| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/236 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.3.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгч Ш.Бо,
“****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б, “****” ХХК нарт холбогдох эрүүгийн 23******3 *******тай, *******5/2024/0****/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19*** оны *** дүгээр сарын **-ны өдөр ******* аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-нд гүйцэтгэгч захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овогт Ш.Б /РД: *******/,
2. 2013 оны 01 дүгээр сарын -ний өдөр *********** чиглэлээр үйл явуулах чиглэлээр байгуулагдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, ******** тоотод байрлах хаягтай, Улсын бүртгэлийн **** *******тай, регистрийн **** *******тай, “*******” риуцлагатай хувьцаат компани
Холбогдсон хэргийн талаар
1.Шүүгдэгч Ш.Б нь 2023 оны 06 ******* сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, ** сум, 2 ******* баг, “***” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;
2.Шүүгдэгч “**” ХХК нь 2023 оны 06 ******* сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, ** сум, 2 ******* баг, “**” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар.
1.1.Талуудын байр суурь.
Улсын яллагч: Шүүгдэгч Ш.Б болон “****” ХХК нарт холбогдох хэрэгт улсын яллагчаар яллах байр суурьтай оролцоно. втаст хэргээс яллах дүгнэлтийг дэмжиж яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж оролцоно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Энэ хэрэг бол анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Ш.Б энэ хэргийг үйлдсэн байна гэж үзэж байгаа бол компанийн нэрийн өмнөөс үү хувь хүний зүгээс үү гэдэгт эрх зүйн дүгнэлт өгнө үү. Мөн нотлох тухайн цаг хугацаанд гэмт хэрэг гарсан асуудалд Ш.Б байдаггүй хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ш.Б нэг ухашийг “***” ХХК-аар ухуулсан гэдэг зүйл байдаг. Сүүлд 2024 онд ухсан эсэх нь эргэлзээтэй байдаг энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Гэм буруугийн хувьд буруутай, буруугүй гэсэн дүгнэлтийг хийхгүй шүүхийн шийдвэрийг харах байр суурьтай байна гэв.
1.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаас дүгнэвэл:
“******* *******” ХХК-ний захирал Ш.Б нь ****** ХХК-ний нэрийн өмнөөс түүний ашиг сонирхлын үүднээс “***” ХХК-тай нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2023 оны 06 ******* сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, *** сум, 2 ******* баг, “***” гэх газарт буюу ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч “***” ХХК, Ш.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2 жилийн өмнө манай барьцааны мөнгө “” ХХК-д байсан тэрийг авна гэхээр нөхөн сэргээлт хий гэж хэлдэг. Нөхөн сэргээлт хийх гээд тэгээд тухайн үед урсгал зардлаа шийдчих гээд хүлээлгэж байсан. 2022 онд “***” ХХК-тай гэрээтэй байсан. Гэрээ хийгээгүй гээд Буянбатын өгсөн мэдүүлэгт байсан тэрийг эхний шүүх хурлаас 60 хоног хойшлоод ажиллагаа хийгээд дахиад мэдүүлэг авахад Буянбат манай гэрээг хүлээн зөвшөөрсөн байсан. 2023 онд бид нар гараад Энхбат гэж хүн өөрөө нөхөн сэргээлтийн талбайг зааж өгсөн хүн 2 өөр газар. Манай шороо угааж байгаа төхөөрөмж ажиллаж байгаа хэсэг бол зөвшөөрөгдсөн талбайд тавигдсан. 2022 оны 10 ******* сард бид нар ажиллаж байгаад буугаад үлдсэн шороог нь авч угааж байгаа юм. Угаахад 6 грамм алт гарсан эдийн засгийн ямар ч үр ашиггүй. Эхний үйлдлээрээ л ийм юм болсон. Нөгөө ухаш нүх байгаа гээд байгаа газар бол нөхөн сэргээх гэж очсон талбай дээр байгаа техникүүдийг тэндээс шороо зөөж авчирч угаасан үйлдэл дээр тухайн байцаагч тэгсэн байгаа юм. Тухайн үед би байгаагүй ерөөсөө хүмүүстээ тэгж чиглэл өгөөгүй, тэндээс очоод ухаад авчраад угаа гэж хэлээгүй. Нодлин 10 сард хөлдөөд байсан шороог эргүүлж үзэх үү эндээс 5, 10 төгрөг гарчих юм биш биз дээ “” ХХК-ийн талбай дээр юм байна гэхээр нь өө за за үзчихгүй юу даа гэсэн чиглэл өгсөн. Энхбат гэж хүн тухайн үед ын харгалзагчаар байнга байдаг. Манайх тэр амыг эхнээс нь л 2 жил нөхөн сэргээсэн. 