Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0268

 

 

 

 

 

 

 

 

   2023            03            22                                     128/ШШ2023/0268

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй, болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О****а би, Ка*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ха*********** холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ка************ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “... Ка******** зүгээс Ха********* холбогдуулж Х*н-У*л д***ргийн 1**-р х**о, Х**х тэ***р цо****р За***ийн т***уу гудамж, 4**А б**р * тоот хаягт байршилтай, Ү-2***********тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж иргэн Ж.Б***********нэр бүртгэсэн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн улсын бүртгэл болон уг бүртгэлийн дагуу олгогдсон 00******** тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг төлж барагдуулсан тул банк дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн бөгөөд Ж.Б********* нэр дээр бүртгэсэн бүртгэлтэй холбоотой банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол цаашид хөндөгдөхөөргүй болсон.

Иймд танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Ка********** ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ка************ ХХК-иас Ха*********** холбогдуулан гаргасан “...Х*н-У*л дү***ийн 1*-р х***о, Х*х тэ***р цо****р Зайсангийн тойруу гудамж, 48**** байр ****тоот хаягт байршилтай, Ү-2******** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж иргэн Ж.Б********нэр бүртгэсэн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн улсын бүртгэл болон уг бүртгэлийн дагуу олгогдсон 00********** тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ка************ ХХК-иас Ха********** холбогдуулан гаргасан “...Х*н-У*л дү***ийн 1*-р х***о, Х*х тэ***р цо****р За****гийн тойруу гудамж, 48**** байр *** тоот хаягт байршилтай, Ү-2******* тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж иргэн Ж.Б******* нэр бүртгэсэн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн улсын бүртгэл болон уг бүртгэлийн дагуу олгогдсон 00********** тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Цэ*****д ад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                             Ц.О****А