Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02066

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02066

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 37 995 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ү,

хариуцагч О.С /цахимаар/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С:.Р хариуцагч О.Ст холбогдуулан 40 175 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, шүүх хуралдааны явцад 2 180 000 төгрөгөөр багасгаж, 37 995 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.С нь С:.Р надаас 38 175 000 төгрөгийг Монгол улсад орж ирсэн, гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй, туулах чадвар сайтай, дунд гарын жийп маркийн автомашин өгнө гэж худлаа хэлж хууран мэхэлж авсан юм. Миний бие автомашины үнэ болох 38 175 000 төгрөгийг түүний харилцах данс руу шилжүүлсэн. Гэвч хариуцагч О.С нь нэхэмжлэгч С:.Р надаас автомашин төлбөр гэж 38 175 000 төгрөгийг авсны дараа ор сураггүй алга болсон. Тэрээр харилцан тохиролцсоны дагуу автомашин нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болно. Ингээд нэхэмжлэгч С:.Р миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан юм. Цагдаагийн байгууллагаас хийсэн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад О.С нь автомашин худалдан борлуулна гэж 38 175 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Тэрээр мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй, тухайн мөнгийг эргүүлэн төлөхөө цагдаагийн байгууллагын өмнө бүрэн илэрхийлсэн тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан юм. Хариуцагч О.С нь нэхэмжлэгч С:.Р намайг хууран мэхэлж залилсан үйлдлээ дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулсан атлаа надаас авсан автомашины төлбөр болох 28 175 000 төгрөгийг өдий болтол төлж барагдуулахгүй байна. Мөн тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл байнга ирж очих нь над шиг өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүнд хэцүү байсан тул, нэгэн зэрэг эрх зүйн туслалцаа авах зорилгоор А.Үд 2 000 000 төгрөгөөр хөлж төлж туслуулахаар болов. Иймд буруутай этгээд О.Сээс нийт 40 175 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Үүнд Хаан банк 08 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг, 08 дугаар сарын 13-ны өдөр 2 500 000 төгрөг, 08 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр 1 200 000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр 5 400 000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр 3 400 000 төгрөг, Төрийн банк 09 дүгээр сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр хүү Хуанышийн данснаас 1 200 000 төгрөг, мөн нийт 21 хонь тус бүрийг 175 000 төгрөгөөр нийт 3 675 000 төгрөгөөр тооцож өгсөн. Иймд нэхэмжлэгч С:.Р миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан хариуцагч О.Ст холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 180 000 төгрөгөөр багасгаад 37 995 000 төгрөг болгож байгаа байна. Үүнд машин авахаар шилжүүлсэн 35 995 000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг багтаж байгаа гэв.

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасанхариу тайлбартаа: Миний бие О.Ргийн нэхэмжилсэн 35 995 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. хөдөө орон нутагт ажилтай байгаа тул шүүх хуралдаанд зайнаас оролцож байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.10.28-ны өдрийн ****дүгээр хариу мэдэгдэх хуудас, итгэмжлэл, дансны хуулга зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 4-13/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С:.Р нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...О.С нь 38 175 000 төгрөгөөр Монгол улсад орж ирсэн, гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй, туулах чадвар сайтай, дунд гарын жийп маркийн автомашин өгнө гэж хэлээд авсан. Миний бие автомашины үнэ болох 38 175 000 төгрөгийг түүний харилцах данс руу шилжүүлсэн. Гэвч уг мөнгөнөөс 2 180 000 төгрөгийг өгсөн боловч үлдэх мөнгийг одоо болтол өгөөгүй хохироож байна.гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн 35 995 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2021 оны 8 сард автомашин худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч О.С нь Монгол улсад орж ирсэн, гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй, туулах чадвар сайтай, дунд гарын жийп маркийн автомашиныг 38 175 000 төгрөгөр тооцож, нэхэмжлэгчид С:.Рд худалдахаар тохиролцсон талаар талууд тайлбарлаж байна.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч С:.Р нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 34 500 000 төгрөгийг түүний Хаан банкны ******** тоот дансанд, 21 ширхэг хонийг нэг бүрийг нь 175 000 төгрөгөөр тооцож, 3 675 000 төгрөгт тооцож, нийт 38 175 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч нь автомашиныг худалдан авагч С:.Ргийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

 

6. Хариуцагч О.С нь гэрээний үүрэгт шилжүүлэн авсан мөнгөнөөс 2 180 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн асуудлаар талууд маргаагүй ба нэхэмжлэгчийн шаардсан 35 995 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

 

7. Харин нэхэмжлэгч нь өмгөөлөгчид төлсөн ажлын хөлс 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй ба энэ нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал тул дээрх шаардлагад хамааралгүй гэж шүүх үзэв.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ү шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээ дэмжиж байгаа гэж тайлбарлаж байх боловч шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул уг хүсэлтийг шийдвэрлэхгүй орхив. Харин 2023.03.20-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ төлөөлөгч нь гарын үсэг зураагүй тул шүүх хүсэлтийн хэмжээнд шийдвэрлээгүй болохыг талуудад тайлбарласан болно./хх-ийн 5/

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Сээс 35 995 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Рд олгож, илүү нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 337 925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С:.Рд олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

 

 

                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