Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/224

 

 

 

 

    

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч Б.Урангоо,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт Б.Т-нд холбогдох эрүүгийн 2*****8 дугаартай, 316/2025/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** аймгийн *** ******* *** өртөөнд вагон үзэгч, засварчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн ***** тоотод оршин суух, урьд 03 удаагийн ял шийтгэлтэй,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,

             Сэлэнгэ аймгийн дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан **** овогт Б.Т, (регистрийн дугаар: *****)

Холбогдсон хэргийн талаар

          Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 06 дугаар сарын 16-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" шөнийн цэнгээний газрын гадна "явъя" гэж хэллээ гэх шалтгаанаар С.Т-н унаж явсан " " улсын дугаартай "Toyota prius-40" загварын тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, уг тээврийн хэрэгслийн эд ангийг гэмтээсэн бөгөөд ийнхүү бусдын эд хөрөнгийг хууль бус үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

    1. Талуудын байр суурь.

Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд яллах талын байр суурьтай оролцоно. Оролцохдоо хавтаст хэргийн хавсралтад тусгагдсан хохирогч С.Т-н мэдүүлэг, гэрч Б-н мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК, “Хүрэн үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ, 15-17, 21 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-н өгсөн тайлбартаа: “...Мэдүүлэг өгөхгүй..” гэжээ.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Т нь 2025 оны 06 дугаар сарын 16-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" шөнийн цэнгээний газрын гадна С.Т "явъя" гэж хэллээ гэх шалтгаанаар С.Т-н унаж явсан "****" улсын дугаартай "Toyota prius-40" загварын тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, уг тээврийн хэрэгслийн эд ангийг гэмтээсэн бөгөөд ийнхүү бусдын эд хөрөнгийг хууль бус үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ггэх үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч С.Т-н 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны шөнө би өөрийн найзууд болох Батболд болон Мэндболор нарын хамтаар өөрийн машиныг жолоодон явах үедээ. Сүхбаатар ******* 6-р багт байрлах Тухайн өдөр буюу 2025 оны 06-р "Collective" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна зогсож манай найз Мэндболор нь машинаас бууж хүнтэй уулзсан, хэсэг хугацааны дараа би Мэндболорт хандаж "андаа машинд суу одоо явъя" гэж хэлтэл зүс мэдэх Тэмүүлэн гэгч нь архи ууж согтсон байдалтайгаар надад хандаж "чи ахын дүү яасан гэнэ ээ" гэхээр нь би түүнд хандаж "өө би өөртэй чинь юм яриагүй ш дээ" гэж хэлтэл над руу хандаж "чи ахын дүү зүгээр машинаасаа буугаад ир" гэж хэлэхээр нь би "лай лай" гэж хэлээд машинаа ухраагаад зүүн дараад чигээрээ явах гэтэл миний машины ард талд нэг юм цохих шиг чимээ гарсан, би зогсоод юу болсныг шалгах гээд машинаас буугаад хартал миний машины жолооч талын арын их гэрэл болон гэрэлтэй залгаа карлан зэрэг нь хагарч, хонхойж гэмтсэн байсан тул би нөгөө Тэмүүлэн гэх залууд хандаж "өө чи яаж байгаа юм бэ?, машин гэмтээчихлээ ш дээ" гэж хэлтэл миний үгийг тоосон шинжгүй, миний нүүр хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, үүний дараагаар би "за ер нь согтуу хүнтэй юугаа ярьдаг юм" гэж бодоод шууд цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл өгч удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн, ийм л зүйл болсон, миний биед учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй тухайн үйл явдалтай холбогдуулан шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй... Тухайн тээврийн хэрэгсэл манай хүргэн ах Түвшинжаргалын нэр дээр байдаг... Миний хувьд өөрийн машинд учирсан бодит хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас),

 

Гэрч Б.Б-н 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Тухайн өдөр буюу 2025 оны 06-р сарын 16- ны шөнө би өөрийн найзууд болох Тэмүүлэн, Мэндболор нарын хамтаар Тэмүүлэнгийн машинтай Сүхбаатар ******* 6-р багт байрлах "Collective" нэртэй шөнийн цэнгээний газрын гадна зогсож манай найз Мэндболор нь машинаас бууж хүнтэй уулзсан, хэсэг хугацааны дараа Тэмүүлэн нь Мэндболорт хандаж "явцгаая машинд суучих" гэж хэлтэл зүс мэдэх Тэмүүлэн гэдэг ах архи уучихсан нэлээн согтуу байдалтайгаар манай машин жолоодож явсан Тэмүүлэн гэх найзтай маргалдах гээд янз бүрийн юм яриад байсан, энэ үед Тэмүүлэн "согтуу юмтай юу ярьдаг юм" гээд машинаа ухраагаад буцаад талбай чиглэлд зүүн дараад хөдлөх үед нь би жолоочийн хажуу талын суудалд сууж байх үедээ толинд хартал нөгөө согтуу Тэмүүлэн гэдэг ах газраас юм аваад машин руу шидчих шиг болсон, машины ард талд нэг юм тас гээд чанга дуугараад Тэмүүлэн машинаа зогсоогоод бид 2 машинаас буугаад хартал бидний сууж явсан машины жолооч талын арын их гэрэл болон гэрэлтэй залгаа карлан зэрэг нь хонхойгоод хагарчихсан байсан, үүний дараа нээх удалгүй бид цагдаа руу залгаад дуудлага мэдээлэл өгсөн... Тэмүүлэн гэдэг ах л газраас чулуу аваад шидчихсэн. Ямар шалтгаанаас гэдгийг нь мэдэхгүй байна аа..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хохирогчоор С.Т-г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р хуудас/,

 "Ашид Билгүүн" хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 987 дугаартай "...авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 745,000 төгрөг..." гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2----8 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 26-28-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/,

Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй талаарх лавлагаа /хх-ийн 41-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 40-р хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/

Шүүгдэгчийн автотээврийнхэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/

Хохирогчийн хохирол төлбөр барагдуулсан тухай дансны хуулга /хх-ийн 44-45-р хуудас/

Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-72-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 06 дугаар сарын 16-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "****" шөнийн цэнгээний газрын гадна "явъя" гэж хэллээ гэх шалтгаанаар С.Т-н унаж явсан "****" улсын дугаартай "Toyota prius-40" загварын тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж, уг тээврийн хэрэгслийн эд ангийг гэмтээсэн бөгөөд ийнхүү бусдын эд хөрөнгийг хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 745,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-д 745,000 төгрөгийн хохирол учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ******* 745,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн байна /хх-ийн 44-45-р хуудас/.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал дүгнэлт.

Улсын яллагч: Эрүүгийн хариуцлагын хувьд Б.Т нь ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн Д аймагт ажилладаг зэрэг шалтгаанууд байгаа тул торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.Т: Хэлэх зүйлгүй гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага:

Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн... гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч *** овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д хоёр мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

         7. Шүүгдэгч Б.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.БАЯРХҮҮ