Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0269

 

 

 

 

 

   2023         03           22                                    128/ШШ2023/0269

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.О****а даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч:  А.Э************

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Г.Г***********

Дүгнэлт бичсэн прокурор: Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б***********

Хариуцагч: И***ий ни***ийн ер****ий га***ын Ни***ийн а***үй аж*****ны х***тын байцаагч Э.А************

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б**************

Гомдлын  шаардлага: Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А************ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00******** дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Э**********, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Г*********, дүгнэлт бичсэн Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б**********, хариуцагч Э.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ба*****а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч А.Э***********, Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б*********** нар нь И***ий ни***ийн ер****ий га***ын Ни***ийн а***үй аж*****ны х***тын байцаагч Э.А************ холбогдуулан “Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********** 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00***** дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2.1.Иргэний нисэхийн Ерөнхий газрын Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********** 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00****** дугаартай шийтгэлийн хуудсаар “МИ*******ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга А.Э********** нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван зуун нэгжээр торгож шийтгэсэн.

2.2. Тээврийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны “Хариу хүргүүлэх тухай” 12* дугаартай албан бичгээр “Зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-д заасан зөрчлийн учир А.Э****** 300 нэгжээр торгож, агаарын хөлгийн дарга хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэсний дагуу дүгнэлт бичихээр болсныг мэдэгдье”  гэсэн хариу өгчээ.

2.3. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн А.Э******** гаргасан “Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А******** 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00********* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагаар И***ий ни***ийн ер****ий га***ын Ни***ийн а***үй аж*****ны х***т зохицуулалтын албаны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********* холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.4. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0779 дүгээр шүүгчийн шийдвэрээр “...Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.2, 2.3, 2.9, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А******** 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00****** дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн.

2.5 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.********** нь дахин шинэ акт гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00********* дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан А.Э*********** нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.6 А.Э********** 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд дээрх  2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00******** дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/1806 дугаар шүүгчийн захирамжаар А.Э*********** гомдолтой, Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А******* холбогдох гомдлоор захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.7. Мөн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б******* Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********* 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаартай шийтгэлийн хуудсыг “ А.Э****** холбогдох зөрчлийн хэргийг урьд шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, хуульд заасан ажиллагаа явуулалгүйгээр иргэн А.Э*********** шүүхээр шийдвэрлэсэн 22****** дугаартай хэрэгт холбогдуулан дахин шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж үзэж хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2023/2391 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, мөн өдрийн 128/ШЗ2023/2436 захирамжаар энэ хэрэгтэй нэгтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

3 Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:

3.1. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 00***** дугаартай шийтгэлийн хуудас гарсан. Уг шийтгэлийн хуудсаар миний үйлчлүүлэгч А.Э***********300,000 төгрөгөөр торгож, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс үүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Өмнө нь үүнтэй холбоотойгоор 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мөн шийтгэлийн хуудас гарсан байдаг. Энэ шийтгэлийн хуудаст мөн нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүсгэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр шүүхийн шийдвэрийн 13 болон 14 дүгээр талд авагдсан байгаа. Маргаан бүхий тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэж гомдол гарагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь тухайн хуулийн зүйл заалтын агуулгад нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд шүүхийн шинжлэн судалсан боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сараар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар 3.1 дүгээр зүйлийн холбогдогч мөн холбогдогч нь дараах эрхтэй өөрийгөө өмгөөлөх, хууль зүй туслалцаа авах, эх хэлээрээ эсхүл сайн мэдэх хэлээрэй мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах, зөрчлийн хэрэгтэй танилцах гэж заасан эрхүүдийг зөрчилд холбогдогч буюу гомдол гаргагчид эдлүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Мөн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8.3 дахь хэсэгт заасныг тайлбарлан холбогдогчоос мэдүүлэг аваагүй. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг прокурорт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Эрх бүхий албан тушаалтан байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхийг нь хангаагүй. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг танилцуулж, хүргүүлээгүй зэрэг байдлаар зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Мөн 14.8 дугаар зүйлийн агуулгаас үзвэл иргэний нисэхийн үйл ажиллагаа нийтээр дагаж мөрдөх журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хүн, хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр торгохоор байна.

Маргаан бүхий тохиолдолд нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт агаарын хөлгийн дарга байх эрх хамаарна гэж үзэж гомдол гаргагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй байна гэдэг дүгнэлт гаргасан.