700 метрийн зайтай талбайг манайг 2 жил нөхөн сэргээсэн. 1 жил 6 га улсад өгнө гээд нийгмийн хариуцлагын хүрээнд өгнө гээд ын заасан талбай дээр очоод сумынх нь улсын байцаагчийн зааж өгсөн талбайд очсон. Тэр талбай бол тэрний үргэлжлэх талбай. Төхөөрөмж байгаа талбай бол ын талбай. ын талбайг усаа тойроод за нэг 20 метрийн өргөнтэй ч юм уу байгаа юм. Нөхөн сэргээж байгаад ухсан гээд байгаа талбай угаасаа 20 оны дүгнэлтээр ч байдаг эвдэгдсэн талбай байсан тэрнээс нь цаашаа аваад нүхийг нь булаад зөөгөөд тэгшлээд яваад 2 жил дараалаад нөхөн сэргээсэн яг л тэрний үргэлжлэл талбай. Тухайн үед мэдүүлэг авсан цагдаа ямар хүн байсан юм тэр хүнтэй уулзъя яагаад бид нарыг ямар ч бичиг баримт үзээгүй байж эрүү үүсгэж байгаа юм гэхэд тэр хүн ажлаасаа гараад явчихсан. 5 цагдаа солигдсон би бүгдэд нь болсон явдлаа нэг ч худлаа хэлээгүй яг л энэ зүйлээ ярьсан. 2 тусдаа зүйл байгаа нөхөн сэргээж байгаа талбайн шороог авч ирж угаасан гэж байгаа наанаас чинь ямар ч шороо зөөгөөгүй, гэрээтэй байх хугацаандаа явж байсан талбайгаасаа л манай хүмүүс аваад угаасан зөвшөөрлийг нь би өгсөн нь үнэн болж байвал нэг зардал мөнгөндөө нэмэрлэчихдэг юм уу л гэсэн санаатай байсан. 2 газар байгаа тэндээс ерөөсөө шороо ухаагүй. Ухаш нүх нь 70 см билүү тэр чинь 2 өөр зүйл шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Тэндээс ерөөсөө шороо зөөгөөгүй, төхөөрөмж байгаа алт олборлож байгаа гээд байгаа талбай бол ын зөвшөөрөгдсөн талбайд өнгөрсөн оны 10 ******* сард ажиллаж байсан тэр шороог бид нар дахиж ашиглаж байгаа зүйл юм шүү. “” ХХК-ийн талбай дээр байгаа хаягдал шороог ашигласан. 2022 оны 10 ******* сард ын талбай дээр байгаа хаягдал шороог ашиглаж үзсэн тэр шороог нь хүйтэрсэн учраас гээд бид нар буучхаж байгаа юм. Тэр шороогоо хавар нь дахиад өвөл хүйтэнд угаасан юм чинь хаягдчихсан байж магадгүй гэж үзээд эргүүлээд ашиглаж үзье гэхээр нь би тэг гээд тийм л чиглэл өгсөн...” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч “****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б-н 2024 оны 06 ******* сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би “******* *******” ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр 2020 онд авч байсан, одоо захирлаар ажиллаж байна. Манай компани барилга, гадаад худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Миний нэр дээр экскаватор-2900 1 ширхэг, ковш 1 ширхэг, Хово 2 ширхэг байдаг ба үүнийгээ компанийн үйл ажиллагаанд ашигладаг. Манай компани нь 2021 оны намар “” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж талбайд нь олборлолт явуулж техникийн нөхөн сэргээлт хийсэн. Ингээд 08 ******* сарын дундаас 09 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Тэгээд 2022 онд мөн ашигт малтмал олборлолт хийх, техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийж гүйцэтгээд буусан. Тэгээд 2023 онд бол ямар нэгэн олборлолт явуулж, нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй ба 2022 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Тэрнээс биш 2023 онд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул ямар нэгэн олборлолт явуулах эрх байгаагүй. Тэгэхээр 2021, 2022 онуудад туслан гүйцэтгэгчээр олборлолт явуулж хувь тохирох, олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээх гэрээгээр ажилласан гэсэн үг. рин 2023 онд бол ямар нэгэн гэрээ хийгээгүй. Манай компани нь нөхөн сэргээлт хийх эрх байхгүй мөн ашигт малтмал олборлох эрх /А зөвшөөрөл/ байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан эвдэгдсэн талбай нь манай компанийн нөхөн сэргээлт хийж байсан талбай юм. Учир нь 2021, 2022 оны нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу үлдсэн талбай юм. Тухайн онуудад нөхөн сэргээлт хийж байгаад үлдээсэн талбайгаа 2023 онд гүйцээж нөхөн сэргээлт хийж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд олборлолт явуулж байна гэж үзсэн. Тухайн эвдэгдсэн талбай нь манай нөхөн сэргээлт хийж байсан талбай ба 700 метр зайд “***” ХХК-ийн хаягдал эбэл шороо байдаг. Тухайн эбэл шороог дахин угааж 6,6грамм алтыг гарган авсан. “**” ХХК-ийн эбэл шорооны хажууд манай гитаран усан буу, тог гаргагч бензин мотор зэрэг байрласан. “***” ХХК-ийн эбэл шороо нь ашиглалтын талбайгаас гадуур байдаг. “**” ХХК нь А зөвшөөрлөө зарна гээд байхаар нь эблийг нь угааж үзээд алт сайн гарч байвал А зөвшөөрлийг нь худалдан авъя гэж бодож байсан. Энхбат гэдэг хүн манай хаягдал шороог дахин угааж болно дээж аваад үз гэж манай Мөнгөн гэх ажилтанд хэлсэн юм. Манай компани “” ХХК-тай 2023 онд нөхөн сэргээх гэрээ хийгээгүй. 2022 оны нөхөн сэргээлт хийх үлдэгдэл талбай юм. Тухайн газрыг “Монлит” ХХК-ийн уурхайг хариуцсан мөн нөхөн сэргээлтийн ажлыг хариуцсан Энхбат гэдэг хүн зааж өгсний дагуу нөхөн сэргээлтийн ажил хийж байсан юм” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т-н 2023 оны 12 ******* сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “20 онд Солонгос улсын Сөүл хотын Меонжигийн их сургуулийг бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгаль орчин уур амьсгалын санд 2022 оны 06 ******* сард ажилд орсон. Түүнээс хойш тус газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа юм. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын *******-ны н А/146 *******тай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт: “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын сангийн тухай хуулийн 12 ******* зүйлийн 12.1.5-д “Байгаль хамгаалах журмын гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Б-н 2023 оны 06 ******* сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“” ХХК-н тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлтийн туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа мөн нөхөн сэргээлтийн зардал байхгүй учраас “” ХХК-н ашиглалтын талбайд үүссэн үүсмэл орд болох эфль, гааль буудаж зардал гаргаж авахаар “” ХХК-тай гэрээ байгуулан эфль, гааль угааж байсан юм” гэх мэдүүлэг,
Гэрч Д.М-ий 202 оны 06 ******* сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “нөхөн сэргээлт хийж байгаа талбайн манай кэмп талд хуучин ухагдсан угааж ашигласан шороог алт угаагч төхөөрөмжөөр угааж ашигласан. Тухайн шороон дээр алт угаагч төхөөрөмжөө байрлуулж, Хьюндай ЛС290 загварын экскаватороор шанагадаж шороог угаасан. Тухайн газраас цааш 300-400 метр зайтай газарт алт угааж байсан ус тогтож лаг үүссэн байсан газарт лагийг хуулж зөөж байсан. 2023 оны 6 ******* сарын 08-ны орой алт угаагч төхөөрөмжийг тухайн газарт байрлуулан ойролцоогоор 10 орчим цаг алт угаах үйл ажиллагаа явуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч Н.О-н 2023 оны 06 ******* сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид нараас цаана 400-500 метр зайнд алт угаагч руу шороо хийж угааж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Э.М-н 2023 оны 06 ******* сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөн сэргээлт хийж байсан талбайд байсан шороог алт угаагч төхөөрөмжөөр угаасан. Алт угаагч төхөөрөмжийн хажуу талд байсан овоолготой шороог алт угаагч төхөөрөмж рүү хийж буудсан” гэх мэдүүлэг,
