| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0301/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/307 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/307
Б***-Ө**** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч [НЭР] даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б*******,
улсын яллагч: Б***-Ө**** аймгийн П********* газрын хяналтын прокурор [НЭР],
хохирогч Х.К*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч: М******* Ө************ холбооны гишүүн, өмгөөлөгч [НЭР],
шүүгдэгч Б.Ш***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б***-Ө**** аймгийн П********* газрын хяналтын прокурор [НЭР] хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2513000000429 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Ш********** биеийн байцаалт:
М***** У**** иргэн, М**** овогт Б******** Ш*****, 1999 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б***-Ө**** аймгийн Ө**** суманд төрсөн, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б***-Ө**** аймгийн Ө**** сумын 11 дүгээр 19-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар [РД].
Ш********** холбогдсон хэргийн талаар:
Ш******* Б.Ш***** нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнө Б***-Ө**** аймгийн Ө**** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.К********** гэрт “миний эгчийг гэрээсээ хөөдөг хэн юм бэ” хэмээн хохирогч Х.К********** зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Э******* хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н**: Г** буруугийн талаар.
Ш****** хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.
1. Ш******* Б.Ш***** мэдүүлэхдээ: “...М**** буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. Х******* Х.К******* мэдүүлэхдээ: “...Х**** зүйл байхгүй. Г***** санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
3. У**** яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Ш******** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул Э******* хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.” гэв.
4. Ш*******ийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ахыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан. Ш******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч гомдолгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлагын хувьд 500,000 төгрөгөөр торгох, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон тул прокурорын дүгнэлтийг дэмжиж байгаа.” гэв.
5. Ш******* Б.Ш***** нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнө Б***-Ө**** аймгийн Ө**** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.К********** гэрт “миний эгчийг гэрээсээ хөөдөг хэн юм бэ” хэмээн хохирогч Х.К********** зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ш*****ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн Х.К********** гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч Х.К********** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 06-07, 51 дэх тал/, гэрч Т.И******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрч Б.Ш******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч Х.А******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, гэрч А.Б********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, шинжээч Б***-Ө**** аймгийн Ш*** шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Е****** 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БӨА0725/791 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, яллагдагч Б.Ш*****ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
6. Ш****** хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Э******* хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
7. Н***** баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Ш******** Э******* хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Х**** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
8. Ш******* Б.Ш***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
9. М***** шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.К******* нь “...надад гомдол санал байхгүй. Я*** нэгэн төлбөр нэхэмжлэхгүй” /хавтаст хэргийн 51 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Ш******** энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Э******* хариуцлагын талаар.
10. П********* санал болгож, шүүгдэгч Б.Ш******** хүлээн зөвшөөрсөн Э******* хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Э******* хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Э******* хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
11. И*** шүүгдэгч Б.Ш******** Э******* хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
12. Э******* хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
13. Ш******* Б.Ш***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.
14. Ш****** тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ш******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Э******* хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш******* М**** овогт Б******** Ш******* Э******* хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Х**** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Э******* хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Э******* хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Э******* хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ш******* Б.Ш***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Ш****** тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ш******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Э******* хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Э******* хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б***-Ө**** аймгийн Э***, И****** хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, шүүгч [НЭР]