Хууль хэрэглээний тухайд өмнө нь хэргийг хянан шийдвэрлэсэн Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 болон 14.9 дүгээр зүйл, нэг нь нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах нөгөө нь мэргэжлийн эрхийг хасах гэдэг хоёр зохицуулалт орж ирсэн. Үүнээс нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт нисгэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа орох уу гэдэг асуудал дээр маргасан. Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 24 дүгээр хэсэгт агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ гэж агаарын хөлгүүд арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож буй тусгай зөвшөөрлийг ойлгоно буюу нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг агаарын тээвэрлэгч “Ар*****” компани гэдэг ойлголт хамаарах юм гэдэг зүйлийг ярьсан. Нисэх баг гэж нислэгийн хугацаанд агаарын хөлгийг аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүдийг ойлгохоор 3.1 дүгээр зүйлийн 25 дугаар хэсэгт зохицуулсан байна. Тэгэхээр Зөрчлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дугаар зүйлд нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг гээд үргэлжлүүлээд араас нь мэргэжлийн үйл ажиллагааны эрх гэсэн хоёр өөр зохицуулалт. Нэг үйл явдлыг хоёр үгээр илэрхийлэх боломж байхгүй. Тийм учраас нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт нисгэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хамаарахгүй гэдэг маргааныг үүсгэсэн. Тийм учраас нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт нисгэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамаарахгүй. Мөн шүүхийн шийдвэрээр 3 сар түдгэлзүүлнэ гэж гарсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудаа хийж, дахин шийтгэлийн хуудас гарга гэсэн. Ингэхдээ нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт нисгэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа орох эсэхийг тодруулаарай гэдэг агуулга яригдсан байдаг.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш ямар ч үйл ажиллагаа хийгээгүй, нэг ч удаа миний үйлчлүүлэгчийг дуудаагүй. Хамгийн анхны дуудахад нь очиход шийтгэлийн хуудсыг гардуулж өгсөн. Энэ шийтгэлийн хуудсыг гардуулж өгөхөд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчтэй цуг очсон. Ажиллагаа хийхгүй юм уу, мэдүүлэг авахгүй юм уу, хэрэг танилцуулах, шинжээчийн дүгнэлт танилцуулах, дүгнэлтэд гомдол гаргах эрх хангахгүй юм уу гэж хэлэхэд тэрийг хийх шаардлага байхгүй, би өөрийн эрх хэмжээний хүрээнд шийтгэлийн хуудсаа гаргасан гэдэг тайлбарыг өгсөн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш зөрчил шалган шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулахдаа прокурорын зөвшөөрөл авсан юм уу, прокурортойгоо шүүхийн шийдвэр гарснаас хойш уулзаж ярилцсан юм уу гэхэд миний эсрэг дүгнэлт бичээд орж ирж байгаа, шаардлагагүй гэсэн.

Иймд бид гардаж аваад хуулийн дагуу гомдлоо гаргаж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бол анх зөрчлийн хэрэг нээсэн тогтоол үйлдсэн цагаасаа эхлээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Үүнийг зөрчсөн гэдгийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр аль хэдийн гарсан байгаа.

Тухайлбал зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг прокурорт танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Тэгээд мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авсан гэж өөрөө зохиож бичээд өөрөө гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч А.Э****** урдаа суулгаад түүнээс асуулт асуугаад хариулт авах хэлбэрээр бичиж тэмдэглээд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Үүнийг харахад хяналтын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ямар ч ойлголтгүй хүн юм болов уу гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Эрх үүрэг тайлбарлаагүй, зөрчлийн хэргийн материалын 80 хувь нь англи хэл дээр авагдсан буюу монгол хэл бичгээр орчуулсан зүйл байдаггүй.