Гэрч М.Б-н 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...үйл ажиллагаа явуулж эхлэх үед манай компани нь өөрсдийн техник төхөөрөмж, хүн хүч дутмаг байсан тул өөрсдийн зөвшөөрөлтэй талбай дээрээ “*******шугам” ХХК-ийг гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 2021 оны 8 ******* сарын дундаас 9 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Гэрээнд бол 2021 оны 12 ******* сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан. Ашиглалт явуулах болон нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүй ба олборлолт хийсэн талбайг эсхүл түүнтэй адил хэмжээний талбайг нөхөн сэргээнэ гэж тусгасан боловч “*******шугам” ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Ингээд 2021 онд хамтран ажиллах хугацаа дуусаад манай захирал Энхбаатар нь “*******шугам” ХХК-тай хамтран ажиллахаар нөхөн сэргээлт дутуу хийх, манай компанид ашиг муу байгаа зэрэг дутагдалтай талууд байгаа тул дахин гэрээг сунгахгүй гээд 2022 онд “*******шугам” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. рин “*******шугам” ХХК нь 2022 онд манай компанийн 2021 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийг хийх нэрээр ирж бас л дутуу нөхөн сэргээлт хийсэн. Тэгээд 2023 оны зун манай компанийн 2021 оны дутуу нөхөн сэргээлтийн ажлыг дахин хийх нэрээр “” гэх газарт манай компанийн ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан байна лээ” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Э-н 2024 оны 05 ******* сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”*******шугам” ХХК-ийн холбогдох ажилтнууд манай компанийн эбэл шороог угаасныг би мэдэхгүй байна. “*******шугам” ХХК-ийн захирал түүний ажилтан Мөнгөн гэх хүмүүст “Эбэл шороо угаа” гэж огт хэлээгүй” гэх мэдүүлэг,
“Эко Инженеринг” ХХК-ийн 2023 оны 12 ******* сарын 04-ний өдрийн 21 *******тай шинжээчийн: “...нийт эвдэгдсэн 0.14га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийт 5,9,243 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 1,658,834 төгрөг болж байна” дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 ******* сарын 28-ны өдрийн 3401 *******тай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь цагаан өнгийн цаастай 7.9350 грамм байх бөгөөд тухайн алтны жин 6.6295 грамм жинтэй байна” дүгнэлт,
“Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Hyundai R290LC-7 маркийн экскаватор 20,000,000 төгрөг, тос гаргагч дизель генератор 1,050,000 төгрөг, алт угаагч автомат усан буу 3,500,000 төгрөг. Нийт үнэлгээ 24,550,000 төгрөг” тайлан,
Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Алт 6,6295 грамм 1,3,352 төгрөг” тайлан,
Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 ******* сарын 03-ны өдрийн 10/3346 *******тай: “Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн .1., .1.22 дахь заалтыг үндэслэн албан бичигт дурьдагдсан солбилцол бүхий талбайг уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2023 оны 06 ******* сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давхцалгүй байна. рин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна” гэсэн албан бичиг,
Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 06 ******* сарын 30-ны өдрийн 06/3703 *******тай: “...солбилцол бүхий цэг нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын амгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийн 2.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай бүтэн давхцалтай байна” албан бичиг,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 ******* сарын *******-ны өдрийн 01/29-001/068/ *******тай:
1. сумын 2 ******* багийн нутаг “” гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр газрын хэвлийд халдаж олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 ******* сарын 27-ны А156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг тус тус үндэслэн гаргасан 2023.12.04-ний өдрийн 21 тоот “Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт,
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.5.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 985,149х2=1,970,298 төгрөг, газарт учруулсан хохирол 10х3=3,330 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 4,924,984х3=14,774,952 төгрөг, нийт хохирлын хэмжээ 16,748,580 төгрөг болж байна.
