би өөрийн Хаан банкны тоот данснаас Кazu гэх иргэний Голомт банкны тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрийн 11:07 цагт өөрийн Хаан банкны тоот данснаас Голомт банкны тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй чатаар холбогдож байгаад 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 11.16 цагт өөрийн Хаан банкны данс тоот данснаас Голомт банкны тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлж, тэр өдрийн 11:17 цагт өөрийн Хаан банкны тоот данснаас Голомт банкны тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлж нийт 17,500,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн цахим хаяг болох гэх хаягаас удаа дараа залгасан боловч утсаа авахаа больсон. Тухайн үед над руу залгаж ярихдаа УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд преслэгч машиныг чинь тавьчихлаа гэж бичлэг явуулсан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоогүй болж залилуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13, 15-р хуудас/

Цахим хаягаар харилцсан зурвасууд, /хх-ийн 19-25-р хуудас/

Ууганбаярын эзэмшлийн Голомт банкны тоот дугаарын дансны хуулга, /хх-ийн 29-42-р хуудас/

Хохирогч А.О-н 2024 оны 10 дугаар зүйлийн 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"... Ингээд би өөрийнхөө нэртэй Facebook-ээр No How Holland rэж бичээд хайлт хийхэд нэртэй facebook хэрэглэгч дээр No How Holland прейслэгч зарна гэсэн зар байсан учраас чатаар нь холбогдож videocall хийж ярьсан. Өөрийгөө Эрээнд байна гэж байсан. Ингээд 7 хоногийн дотор Эрээнээс Улаанбаатар хот руу захиалсан No How Holland прейслэгч, 704 загварын Тракторыг оруулж өгнө гээд өөрийгөө ******* Ууганбаяр гэж хэлээд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн зургийг явуулсан. Би энэ хүнд итгээд 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр техник хэрэгслийн урьдчилгаа мөнгө болгож өөрийнхөө ХААН банкны тоот данснаас өөрийнхөө ээжийн данс гэж хэлсэн гэдэг хүний тоот дансанд 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* Ууганбаяр гэдэг хүний Голомт банкны тоот дансанд 15 саяар, мөн 21 сая 500 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 39 сая 500 мянган төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө төгрөг шилжүүлснээс хойш чатаар хоорондоо харилцдаг байдаг байсан боловч техник хэрэгсэл авах өдөр болонгуут харьцахаа больсон. Хэрэг гарвал энэ миний we chat гээд 89476325 гэдэг дугаарыг чатаар өгч байсан боловч энэ дугаар руу нь залгахаар холбогдох боломжгүй гэдэг байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 162-163, 166-р хуудас/

Гэрч Л.Н-н 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Миний хүү ******* Ууганбаяр нь 2024 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос Бүгд найрамдах Хятад улсын Эрээн хотод байсан. Эрээнээс Монгол улс руу хөдөө аж ахуйн техник хэрэгсэл оруулж ирэхээр явсан. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны үеэр өдрийг нь сайн санахгүй байна. Таны ХААН банкны тоот дансанд хүнээс гурван сая төгрөг орно. Буцаагаад миний голомт банкны данс руу хийгээд өгөөрэй гээд Эрээний утсаар холбогдож хэлсэн. Би тэр дугаарыг нь Ингээд миний хаан банкны дансанд гурван сая төгрөг орж ирэхээр нь буцаагаад хүүгийнхээ Голомт банкны тоот дансанд хоёр сая есөн зуун мянган төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 168-169-р хуудас/

Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 571 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.О-н эзэмшлийн дугаартай дансны хуулга, Л.Н-н эзэмшлийн дугаартай дансны хуулга, /хх-ийн 90-126-р хуудас/

Голомт банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/937 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.У-н эзэмшлийн дугаартай дансны хуулга, /хх-ийн 133-142-р хуудас/