Мөн дүгнэлт гаргасан боловч холбогдогчид танилцуулаагүй. Биднийг дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй. Зөрчлийн тухай хуулийн дагуу нарийн мэргэжлийн шаардлагатай тохиолдолд шинжээч томилон дүгнэлт гаргуулж болно, шүүхийн шинжилгээнээс гадуур гэж заасан байна. Энэ дүгнэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдогчид танилцуулах, холбогдогч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжээч томилуулах хүсэлт гаргах, холбогдогчийн хүсэлтээр нэг удаа дахин шинжээч томилох зүйл заалттай байдаг. Тийм учраас нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогоод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй тул үүнийгээ засаад ир гэхэд зөвхөн шийтгэлийн хуудсан дээр агаарын хөлгийн дарга гэдгийг нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг болгон өөрчилж оруулсан нь үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж байгаа тохиолдолд дахиад зөрчлийн хэрэг нээх ёстой юм уу, эсвэл өмнө нь явуулж байсан хэрэг дээрээ үргэлжлүүлээд явуулах ёстой юм уу гэдэг асуудлуудыг шийдвэрлүүлэхгүйгээр прокурорын зөвшөөрөл аваагүй, шийтгэлийн хуудсыг прокурорт нэн даруй мэдэгдэх ёстой байтал хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй буюу ийм нөхцөл байдалтай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

3.2 Гомдол гаргагчийн  өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн хуудсаар А.Э************ агаарын хөлгийн дарга байх эрхийг нэг жилээр хассан шийдвэр гаргасан. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нисэхийн үйл ажиллагаа явуулж байгаа эрхийг нэг жилээр хасах гэж байгаа нь нисгэгчид олгож байгаа эрх биш. Энэ бол агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа авиа компанид олгож Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23, 3.1.25 дахь заалтад заасан арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож байгаа тусгай зөвшөөрөлтэй компанийг хэлж байгаа. Хуулийг буруу тайлбарласантай холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрвээ нислэгийг хэвийн үргэлжлүүлж болохгүй онцгой тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдэгдээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, агаарын хөлгийн даргыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгэхээр энэ 2 нэр томьёог ялгаж, ойлгох хэрэгтэй. Нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх, мэргэжлийн эрх гэсэн 2 тусдаа ойлголт байдаг. Нислэг үйлдэх эрхтэй нисгэгч мэргэжлийн эрхээ хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа. Гэтэл нисгэгчид авах ёсгүй байсан арга хэмжээ мөн агаарын хөлгийн даргын эрхийг хасна гэсэн ямар ч зохицуулалт байхгүй байхад хуулиас давсан шийтгэл оногдуулж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд шийтгэл оногдуулж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зөрчил оногдуулсан этгээдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх буюу өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрийн сайн мэдэх хэлээр эсвэл эх хэлээрээ тайлбар мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах зэрэг эрхээр хангаагүй. Зөрчлийн хэргийн материалд Зөрчлийн тухай хуулийн ямар нэг заалтыг бичээд мэдүүлэг авсан хүний нэр, гарын үсэг, мэдүүлэг өгсөн хүний нэр, гарын үсэг байхгүй бөгөөд А.Э****** мэдүүлэг аваагүй. ... Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг прокурорт танилцуулах ёстой. Гэтэл прокурорт танилцуулаагүй байцаагч өөрөө гарын үсэг зурсан, прокурор Д.А******* гэсэн нэр байгаа ч гарын үсэг зурагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2, 4.8.3 эдгээр заалтуудыг огт биелүүлээгүй. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах эсвэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглах хүргүүлэх гэж заасан. Гэтэл А.Э****** хуульд заасан хугацааг 8 хоног хэтрүүлж танилцуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэл дээр явуулж, төрийн албан ёсны хил бичгээр хөтлөн баримтжуулна гэж заасан. Гэтэл зөрчлийн хэргийн материалын 80 хувь нь Англи хэл дээр бичигдсэн. Зөрчлийн тухай хуулиар материалыг маргаанд хавсаргаж байгаа бол баталгаат орчуулга хийгдэж, гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна. Иргэний нисэхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нислэг техникийн осол, зөрчил техникийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах бүртгэх ажиллагааг нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба гүйцэтгэнэ гэж заасан. Мөн хуулийн 42.2-т нислэг, техникийн осол, зөрчлийг шалгах албыг ерөнхий шинжээч удирдана гэж заасан. Энэ хуульд заасан өөр алба шалгаж шийдвэрлэсэн байгаа нь энэ шийтгэлийг оногдуулах эрх бүхий этгээд Э.Алтангэрэл мөн эсэх нь эргэлзээтэй юм. Иргэний нисэхийн багц дүрмийн 203 дугаар зүйлийн 203.14.3 дах хэсэгт шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор олж авсан дор дурдсан бичлэг мэдээллийг осол зөрчлийг шалган тогтоохоос өөр зорилгоор ашиглахыг болон бусдад задруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл эдгээр мэдээллийг өөр зорилгоор ашигласан нөхцөл байдлууд илэрсэн. Иргэний нисэхийн багц дүрмийн 13.1.б хэсэгт зөрчлийг шалгах ажиллагаанд зөрчил гаргагчид хариуцлага хүлээлгэх бус зөрчил гарсан шалтгааныг үнэн зөв тогтоож тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэгдэнэ гэж заасан. Иргэний нисэхийн багц дүрмийн 13.5.д хэсэгт энэ дүрмийн дагуу зөрчлийг шалгах ажиллагаанд бүхээгийн дуу чимээ бичигч болон нислэгийн өгөгдөхүүн бичигчээс бусад Иргэний нисэхийн багц дүрмээр шаардсан нислэгийн аливаа бичиг баримт болон бичиг тайланг ашиглаж болно гэж заасан. Нислэгийн өгөгдөхүүн бичигчийг авч хэрэглэх боломжгүй байхад нислэгийн өгөгдөхүүн бичигчийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иргэний нисэхийн багц дүрмийн 12.63 дахь хэсэгт шийтгэлээс ангид байх гэсэн заалтад Иргэний нисэхийн ерөнхий газар дараах зүйлсээс өөр мэдээллийг мөрдөн шалгах эсвэл хариуцлага тооцох байдлаар ашиглахгүй эсвэл ашиглах боломж олгохгүй гэсэн байгаа. Тухайн мэдээлэл нь хүн эсвэл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учирсан үйлдэл эс үйлдэхүйг илчилсэн бол хуурамч мэдээлэл өгсөн, мэдээллийг хуулийн байгууллага болон шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээсэн бол ашиглана гэж заасан байхад captain report буюу нөхцөл байдлыг бичиж болсон процессыг өөрөө гаргаж тавьсан байхад өөрийнх нь мэдүүлгээр өөрт нь хуульд заагаагүй арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заалтад Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.24 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг тус тус заасан.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол байна. Дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны үйл ажиллагаанд гаргах гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан ба прокурор хэдий хугацаанд дүгнэлт бичиж хүргүүлэх талаар тухайн хууль буюу Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд өөрөөр заагаагүй.