2.Актыг үндэслэлгүй гэж үзвэл “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” гэх акт,
Хэрэгт эд мөрийн баримтаар: “...6.6295 грамм алтыг тооцсон” тухай мөрдөгчийн тогтоол,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,
Монгол банкны эрдэнэсийн санд алтан гулдмай хүлээн авсан тухай акт,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
Шүүгдэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Шүүгдэгч “******* *******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
72-49 УБУ улсын *******тай, УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа,
Тээврийн хэрэгслийн лавлагаа,
Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/74 *******тай албан бичиг,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/67 *******тай албан бичиг,
“ Трейд” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 24/01 *******тай албан бичиг, хавсралт,
Шүүгдэгч Ш.Б-н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Шүүгдэгч Ш.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
Шүүгдэгч Ш.Б-н тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол”, түүнчлэн “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол” тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” хэлнэ гэж, 7 ******* зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэжээ.
Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаар шүүгдэгч Ш.Б нь нөхөн сэргээлт хийх нэрийн дор “******* *******” ХХК-ний нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хуулиар хамгаалсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатайгаар зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрх олгосон баримт бичиггүйгээр, алт олборлох зорилгоор 2023 оны 06 ******* сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, сум, 2 ******* баг, “” гэх газарт гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгч Ш.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “***” ХХК -н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон байна.
Шүүгдэгч Ш.Б болон “***” ХХК-нд ашигт малтмал эрж хайх, олборлох, ашиглах тусгай зөвшөөрөлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах бөгөөд ийнхүү зөвшөөрөлгүй авалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзнэ.
******* нь ******* ******* ХХК-ний захирал удирдах албан тушаалтан бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулах үйл ажиллагааг “******* *******” ХХК-ний нэрээр олж авч, компаний ашиг сонирхлын төлөө, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч талаас “” компанийн зөвшөөрөгдсөн талбай дээр байгаа бид нарын хуучин 2022 оны ашигласан талбайн үлдэгдэл шороог ашигласан, нөхөн сэргээлт хийх гэрээ хүчинтөгөлдөр үйлчилж байсан, “” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан, нэг гишүүнтэй компанид *******т эрүүгийн хариуцлага оногдуулаад дахиад компанид эрүүгийн хариуцлага оногдуулаад хохирол төлбөр гаргуулаад давхцах вий дээ энэ нөхцөл байдлыг харж үзнэ үү гэдэг агуулгаар гэм буруугийн талаар мэтгэлцсэн.