Хохирогч Ж.З-н 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2024 оны 11 дүгээр сард БНХАУ-аас Хова машин авах бодолтой байсан ба түүнийхээ дагуу янз бүрийн заруудыг судалж эхэлсэн. Mgl Mgl rэх фэйсбүүк хаягтай хүний зарыг судалсан. Энэ хаягтай хүн нь том тэрэг зарах авах гэсэн маш олон фейсбүүк групп дээр өөрөө лайв хийж идэвхтэй байдаг хүн байсан. Тэгэхээр нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Mgl Mgl гэх хаягтай хүнтэй чатаар холбогдоод видео дуудлага хийж сонирхож байгаад машиныхаа талаар ярилцсан. Ингээд 2015 онд үйлдвэрлэгдсэн Хова маркийн, 10 шинэ дугуйтай, кабин халаагчтай, халуун тогоо нэмж тавиулахаар мөн шаардлагатай үйлчилгээнүүдийг хийж өгөхөөр тохиролцоод 64.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Машин нь Монгол улсад ирэхэд нь би өөрөө татварыг төлөхөөр болсон. Тэр хүн надад хэлэхдээ БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулах Хүчин гэх автомашины худалдааны төвд борлуулагч хийдэг таны захиалсан машиныг төлбөрөө төлсөн тохиолдолд 10 дугуйг нь шинээр солиод яаралтай явуулна гэж хэлсэн. Би тухайн хүн рүү мөнгө шилжүүлэхдээ иргэний үнэмлэхийн зураг дансны дугаарын эзэмшигчийг нь тулгаж байж 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* Ууганбаяр гэж Хүний Худалдаа хөгжлийн банкны дугаарын данс руу өөрийн Хаан банкны дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр 64.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш хэд хоног дугуй сольж байна гэсэн шалтгаан хэлсэн ба удаад байхаар нь би өөрөө 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод очоод Хүчин гэдэг газарт очиж *******ай мөн тухайн газрын эзэн Эрдэнэ гэдэг Өвөр монгол хүнтэй уулзаад би мөнгөө шилжүүлсэн гэдгээ хэлсэн. Тэр хоёр надад хэлэхдээ 4 дугуйг нь сольж байна ажиллах хүч байхгүй болохоор удаад байгаа гэсэн тайлбарыг хэлсэн. Тэр өдрөө Эрдэнэ, Ууганбаяр бид гурав худалдах, худалдан авах гэрээг байгуулсан өдрөөс хойш машиныг хилээр гаргах бичиг гаргахад удаад байна гэсэн асуудлыг ярьж байгаад 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэ над руу холбогдоод Ууганбаяр надад машины мөнгийг өгөөгүй болохоор би Монгол руу машин явуулж чадахгүй наад асуудлаараа цагдаад хандаарай гэж хэлсэн. Би *******ай холбоо барих гээд болохгүй байгаа." гэх мэдүүлэг, /1-р xx- ийн 248-р хуудас/

Хохирогч Б.С-н Голомт банкны дансны хуулга /1-р хх-ийн 18-р хуудас/

Хохирогч Б.С нь шүүгдэгч Т.У-тай цахим хагаар харилцсан тухай чатны гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-25-р хуудас/,

Шүүгдэгч Т.У-ын Голомт банкны дансны хуулга /1-р хх-ийн 29-42-р хуудас/,

Хохирогч А.О-с гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 79-р хуудас/,

Хохирогч А.О-н Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 82-р хуудас/,

Хохирогч А.О нь шүүгдэгч Т.У-тай фэйсбүүкийн чатаар хирлцсан тухай гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 83-84-р хуудас/,

Хохирогч А.О-н Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 90-109-р хуудас/,

Г.О-н банкин дахь данснуупын шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай Булган аймгийн прокурорын тогтоол /1-р хх-ийн 128-р хуудас/,

Г.О-н дансны хуулга /1-р хх-ийн 129-161-р хуудас/,

Хохирогч Ж.З-с шүүгдэгч Т.У луу мөнгө шилжүүлсэн тухай баримт /1-р хх-ийн 234-236-р хуудас/,

Хохирогч Ж.З нь шүүгдэгч Т.У-тай фэйсбүүк чатаар харилцсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 237-245-р хуудас/,

Шүүгдэгч Т.У-н Худалдаа хөгжлийн банкны дугаартай дансны хуулга, /2-р хх- ийн 15-24-р хуудас/

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 25-27-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Шүүгдэгч Т.У-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай тодорхойлолт /1-р хх-ийн 59-р хуудас/,  

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 60 хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 61-р хуудас/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 67-р хуудас/

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2-р хх-ийн 2 хуудас/ зэрэг нотлох баримт болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

-Шүүгдэгч Т.У нь " " rэх нэртэй цахим хаягаас "Өвс преслэгч машин зарна" гэх зар байршуулан уг зарын дагуу холбогдсон Б.С-ар сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөн 2 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны тоот дансааp шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 8 дугаар сарын эхээр цахим орчинд " " нэртэй фейсбүүк цахим хаягаар "No How Holland прейслэгч зарна" гэсэн зарыг нийтэлсний дагуу Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар 4-ийн иргэн А.О түүнтэй холбогдож "No How Holland өвс прейслэгч, 704 загварын пад трактор оруулж өгнө" гэж бодит байдлыг нууж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч А.О-эс 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн эх Л.Н-н эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 3,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 36,500,000 төгрөг нийт 39,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Mgl Mgl гэх фейсбүүк зараар "Хово маркийн тээврийн хэрэгсэл зарна" гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч *******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 64,500,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар шилжүүлэн авч залилж бусад нийт 121,500,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

“Залилах” гэмт хэргийн объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Т.У нь Бүгд найрамдах Хятад ард улсаас техник хэрэгсэл оруулж ирж худалдан борлуулдаг байсан. Тухайн иргэдийн захиалгын дагуу техник хэрэгсэл оруулж ирэх байсан боловч гэнэтийн асуудалд орсноос болж эдгээр хохирогч нарын мөнгийг өөр зүйлд зарцуулж техник оруулж ирж чадаагүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтаар түүний энэ мэдүүлэг нотлогдоогүй тул үйлдлийн аргын хувьд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь залилах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэх хуулийн агуулгад нийцсэн тул түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэрэг нь үндсэн, хүндрүүлэх шинжтэй ба энэ гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэн зүйлчилхээр хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох ба мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэжээ.