Өөрөөр хэлбэл нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 00********* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч иргэн А.Э******* Тээврийн прокурорын газарт 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гомдол, шийтгэлийн хуудсыг хавсаргаж гаргасан ба үүний дагуу тээврийн прокурорын газраас 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1/244 дугаар албан бичгээр зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг шийтгэлийн хуудсын хамт ирүүлэх тухай албан бичиг ирүүлсний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 01162 дугаартай албан бичгээр шийтгэлийн хуудсын хуулбарыг Тээврийн прокурорт хүрүүлсэн ба зөрчлийн хэрэг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байгаа тухайгаа илэрхийлсэн.

Улмаар хяналтын прокуророос  2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 38 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг харьяалах шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. А.Э********* гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр буюу 38 хоногийн дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан энэ хуулийн 14.1-ээс 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Мөн прокурорын дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл шударга ёсны зарчим, 2 дахь хэсэг энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасан тухайн зөрчлийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол 6.1 дүгээр зүйл заасан зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл зэрэг хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Дүгнэлтийн Зөрчлийн тухай хуулийн 1.3.2-т заасан энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэсэн нь А.Э********** гаргасан нэг зөрчилд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр нэг шийтгэл оногдуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсний дагуу мөн хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэний нисэхийн үйл ажиллагааны нийтээр дагаж мөрдөх дүрэм журам зөрчсөн тул нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, хуулийн этгээдийг 300,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу зөрчилд холбогдогч А.Э******** эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан прокурорын дүгнэлтэд дурдсан шударга ёсны зарчимд нийцсэн байна. Дүгнэлтийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан тухайн зөрчлийг үйлдсэн хүн хуулийн этгээд хэрэгт оногдуулсан эрх бүхий албан тушаалтны эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол зөрчлийн хэрэг нээхгүй гэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 0779 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр ба уг шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт энэ хуулийн 106.3.11-т шүүх хэргийн бодит байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласны дагуу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т шүүх гэж Монгол улсын Үндсэн хууль болон эн хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг, 23 дугаар зүйлийн 1 хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэдгийг хэрэгжүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.

 Дүгнэлтийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг зөрчсөн гэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр захиргааны акт буюу шийтгэлийн хуудсыг дахин гаргах тохиолдлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар нарийвчлан зохицуулаагүй.

Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зөрчил хянан шийдвэрлэх шүүх үүнд 1 дэх заалтад Эрүүгийн хэргийн шүүх, 2 дахь заалтад Захиргааны хэргийн шүүх оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэхээр хуульчилсан боловч мөн хуулийн 8 дугаар бүлэгт Эрүүгийн хэргийн шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан ба харин Захиргааны хэргийн шүүх Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахаар хуульчилсан.

Мөн шийтгэлийн хуудас захиргааны акт болохын тухайд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтад захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн ба уг заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад гэж байсныг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг Улсын их хурлын 2018 оны 88 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтад зааснаар Захиргааны хэргийн шүүхийн харьяалан хянан шийдвэрлэх зөрчилд холбогдуулан гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр захиргааны акт болох нь хуульд тодорхой тусгасан учир прокурорын гаргасан 8 дугаартай дүгнэлт дээрх үндэслэл нөхцөл байдлуудаар үндэслэлгүй гэж үзэн хариу тайлбар гаргаж байна.

 Гомдол гаргагчийн гомдлын шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгчийн өмнөх болон өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлд дурдаж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн, эрхийг хангаагүй асуудлуудыг хөнддөг. Үүнийгээ үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагад дурддаг. Дээрх үндэслэл болгох шалтгаан нөхцөлийг өмнөх шүүх хуралд тайлбарласан буюу энэ үйл баримт юунаас үүдсэн, ямар учраас холбогдогчийн эрх ашгийг зөрчсөн тухай асуудал хөндөгддөг эсэх талаар эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэргийг нээж холбогдогчтой холбогдож мэдүүлэг өгөх, ирж уулзах талаар удаа дараа мэдэгдэх, дуудах, цахилгаан холбооны хэрэгслээр дуудах тохиолдолд А.Э******** өөрөө ирээгүй талаар эрх бүхий албан тушаалтан илэрхийлдэг. Тэгээд ирээгүйтэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусах нь өөрөө эргээд хуулиар зөрчил болох тул эрх бүхий албан тушаалтан хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийтгэлийн хуудсыг ногдуулсан.

Энэ үйл баримтыг өмнө буюу 2022 онд гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу дээрх нөхцөл байдлуудыг хангалттай судалж, Захиргааны шүүхэд нотлох баримтуудыг цуглуулсан. Өмнөх 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр дээр үндэслэл хэсгийн 9 дэх заалтад дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл гомдол гаргагч А.Э***********маргаан бүхий тохиолдолд зөрчил гаргаагүй, иргэний нисэхийн дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Мөн 10 дахь заалтад харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан маргаан бүхий тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох журам зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэж гомдол гаргагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь тухайн хуулийн зүйл заалтын агуулгад нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд энэ шүүхийн шинжлэн судлах асуудлын хүрээнээс хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэж шийтгэлийн хуудсын хугацааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

Ингэж шийдвэрлэхдээ 3 сарын хугацаанд ахин шинэ захиргааны акт гаргаагүй бол тухайн шийтгэлийн хуудас хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласан. Энэ нь өмнө гаргасан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсан дээр агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж гэж хуулийн нэр томьёоллыг эрх бүхий албан тушаалтан алдаатай бичсэн агуулга нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэтэрсэн буюу шүүх түүнийг залруулах боломгүй гэж үзэж байгаа тул ахиж шинэ захиргааны акт гаргах хугацаа тогтоож, актын биелэлтийг түдгэлзүүлсэн.

 Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтан дахин шинээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудсыг дахин гаргаж захиргааны актыг гаргаж зөрчилд холбогдогчид танилцуулсан үйл баримт байна. Энэ дээр яагаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулаагүй вэ гэвэл прокурорын дүгнэлттэй холбож гаргасан тайлбараар үгүйсгэгдэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрлийн талаар гомдол мэдээллийг 1 удаа хүлээж аваад тухайн хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна. Прокурорт гомдол мэдээллийг бүртгүүлнэ.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх бол дугаар авна, дугаар аваад тодорхой заасан хугацааны дотор шалган шийдвэрлэж дуусгана, дуусаад шийтгэлийн хуудас хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл зөрчилд шийтгэл ногдуулах процесстой явагддаг.