2022 оны 06 ******* сарын 24-ний өдөр ХХК, ******* шугам ХХК нарын хооронд нөхөн сэргээлт болон олборлолтын гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа нэг жилээр байгуулсан байна. Ингэхдээ нөхөн сэргээлт хийх нэрээр “” гэх газарт ХХК-ний зөвшөөрөлтэй ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан болох нь гэрч Ч.Буянбатын мэдүүлэг, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 ******* сарын 03-ны өдрийн 10/3346 *******тай албан бичиг, Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 06 ******* сарын 30-ны өдрийн 06/3703 *******тай албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “******* *******” ХХК -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов
1.4. Хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан газрын экологи эдийн засгийн хохирлын дүнг "Эко инженеринг" ХХК-ийн шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | 1,0 төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 985,149 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | - төгрөг |
| 4 | Ургамалын нөмрөг | - төгрөг |
| 5 | Усан орчин | 4,924,984төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 5,9,243 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 1,658,834 төгрөг болно. | ||
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Сэлэнгэ аймгийн Байгль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 ******* сарын *******-ны өдрийн 01/29-001/068/ *******тай: “.... сумын 2 ******* багийн нутаг “” гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр газрын хэвлийд халдаж олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 985,149х2=1,970,298 төгрөг, газарт учруулсан хохирол 10х3=3,330 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 4,924,984х3=14,774,952 төгрөг, нийт хохирлын хэмжээ 16,748,580 төгрөг болж байна..…” гэх улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 230-р хуудас/ авагджээ.
Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул шүүгдэгч нараас энэхүү гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учруулсан хохирол 16.748.580 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1,658,834 төгрөг, нийт .407.414 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч хохирол төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд бүрэн төлж барагдуулсан болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагч: Шүүгдэгч нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, дансны хуулга зэргийг үндэслээд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд төлүүлэх. Шүүгдэгч “******* шугам” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хийх эрхийг хасаж, 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Hyundai R290LC-7 маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулах, уг экскаватор нь Ш.Болбаатарын нэр дээр байдаг тул улсын орлого болгох саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банканд хадгалагдаж байгаа 6,6 грамм алтыг улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* бол анх удаа гэмт хэрэгт холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурснаас болж гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой. Гэмт хэрэг үйлдсэн арга, тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоог анхаарч харах хэрэгтэй гэж үзэж байна. Гэрээг хууль ёсны дагуу гэж ойлгож байсан, тухайн ажилчид эбэл шороо буюу хаягдал шороог угааж алт олсон үйл баримт тогтоогдсон. Газрын хэвлийд халдаагүй 20 онд ухагдсан газар байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээд иргэнийг 5,400 нэгжээр торгож хугацааны хувьд прокурортой адил саналтай байна. Хуулийн этгээдийг тухайн торгох ялын хамгийн хага хэмжээгээр торгож өгнө үү. Хуулийн этгээдийн эрх хасах ялын хувьд шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэж өгнө үү. Техникийг хураах асуудлыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдэж өгнө үү гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “******* *******” ХХК -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч нар нь нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр Сэлэнгэ аймгийн сумын 2 ******* багийн нутаг “” гэх газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газарт алт олборлох зорилгоор хууль бусаар халдаж, тодорхой хэмжээгээр материаллаг хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байх бөгөөд торгох, хорих ял оногдуулах санкцтай хуульчлагдсан байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарт торгох ял оногдуулах саналыг гаргасныг хүлээн авч, хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000.000 /зургаан сая / төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******* *******” ХХК-нд Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө чинээ, орлого олох боломж зэрэгт шүүхээс дүгнэлт хийж, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх торгуулийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заасан буюу эрх хасах ялын тухайд хугацаа заагаагүй байна. рин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хугацааг нарийвчлан зохицуулсан байх тул энэхүү хуулийн агуулгаар ******* ******* ХХК-д шүүгдэгчид ашигтай байх зарчмыг баримтлан 5 жилийн хугацаагаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 ******* зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 ******* зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Нуundai R290LC-7 маркийн экскаватор ашигласан ба тухайн техник нь *******ын өмчлөлийнх байх тул битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкинд хадгалагдаж байгаа 6,6 грамм алтыг улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2.3.Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 ******* зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч “****” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 3 дахь заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдах гэмт хэргийг хууулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Ш.Б-т зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “**” ХХК-нд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 ******* зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Ш.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Нуundai R290LC-7 маркийн экскаватор, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоболох Монгол банкинд хадгалагдаж байгаа 6,6 грамм алтыг тус тус хураан авч улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4, 36.13 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