 

Шүүгдэгч Т.У-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 121,500,000 төгрөгийн хохирол учирсан нь дээрх хуульд заасан их хэмжээний хохиролд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...хуурч, бодит  байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

1.4. Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-д 17,500,000 төгрөг, А.О-т 39,500,000 төгрөг, *******д 64,500,000 төгрөг, нийт 121,500,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч Т.У нь Улаанбаатар хот ***** дүүргийн ** дугаар хороонд байрлах **** м2 гэр орон сууцны зориулалт бүхий хашааны газрыг 14,500,000 төгрөгөөр үнэлэн эзэмших эрхийг хохирогч Ж.З-д шилжүүлсэн болох нь шинээр гаргасан нотлох баримтаар тогтоогдож байна. Хохирогч Ж.З энэ талаар маргаангүй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 14.500.000 төгрөг төлөгдсөн гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан тул шүүгдэгч Т.У-с 107.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-д 17,500,000 төгрөг, А.О-т 39,500,000 төгрөг, Ж.З-д 50,000,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудынн санал, дүгнэлт.

Улсын яллагч: Шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Учруулсан хохирлоос мөнгөн дүнгээр хохирол төлсөн зүйл байгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, төлөхийг илэрхийлж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд тус зүйл ангид заасан ялаас 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Энэ хэргийн хувьд санкцийн хувьд хорих ял болон торгох ял байна. Хохирогч нарт хохирол төлөгдөөгүй байгаа байдлыг харвал торгууль оногдуулах нь үндэслэлгүй мэт боловч торгуулийн ял нь 10,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийн хооронд байгаа. Хохирогч нарт учирсан хохирол 100,000,000 төгрөг гаруй байгаа учраас торгуулийн доод хэмжээгээр оногдуулж, бусад хохирогч нарт хохирол төлбөр төлөх боломжоор хангаж өгнө үү гэв.

Хохирогч А.О: Утсаа авах нь удаашраад тэгээд нэг ярихад нүүр нь хөхөрсөн байсан. Хариуцлагагүй байна л гэсэн үг хүний олон жилийн хөдөлмөр шүү дээ. Анх гомдол гаргаж байхад ээж нь тэтгэврийн зээл аваад барагдуулна гэсэн одоо хүртэл барагдуулаагүй санаачилга байхгүй байна. Зээл авчихсан хүүтэй нь төлөөд улам илүү зардал гаргаад явж л байна. Хариуцлагыг хүлээлгүүлэх саналтай байна гэв.

Хохирогч Ж.З: Надаас авсан мөнгө 64,500,000 төгрөг, Отгончимэг гэж хүнээс авсан мөнгө 39,500,000 төгрөг, Сэлэнгэ гэж хүнээс авсан мөнгө 17,000,000 төгрөг юм байна. Хэрвээ үйл ажиллагаа болохгүй бүтэхгүй бол надаас авсан мөнгийг энэ хүмүүст өгч болох байсан. 8 дугаар сард асуудалд орсон барагдуулах боломжгүй байсан гэж байна. Ээж, дүү нь гуйгаад газрыг би 14,500,000 төгрөгт бодож авсан. Энэ хүн 100,000 төгрөг ч өгөөгүй. Би 200,000 төгрөгийн татварыг төлөөд гарыг авсан. Энэ хугацаанд хангалттай өгөх боломж байсан. Өмнөх удаа шүүх хуралд хойшилсноос хойш над руу залгаж 100,000 төгрөг ч өгсөн байдал алга байна гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан.

Шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заалтад заасан “...хуурч, бодит  байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих  ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, гэм хэрэг гарснаас хойш хохирогч нарт төлсөн хохирлын дүн зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан  “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй болно.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслах сэргийлэх арга хэмжээг тус тус цуцалж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ургийн овогт Т.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заалтад заасан “...хуурч, бодит  байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заалтад зааснаар шүүгдэгч*** ургийн овогт Т.У-т 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** ургийн овогт Т.У-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай шүүгчийн захирамжаар “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслах сэргийлэх арга хэмжээг тус тус цуцалж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч **** ургийн овогт Т.У-т урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-с 107.000.000 төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн ***** тоотод оршин суух хаягтай **** ургийн овогт Б.С /РД:*******/-д 17,500,000 төгрөг, хохирогч Булган аймаг ***** тоотод оршин суух хаягтай, **** ургийн овогт А.О /РД:****/-д 39,500,000 төгрөг, хохирогч Улаанбаатар хот ***** тоотод оршин суух хаягтай, **** овогт Ж.З /РД:******/-д 50,000,000 төгрөг тус тус олгосугай.

7. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