Харамсалтай нь захиргааны актыг түдгэлзүүлсний дараа энэ шийтгэлийн хуудас бичих буюу захиргааны акт гаргах үйл ажиллагааны харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх хуулиар нарийвчлан зохицуулаагүй. Энэ үйл явцад тодорхой ажиллагаа хийх, холбогдогчийг дуудах, мэдүүлэг авах зэрэг буюу өмнө шүүхийн шийдвэрт дурдагдсан ажиллагааг хийх нь өөрөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа хориглогдсон үйл ажиллагаа буюу боломжгүй. Тийм учраас дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэхгүйгээр шууд шийтгэлийн хуудсыг бичсэн буюу дахин шинэ захиргааны акт гаргах ажиллагааг хийсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон прокурорын гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

6. Дүгнэлт гаргасан прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ: “...Тухайн үйл баримт буюу зөрчлийн тухайд прокурорын зүгээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Учир нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа анх явагдахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон учир анх буюу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн 0034813 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичсэн байдаг. Тухайн дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй буюу хэрэгсэхгүй болгосон. Мөн үүнтэй холбоотойгоор шүүхээс 10 сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүнд прокурорын зүгээс мөн тухайн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн дүгнэлттэй байна. Учир нь захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулдаг. Энэ хуулиар захиргааны актын нэг гол шинж болох захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар  хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан үйлдэл эс үйлдэхүй байхаар хуульчилсан.

Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь зөрчлийг шалгасны үндсэн дээр хариуцлага хүлээлгэх мөн эсхүл чөлөөлөх, зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бол хэрэгсэхгүй болгодгоор тус тус ялгаатай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллагууд тухайн хуульд заасны дагуу  хэрэглэнэ гэж заасан. Энэ эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актаас ялгаатай болохыг харуулж байна.

 Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх болон тус шийдвэрт гомдол гаргах, гаргасан гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журмаар бус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэхээр хуульд томьёолсон нөхцөл байдал байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор дахин тайлбарлахад прокурорын үндсэн чиг үүрэг мөн холбогдоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дүгээр зүйлд зааснаар прокурор хэрэг мөрдөх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүхэд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Прокурорын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд прокурор хэрхэн хяналт тавих талаар зохицуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журам сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тус хуулийн буюу Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаанд үйлчлэлд хамаарахгүй гэж тус тус заасан байгаа.

Үүнтэй холбоотойгоор тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлт нь тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл дүрэм, журмыг зөрчсөн, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол шүүхэд дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэхээр хуульд заасан. Энэ эрх, үүргийнхээ хүрээнд прокурор дүгнэлт бичсэн. Тэгээд сүүлийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 008003 дугаартай шийтгэлийн хуудас нь ямар учраас хуулийн үндэслэлгүй талаар тайлбарлая. Учир нь тухайн зөрчил буюу хэрэг маргааныг шийдвэрлэхээр шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа.

Мөн захиргааны актыг дахин гаргахаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр нь хуулийн үндэслэлгүй нөхцөл байдал буюу Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим мөн алдагдсан гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт гол үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлд заасан ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл журам үүсгэхгүйгээр шийтгэлийн хуудсаар дахин шийтгэл оногдуулж байгаа нөхцөл байдал нь хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байна. Тийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дүгнэлт бичсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт бичсэн...” гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, прокурорын дүгнэлт, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Гомдол гаргагчийн гомдлын тухайд:

            2.1. А.Э********* гомдолтой, Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********* холбогдох захиргааны хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0779 дүгээр шүүхийн шийдвэрээр “...Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.2, 2.3, 2.9, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********** 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00********* дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

            2.2. Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********** нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00********* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ шийдвэрт дурдсан холбогдох ажиллагааг огт хийгээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.3. Тухайлбал тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0779 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн

-11 дэх хэсэгт “Учир нь эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1. дүгээр зүйл. “Холбогдогч”,1.“Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 2.“Холбогдогч дараахь эрхтэй:”, 2.2.“өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;”, 2.3.“эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;”, 2.9.“зөрчлийн хэрэгтэй танилцах;” гэж заасан эрхүүдийг зөрчилд холбогдогч буюу гомдол гаргагчид эдлүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ”,

-12 дахь хэсэгт “Мөн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тайлбарлан холбогдогчоос мэдүүлэг аваагүй, Зөрчлийн хэрэг тухай тогтоолыг прокурорт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, эрх бүхий албан тушаалтан нь байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг танилцуулж, хүргүүлээгүй зэрэг байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна”,

-15 дахь хэсэгт “Маргаан бүхий тохиолдолд, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт агаарын хөлгийн дарга байх эрх хамаарна гэж үзэж гомдол гаргагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна” гэсэн байна.

2.4. Нэгэнт тус шүүхийн 2022 оны 779 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, уг шийдвэрийн үндэслэх хэсэгт зөрчлийн талаар болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой дүгнэсэн, тодорхой ажиллагааг хийсний үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байхад дээрх ажиллагааг огт хийгээгүй гарсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож гомдол гаргагчийг зөвтгөх боломжгүй болох нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-9 дэх дүгнэлтээр тогтоогдож байна.

2.4. Гомдол гаргагчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 128/ШШ2022/0779 дүгээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй үндэслэлээ шүүх хуралдаан дээр “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нисгэгчийн буруутай үйлдэл гэж тогтоосон 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 467/22 дугаар байцаагчийн дүгнэлттэй маргах боломжтой, улмаар зөрчил мөн эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн” гэсэн агуулгаар тайлбар гаргасныг буруутгах боломжгүй.

2.5. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс тус шүүхийн 2022 оны 779 дүгээр шийдвэрт заасан ажиллагааг хийсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах үүрэгтэй бөгөөд “22****** дугаар зөрчлийн хэрэг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байсан, шинээр зөрчлийн хэргийн дугаар авах боломжгүй байсан, анх зөрчлийн хэрэг нээгээд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч А.Э********* дуудаад ирээгүй учир түүнд мэдэгдэлгүйгээр шийтгэлийн хуудас шинээр бичсэн” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл биш байна.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасны дагуу шүүхээс гаргах шийдвэрийг биелүүлэх арга журмыг заадаг.

2.8. Энэ хэргийн тухайд хариуцагч Тээврийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Д********* дүгнэлттэй, Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А*********** холбогдох 128/2022/0484/3 захиргааны хэргээс зөрчлийн хэргийг хуулбарлан авч, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 128/ШШ2022/0779 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 11,12,15 дахь хэсэгт заасан ажиллагааг хийсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх  үзлээ.

2.9. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлд Иргэний нисэхийн тухай хууль зөрчих, 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний нисэхийн багц дүрэмд заасан баримт бичгийн бүрдэлгүй, эсхүл тусгай зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 2 дахь хэсэгт “Хуулиар эрх олгогдсон этгээд нислэгийн аюулгүй байдлын, эсхүл аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол үзлэг, шалгалт хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 3 дахь хэсэгт “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” 4 дэх хэсэгт “Нислэгийн үед нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 5 дахь хэсэгт “Иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой хамгаалагдсан бүсэд хууль бусаар нэвтэрсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 6 дахь хэсэгт “Олон улсын нислэг үйлдэгч агаарын тээвэрлэгч нь зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө эрх бүхий байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргүүлээгүй, эсхүл мэдээллийг дутуу хүргүүлсэн бол агаарын тээвэрлэгч хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

2.10. А.Э*********** үйлдэл дээрх Зөрчлийн тухай хуульд заасан аль зөрчил эсэх талаар шалган тогтоох шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг мөн шүүх гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

2.11. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

3. Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б********* гаргасан дүгнэлтийн тухайд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; 14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.3.-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”,  53 дугаар зүйлийн 54.3.3 дахь заалтад “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасан.

3.2. Гомдол гаргагчаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус Тээврийн прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Тээврийн прокурорын газраас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар албан бичгээр гомдлын хариу өгсөн байгаа нь маргаан бүхий үйл баримтыг мэдсэн, улмаар 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг бичсэн нь дүгнэлт гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

3.3. Иймд Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б**********Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А*********** 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.9, 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А********** 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00****** дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-д заасныг баримтлан Т****ийн п****ын га***н х****ын п**рВ.Б*********** Иргэний нисэхийн ерөнхий газрын Ни****н а*****үй аж******аа хя****т зо*****лтын а***аны Ни****н ст****т ү*л аж****ны хя****ын ба****ч Э.А************* 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, дүгнэлт гаргасан прокуророос улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.О****А